20 страница29 апреля 2019, 19:06

Part 20

Би эхнэр нь байна гэж хэлэхийн завдалгүй Жунин "харин чи ганц бие чигээрээ л байна уу? хааяа нэг хөгшин эгч нартай уулзаад л" гэж хэлэн үл тоосон инээмсэглэл тодрууллаа. Би эр нөхөр дээр очих санаатай урагш алхтал Дунхён ах хүрмээ надад нөмрүүлээд "аан чи мэдээгүй байх л даа энэ миний найз бүсгүй И Хэри,бид үерхээд хоёр жил болж байна танилц" гээд мөрөөр минь тэврэх нь тэр би ч гайхсандаа нам гацаж орхилоо.Харин Жунин над уруу аймаар том харлаа.

20-р хэсэг

Би бүр ямар үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй таг гацаж орхилоо. Ядаж байхад Жунин над уруу ингэж сонин хараад байхаар улам сандраад бас айгаад байх юм. Би бүр тэнэг юм шиг гацаж гацаж арай гэж ам нээх гэтэл Жунин над уруу гараа сунгаад "сайн байна уу? Ким Жунин гэдэг танилцсан даа таатай байна И Хэри гэх нь тэр" 0.О би бүр яг жинхэнээсээ шоконд орчих шиг боллоо. Ёстой юм ярих нь битгий хэл бараг хөдөлж ч чадахгүй болтол танилцлаа даа. Бас Жунин муу өөдгүй амьтан юу хийгээд байгааг ёстой ойлгох юм "түй" ч алга дэмий уур хүрэхдээ гайхсан чигтэй түүн рүү муухай харна.

Дунхён ах "манай Хэри үнэхээр хөөрхөн байгаа биз?" хэмээн асуухад Жунин инээмсэглээд "тийм ээ үнэхээр хөөрхөн юм бас их гайхсан харагдаж байна, бага зэрэг уурлаад байгаа юм биш үү? царайг нь хар л даа" гэж хэлэхэд.

Дунхён ах харин юу ч болоогүй юм шиг "гайхах юу байх вэ дээ миний түүнд ярьдаг байсан уур хүргэсэн өөдгүй амьтантай танилцсан болохоор л сэтгэл санаа нь жоохон тийм байгаа байх"

Жунин "өө тийм үү, найз залуугийнхаа өмнөөс уурлаад үнэхээр сайн бүсгүй байна шүү, гэвч та хоёрыг яагаад хамт байхыг чинь нэг ч удаа харж байгаагүй юм бол? уг нь дээдсийн үдэшлэг бүр дээр чи байж байдаг сан бас баян бүсгүйчүүдтэй маяглаад л байдаг даа, найз охин доо үнэн ч биш хэрэг үү?" гэж асуух үед түүний нүүрэнд бага зэргийн хүйтэн инээмсэглэл тодорно.

Дунхён ах бантсан бололтой хоолойгоо зассан аа "юун өөр хүүхэнтэй маяглах? чи юу яриад байна аа? би найз охиндоо үнэн ч хүн шүү, чи буруугаар ойлгосон байна" гэж хэлэхэд

Жунин "мм тийм үү, янз бүрийн хүүхнүүдтэй үнсэлдээд яваад байдаг болохоор чинь тэгж л бодлоо" гэж хэлэхэд Дунхён ах над уруу харан "ах нь дараа нь бүгдийг тайлбарлах болохоор битгий уурлаарай" гэж хэллээ. Надад одоо юун Дунхён ахын тайлбар, харин Ким Жунин гэгч залуугийн юу бодож юу яриад байгаа нь л хамгийн сонин байв. Тэр яагаад зүгээр л "энэ миний эхнэр битгий дэмий юм яриад бай" гэж хэлж чадахгүй байгаа юм бэ? гомдмоор ч юм шиг.

Жунин "гэхдээ чиний найз бүсгүйтэй яагаад өмнө нь огт таарч байгаагүй юм бол? чи арай ийм хөөрхөн найз бүсгүйгээ надад алдчих байх гээд огт танилцуулахгүй байдаг байсан юм биш биз дээ хаха, тэгээд л намайг хуримаа хийсэн гэдгийг сонсоод дагуулж ирсэн юм уу?" гэж асуугаад инээдээ арай гэж барьж байгаа харагдана. Гайхалтай би түүнийг буруугаар ойлгоод уурлаад байгаа юм байх гэж бодсон чинь үгүй байж харин ч маш сайн ойлгож байгаа болохоор зүгээр л тоглоом хийхээр шийдсэн юм байна л даа, Ким Жунин -_- үнэхээр гайхалтай юм аа,ийм үед хүртэл тоглоом хийж чадах юм.Эхнэрээрээ тоглох гоё байгаа юм байхдаа.Гэтэл нөгөө мангарынх нь өгч байгаа хариулт ч гэж таарч дээ, энэ нэг хоёр юм яаж яваад бие биеэ таньдаг бас бие бие дээ ийм дургүй болчихсон юм бол доо? ямар ч байсан энэ хоёрын тэнэг ярианы гол сэдэв болж байгаадаа итгэж чадахгүй нээ ёстой уур хүрч байна.

Дунхён ах "яалаа гэж дээ миний хайр яасан ч чам шиг тэнэг юмыг сонгохгүй, чи түүний сонирхол огт биш, тэр надад ухаангүй дурласан аан бас миний хайр гадаадад сурч байгаад саяхан ирсэн юм тэгээд л өнөөдөр хамт ирлээ. Хэрвээ хол байгаагүй бол би үдэшлэг бүр дээр дагуулж ирээд чамд гайхуулах байлаа" гэж хээвнэг хэлээд бах нь ханасан царайтай Жунин уруу харна. Харин нөгөө Жунин нь бараг л инээх шахан уруулаа мушилзуулан зогсоно. Ёо хорвоо дээр яагаад ийм тэнэг хүмүүс байдаг юм болоо -_- нэг л сүрхий залуучууд үнэндээ бол таван настай жаалууд л гэсэн үг.

Би ч тэдний тоглоомыг дуусгах санаатай "хангалттай одоо..." гэтэл Жунин миний үгийг таслаад худлаа гайхаж байгаа царай гарган "хөөх танай найз бүсгүй гадаадад байсан хэрэг үү? хаана байсан юм? бас ямар мэргэжилтэй юм?" гэж асуулаа. Би Дунхён ахыг "бага тэнэгтээрэй" гэж хэлмээр л санагдаж байв. Одоо бас юу гэж худлаа ярих бол өмнөөс нь бүр ичээд байх юм. Хэдийгээр би түүнд дургүй ч гэсэн миний анхны хайр байсных нь хувьд түүнийг ийм эвгүй байдалд бага ороосой л гэж бодох юм. Ядаж л ийм тэнэг хүнд сайн байсан гэж бодохоор миний урам хугарах байх. Одоо энэ хүрээд болиосой билээ -_-

Гэтэл Дунхён ах нүүр дүүрэн инээсээр "миний хайр Дуурийн дуучин байгаа юм, саяхан Италиас ирсэн" гэж хэлэх нь тэр.

Би: -_- /өө алаад хаясан, би бүр таг солгой ш дээ, үхсэн хүүрийнх нь дуурийн дуу, энгийн дуу ч дуулж чадахгүй/

Жунин аль дээр миний солгойрч байхыг санаандгүй сонссон болохоор сайн мэдэж байгаа л даа. Дунхён ахыг ийм тэнэг зүйл хэлэхэд нь "ПСС" гээд инээх гэснээ гүнзгий амьсгаа аван арай гэж зүгээр болж байгаа харагдав.Би түүн рүү "Ким Жунин чи үхсэн дээ" гэсэн харцаар харна харин тэр тоож байгаа шинжгүй над уруу харан жуумалзана.

Жунин "хөөх гайхалтай юмаа, тэгвэл дараагийн үдэшлэг дээр найз бүсгүйгээр чинь дуу дуулуулах хэрэгтэй юм шиг байна, үнэхээр гайхалтай байна байх даа, ганц удаа ч гэсэн сонсож үзэх юмсан" ^_^ гэсээр байдгаараа малийлаа. Хөгийн амьтан яаж ингэж тоглож чаддаг байна аа. Уур хүрээд үнэнээ хэлэхээр шийдэн "үнэн дээ бол..." гэтэл Дунхён ах үг таслан "миний найз бүсгүй хүссэн бүгдийнх нь өмнө дуулаад байдаг хямдхан дуучин биш, чамд түүний дуулахыг сонсох завшаан тохиохгүй байх гэж бодож байна" гэж хэллээ.

Жунин "ХА ХА" гэж тэсэлгүй чанга инээснээ хоолойгоо засаад "чи өрөө сонсож үзсэн юм уу? найз охиныхоо дуулахыг" гэж хэлхэн нүүр амаа хачин болгон инээдээ барьж байгаа харагдана.

Дунхён ах "мэдээж ш дээ хайрт минь надад өдөр бүр дуулж өгдөг түүнийхээ уянгалаг сайхан хоолойг сонсохоор мансуурах шиг л болдог юм" гэж хэллээ.

Жунин "мансуурах нь аргагүй аргагүй эсвэл мансуурсан хойно сонсдог байх л даа" гэж хэлэн над уруу харан малийсаар. Харин би түүн рүү хөмсгөө зангидан харан зогсоно.

Би "одоо бол..." гэтэл Жунин дахин үг таслаад "тэгээд та хоёр хамт амьдардаг хэрэг үү?" гэж асуухад Дунхён ах "мэдээж ш дээ чи ийм мэдээжийн юм асууж яадаг байна аа" гэж ууртай хэлэв.

Жунин мушилзсаар "өчигдөр ч гэсэн хамт байсан уу?" гэж асуулаа.

Дунхён ах "чамайг тэнэг гэдгийг чинь мэднэ гэхдээ яагаад ийм мэдээжийн тэнэг юм асуугаад байгааг чинь ойлгохгүй байна" гэж хариулав.

Жунин "мм ммм тэгвэл өчигдөр шөнө юу хийсэн юмбэ дээ хихи" ^_^

Дунхён ах "чамд бидний хувийн амьдрал тийм чухал байгаа бол хэлье л дээ, бид үнэхээр гал халуухан гайхалтай шөнийг өнгөрөөсөн" гэж хэлээд зэвүүн инээмсэглэл тодрууллаа.

Би: -_- /энэ хоёрыг зүгээр буудчих юмсан/

Жунин "тийм үү гайхалтай юмаа, танай хүн нөгөө ажил даа тийм сайн юм уу?" гэж асуух нь тэр. Ким Жунин чи ямар чөтгөрөө асуугаад байгаа юм бэ?

Дунхён ах "мэдээж маш сайн, орон доо байхдаа дуулгавартай бяцхан муужгай л гэсэн үг чиний амьдралдаа мэдэрч байгаагүй их таашаалыг өгдөг гээд л бод" гэж хэллээ харин энэ үед би хажуугаас нь сонсоод байж яасан ч тэвчсэнгүй Дунхён ахыг тас хийтэл нь алгадаад авлаа.

Дунхён ах 0.О

Би "одоо хангалттай, би таны дуулгавартай муужгай байснаа санахгүй юм байна" гэж хэлтэл Жунин "тийм шүү, би ч бас тэгж бодож байна" гэж инээмсэглээд миний уруул дээр үнслээ,харин энэ үед Дунхён ахын нүд бүлтрэх шахан биднийг харна. Жунин уруулаа зөөлөн салгаад бэлхүүсээр минь тэврэн "ингэж хэлэх жоохон эвгүй ч энэ миний эхнэр байгаа юм ХА ХА ХА" гэсээр түрүүнээс хойш тэвчиж байсан бүх инээдээ гаргав бололтой, инээсээр харин Дунхён ахын царай барайгаад л явчихлаа. Мэдээж ш дээ одоо бүр ичиж үхэх гэж байгаа байлгүй.

Жунин "ХА ХА ХА ЁОЁ ҮХЛЭЭ ХА ХА, дараагийн удаа худлаа ярихаасаа өмнө ядаж тэр бүсгүйнхээ гар уруу харж шалгаж байгаарай" гэж хэлээд миний хуримын бөгж зүүсэн гарыг дээш өргөн Дунхён ахад харуулаад гаран дээр минь үнслээ. Намайг тэвэрсэн чигтэй цааш явах гэж байснаа эргэж харан "үнэндээ бол манай хадагтай bunny дуулгавартай муужгай биш л дээ харин ч солиотой арслан бар л гэсэн үг, харин гайхалтай таашаал өгдөг гэдэг нь үнэн шүү" гэж хэлээд нүдээ ирмэлээ.

Би "ханиа, тэнэгтээд байгаач" гээд Жуниныг цохив. Ийм юмыг ингэж хэлээд байх даа яах вэ дээ, арай л ичмээр юмаа "арслан бар" гэнэ шүү, би лав дахиж Дунхён ахын царайг харж чадахгүй, ах ч гэсэн Жунин бид хоёртой уулзах хүсэлгүй байгаа байх, эцсийн эцэст тэр л хамгийн их байдалд орсон нь ш дээ.

Үдэшлэг дуусан гэр лүү гээ явж байлаа:

Би "ёо чи бүр арай ч дээ, хүнийг ийм эвгүй байдалд оруулаад байх даа яадаг байна аа? ер нь та хоёр яаж бие биеэ таньдаг юм?" гэж асуухад

Жунин "эвгүй байдал гэнэ шүү, харин ч сайхан л байсан ш дээ, тэгж бодохгүй байна уу? түүний царайг харсан биз дээ? ёо бүр ха ха бичлэг хийж авдаг байж ха ха" инээсээр, үнэхээр сайхан байгаа бололтой.

Би "тийм инээдтэй байна уу?"

Жунин "аахаан хахаха  бүр татлаа, тэр царайг би хэзээ ч мартахгүй байх ХА ХА ХА"

Би "цуцу хэзээ том болно оо -_-, ямар бага сургуулийн жаалууд байгаа биш дээ, нээрээ та хоёр яаж бие биеэ таньдаг юм? бас яагаад ийм дургүй юм бэ?"

Жунин "ха ха тэр үү? Дунхёны аав ч бас нефтын компанитай гэхдээ ашиг нь үнэхээр муу л даа, тэгээд л манайх энэ салбартаа тэргүүлдэг харин тэднийг үргэлж доогуур явдаг болохоор бидэнд маш дургүй, би нээх дургүй болно гэж бодоогүй надад бол хамаагүй л асуудал байсан гэтэл тэр л өөрөө байнга хэрүүл өдөж миний өө сэвийг хайж байдаг юм, тэгээд л бид нэг иймэрхүү харилцаатай болсон доо"

Би "мм тийм байх нь ээ"

Жунин "гэхдээ чи саяын тэнэг юмыг яаж таньдаг юм?, чиний овог нэрийг хүртэл мэдээд байхаар нь эхэндээ ч гайхаж бас бага зэрэг айсан шүү" гэж хэлэн гараас минь атгалаа.

Би "үнэн дээ тэр миний анхны хайр байгаа юм -_-"

Жунин "юу?? хахаха арай үгүй байлгүй дээ ха ха"

Би "нээрээ, үнэн би цагийн ажил хийдэг байх даа танилцаж байсан юм гэвч түүнд сэтгэлээ илчилж байгаагүй бас тийм ч дотно биш"

Жунин "тэр нь ч дээр ха ха"

Би "гэхдээ чи юунаас айсан гэж?" асуух үед Жунины инээмсэглэл алга боллоо.

Жунин санаа алдаад "зүгээр л түүний хэлсэн үнэн байгаад та хоёр үнэхээр хоёр жил үерхэж байгаа бол яаж вэ?? гэж бодсон юм, мэдээж бид гэрээ хийж эхэлсэн болохоор энэ бүхэн чиний л ажил байсан тийм болохоор найз залуутай байж болох байсан шүү дээ, хэрвээ тийм байсан бол чамайг алдчих вий гэж маш их айсан" гэж хэлэн хацрыг минь иллээ.

Би "мангар амьтан, чи намайг мэддэггүй хэрэг үү? би найз залуутай байсан бол хэзээ ч хэн нэгний эхнэр болно гэж гэрээ хийхгүй байсан" гэж хэлээд түүнийг тэвэрлээ. Тэр ч бас намайг тэвэрнэ.

Би "гэхдээ чи сүүлдээ мэдсэн юм шиг тоглоод эхэлсэн, яаж мэдсэн юм?" гэж асуухад

Жунин уруулаа мушилзуулаад "үгүй яах вэ дээ, онол болон практик талаас нь дүгнэлт хийсэн юм" гэж хэлэн цаана л нэг зальтай инээмсэглэл тодрууллаа.

Би "юу гэсэн үг юм? ямар дүгнэлт хийсэн гэж?" гээд түүн рүү чухал харахад

Жунин "хайраа битгий уурлаарай за" гэж малийснаа "ер нь бол Дунхён шиг хүүхний донтой амьтан нэг бүсгүйтэй хоёр жил үерхэж байж тийм зүйл огт хийгээгүй байна гэж байх боломжгүй асуудал л даа" гэж хэлэх нь тэр.

Би "ЮУ?? чи ийм дүгнэлтээр мэдэж авсан хэрэг үү? зүгээр надад итгэж болоогүй юм уу?" муухай харлаа.

Жунин "мэдээж итгэсэн, хайр нь ингэж бодоод л дараа нь шууд хайрдаа итгэсэн" "ярзайх"

Би: -_-

Бид хоёр иймэрхүү балай зүйлс ярьсаар гэртэй ирлээ. Гэтэл гэрийн үүдэнд нэг хүн сууж байх нь тэр. Бүр эмэгтэй хүн . . .

Бид хоёр ч хэн юм бол? гэж гайхсаар очвол Ёжин байдгаараа уйлчихсан сууж байлаа.

Бид хоёр: 0.О

Би "Ёжин-аа яасан бэ? зүгээр үү?" гэж хэлтэл "ИИИ ХЭРИ" гэж улам чанга уйлсаар намайг тэвэрлээ. Жунин бид хоёр бүр яахаа ч мэдэхгүй сандарч орхилоо. Дэмий сандрахдаа Ёжиныг тэвэрсээр гэртэй орлоо.

Тэр уйлаад л байлаа, бүр яах аа мэдэхгүй нурууг нь илж хэсэг чимээгүй суулаа.

Жунин "яасан бэ? яагаад уйлаад байгаа юм? Кёнсүү зүгээр үү?" гэж асуухад түрүүнээс хойш уйлаад ярьж чадахгүй байсан хүн чинь гэнэт чанга орилон "КЁНСҮҮ ЗҮГЭЭР ҮҮ? ГЭНЭ ШҮҮ, ТЭР МУУ ТЭНЭГ ЧИНЬ ЗҮВ ЗҮГЭЭР ХАРИН Ч ДЭНДҮҮ ИХ ЖАРГАЛТАЙ БАЙГАА ЗА ЮУ ИИИ T^T МУУ МАНГАР" гэсээр улам аймаар уйлж гарлаа.

Бид хоёр 0.О, яах учраа ерөөсөө олохгүй байв. Ямар ч байсан Кёнсүү л түүнийг гомдоосон бололтой.

Би "Ёжин юу болсноо бидэнд ярь л даа, Кёнсүү та хоёр муудалцсан юм уу?" гэж асуухад Ёжин ширээнд нүүрээ нааж хэвтээд "тийм ээ бид салчихсан" гэж хэлэх нь тэр. Бид хоёр бүр ч их шоконд орлоо.

Бид хоёр: 0.О

Жунин "юу яриад балайраад байгаа юм? зүгээр муудалцсан байлгүй дээ" гэж итгэж ядан асуухад

Ёжин "үгүй жинхэнээсээ салсан, одоо миний сэтгэл үнэхээр хэцүү байна, ийм хэцүү нөхцөлд ядаж чиний гоё мөөм хэрэгтэй байх" гэж хэлэн над уруу харснаа миний хөхнөөс минь бариад ширээ дэрлэн хэвтээд өглөө.

Би: -_- /миний ойр орчинд байгаа хүмүүс яагаад бүгд ийм гаж юм болоо?/

Жунин "Кёнсүү бүр салъя гэж хэлсэн юм уу?"

Ёжин "үгүй ээ -_-" гэсээр миний хөхнөөс базлаа.

Би: -_-

Жунин "тэгж хэлээгүй бол сална гэж юу байдаг юм, хосууд хэрэлдэж муудалцаж байдаг ш дээ, удахгүй та хоёр эвлэрэх байхаа одоо тайвшир" гэж хэлэхэд Ёжин миний хөхнөөс аймаар чанга базан босож ирлээ.

Би "ЯАЯ Л ДАА"

Ёжин үнэхээр чухал царай гаргаад "уучлаарай" гэж надад хандаж хэлснээ эргээд Жунин уруу харан "тэгж хэлээгүй ч би бүгдийг мэдэж байна, Кёнсүү өөр хүнтэй болсон би бүр тэр хүнийгээ үнсэж байхыг нь ч харсан" гэж төв царайлж хэлснээ эргээд хошуу нь өмөлзөн доош унжсаар миний хөхнөөс барин ширээ дэрлээд уйлж эхэллээ.

Бид хоёр: 0.О . . . . 

20 страница29 апреля 2019, 19:06