Part 14
Бүх зүйлс Кай-н талаас:
Хадагтай bunny-с холдох бүр дээ маш их санах юм. Өмнө нь бодох санах юмгүй хурдан өнгөрдөг байсан томилолтын хоног Хадагтай bunny-тай учирсан тэр цагаас эхлээд мөлхөж байгаа юм шиг л удаан өнгөрдөг болж. Хурдан түүнтэй уулзах юмсан гэсэн бодолдоо автсан би гэдэг хүн томилолтын эхний хоногийг арай гэж өнгөрөөгөөд түүн рүүгээ залгалаа. Гэвч тэр үнэхээр ууртай байх юм.
Хэри: байна уу? /гэж нэлээд ууртай хэллээ/
Би: яасан бэ?? хадагтай bunny унтаж байхад нь сэрээчихсэн үү? тэгээд уурлаад байгаа юм уу?
Хэри: ҮГҮЙ ЭЭ, БИ ЗҮГЭЭР БАЙНА /хадагтай bunny-г ийм ууртай байхыг анх удаа л харж байна/
Би: 0.О за за юу хийж байгаа юм?
Хэри: ЮУ ХИЙНЭ ГЭЖ БОДООВ? ИЙМ ОРОЙ УНТАХ ГЭЖ Л БАЙЖ ТААРАА Ш ДЭЭ /би бүр хэлэх үггүй болчихлоо/
Би: 0.О хадагтай bunny~
Хэри: ЯАВ???
Би: за за унт даа, хадагтай bunny-г үнэхээр их санаад байсан болохоор ажиллаа дөнгөж дуусгаад шууд залгасан юмсан
Хэри: ТЭГЭЭД БИ ЯАХ ЁСТОЙ ЮМ БАЯРЛАЛАА ГЭЭД БАЯРЫН БИЧИГ ЯВУУЛАХ УУ
Би: үгүй л дээ . . . за за сайхан амраарай хайртай шүү хадагтай bunny гэж сулхан хэлээд утсаа тасаллаа.
Уг нь түүнтэй халуун дотно санасан үгээ шивнэлдэж сайхан яриа өрнүүлнэ гэж бодож байсан юмсан. Гэвч бүх зүйл миний бодож байснаас эсрэг эргэчих нь тэр. Надад ингэж их уурлаж байхыг нь харвал би л ямар нэг буруу зүйл хийсэн бололтой гэвч юу буруу хийснээ огт мэдэхгүй юм.Магадгүй тэр дахин дахин томилолтоор яваад байхаар уур нь хүрсэн байх. Угаасаа шинэхэн хосууд бид хоёр шиг байдаггүй ш дээ үргэлж цагийг хамт зугаатай өнгөрөөдөг. Гэтэл Бид хоёр шөнийн цагаар л уулздаг бүтэн өдөржин ажил гэж явж ирээд хоолоо идээд унтаад өгдөг. Ийм байхад уурлахгүй гээд ч яах билээ. Бас байнга шахуу томилолтоор явна.Би үнэхээр муу нөхөр бололтой.
Маргааш өдөр нь өөрийн ажиллаа хүчээр шахаж түншүүдээ хурал эхлэх цагаас нь өмнө цуглуулж эрт хуралдаж байж нэг юм оройхон доо ажил бүрэн дууслаа. Ажиллаа дуусгаад шууд л хамгийн ойрын нислэгээр гэрийн зүг эхнэр рүүгээ яаран ниснэ. Өмнө нь гэрт хүлээх хэн нэгэн байхгүй байсан болоод ч тэр үү томилолтоос буцах энэ мэдрэмж тийм ч чухал биш байж гэтэл яг одоо намайг хүлээж байгаа хүн байгаа болохоор сэтгэл догдолж өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулна.
Гэрийн хаалгаар дөнгөж ороод л "маш их санасан шүү" гэж хэлмээр байсан ч ам сайн эвлэхгүй байсан тул шууд л хадагтай bunny-г үнслээ. Энэ үнсэлт бусдаас өөр мэдрэмж төрүүлнэ. Учир нь энэ энгийн үнсэлт биш миний санасан сэтгэл, хайр халамж, түүний төлөө цохилох зүрхийг минь илэрхийлэх тийм үнсэлт байсан юм.
Түүнээсээ уруулаа салгаад: санасан шүү хадагтай bunny гээд инээмсэглэх үед тэр тийм ч сайхан ааштай биш байгаа бололтой. . .
Хэри: тийм үү -_- харин надад гэнэтийн бэлэг байна ЁЖИН гэж орилоход гал тогооноос гартаа алим барьсаар Ёжин гарч ирлээ.
Ёжин миний мангар найз, түүнийг хараад ямар их баярласан гэж санана. Тэнэг охин чинь гэнэт л гадаадад аав дээрээ очно гээд Кёнсүү бид хоёрыг хаяад явсан бараг хоёр жил холбоо ч бариагүй, арай л хэрцгий шүү гэтэл яг одоо манай гэрт зогсож байна гэж бодохоор үнэхээр их баярлаж байна. Тиймээс шууд л түүнийг тэвэрлээ, мөн мэндлэн түүний хацар дээр үнслээ. Намайг хараад ам хуурайгүй чалчих энэ эмэгтэй, яг л мөн дөө хоёр жилийн өмнө ямар байсан яг л түүгээрээ байна гээч.
Ёжин: яа Ким Жунин хэзээ ирж байгаа юм?? ямар их санасан гээч, та хоёрт гэнэтийн бэлэг барих гээд ирсэн чинь хоёулаа томилолтоор явчихсан байх юмаа гомдмоор юм *хошуугаа унжуулах*
Би: хаха чи өөрөө эртхэн ирнэ гэж хэлэхгүй яасан юм хоёр жил хэл сураггүй алга болохоор чинь ямар их санаа зовсон гээч, би ч яах вэ, цаад Кёнсүү чинь бараг галзуурах шахсан шүү галзуу хүүхэн минь
Ёжин: Кёнсүү гэснээс миний хайр өөр хүүхэнтэй уулзаагүй биз дээ? намайг гэнэт явсан болохоор уурласан байх л даа гэхдээ л өөр эмэгтэй байхгүй биз дээ??
Би: мэдээж байгаа, ямар ч хэл сураггүй алга болоод өгсөн хүний араас хэр удаан шаналах билээ дээ шинэ хайртайгаа учирсан /түүгээр жоохон тогломоор санагдлаа/
Ёжин: ЮУ?? худлаа яриад бай *хамаг хөмсгөө зангидан дэлбэрэх шахаж байгаа харагдана, би инээдээ арай гэж тэвчинэ*
Би: нээрээ Кёнсүү томилолтоор явсан юм биш найз бүсгүйтэйгээ зугаалгаар явсан юм
Шууд л Ёжины нүдэнд нулим цийлгэнээд ирлээ: үгүй байлгүй дээ, ажил дээр нь очиход томилолтоор явсан гэсэн ш дээ гэсээр шууд л уйлаад эхлэх нь тэр.
Миний тоглоом арай хатуудсан бололтой, би түүний толгойг илэн тайвшруулаад: тоглосон юмаа, Кёнсүү гэж мангар чамайг ор сураггүй алга болоод байхад хүртэл хайрласаар байгаа, хэзээ ирэхийг чинь ч мэдэхгүй байж хүлээсээр байгаа
Ёжин: ИИИИ T^T
Би: 0.О яасан бэ?? Кёнсүү найз охингүй тоглосон юм гэж хэлсэн биз дээ?
Ёжин: тэгсэн ч гэсэн ИИИ арай дэндүү юмаа ийм юмаар тоглоод байхдаа яадаг байна аа, хайрыгаа алдчихсан юм байх л гэж бодлоо ш дээ ИИИ
Би: за тайвшир даа, Кёнсүүг чамд ямар их хайртайг чи өөрөө ч мэдэж байгаа ш дээ /хайртай хүн гэж ярих үед л Хэриг гэнэт саналаа, ор сураггүй алга болсон найзтайгаа уулзаад хэтэрхий их баярласан даа Хэритэй хамт ярихгүй зөвхөн Ёжин уруу анхаарал хандуулсан байгаагаа анзааран хажуу тийш харвал Хэри байхгүй байв, дээшээ гарсан бололтой/
Ёжин: мхн мэднэ л дээ гэхдээ л ийм юмаар тоглож болохгүй ш дээ, ядаж байхад утас нь ч болохгүй байхад чамайг ийм юм ярихаар чинь өөрийгөө нээрээ хаягдсан юм байна гэж бодлоо ш дээ *нусаа татах*
Би: хэхэ мангар тахиа, Кёнсүү дугаараа сольсон юмаа хуучин дугаар нь хаагдчихсан энэ түүний дугаар залгаад ирсэн гэдгээ хэл гээд түүнд утсаа өглөө.
Харин би өөрийн аз жаргал уруугаа явлаа. Сая Хэриг тоохгүй Ёжинтой яриад байсан болохоор гомдсон байх гэж бодоод өрөөндөө ортол тэр унтаж байв. Хажууд нь суутал унтах биш уйлж байлаа. Тэрхэн зуур яасан юм бол? бие нь өвдөөд байгаа юм болов уу? хүнд гомдсон уу гээд л маш олон бодол орж ирэх нь тэр. Түүнээсээ яасан тухай нь асуухад миний бяцхан туулай намайг хардсан бас надад хайртай гэдэг гайхалтай хариултыг хэлсэн юм. Өнөөдөр үнэхээр үлгэрийн юм шиг сайхан өдөр байна, удаан уулзаагүй найзтайгаа уулзаад зогсохгүй хайртай эмэгтэйгээсээ "би чамд хайртай" гэдэг үгийг сонсох дэндүү гайхалтай юм. Яг л үүлэн дээр хөвж байгаа мэт сайхан мэдрэмж төрнө.
Бүх зүйлсийн учрыг тайлбарлаад хайрыгаа чангаар тэвэрч үнсэх тэр мөч миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Яг одоо би ахлах сургуулийн жоохон хүүхэд шиг л сандарч бас догдолж байна. Анх юу ч бодохгүй эцэг эхийгээ чадах гэж хөлсөлж авсан эхнэр минь яг одоо миний амьдралын утга учир болсон мэт санагдаж байна. Яг л энэ олон жил түүнийг хүлээж зөвхөн түүнийг хайрлах гэж л хайр надаас хол байсан мэт, амьдрал үнэхээр гайхалтай юм.
Бид гурав хоолоо идэж дуусаад унтахаар болов. Ёжин ганцаараа унтаж чаддаггүй тул санаа зовж байлаа. Ямар эхнэртээ "би найзтайгаа хамт унтаж болох уу" гэж хэлэлтэй нь биш, тэгсэн хирнээ Ёжиныг өрөвдөж байв.
Гэтэл Ёжин угийн сэргэлэн юм болохоороо Хэритэй хамт унтахаар боллоо. Одоо л нэг санаа амарч байна.
Тэднийг хувцас аа солих гээд хувцасны өрөөнд ороход нь би ч хувцас аа солиод орондоо орлоо. Уг нь бол яг одоо эхнэрээ тэврээд сайхан унтмаар байгаа боловч Ёжин байгаа болохоор дахиад л нэг шөнө хүлээх болж байна. Жаахан муухай ч гэсэн Кёнсүүг хурдан ирж Ёжинтой хамт унтаасай гэж бодно. Учир нь дөнгөж саяхан сэтгэлийн үгээ илчлэн хэн хэн минь хайраа илчилсэн болохоор түүнийгээ тэврэхийг үнсэхийг зөвхөн түүнтэйгээ хамт байхыг маш их хүсэж байна.
Тэд унтлагын хувцастай гарч ирлээ. "Богино торгомсог унтлагын хувцастай үнэхээр дур булаам харагдаж байна" гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирэн бодлоо цэгцлэх гэж бодол дотроо "юу бодоод байна аа?? Ким Жунин" гэж өөрийгөө загнаад сууж байтал байдлыг улам дордуулж Ёжин гэж дэггүй амьтан манай хадагтай bunny-гийн унтлагын даашинзыг доош татаад тайлчихлаа. Мэдээж би маш их ичиж байсан боловч саяхан миний бодолд хүч түрэн орж ирээд байсан тэр нууцхан мөрөөдөл биелсэн мэт санагдана.
Шууд хайраа илчилсэн өдрөө ийм зүйл бодох нь бага зэрэг ёсгүй боловч тэр минь үнэхээр дур булаам харагдаж байсан тул нүдээ салгаж ч чадахгүй сэтгэлийн таашаалд автан хэдэн минутыг ардаа үдсэн байв. Ёжины эрээ цээргүй хүрэх тэр бие үнэхээр төгс бурхны бүтээл мэт харагдана бас хацар нь байдгаараа улайгаад Ёжины гар хүрэх бүрд цочиж байгаа хадагтай bunny бүр ч хайр татам юм. Хангалттай дур булаам байдлыг нь харсан тул хажууд байсан халаадаа авч очин түүндээ өмсүүллээ.
Орондоо орж гэрэл унтарсан ч гэсэн саяхан харсан тэр зүйлс бас сэтгэл догдлох тэр мэдрэмж огт алга болсонгүй. Өрөө харанхуй боловч оюун ухаанд минь тодоос тод харагдах хайртын минь төрх, дур булаам байдал. Яагаад гэнэт ийм хачин бодолд автаад байгаагаа ойлгохгүй бодлоо цэгцлэн хурдан унтах гэж хичээх зуур нэг гар орж ирэн миний гарыг Хэригийн хөхөн дээр тавилаа. Саяхан л төсөөлөл дотор минь намайг сандаргаж байсан тэр зүйлд өөрийн гараар хүрэх тэрхэн мөчид хамаг бие халуу шатан биеэр тог гүйх шиг боллоо.
Би: 0.О
Хэри: 0.О АААА
Ёжин: санаа зоволтгүй ээ Жунины л гар байна ш дээ хэхэ ^_^ хөөрхөн юмаа унтаж байсан болохоороо цочсон бололтой /мангар амьтан хүнийг эвгүй байдалд оруулж ханахгүй юмаа, яаж яваад ийм солиотой амьтантай найз болчихдог байна аа/
Хэри: х-харин тийм ээ бага зэрэг цочоод л T^T /Хэриг ингэж хэлэхэд нь түүнийг цочоогүй харин ч маш их ичиж байгаа гэдгийг нь мэдэж байгаа тул гараа хурдхан авлаа/
гэтэл Ёжин гараас минь атган дахиж хөхөн дээр нь тавиад: санаа зоволтгүй дээ надаас болж эхнэртээ бараг хүрэхгүй байгааг чинь анзаарсан, би нэг хөхнөөс нь барилаа гээд нөгөө хөх нь ч бас минийх гэсэн үг биш шүү дээ өнөөдөртөө зүүн хөх нь минийх харин баруун нь чинийх хэхэ ^_^ танай эхнэр ёстой гоё хөхтэй байгаа биз, аймаар том базаад л баймаар хихи
Би: тийм байна /гэнэт л амнаас минь ямар ч хяналтгүй энэ үг уначихлаа.Магадгүй бие минь хүрч сэтгэл минь мэдэрсэн тэр мэдрэмжийг 100% мэдсэн мэт тэгж хэлсэн болохоор өөрийн мэдэлгүй "тийм байна" гээд хэлчихсэн байх. Бурхан минь би одоо Хэригийн нүүрийг яаж харах болж байна аа? тэр намайг яг одоо гаж донтон гэж бодож байгаа байх даа Т^Т/
Гараа авч ч чадахгүй, үнэн дээ бол авах ч хүсэлгүй хэвтээд л байлаа. Нэг мэдэхэд Ёжин унтсан бололтой хэрэгтэй хэрэггүй юм чалчихгүй жигд амьсгалан чимээгүй хэвтэнэ. Харин Хэриг унтаагүй байгааг би маш сайн мэдэж байв.Түүний зүрх хүчтэй цохилох нь хурууны өндгөнд мэдрэгдэж байлаа. Яг одоо миний зүрх ч бас яг ингэж цохилж байна магадгүй үүнээс ч илүү хүчтэй байх.
Хажууд өөр хүн байгаа болохоор биеэ барин эргээд хэвийн байдалдаа орох гэж хичээнэ. Мэдээж миний бяцхан анд энэ бүхнийг үл харгалзан Хэри дээр очих гэж тэмүүлэх боловч би үүнийг болохгүй бас одоо цаг нь биш гэдгийг сайн мэднэ.
Энэ шөнө миний амьдралын хамгийн урт бас тэвчээр шаардсан шөнө байх. Зүгээр нэг сонирхол татсан ганган бүсгүйчүүдийн нэг байсан бол би яг одоо түүнийг дараад авсан байгаа байх гэвч тэр тийм биш миний хувьд хамгийн үнэтэй чухал хүн болохоор хэрэггүй хүсэл тачаалаар сэтгэлийг нь шархлуулахгүй, түүнийхээ хайрыг сэвтээхгүй гэж хичээнэ. Дөнгөж нахиалж байгаа хайраа дэлбээгээ нээгээгүй байхад нь тасалж хаямааргүй байна.
Гэвч энэ бүх бодолд минь үл захирагдах тэр залуу, намайг доороос минь шатаах шахан халуунаар төөнөж байв. Ямар ч байсан энэ байдлаа л Хэрид мэдэгдэхгүй юмсан гэж бодож байтал хясаж байгаа мэт нөгөө залуу чинь Хэригийн биед санаандгүй хүрчих нь тэр. Хэри огцом цочих тэр мөчид миний мөрөөдсөн тэр сайхан ирээдүй ингээд үгүй болж байгаа мэт санагдав бас өөртөө урам хугарч байлаа.
Би: ууч~
Хэри хуруугаа уруул дээр минь тавиад: Бид чинь эхнэр нөхөр шүү дээ, тийм үг хэлэх хэрэггүй, гэхдээ одоо цаг нь биш гэдгийг чи мэдэж байгаа ш дээ, сайхан амраарай гэж намуухан хоолойгоор хэлээд хөхөн дээр нь байсан гарыг минь аван зөөлөн атгалаа.
Энэ мөчид л би хамгийн жаргалтай хүн болсон мэт санагдаж байв. Тэр намайг гаж донтон муу бодолтой хүн гэж хүлээж авсангүй бас бүх зүйлийг миний эхнэр гэдэг талаасаа хүлээж авч байгаа нь одоо л бид жинхэнэ эхнэр нөхөр болсон гэдгийг илтгэх мэт үнэхээр сайхан байна.
Би сая л нэг чөлөөтэй амьсгаа аван инээмсэглээд нүдээ анилаа. Хэдий би хараагүй ч гэсэн Хэри бас инээмсэглэж байгаа гэдгийг мэдэрсэн юм.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)