23 страница29 апреля 2019, 19:07

Part 23

Хаалга хэдий их нүдсэн ч тайлж өгсөнгүй, уйлаад гуйгаад л байлаа гэтэл хадам ээжийн жолооч ах "авхай одоо явсан нь дээр байх, яг юу болоод байгааг сайн мэдэхгүй ч гэсэн хэрвээ таны зөв бол залуу эзэнтэн ирээд бүгдийг зохицуулах байхаа, хөл хүнд гэж сонссон хэтэрхий их хямраад байх юм бол хүүхдэд чинь муу тиймээс та одоохондоо төрсөн гэртэй харьсан нь дээр байх, залуу эзэнтэн Германаас ирээд асуудал шийдэгдэх байх" гэж хэлэн намайг тайвшруулах гэсэн мэт мөрөн дээр минь гараа тавилаа.

Бодоод байхад түүний зөв бололтой, энэ хаалганы гадаад мянга уйллаа гээд нэгэнт хөөгөөд гаргасан хадам ээж хаалгаа тайлна гэж үү?, тэр угаасаа надад дургүй намайг хүүгээсээ салгахыг хүсдэг байсан биз, гэтэл түүнд ийм сайхан шалтаг гарсан байхад тэр яаж үүнийг зүгээр өнгөрөөх билээ дээ. Хамгийн гол нь Жунин ирээд яах бол?? түүнд юу гэж худлаа хэлэх бол?? магадгүй намайг өөрөө явсан гэж хэлэх байх үүнээс л айж байна.

Хун жолоочийн үгэнд орон эхний ээлжид ээжийн гэр лүү явлаа. Яг одоо орилж уурлаж тэмцмээр байвч хэвлийд минь бүрэлдэж эхэлсэн тэр бяцхан амьтныг зовоож болохгүй шүү дээ.

Ээжид юу гэж хэлэх вэ? гэж замын турш толгой өвдлөө. Байрных нь гадаа ирээд орох зүрх байсангүй айдастай зогсоно гэтэл намайг дагаж ирсэн хар машинаас дөрөв таван залуу буун хамаг ачааг минь дээш зөөж эхэллээ. "Болиоч" гэж хэлсэн ч тэд тоосонгүй "эзэгтэй танд тусал гэсэн" гэдгээс өөр юм хэлсэнгүй. Арга буюу дээш өгсөн гэрийн гадаа ирвэл ээж аль хэдийн гараад ирсэн байлаа.

Би юу гэж хэлэхээ мэдэхгүй ээрч муурсаар "э-ээжээ энэ нөгөө. . ." гэтэл ээж үг таслаад "миний охин орж амар ээж нь ачааг нь оруултал нь харж байя" гэх нь тэр.

Бурхан минь гэж ээж аль хэдийн мэдсэн гэж үү? энд яг юу болоод байна аа? гэсэн асуултыг өөрөөсөө асуусаар дотогшоо ортол Жунхёны царай байдгаараа барайчихсан надаас асуулт асуусан харцаар харна. Яалт ч үгүй ээж Жунхён хоёрт ямар нэг юм хэлсэн байна.

Яаж эвтэйхэн асуух талаар бодож бодож ам нээв "Жунхён-ши өнөөдөр та хоёр дээр зочин ирсэн үү?" гэж болгоомжтой асуухад Жунхёны нүдэнд нулимс цийлгэнэн "Жунин ах одоо миний ах биш юм уу?, дахиж уулзаж болохгүй юм уу?" гэж асуух нь тэр.

Яалт ч үгүй хадам ээж энэ хоёртой уулзаж олон юм ярьсан нь тодорхой, би хүчээр инээмсэглээд "үгүй ээ яагаад тэгж бодсон юм? Жунин ах нь мэдээж Жунхёны ах шүү дээ бас хүссэн үедээ ахтайгаа уулзаж болно, ах нь одоо гадаадад ажилтай байгаа болохоор Жунхёнтойгоо уулзаж чадахгүй байгаа юм ирээд л шууд уулзана за юу" гэсээр мөрнөөс нь барин учирлан хэлэхэд Жунхён миний гарыг авч шидээд "ХУДЛАА, та худлаа хэлээд байна, Жунин ах таны нөхөр биш гэсэн бас дахин ээж бид гуравтай уулзахгүй гэсэн биз дээ, та муухай за юу" гээд уйлаад гүйчихлээ. Араас нь гүйсэн ч гэсэн тэр өрөөндөө ороод хаалгаа түгжсэн байв. Хий дэмий л хаалганы цаанаас "Жунин ах нь эргэж ирнэ, бид гуравтай уулзана" гэж хэлэх боловч бяцхан дүүгийн минь уйлахаас өөр юу ч сонсогдсонгүй.

Би одоо яах ёстой юм бэ? . . . T^T

Жунхёны өрөөний гадаа уйлаад зогсож байтал ээж орж ирэн "миний охин наашаа суу, битгий уйл жирэмсэн хүн чинь хамаагүй хямарч болдоггүй юм" гэж хэлэн намайг сугадсаар буйдан дээр суулгалаа.

Би "ээж энд юу болоод байгаа юм, хадам ээж ирж олон юм ярьсан уу?" гэж гомдолтой нь аргагүй асуухад ээж санаа алдаад "тийм ээ, чамайг жирэмсэн болсон гэж ярих үед чинь манайд байсан юм, Жунин та хоёрыг ямар харилцаатай талаар хэлсэн, гэрээний талаар бас миний эмчилгээний төлбөрийг төлөх гэж үүнийг хийсэн талаар чинь хэлсэн" гэсээр нууцхан нулимс унагааж байгаа харагдав.

Би "ээжээ" гэтэл ээж инээмсэглэн над уруу хараад "ээжийнхээ төлөө өөрийн амьдарлаа золиослох хэрэггүй байсан юм. Би ч нүгэлтэй эм юм даа охин хүүхдээ мөнгөөр зарсан гэдгээ мэдэхгүй сайхан хүргэн сайн гэр бүлтэй болчихлоо гэж ямар их баярлаж байсан гээч,бүгд миний буруу" гэсээр уйлж эхлэв.

Би "ээж ийм юм ярихаа болиоч T^T, таны буруу огт байхгүй харин ч би аз жаргалаа олсон ээжээ одоо Жунин бид хоёр аав ээж болсон гэдгийг та мэдэж байгаа ш дээ, Жунин Германаас ирээд бүгдийг байранд нь оруулна. Бас тэр аав болсон гэдгээ сонсоод ямар их баярлах бол" гэж уйлж хайлан арай гэж хэллээ.

Ээж "хадам ээж чинь чиний жирэмсэн гэдэгт итгэхгүй байсан бас жирэмсэн болсон байлаа гэхэд Жунины хүүхэд биш гээд зүтгээд байсан, хүүхдийг гарсных нь дараа эцэг тогтоох шинжилгээ хийлгэж байж итгэнэ. Хэрвээ Жунин хүүхэд мөн байвал шууд тэдний тал хүүхдийг авна, чамайг өсгөж болохгүй гэсэн" гэж хэлэн уйлна.

Бурхан минь би юу сонсох нь энэ вэ?? . . .

Яагаад бүх зүйл буруугаар эргээд байгаа юм бэ?? Ким Жунин яг одоо чи надад хэрэгтэй байна. . .

Би нулимсаа арчин хүчээр инээмсэглээд "зүгээр дээ тавхан хоног хүлээчих Жунин ирээд бүгдийг байранд нь оруулна, хадам ээж тэгж хэлж л байг яадаг ч байсан Жунин хүүхэд хоёртойгоо хамт байх болохоор та ч гэсэн уйлахаа боль, таны хайртай хүргэн чинь хэвээрээ байх болно. Бид хэдий гэрээгээр эхэлсэн ч гэсэн одоо бие биедээ хайртай. Яагаад хүн болгон тэр хэрэггүй цаасанд анхаарал хандуулаад байгааг мэдэхгүй юм тэр бол зүгээр л цаас, шатаахад л болно" гэж ширүүхэн хэлээд жижиг өрөөнд орлоо.

Жижиг өрөөнд орон саяхан хүчээр залгисан нулимсаа ил гаргалаа. Хэсэг уйлж байгаад арай гайгүй тайвшран Жунин уруу залгалаа гэвч холбогдох боломжгүй хэвээр. Маргааш л залгахаас биш.

~~~~~~~~~

Жунин томилолтоор яваад аль хэдийн зургаа хоносон байна тэр өчигдөр ирсэн байх ёстой гэвч түүний утас холбогдохгүй хэвээр. Өчигдөр ирсэн байж яагаад намайг хайж гэрт ирээгүйд бага зэрэг гайхаж байгаа ч гэсэн энд гарсан хэргээ зохицуулах гэж завгүй байгаа байх гэж бодон өөрийгөө тайвшруулна. Нөгөө талаас хадам ээж олон янзын худал зүйл зохиож яриад Жунины сэтгэл санааг эргүүлсэн юм биш биз гэсэн муухай бодол хальт орж ирнэ.

Жунин уруу залгаад л байлаа тэр огт утсаа авахгүй юм. Аргаа барахдаа гэртэй очлоо. Гэвч гэрт хүн байгаа шинжгүй хамаг гэрэл нь унтарсан бас дуу чимээгүй нэг л хоосон хөндий харагдана. Яахаа мэдэхгүй дэмий бухимдахдаа нулимс унагахаас өөр зүйл хийж чадсангүй.

Маргааш өглөө нь эрт Жунины ажил уруу явлаа. Компаний урт иртэл хоёр хар хувцастай хүн зам хааж зогсоод "хадагтай таныг оруулж болохгүй гэсэн та одоо явна уу" гэх нь тэр.

Яагаад??? яагаад хадам ээж минь намайг үзэн ядаад байгаа юм бэ? намайг жинхэнээсээ Жунины амьдралаас арчиж хаяхаар шийдсэн бололтой.

~~~~~~~~~~

Хоёр гурван хоног компани гэр хоёроор эргэлдлээ гэвч Жунинтай уулзах нь битгий хэл барааг нь алсаас ч харж чадсангүй. Одоо надад үнэхээр хэцүү байна. Томилолт нь дуусаад аль хэдийн гурав хоносон байхад яагаад одоо болтол намайг хайж ирэхгүй байгаа юм бэ? үнэхээр ээжийнхээ хэлсэн тэнэг зүйлсийг сонсоод итгэлээ гэж үү? намайг хаяж байгаа бол яах вэ?? гээд л мянга мянган асуулт толгойд эргэлдэн бухимдлаа гаргах газар ч олдохгүй яг л харь гариг дээр ганцаараа төөрсөн мэт муухай мэдрэмж дунд амьдарсаар.

Тархи толгой ч ажиллахгүй байгаа бололтой сүүлдээ уйлмаар байв ч уйлах тэнхэл алга. Гэртэй орж ирэн шийд л орондоо орлоо. Ээж хоол ид гэж гуйх боловч яг одоо хоолойгоор хоол давахгүй байна. Хэсэг хэвтэж байгаад унтаад өгсөн байв. Нойрноос сэрэн цонхоор харвал орой болсон бололтой нар аль хэдийн жаргасан гадаа бүдэг бадаг гэгээтэй байлаа.

Одоо надад хийж чадах зүйл байгаа билүү? эсвэл бууж өгөх үү? гэж бодон сууж байтал гэнэт Кёнсүү Ёжин хоёрыг саналаа. Би яагаад эртхэн тэр хоёр дээр очоогүй юм бол?? мангар байхаа гэж өөртэйгөө ярьж инээсээр шууд такси барин Кёнсүүгийн ресторан уруу явлаа.

Ресторанд очин Кёнсүүтай уулзъя гэж хэлүүлээд хоосон ширээнд суун хүлээж байтал Ёжин гараад ирэв.

Би түүний харан баярласан даа "сайн уу? Ёжин" гэж даллахад тогоо шиг том гэдэстэй Ёжин нуруугаа тулсаар миний урд ирж суугаад "юу болсон бэ? Кёнсүү завгүй байна" гэж бага зэрэг хөндий маягтай хэлэв.

Мэдээж би гайхаж байсан ч энэ нээх чухал байсангүй "би харин та хоёроос тусламж гуйх гээд л, Жунин бид хоёр уулзаж чаддаггүй хадам ээжээс болоод" гэж хэлтэл

Ёжин нөгөө л нэг хөндий төв царайгаа гарган "сонссон, Жунины хуурамч эхнэр байсан билүү" гэж хэлэх нь тэр.

Би 0.О "чи яаж??" гэдгээс өөр зүйл хэлж чадсангүй. Хариулт хүлээн Ёжин уруу харж байтал цаанаас Кёнсүү ирж байгаа харагдлаа.

Би "сайн уу Кёнсүү" гэж мэндлэхэд Кёнсүү Ёжины хажууд суугаад надтай мэндэлсэн ч үгүй шууд л "чи энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа. Энэ асуулт түүний царай дэндүү хүйтэн хөндий юм. Яг л ширээний хүүхэнтэй харьцаж байгаа юм шиг үл тоосон харц.

Би "нө-нөгөө би " гэтэл хэнд ч юм гомдсондоо нулимс урсаад эхэллээ. Өөрийн уйлахаа болиулах гэж нулимсаа хурдан арчин гүнзгий амьсгаа авч байтал Кёнсүү юу ч болоогүй мэт тайван хоолойгоор "өрөвдүүлэх жүжиг тавих гэж ирээ юу" гэж асуулаа.

Энэ хүмүүс чинь бүгд яачихсан юм бэ? би юуг буруу хийсэн болоод бүгд намайг үзэн ядаад байгаа юм T^T

Би "зүгээр л Жунинтай уузхад минь туслаач гэж асуух гэж ирсэн юм, уг нь та хоёрыг хэцүү үед минь тулж түших найз минь гэж бодож байсан" гэж сааралтсан хоолойгоор арай гэж нулимсаа тэвчин хэлэхэд

Кёнсүү над уруу яг л цоолох гэж байгаа юм шиг аймаар харснаа "би ч гэсэн чамайг жинхэнэ гэж бодсон, гэтэл зүгээр л нэг муу жүжигчин байж" гэж хэлэхэд зүрх зүсэгдэх шиг болно.

Би "та нар юунд итгэж яагаад ингэж аашлаад байгааг мэдэхгүй юм, гэхдээ гомдолтой байна, найз ийм байдаггүй юм, би зүгээр л Жунин хаана юу хийж байгааг л мэдэх гэж ирсэн юм өөр зүйл байхгүй" гэж хэлээд нулимсаа шудран цүнхээ шүүрээд гарах гэтэл Кёнсүү араас "бид Жунинтай уулзсан тэр одоо солонгост байгаа, яагаад чамтай уулзахгүй байгааг нь мэдэх юм алга, үнэхээр л чи түүний хувьд чухал бол өөрөө очиж уулзах байлгүй дээ, тийм болохоор одоо ингэж ядаргаатай аашлах хэрэггүй" гэж хэлэх нь сонсогдлоо.

Жунин муу өөдгүй амьтан солонгост ирсэн бас энэ хоёртой уулзсан байж намайг хайж ирээгүй, надтай уулзана ч гэж бодоогүй бололтой. Тэр бүх дурсамж тэгээд юу болох болж байна, хайртай гэдэг үг тийм үнэ цэнэгүй хуурамч болчихсон юм уу? гомдолтой байна. . . Бүх хүмүүст гомдож байна, бурхан танд ч бас гомдож байна тэр их жаргал зүгээр л хуурамч тоглоом байсан хэрэг үү?. . .

~~~~~~~~

Өчигдөр Кёнсүүгээс сонссон тэр хатуу үгсийн дараа хэр их уйлснаа санахгүй юм нэг л мэдэхэд унтаад өгсөн байна. Өдөр хоног ямар ч утгагүй санагдаж байна гээч, яг одоо хийх ажил, хүссэн зорилго ер нь юу ч надад алга зүгээр л юу ч хийхгүй байсан нь дээр бололтой. . .

Ээжийг хоолоо ид гэхийг нь тоохгүй хана ширтэн сууж байтад утас дуугарлаа. Утсаа аван харвал огт мэдэхгүй дугаараас мсж ирсэн байв. Нээж үзвэл "яг одоо гараад ир" гэсэн товч бөгөөд тодорхой мсж байлаа. Гэвч хэн явуулсан юм бол? би гарах ёстой юу?? Жунин юм болов уу? гэхдээ тэр өөрийн дугаараасаа залгаж болох байсан магадгүй энэ хадам ээж юм болов уу? хүүхдийг минь гарахаар авна гэж сүрдүүлэх гэж ирсэн бол яах вэ???

23 страница29 апреля 2019, 19:07