12 страница29 апреля 2019, 19:01

bonus

Жунхён бид хоёр гэртэй ирлээ. Манай Жунхён компанитай хэрхэн танилцсан тухайгаа ам хуурайгүй ярьсаар, "тэнд тийм том өрөө байсан, хамгийн том захирлынх нь суудаг сандал ийм том" гээд л үнэхээр гайхалтай зүйлс үзсэн бололтой хөөрхөн хөөрхөн юм ярьж байгаад л унтаад өглөө. Өнөөдөр угийн ядарсан байх. Юмаа угааж зурагт үзсээр байтал аль хэдийн нь орой болсон байна. Хамгийн тэнэг нь би гэдэг хүн зурагт үзсээр байгаад оройн хоолоо хийхээ мартчихсан байна бас яг одоо Жунин гэрийнхээ хаалгаар орж ирж байна -_-

Би: 0.О ирчихсэн үү?

Жунин: тийм ээ яагаад харь гаригийн хүн үзсэн юм шиг гайхаад байгаа юм?? нөхөр чинь гэртэй ирэх тийм сонин байна уу? хадагтай bunny наад нүд чинь бүр бүлт үсэрлээ гэсээр миний нүдийг гараараа дарлаа.

Би ямар зурагт үзэж байгаад хоол хийх бас чамайг ирж байгааг мартсан байна гэж хэлэлтэй нь биш ээрч муурсаар: нө-нөгөө***

гэж хэлж дуусаагүй байтал дээр унтаж байгаа гэж бодож байсан Жунхён гал тогооноос гарч ирээд: эгч буруу зүйл хийхээрээ нүд нь ийм аймаар болчихдог юм, наад мангар золиг чинь аль түрүүнээс хойш нэг утгагүй олон ангит кино үзсэн, тэгээд хоолоо хийгээгүй юм гэж хэллээ

Би: Яа Жунхён!!! /Жунин уруу гэмшсэн харцаар хараад/ уучлаарай би харин кино үзэж байгаад цаг хэд болж байгааг огт анзаарсангүй

Жунин инээмсэглээд: зүгээр дээ, тийм сонирхолтой кино байсан юм уу?

Би: мхн /гэмшсэн байдалтай толгой дохилоо/

Жунхён: -_- харин би зүгээр биш байна турж үхлээ

Би: өө манай Жунхён өлсчихсөн үү? тэгээд эгч дээ хэлэхгүй яасан юм

Жунхён: таныг тэр кинон дээрх залуугаа өрөвдөөд уйлж байхад "би өлсөөд байна гэж хэлсэн биз дээ" өөрөө тоохгүй уйлаад байсан юм байж

Би: 0.О чи жинхэнээсээ надтай ирж юм ярьсан юм уу?

Жунхён: -_- тийм ээ хоёр гурван удаа өлсөж байгаагаа хэлсэн та харин намайг тоохгүй киногоо үзээд суугаад байсан

Би: 0.О /би одоо кинон доо орно орно гэхэд бас арай ч үгүй байлгүй дээ ийм аймаар анхаарлаа төвлөрүүлсэн юм байх даа/

Жунхён Жунин уруу нээх сүртэй харснаа: энэ эхнэр дээ кино мино үзүүлж байгаач чааваас анх удаа зурагт харсан хүн шиг л шал хэрэггүй бодит амьдрал дээр байдаггүй тэнэг цус сорогчтой кино үзээд уйлаад байгаа шүү цуцу -_-

Би: Яа бяцхан залуу минь наад хэл ам чинь хэтэрч байна шүү, чи ямар миний ах уу *толгойг нь зөөлөн тонших*

Жунхён: ямар ч байсан өдий таван насыг наслах даа цус сорогч гэдэг хуурамч зүйл гэдгийг мэддэг болсон юм шүү харин та хорь хүрсэн байж цус сорогчид итгэж л байдаг "цус сорогч гэдгээ нуугаад алс хол зугтаагаач" ч гэх шиг тэр чинь цаанаасаа бичигдсэн зохиолоороо явж байгаа таныг зурагтынхаа өмнө мянга гуйгаад ч тэр тэнэг залуу чинь зугтаахгүй хайртай хүүхэнтэйгээ хамт байх гэж тэнэгтэж байгаад хүмүүст алуулж байгаа биз дээ, ёстой нээрээ одоогийн хүүхдүүдийн толгойд нь тархи биш ус байдаг юм уу хаашаа юм, яахаараа дандаа ийм хэрэггүй амьдралд нэмэр болохгүй юманд дурладаг байна аа

Би: ЯА ЖУНХЁН ГУАЙ эгчийгээ яаж ингэж хэлж чадаж байна аа

Жунин: хаха /энд нэг хүн бид хоёрыг харж их баясаж байна аа/

Би Жунин уруу муухай хараад: дүү чинь эхнэрийг чинь загнаад байхад өмөөрдөггүй юм уу?? гээд нэлээд ширүүн хэлчихлээ

Жунин: хаха инээж байснаа төв царай гаргаад: мэдээж өмөөрнө ш дээ хихи, Жунхён-аа чи яаж байгаа юм айн /шаал худлаа загнаж байгаа дүр эсгэн жуумалзана/

Би: OMG -_- би нээрээ ямар хувь тавилангаараа ийм хоёр сонин залуутай учирсан юм болдоо, за за тэр ч яах уу юу идмээр байна?

Жунхён: нохойн хоол л биш бол юу ч яах вэ, турж үхлээ -_-

Жунин гэнэт мэргэн санаа олов бололтой: чи дээр гоймон чанаж чаддаг гээд байсан гоймон идвэл яаж байна, тэгээд бүтэлгүйтэх юм бол өөр ямар ч хамаагүй хоол хийчих

Би: -_- ойлголоо, та хоёр тэгвэл дэлгүүр яваад гоймон аваад ир

Жунин: ойлголоо ^_^ Жунхён-аа дэлгүүр явах уу?

Жунхён: тэгье *инээх*

20 минутын дараа:

Нөгөө гоймонд явсан баатрууд чинь ганц гоймон биш хоёр тор дүүрэн юм чирсээр орж ирэв.

Би: 0.О юу вэ? та хоёр чинь гоймон биш дэлгүүр нүүлгээд ирээ юу?

Жунхён: ах яг ямар гоймон авахаа мэдэхгүй тэгээд бид хоёр бүх төрлөөс нь авсан юм *ярзайх*

Би: ЮУ?? энэ хоёр тортой юм бүгд гоймон юм уу??

Тэр хоёр: мхн ^_^

Би: -_- /ийм хүмүүст юу ч хэлэх вэ дээ/

Жунинд дээр кимчитэй нь илүү таалагдаад байх шиг байсан болохоор нь Жунин болон өөртөө кимчитэйг Жунхёнд өндөгтэйг чаналаа. Бас бус хольж идэх хачруудыг ч хийлээ.

Би: за сайхан хооллоорой

Тэр хоёр: сайхан хооллоорой

Гоймонгоо дөнгөж амандаа хийтэл Жунин гэрээр дүүрэн чанга ориллоо.

Жунхёню Би: 0.О

Би: яасан бэ??? ямар нэг юм нь болохгүй байна уу?

Жунхён Жунин уруу харж байснаа миний чихэнд: танай нөхөр чинь гоймон идэж чаддаг биз дээ? та арай иддэггүй гоймонг нь чаначихсан юм биш биз дээ? яагаад орилоод байгаа юм? *шивнэх*

Би: мэдэхгүй ээ би уг нь хамгийн дуртайг нь чанасан ш дээ *шивнэх*

Жунхён: а-ахаа та зүгээр үү?

гэж асуухад Жунин байдгаараа малийсаар: зүгээрээ, ЭНЭ ГОЙМОН ҮНЭХЭЭР ТОГЛООМ БИШ ЮМАА

Би: юун тоглоом??

Жунин: ЭНЭ ҮНЭХЭЭР АМТТАЙ ЮМ, НӨГӨӨ ГОЙМОНГИЙН ГАЗАР БАЙСНААС Ч ГОЁ АМТТАЙ ЮМ БАЙНА, ХАДАГТАЙ BUNNY ТА ҮНЭХЭЭР МУНДАГ ШҮҮ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД БИ ТАНЫГ ШҮТЭЖ АМЬДРАХ БОЛНО гэсээр миний хоёр хацраас зөөлөн чимхлээ

Би: ёо айлаа ш дээ юун аймаар сүртэй орилдог юм билээ хэхэ

Жунин: үнэхээр төгс байгаа болохоор л би дахиад идмээр байна дахиад чанаад өгч болно биз дээ? гэсээр ам уруугаа том томоор нь сорон иднэ.

Би: болно оо тайван ид, хэдэн удаа ч хамаагүй чанаад өгье *инээмсэглэх*

Жунхён хэсэг чимээгүй сууж байснаа: би одоо гоймонгийн амт мэдрэхээ больчихсон юм уу, юу нь тийм гайхалтай байгаа юм болоо?? энгийн л гоймон шиг байх юм гэсээр өөрийнхөөсөө, миний аягатайгаас амсаж үзнэ

Би: хэхэ зүгээр л манай нөхөрт онцгой санагдсан байх

Жунхён хачин царайлаад: цуцу энэ нөхөртөө ядаж гоймон ороомог ойр зуурын юм идүүлж юм үзүүлж нүдийг нь тайлаач та хоёр нээрээ соёлын шокууд юмаа нэг нь зурагт анх удаа үзэж байгаа юм шиг ухаанаа алдана нөгөө нь гоймон идэж үзээгүй таарч дээ -_-

Би шүдээ зуусаар: дахиж ийм юм ярих юм бол эгчийнхээ гарын амтыг үзнэ гэж мэдээрэй

Бид гурвын оройн хоол нэг иймэрхүү өнгөрөх шив дээ хэхэ


12 страница29 апреля 2019, 19:01