part 10
Жунхён нөгөө л нэг өвгөн шиг зангаараа инээдтэй инээдтэй юм ярьсаар манай гэрийг гоё байна гэж магтана. Бид гурав хамт хооллож байв.
Жунхён Жунинд хандан: хараад байхад та дажгүй ах шиг байна, эгчийг минь жаргалтай байлгаарай, баян айлын бэр болсон энгийн эмэгтэйд үнэхээр хэцүү байдаг гэж сонссон, гаднаа бүх зүйл нь сайхан юм шиг инээж байсан ч хадам аав ээжийн дарамт байдаг гэсэн бас нөхөр нь мөнгөндөө бардаж өөр хүүхэнтэй явалдах бол энүүхэнд гэсэн шүү ганц муу эгчийн минь нулимсыг бараад байв даа гэж хэлэхэд Жунин бид хоёр идэж байсан хоолондоо хахаж цацан ёстой л тэнгэр өөд явчихсангүй.
Миний нүдэнд нулимс цийлгэнэн арай гэж гайгүй болоод: чи одоо юу яриад байгаа юм? хэн чамд ингэж зааж өгсөн юм?
гэж асуухад Жунхён тоосон шинжгүй хоолоо идэнгээ: асрагч эгчийн гэрт ирсэн найз нар нь л тэгээд байна лээ үнэн ч юм уу худлаа юм уу золиг гэж би яаж мэдэх вэ дээ
Би: өөр хүүхэнтэй явалдах гэж юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?
Жунхён: мэдэхгүй ээ би юугаа мэдэв гэж бодвол өөр хүүхэнтэй хамт алхсан юм байгаа биз гэж хэлээд хоолоо амтархан иднэ.
Жунин бид хоёр хоёулаа бага зэрэг тайвшраад хоолоо идлээ. Жунин над уруу харан инээхэд нь би өөдөөс нь муухай харлаа, хэдий Жунхён хэлж байгаа зүйлээ ойлгохгүй байсан ч гэсэн оргүй зүйл лав хэлээгүй байх. Тэр Марид ямар нэг нууц байгаа нь тодорхой.
Бид гурав оройн хоолоо идэж дуусаад Жунин Жунхён дээш гаран унтлагын өрөө болон гэрийн бусад өрөөг сонирхож хамт тоглоно харин би аяга тавгаа угаасаар үлдлээ. Намайг ажлаа хийж дуусгаад дээш гарахад Жунхён хаанаас ч юм гаргаад ирсэн зөндөө олон тоглоомоор тоглож байв. Яг л эрэгтэй хүүхдүүдийн мөрөөдөл болох төрөл бүрийн машин техник буу зэвсэг. Амьдралдаа ийм олон тоглоомоор тоглож үзээгүй бяцхан дүүгийн минь байдгаараа гэрэлтэн нүүрэнд нь тодоос тод инээмсэглэл тодорсон байв. Хэдий ганцаараа тоглож байгаа ч гэсэн уйдаж байгаа шинж огт алга "ХӨӨХ ЭНЭ Ч ГОЁ ЮМ ТЭР ГОЁ ЮМ НАДАД ИЙМ ГОЁ МАШИН БАЙСАН Ч БОЛООСОЙ" гээд л тоглоом бүрийг барьж үзэн тэврэх нь холгүй жаргалтай нь аргагүй тоглоно.
Жунхёныг хажуугаас нь харан инээмсэглэн суух Жунин дээр очоод: энэ юун олон тоглоом бэ? хаанаас гараад ирэв? гэж асуухад
Жунин сая л намайг анзаарав бололтой над уруу харан инээмсэглээд: миний тоглоомууд байгаа юмаа, дүүтэй болохоороо өгнө гэж бүх тоглоомоо их гамтай тоглодог байж билээ, бас нэгийг ч хаяхгүй бүгдийг нь хадгалсан даан ч миний хүсэл биелээгүй юм даа хэтэрхий завгүй аав ээжид минь надад дүү гаргаж өгөх зав байгаагүй байх гэж хэлээд хөнгөн санаа алдлаа.
Би Жунины хажууд суугаад: харин манай Жунхён ахгүй бас ядуу айлд төрсөн болохоор түүнд жинхэнэ тоглоом бараг байдаггүй юм ихэвчлэн мод чулуугаар л тоглож хүн болсон доо *санаа алдах*
Намайг санаа алдахтай зэрэгцэн Жунин инээмсэглэн миний мөрөн дээр гараа тавиад: надад нэг сайхан санаа байна, би яагаад мөрөөдлөө биелүүлж болохгүй гэж? хэмээн надаас асуух мэт харахад нь юу ч ойлгоогүй би "ямар мөрөөдөл?" гэсээр түүний өөдөөс хариулт хүлээн харна.
Жунин миний чихэнд уруулаа ойртуулаад: хэдий бид хуурамч эхнэр нөхөр ч гэсэн чи надад дүүгээ жинхэнээсээ өгч болохгүй гэж үү?
Түүний асуултад цочирдсон доо том нүдлэн түүнрүү харахад Жунин инээмсэглээд: бид хуурамч болохоор Жунхён бид хоёр ч гэсэн хуурамч ах дүүс гэсэн үг харин чи зөвшөөрөх юм бол би Жунхёны жинхэнэ ах болмоор байна хоёр жилийн дараа бид салсан ч гэсэн би түүний ах хэвээрээ баймаар байна гэв.
Би яг юу гэж хариулах ёстойгоо мэдэхгүй байсан ч гэсэн зүгээр зөвшөөрмөөр санагдаад толгой дохилоо. Жунин "баярлалаа хадагтай bunny" гэсээр чихнээс минь татаад Жунхён уруу явлаа. Хэтэрхий олон тоглоом дунд нүд нь тогтож ядан баярлах дүү дээр минь очин " Жунхён-аа энэ тоглоомууд чамд таалагдаж байна уу?" гэж асуухад Жунхён нүүр дүүрэн инээсээр "мэдээж маш их таалагдаж байна ийм гоё тоглоомууд байдаг гэж бодсонгүй шүү би лав насаараа тоглоод уйдахгүй байхаа" гэж бараг л орилох шахам хэллээ.
Жунин Жунхёны толгойг илээд: тэгвэл чи бүгдийг нь авдаа гэж хэлэхэд
Жунхён: НЭЭРЭЭ ЮУ??? ЯГ ТОГЛООГҮЙ БИЗ ДЭЭ??? ЭГЧЭЭ АХ НАДАД ЭНЭ ИХ ТОГЛООМЫГ БҮГДИЙГ НЬ ӨГСӨН гэсээр алгаа ташин доороо үсэрнэ. Жунин бид хоёр ч Жунхёныг харан инээж байтал манай дүү гэнэт чимээгүй болсноо Жунин урд ирээд "баярлалаа золиг минь ийм гэнэтийн том бэлэг авна гэж бодсонгүй шүү би ч азтай дамшиг юмаа" гэж малийсаар Жунин духан дээр үнэрлэлээ.
Дүүгийн минь хийсэн өвгөн шиг энэ үйлдэлд цочирдсон Жунин Жунхён уруу том нүдлэн харснаа над уруу гайхан харлаа. Миний инээд хүрээд байсан болохоор зүгээр мөрөө хавчлаа.
Оройжингоо дүү минь нөгөө олон тоглоомоороо толгой өндийх завгүй тоглолоо. Цаг аль хэдийн 23:00 болсон байсан тул дүүгээ хүчээр шахуу унтуулахаар шийдэв.
Би: Жунхён-аа одоо унтах цаг болсон байна маргааш тоглоорой за гэсээр тоглоом дундаас нь татаж босгоход сэтгэл нь хорогдоод байгаа бололтой дахин дахин эргэж харна.
Би ч дүүгийнхээ сэтгэлийг засахаар "бүгд чинийх болсон юм чинь хэзээ ч хамаагүй тоглож болно ш дээ" гэж хэлэхэд нээрээ ч тийм дээ гэж бодсон бололтой шүд амаа дуртай нь аргагүй угаагаад унтахад бэлэн боллоо.
Би: за Жунхён -аа тэр орон дээр гараад унтаарай гэсээр Жунин бид хоёрын унтдаг ор луугаа заатал
Жунхён над уруу нээх чухал царай гаргаж харснаа: энэ чинь хүргэн ах та хоёрын унтдаг ор юм биш үү? гэж асуулаа
Би: 0.О т-тийн
Жунхён: залуу хосын орон дээр унтмааргүй байна
Жунин бид хоёр: 0.О /бие бие рүүгээ гайхан харна/
Би: тэгээд чи хаана унтах гээд байгаа юм?
Жунхён: эгчээ би аль хэдийн өөрийгөө аваад явахаар хангалттай том болсон тиймээс хамт унтах гээд сүр болоод байх хэрэггүй ямар жоохон хүүхэд биш дээ гэснээ хоолойгоо засаад: надад хаана ч хамаагүй нэг хөнжил гудас шидээд өгчих би ганцаараа унтчих болохоор хосууд хамт унтсан нь дээр байх гэж хэлэх нь тэр
Бид хоёр: 0.О
Жунин над уруу бага зэрэг дөхөн: танай дүү чинь хэдэн настай билээ? гэж асуулаа
Би: тав
Жунин: 0.О
Жунхён ганцаараа унтана гээд байсан болохоор Жунин бид хоёрын өрөөний яг өөдөө харсан унтлагын өрөөнд ор засаад түрүүнээс хойш тавьж чадахгүй хайрлаад байсан роботыг нь тэврүүллээ. Жунин бид хоёр Жунхёнд үлгэр ярьж өгөн нүд нь анилдаад бараг унтаад эхэлсэн байсан болохоор нь гарах гээд би Жунхёныг үнсэх гэтэл Жунхён гэнэт нүдээ нээгээд "та үнссэнээс би үнссэн нь дээр байх за алив" гэсээр духан дээр минь үнэрлэлээ. Би мэдээж бага зэрэг гайхсан ч өвгөн зантай дүүгээ ямар мэдэхгүй биш эгдүүтэй санагдаад л өнгөрлөө. Гэрлийг нь унтраагаад хаалгаа нээлттэй үлдээгээд эргэтэл Жунхён "хүргэн ах үнэрлүүлэхгүй юм уу?" гэв.
Жунин: 0.О юу?? би юу? гэсээр өөр лүүгээ заана
Миний инээд хүрэн жуумалзсаар Жунин уруу харан: юугаа хийгээд байгаа юм очиж үнсүүлээч гэхэд Жунин нэлээд гайхсан байдалтай харж байснаа Жунхён дээр очлоо.
Жунхён толгой өндийсөнгүй нүдээ хагас аньсан чигтэй "за алив тонгой тонгой хурдан үнсүүлээд явж унт" гэж хэлэхэд Жунин бас л мэл гайхсаар доош тонгойход нь Жунхён Жунины духан дээр үнэрлээд "сайхан амраарай монди минь" гээд толгойг нь иллээ.
Жунин Жунхён уруу дахин дахин хачин харсаар өрөөндөө орж ирэв.
Би өрөөндөө орж ирээд шууд л унтахаар нүүр амаа цэвэрлэж байтал Жунин: хадагтай туулай та маргааш өмсөх хувцас бас шинэ дотоож бэлдээд өгөөч гэв. Яг энэ үед Мари санаанд орон шал дургүй хүрээд "чадахгүй ээ өрөө бэлд нэг бол нөгөө Маригаа дуудаад өглөө хувцас бэлдэж өг гэж хэл" гээд буруу хараад суучихлаа.
Жунины миний урд ирэн гайхсан янзтай хараад: хадагтай bunny хэзээ дээ ийм муухай ааштай болчихсон юм бэ?? зүгээр л хувцас бэлдээд өгч болохгүй гэж үү?
Би түүн рүү төв царай гаргаад: бидний гэрээнд хувцас бэлдэж өгнө гэсэн заалт огт байхгүй шиг санагдаж байна тийм болохоор битгий дургүй хүргээд бай тэгээд ч миний бэлдэж өгсөн дотоож чиний Марид таалагдахгүй байх гэж хэлээд угаалгын өрөө рүү зөрөн явлаа.
Жунины нүд томрон: чиний Мари гэдэг чинь юу гэсэн үг юм?? бас яагаад уурлаад байгаа юм? бид эхнэр нөхөр хоёр мөн л юм чинь чи хувцас бэлдэж өгөх ёстой ш дээ гэсээр хошуугаа бага зэрэг унжууллаа.
Би шүдээ угаангаа: бид хуурамч болохоор бидний хэнтэй уулзах яах нь хэн хэнд минь хамаагүй ч гэсэн нэг зүйл хэлэхэд Мари чиний хувьд хэн ч байсан гэсэн арай л хэтэр ч байна Маритай хамт байх даа Мари чиний эхнэр үү? эсвэл би чиний эхнэр үү? гэдгээ гайхах юм гэрийн кодоос авхуулаад дотоожоо хаана хийдэг ямар хувцас өмсөх ёстой гээд л бүгдийг мэддэг бас гадаад явахаараа буудалд нэг өрөөнд ордог тэр эмэгтэй чиний тухай үнэхээр ихийг мэддэг юм байна лээ
гэж хэлэхэд Жунин араас тэврээд: за юу гэж дээ гэх нялуун үгээр аргадах гэж оролдов. Яг энэ үед миний зөрүүд зан хөдлөөд амаа хурдхан зайлаад шууд хувцасны өрөөнд орон Маригын яриад байсан Жунины нөгөө юмыг нь өвтгөөд байдаг гэсэн дотоожыг гаргаж ирээд "энэ дотоож чиний нөгөө юмыг өвтгөөд байдаг гэсэн билүү" гэж хэлэхэд Жунины нүд томрон "тийн чи яаж мэдсэн юм?" гэж асуув.
Би үнэхээр их уурласан байсан болохоор гараа ташаандаа аван Жунин уруу байдаг муухай харцаараа хараад: Чиний Мари чинь хэлж өгсөн юм, бас намайг энэ дотоожыг чамд өгч явуулах гэж байгааг мэдээд бараг л намайг загнасан, эхлээд би түүнийг чиний нарийн бичиг гэж бодож байсан харин одоо бол эргэлзэж байна, магадгүй тэр чиний найз бүсгүй байх гэж хэлэн нөгөө дотоожыг нь газар шидээд орон дээрээ хүчтэй суулаа.
Гэтэл Жунин инээх гээд байгаа бололтой хачин царай гаргаж байснаа: манай туулай намайг хардаад байгаа юм уу? гэж жуумалзсаар урд ирэн суулаа
Би: үгүй ээ 100% үгүй гэж хэлэхэд
Жунины ёжтой харц улам ёжтой болон: үгүй би тэгж бодохгүй л байна шүү бас миний хувцаснуудыг үнэрлэж, уруулын будгийн толбо хайж байхыг чинь харсан :333
Би: 0.О б-б-би хэзээ тэгсэн юм /ёо ямар ичмээр юм бэ? хэзээ дээ харчихдаг байна аа -_-/
Жунин: намайг усанд ороод гарч ирэхэд чи миний хувцаснуудыг үнэрлэж байсан хихи :333
Би: тэр чинь--- -_- за за март зүгээр унтацгаая
Жунин: хардах хэрэггүй ээ би чинийх, хуурамч бай үнэн ч бай хамаагүй би эхнэр дээ үнэнч хүн юм шүү
Би: ТИЙМ Л ҮНЭН Ч ЮМ БОЛ ТЭР МАРИ ЧИНЬ ЯАГААД ЧАМТАЙ НЭГ ӨРӨӨНД ОРЖ ЧИНИЙ ӨМНӨӨС УТСААР ЯРЬЖ ЧИНИЙ ЭХНЭР ШИГ ААШИЛЖ БАЙДАГ ЮМ, ХУВЦАС БЭЛДСЭН Ч МАРИ БЭЛДЭЖ ГЭРТ ХҮССЭН ҮЕДЭЭ ДУРААРАА ОРЖ ИРЭЭД Л ТЭР ХҮҮХЭН ЧИНИЙ ЭХНЭР ШИГ Л БАЙДАГ ХАРИН БИ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ Л БАЙХ гээд орилчихлоо /OMG!!!! 0.О би чинь яагаад байна аа? яагаад зүгээр байж байснаа гэнэт орилж уурлаад байдаг билээ галзуурч байгаа юм байх даа/
Жунин миний чихнээс татан инээмсэглээд: аягүү хадагтай bunny үнэхээр хартай юм гээч, зүгээр асуучих юман дээр яагаад ингэж уурлаад байгаа юм, асуух юм бол би хариулаад л өгнө ш дээ
Би: т-тэгээд тэр Мари чинь яг хэн юм?
Жунин: миний нарийн бичиг гэхдээ чамтай танилцахаас бүүр өмнө Маритай ганц хоёр удаа шөнийг өнгөрөөж байсан юм аан бас тэр хэд хоног манай гэрт байсан, гэхдээ хайр сэтгэл байгаагүй шүү зүгээр л хүсэл тачаал л байсан байх тэгээд л Мари миний дотоож энэ тэрийг мэдэж байгаа юм. Харин хаалганы кодыг бол би завгүй бас ганцаараа амьдардаг болохоор гэнэт ийш тийш явахаар болоход Мари гэрт ирж юм бэлдэж өгдөг байсан бас хааяа гэрээс яаралтай юм авч ирэх шаардлага гарвал Мари явдаг, гадаадад байхдаа нэг өрөөнд байсан нь үнэн гэхдээ унтлагын өрөө нь тусдаа байсан шүү амлаж байна. Дэндүү их ажилтай байсан болохоор Мариг өөр өрөөнд байвал байнга дуудах шаардлага гарна тэгээд л ажлаасаа болоод нэг өрөөнд байсан юм одоо ойлгосон уу хадагтай bunny гээд хацраас чимхлээ
Би: за яах вэ тийм байдаг юм байж, гэхдээ одоо би байгаа болохоор гэрээс юм авах гэж Мариг явуулсан ч гэсэн би тэр юмыг чинь бэлдэж өгмөөр байна, бас тэр хүүхэн манайд орж ирэхдээ хаалга тогшдог байгаасай гэж хүсэж байна
Жунин: хэхэ ойлголоо маргааш өглөө хаалганыхаа кодыг солино тэгээд Марид яасан ч хэлэхгүй за юу одоо уур нь гарсан биз дээ мм? гэсээр өөдөөс минь харна.
Мэдээж асуултынхаа хариуг авсан болохоор сэтгэл харьцангуй тайван болсон ч гэсэн уур арай гараагүй байсан тул юм дуугарсангүй чимээгүй сууна.
Жунин: хадагтай bunnyyyyy битгий уурла л даа гуйж байна, маргаашаас эхлээд "хадагтай bunny-гын өмч тул хархыг хориглоно" гэсэн бичиг хүзүүнээсээ зүүгээд явах юм уу? тэгвэл уур нь гарах уу? гэсээр нүүрээ бараг л нүүрэнд минь наан эрхлээд ч байгаа юм шиг эрхлүүлээд ч байгаа юм шиг инээдтэй царай гаргана.
Би: чи жинхэнээсээ тийм бичиг зүүгээд ажилдаа явж чадах юм уу? гээд өөрийн эрхгүй инээчихлээ
Жунин гараас минь атгаад: чамайг надад бага зэрэг татагдаад эхэлсэн гэдгийг анзаарсан гэж хэлэхэд нь хацар халуу оргин яах учраа олохоо болилоо. Сандарсандаа "за за унтлаа" гээд огцом дээш босоход Жунин гараас татан суулгаад: гэхдээ чи нэг зүйл анзаараагүй бололтой
би: 0.О юуг??
Жунин: би ч гэсэн чамд татагдаад эхэлчихсэн гэж хэлээд шууд уруул дээр минь үнсчихлээ, энэ үнсэлт цаана нэг таатай сайхан мэдрэмж төрүүлнэ. Төд удалгүй бидний үнсэлт илүү гүнзгийрэн үнсэх биш үнсэлдэж эхлэхэд би ч Жунины хүзүүгээр тэврэн өөдөөс нь үнснэ. Яг энэ мөчид нүдээ аньсан байж байгаад хальт нээтэл нүдэн нэг юм харагдах шиг боллоо цочсон доо Жуниныг бараг унатал нь түлхээд хажуу тийш харахад Жунхён роботоо тэвэрчихсэн зогсож байлаа.
Бид хоёр: 0.О
Би: Жунхён-аа унтаагүй байсан юм уу? юу хийж байгаа юм? хэзээ орж ирсэн юм? бүгдийг харсан уу? гэж ар араас нь асуухад
Жунхён: хүргэн ах таны ам уруу хэлээ хийж байхад орж ирсэн, гэхдээ та хоёр юу хийж байгаа юм? бас их заваан юмаа гээд бяцхан хамраа үрчийлгэн ярвайлаа.
Би: т-тэр нөгөө--
Жунин үг таслан: тэр чинь зүгээр л эхнэр нөхөр хоёр унтахаасаа өмнө заавал тийм зүйл хийдэг байхгүй юу сайхан амраарай гээд үнсдэг байхгүй юу
Жунхён: за за ойлголоо
Би: гэхдээ чи яагаад унтаагүй байгаа юм?
гэхэд Жунхёны нүд эргэлдэн: харин яг унтах гэж байсан чинь тэр өрөөнд нөгөө, нөгөө--- гэсээр хэлэх үгээ олж ядна. Мэдээж жоохон юм чинь айсан байгаа шүү дээ түүнийгээ хэлж чадахгүй худлаа шалтаг олох гэж хичээнэ.
Би: за за ашгүй манай Жунхён сэрүүн байдаг чинь ямар сайхан юм бэ? үнэндээ эгч нь айгаад унтаж чадахгүй байсан юм гэхэд Жунхёны нүд томрон: яагаад та чинь том хүн биз дээ бас хүргэн ах хамт байхад яагаад байгаад байгаа юм? гэж асуулаа
Би: харин эгч нь ганцаараа байхдаа аймшгийн кино үзчихсэн чинь айгаад унтаж чадахгүй байна аа хоёр талдаа хоёр зоригтой залуучуудаа унтуулахгүй бол айгаад байна, Жунхён-аа манайд байх хугацаандаа хамт унтаж болохгүй гэж үү? эгч нь айгаад байна гэсээр худлаа айж байгаа юм шиг жүжиглэнэ.
Жунин ч бас миний юу хийгээд байгааг ойлгосон болохоор хажуугаас туслан: тийм шүү хоёулаа эр хүмүүс юм чинь эгчийнхээ хоёр талд муухай юмнаас хамгаалж унтахгүй бол болохгүй шүү дээ
гэж хэлэхэд Жунхёны нүд сэргэн: за за тэгье эгч айгаад байгаа бол хамт унтахаас л биш гэсээр цаана нэг дурай байгаа янзтай хурдхан хөнжилдөө орлоо. Жунин бид хоёр ч түүнийг өхөөрдөн инээсээр орондоо орон гэрлээ унтраав.
Гэтэл Жунхён гэнэт: хүргэн ахаа одоо зүгээр унтаарай дахиж хэлээ манай эгчийн аманд хийж болохгүй шүү гэх нь тэр
Жунин бага зэрэг бантсан хоолойтой "за" гэж хэлэхэд би инээдээ хүчээр барьсаар бяцхан дүүгээ тэврэн нам унтлаа.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)