24 страница29 апреля 2019, 19:08

○ Last Part ○

Хэн мсж явуулсан гэдгийг нь мэдэхгүй юм. Гарахаас айж байна, гараад очтол огт хүлээж байгаагүй хүн байвал яана гэж бодон утсаа хий дэмий ширтэн сууна. Гэвч дахин дуудлага эсвэл мсж ирсэнгүй. Бараг хорь гучаад минут утас уруугаа ширтэж суулаа. Эцэст нь гарч үзэхээр шийдэв. Гэхдээ ингэж удаан хүлээлгэсэн юм чинь ирсэн хүн нь явсан байлгүй дээ гэж бодох боловч сэтгэл дотор минь "Жунин гадаа байгаа юм биш биз??" гэсэн өчүүхэн найдвар үлдсэн байсан тул арга буюу гэрээс гарлаа.

Лифтийн тоо нэг нэгээр буурах бүрд зүрх хүчтэй цохилно. Гараад очтол хэн ч байхгүй эсвэл Жунин биш байвал яах вэ гэж бодохоос буцаад зугтаамаар санагдаж байсан ч хөл минь нэгэнтээ зориглон алхсаар байрны гадаа гараад ирлээ. Эргэн тойрноо сайн харвал хэн ч байсангүй уруу царайлсаар газар ширтэн алхаж байтал урд минь хоёр хар гутал ирэн зогслоо.

Гутлаас эхлүүлэн өмд, цамц зангиа гээд л дээшлүүлэн харсаар нүүрэн дээр нь ирэх үед зүрх минь зогсчих шахан хөндүүрлэнэ. Баярлах, гомдох мэдрэмж холилдон нүд минь бүрэлзээд эхэллээ. Хариугүй гарах гээд байгаа нулимсаа тэвчин байж "чи энд юу хийж байгаа юм?" гэж арай хийн асуухад.

Жунин хацраас минь барин "чамайгаа авах гэж ирлээ, бас чамдаа үзүүлэх зүйл байна" гэж хэлэх үед хэдий тэвчих гэж хичээсэн боловч чадсангүй хацар даган нулимс урслаа.

Жунин нулимсыг минь арчин аажуухан дөхсөөр уруул дээр минь үнсэх үед бараг л зогсох гэж байсан зүрх минь дахин цохилох шиг боллоо. Яг одоо түүнээс асуух мянга мянган асуулт байвч амнаас минь үг унаж өгөхгүй юм. Зүгээр л түүн рүү харан бүрэлцэн цийлгэнэх нүдээ дахин дахин анивчина.

Жунин намайг гар дээрээ өргөн явсаар машин даа суулгалаа. Сая л нэг юм мэдээ орсон мэт уур хүрэн машинаас буух гэж оролдох үед Жунин "уурлаж бас гомдож байгааг чинь мэднэ, бас яагаад томилолтоосоо ирээд шууд уулзаагүй алга болсон гээд л асуух асуулт их байгааг ч мөн мэдэж байгаа, зүгээр л надад итгээд дагаад яваач одоо чи бүх асуултынхаа хариултыг нэг дор авах болно" гэж хэлээд гараас минь атган гуйсан харцаар харна.

Би чимээгүй доош харан түүнээс бага зэрэг зайтай суулаа. Харин тэр цаг минут ч алдахгүй зөвхөн над уруу ширтэн явна. Хаашаа явж байгаа надад юу үзүүлэх гэж байгааг нь мэдэх юм алга зүгээр л энэ бүх муухай зүйлсийн тайлбар нь сайн зүйл байгаасай гэж найдна.

Зам зуураа өнгөрсөн хэд хоног болоод байгаа зүйлсийн талаар ярилцах санаатай "танай ээж" гэтэл Жунин үг таслаад "ээжийг ямар ааш гаргасан чамд яаж хандсан талаар бүгдийг мэдэж байгаа зүгээр л одоо очих газарт чиний бүх асуултын хариулт байгаа тийм болохоор түр хүлээчих хадагтай bunny" гэсээр гараас минь атган инээмсэглэлээ.

Би одоохон доо юу болоод байгаа Жунины гэнэт алга болсон талаар нь мэдэхгүй тул түүнийг уучилж чадахгүй нь зүгээр л гараа татаж аван цонх уруу ширтлээ.

Бид хотоос гаран явсаар далайн эрэг дээр ирлээ. Ямар ч хаяг бичиггүй том харшийн өмнө зогслоо. Намайг юм асуухаас өмнө Жунин "ороод үз асуултын чинь хариулт бүгд байгаа, хайр нь одоо явлаа" гэж хэлээд намайг нуруу уруу зөөлөн түлхээд цааш яваад өгөв. Би түүний араас явах ёстой эсвэл энэ үл таних байшин уруу орох ёстой юу гэдгээ мэдэхгүй хэсэг Жунины араас харан зогсож байгаад хаалгыг нээн дотогш орлоо.

Хаалгаар дөнгөж хөл тавих төдийд битүү асгасан сарнайн дэлбээ дээр гишгэн бага зэрэг цочирдон эргэн тойрноо харвал надаас өөр хүн байсангүй бас энэ сарнайн дэлбээ нэгэн өрөө рүү орсон байв. Сарнайн дэлбээ дээгүүр гишгэн явсаар нөгөө өрөөнд ороход Зөвхөн Жунин бид хоёрын зургаас бүрдсэн зургийн үзэсгэлэн байлаа. Хана болон өрөөний голоор тавьсан тавиурууд дээр хэдэн зуун зураг. Гэвч бүгд Жунин бид хоёрын зураг. Сайн ойртоод харвал зураг бүр дээр Жунин өөрөө бичсэн болов уу гэмээр бяцхан тайлбарууд байлаа.

Хамгийн эхний зураг дээр "хадагтай bunny-тай танилцсан өдөр" гэж бичсэн байх бөгөөд манай компани дээр байдаг миний танилцуулгын цээж зургийг томоор гаргасан байв.

Дараагийн зураг дээр "албан ёсны хуурамч эхнэр" гэсэн бичигтэй зураг байлаа. Энэ нь мэдээж бидний хуримын зураг байв.

Дараагийн зураг дээр "нар гэрэлтсэн аварга том чихтэй хадагтай bunny" гэсэн бичигтэй зураг байлаа. Энэ нь бидний бал сараараа далайн эрэг дээр авхуулсан зураг байх бөгөөд би үсээ боосон байсан тул дэлдэн чих минь тодоос тод гарсан байв.

Дараагийн зураг дээр "үнсэлт" гэсэн тайлбартай зургийг харвал бидний хадам ээжид үзүүлэх гэж авч байсан хүчээр үнсэж байгаа зураг байв.

Дараагийн зураг дээр "хартай хадагтай, нөхрөө шалгаж байгаа нь" гэж бичсэн байв. Зургийг харвал Жуниныг анх томилолтоор яваад ирэхэд нь өөрийн мэдэлгүй нарийн бичигтэй нь хардаж хувцасыг нь үнэрлэж байсан тэр үеийн зураг байлаа. Яг цамцыг нь үнэрлэж байгаа зураг байлаа.

Дараагийн зургийг үзвэл "Хадагтай bunny том бүсгүй боллоо" гэсэн зураг байв. Ичмээр ч гэсэн энэ бидний хамгийн анх тэр зүйлийг хийсний маргааш өглөө авсан зураг байлаа. Энэ мэтээр зураг бүр дээрээ тайлбартай томоос том зургийн үзэсгэлэнг эхнээс нь дуустал нь үзлээ. Сарнайн замаа дагасаар яг гарах гэж байтал гарах хаалганы хажууд "бидний бяцхан аз жаргал" нэртэй жирэмсэн болсон гэсэн эмнэлгийн хариуг наасан байлаа.

Өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн хоолой зангираад л ирлээ. Сарнайн дэлбээг даган явсаар бас нэг өрөөнд ороход юу ч байхгүй хоосон өрөөний голд ганц сандал байлаа. Тэр сандал дээр нь очин суухад хөшиг нь хаагдан өрөө тас харанхуй боллоо. Юу болоод байгааг гайхан ийш тийш харж байтал яг урт минь том дэлгэц асан нэгэн бичлэг эхэллээ.

Бичлэг дээр Жунин ярина:

Сайн уу хадагтай bunny хэрвээ чи энэ бичлэгийг үзээд сууж байгаа бол миний хүсэн хүлээсэн тэр гайхалтай өдөр аль хэдийн ирсэн байна гэсэн үг.

Өнгөрсөн хэд хоног зөндөө их уйлсан уу? бас намайг үзэн ядсан байх тийм үү? юу болоод байгааг ч ойлгохгүй чамд минь ямар хэцүү байсныг хайр нь мэднэ ээ, Гэхдээ чи мэдээгүй боловч цаг үргэлж хайр нь чинийхээ дэргэд байсан юм шүү гэж хэлэх үед нь дэлгэцийн кадар солигдон миний хадам ээжид хөөгдөн гарсан, гэртэй Хун жолоочоор хүргүүлж очсон гээд л ер нь сүүлийн хэд хоногийн бичлэг гарч эхлэх нь тэр. Би бүр шоконд орчихлоо. Хамгийн гайхалтай нь тэр бүхнийг Жунин холоос харан намайг дагаж байсан байгаа юм. Намайг усан нүдлэн машин замаар явж байхад хүртэл цаана нь өөрийн хар хувцастай олон залуустай машин замыг хаагаад зогсчихсон байсан гээч. Тэр үед би тэр бүгдийг анзаарах ч тэнхээгүй уйлаад л яваад байсан байна ш дээ.

Миний бичлэг гарсаар харин цаана нь Жунин надад хэлэх үг нь давхар явж байлаа.

Жунин-- Томилолтоор явдаг өдөр хамгийн түрүүнд надад биднийг хүүхэдтэй болсон гэдэг гайхалтай мэдээ ирсэн юм тэгээд л хайр нь чамдаа гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм бас хуурамч эхнэр хууль бус амьдрал гэх энэ үгийг бүр мөсөн үгүй хийх ёстой юм байна гэж бодсон. Ирээдүйд бяцхан хүүхэд минь төрөхөд ам бардам бид эхнэр нөхөр гэж хэлэхийг хүссэн тэгээд л ээжтэй хамт бага зэргийг жүжиг тавьсан.

Магадгүй чи манай ээжийг үнэхээр муу хүн гэж боддог байх гэвч тэр тийм хүн биш шүү, тэр эмээ болсон гэдэг гайхалтай мэдээг сонсоод ямар их баярласан гээч, бас чамд чин сэтгэлээсээ талархаж байсан юм шүү.Чамдаа гэнэтийн бэлэг барихын тулд ээжтэй тохирч чамайг гэрээсээ хөөлгөж хадам ээжээр ч бас худлаа хэлүүлсэн. Ингэж байж л чи бүрэн итгэх байсан болохоор тэр л дээ бас энэ жүжиг дээ Кёнсүү Ёжин хоёрыг ч бас уруу татсан учир нь чамайг тэдэн дээр очно гэдгийг мэдэж байсан болохоор тэр. Өнгөрсөн найм хоног чамд минь үнэхээр хэцүү байсан байх, үнэхээр уучлаарай энэ бүх бэлгийг бэлдэх гэж л чамайгаа уйлуулан байж цаг хожсон юм шүү. Би чамдаа хязгааргүй их хайртай- гэж хэлэхэд кадар солигдон эргээд Жунин гарч ирлээ.

Жунин- урлагийн тайзнаас бүр мөсөн буусан тэр өдөр миний амьдралыг төгсгөл мэт санагдаж байж билээ. Тэр жижигхэн тайзтай хамт амьдралын минь учир утга, ая хөг тэр чигтээ үгүй болсон гэж боддог байлаа. Гэвч энэ бүхэн чамтай учрах хүртэл л тийм байсан. Харин одоо би бүгдийг ойлгосон бүжгийг зөвхөн тайзан дээр бүжиглэдэггүй юм байна, бүжгийг тайзнаас гадна зүрх сэтгэлдээ бүжиглэж болдог юм байна гэдгийг чамд дурлаж байж л ойлгосон. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр- чи минь миний амьдарлын бүжиг юм байна гэж хэлэх гэсэн юм. Чиний минь инээд эгшиглэн урсах бүжгийн уянгалаг ая мэт, чиний минь харц аянаас урган гарах хайрын бүжгийн хөдөлгөөн шиг, чиний минь намайг гэсэн хайр мөнхөд бүжиглэх амьдралын минь бүжгийг тайз юм байна гэдгийг би ойлгосон. Одооноос зөвхөн чамдаа зориулан өдөр бүр цаг мөч тутамд сэтгэл дотроо бүжиглэх болно гэж хэлэн бичлэг дууслаа. Би уйлахаа зогсоож чадсангүй уйлаад л байлаа.

Дэлгэц бүдгэрэн дахиж асахад дэлгэц дотор намуухан сайхан ая эгшиглэн Жунин бүжиглэж эхлэв. Энэ бүжиг лав миний амьдралдаа харсан хамгийн сайхан бүжиг байх. Түүний минь хөдөлгөөн бүр "Би чамд хайртай" гэх үгийг хэлэх мэт дэндүү гайхалтай мэдрэмж төрнө. Түүний бүжгийг анх удаагаа харж байна гэвч энэ үгээр илэрхийлэмгүй сайхан юм.

Бичлэг дуусан гэрэл аслаа.Одоо л би бүх зүйлийг ухаарч байна, ууртайгаар намайг хөөсөн хадам ээж минь гэрт минь хүнээр хүргүүлж ачааг минь зөөлгөж байсан нь цаана шалтгаантай байж, бас охиноо харан уйлж суусан ээж минь цаана нэг тайван амгалан байсан нь цаад учрыг мэдэж байсан болохоор тэр байж. Хүн биш мэт үзэн хүйтэн үг хаях Кёнсүүгийн харц надад бус өөр зүйлд тусаад байсан нь бас л учиртай байж.

Тэр өнгөрсөн найман хоногийн турш үргэлж надтай хамт байж . . . би ганцаараа биш байж хүн бүр надтай сэтгэлээрээ хамт байсан байна. . .

~~~~~~~~~~~~~

Бичлэгийн өрөөнөөс гаран дараагийн өрөөнд ороход нүүр будагч стилист бололтой хэдэн хүн бас гоёмсог хуримын даашинз өлгөсөн байв. Даашинзыг очин үзвэл дээр нь захиа байх ба аван уншвал:

"хүүхдээ төрөхөөс өмнө жинхэнэ эхнэр нөхөр болмоор байна" гэсэн байлаа.

Өрөөнд байсан бүсгүйчүүд намайг хувцаслан нүүр амыг минь будаад бэлэн болголоо.

Ажилчин бүсгүйн заасан замаар цэцгээ барин алхсаар.Дэндүү гоё засаж янзалсан танхим.

Алхаж явсаар хуримын гол танхимд ор ирэхэд ээж, Жунхён, Жунины аав ээж болон Кёнсүү, Ёжин гэсэн дотны хүмүүс минь л сууж байлаа. Харин эгч өөдөөс минь харан намайг хүлээн зогсох царайлаг залууг харах төдийд түүнд ямар их хайртайгаа мэдрэх шиг алхам бүрээр ойртох бүрдээ зүрх минь хурдан цохилон сэтгэл хөөрөл минь дээд цэгтээ хүрсэн байлаа.

Номлогчийн өмнө очин тангаргаа уншаад жинхэнэ утгаараа ямар ч гэрээ байхгүйгээр эхнэр нөхөр болон хос бөгжөө солилцлоо.

"Эхнэрээ үнсэж болно" гэх танил өгүүлбэрээр Жунин бэлхүүсээр минь тэврэн уруул дээр минь үнслээ.

Хуримын дараах үдэшлэг эхлэн бид найм аа биш ээ удахгүй төрөх 2 хүүхэдтэйгээ бид арав бүжиглэж дуулж хамт даа баярлав. Жунин бид хоёр хуримын анхны бүжгээ бүжиглэж дуусаад Кёнсүү Ёжин хоёр дээр очиход усан нүдэн гүнж минь уйлсан хэвээр

Ёжин "иии уучлаарай, чамд тийм муухай үгс хэлээд өөрийгөө ямар их хараасан гээч, чамайг уйлаад гарахад үнэхээр хэцүү байсан" гэж хэлэн уйлсаар. Би түүнийг аргадаад гараас нь барихад дусал залгасан байлаа.

Би "яагаад дусал залгасан юм? бие чинь зүгээр үү?" гэж асуухад

Кёнсүү инээмсэглэн "харин манай хүн өчигдөр чамайг манайхаас уйлаад гарсан чинь сэтгэл санаа нь хямраад өчигдөр шөнө бараг унтаж чадаагүй ээ, тэгээд л өнөөдөр эмч дусал зүү гэсэн юм" гэж хэллээ.

Мангар хүүхнийг хараад байгаарай, Жунин гэнэтийн бэлгээс болж энэ муу цүндгэр амьтан ингэж зовж байх гэж.

Биднийг ингээд ярьж байтал надтай адил юу ч мэдэхгүй байсан Жунхён маань Жунинаас зууран "та одоо миний ах мөн биз дээ" гэсээр хажуугаас нь холдохгүй байлаа. Би тэднийг харан инээмсэглэн зогсож байтал Жунины ээж ирэн намайг үнсээд "баяр хүргэе, бас баярлалаа, би муу хүн гэдгээ мэднэ ээ гэхдээ би ч бас ээж хүн тийм болохоор хүү минь надад чухал, анх компаниасаа болоод хүүгийнхээ мөрөөдлийг үгүй хийхдээ түүнийг дахин хэзээ ч чин сэтгэлээсээ инээхгүй нь гэж айдаг байлаа гэтэл тэр чамтай уулзсан цагаасаа бүжигт бүхнээ зориулдаг байсан бяцхан Жунин шиг л өдөр бүр инээж жаргалтай байх болсон. Мэдээж чиний ар гэр, ядуу амьдралаас болж би чамд дургүй байсан гэхдээ би тийм ч тэнэг хүн биш шүү, эд хөрөнгө байлаа гээд хүү минь жаргалтай болохгүй юм байна харин хайр сэтгэл ханийн түшиг л түүнийг минь жаргалтай болгож байгааг анзаарсан тэгээд л би чамд буугаад өгсөн. Тийм болохоор одооноос хүүг минь улам их хайрлан насан туршид нь жаргалтай байлгаж өгөөрэй чи үүнийг чадна, миний өгч чадаагүй жаргалыг чи түүнд өгөх ёстой шүү" гэж хэлээд яваад өглөө.

Өнөөдөр яг л үлгэрийн мэт сайхан өдөр байна. . .

~~~~~~~~~~

Хурим болсон барилгаас гарахад биднийг хуримын машин хүлээж байлаа. Би гайхан Жунин уруу харвал

Жунин инээмсэглэн "хуримын анхны шөнөө өнгөрөөх хэрэгтэй биз дээ" гэж хэлэн намайг хөтөлсөөр машинд суулаа.

Бид далайн эргийг даган явсаар нэгэн гоёмсог зочид буудалд ирлээ. Үйлчлэгчийн заасан өрөөнд орвол бас л төсөөлж байгаагүй сайхан өрөө хаа сайгүй сарнайн дэлбээ цацсан гайхалтай орчин.

Бид яг л анх удаа гэрлэж байгаа мэт оройн зоог хамт барьж

хамт усанд орон хамгийн сүүлд нь унтахаар орондоо орлоо. Би Жунин энгэрт наалдан түүнийг тэврэн "хайраа баярлалаа, миний төсөөлж ч байгаагүй сайхан хурим байлаа" гэж хэлэхэд

Жунин "зүгээр дээ" гээд уруул дээр үнсээд цаана нэг гунигтай санаа алдлаа.

Би "яасан бэ? ийм гоё өдөр гуниглаад байгаа юм уу?" гэтэл Жунин хошуугаа унжуулан "би ёстой азгүй юмаа" гэх нь тэр.

Миний инээд хүрэн псс хийтэл инээгээд "яагаад???" гэтэл Жунин "эхлээд хурим хийхэд танихгүй хүмүүс байсан болохоор үүнийг хийгээгүй гэтэл одоо маматай болчихсон" гэж хэлэн хошуугаа унжуулав.

Би гараа аажуухан доош явуулан үзэхэд жижиг Жунин болохоо байсан байгааг мэдлээ.

Би "яах уу, хэт гүн биш бол болох л байх" гэж хэлэхэд Жунин нүд сэргэн дээрээс минь хормын дотор гарч хэвтэн уруул дээр минь удаанаар үнсэж эхлэв. . .

~~~~~~~~~~~~~

Одоо бид жинхэнэ эхнэр нөхөр бас жинхэнэ гэр бүл боллоо. . . Ямар ч гэрээ байхгүй. . .

~~~~~~~~~~~~~

Cover өгүүллэгтэй минь хамт байж үргэлж сэтгэгдэл бичиж дэмжиж бас хүлээж уншдаг байсан бүх хүмүүс дээ баярлалаа. Дараа илүү олон гоё өгүүллэгтэй уулзана аа

24 страница29 апреля 2019, 19:08