22 страница29 апреля 2019, 19:07

Part 22

Өдөр хоног яг л нисэх мэт хурдан өнгөрөх юм. Саяхан л Ким Жунин гэх хүний хуурамч эхнэр болж гэрээ хийн энэ гэрт орж байсан санагдана гэтэл нүд ирмэх зуур л бүтэн нэг жилийг ардаа үдсэн байх юм. Одоо бол ямарч худал хуурамч зүйлгүйгээр би Ким Жунины эхнэр Ким Хэри. Бүтэн жилийн дотор жаргал зовлонтой их л зүйл болж өнгөрлөө. Гэхдээ зовлонгоос илүү жаргал нь их байлаа. Өдөр бүр хайртай хүнтэйгээ хамт хайрлаж, хардаж, гомдож, гомдоож их дурсамжийг ардаа үдлээ. Одоо ингээд бодоход хувь тавилан гэгч зүйл үнэхээр гайхалтай юм. Магадгүй би Жунинтай учрах гэж л орлон тоглогчийн ажил хийдэг болсон байж болох юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу гээч? орлон тоглогч болох ажлын зарыг хамгийн анх Жунины компаний үүдэн дээрээс олж байж билээ. Хэзээ нэгэн өдөр энэ том компанид ажиллах болно гэж бодож байсан надад салхитай хамт хийсэж ирсэн тэр ажлын зар насан туршийн хайртай минь учруулсан юм. Тийм болохоор л би гайхамшиг байдагт итгэдэг бас хувь тавиланд. . .

Өнөөдөр хайрт минь Герман уруу томилолтоор явна дөрөв юм уу тав л хонох байх. Өглөө эртлэн босоод хайртынхаа авч явах хувцас, ойр зуурын юмыг нь бэлдээд дуртай хоолыг нь хийн зогсоно. Араас хүн тэврэх үед өөрийн эрхгүй инээмсэглэл нүүрэнд тодорно.

Би "сайхан амарсан уу?, дахиад жоохон унтахгүй яаж байгаа юм? хайр нь хоолоо болохоор дуудах гэж байсан" гэж хэлэн намайг тэвэрсэн байх гараас нь атгалаа.

Жунин хүзүүнд минь нүүрээ наан "олон хоног хол байх юм чинь өглөө их унтаад яах юм харин түүнийхээ оронд чамайгаа хараад байж байсан нь дээр Германд очоод унтчих болохоор" гэж хэлэн улам чанга тэвэрлээ.

Би "Авв романтик гэдэг нь, Германд толгой өндийх завгүй ажиллах юм байж бас очоод унтана гээд байгаа юмаа, зүгээр одоо өрөөндөө ороод унт" гэж хэлэн толгойгоо эргүүлээд хацар дээр нь үнслээ.

Жунин бага зэрэг талимаарсан нүдтэй над уруу харж байснаа "ажлын тэр их ядаргааг юу тайлдаг гээч?" гэж асуулаа.

Би "юу тайлдаг юм?" гэхэд тэр намайг дээш өргөн гал тогооны шүүгээн дээр суулгаад нүүрээ энгэрт минь наан "энэ гоё үнэр, чамаас минь үнэртдэг энэ үнэр, чамайгаа над дээр ирээд чиний минь үнэр үнэртэх төдийд хамаг ядаргаа үгүй болчих шиг болдог" гэж хэллээ.

аягүү энэ залууг яая даа байз. . .

Би түүний эрүүнээс дээш өргөн өөрлүүгээ харуулаад "та яг одоо нүдээ ч сайн нээж чадахгүй байна шүү дээ тиймээс буцаж очоод сайхан унтаж бай, хайр нь хоол болохоор дуудна" гэж хэлэн духан дээр нь үнслээ.

Жунин "тэгвэл өнөөдөр би ажилдаа явахгүй харин чамтайгаа зугаалгаар явмаар байна болж байна уу?" гэж асуув.

Зөрүүд хүнийг яалтай билээ дээ хэхэ

Би "ойлголоо тэгвэл зугаалгын хоол ч бас бэлдсэн нь дээр байх одоо явж унт" гэж хэлэхэд Жунин дуртай нь аргагүй толгой дохиод "ойлголоо хадагтай bunny" гэсээр өрөө лүүгээ явлаа.

Би "нүдээ ч нээж чадахгүй юм байж намайг харна гээд эрт босож байгаа шүү хаха хайр хүргээд байх юм" гэж өөрийн мэдэлгүй Жуниныг өхөөрдөн амандаа ярина.

~~~~~~~

өглөөний хоолоо идэж дуусаад Жунин бид хоёр далай уруу зугаалгаар явлаа. Жунин шөнийн нислэгээр явах тул ачаагаа түрүүлээд онгоцны буудал уруу явуулсан. Надтай хамт байж байгаад шууд нисэхээр болсон юм.

Ямар нэгэн жолоочгүй Жунин өөрөө машинаа барина бас үнэтэй том машин биш энгийн л жижиг оврын машинаар явж байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж байна энгийн бас дурсамжтай.

Би зурагчны үүрэг гүйцэтгэж байлаа. Машин барьж байгаа Жунин бас цонхоор байгалийн сайхныг авна.

Далайн эрэг дээр үнэхээр сайхан байна. Бүлээн салхи үлээж хосууд хажуугаар зөрөөд л яг л бид бал сардаа эргээд очсон мэт сайхан байна.

Би "хайраа яг одоо ямар сайхан байна аа, үнэхээр гоё байна энэ зугаалга энгийн зугаалга хирнээ л цаана л нэг жаргалтай гоё байгаад байх юм чамд тэгж санагдаж байна уу?" гэж хэтэрхий их сэтгэл хөдөлсөндөө асуухад

Жунин инээмсэглэн "мэдээж, надад ч гэсэн сайхан байна ^_^"

Би "гоё байна шүү ^_^"

Жунин гараас минь атган алхаж байснаа "хайраа, чи надтай уулзаагүй байсан бол одоо юу хийж байх байсан бол? би бас ямар байх байсан бол? ингэж бодож байсан уу?" гэж хэлснээ санаа алдан гараас улам чанга атгалаа.

Би "үгүй ээ огт төсөөлж байгаагүй юм байна, чи төсөөлж байсан гэж үү?" гэж асуухад

Жунин "мхн чамайг миний хажууд унтаж байхад би хааяа зүүд биш байгаа гэж боддог, хэрвээ би танай компаний тухай сонсоогүй байсан бол бас аав ээжийг эсэргүүцье гэж шийдээгүй байсан бол одоо ингээд чамайгаа хөтлөөд явж байхгүй байсан байх гэж боддог, магадгүй би ерөнхийлөгчийн эрх охинтой гэрлэсэн үргэлж гаднаа жаргалтай юм шиг инээмсэглэдэг хирнээ дотроо урвайж байдаг тийм л азгүй амьтан байх байсан байх. Тиймээс би бурханд маш их баярладаг чамтай учруулж өгсөн бас тэр өдөр өөрийнхөө гаргасан шийдвэрт одоо болтол баярладаг би тийм шийдвэр гаргаагүй байсан бол одоо ийм жаргалтай байхгүй байсан байх" гэж хэлэн намайг тэвэрлээ.

Би "би ч гэсэн бурхандаа баярладаг, хэрвээ би чамтай гэрээ хийгээгүй байсан бол одоо цагийн ажиллаа хийгээд л өдөр шөнөгүй ажиллан хуучны уйтгартай амьдралаар амьдарч байх байсан байх" гэж хэлэхэд

Жунин "үгүй харин ч ийм хөөрхөн юм чинь надаас өөр залуутай уулзаад сайхан амьдарч байх байсан биз, би ч азтай шүү ийм хөөрхөн туулайг өөрийн болгодог" гэснээ гэнэт зальтай инээмсэглэл нүүрэнд нь тодрон над уруу хараад эхлэх нь тэр.

Би 0.О "яасан бэ??" гэж асуун түүнийг юу хийх гээд байгааг нь тааж ядан байтал тэр намайг гар дээрээ өргөн далай уруу гүйлээ.

Би "АААА АРАЙ УС УРУУ ОРОХ ГЭЭГҮЙ БИЗ ДЭЭ БИ СЭЛЖ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ НАМАЙГ БУУЛГА" гэж хэлэн түүний гар дээрээс буух гэж харин Жунин чанга инээсээр намайг ус уруу аваад орчихлоо. Би ч аминдаа хайртай юм болохоор хөлөөрөө Жуниныг ороон тас зуурсаар хоёр гараараа хүзүүгээр нь тэврэн нүдээ тас аниад орилоод л байлаа.

Би "ААА ЖИВЖ ҮХЛЭЭ Ш ДЭЭ, ААА САЯ ЮУ БАЙСАН БЭ? 0.О АВАРГА ЗАГАС УУ? НЭГ ЮМ МИНИЙ ХӨЛД ХҮРСЭН"

Жунин "хайраа зүгээр хөлөө доош нь буулга л даа"

Би "үгүй ээ үгүй яасан ч буулгахгүй, би живч үхэх байхаа, ямар гүнзгий ус вэ? хайраа намайг битгий живүүлээрэй хурдхан сэлээд эрэг рүү гарсан нь дээр байх" гэж нүдээ аньсаар орилно.

Жунины инээд надад сонсогдох боловч би хангалттай их айсан тул юун инээд мантай.

Жунин "бал сараар явж байхад уснаас айхгүй л байсан биз дээ?"

Би "тэр үед далай уруу ороогүй ш дээ зүгээр л хүрхрээн доорх ус байсан, энэ чинь далай, далайд живж үхэх аюул маш их" гэсээр нүүрээ Жунины хүзүүнд наалаа.

Жунин "хүрхрээн доор гүнзгий л байсан ш дээ"

Би "тэнд чинь миний хөл газар хүрч байсан юм харин энд бол өөр T^T"

Жунин "хайраа энд ч гэсэн чиний хөл газар хүрнэ зүгээр нүдээ нээгээд эргэн тойрно хар л даа" гэж хэлэх үед нь би итгэл муутайхан нүдээ нээгээд харвал далайн эргээс нээх их холдоогүй байлаа. Бас хөлөө доош буулгаж үзвэл хөл минь хангалттай газар хүрч байв, бидний хажууханд жоохон хүүхдүүд юу ч болоогүй юм шиг сэлэх ба зарим нь над уруу гайхсан байртай том нүдлэн харна. Ёо ичмээр юмаа -_-

Би "сая уг нь аймаар их ус уруу гэнэт ороод тэгээд чи улам цаашаа яваад байсан би бодохдоо хөлгүй далайд орчихлоо л гэж бодсон" гэж хэлээд доош харахад

Жунин "мангар туулай" гээд намайг тэвэрлээ.

Бид хоёр бүтэн өдөржин усан дотор тоглолоо. Бас ойрхон байх зоогийн газар хооллон яг л хоёр дахь бал сардаа явж байгаа мэт гайхалтай байсан. Нар жаргах үед Жуниныг нисдэг тэргээр онгоцны буудал уруу аваад явсан харин намайг Пак жолооч ирж авсан яг одоо гэр лүүгээ явж байна. Тав хоног сонсоход богинохон мэт боловч яг хайртай хүнээ хүлээх үед ямар урт гэж санана.

Сөүл рүү орж ирээд утсаа асаалаа. Жунинтай байсан болохоор бүр утас гэдэг зүйлийг таг мартсан байна. Гэтэл эмнэлгээс мсж ирсэн байв. Нээж үзвэл миний шинжилгээний хариунууд болон бас нэг гайхалтай мэдээ байв.

Би "ахаа би ээж болсон байна ^_^" баярт мэдээгээ хамгийн түрүүнд жолооч ахад дуулгалаа.

Жолооч ах "баяр хүргэе авхай" хэмээн толь уруугаа харан инээмсэглэв.

Дараа нь мэдээж Жунин уруу залгалаа гэвч түүний утас холбогдохгүй байна магадгүй тэр одоо нисэж байгаа байх маргааш л хэлэхээс биш.Мэдээж хайрт ээждээ дуулгалаа. Ээж бүр бөөн баяр уйлаад л байна лээ.

Өнгөрсөн долоо хоног миний бие жоохон өвдөөд өчигдөр Жунин бид хоёр эмнэлэгт үзүүлсэн юм. Жунин баян болоод ч тэр юм уу ганц бөөр өвдсөн байхад бүтэн биеийн шинжилгээнд оруулсан тэр үед сэтгэл дотор байж магадгүй гэж бодож байсан зүйлээ ч бас шалгуулсан тэр нь мэдээж одоогийн сайхан мэдээ шүү дээ. Сүүлийн нэг сар би өөрийгөө жоохон сонин байгааг анзаарсан эмэгтэй хүний зөн совин ч гэх юм уу нэг тийм зүйлээрээ мэдрээд байсан юм шиг байна. Яагаад ч юм сарын тэмдэг минь ирэх болоогүй байгаа хирнээ л ирэхгүй юм шиг санагдаад байсан бас ээж болсон байх гэсэн бодол цаанаасаа төрөөд байсныг яана. Тэгээд л өчигдөр шинжилгээ өгөхдөө Жунинд үнэнээ хэлж бид хоёр тест гэлгүй шууд л эмчид үзүүлсэн гэтэл одоо би энэ гайхалтай мэдээг сонсож байна шүү дээ.

Яг одоо би ямар их жаргалтай байна гээч. Эх хүн ээж хүний совин гэж үнэхээр байдаг юм шиг байна.

Сэтгэл санаа дэндүү сайхан байгаа болохоор дуу аялсаар гэртэй ортол баахан чемодантай зүйлс тавьсан байв. Би юу болоод байгааг гайхан зочдын өрөөнд ортол хадам ээж сууж байх нь тэр.

Би 0.О "э-ээжээ сайн байна уу? та энд" гэтэл миний үгийг таслан

Хадам ээж "чамайг хүлээж байлаа" гэж хэлэн над уруу цоолох гэж байгаа мэт аймаар харах үед л дотор пал хийгээд явчихлаа ямар нэгэн муу юм болсон бололтой.

Би "юу болсон бэ?" гэж итгэл муутайхан асуухад

Хадам ээж "яг одоо энэ гэрээс яв" гэх нь тэр.

Би 0.О "э-ээжээ гэхдээ яагаад" гээд л үг хэлэх гээд ч чадахгүй сандарч бас айж байхад минь хадам ээж миний нүүр рүү цаас шидлээ. Цаасыг нь аваад харвал Жунин бид хоёрын анх хийж байсан гэрээ байв. Би энэ гэрээг дурсгал болгож авч үлдсэн нь хамгийн том алдаа байж. Биднийг учруулсан гэрээ болохоор нь л хадгалсан юм.

Хадам ээж "бидний бүтэн жилийн турш хуурна гэнэ ээ, муу хуурамч хүүхэн, Жунинтай гэрээ хийсэн байх нь чи сэргэлэн юмаа, гэрээнд заасан мөнгө чинь хэд байх нь хамаагүй би хоёр нугалж өгөх болохоор гэрээнийхээ хугацааг дууссан гэж бодоод яг одоо хүүгийн минь гэрээс яв, бас Жунинтай дахиж холбоо барих хэрэггүй би Жуниныг зохицуулна" гэлээ.

Би яахаа мэдэхгүй сандрахдаа дэмий л нүднээс нулимс унана тэгж тэгж арай гэж ам нээв "ээжээ та буруу ойлгоод байна, биш ээ энэ бүхэн таны бодож байгаа шиг чинь биш гэж хэлэх гээд л бид гэрээ хийсэн нь үнэн гэхдээ одоо энэ гэрээ ямар ч хэрэггүй бид бие биедээ маш их хайртай, та ойлго л доо ээжээ одоо энэ гэрээ зүгээр л нэг цаас болсон" гэж хэлэхэд

Хадам ээж бассан янзтай инээгээд "хэрэггүй болсон гэнээ? хэрэггүй л байсан юм бол бүтэн жил яах гэж хадагласан юм, яг одоо яв одоохон энэ ачааг нь зөө" гэж хэлэхэд гаднаас хар хувцастай хэдэн хүн орж ирэн миний ачаануудыг зөөж эхлэв.

би 0.О "ээжээ тийм биш ээ та буруу" гэтэл хадам ээж үг таслан "энэ хугацаанд Жунинаас авсан бүгдийг чинь чамд өгч байгаа болохоор зүгээр л яв" гэв

Би "ээжээ би жирэмсэн ш дээ, Жунин бид хоёр хүүхэдтэй болсон" гэж хамаг үнэнээ хэллээ.

Хадам ээж тоосон царайгүй муухай харсаар "би чамайг маш сайн судалсан, чи орлон тоглогч жүжигчин гэсэн байхаа тийм байхад би чиний жирэмсэн гэдэгт итгэнэ гэж үү, тэгээд жирэмсэн байлаа гэхэд миний хүүгийн хүүхэд лав биш байх, олон янзын хүмүүстэй хамт ажилладаг чамд яаж итгэх юм хэн нэгний хүүхдийг тээж ирээд миний хүүхдийнх гэж байгаа ч юм билүү би хэзээ ч итгэхгүй одоо зүгээр явж үз" гэсээр намайг түлхэн гэрээс гаргаад хаалга тас хийтэл хаачихлаа.

Би одоо яах вэ? . . .

22 страница29 апреля 2019, 19:07