Part 18
Ээж ирсэн болохоор өнөөдрийг ээж Жунхён хоёртой хамт гадуур гарч, кино үзэж парк орж ер нь бол гэр бүлийн амралт маягтай өнгөрүүллээ. Уг нь Жунинтай хамт явмаар байсан боловч өнөөдөр чухал асуудал шийдэх ёстой гээд компани руугаа явсан. Гэхдээ л сайхан байлаа хэзээ хамгийн сүүлд юунд ч санаа зовохгүй ээж дүү хоёртойгоо хамт ингэж хөгжилдсөнөө санахгүй байна. Магадгүй хайрт аав минь үгүй болсон тэр өдрөөс хойш ийм жаргалтай байх завшаан олдоогүй байх.
Ээж гэртэй ирсэн болохоор дүү бид хоёр ээждээ шинэ гэрийг нь үзүүлэхээр дагуулж явлаа.Энэ байрыг хуримаа хийснийхээ дараахан авсан бас ээжийг ирэхээр шууд оруулна гээд бүх зүйлсээ зөөгөөд бэлэн болгосон юм. Хотын төвд юм юман даа ойр байршилтай таван өрөө сайхан байр. Жунхён ээж хоёрт минь хангалтай гэр шүү.Бас Жунхён маань энд өсөж том болоход сайхан газар гэж сонгосон юм.Мэдээж надад хотын "А" зэрэглэлийн газар таван өрөө байр авах мөнгө байхгүй, үнэндээ бол энэ мөнгө Жунин бид хоёрын хийсэн гэрээний мөнгө буюу миний ажлын хөлс байсан юм гэвч бид одоо ажлын хамтрагчид бус жинхэнэ хос болсон болохоор энэ мөнгө цалин биш харин миний нөхрийн хадам ээждээ авч өгч байгаа бэлэг болж байх шиг байна.
Би "ЦАРААН~ ^_^ ээжээ шинэ гэртэй тавтай морил"
Жунхён: ёстой гоё байгаа биз??
Ээж: 0.О ээ бурхан минь гэж, энэ. ... энэ T^T яаж ийм байр авсан юм? гайхалтай юмаа гэсээр өрөө өрөө рүүгээ шагайж яг л жаахан охин шиг инээд алдан гэрээ эргүүлж тойруулан харна. Одоо л нэг ээжийнхээ ачийг өчүүхэн бага ч гэсэн хариулж байх шиг байна.
Би: хүргэн хүүгийн чинь бэлэг гэж хэлтэл ээжийн нүүр дүүрэн инээд алга болж нэг л аймаар хараад зогсчих нь тэр.
Би: яасан бэ? таалагдахгүй байгаа юм уу?
Ээж: тийм ээ таалагдахгүй байна, үхлийн эрмэг дээр байсан намайг өчнөөн олон саяар нь цацан байж эрүүл саруул болгож өгсөн байхад баярлаад сууж байхын оронд бас дахиад ийм үнэтэй юм авна гэж юу байсан юм. Ээж дүү хоёр нь хуучин гэртэй байх болохоор миний охин Жунин даа ээж маш их баярлаж байна лээ гээд түлхүүрийг нь буцааж өг.
Би. ээжээ
Ээж: зүгээр буцааж өг гэж хэлсэн шүү *муухай харах*
Би: ээжээ гэхдээ энэ байр чинь ганц хүргэний чинь өгч байгаа бэлэг биш охин нь ч бас тандаа өгч байгаа юм шүү дээ,
Ээж: тэгсэн ч гэсэн мөнгө нь Ким хүргэнээс гарсан биз дээ
Би: тэр нь ч тийм л дээ гэхдээ л би ажил хийж олсон ш дээ *хошуугаа унжуулах*
Ээж: ямар ажил??
Ээжид ямар хуурамч эхнэр болж жүжиглэж олсон юм гэлтэй нь биш аятайхан хэлэхгүй бол болохгүй.
Би: ээж би ч гэсэн таны сэтгэлийг ойлгож байна бас тантай 100% адилхан бодолтой байна тийм олон саяыг үрэн байж эрүүл болсон гэтэл дахиад ийм том бэлэг авч болохгүй гэж бодсон юм тэгээд л би Жунины ажилд эхнэр биш ажилчин гэдгээр туслан байж авсан мөнгө тэр мөнгө дээр Жунин бас нэмэрлээд л тэгээд энэ байрыг өгч байгаа байхгүй юу
Ээж: үнэн үү?? *худлаа ярьсан байвал өнгөрсөн гэж мэдээрэй гэж байгаа юм шиг аймаар харна*
Би: 0.О нээрээ амлаж байна, би 100% ажил хөдөлмөр эрхэлж байж энэ байрыг авсан юм.
Ээж уртаар санаа алдаад: би ч муу ээж юмаа хүүхдүүдээ зовоож ханахгүй юм, баярлалаа ийм мундаг охинтой доо ээж нь үнэхээр баярлаж байна бас миний охин сайн хань сонгожээ *инээмсэглэх*
Би: баярлалаа ээжээ , гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл нь одоо охин нь маш сайн охин байж ээждээ үүнээс олон юм авч өгнө ^_^
Ээж: хэрэггүй ээ!!! хангалттай өөр юм өгөх юм бол авахгүй шүү, миний охин ээжийнхээ ачийг хангалттай хариулсан одоо олсон мөнгөө өөрийн гэр бүл дээ зарцуул, чи минь одоо ээжийн эрх охин биш харин нэгэн эрийн гэргий болсон түшиг тулгуур нь болсон гэдгээ санаж яв. Тийм болохоор юм бүгдийг ээж дүү хоёртоо өгнө гээд байлгүй эр нөхөртөө анхаарал тавь, ирээдүйд ээж болох учир ирээдүйд чамайг хүлээж байгаа тэр бяцхан үрсийнхээ төлөө зөв амьдар ойлгосон уу?
Би: за ^_^
Шинэ гэртэй орсон баяраа тэмдэглэн ээж бид хоёр гараа гаргаж сайхан хоол хийлээ, Жунин ч ажиллаас аа ирэв. Бид хоёр өнөөдөр энд хонохоор болсон юм.
Хооллож байхад:
Ээж: май миний хүү энэ махнаас сайн эд, бас энэ хачир гэсээр бараг л ширээн дээрх бүх зүйлсийг Жунины аяганд хийж өгнө.
Жунин: баярлалаа ээжээ ^_^
Ээж: энэ хачир үнэхээр амттай шүү энийг ид *аяганд нь хийлээ*
Би: 0.О ээжээ наадах чинь миний хамгийн дуртай хачир T^T надаа л даа *хошуугаа унжуулах*
Ээж: чи байнга л иддэг байж, Жунин анх удаа идэж байхад тийм ээ ^_^
Жунин: мхн ^_^
Би: гэхдээ миний хачир T^T
Гэнэт толгойд мэргэн санаа орж ирлээ. Би Жунин уруу хамгийн өрөвдөлтэй өхөөрдөм харцаараа хараад: ханиа наад хачир нь чамд тийм ч их таалагдахгүй байхаа зүгээр надад өгч болохгүй гэж үү, гуйж байна гэж хэлж амжаагүй байтал ээж миний толгой уруу цохиод авлаа
Би: яая л даа өвдөж байна ш дээ T^T
Ээж:аягүү2 энэ хүүхдийгээ, хүний эхнэр юм бол хоолныхоо сайхныг хань ижилдээ барьж сураач
Жунхён: өөрөө л гахай шиг идэхээ болох юм хаха
Би: яа И Жунхён өдөөд байгаарай *үхлийн харц*
Жунхён: үнэн ш дээ тийм ээ ээжээ ^_^
Ээж: тхх арван жилд байхын л ёроолгүй сав байсан одоо ч гэсэн яг хэвээрээ шүү
Би: ЭЭЖ ТА ОДОО *хошуугаа унжуулах*
Жунин: хахаха
Би: яагаад хүн шоолоод байгаа юм? гэсээр Жунины уруу хадагтай туулайн үхлийн харц чулуудлаа.
Жунин гялс төв царайтай болоод: ялаа гэж дээ хайр нь шоолоогүй хихи
Би: өөдгүй амьтад -_-
Жунхён: үнэн ш дээ эгчээ та ахлах сургуульд байхдаа аймаар бүдүүн байсан биз дээ /яа И Жунхён бяцхан чөтгөрийн амийг яах вэ??/
Жунин: 0.О тийм үү?
Жунхён: мхн аймаар бүдүүн байсан та зургийг нь үзэх үү?
Би: ЯА!!! Жунхён *муухай харах*
Жунин:тэгий л даа :333
Жунхён: за одоохон гэсээр босоод гүйлээ
Би: ЁСТОЙ ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ, ЭЭЖ ЭНЭ ЖУНХЁН ДАА ХЭЛ Л ДЭЭ
Ээж: яах вэ дээ, хааш даа эхнэр нөхөр болсон юм чинь миний охины хөөрхөн махлаг байсныг мэдэж байсан нь дээр ш дээ *инээмсэглэх*
Би: хнн хөөрхөн гэнэ шүү -_-
Ээж: хөөрхөн л байсан ш дээ
Би: танд л хөөрхөн байсан байх, үнэн дээ гахай шиг байсан -_-
Жунин: зүгээр дээ, хадагтай bunny өмнө нь гахай байсан гэхээр их сонирхолтой байна ^_^ яаж гахайгаас туулай болж чаддаг байна аа, үнэхээр агуу хувьсал шүү хаха
Би: ЯА!!! ТА НАР ЧИНЬ ОДОО БҮГД НИЙЛЖ БАЙГААД НАМАЙГ ДООШ НЬ ХИЙНЭ ГЭЖ ТОХИРОЛЦСОН ЮМ УУ ХААШАА ЮМ
Жунхён: ахаа энэ байна хихи
Жунин: 0.О OMG!! миний хайр яг хэдэн кг байсан юм?
Жунхён: бараг 80 кг байсан биз хаха аймаар бүдүүн байгаа биз дээ
Би: яг ш дээ 70 кг байсан шүү
Бүгд: хахаха
Би: -_-
Жунин: хөөрхөн юмаа хадагтай bunny, гэгээн дүрээрээ гахайн туулай байсан байна ш дээ хаха, ээжээ энэ зургийг би дахиад нэг хувь угаалгаж авч болох уу?
Би: ЯАХ ГЭЖ??? ҮГҮЙ ШҮҮ
Ээж: тэгээ тэг, миний муу охин ааваасаа хойш цагийн ажил гэж гүйсээр байгааг ийм туранхай болсон юм, уг нь мах шөлтэй эгдүүтэй хүүхэд байсан сан.
Би: ЭЭЖ!! мах шөлтэй эгдүүтэй гэнэ шүү, охин хүүхдийнхээ ийм аймаар дэлбэрсэн зургийг яаж хадгалж чаддаг байна аа, хүний нэр хүндийг унагаах гэж байгаа юм шиг *уурлах*
Ээж: ээж дээ бол ямар ч байсан миний охин хөөрхөн ^_^
Би: мэдээж ганцхан танд л хөөрхөн байх -_-
Бүтэн оройжин Жунины гахайн туулай гэж шоолохыг сонсож сонсож нэг юм азаар шөнө болж унтахаар орондоо орлоо.
Жунин намайг өөртөө наан тэврээд: сайхан амраарай хадагтай гахайн туулай хихи ^_^
Би: юу??? цаашаа бай хүнийг доромжилж ханаагүй юм уу? тарган байсан л биз, чи сайхан туранхай байсан болохоор инээдтэй байна уу? гэж уурласаар түүнийг өөрөөсөө түлхээд буруу хараад хэвтлээ. Үнэхээр уур хүрч бас гомдож байна, хамгийн хайртай хүмүүс минь яаж ингэж чадав аа
Жунин араас тэврэн: за за уучлаарай хадагтай bunny хайр нь чамайг гомдоох гээгүй юм шүү зүгээр л эгдүүтэй харагдаад байсан болохоор тоглоом хийсэн юм. Чиний тарган туранхай байх чамд л чухал байх, надад чиний тарган байсан чинь ч гэсэн маш их таалагдаж байна гэж хэлээд мөрөн дээр минь үнслээ.
Би: худлаа ярь
Жунин "нээрээ" гэсээр намайг эргүүлэн өөр лүүгээ харуулаад "би хадагтай bunny-н бүх зүйлд хайртай" гэж хэлэн уруул дээр минь үнслээ.
~~~~~~~~~
Маргааш өдөр нь гэртээ ирээд гэр орноо цэвэрлэн, ээжийнхээ захиснаар сайн гэрийн эзэгтэй байхаар шийдсэн тул өөрийн хэмжээнд хөдөлмөрлөж байлаа. Гэтэл утас минь дуугарав. Утсаа харвал "ноён Ким баавгай" гэсэн дугаараас залгаж байв. Мэдээж энэ бол миний хайртай баавгай.
Би: байна ^_^
Жунин: хайраа яг одоо нүүр будах баг болон туслах ажилчид гэр лүү очиж байгаа шүү
Би: 0.О яах гэж? бас юун нүүр будах баг??
Жунин: хайр нь харин өчигдөр хэлнэ гэж байгаад таг мартчихсан байна өнөөдөр орой 18:00 цагаас том үдэшлэгтэй, их нэр нөлөөтэй хүмүүс ирнэ. Тийм болохоор миний хайр хичээгээд тэнд байгаа бүх хүмүүсийг алмайруулахаар байх ёстой шүү, компани гэдэгт хувийн амьдрал ч мөн маш их хамаатай, түншүүдэд минь чиний минь гоо үзэсгэлэн таалагдах юм бол бидний хамтын ажиллагаан маш сайн нөлөөтэй шүү, хайр нь ч гэсэн гоёод очих болохоор миний хайр сайн хичээгээрэй амжилт хайртай шүү ♥
Би: 0.О ю-юу юу байж байгаарай, чи гэрээ хийхэд миний царай ямар хамаатай юм?
Жунин: баячууд гэдэг чинь ийм л хачин хүмүүс шүү дээ хүмүүсийг байнга гадаад байдлаар дүгнэдэг. Чи минь бүхний харцыг булаам сайхан харагдаж байвал тэрийгээ дагаад хүмүүс надад сайн хандах жишээний, чамайг сайхан харагдаж байгааг магтах гэж над дээр ирээд яриа өрнүүлж тэр нь гүнзгийрсээр ажил хэргийн яриа уруу ордог юм
Би: тийм үү 0.О
Жунин: мхн тэгээд л баячууд эхнэргүй бол үргэлж үзэсгэлэнт бүсгүйчүүдээр хүрээлүүлж байдаг юм, бүсгүйчүүд бол бидний хамгийн том зэвсгүүдийн нэг. Миний хайр чадна аа би мэдэж байна
Би: ойлголоо би хичээнэ ээ ^_^
Жунин: за орой уулзъя
Би: за баяртай *ДИЙД ДИЙД*
Одоо яана аа, би сайн байж чадах болов уу? гэртэй юу ч хийхгүй сайхан байдаг хүн ядаж ийм зүйл дээр ч гэсэн нөхөртөө тусалж чадвал сайн юмсан. Яах вэ? яана аа? гэж сандарч байтал гэрт Жунины явуулсан хүмүүс гэсээр арав гаран хүн орж ирлээ. Зарим нэг нь үс гэзгийг минь янзалж зарим нь нүүр будаж, зарим нь хөл гарийн хумс янзална. Бас тэд миний өмсөх даашинз зүүх гоёлыг аль хэдийн бэлдээд ирсэн байлаа. Үнэхээр нүд яглбан сайхан юм бүх охид ийм гоё зүйлс хэрэглэж үзэхийг мөрөөддөг байх, би ч гэсэн мөрөөддөг байсан харин одоо биелж байх шиг байна.
Гурав дөрвөн цаг ноцолдож байж нэг юм бэлэн боллоо. намайг бэлэн болоход Жунин гэртэй ирж таарлаа.
Жунин: 0.О хөөх
Би: за тэгээд ямар байна даа, баян түншүүдийн чинь анхаарлыг хэр татах юм шиг байна ^_^
Жунин над уруу гөлөрсөн чигтэй "татахаар барах уу, чамайг алдахгүйн тулд нүд салгахгүй харж байх ёстой юм шиг байна" гэж хэлээд инээмсэглэн ирж уруул дээр минь үнслээ.
Бид бэлэн одоо үдэшлэгийн зүг явлаа....
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)