13 страница29 апреля 2019, 19:02

Part 12

Бяцхан дүү минь гэртээ буцсан тул Жунин бид хоёр эргээд хоёулаа үлдлээ. Хэдий өвгөн шиг яриатай ч гэсэн жоохон хүүхэд юм болохоороо цаанаа л нэг дэггүй дуу шуу ихтэй байдаг юм байна. Жунхёныг буцсанаас хойш гэр нэг л эвгүй хоосроод явчих шиг болоо. Ялангуяа өдрийн цагаар гэрийн мухар сахиж суудаг над шиг хүнд улам ч уйтгартай санагдана.

Жунин дахиад л томилолтоор явсан гэхдээ хоёр л хононо. Бээжинд нэг том хуралд оролцож байгаа юм. Анх явуулж байснаа бодвол арай гайгүй байгаа ч гэсэн түүнийгээ санасан хэвээр.

Өнөөдөр Жунин байхгүй болохоор ганцаараа бага зэрэг эвгүй л байна. Цаг нөхцөөх санаатай зурагтаа асаатал гэрийн хонх гэнэт дуугарлаа. Цаг харвал аль хэдийн 23:48 болж байх юм ийм орой хэн байдаг байна аа гэж бодон хаалгаа тайлтал миний үеийн гэмээр нэг бүсгүй байдгаараа инээчихсэн зогсож байх нь тэр.

Би ч бага зэрэг гайхсаар нөгөө эмэгтэйгээс: та хэн бэ?? гэж асуутал

эмэгтэй: аан би Жунины нууц амраг нь байна өө хаха, орлоо шүү би сая л солонгост ирлээ гэтэл манай найз залуу ажлаар хөдөө явчихсан байна. Уг нь бол найз залуу даа хэлэхгүй байж байгаад гэнэтийн бэлэг барих гэсэн юм л даа даанч бүтсэнгүй тэгээд л танайд хүрээд ирлээ. Солонгост өөр танил байхгүй л дээ гэж тас тас инээсээр миний хажуугаар гаран гадуур хувцас аа өлгүүрт өлгөж гутлын шүүгээнээс углааш гаргаж өмсөнө. Бас л энэ гэрийг нэвт шувт мэддэг нь тодорхой.

Яг үнэндээ миний уур үнэхээр их хүрч байна. Ким Жунин гуай үнэхээр хачин амьдралтай юмаа бас надаас маш их зүйл нуусан бололтой. Саяхан л нарийн бичиг хүүхэн нь нүдэн дээр минь нөхрийг минь эргүүлээд байсан гэтэл одоо бас нэг танихгүй хүүхэн "би нууц амраг нь байна аа" гээд ичиж зовох ч үгүй гэрт ороод ирсэн байдаг. Дараагийн удаа юу болохыг ёстой хэлж мэдэхгүй юм. Бас нэг хүүхэн хүүхдээ тэвэрч орж ирээд Жунины нууц эхнэр байна энэ хүүхэд нь гэвэл би лав гайхахгүй юм шиг байна.

Нөгөө эмэгтэй чинь гал тогоо орж өөртөө уух юм идэх юм гаргаж идээд намайг тоож байгаа шинж алга.

Би яг одоо үсдээд гаргамаар санагдаж байгаа боловч хүчээр тэвчиж байлаа. Учир нь маргааш орой Жунин ирээд царай нь ямар болохыг өөрийн нүдээр хармаар байсан тул шүд зуун тэвчсээр түүний хажууд суулаа.

Би: Жунин та хоёр хэр удаж байгаа юм?

эмэгтэй амаараа дүүрэн идэх юмтай: өө бид хоёр удаж байна аа одоо бараг арваад жил болж байна шүү гэсээр юу ч болоогүй юм шиг малийлаа.

Би: мм тийм үү? чи энд хэр удах юм?

Эмэгтэй: найз залуу маань нөгөөдөр хөдөөнөөс ирнэ тэр болтол танайд байна даа зүгээр биз дээ

Би: зүгээр дээ, Жунин чамайг хараад баярлах байх гэж шүдээ зуун муухай харсаар хэллээ.

Харин нөгөө бүсгүй тоосон шинжгүй инээд алдан сууна. Энэ лав мэдрэл муутай амьтан байхаа. Хэдий царай зүс бие хаа дажгүй ч гэсэн яав ч эрүүл биш. Түүнийг ийм болохоор л Жунин ашигладаг байх.

Би: танай найз залуу чинь Жунин та хоёрын тухай мэдэх үү?

Эмэгтэй: мэдээж ш дээ Жунин анх надтай танилцуулж байсан юм чинь. Зарим даа бид гурав чинь хамт хононо гоё оо гоё ^_^ манай найз залуу Жунин хоёр бүр амь шүү дээ хоёулаа надад хайртай гэж чигтэйхэн миний хоёр хайр байхгүй юу, одоо чи байгаа юм чинь 4-лээ хамт хонож байна аа *малийх*

Би: тийм үү *муухай харах* /4-лээ хамт хононо гэнэ шүү эргүү амьтан бэ/

Эмэгтэй: ингэхэд манай sexy хөрслөг бор залуу хаана байгаа юм?? гэсээр гэрийг эргүүлж тойруулан харна.

Би: томилолтоор Хятад явсан маргааш орой ирнэ

Эмэгтэй: мм хоёр мангар чинь зэрэг томилолтоор яваад байх даа яах вэ дээ гэж хошуугаа унжуулж байснаа гэнэт миний гараас атган: нээрээ албан ёсоор танилцаагүй юм байна ш дээ намайг И Ёжин гэдэг чамайг хэн гэдэг вэ? гэж асуулаа.

Би түүнээс гараа хүчээр татаж аван: И Хэри гэдэг биш ээ Ким Хэри гэх гээд л -_- /ичдэггүй хүүхэн/

Ёжин: 0.О ХӨӨХ ЧИ БАС "И" ОВОГТОЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ, МЭДЭЭЖ ГЭРЛЭЭД КИМ ОВОГТОЙ БОЛСОН Ч ГЭСЭН И ХЭРИ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ГАЙХАЛТАЙ XD

Би: тийм ээ тэгээд юу гэж -_-

Ёжин: Би ч гэсэн И овогтой ш дээ *ярзайх*

Би: тэгээд???

Ёжин: энэ яг хувь тавилан байхаа үнэхээр гайхалтай юмаа гэсээр үг хэлэх завдалгүй намайг тэврээд авлаа.

Энэ хүүхэн яав ч эрүүл биш -_-. Эхнэр, нууц амраг хоёр нь нэг овогтой байх нь тийм гоё зүйл юм байх даа.

Би: цаг орой болсон байна би унтлаа. Чи энэ гэрт өмнө нь олон удаа ирж байсан бололтой тийм юм чинь зочид ирэхээр оруулдаг унтлагын өрөөг мэдэж байгаа байх тэнд унтаарай гэж хэлээд өрөөндөө орон хаалгаа тас хийтэл хаалаа.

Уур хүрээд хэвтэж байтал хэргийн эзэн Ким Жунин гуай залгах нь тэр. Би ч нэлээд ууртай утсаа авлаа

Би: байна уу?

Жунин: яасан бэ?? хадагтай bunny унтаж байхад нь сэрээчихсэн үү? тэгээд уурлаад байгаа юм уу?

Би: ҮГҮЙ ЭЭ, БИ ЗҮГЭЭР БАЙНА

Жунин: 0.О за за юу хийж байгаа юм?

Би: ЮУ ХИЙНЭ ГЭЖ БОДООВ? ИЙМ ОРОЙ УНТАХ ГЭЖ Л БАЙЖ ТААРАА Ш ДЭЭ

Жунин: 0.О хадагтай bunny~

Би: ЯАВ???

Жунин бага зэрэг эрхэлсэн хоолойгоор: за за унт даа, хадагтай bunny-г үнэхээр их санаад байсан болохоор ажиллаа дөнгөж дуусгаад шууд залгасан юмсан

Би: ТЭГЭЭД БИ ЯАХ ЁСТОЙ ЮМ БАЯРЛАЛАА ГЭЭД БАЯРЫН БИЧИГ ЯВУУЛАХ УУ

Жунин: үгүй л дээ . . . за за сайхан амраарай хайртай шүү хадагтай bunny гэж сулхан хэлээд утсаа тасаллаа.

Түүнийг утсаа таслах үед зүрх бага зэрэг өвдөнө. Би ч бас түүнд хайртай гэж хэлэхийг хүссэн.

Гэхдээ л Жуниныг санаад байх юм, уур хүрч гомдож байгаа ч гэсэн хурдан ирээсэй гэж хүлээсээр. Гэрлээ унтраагаад нүдээ аниад хэвтээд байлаа. Саяын хүүхэн ямар учиртай юун хүүхэн юм бол гэж бодогдоод нойр хүрэхгүй байв. Нэлээд удаан тэгж хэвтээд яг дуг хийж байтал "Х~Э~Р~ И чи унтаж байна уу?" гэж дотор сэрт хийлгэм аймаар хоолойгоор хэн нэгэн дуугарлаа. Би хэтэрхий их айсан даа нүдээ ч нээж чадахгүй хэвтээд л байлаа. Хамаг биеийн хүйтэн хөлс асгарч хөнжлөөсөө тас зуураад "ямар ч байсан нүдээ нээхгүй юм шүү" гэж бодоод л хэвтээд байв.

Гэтэл дахиад л "Х~Э~Р~ И чи унтаж байна уу?" гэж намайг дуудлаа. Арга буюу нүдээ аажмаар нээн хажуу тийш хартал урт цагаан даашинзтай урт шулуун үс нь нүүр рүү ч унжсан яг сүнстэй киноны гол дүр бодитоор зогсож байв. Би ч түүнийг харсан дариудаа муухай орилж гарлаа.

Би: АААА АААА АААА

.......: ААА ААА ААА

Би: ААА ААА ААА

......: АААА яасан бэ?? арай миний ард сүнс байгаа юм биш биз дээ? би айгаад байна аа, намайг битгий ганцааранг минь үлдээгээрэй Хэри иии T^T би одоо яах вэ хөдөлж чадахгүй байна ш дээ, миний ард байгаа сүнс ямар юм байна? арай надад хүрээгүй биз дээ? гээд орилж гарлаа.

Би ч гэнэт юу билээ гэж бодон сайн харвал нөгөөх чинь амьд хүн бололтой, гэрлээ асаагаад хартал Ёжин уйлаад зогсож байлаа.

Ёжин: та-танайх сүнстэй гэж мэдээгүй ш дээ иии T^T одоо тэгээд хоёулаа яана аа

Би: тайвшир даа би чамайг сүнс гэж бодоод л орилчихлоо, харанхуй шөнө юу хийж байгаа юм бэ? унтахгүй яасан юм?

Ёжин: миний ард сүнс байхгүй гэсэн үг үү? T^T

Би: тийм ээ хэхэ

Ёжин: ёо айлаа ш дээ, би харин ганцаараа унтаж чаддаггүй юмаа, түрүүн чамд хэлэх гэсэн чинь чи үг хэлэх завдалгүй өрөөндөө орчихсон, хамт унтаж болно биз дээ гэсээр миний хажуугаар орж ирээд хэвтчихлээ.

Би: 0.О /тэр үнэхээр хачин бүсгүй юмаа/

Ёжин: ваав Жунин надтай хамт унтдаг байсан ороо солиод илүү том гоё ор авсан байна шүү, шинэ эхнэртэй болсон болохоор тэр байх даа, үнэхээр тухтай юмаа яг л үүлэн дээр унтаж байгаа юм шиг зөөлөн *малийх*

Би: -_-

Ёжин: гоё байна шүү гэсээр намайг тэвэрлээ

Би: 0.О

Энэ хүүхэн чинь ёстой даварчихсан хүүхэн бэ? түүний гарыг тавиулах гэж хичээх тусам тэр намайг улам чанга тэвэрнэ. Бүр сүүл дээ гар нь цамцан доогуур ороод хөхнөөс минь бариад авах нь тэр.

Би: 0:О ЯА!!! *түүнийг өөрөөсөө түлхлээ*

Ёжин юу ч болоогүй царайтай: яасан бэ??

Би цээжээ даран: ч-чи яагаад байгаа юм? гаж донтон юм уу хаашаа юм?

Ёжин: ээе сүртэй ш дээ хихи би байнга л Жунины хөхнөөс барьж унтдаг ш дээ бас найз залуугийнхаа хөхнөөс ч бас барьж унтдаг. Энэ тийм сүртэй зүйл юм уу? 0.О яагаад ингэж их сандраад байгаа юм?

Би: я-яаж угаасаа сандрахгүй байх юм? тэгээд ч би ямар Жунин юм уу? хачин хүүхэн бэ

Ёжин: хэхэ эмзэг гэдэг нь *хацраас чихэх* Жунин та хоёр бол гэрлэсэн хосууд тиймээс нэг хүн л гэсэн үг чи байна уу Жунин байна уу надад хамаагүй ээ ^_^

Би: OMG!! -_-

Ёжин: за за унтацгаая гэсээр намайг тэврэн хэвтүүллээ

Би: -_-

Ёжин: гэхдээ чиний хөх үнэхээр дажгүй юмаа, нэлээд том талдаа бас хэлбэр их сайтай юм, Жунинд үнэхээр их таалагддаг байх даа

Би: ю-юу яриад байгаа юм *хацар улайх*

Ёжин: надаас ичих хэрэггүй дээ, Би Жунины анхны бүсгүй байсан Жунин ч миний анхны залуу байсан тиймээс би түүнийг ямархуу чадвартай бас ямар эмэгтэйд дуртай гээд л бүгдийг мэднэ. Чи лав 100% түүний сонирхол би баттай хэлж чадна хэхэ

Би: -_- /ёстой ичмээр юмаа/

Нөхрийнхөө нууц амрагтай нь иймэрхүү хачин зүйл ярьж байгаад унтлаа. Маргааш өдөр нь ч бас байдал иймэрхүү байв. Энэ хүүхэн үнэхээр гаж юмаа. Ямар нууц амраг гэхээрээ эхнэр дээр нь ирээд ийм хачин хачин юм хийгээд байдаг байна аа. Бүтэн өдөржин хагас галзуу шах уу сонин эмэгтэйг тэвчсээр арай гэж орой болов. Жунин бараг л ирж байгаа тэр одоо энэ хүүхний асуудлыг өөрөө шийдэх байх.

Яг бодсоноор минь нээх удсангүй гэрийн хонх дуугарлаа. Хаалгаа тайлтал Жунин инээмсэглэн орж ирээд уурлаж амжаагүй байтал уруул дээр минь үнсчихлээ.

Жунин уруулаа салгаад: санасан шүү хадагтай bunny *инээмсэглэх*

Би: тийм үү -_- харин надад гэнэтийн бэлэг байна ЁЖИН гэж орилоход гал тогооноос гартаа алим барьсаар Ёжин гарч ирлээ.

Түүнийг хараад Жунин сандрах байх гэж бодтол эсрэгээрээ Ёжиныг очиж тэврээд хацар дээр нь үнсэх нь тэр. Би зүгээр л гацчихлаа 

13 страница29 апреля 2019, 19:02