Part 15
Миний талаас буюу Хэригийн талаас:
Жунин бид хоёр бараг шөнөжин сэрүүн байсан байх. Өглөө үүр хаяараад өрөөнд бүдэг бадаг гэрэлтэй болох үед л унтсан. Бас энэ шөнө Жунинд маш хэцүү байсныг мэдэж байгаа гэхдээ түүнийг муугаар бодох биш харин ч илүү их хүндэлж байна. Тэр үнэхээр тэвчээртэй байсан бас намайг ийм зүйлд бэлэн биш гэдгийг ч сайн мэдэж байсан энэ нь надад маш их таалагдсан. Бас түүнийхээ гараас атгаад унтах ямар гоё байсан гээч.
Өглөө яг гоё унтаж байтал "ХАЙРАА" гэх чанга дуугаар үхтлээ цочин сэрлээ. Гэтэл нүдээ сайн нээж амжаагүй байтал Ёжин хөнжил хуу татаад босоод гүйх нь тэр. Юу болсныг ойлгож ядан хажуу тийш харвал нэг царайлаг залуу зогсож байлаа би ч муухай орилсоор хөнжил өө хурдхан нөмөрлөө.2 хоногийн өмнө өглөө босохдоо би одоо буруу хөл дээрээ босчихсон юм уу хаашаа юм. Мөнхийн эвгүй байдалд орсоор байгаад таарлаа. Нөхрийнхөө өмнө нүцгэн байсан нь багадаад одоо шал танихгүй залууд хамаг юмаа харуулах гэж дээ T^T Ёжин нээрээ арай л гомдмоор юмаа. Яаж хүнийг ийм хачин байдалд оруулж чаддаг байна аа.
Миний орилох дуугаар сэрсэн Жунин нойрмог байсан тул нүдээ нухлан юу болоод байгааг ойлгож ядна.
Ёжин: хайраа ямар их санасан гээч ИИИ T^T ямар удаж байж ирдэг юм гэсээр нөгөө залуугийн чинь хүзүүгээр тас зууран баяр гомдлын нулимсаа зэрэг урсгана.
Залуу: чи өөрөө ийм удаан хаашаа алга болсон юм?? ямар их санасан гээч дахиж алга болох юм бол болгоод өгнө шүү гэсээр Ёжиныг чанга тэвэрлээ.
Тэгэхээр энэ нөгөө Ёжины найз залуу Кёнсүү байх нь ээ.
Жунин: юу вэ хар үүрээр хоёр тахиа чинь хүн унтуулахгүй гэж өрөөсөн нүдээ арай гэж нээн хэлэхэд
Кёнсүү: юуны чинь хар үүр өдрийн гурван цаг болж байна гэж хэлэхэд Жунин бид хоёр "ЮУ??" гэж орилсоор зэрэг цаг уруугаа харлаа. Үнэхээр л 15:08 болж байв.
Би: хайраа ажил чинь 0.О одоо яана аа хоол ч хийгээгүй байгаа бас, бас гэсээр сандарч байтал Жунин мөрнөөс минь бариад "зүгээр дээ захирал юм чинь нэг өдөр ажиллаа тасалж болох байх"
Би: тэгээд чи ажил даа явахгүй юм уу? өнөөдөр гэртэй амарна гэсэн үг үү?
Жунин: мхн өнөөдөр хадагтай bunny-тайгаа хамт байна гээд инээмсэглэн хацраас минь зөөлөн чимхлээ.
Ёжин: хнн муу нялуун амьтад туулай гэнэ шүү
Жунин: дуугүй бай чарлаа амьтан чинь хүн унтуулахгүй
Ёжин: хайртайгаа уулзаж байгаа юм чинь яаж орилохгүй байхын тийм ээ гэж хошуугаа цорвойлгосоор Кёнсүү рүү харахад
Кёнсүү: тийн гэж эрхлүүлсэн хоолойгоор хэлээд Ёжины уруул дээр үнслээ.
Бид хоёр: -_-
Кёнсүү: гэхдээ та хоёр ямар аймаар унтдаг юм бэ?? шөнө юу хийгээд унтдаггүй байна аа
Ёжин: харин тийн намайг аль өглөө сэрэхэд унтаж л байсан, эргээд унтаад сэрэхэд унтаж л байсан. Би лав өчигдөр хоолоо идээд л шууд унтсан харин энэ хоёр юу хийгээд унтаагүй юм бүү мэд хихи :3333
Кёнсүү хөмсгөө өргөн нэг л ёжтой харснаа: залуу хосд хийх ажил байсан байлгүй дээ харин миний хайр л жоохон саад болсон байх даа гэж хэлээд чанга инээлээ.
Жунин: Яа Ду Кёнсүү гуай өөрийн чинь толгойд ямар гээчийн заваан бодол эргэлдээд байна?? гэж асуухад Кёнсүү жуумалзсаар мөрөө хавчлаа.
Гэтэл энэ яриаг гэнэт нэг хүн ойлгов бололтой Ёжины нүд томрон: ЯАНА ТА ХОЁР АРАЙ МИНИЙ ҮХСЭН ЮМ ШИГ УНТДАГИЙГ ДАЛИМДУУЛАА НӨГӨӨ ЮУ~
Жунин: ТИЙМ ЗҮЙЛ БОЛООГҮЙ ЭЭ
Кёнсүү: гэхдээ л :333
Ёжин: хайраа энэ хоёр бүр яг тэгсэн царайтай байгаа биз?
Кёнсүү: мхн ^_^ та хоёр миний хайрыг нам унтдаг гэдгийг сайн ашигласан бололтой хаха
Жунин: хоёр мэдрэл -_- одоо гар миний хадагтай bunny хувцас аа өмсөх хэрэгтэй байна
Ёжин: нээрээ тийм ш дээ чи шалдан байгаа ш дээ таг мартчихсан байна гарах уу хайраа гэсээр Кёнсүүг сугадан өрөөнөөс гарлаа.
Би: ёо ичмээр юмаа сая Кёнсүү намайг харсан гэж хэлээд нүүрээ дарлаа
Жунин намайг тэврээд: зүгээр дээ санаандгүй зүйл байсан ш дээ, тэгээд ч Кёнсүүгийн анхаарал Ёжин дээр төвлөрсөн байсан гэж бодож байна
Би: нээрээ юу?? T^T
Жунин: мэдээж *инээмсэглэх* миний туулай уруу өөр хүн харахыг зөвшөөрөхгүй, би л ганцхан хадагтай bunny-г тийм байдалтай байхад нь харж болно
Би: мхн гээд түүнийг тэвэрлээ. Яагаад ч юм яг одоо түүнээс ичихгүй байна. Түүнийг нүцгэн тэврээд сууж байгаагаа мэдэх боловч ичиж байгаа сэтгэгдэл төрөхгүй байна. Магадгүй өчигдрийн явдал бидний дунд байсан хаалтыг үгүй болгосон байх.
Биднийг доош буухад Ёжин нөгөө л нэг чалчаа зангаараа ам хуурайгүй чалчих ба Кёнсүү түүнийг ширтэн инээмсэглэн сууна. Бас хааяа хааяахан үсийг нь илэх нь түүний хайрыг илэрхийлэх шиг.
Жунин: Ёжиныг ирсэн гэж сонсоод шууд ирсэн үү? ажил чинь уг нь болоогүй баймаар
Кёнсүү: тийм ээ хайрыгаа утсаар ярихад өөрийгөө зүүдлээд байна уу? гэж бодсон шүү тэгээд л чухал ажиллаа дуусгаад үлдсэн зүйлсээ туслах тогоочид даатгаад шууд л ирлээ.
Жунин: би ч гэсэн хараад ямар их гайхсан гээч
Кёнсүү Ёжины үсийг чихнийх нь араар хийгээд: миний хайр энд хоёр хоносон юм уу?
Ёжин: мхн уг нь чамд гэнэтийн бэлэг барих гээд ирсэн чинь чи байхгүй байсан бас Жунин ч гэсэн байхгүй *хошуугаа унжуулах*
Кёнсүү: мм уучлаарай, хайрыгаа ирнэ гэж мэдсэн бол юу гэж хөдөө явах билээ дээ гэсээр уруул дээр нь үнслээ. /тэднийг удаан уулзаагүй бие биеэ их санасан гэдгийг мэдэж байгаа боловч арай л нялуун юм шиг санагдан тэдний өмнөөс жоохон ичнэ/
Кёнсүү: тэгээд миний хайр хоёр хоног хэний өвөрт унтсан юм?
Ёжин: Хэригийн өвөрт унтсан, тэр үнэхээр гоё том хөхтэй, чи түрүүн харсан биз дээ? ^_^
Кёнсүү: хэхэ тийм үү?
Би: т-тийм ээ *хацар улайх*
Ёжин:хайраа би өлсөөд байх юм, энэ хоёр өдөржин унтаад тэгээд би хоолгүй гэж эрхэлсэн хоолойгоор хэлэхэд Кёнсүү Ёжины хацрыг илээд "мм хайр нь одоо хоол хийгээд өгье" гэсээр сандлаасаа бослоо
Би: ХЭРЭГГҮЙ ДЭЭ, би хийгээд өгье та хоёр чинь зочин ш дээ
Жунин: зүгээрээ, наад хоёроо хийе гэж байгаа дээр нь хийлгэсэн нь дээр ^_^
Би: гэхдээ /яаж ч бодсон санаа зовмоор ш дээ, зочин тэр тусмаа эрэгтэй хүнээр хоол хийлгэнэ гэдэг ч дээ/
Кёнсүү: зүгээр дээ бид найзууд гэр бүлээс өөрцгүй, бид хоёр Жунины гэрт эзэн нь юм шиг л байдаг Жунин ч манай гэрт адилхан, чи ч бас тийм байгаарай
Би: ойлголоо
Кёнсүү: тиймээс санаа зовох хэрэггүй, бас бидэнтэй зочин шиг харьцах ч хэрэггүй та хоёрыг ч бас зочин шиг хүлээж авахгүй болохоор манайд ирэх үедээ хоол хийлгэнэ гэж санаад ч хэрэггүй, өлсөөд байвал өөрсдөө л хийж идэх болно ойлгосон уу *нүдээ ирмэлээ*
Би: 0.О за
Жунин миний гараас атган: харж байгаа биз? энд нэг ч зочин байхгүй тэр хоёр манай гэр бүлийн гишүүн тиймээс гэр дотроо ах эгч дүү гэж хүндлэхгүй хийх ажиллаа хувааж хийгээд хамаагүй байдагтай адилхан байхад болно Кёнсүү Ёжин хоёр бол чи бид хоёрын ах эгч дүү ойлгосон уу?
Би: мхн ^_^
Кёнсүү мэргэжлийн тогооч гэсэн дээ үнэхээр гайхалтай юм. Зүгээр нэг ногоо хэрчиж байгаа нь хүртэл үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг л ямар лаг харагдаж байсан гээч. Гарын хурд бас ямар чамин чамин хэрчиж байсныг нь тайлбарлах үг ч олдохгүй байна. Зүгээр л энгийн өдөр тутамд хийж иддэг хоол хийж байгаа боловч цаана л нэг үзэмжтэй илүү амттай юм шиг санагдана.
Бид дөрөв хоол идэж байв.
Би: хөөх зүгээр энгийн шөл хирнээ яаж ийм гоё амтагдаад байна аа?? арай нууц амтлагч энэ тэр хийсэн юм биш биз? хэхэ *малийх*
Кёнсүү: яалаа гэж дээ, хоол хийнэ гэдэг чинь өөрөө урлаг байхгүй юу, хоолны өнгө үзэмж амт зэрэг нь энгийн нэг ногоог яаж хэрчихээс эхэлдэг юм. Хоолонд орж байгаа ногоогоо хүн идэхийн аргагүй том том юм хийсэн байвал идэж байгаа хүнд тухгүй хоол нь амтгүй юм шиг ч санагдаж болно харин идэхэд тохиромжтой хэмжээг нь яг сайн тааруулж чадвал яг ижилхэн амталсан ч гэсэн идэж байгаа хүндээ илүү тав тухтай илүү их идэх хүсэл төрүүлдэг юм
Би: мм тийм байх нь ээ ёстой гоё юмаа надад энэ гоё хэрчдэг аргаа зааж өгөөрэй, би хоол хийх үнэхээр дуртай, хааяа ямар ч хамаагүй хоол зохиож хийдэг
Кёнсүү инээмсэглэн: хөөх би ч гэсэн хоол зохиож хийх дуртай, өөртэйгөө ижил сонирхолтой хүнтэй танилцах гоё шүү
Би: харин тийм ээ
Жунин, Ёжин: -_-
Жунин: одоо болно оо
Би: хайраа байж бай л даа сонирхолтой л байна ш дээ ^_^
Кёнсүү бид хоёрыг хоол ярьж байтал Ёжин Жунин хоёр гэнэт аймаар чанга орилон бүжиг яриад эхлэх нь тэр.
Жунин: СҮҮЛИЙН ҮЕД БАЛЕТЫГ ОРЧИН ҮЕИЙН БҮЖИГТЭЙ ХОСЛУУЛДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ЧИ БИЧЛЭГИЙГ НЬ ҮЗСЭН ҮҮ? ЁСТОЙ ГОЁ БАЙГАА БИЗ??
Ёжин: ХАРИН ТИЙМ ЭЭ, БИ БҮР ТЭР БҮЖИГТ ЧИНЬ ДУРЛААД БАЙГАА ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ ШҮҮ
Кёнсүү бид хоёр: -_-
Кёнсүү: одоо болно оо хайраа
Би: харин тийм ээ
Жунин: СОНГОДОГ БАЛЕТААС ИЛҮҮ ОРЧИН ҮЕИЙН БҮЖИГТЭЙ ХОЛЬСОН НЬ ТААЛАГДСАН
Би: хайраа!!!
Жунин: ингээд байвал ямар байна? хоол идэж байхад битгий уур хүргээд бай /нээх хөөрхөн гомдсон царай гаргаад байлаа, Жуниныг ийм байхыг анх удаа харж байна/
Ёжин: харин тийн хоолоо тэгж хийвэл ингэж хийвэл гэнэ шүү, та хоёр л яриад байх юм бүгдээрээ л хамт юм яримаар байна ш дээ
Би: ойлголоо
Кёнсүү: бид хоёр харин яриандаа халаад та хоёрыг мартсан байна уучлаарай хаха
Жунин, Ёжин: зэвүүн амьтад
Би уур амьсгалыг өөрчлөхийн тулд инээмсэглэн: за тэгвэл бүгдээрээ юу ярих уу? гэж асуухад
Жунин их л гоё зүйл ярих гэж байгаа бололтой байдгаараа малийснаа: нээрээ та нар бэлэн гоймон чанаж чадах уу? манай эхнэр үнэхээр амттай чанадаг шүү, бараг энэ дэлхий дээр манай туулайг гүйцэх гоймон чанагч байхгүй байхаа, та хоёр чаддаггүй бол манай эхнэрээр заалгаарай *ярзайх*
Би: -_- /Ким Жунин хэзээ том болох хүн бэ? ийм тэнэг асуулт асуугаад байх даа яах вэ дээ, гоймон чанаж чаддаггүй хүн та өөрөө л байх/
Кёнсүү, Ёжин: ХАХАХА
Жунхин: 0.О яасан бэ?? та хоёр бас чанаж чаддаг юм уу?
Ёжин: би хоол хийж чаддаггүй ч гэсэн гоймонг бол чанаад байгаа маа *жуумалзах*
Кёнсүү: ер нь бол гоймон чанаж чаддаггүй хүн гэвэл чамаас өөр байхгүй ш дээ :333
Жунин: юу вэ нээрээ яриад байгаа юм уу?
Бид гурав: мхн
Жунин: тэнэгүүд -_- дуугүй хоолоо ид юм ярих хүсэлгүй болчихлоо
Бид гурав: ха ха
Хооллож дуусаад Кёнсүү Ёжин хоёр явлаа. Жунин өнөөдөр ажилдаа яваагүй болохоор цаг эрт байв. Дөнгөж 18:00 цаг. Хийх юм олдохгүй, ер нь бол хамт юу хийхээ мэдэхгүй байв.Хий дэмий л бие бие рүүгээ хааяа харж инээхээс өөр юм хийсэнгүй.
Би: хоолоо идсэн бас цаг эрт байна юу хийх үү?
Жунин: харин юу хийх үү? хамт кино үзэх үү?
Би: нээрээ тэгье ^_^
Бид хоёр хамаг өрөөнийхөө хөшгийг хааж байгаад киногоо тавилаа. Буйдан дээр зэрэгцэн суугаад дундаа том ууттай чипс задлан тавилаа. Кино эхлээд аль дэхийн гучаад минут өнгөрсөн боловч одоо болтол кинондоо сайн төвлөрч чадахгүй байсаар. Бид хоёр бал сараасаа ирснээс хойш анх удаа л хосуудын хийдэг зүйлсээс хамт хийж үзэж байна. Тийм болохоор яг одоогийн байдлаар миний хувьд кино биш хажууд минь хэдхэн СМ-н зайд суух энэ залуу л анхаарал татаж байв. Киногоо үзэж байгаа ч гэсэн дахин дахин хажуу тийш хараад байгаагаа огт анзаарсангүй.
Жунин: яасан, би тийм сонирхолтой байна уу? энэ киноноос илүү сонирхолтой гэж хэлэх үед л гэнэт өөрийгөө яагаад байгааг ухааран ичсэн дээ "үгүй ээ тийм биш" гэж зөөлөн хэлээд доош харлаа.
Хэсэг доош харж сууж байгаад яг одоо жинхэнээсээ киногоо үзнэ ээ гэж бодон хамаг анхаарлаа кинондоо төвлөрүүлэн суутал бэлхүүсээр минь нэг гар орж ирэн намайг өөр лүүгээ татан суулгалаа бас намайг тэвэрсэн чигтэй сууна. Би бага зэрэг гайхан түүн рүү харахад
Жунин инээмсэглэн: би ч бас энэ киног огт ойлгохгүй байна, миний анхаарал зөвхөн чам дээр төвлөрөөд байна гэж хэлэх нь тэр. "Хөөх яг над шиг байгаа байх нь ээ" гэж бодон түүнийг ширтэж байтал, Жунин аажуухан ойртсоор уруул дээр минь үнслээ. Түүний үнсэлт зөөлөн хирнээ хамаг биеийг минь ямар нэг нууцлаг увдисаар урхидах хачирхалтай үнсэлт. Нэг л мэдэхэд миний хаанаас гарч ирсэн зориг юм бүү мэд би Жунины өвөр дээр гараад суучихсан түүний уруулыг шунаглан үнснэ.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)