Part 11
Бяцхан дүүгээ тэврээд нам унтчихсан байв. Өглөөний хоолоо хийх санаатай цаг хартал юун өглөө, аль хэдийн өдөр дунд болсон байв. Яаж унтахаараа ингэж их унтсан юм бүү мэд. Дээш өндийн хажуу тийш харвал Жунин аль хэдийн ажилдаа явсан бололтой, угийн хоёр цаг болж байхад явахгүй гээд ч яах билээ. Өглөө сэрээхэд яадаг байна аа хоолгүй явсан яаж байгаа бол гэж санаа зовсоор бослоо. Харин Жунхён унтсаар. Ээж эгч хоёртойгоо байнга хамт унтдаг байсан болохоор айлд ганцаараа унтах хэцүү бас айж сэрээд сайн унтаж чаддаггүй л байлгүй гэж дүүгээ өрөвдөх юм даа.
Гал тогоонд орон Жунхёнд хамгийн дуртай гахайн мах өндгийг нь шараад бага сага хачир бэлдэн зогсож байтал бяцхан дүү минь нүдээ нухалсаар орж ирлээ.
Жунхён: эгчээ миний ам цангаад байна
Би: за энэ сүү уучих, манай Жунхён сайхан амарсан биз дээ эгч нь хөөрхөн дүүтэйгээ унтсан болохоор өдөр дунд хүртэл нам унтсан байна
Жунхён сүүгээ уун уруул дээр нь цагаан сахалтай болсон чигтэй инээмсэглээд: тийм ээ ёстой гоё байсан бас би шөнө нэг ч удаа сэрээгүй
Би: сайн байна *толгойг нь илэх* /хөөрхий минь дээ, жоохон юм ш дээ ээж эгч хоёроосоо хол ямар хэцүү байгаа бол Т^Т/
Жунхён: би нээрээ гурав хоногийн өмнө ээжтэйгээ ярьсан бие нь сайн болсон удахгүй хүү дээрээ ирнэ гэсэн гээд нүүр дүүрэн инээлээ.
Би: мэдээж ш дээ гадаадын мундаг эгч эмчилж байгаа юм чинь ээж нь удахгүй Жунхён дээрээ ирнэ, өө тийм хоолоо идээрээ зөндөө их унтсан болохоор өлсөж байгаа биз дээ?
Жунхён: мхн өлсөөд байна
Би: за хоолоо идээрэй *хоолоо ширээн дээр өрж тавилаа*
Жунхёны нүд томрон: ЭНЭ ЧИНЬ ГАХАЙН МАХ ӨНДӨГ ҮҮ ДЭЭ ^_^ гоё доо гэсээр яг идэх гэж байснаа: хүргэн ах яасан юм?
Би: ажилдаа явчихсан, чи бид хоёрыг унтаж байхад
Жунхён: өө би уг нь өглөө ажилд нь үдэж өгнө гэж бодож байсан ш дээ яг аавыгаа үдэж өгч байгаа юм шиг гэсээр гэмгүй инээмсэглэл тодруулахад нь нулимс цийлгэнээд ирэх нь тэр.
Хоолой бага зэрэг зангиран: маргааш өглөө хоёулаа эрт сэрээд заавал хүргэн ахыгаа ажилд нь үдэж өгнө за юу
Жухён: за ^_^
Бид хоёр хооллож дуусав уу үгүй юу Жунхён маань нөгөө олон тоглоом уруугаа яарлаа. Надад ч гэр цэвэрлэхээс өөр ажил байгаа биш дээ гэрээ цэвэрлэж байгаад гэнэт Жуниныг хоолгүй явсныг санан түүн рүү залгалаа.
Жунин: байна уу? хадагтай bunny сэрчихсэн юм уу? ямар их унтдаг туулай вэ гэж хүн цаашлуулсаар утсаа авлаа.
Би: ммм саяхан сэрсэн, бид хоёр бүр нам унтчихсан байна лээ өглөө сэрээхгүй яаж байгаа юм бэ? хоолгүй явчихсан өлсөж байна уу? бид хоёр хоол хийгээд ажил дээр чинь очих уу?
Жунин: өглөө та хоёр бүр тас тэврэлдээд намайг тоохгүй унтаад байхаар чинь сэрээгээгүй юмаа хэхэ, нээрээ хоолоо идээгүй өлсөж байгаа юм байна ш дээ
Би: 0.О юу одоо болтол юу ч идээгүй байгаа юм уу? танай компани чинь зоогийн газар байдаггүй юм уу? одоо чинь цаг хэд болж байгаа билээ дээ гэж ар араас нь загнах санаа зовсон үгс урсгалаа.
Жунин: хадагтай bunny, хадагтай bunny тайван, би ямар хэдэн жил хоолгүй байсан гэсэн биш дээ хэдхэн цаг л хоолгүй байсан гэж байхад чинь, тэгээд ч ажил ихтэй үед өглөөний цайгаа шөнө л уудаг юм ш дээ гэсээр юу ч болоогүй байнга болдог энгийн зүйл аятай л инээнэ.
Би ч хөмсгөө зангидсаар хамгийн төв чухал дээрээ тавиад: тэр Мари чинь юу хийж байдаг хүүхэн бэ? захирал нь ийм их ажилтай байхад ядаж аяга цай ганц талх ч гэсэн ойртуулаад өгч болно доо ёстой нээрээ гэж үглэхэд
Жунин утасны цаана чанга инээсээр: ваав хадагтай bunny та аргагүй л захирлын эхнэр болсон байна шүү хэв маяг бол яг байна байна гэж намайг шоолно
Харин би жинхэнээсээ хэлж байгаа тул илүү чухал хоолойгоор: яг одоо би хоол хийгээд очлоо, үгүй гэсэн хариулт хүлээж авахгүй шүү гэж хэлэхэд
Жунин: ойлголоо хүрээд ир хийх ажлаа бараг хийчихсэн болохоор Жунхён та хоёртой хамт хоолломоор байна, машин явуулах болохоор Жунхёныг дагуулаад хоолоо бариад метро автобусаар явна гэж бодоод ч хэрэггүй шүү
/би яг тэгж явна даа гэж бодож байсан юмсан хэхэ бодол уншигч юм уу хаашаа юм/ би: за за ямар хоол идмээр байна?
Жунин: ямар ч байсан болно оо, надад хадагтай bunny-гын хоол таалагддаг.
Би: ойлголоо, одоо хоолоо хийлээ бид хоёрыг очхоос өмнө хоолгүй хэт их ажиллаад унаад өгөв дөө тэсэж байгаарай
Жунин: ХА ХА за за тасаллаа шүү
Би: за *ДИЙД ДИЙД*
Өглөө хоол хийлгээгүй ч гэсэн ажил дээрээ юм идсэн байх гэж бодож байсан бодол минь талаар болсон тул хурдхан аль болох их, амттай хоол хийнэ. Өглөө яагаад унтчихдаг байна аа гэж өөрийгөө зэмлэнэ. Хоол бараг болж байх үед Жунины явуулсан жолооч ирлээ. Жолооч ахыг зочдын өрөөнд үлдээгээд хурдхан хувцас аа солихоор дээш өгсөв. Мэдээж компани дээр очих юм чинь гоё хувцастай очихгүй бол болохгүй байх. Энгийн биеийн тамирын өмд цамцтайгаа очсон гэж сонсох юм бол хадам ээж минь шууд л орилсоор гэрт ирэх биз гэж бодон Жунины авч өгсөн хувцаснуудаас сонгон өмсөөд Жунхёны хувцасыг ч бас солиод гарлаа.
Хорин хэдэн минут явсны дараа бид компани дээр ирэв. Дөч тавин давхар том барилгын өмнө ирэхэд Жунхёны нүд байдгаараа томрон "хөөх энэ хүргэн ахын ажилладаг газар нь юм уу? бас энэ газрын дарга нь хүргэн ах юм уу?"
Би: тийм ээ танай хүргэн ах чинь энэ том газрын дарга нь за алив оръё гээд дүүгээ хөтлөн дотогш орлоо. Хийсэн хоолыг минь доор байсан хамгаалагч залуу барин хамт өгсөв. Анх удаа Жунины компани дээр ирж байгаа болохоор би ч бас Жунхён-с дутахгүй гайхаж ийш тийш сонжиж явсаар хамгаалагч залуугийн зааснаар Жунины өрөөнд ирлээ.
Жунин өрөө гэдгийг батлах шиг хаалгаар нь оров уу үгүй юу Мари сууж байх нь тэр. Мари Жунин хоёрын ямар учиртай хүмүүс гэдгийг мэдсэн ч гэсэн Мари надад нээх их таалагдахгүй байгаа. Би ч түүнд таалагдахгүй байгаа нь илт "сайн байна уу? эзэгтэй" гэж дуртай дургүй нэг юм бөхийгөөд Жунины өрөөний хаалгыг нээж өгөв.
Жунхён шууд л Жунин дээр гүйж очин "ахаа" гэсээр тэврээд авлаа.
Би хамгаалагч залууд "баярлалаа" гэж хэлэн хоолоо аваад өрөөнд орлоо.
Би: юу та хоёр одоо хэр удаан уулзаагүй гэж ингэж нялуураад байдаг байна аа
Жунин: эр хүн эр хүндээ хайртай тийм ээ Жунхён-аа *тэврэх*
Жунхён: тххх ^_^
Би: наад үг чинь гомо нарт зориулсан үг *хэлээ гаргах*
Жунин: яа!! яаж ингэж хэлж чадаж байна аа хадагтай bunny
Би: хэхэ
Жунхён: гомо гэж юу гэж байгаа юм? гомо нарт зориулсан үг гэхээр чинь та бид хоёр ч бас гомо гэсэн үг үү? гэж Жунинаас асуулаа
Жунин: 0.О мэдээж үгүй гэснээ над уруу муухай хараад: битгий хүүхдийн хажууд ийм хачин муу үлгэр дуурайлал үзүүлэх юм яриад бай
Би: ХА ХА ХА за за :3333
Зөндөө их инээсээр байтал бүр ямар зорилготой ирсэн гэдгээ мартчихсан байна. Жунины ажлын ширээний урд байрлах том буйдангуудын дунд байх урт том ширээн дээр хоолоо дэлгэж тавилаа.
Жунин: ваав ямар их юм бэлдсэн юм бэ, гоё харагдаж байна шүү гэсээр турж үхэх гэж байгаа амьтан ам уруугаа бөөн бөөнөөр нь чихнэ. Жунхён ч бас ахыгаа дуурайн ам уруугаа хүчээр том томоор нь чихсээр.
Би Жунин Жунхён хоёрт аягатай ус өгөөд: тайван идээ ч ээ
Жунин амаараа дүүрэн хоолтой: ёстой гоё хоол байна баярлалаа гээд эрхий хуруугаа гозойлголоо.
Жунхён ч бас: амттай байна гэсээр эрхий хуруугаа гозойлгоно.
Энэ дэлхийд төрөөд аавынхаа царайг ч харж амжаагүй бурхны оронд үдсэн болохоор Жунхёны минь хувь Жунин түүний амьдралд гарч ирсэн хамгийн анхны ойр дотно эрэгтэй хүн. Тийм болохоор л Жунины хийсэн үйлдэл бүрийг дуурайж цаана нэг элэгтэй дотно хандана.
Хоёр эр минь сая л цадав бололтой гэдсээ илэн хойш буйдан налан сууна.
Жунин: хадагтай bunny би танаас болж үнэхээр муу зуршилтай болох байх шүү
Би: яасан гэж?? 0.О
Жунин: гэрийн хоолны амтанд орчихоор ажил дээрээ ирээд ойр хавьд зоогийн газар орохоор бүр хоол идсэн болохгүй юмаа, нэг тийм хуурамч юм идээд байгаа юм шиг харин ингээд гэрийн хоол идчихээр бүр сэтгэлд сайхан юмаа *инээмсэглэх*
Би: тэгвэл өдөр бүр хоол хийж өгч явуулж байхаас *инээх*
Жунин: өө тэгж яах юм бэ ажлын нэмэр, гэхдээ хааяа нэг ажил дээрээ өдрийн хоол болон хадагтай bunny-тай уулзахаас татгалзахгүй шүү :33
Би: ^_^ за
Бид хоёрыг ийнхүү яриад байж байтал Жунхён Жунины өрөөгөөр ийш тийш яван юм үзэж байснаа эргэж ирэн: хүргэн ахаа таны өрөөний гадаа үргэж ийм олон эгч нар байдаг уу? гэж асуув. Бид хоёр мэдээж гайхлаа.
Жунин: ямар эгч нар?
Жунхён: би сая хаалганы тэнд очсон чинь гадаа нь олон эгч байгаа бололтой "цаашаа байл даа, одоо би сонсъё, захирал сая юу гэж хэлсэн бэ?, тэр хүүхэн одоо үнсгэлжин юм уу хаашаа юм яагаад ийм азтай байдаг байна аа, чшш чимээгүй бай тэр хоёрын яриа сонсогдохгүй байна ш дээ" гээд байсан гэв.
Жунхёны яриаг сонссон Жунин бага зэрэг хөмсгөө зангидан алхсаар өрөөнийхөө хаалгыг огцом нээхэд цаанаас нь нарийн бичиг хүүхнүүд бололтой тав зургаан хүүхэн нурж унан орж ирэв.
Жунин: та нар юу хийж байгаа юм? ажлын байраа олохоо больчихсон хэрэг үү? гэж нэлээд зандарсан байдалтай хэлэхэд нөгөө бүсгүйчүүдийн царай барайж "үгүй ээ захирлаа" гэсээр хэлэх үгээ олж ядан сандарна. Хүүхнүүд болсон хойно хошуу холбож хол ойрын хов жив сонсох гэж хаалганд наалдсан биз хэхэ.
Жунин: яг одоо гар!!! хийн ёстой ажлын байрнууд дээрээ очоод ажлаа хий ОЙЛГОСОН УУ?
Бүгд: ТИЙМ ЭЭ ЗАХИРЛАА
Жунин: гар -_-
Бүсгүйчүүд гарч байхад Жунин нэг бүсгүйг дуудан үлдээгээд "Ха нарийн бичгээ, манай дүүг дагуулаад компани-г танилцуулаад ир бас хурлын танхим тусгай зочдын өрөөнд байдаг баримал ч юм уу хүүхдийн сонирхол татаж болох гоё зүйлсийг үзүүлээд ир"
Бүсгүй: за захирлаа *бөхийх*
Жунин: Жунхён-аа энэ эгчтэйгээ хамт яваад компани-г үзээд ир за юу
Жунхён: за *малийх*
Бүсгүй Жунхёныг дагуулан гарлаа.
Би: яах гэж ингэж төвөг удаж байгаа юм бэ? саяын бүсгүйг ажлыг нь хийлгэхгүй хүүхэд саатуулах ажилд томилчих юм
Жунин: зүгээр дээ сая Жунхён тэрүүгээр юм үзэж байхдаа "бусад өрөө нь ч бас ийм гоё болов уу? үзэх юмсан" гээд өөрөө өөртэйгөө яриад байсан болохоор л
Би: тэгсэн гэж үү? би сонсоогүй юм байна, ваав баавгайнуудын сонсгол ийм сайн гэж бодсонгүй шүү хихи
Жунин: харин чи туулай юм байж ийм том чихээ юунд ашиглаж байдаг байна аа хаха
Би: дуугүй бай -_- /мангар, яагаад хүнийг ингэж байдалд хийх 100%-н авьяастай болоод төрчихдөг байна аа/
Жунхён компани үзэх гээд явчихсан. Жунин эргээд ажилдаа орсон тул би аяга тавгаа янзалж боогоод Жунхёныг эргэж ирэхийг хүлээн Жунин өрөөнд сууна. Бараг цаг шахуу суулаа. Манай нөхөр хийх дургүй гэсэн хэрнээ үнэхээр няхуур чин сэтгэлээсээ маш сайн ажиллах юмаа. Түүнийгээ харан бахархах сэтгэл төрөн сууна. Тэгж сууж байтал Мари орж ирэн намайг огт харсан шинжгүй "захирлаа энэ манай эгч хийсэн юм үнэхээр гоё амттан шүү их ажлын хажуугаа бага зэрэг амттан байх хэрэгтэй ш дээ" гэж маягласаар Жунин ширээн дээр тавиад өөрөө нэгийг аван амандаа хийн нэгийг Жунинд өглөө. Би харсан зүйл дээ гайхан сууна. Би одоо энэ хүүхний нүдэнд харагдахгүй байгаа юм байх даа гэж бодон уур хүргээд яг босох гэж байтал Жунин Маригын өгсөн чихрийг авалгүй тавагтай чихрээс нэгийг авч амандаа хийгээд над дээр ирэв.
Би ч яах гэж байгаа юм бол гэж бодоод түүн рүү хартал тэр намайг дээш татан босгоод уруул дээр минь үнсэнгээ саяын амандаа хийсэн чихрээ хэлээрээ түлхэн миний аманд хийлээ. Дараа нь уруул дээр минь удаанаар үнсээд уруулаа салган Мари уруу хараад "ёстой гоё чихэр байна баярлалаа, одоо ажлаа хийдээ" гэж хэлээд дахин уруул дээр минь шоб хийтэл үнслээ. Харин Маригын царай барайсаар ууртай байгаа бололтой хаалга чанга саван гарав.
Би: 0.О ноён Ким та чинь яаж байна аа? ажлын байран дээрээ бас нарийн бичиг чинь байхад
Жунин миний үсийг чихний араар хийгээд: миний хажууд миний эхнэрийг үл тоохыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэллээ.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)