Part 19
Хаа сайгүй нүд гялбам ам ангайлгасан гоёмсог зүйлсээр дүүрэн том харшид ирлээ. Аргагүй л баян хүмүүсийн үдэшлэг гэсэн дээ өөр юмаа. Ширээн дээрх хоол унд уух зүйлсээс авхуулаад ганц аяга нь л гэхэд хэдэн саяын үнэтэй архи дарс. Энэ танхимд байгаа хэдэн арван хүмүүс бүгд бие биеэ таньдаг мэт тэврэлдэн бие биеэ үнсэн мэндэлнэ. Яг л үнсгэлжингийн үлгэр дотор байгаа мэт тэр мэдрэмж надад мэдрэгдэж байлаа. Гадаад төрхөөрөө тэднээс ялгарахгүй ганган болсон ч гэсэн дотоод хүн минь нөгөө л нэг энгийн эгэл бор амьдрал дунд хүмүүжсэн залуу бүсгүй хэвээр.
Хүн бүр л Жуниныг таньдаг бололтой холоос ирж мэндэлнэ. Зарим нэг эрчүүд нь намайг сайхан байгааг хэлэн магтаал унагаах үед өөрийн эрхгүй ичмээр санагдана. Бүх хүмүүс нь найрсаг сайхан юм шиг хирнээ цаана л нэг хөндий хуурамч уур амьсгал. Миний хувьд гоё тансгийг нь мэдрэхээс илүүтэй хурдан дуусгаад харих юмсан гэсэн бодол л толгойд минь эргэлдэж байлаа. Ядаж байхад Жунин ч надтай ярих бүжиглэх зав байхгүй янз бүрийн хүмүүстэй ажил ярин зогсоно.
Зурагтаар эсвэл кино дэлгэцээс хардаг байсан дээд зэрэглэлийн үдэшлэг яг бодит байдал дээрээ үнэхээр уйтгартай тэнэг юм. Ядаж надад таньдаг ганц хоёр хүн байсан бол бас өөр л байх гэвч надаас зиндаа дээгүүр хүмүүсийг яалтай билээ. Өөрийн үеийн залуухан бүсгүйчүүд дээр очин танилцах гэхээр бүгд л эд хөрөнгө үнэ мөнгөө гайхуулсан бүсгүйчүүд байх юм, яриа ч нийлэхгүй бололтой.
Нэлээд чухал бололтой хэдэн хүмүүстэй Жунин юм ярьсаар намайг түр орхилоо. Би ч түүнийг ажиллаа хийж байхад нь саад болоод яах вэ гэж бодоод цэлгэр том тагтан дээр агаар амьсгалан зогсож байтал "хөөх энэ ганган бүсгүй чинь хэн бэ?? өмнө нь харж байгаагүй хээнцэр амьтан байх чинь, ямар настангийн амраг вэ?" гэх дургүй хүргэж хоолой сонсогдлоо.
Надад таних хүн байхгүй болохоор ямар мэдрэл муутай хүн нь танихгүй хүнээ ингэж доромжилдог байна аа гэж бодон эргээд хартал үнэт эдлэл гялалзуулсан гурван авгай зогсож байв.
Би "та нар хэн бэ?, бас сая миний тухай яриад байсан уу?" гэж асуухад голд нь зогсож байсан богино үстэй өндөр эмэгтэй "тийм ээ, шинэ хүн байхаар нь танилцах санаатай л ирлээ" гэж хэлээд намайг дээрээс доош гүйлгэн хэдэнтээ харлаа.
Хажууд нь байх махлаг дуу эмэгтэй нь "өмсөж зүүсэн нь дээд зэрэглэл юм гээч, хэний бяцхан шувуухай вэ?"
Нөгөө талд нь зогсох хэтэрхий туранхай жижигхэн биетэй эмэгтэй "аль эсвэл хэн нэгний анхаарлыг татах гэж бүх мөнгөөрөө даашинз, үнэт эдлэл түрээсэлсэн юм уу?" гэж маягтай нь аргагүй инээлээ. Нөгөө хоёр бүсгүй нь ч бас амаа даран тас тас хөхрөөд "нээрээ тийм байж болох юм байна шүү, одоо цагд энэ охин шиг залуу охид баячуудын үдэшлэг хэсэж эвээн тэтгэгч олж авдаг болсон гэсэн"
Тарган эмэгтэй "мэдээж ш дээ ямар бидэн шиг дээд гаралтай хүмүүс биш, доод зиндааны хүмүүс тэгж дээш гарахаас өөр аргагүй, баян өвгөний толгой дээр суугаад авсан байхад хэдэн жил л амьдрав гэж дээ үхэж л таараа харин үхсэн хойно нь хөрөнгөн дээр нь эзэн сууна биз дээ хаха" гэж муухай инээхэд нөгөө хоёр бүсгүй нь ч гэсэн амаа даран тас тас хөхөрнө.
Би бүр гайхаж орхилоо. Ямар хүмүүс гэхээрээ өөрсдөд нь ямар ч хамааралгүй танихгүй хүнтэй ингэж бүдүүлэг ярьдаг байна аа.
Би "та нар өөрсдөө хэн бэ? яагаад хүнийг танихгүй юм байж хэл амаар доромжлоод байгаа юм?" гэж ууртай асуухад
Гол нь байсан өндөр хүүхэн нь "чи бидний хэн болохыг мэддэггүй хэрэг үү? арай ч үгүй байлгүй дээ дээдсийн хүрээлэнгийн хадагтай мөн л юм бол бид гурвыг танихгүй байж яасан ч болохгүй"
Нөгөө хоёр нь "тийм шүү"
Би "уучлаарай би дээдсийн хүрээлэнгийн хадагтай болоод удаагүй байгаа болохоор та гурвыг огт танихгүй байна" гэж хэлэхэд нөгөө гурвын нүд орой дээрээ гарах шахан "ОМО ОМО энэ хүүхэн чинь харин" хэмээн уулга алдана.
Том том дуугараад байж байтал гэнэт нэг зүйл санаанд орлоо. Жунин бид хоёрыг анх орж ирэхэд голын өндөр эмэгтэй нь яг одоо Жунинтай ажил ярьж байгаа хөгшин эртэй хамт байсан шүү дээ, тэгэхээр тэдэнтэй аятайхан харьцахгүй бол нөхрийнхөө ажилд бүр л саад болох юм шиг байна тиймээс аль болох эвтэйхэн "тэгээд та нар хэн юм бэ? танихгүй байна гэдэг гайхах зүйл биш танилцаад л болох биш үү, харваас та нар дээдэс дундаа дээгүүрт залрах бүсгүйчүүд бололтой өмсөж зүүсэн, гэрэлтэж байгаа царайнаас чинь сайн харагдаж байна" гэж тал засах маягтай хэлэхэд саяхан хялалзаад байсан нүднүүд нь эргэлдэн "Омо уг нь даруухан байх гэж хичээсэн юмсан, тэгсэн ч гэсэн мэдэгдээд байна гэж үү" хэмээн ам амандаа өөрсдийгөө магтлаа.
Би ч худлаа инээсээр "тийм ээ харагдахаар барах уу, энд байгаа залуу охид бүгд атаархсан гэдэгт итгэлтэй байна, би хүртэл та гурвын ганган байдалд дуу алдаж байлаа шүү дээ" гэж араас нь нэмлээ. Баячуудыг яагаад бүгд инээгээд байдгийг одоо л ойлгож байна. Үнэхээр ингэхээс өөр аргагүй байдал гэж байдаг л юм байна.
Өндөр эмэгтэй "хаха за арай ч үгүй байлгүй дээ, нээрээ танилцаагүй юм байна шүү дээ намайг Ан Мёнжи гэдэг, Ан захирлын эхнэр бас ерөнхий сайдын төрсөн дүү л дээ, тэнд манай нөхөр зогсож байна харж байна уу?" гэсээр яг бодож байснаар минь Жунинтай хамт юм ярьж байсан хөгшин эрэгтэй рүү заалаа. Тэгснээ хажуудаа байсан махлаг эмэгтэй рүү заагаад "энэ бол И сайдын гэргий И сайд манай ах хоёр их дотно болохоор бид ч гэсэн сайн найзууд л даа, харин энэ бол" хэмээн туранхай эмэгтэй рүү заагаад "газар тариалангийн "Ёнсон" группын эзэгтэй байгаа юм, нөхөр нь ч тэр манай сайн найз л даа" гэсээр бахтай нь аргагүй танилцууллаа.
Бурхан минь хурдхан санаж тал засаагүй бол жинхэнээсээ нөхрийнхөө ажлыг баллах байсан байна шүү.
Махлаг эмэгтэй "чамайг хэн гэдэг юм? хэнтэй хамт явж байгаа билээ?"
Би "намайг Ким Хэри гэдэг. "KJ" группын бэр байгаа юмаа, та нарыг сайн танихгүй болохоор бага зэрэг ёс алдсан байх уучлаарай, танилцсандаа таатай байна" гэж хэлэн худлаа инээсээр бөхийлөө.
Ан Мёнжи "хөөх "KJ" групп гэхээр нефтын мөн биз дээ?" гэж лавлан асуулаа.
Би "тийм ээ яг мөн" гэж хэлэхэд
Ан Мёнжи "аргагүй л том группын бэр гэсэн дээ хөөрхөн юмаа мисс л гэсэн үг, ийм том группын бэр байх хэцүү л байдаг биз дээ?" гэж асуухад нь юу гэж хариулахаа мэдэхгүй байсан болохоор зүгээр л инээмсэглэн зогсоно.
гэтэл Махлаг эмэгтэй хажуугаар орж ирэн "даанч тийм байхаа нүдэнд дулаахан хөөрхөн охин байсан юм, Жунин захирлын эхнэр байсан байх нь ээ"
Би "тийм ээ" /нүдэнд дулаахан гэнэ шүү, доромж танилцсан юм байж -_-/
Туранхай эмэгтэй нь "ОМО ямар хөөрхөн хос вэ? Жунин захирал нас залуу хирнээ үнэхээр чадвартай мундаг залуу шүү бас их царайлаг, хэрвээ би залуу байсан бол түүний араас гүйх л байсан байх даа хаха" гэсээр муухай инээнэ. Би ч /нөхрийнхөө ажилд тусалж байгаа гэдгээ санаарай Хэри/ гэж бодолдоо давтан худлаа инээмсэглэн зогсоно.
Тэгж байтад ашгүй Жунин ирлээ.
Жунин "өө яг танилцуулах гэж байсан та нар өөрсдөө танилцсан байх шив, энэ миний эхнэр" гэж хэлэн мөрөөр минь тэвэрлээ.
Махлаг эмэгтэй "Омо царайлаг залуу шүү, Жунин захирлыг ямар азтай одтой бүсгүй нь авч суух бол гэж бодож байтал үнэхээр л өөртөө таарсан хөөрхөн бүсгүй сонгожээ" гэж хэлэн Жунины мөрөн дээр гараа тавилаа.
Жунин "яалаа гэж дээ та нар ч гэсэн дэндүү үзэсгэлэнтэй шүү дээ би арай хөгшин байсан бол танилцах гэж оролдох л байсан байх даа" гэж сээтгэнэв.
Нөгөө гурван авгай чинь "ха ха арай үгүй байлгүй дээ" гэж маяглана. Миний уур үнэхээр хүрч байна. Тэгж байтал ашгүй тэнэг авгайчуудыг нөхрүүд нь дуудаад тэд ч явлаа.
Жунин "явж бүжиглэх үү? хайраа" гээд гараас хөтлөх үед нь уур хүрээд байсан болохоор гараа шууд татаад авчихлаа.
Жунин 0.О "яасан бэ? хадагтай bunny"
Би "яасан бэ? гэнэ шүү, та ч хөгшин хадагтай нартай сээтгэнэх дээ дэндүү сайн юмаа, би бүжиглэхийг хүсэхгүй байна чи саяын гурван авгайнхаа нэгийг уриад хамт бүжиглэхгүй юу" гэж хэлэхэд Жунин намайг шоолон инээд эхэллээ.
Би хамгийн муухайгаараа хараад "юун даа инээгээд байгаа юм?" гэж хэлэхэд
Жунин уруулаа мушилзуулж байснаа "хадагтай bunny хардаж байхдаа ч хөөрхөн юмаа" гэснээ уруул дээр минь үнсчихлээ. Би түүний өөрөөсөө түлхээд "би тоглоогүй байна" гэж ууртай хэлэхэд
Жунин "би ч гэсэн тоглоогүй байна" гэж хэлээд дахин үнслээ. Уруулаа зөөлөн холдуулаад "манай компани яг одоо их том төсөл дээр ажиллах гэж байгаа, тэр төсөл дээр саяын гурван эмэгтэйн гэр бүл их туслах юм л даа тэгээд л хайр нь бага зэрэг тал зассан юм, бидний амьдрал ийм л байдаг хүн бүр хэн нэгнээс юм гуйхдаа тэр хүндээ тал засдаг шиг, магадгүй надаас тусламж хүссэн хүмүүс чамайг минь магтах байх энэ бол зүгээр л ажил хэргийн нэгээхэн хэсэг, үг гэдэг их олон зүйлийг өөрчилж болдог юм шүү, гэхдээ би үгнээс илүү үйлдлээр чамдаа хайртайгаа харуулах болно тийм болохоор битгий хардаарай хадагтай bunny" гэж хэлэн гараас минь атгаад удаанаар бүжиглэж эхэллээ. Их романтик юм танхимд явах намуухан ая гадаа тагтан дээр арай бүдэг сонсогдох боловч энэ нь харин ч таатай яг л бид хоёр энэ дэлхий дээр хоёулхнаа байгаа юм шиг санагдана.
Хэсэг бүжиглэж байгаад бид тэнгэр ширтэн хууч хөөрч байлаа. Гэтэл бас нэг ганган залуу ирээд нөхрийг минь аваад явчихлаа. Би ер нь хүүхэнтэй биш залуустай хардаж амьдрах бололтой. Ажил хэрэг нь хэзээ ч дуусахгүй юмаа нэгтэй яриад дуусахаар нөгөө нь хүрээд ирдэг бололтой.
Би ч дотор орох хүсэлгүй байсан тул тагтан дээр үлдлээ. Гадаа сайхан байна одод мянга мянгаараа түгж зөөлөн бүлээн салхи сэвэлзэнэ. Тайтгарлыг мэдрэх шиг болон нүдээ анин инээмсэглэн зогсоно гэтэл араас хэн нэгэн хүрмээ нөмөргөлөө. Би Жуниныг байх гэж бодон инээмсэглээд хартал 0.О Анхны хайрын эзэн минь . . .
Намайг кафед зөөгч хийдэг байхад байнга манайхаар үйлчлүүлдэг байсан танил ах минь. Тухайн үед би сургуулиасаа гарчихсан ажил хийдэг байсан. Сургуульд сурч хайр дурлал нөхөрлөлтэй учрах боломжгүй байсан надад өдөр бүр яг 13:00 цагт орж ирэн халуун кофе авдаг энэ ах бусдаас өөр санагдаж нэг л мэдэхэд түүнд сайн болсон байсан сан. Би хэдий сэтгэлээ илчилж байгаагүй ч гэсэн тэр намайг түүнд сайн гэдгийг мэддэг байсан гэвч эцсийн мөчид тэр миний нүдэн дээр хамт ажилладаг охинтой минь хөтлөлцөөд л манай кафег орхиж байж билээ. Тэр үед ямар их уйлсан гэж санана. Бас тэр зүгээр ч нэг гарч явахгүй хаалгаа хаагаад над уруу харан "чи ингээд хаягдчихлаа" гэж байгаа юм шиг л зэвүүн инээмсэглэж билээ. Би энэ муухай дурсамжаа хэзээ ч мартахгүй байх.
Дунхён ах "сайн уу? Хэри чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, чамтай энд таарна гэж огт төсөөлсөнгүй шүү, холоос чамайг мөн үү биш үү гэж зөндөө харлаа" гэсээр дотно ах дүүс шиг л мэндлэх нь тэр. Сэтгэл бага зэрэг өвдөж байна.Гэхдээ өвдөх гэхээс илүү дургүй хүрч байна.
Би "сайн сайн, би ч гэсэн гайхлаа, таныг энд байна гэж бодоогүй юм байна" гэж хэлээд хүрмийг нь аван түүнд өглөө.
Дунхён ах "манай Хэри үнэхээр хөөрхөн болж ээ, иймэрхүү газраар ирдэг юм бол ахтайгаа уулзахгүй яасан юм, ах нь дээдсийн үдэшлэгийг огт алгасаж байгаагүй" гээд онгироод байж байтал Жунин ирж байгаа харагдав.
Би түүнийгээ харан баярлаад үг дуугарах гэтэл Дунхён ах хажуугаас "хараач ээ царайлаг ханхүү Ким Жунин уу даа, чамайг гэрлэсэн гэж сонссон юм байна, хэнтэй гэрлэсэн? арай ажил хэргээ бодоод хөгшин ажуматай гэрлэсэн юм биш биз дээ? сүүлийн үед танай компани хэтэрхий сайн байгаа сураг байсан" гэж хэлэн чанга чанга инээлээ.
Би эхнэр нь байна гэж хэлэхийн завдалгүй Жунин "харин чи ганц бие чигээрээ л байна уу? хааяа нэг хөгшин эгч нартай уулзаад л" гэж хэлэн үл тоосон инээмсэглэл тодрууллаа. Би эр нөхөр дээр очих санаатай урагш алхтал Дунхён ах хүрмээ надад нөмрүүлээд "аан чи мэдээгүй байх л даа энэ миний найз бүсгүй И Хэри,бид үерхээд хоёр жил болж байна танилц" гээд мөрөөр минь тэврэх нь тэр би ч гайхсандаа нам гацаж орхилоо.Харин Жунин над уруу аймаар том харлаа.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)