Part 21
Саяхан сонссон зүйл дээ бүр шоконд орчихлоо. Би Кёнсүүг сайн мэдэхгүй л дээ танилцаад ч удаагүй байгаа гэхдээ Ёжиныг араар нь тавихгүй гэдэгт итгэлтэй байна. Тэр Ёжиныг маш удаан хүлээсэн бас зүгээр л байгаа байдал нь түүнд ямар их хайртай гэдгийг нь харуулдаг ш дээ. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодон итгэж ядаж байлаа. Хэрвээ үнэхээр үнэн байвал яах вэ? жоохон хүүхэд шиг гэнэн цайлган Ёжиныг өрөвдөж байна.
Харин Жунин бодол болсон бас л над шиг итгэж ядсан байдалтай харагдав. Гэвч сайн харвал нүүрэнд нь үл ялиг ууртай төрх илэрсэн байлаа. Би лав Жунины оронд байсан бол хэнийх нь талд орохоо мэдэхгүй байсан байх, хоёулаа түүний гэр бүлээс өөрцгүй сайн найз нь шүү дээ.
Жунин хэсэг чимээгүй сууж байснаа ам нээлээ "Ёжин-аа одоо тайвшир за юу, хэрвээ чиний хэлсэн үнэн байх юм бол Кёнсүү гэж өөдгүй амьтан миний гарт үхэх болно, ойлгосон уу? гэхдээ би Кёнсүүг хар багаас нь мэдэхийн хувьд бага зэрэг итгэхгүй байна, учир нь тэр чамд тэнэг юм шиг ухаангүй хайртай гэдгийг би мэдэж байгаа болохоор" гэж хэлэн Ёжины нурууг зөөлөн илнэ.
Харин Ёжин ширээ дэрлэсэн чигтэй "магадгүй тэр их хайр нь намайг гадаадад байхад дуусчихсан байх, сүүлийн үед бид байнга муудалцах болсон, юм л бол би чи дээрээ тулсан хэрүүл дунд зогсож байдаг, магадгүй. . ." гэснээ цааш ярьж чадахгүй уйлж эхэллээ, тэгснээ сааралтсан хоолойгоор үргэлжлүүлэн "магадгүй тэр аль хэдийн надад дургүй болчихсон байх, одоо тэр өөр хүнийг хайрлаж байгаа, тэр үргэлж л намайг том болооч таван настай бяцхан охин шиг аашлахаа боль гэж уурладаг, би өөрчлөгдөх гэж хичээсэн түүний хүсээд байгаа насанд хүрсэн том бүсгүй байх гэж хичээсэн гэхдээ хичээгээд байхад болохгүй байхад би яахын" гэсээр нүүр дүүрэн нулимстай нүдээр бид хоёр уруу харж байснаа миний энгэрт наалдлаа. Энэ удаад бид хоёрын хэн хэн нь дуугарч чадсангүй. Зүгээр л сэтгэл өвдөж байна. . .
Ёжиныг хэсэг тайвшруулж байгаад бид гурав унтлаа. Яг өмнө нь унтаж байсан шигээ Жунин Ёжин хоёр миний хоёр талд унтана. Ёжин сурсан зангаараа миний унтлагын хувцасыг тайлуулаад цээж нүцгэн унтууллаа. Бас л нөгөө дадлаараа нэг гараараа хөхнөөс минь барин унтав. Гэхдээ энэ удаад миний хөхийг Жунинтай хуваалцмааргүй байна гэдгээ хэлсэн. Магадгүй түүнд дэндүү хэцүү байгаа болохоор тэгсэн байх. Би ч түүнийг нь ойлгож байна.
Жунин бид хоёр хоёулаа өглөө эрт сэрлээ. Гэвч би босож чадсангүй Ёжин миний хөхнөөс барин тайван гэх чинь унтаж байсан болохоор сэрээмээргүй байна. Харин Жунин өнөөдөр ажилдаа яваагүй, Кёнсүүтай уулзаж яг юу болоод байгааг тодруулахаар явсан.
Би Ёжиныг харан хэвтээд л байлаа. Өчигдөр оройжин уйлсан болохоор нүд нь бага зэрэг хавдсан бас улайсан харагдана. Харин Ёжин дуртай дургүй нэг юм нүдээ нээлээ.
Би ч сэтгэлийг нь засах санаатай түүнийг сэрсэн даруйд цоглог нь аргагүй угтлаа.
Би "өглөөний мэнд, өлсөж байна уу? найз нь сайхан хоол хийгээд өгье" гэж хэлэн дээш өндийг гэтэл Ёжин сулхан хоолойгоо "хэрэггүй дээ би юу ч идмээргүй байна" гэж хэлэн чимээгүй болох үед түүний хацрыг даган нулимс чимээгүйхэн урсаж байгааг харлаа. Сэтгэл өвдөж байна. Ядаж байхад миний уйланхайг ч хэлэх үү, Ёжиныг ийм байдалтай байгааг харахаар уйлах гээд байх юм. Би ч дахиж үг дуугарч чадсангүй Ёжин чимээгүй уйлах зуураа хөхнөөс минь зөөлөн базан хэвтэнэ. Тэр яг л юу ч мэдэхгүй бяцхан охин шиг юм . . .
Бидний энэ чимээгүй байдлыг эвдэн хаалга онгойлоо. Хажуу тийм харвал Жунин Кёнсүү хоёр зогсож байв. Хамгийн түрүүнд би тэдний царайг гүйлгэн харлаа, хоёулаа инээмсэглэж байхыг бодвол бүх зүйл сайхан болсон бололтой. Манай Ёжин бага зэрэг буруу ойлгосон байх л даа.
Би "Ёжин хэн ирснийг хараач" гэж хэлэн нурууг нь зөөлөн нудрахад Ёжин хошуугаа унжуулсаар хаалга уруу харснаа нүд нь байдгаараа томрон "энэ муу өөдгүй амьтан энд юу хийж байгаа юм? би царайг нь хармааргүй байна" гэж хэлэн эргэн орондоо нүүрээ наагаад гомдолтой нь аргагүй уйлж эхэллээ.
Би амныхаа хөдөлгөөнөөр Жунинаас "юу болсон бэ?" гэж асуухад Жунин инээмсэглээд "зүгээр зүгээр" гэж амандаа шивнээд эрхий хуруугаа гозойлголоо.
Жунин "Хайраа хоёулаа түр гарч байсан нь дээр байх, тэд ярилцах хэрэгтэй" гэж хэлэхэд нь би ч дуртайяа "тэгье" гээд босох гэтэл Ёжин миний хөхнөөс хурдан базлан "миний хөхийг тайван орхи Ким Жунин гуай, гармаар байгаа бол өөрөө гар, гарахдаа наад өөдгүй амьтнаа аваад гараарай" гэж сааралтсан хоолойгоор хэлээд намайг улам чанга тэвэрлээ.
Жунин "чи буруугаар ойлгоод байна аа, тахиа минь" гэтэл
Кёнсүү үгийг нь таслан "зүгээр дээ би өөрөө тайлбар хийсэн нь дээр байх " гэж Жунин хандаж хэлснээ орны хажууд ирэн Ёжин хэвтэж байгаа талд суулаа "хайраа намайг уучлаарай, өчигдөр өглөө хайр нь үнэхээр муухай зан гаргасан байна лээ, намайг чамд ямар их хайртайг чи мэднэ ш дээ" гэж хэлэн Ёжины нурууг илэхэд Ёжин уурлан огцом босож ирэн түүний гарыг өөрөөсөө холдуулаад "чи одоо тоглоод байгаа юм уу?? чи миний хүүхэд шиг зангаас залхаж байна гэсэн биз дээ? тэгээд өөр хүүхэнтэй болсон биз дээ? хөгийн амьтан намайг чамд ямар их итгэж бас хайрлаж байсныг мэдэх юм уу?" гээд уйлж эхлэхэд Кёнсүү шууд л Ёжины уруул дээр үнсчихлээ.
Жунин над уруу гаръя гэж дохих үед нь би гэрийн халаадаа аваад аажуухан босох гэтэл Ёжин Кёнсүүг өөрөөсөө түлхээд миний хөхнөөс хурдхан барьж авлаа, тэгснээ Жунин уруу аймаар муухай харснаа "миний мөөмийг тайван орхи гэж хэлсэн шүү" гэж хэлэх нь тэр.
Би: -_-
Тэгснээ Кёнсүү уруу муухай харан "надад хүрээд ч хэрэггүй чиний тоглоом чинь хэтэрч байна, одоохон явж үз, хайртай хүүхэн чинь чамайг хүлээж байгаа байлгүй, зүгээр яваад өг ядаргаатай юм" гэж хэлэх үед дахин түүний нүднээс нулимс гарч байгаа харагдлаа.
Кёнсүү санаа зовсон царайтай хөмсгөө үл ялиг зангидан харж байснаа "хайраа гуйж байна миний ярихыг тавхан минут чимээгүй сонсож болох уу? тэгээд дараа нь уурлаж болно хөөж болно чамайг хүсвэл би явъя" гэж аргадангуй хэлэхэд Ёжин нусаа татсаар "яг таван минут шүү, Жуни-ши цаг хар даа" гэж хэлэн хамраа сөхөн дээш харан суулаа. Тэр үнэхээр инээдтэй бас эгдүүтэй юмаа хэхэ.
Түүний энэ байдлыг өхөөрдөн харах Кёнсүү үл ялиг инээмсэглээд ярьж эхлэв "өчигдөр өглөө хайр нь маш бага зүйл дээрээс уурласан гэдгээ мэдэж байна, сүүлийн үед ажил дээр бага зэрэг асуудал гараад сэтгэл санаа жоохон тийм байсан юм гэтэл түүн дээр нэмээд миний хайр улам муухай ааштай болчихсон өдөрт ааш зан чинь хэд хэдэн удаа өөрчлөгдөж шал хэрэггүй зүйл дээр маш их уурладаг болсон үүнээс болоод л тэр өглөө хайр нь чамдаа тийм хатуу үгс хэлчихсэн юм, тэгээд ажил дээр ирээд байж байтал шинжилгээ өгсөн эмнэлгээс залгаад чиний хариу гарсан ирж ав гээд байсан тэгээд л хайр нь эмнэлэг явсан"
Ёжин "мхн над уруу ч гэсэн залгасан ирж ав гээд байсан, тэгээд эмнэлэг дээр ирсэн чинь чи тэр хүүхнийгээ үнсээд байж байсан биз дээ ии Т^Т" гэсээр хошуу нь өмөлзөн нөгөө л нэг жоохон хүүхэд шиг уйлж гарлаа.
Бас болоогүй энэ зуураа хөнжил доогуур гар нь орж ирэн миний хөхнөөс базаад байгаа шүү хэхэ энэ Ёжин үнэхээр бүтэхгүй ээ. . .
Кёнсүү байдгаараа инээмсэглэн "үнсэхгүй яах вэ дээ, жирэмсэн болсон гэдэг гайхалтай мэдээ дуулгасан юм чинь" гэж хэлэхэд Ёжины нүд томрон "ЮУ ТЭР МУУ ӨӨДГҮЙ ХҮҮХЭН ЧИНЬ БҮР ЖИРЭМСЭН БОЛСОН ХЭРЭГ ҮҮ?? ИИИ T^T ТА ХОЁР НАМАЙГ АРАЙ Л ДЭЭРЭЛХЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХГҮЙ БАЙНА УУ? УУЧЛАЛТ ГУЙХ ГЭЖ БИШ НУУЦ АМРАГАА ЖИРЭМСЭН БОЛСОН ГЭДГИЙГ ГАЙХУУЛАХ ГЭЖ ИРСЭН ХЭРЭГ ҮҮ? МУУ ХӨГИЙН АМЬТАН ОДООХОН ЯВЖ ҮЗ" гэсээр уйлж гарлаа.
Би ч бас болоод байгаа зүйлийг сайн ойлгосонгүй, харин Жунин толгойгоо сэгсэрсээр байдгаараа инээж байгаа харагдав. Кёнсүү бас инээмсэглэн Ёжиныг харж байснаа "миний тэнэгхэн буруугаар ойлгоод байна аа, хайр нь тэр хүүхнийг биш чамайг жирэмсэн болсон гэж хэлсэн шүү дээ" гэж хэлэн нулимсыг нь арчихад Ёжины нүд түрүүний байснаасаа том болон "ЮУ ЧИ НАМАЙГ ЖИРЭМСЭН БОЛСОН ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?" гэхэд
Кёнсүү "мхн" гэсээр инээмсэглэн толгой дохилоо.
Ёжин юу ч ойлгоогүй царайтай бүлтэлзэн сууж байснаа 0.О "тэгээд энд чинь яг юу болоод байна аа? би жирэмсэн юм уу? чиний нууц амраг чинь жирэмсэн юм уу? би жирэмсэн байлаа гэхэд чи яасан гэж тэр муу тэнэг хүүхнийг үнсдэг юм?" гэсээр ойлгож ядсан байдалтай хэлэхэд Кёнсүү уртаар санаа алдан инээгээд "мангар охин шүү" гэж хэлэн Ёжины уруул дээр зөөлөн үнсээд "мэдээж чи минь ээж болно, чи жирэмсэн болсон, харин чиний тэнэг гээд байгаа хүүхэн чинь миний нууц амраг биш төрсөн дүү минь байгаа юм, чамд хэлж байсан даа нагац ахдаа өргүүлсэн нэг охин дүү байдаг тэр минь Англи-д байгаа гэж" гэхэд Ёжин том нүдэлсээр толгой дохив.
Кёнсүү үргэлжлүүлэн "тэр дүү маань эмч болоод эх орондоо эргээд ирсэн юм саяхан ирсэн, тэгээд л миний хайрын ходоод хэвлий өвдөөд байх шиг байна гээд байхаар чинь дүү дээрээ дагуулж очсон байхгүй юу одоо ойлгосон уу? хайрд нь нууц амраг гэж байхгүй ээ зөвхөн чамдаа л хайртай" гэхэд Ёжин хошуугаа унжуулсаар Кёнсүүг тэвэрлээ.
Ёжин "ямар тэнэг том дүүтэй юм, жоохон, жоохон юм байгаа юм гээд л хэл амаа зажлаад байсан тийм том дүү гэж мэдээгүй ш дээ T^T"
Кёнсүү "хэдий нас биед хүрсэн ч гэсэн миний хувьд жоохон дүү минь шүү дээ, бас аав болгосон баярлалаа" гэж хэлэн Ёжиныг улам чанга тэвэрлээ
Ёжин Кёнсүүгээс холдон малийсаар "гэхдээ хайраа чи намайг яаж олж ирсэн юм?" гэж асуулаа.
Кёнсүү "чиний-[Жунины гэрт очихгүй болохоор тэндээс хайх хэрэггүй] гэсэн захиаг уншсан юм л даа, тэгээд бас чамайг жоохон тайвшрах хэрэгтэй байх гэж бодоод шөнө ирээгүй юм, харин өглөө Жунин манай ирээд юу болсныг асуухаар нь тайлбарлаж өгөөд тэгээд л хамт ирлээ" гэж хэлэн цаана л нэг хайрласан харцаар Ёжиныг ширтэнэ.
Ёжин "ммм" гэснээ гэнэт чөтгөрийн инээмсэглэл тодруулан "хайраа өчигдөр юу намайг хамгийн их тайвшруулсан бол мэдмээр байна уу?" гэж асуухад нь Кёнсүү инээмсэглэн толгой дохилоо.
Би ч нээх юм бодсонгүй "юу юм бол?" ухааны юм бодоод хэвтэж байтал Ёжин "ЦА-ЦААН" гэж орилсоор хөнжил хуу татаад авчин нь тэр.
Би 0.О "ААААА" цээжээ дарлаа.
Жунин 0.О "ЯА ДУ КЁНСҮҮ ЯГ ОДОО НҮДЭЭ АНЬ" гэж орилоход Кёнсүү хурдан нүдээ дарлаа. Жунин гүйж ирэн надад халаад нөмрүүлээд орноос босгов.
Харин энэ үед Ёжин юу ч болоогүй царайтай "энэ сайхан мөөм байгаагүй бол би бараг амиа хорлосон байна байхаа ^_^" гэж хээвнэг ярин сууна.
Кёнсүү бага зэрэг бантсан харагдах боловч, миний хөхнөөс илүү Ёжины сэтгэл дүүрэн инээж байгаа нь чухал байх нь мэдээж тэр Ёжиныг ширтэн инээмсэглэн сууна.
Харин манай нөхөр их ууртай байгаа бололтой хөмсгөө зангидан "би лав эхнэрээ аваад гарлаа, наад гаж донтой эхнэрээ хурдхан аваад гэртэй очиж нялуур" гэж хэлэн намайг тэвэрсээр өрөөнөөс гарлаа.
Жунин бид хоёр доош буун жимс идээд сууж байтал нээх удсангүй тэр хоёр тэврэлдсээр бууж ирлээ.
Ёжин "би ээж болох нь байна ш дээ, тэгээд манай хүүхэд миний мөөмнөөс бариад унтана байх даа нээх хөөрхөн санагдаад байх юм ^_^, тэгээд хэрвээ Хэри манай хүүхэд бид гурав хамт унтах юм бол манай хүүхэд ээжийнхээ мөөмнөөс барина харин би Хэригийн мөөмнөөс барина :333" гэсээр бас л нөгөө хачин ч юм шиг инээдтэй ч юм шиг юмаа ярьсаар.
Жунин "битгий хөөр, одооноос чи миний эхнэрт гурван алхмаас ойртож болохгүй" гэж хэлэхэд
Ёжин гайхан "яагаад?? 0.О" гэж юу ч болоогүй юм шиг асуулаа.
Жунин "миний эхнэр болохоос чиний эхнэр юм уу? хүрмээр байгаа бол өөрийн нөхөртөө л хүр за" гэж хэлэн Ёжины дух уруу нясаллаа.
Ёжин "ЯАЯ Л ДАА" муухай харсаар "явъя хайраа, энэ мангар залуугийн гэрт дахиж байж тэсэхгүй нь" гэж хэлээд нуруугаа тулан байдгаараа гэдийсээр Кёнсүүгийн урд гаран алхах нь үнэхээр инээдтэй.
Жунин "цуцу танай эхнэр чинь хэдэн сартай болоод ингэж яваад байгаа юм?"
Кёнсүү "14 хоногтой ^_^"
Жунин: -_-
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)