17 страница29 апреля 2019, 19:04

Part 17

Өнөөдөр өглөө арай эрт босоод хоолоо хийж байна, учир нь бид өчигдөр тэр зүйлийг эрт хийгээд эрт унтсан болохоор өнөөдөр өглөө ч мөн адил эрт сэрлээ. Дөнгөж сэрээд Жунин тэр зүйлийг дахин хийхийг хүссэн гэвч доод хэсэг минь өвчин орсон байсан тул юун тийм зүйл хийх гараа хүргэх төдийд өвдөж байлаа.

Нөхөр минь бага зэрэг сэтгэл дундуур боссон болохоор түүнийхээ сэтгэлийг засах сайхан хоол хийхээр ихэд хичээнгүй хийж байгаа минь энэ. Бас хувцас өмсөх хүсэлгүй байсан болохоор Жунины цамцыг дээгүүрээ хальт өмссөн болоод хоолоо хийж эхэллээ.

Кёнсүүгийн өгсөн хоолны зөвлөгөөг санан ногоо мах зэргээ хүртэл ихэд хичээнгүй хэрчлээ. Хоол бараг л болж байсан байх сайхан үнэртэж эхлэхэд Жунин дээд давхраас усан орсон бололтой нойтон үстэй цээж нүцгэн мөрөн дээрээ алчуураа тохсоор бууж ирэв.

Жунин "wow ямар сайхан үнэр вэ? үнэхээр их өлсөж байна " гэж хэлээд миний хажууд байсан өндөр сандал дээр суулаа.

Би "тэгж их өлсөөд байна уу?" гээд түүгээр тоглох гэж тогоотой хоолныхоо тагийг аван уурыг нь түүн рүү сэвлээ.

Жунин инээмсэглэн санаа алдаад "Би хадагтай bunny-г бүрэн таних үнэхээр болоогүй бололтой, та миний бодож байснаас ч илүү зэвүүн юмаа" гэж тоглоомоор хэлээд тоглоомоор муухай харлаа.

Би "Өө за~ би тийм зэвүүн байна уу?, өлсөөд байна гэхээр нь хоол хийж өгч байгаа минь зэвүүн байна уу тэ?? миний юу тийм зэвүүн байна?" гэж худлаа уурлаж байгаа болоод гараа ташаандаа аван түүн рүү харан зогслоо.

Жунин гараа сунган бэлхүүснээс минь тэврээд өөртөө огцом наан "бүх юм чинь зэвүүн байна" гэж хэлэн нүд цавчихгүй өөдөөс минь ширтэнэ.

Хэдий бид тоглоом хийж байсан ч гэсэн энэ харц нэг л сонин зүрх хурдан цохилуулаад эхэллээ шүү.Хүнийг ингэж догдлуулж чаддаг болохоор Жунин л өөрөө жинхэнэ зэвүүн амьтан байх. Жунинтай уулзсан цагаас эхлээд миний зүрх хэвийн ажиллахаа больсон. Үргэлж догдлол, сандрах, хэвийн биш зүйлийг мэдэрдэг.

Би "ю-юу нь зэвүүн гэж?" хэлээд доош харлаа.

Жунин хацрыг минь илэн намайг өөр лүүгээ харуулаад "бүх зүйл чинь зэвүүн байна, чамд дурлахгүй ажил хэргийн хамтрагч гэж бодох тусам улам үзэсгэлэнтэй хайр татам харагдсаар байгаад намайг өөртөө дурлуулсан, гэтэл хэт ойр байж болохгүй гэсэн бодлыг минь өчигдөр бүр мөсөн үгүй хийсэн яг одоо би чамд солиормоор ихээр татагдаж байна. Бас чи дэндүү дур булаам байдлаараа хүнийг урхидсан байж өглөө надаас татгалзсан тэгсэн атлаа яг одоо намайг өдөөх гэж байгаа мэт нүцгэн бие дээрээ миний цамцыг өмсөөд бас товчоо ч бүрэн товчлоогүй байна. Ийм байхад чамайг зэвүүн гэхгүй өөр юу гэх юм??" гэж хэлэн намайг ширтсээр.

Би уруулаа үл ялиг мушилзуулаад "төрөлхийн хүн татах чадвартай төрсөн хүнийг яалтай ч билээ дээ ^_^" гэж хэлээд Жунин өвөр дээр гаран суухад. . .

Жунин "Ахх~ дахиад л тоглож байна уу?, би чамайг тоглож байгааг чинь мэдсээр байж дахиад л чиний урхинд орсон байна, ийм болохоор л чи зэвүүн" гээд хөнгөн санаа алдлаа.

Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн дороос минь дахин нөгөө залуу мэдрэгдэх нь тэр. Ахх~ Ноён Ким ч үнэхээр донтой юмаа.

Би түүний сэтгэлийг засах санаатай худлаагаасаа "би ч бас хиймээр байгааг чи мэдэж л байгаа ш дээ, гэхдээ өнөөдөр аймаар өвдөөд байна дараа зүгээр болохоор нь би чамд татгалзахгүй ээ хоёулаа байнга хийсэн ч болно ш дээ харин өнөөдөр л лав биш одоо наад бодлоо цэгцэл, найзыгаа зүгээр болго" гэж хэлэхэд минь эсрэгээр нь сонссон мэт доодох залуу нь улам илүү өндөлзөөд ирэх нь тэр.

Жунин "OMG!! би ямар нүгэл хийсэн болоод ийм хэцүү байдалд орж байгаа юм бэ??" гэж хэлэн нүүрээ энгэрт минь наалаа.

Би: хэхэ зүгээр дээ энэ чинь тийм ч том асуудал биш ш дээ ^_^ болилоо гээд бодох л юм бол зүгээр болно, жишээ нь би саяхан хүсэж байсан одоо зүгээр болчихлоо, чи ч гэсэн чадна аа анхаарлаа төвлөрүүлээд толгой дотроосоо наад заваан бодлоо авч хая *ярзайх*

Харин Жунин жинхэнээсээ болохоо байсан бололтой царай нь нэг тийм үхмэл зомби шиг болчихсон "болилоо гэж бодоод л больдог байсан бол аль хэдийн зүгээр болсон байгаа ш дээ, тэгэхгүй байхад би яах болж байна аа -_-" гэж хэллээ. Түүний царай үнэхээр инээдтэй тусламж гуйсан харагдаад байсан болохоор тэсэлгүй инээчихлээ.

Жунин: яасан?? тийм инээдтэй байна уу? -_- чинийх зүгээр болсон болохоор ойлгохгүй л дээ надад ямар байгааг -_-

Би: хи хи ^_^ үгүй ээ ойлгож байна аа. Хайр нь одоо зүгээр болгож өгнө за юу? нүдээ аниад өөр ямар ч хамаагүй юмны тухай төсөөл

Жунин: тоглоод байгаа юм уу? -_- юу ч төсөөлөгдөхгүй байна ш дээ

Би: хичээгээд төсөөл л дөө, хүн туслах гэж байхад *хөмсгөө зангидах*

Жунин: за за -_-

Би: төсөөлөгдөж байна уу?

Жунин: мхн

Би: сайн байна, гүнзгий амьсгаа аваад, гаргаад. . . одоо төсөөлж байгаа зүйлээ 100% бодит болж байна гээд төсөөл ^_^ хамаагүй дээрдэж байгаа биз дээ?

Жунин: үгүй ээ -_-

Би: 0.О яагаад чи сайн төсөөлсөн юм уу?

Жунин: мэдээж

Би: юу төсөөлсөн юм? яагаад бүтдэггүй байна аа?

Жунин: чи бид хоёрын дунд яг одоо миний өмссөн гайтай богино өмднөөс өөр юу ч саад болохгүй байна, би үүнийг л байхгүй болоосой гэж төсөөлсөн -_-

Би: ЮУ??? бурхан минь гэж чи шаал өөр зүйл төсөөлөх ёстой байсан ш дээ -_- би уг нь бүгдийг л зөв хийсэн дээ яагаад тайвшрахгүй улам тийм зүйл бодоод байгаа юм бол??

Жунин: гэхдээ үүнээс өөр зүйл одоохондоо огт бодогдохгүй байна, бас чи тусалж байна гээд яг нөгөө зүйл дээр минь суугаад дээрээс нь тайван суухгүй байнга ийш тийшээ хөдлөөд байхаар зүгээр болох нь битгий хэл улам өдөөгдөөд байна ш дээ -_-

Би: 0.О /OMG!! сая л анзаарлаа ш дээ түүний найз угийн л хатуу байгаад байсан бас би өөрөө тийм зүйл хийнэ гэж бодоогүй болохоор миний ингээд сууж байгаа нь тэгж нөлөөлөх талаар юу ч бодсонгүй, үнэхээр л яг нөгөө зүйл дээр нь суусан байгаагаа анзаарлаа/

Жунин: одоо илүү ойлгомжтой болж байна уу? зүгээр л хийхгүй юм бол ядаж битгий ингэж зовоо тэгэх үү? -_-

Би: мэдээж тэгэлгүй яах вэ, ёстой уучлаарай жинхэнээсээ анзаарсангүй хихи ^_^ /түүний өвөр дээрээс бослоо/

Жунин: вүүү -_- би ер нь дахиад хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй юм шиг байна, хоолоо болгоод байж бай гэж хэлээд хажуугаар минь гарлаа

ХИ Хи түүнд үнэхээр хэцүү байсан байхдаа хөөрхий 

Хоол ч болж ширээгээ засаад Жуниныг хүлээнэ. Тэр нэлээд удаан усанд орж байх чинь хэхэ, зүгээр болгох тийм хэцүү байгаа юм байх даа хаха

Жунин ч бууж ирлээ. Бид хоёр хоолоо идээд сууж байтал хаалга дуугарах нь тэр.

Би: 0.О хэн бэ??

Жунин: мэдэхгүй ээ, хайр нь одоохон

Би: хэрвээ ажлын чинь хүн байвал наашаа битгий оруулаарай би ийм байдалтай байхад гэсээр доошоо харан хошуугаа унжуулахад Жунин "ойлголоо ер нь хэн ч байсан наашаа оруулахгүй хайрыгаа ийм байхыг би л ганцхан харах ёстой" гэж хэлээд уруул дээр минь зөөлөн үнслээ.

Би: тэгээрэй *инээмсэглэх*

Жунин хэн ч байсан наашаа оруулахгүй гэсэн болохоор би харьцангуй тайван байлаа. Угаасаа ийм эрт ажлаас нь л дуудаж байгаа биз, манай хадам ээж зэвүүн ч гэсэн ийм эрт босох хүн лав биш, ирвэл харин шөнийн цагаар л гэнэт ирж магадгүй хүн дээ.

Өнөөдөр яагаад ч юм сэтгэл санаа сайхан байна. Магадгүй гэрлээд өнөөдөр л анх удаа 100% жинхэнээсээ ямар ч хуурамч юмгүйгээр түүний эхнэр болон сэрсэн болоод тэр байх. Сэтгэл сайхан байсан болохоор дуу аялан хана нь дээрх шүүгээнээс аяга авч байтал ард дуугарах хүний дүү ёстой л нөгөө ертөнц рүү явуулсангүй.

Жунхён: бурхан минь ээ хараад байгаарай, шав шалдан бас дуу дуулаад зогсоод байгаа юмаа,хамаг юм чинь харагдаад байна хүү минь ээ, хөх бөгс бөөр сав чинь бүгд харагдаад байна цуцу "хөмсгөө зангидах" таны тэр санаа зовоод байсан нялх охин чинь ингээд л шалдан нүцгэн зогсож байна ээж минь, та намайг хүмүүжүүлэх биш эхлээд энэ эгчийг хүмүүжүүлсэн нь дээр юм шиг байна гэсээр нөгөө л нэг эрхэмсэг том хүнийг шиг төрхөө гаргалаа.

Би: 0.О Э-ээжээ

Ээж: сайн сууж байсан уу? миний гүнж гэсээр яг л бага байхад минь аав уруу хараад инээдэг байсан шигээ дэндүү жаргалтай инээмсэглэл тодрууллаа.

Би: ЭЭЖЭЭ ИИИ T^T ТАНЫ БИЕ ЗҮГЭЭР ҮҮ? ХЭЗЭЭ ИРСЭН ЮМ?? ИРЭХ БАЙСАН ЮМ БОЛ ХЭЛЭХГҮЙ ЯАЖ БАЙГАА ЮМ БЭ?? ИИИ ЗӨНДӨӨ ИХ САНАЛАА ШДЭЭ байдгаараа уйлсаар ээжийгээ тэвэрлээ.

Ээж миний толгойг илэн: за битгий уйл ээжийн охин, ээж нь эрүүл саруул болоод ирсэн шүү гэж хэлэн намайг улам чанга тэвэрлээ.

Би: ЭЭЖЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ ИИИ T^T *уйлсаар л*

Жунхён: эрүүл саруул болоод ирж байхад нь битгий усан нүдлээд байгаач муу ёртой амьтан шүү цуцу *толгой сэгсрэх*

Ээж: миний охин одоо тайвшир гэсээр нурууг минь зөөлөн илнэ.

Өнөөдөр үнэхээр ер бусын өдөр бололтой ээж минь хүртэл ингээд ороод ирнэ гэж төсөөлсөнгүй шүү.

Би ч арай тайвшир ч бид дөрөв ширээн дээ суулаа.

Би: та хэзээ солонгост ирсэн юм? яагаад хэлээгүй юм?? /сааралтсан хоолойгоор хэллээ/

Ээж: ээж нь өчигдөр ирсэн. Уг нь хэлнэ гэж бодож байтал дүү нь гэнэтийн бэлэг барь гээд байсан юм. Бас танайд шалтаг гаргаж ирэх гээд Жунин ах Жунин ах гээд л байсан гээд Жунин уруу харан инээмсэглэлээ.

Жунин: ^_^ нээрээ юу Жунхёнтай гараа цохин дэггүйтэнэ.

Би: өө тийм ээжээ албан ёсоор танилцаагүй байгаа ш дээ, манай нөхөр Ким Жунин, хайраа энэ манай ээж

Жунин: сайн байна уу? ээжээ Жунин гэдэг гээд босож мэндлээд бөхийлөө

Ээж Жунины гараас атгаад: баярлалаа миний хүү, ээж нь чиний ачаар л эрүүл боллоо бас охин минь жаргалтай байгаа бололтой царай нь гэрэлтэж байна үнэхээр их баярлалаа

Жунин: яалаа гэж дээ ээжээ би хийх зүйлээ л хийсэн харин ч та ингээд эрүүл болсонд би илүү их баярлаж байна

Ээж: миний хоёр хүүхэд хэзээ танилцсан юм?? нэг л мэдэхэд шууд хурим болчихсон байсан бас би эмчлүүлэхээр яваад хамаг юм давхцаад юу ч асууж чадаагүй /ээж минь намайг орлон тоглогчын ажил хийдгийг мэдхгүй л дээ зүгээр л цагийн ажил л хийдэг гэж бодож байгаа/

Би: тэр. . . /гэнэтийн асуулт байсан болохоор юу гэж хариулахаа ёстой мэдсэнгүй/

Гэтэл овоо Жунин санаа олж ээжийн асуултад хариуллаа: бид хоёр анх манай компани дээр танилцаж байсан юм. Би түргэн хоол захиалаад тэгээд Хэри маань хүргэж ирсэн юм тэдний тахиа нь их гоё амттай болохоор би өдөр бүр захиалдаг байсан Хэри ч өдөр бүр хүргэж ирдэг тэгээд л мэнд мэддэг болоод дараа нь юм ярьдаг найзууд болоод тэгж байгаад л дурласан, уг нь тантай албан ёсоор танилцаж охиныг чинь гуйх ёстой байсан боловч манай аав ээж гэж их хэцүү өөрсдийнхөөрөө хүмүүс байдаг юм тэд л хурим аа хурдан хий гэж яаруулаад, уг нь таныг эмчилгээгээ хийлгээд ирэхээр тайван хурим хийх санаа байсан ч. . .

Ээж: зүгээр зүгээр охин минь жаргалтай байвал болоо.Ашгүй дээ ганц охиноо ямар хүнтэй нийлэх бол гэж их санаа зовдог байлаа ашгүй бурхан бидний ивээж ийм сайн хүүг явуулсан бололтой гэж хэлэхэд нь нүдэнд нь нулимс цийлгэнэж байв.

Би: ээж та одоо уйлах гээд байгаа юм биш биз дээ? T^T *уйлах*

Жунхён: цуцу энэ эмэгтэйчүүд дээ гэж нулимс нь бэлэн зэлэн хүмүүс шүү -_-

Жунин чимээгүй инээмсэглэн сууна.


17 страница29 апреля 2019, 19:04