Part 13
Түүнийг хараад Жунин сандрах байх гэж бодтол эсрэгээрээ Ёжиныг очиж тэврээд хацар дээр нь үнсэх нь тэр. Би зүгээр л гацчихлаа. Ямар ч хэлэх үггүй болсон би гэдэг хүн тэр хоёрын зүг муухай харан зогсоно. Гэтэл тэр хоёр намайг байгааг ч мартсан бололтой гар гараасаа барилцан хэзээ ирсэн ямар их санасан гээд л ам булаалдан байдгаараа инээсээр дотно гэх чинь яриа өрнүүлнэ. Тэр мөчид өөрийн эрхгүй цээж хорсон нүдэнд нулимс цийлгэнээд ирэв. Тэр хоёр угаасаа намайг тоож ч харахгүй байсан тул нулимстай нүдтэй дээд давхар уруу гүйлээ. Өрөөндөө орж ирэн тэвчиж байсан нулимсаа сул тавилаа. Ганцаараа байгаа тул хамаагүй уйлан сууна. Гэтэл гэнэт хаалга онгойх сонсогдлоо. Би шууд л нүдээ аниад орон дээрээ хэвтээд өглөө.
Жунин бололтой нэг хүн хажууд сууснаа гэнэт чангаар: ХАДАГТАЙ BUNNY ЧИ УЙЛААД БАЙГАА ЮМ УУ? ЮУ БОЛСОН БЭ? ХЭН НЭГЭН ЧАМАЙГ ГОМДООСОН ЮМ УУ? ЭСВЭЛ БИЕ ЧИНЬ ӨВДӨӨД БАЙГАА ЮМ УУ? гэсээр намайг дээш өргөн эргүүлж тойруулан харж эхэллээ. /муу тэнэг чинь хэн нэгэн гомдоогоо юу ч гэх шиг ямар эмэгтэй нөхөр нь нүдэн дээр нь нууц амрагтайгаа заваараад байхад гомдохгүй байх юм. Жунинд гомдсондоо нулимсаа нуух гээд ч чадсангүй харин ч улам нялхрах мэт нулимс тасралтгүй урсана/
Жунин: 0.О яасан бэ? хадагтай bunny зүгээр үү ямар нэг юм дуугар л даа гэсээр хоёр хацраас минь барин хөмсгөө зангидан санаа зовсон байдалтай харна
Би үг хэлэх гээд чадахгүй хэсэг байсны эцэст нэг юм арай гэж ам нээв: НАДААС ХОЛ БАЙ!!!
Жунин: 0.О хадагтай bunny ???
Би: чи одоо хүн доромжлох гэж орж ирсэн юм уу? хаашаа юм? нууц амраг нь хүчээр гэрт дайрч орж ирээд юу ч болоогүй юм шиг Жунинтай 10-аад жил явалдаж байна гэх мэтийн зүйлс яриад байж байхад, тэр хүүхэн ичдэггүй юмаа гэхэд ядаж чамайг ичих байх гэж бодсон юм гэтэл ичих нь битгий хэл хүний нүдэн дээр барьж авч үнсээд нялуурч байгааг нь хараад байгаарай, хэдийгээр би чиний хуурамч эхнэр ч гэсэн энэ замбараагүй задгай амьдрал чинь арай л хэтэрч байгаа юм биш үү? *хөмсгөө зангидах* дараагийн удаа хэн байх бол? эхлээд нарийн бичиг хүүхэн, дараа нь мэдрэл муутай нууц амраг чинь, одоо арай нууц эхнэр хүүхэд чинь дутуу байгаа юм биш биз дээ??? иймэрхүү хачин амьдралтай юм бол анхнаасаа надад хэлж анхааруулах ёстой байсан юм. Тэгсэн бол ядаж л одоогийнх шиг сэтгэл өвдөхгүй байсан гэж хэлж дуусаад л нулимс минь дахин урслаа.
Гэтэл Жунин гэмшсэн шинж огт алга шүү, харин ч над уруу харан инээмсэглэж байв. Нууц амрагтайгаа таарсан солиотой амьтан.
Жунин: хадагтай bunny чи яагаад ийм сэтгэл татам юм бэ? гэсээр намайг чанга тэвэрлээ. Би түүний тэврэлтээс мултрах гэж хичээнэ, харин тэр улам чанга тэвэрсээр нурууг минь зөөлөн илэх ба ийнхүү хэллээ: яг одоо би ямар их жаргалтай байна гээч, чи надад аль хэдийн дурласан байна. Намайг хайрлаж, хардаж бас надаас болж санаа чинь зовж сэтгэл чинь шархалж байна шүү дээ. Би чамайг надад бага зэрэг татагдаж эхэлсэн талаар чинь мэдэж байсан гэвч энэ бүхэн сэтгэл татагдах биш харин улам гүн гүнзгий болсон байна гэв.
Би түүнийг өөрөөсөө хүчтэй түлхээд, хөмсгөө зангидан: тэгээд юу гэж би чамд дурласан, зөндөө их хайртай, энэ бүхэн чамд тийм хөгжилтэй байна уу? ядуу сул дорой болохоор яаж ч дээрэлхэж болох юм шиг санагдаж байна уу? ММ??? чи өөрөө***
Үгийг минь таслан уруул дээр минь үнсчихлээ. Хэтэрхий амттай бас сэтгэл өвтгөсөн үнсэлт.
Түүнээс холдон: би ямар*** /дахиад л үнсэлт/
Би: намайг яриулаач ман*** /дахиад л үнсэлт/
Би: БОЛИОД ӨГӨӨЧ!!!! ИИИ ТЭНЭГ ЮМ УУ ЧИ T^T
Жунин: эхлээд миний ярихыг сонсож болохгүй гэж үү? хэрвээ надад тайлбар хийх боломж олгохгүй ингээд уурлаад байх юм бол ам нээх бүрд чинь үнссээр л байна шүү, одоо намайг сонсооч тэгэх үү гэсээр нулимсыг минь арчлаа. Би зүгээр л толгой дохив.
Жунин: би ч гэсэн чамдаа хайртай, бас чи миний хуурамч эхнэр биш. Хэдийгээр гэрээ хийсэн ч гэсэн тэр гэрээ миний хувьд ямар ч хэрэггүй цаас болоод удаж байна.Бас чамайг өвтгөж шархлууллаа гэж баярласан юм биш харин чамайг яг над шиг дурласан гэдгийг мэдээд л баярласан юм. Харин Ёжины хувьд бага зэрэг буруу ойлгосон юм шиг байна. Ёжин миний хувьд яг эмэгтэй дүү шиг минь сайн найз байгаа юм. Бид хоёр найзлаад олон жил болж байна. Анх бид хоёр хамт бүжиглэдэг бүжгийн хамтрагчид байсан юм. Тэр яг чам шиг үнэхээр гэнэн цайлган тийм эмэгтэй бас жоохон хүүхэд шиг эрх зангаа хэзээ ч тавьдаггүй юм. Магадгүй тэр хэзээ ч том болохгүй тийм л хүн гэж хэлээд инээмсэглэлээ.
Би хошуугаа унжуулан: тэгсэн ч гэсэн тэр хүүхэн чинь өөрийгөө чиний нууц амраг гэж танилцуулсан ш дээ гэсээр Жунин уруу гомдолтой харлаа.
Жунин инээмсэглэн уруул дээр минь үнсээд: харин нууц амраг гэдгийн хувьд бол Эмэгтэй сайн найзтай байна гэхээр хүн бүгд л үерхэж байна гэж ойлгодог тэгээд л худлаа үнэн цуу яриа тарааж эхэлдэг болохоор бид хүмүүсийн хэл амны бай болохыг хүсээгүй юм тэгээд л байнга нууцаар уулздаг байсан. Харин энэ тухай миний дотно хэдэн найз минь л мэддэг байсан юм. Тэгээд л тэд бид хоёрыг шоолж тийм нэр өгч байхгүй юу. Нууц амраг гэдэг жинхэнэ нууц амраг биш харин найзуудын тоглоомоор өгсөн хоч байгаа юм одоо уур нь гарсан уу хадагтай хартай bunny *ярзайх*
Би: тэгсэн ч гэсэн чи тэгээд сайн найзтайгаа унтаж хэвтээд яваад байдаг юм уу? тэр Ёжин чинь би Жунины анхны эмэгтэй тэр миний анхны эрэгтэй гээд л их л баясгалантай ярьж байна лээ /элгээ эвхээд түүн рүү муухай харлаа/
Жунин санаа алдаад: ааш энэ сул амтай хүнийг яалтай билээ, хүний эхнэрт тийм юм яриад байхдаа яах вэ дээ гэж амандаа үглэсэн ээ миний гараас атгаад: хайраа тэр байна ш дээ, худлаа бол биш л дээ гэхдээ олон удаа унтсан юм биш бидний дунд тийм харилцаа ганц л удаа болж байсан гэхдээ маш олон жилийн өмнө. Ер нь бол ихэнх эрэгтэй хүүхдүүдийн анхны бүсгүй сайн найз нь байдаг юм ш дээ. Гэхдээ би үүгээрээ өөрийгөө зөвтгөх гэсэн юм биш ээ, олон жилийн өмнө нэгэнт л болоод өнгөрсөн хэрэг тул би чамд мянга худлаа хэлсэн ч үнэн байсаар л байна тиймээс уур чинь хүрч байвал уурлаж загнаж болно оо, энэ тал дээр үнэхээр тайлбар тавьж болохгүй нь.
Би: нэгэнт болоод өнгөрсөн хэрэг бас чи үнэнээ хэлсэн болохоор яах уу энэ ярианд цэг тавилаа. Гэвч чи болон Ёжины найз залуу гээд л бүгд хамт унтдаг гэсэн бас хөхнөөсөө барилцаад л *муухай харах*
Жунин: яа энэ муу И Ёжины амыг яах вэ *шүдээ зууж хэллээ* тэгснээ над уруу харан: тэр байна ш дээ, Ёжин бага байхдаа барьцаалуулж байсан юм тэгээд бараг хагас сар харанхуй өрөөнд ганцаараа хоригдсон тэр үед дөнгөж тавхан настай байсан, тэгээд л маш их айсан болохоор тэр явдлаас хойш ганцаараа унтаж чадах аа больчихсон юм бас түүнийг барьцаалах үед ээж нь өөд болсон болохоор тэр үргэлж хамт унтаж байгаа хүнийхээ хөхнөөс барьж унтдаг болчихсон. Харин найз залуутай нь 3-лаа хамт хонодог гэдэг бол нэг оронд унтдаг гэсэн үг биш би мэдээж тусдаа унтдаг зүгээр л хааяа найзуудын уулзалт хийж юм ярьж хамт хонодог гэдгийг чи 3-лаа хамт унтдаг гээд ойлгосон бололтой. Ёжин надад хэзээ ирэхээ хэлсэнгүй л дээ уг нь чамтай албан ёсоор танилцуулах гэж байсан юм. Албан ёсоор танилцсан бол ингэж буруу ойлгохгүй байсан байх уучлаарай.
Би: мм ийм учиртай байх нь ээ, сэтгэл онгойчихлоо гээд Жуниныг тэвэрлээ. /Ёжиныг тийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүй, өдий том болсон байж хүнтэй хамт унтана хөхнөөс барьж унтана гээд байхаар нь мэдрэл муутай амьтан л гэж бодож байлаа :((( /
Жунин надаас холдоод инээмсэглэн ширтэж байснаа уруулд минь аажуухан хүрлээ. Бидний үнсэлт улам гүнзгийрч үнсэлдэж эхлэх тэр мөчид. . .
Ёжин: ӨӨ БУРХАН МИНЬ ҮНСЭЛДЭЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДСЭНГҮЙ УУЧЛААРАЙ, ТА ХОЁРЫГ АЛГА БОЛЧИХООР ЧИНЬ ГАЙХААД Л, нялуурч байсан юм бол нялуурч байна гээд хаалган дээрээ бичээд наачих хэрэгтэй ш дээ хүнийг эвгүй байдалд оруулаад гэж амандаа үглэсээр өрөөнөөс яг гарах гэж байв.
Бид хоёр: хаха
Би: хүлээж байгаарай, хамт бууя, өлсөж байгаа биз дээ хоол хийж өгье
Ёжин: нээрээ юу 0.О??? баярлалаа би яг турж үхэх гэж байлаа ^_^
~~~~~~
Намайг хоол хийж байхад Жунин Ёжин хоёр намайг ширтэн сууна.
Ёжин: ваав Хэри үнэхээр мундаг хоол хийх юмаа
Жунин: мэдээж ш дээ эмэгтэй хүн юм чинь
Ёжин: тэгээд би эмэгтэй биш юм уу? *муухай харах*
Жунин: зүгээр л эмэгтэй хүн чам шиг байдаггүй юм гэж хэлэх гээд л *ярзайх*
Ёжин хошуугаа унжуулан: Хэри энэ мангартаа үг хэл л дээ хүнийг доромжлоод байна шүү, хоол хийж чаддаггүй эмэгтэй байхаараа яадаг юм тэгээд ч миний хайр тогооч юм чинь *хэлээ гаргах*
Би: хэхэ
Ёжин миний дэргэд ирэн тогоонд буцалж буй хоолноос амсаад: хөөх ёстой гоё амттай болсон байна *эрхий хуруугаа гозойлгох* манай найз залуу тогооч бас танай нөхрөөс царайлаг гээд боддоо хихи ^_^
Жунин: Яа И Ёжин гуай бага тэнэгээрээ танай цуврал алуурчин шиг царайтай найз залуугаас би хэдэн зуу дахин царайлаг
Ёжин: ХНН яана би юу сонсчих воо??? цуврал алуурчин шиг царайтай гэх юм бол Кёнсүү-с илүү чи л тийм царайтай байх шүү, инээхгүй муухай харахдаа ямар аймаар царайтай болдог оо ядаж нэг удаа ч болов толинд харвал таарна *хэлээ гаргах*
Жунин: муу тахиа чинь *шүдээ зуух*
Ёжин: манай найз залууг Ду Кёнсүү гэдэг танай гэрээс холгүй шар өнгөтэй том ресторан байхыг анзаарсан уу?
Би: тийм ээ мэднэ
Ёжин: тэр чинь манай Кёнсүүгийн ресторан байхгүй юу хэхэ, өөрөө захирал нь байж ерөнхий тогоочийг нь хийдэг мундаг байна уу? ^_^
Би: тийм байна аа :))
Ёжин: гэхдээ миний түрүүн хэлсэн зүйл үнэн шүү манай найз залуу танай нөхрөөс царайлаг хихи гэхдээ яах уу танай нөхрийн сэтгэлийг бодоод одоохондоо түүнийг царайлаг гээд хэлсэн нь дээр байх чи итгэж байгаа юм шиг царай гаргаарай за гэж шивнэлээ.
Жунин: муу тахиа минь ярьж хэлж байгаа чинь бүгд сонсогдоод байна, шивнэж байгаа юм бол зөөлөн шивнээч
Ёжин: хэхэ Жунинаа чи Кёнсүүгээс царайлаг ^_^
Жунин: -_-
Бид гурав хооллож дуусаад унтахаар болов. Гурвуулаа яаж унтах юм бүү мэд. Ямар Жунинтай хамт унт гэлтэй нь биш, эсвэл дахиад л би хамт унтаж таарах байх даа.
Ёжин: би мэдээж ганцаараа унтаж чадахгүй тийм болохоор 3-лаа хамт унтвал яаж байна ^_^
Би: 0.О айн??
Ёжин: санаа зоволтгүй дээ би та хоёрын голоор орохгүй ээ мэдээж шинэхэн хосууд тэврэлдэж унтмаар байгаа байх, бас манай Жунин эхнэртэй болсон тул түүнтэй ч хамт унтахгүй тийм болохоор Хэри чиний хажууд би унтъя болж байна уу? ^_^
Би: х-хэ тэг дээ
Ёжин: баярлалаа, чамайг зөвшөөрнө гэж мэдээж байсан юмаа *ярзайх*
Ёжин бид хоёр хувцасны өрөө орж унтлагын хувцас аа өмсөөд гарч ирэхэд Жунин ч бас унтлагын хувцас аа өмсөөд аль хэдийн орондоо орсон байлаа. Би ч орондоо орохоор ор уруу гаа алхаж байтал гэнэт хэн нэгэн миний унтлагын даашинзыг доош нь татаад тайлчих нь тэр. Мэдээж тэр хэн нэг нь Ёжин шүү дээ -_-
Би ч муухай орилсоор хоёр гараараа цээжээ дарлаа.
Ёжин: за сүртэй ш дээ нөхөр бид хоёр чинь л байна ш дээ, надаас ичээд байгаа юм уу хаашаа юм хаха, зүгээр дээ би сая хувцас аа сольж байхад чинь харчихсан ^_^
Би: -_- /би ямар чамаас ичсэн биш дээ Жунинаас ичиж үхэх гэж байхад, анх удаа л Жунины өмнө дотоожноос өөр хувцасгүй байж үзэж байна/
Ёжин: танай эхнэр үнэхээр гоё биетэй юмаа энэ хөх бэлхүүс өгзгийг нь хараад байгаарай гэсээр миний энд тэндээс базаж үзнэ, тэгэх бүрд нь би үхтлээ цочно.
Жунин инээмсэглэн намайг ширтэж байснаа халаад авч ирэн надад өмсүүллээ.
Жунин: нүцгэн байгаад байвал даарна
Ёжин: гэхдээ танайх шатаж үхмээр халуун байна ш дээ 0.О
Жунин: тэгсэн ч гэсэн даарна, хүний эхнэрийн биед ямар замбараагүй хүрдэг юм гэсээр Ёжины толгой уруу зөөлөн тогшлоо
Ёжин: сүртэй ш дээ муу гахай чинь, эхнэрээ харамлаад үхэх гэж байгааг нь хараад байгаарай би ямар эрэгтэй биш дээ
Жунин: эрэгтэй эмэгтэй хамаагүй харамлаад байна тиймээс битгий миний эхнэрт хүрээд бай
Ёжин:0.О яана наад үгээ битгий мартаарай дуракаа чи ч гэсэн миний хайрын биед хүрээд үзээрэй маажаад хаяна шүү *муухай харах*
Жунин: за за хаха
Би хэтэрхий их ичсэндээ хацрын улаан зүгээр болохгүй байсаар. Ёжин мөөм барихад хувцас чинь саад болоод байна гэсээр байгаад нөгөө халаадыг чинь тайлуулсан. Яг одоо бол Жунин Ёжин хоёрын дунд дотоожноос өөр хувцасгүй ичиж үхэх гээд хэвтэж байна. Өрөө харанхуй байгаа юм даа гэж бодон хүчээр унтах гэж хичээнэ. Ёжин ч сурсан зангаараа хөхнөөс минь барьж байснаа гэнэт Жунины гарыг аваад миний хөхөн дээр тавьчих нь тэр.
Би: 0.О АААА
Ёжин: санаа зоволтгүй ээ Жунины л гар байна ш дээ хэхэ ^_^ хөөрхөн юмаа унтаж байсан болохоороо цочсон бололтой
Би: х-харин тийм ээ бага зэрэг цочоод л T^T /ичиж үхлээ, яг одоо миний хацар бараг дэлбэрэх гэж байх шиг байна/
Жунин гараа авах гэтэл Ёжин гараас нь атган дахиж хөхөн дээр минь тавиад: санаа зоволтгүй дээ надаас болж эхнэртээ бараг хүрэхгүй байгааг чинь анзаарсан, би нэг хөхнөөс нь барилаа гээд нөгөө хөх нь ч бас минийх гэсэн үг биш шүү дээ өнөөдөртөө зүүн хөх нь минийх харин баруун нь чинийх хэхэ ^_^ танай эхнэр ёстой гоё хөхтэй байгаа биз, аймаар том базаад л баймаар хихи
Жунин: тийм байна гэж сандарсан ч гэх юм уу нээх сонин хоолойгоор хэллээ
Би: -_- /хацар улайх/
Жунин бид хоёр хэн хэн нь унтаж чадахгүй байлаа бас бие биеийнхээ сэрүүн байгааг маш сайн мэдэж байв.Харин хэргийн эзэн Ёжин юу ч болоогүй юм шиг нам унтаад өгөв.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)