9 страница29 апреля 2019, 19:00

Part 9

Жунин томилолтоор яваад аль хэдийн 7 хоносон байна. Бүтэн долоо хоног гэртэй ганцаараа хийх юм огт байхгүй ёстой л гуниг царайлаад амьдарсаар. Уг нь залгаж ажилд нь саад болмооргүй байгаа ч гэсэн хэзээ ирэх талаар нь асуумаар санагдаад Жунин уруу залгалаа. Нэлээд дуудуулж байж ашгүй нэг юм авлаа.

Би: байна уу? ажилтай байсан юм уу?? саад болчихсон уу? нөгөө---

Гэтэл хүлээж байснаас минь тэс өөр хүний дуу сонсогдох нь тэр.

Мари: байна, юу болсон бэ?? Жунин одоо унтаж байна, өчигдөр нэлээд орой унтсан болохоор одоо сэрээгүй юм байна л даа юм хэлүүлэх гэсэн юм уу?

Би: 0.О ү-үгүй зүгээр л хэзээ ирэх юм бол гэж асуух гээд л

Мари: сайн мэдэхгүй байна, ажлаа дуусахаар л очих байхдаа өөр юмгүй бол тасаллаа шүү

Би: 0.О з-за *ДИИД ДИИД*

Энэ хүүхэн бас яагаад хамт байж байдаг билээ? нарийн бичиг нь шүү дээ ажлаар хамт явсан юм чинь хамт л байгаа байлгүй, гэхдээ өчигдөр шөнө оройтож унтсан одоо унтаж байна гээд л яг л нэг өрөөнд хамт байгаа юм шиг хачин юм яриад байх юм. Мари яг хэн юм бэ? арай Жунины найз бүсгүй юм биш биз дээ? аав ээжийгээ чадах гэж надтай хүчээр гэрлэсэн боловч хайртай эмэгтэйгээ хажуудаа байлгаж хамт ажиллаж хамт байдаг юм болов уу?...

Гэхдээ энэ бүхэн надад ямар хамаатай гэж? ямар гэрээн дээр хуурамч гэрлэлтийн үед бие биедээ үнэн ч байна гэсэн заалт байгаа биш дээ, Жунины хэнтэй уулзаж яах нь өөрийнх нь асуудал шүү дээ. Тэгээд ч би ердөө орлон тоглогч байхад яагаад ийм олон юм бодогдоод уур хүрээд байгаа юм бол? зүгээр дээ И Хэри зүгээр л Жунин чиний хайртай ах, найз, аав шиг хүн болохоор тийм сонин хүүхнээс харамлаад байгаа байх. Ямар ч байсан Жуниныг ирэхэд зүгээр байх хэрэгтэй, намайг ийм хачин ааш гаргаад байх юм бол тэр намайг ажлаас халах ч юм билүү.

~~~~~~~~~~~~~~

Ганцаараа байхад хийх юм олдохгүй хий дэмийрэхдээ Жунин Мари хоёрыг гадаадад юу хийж байгаа тухай төсөөлнө.

Төсөөлөл1:

Жунин: Мари хурлын заал бэлэн үү?

Мари: тийм ээ захирлууд бүгд таныг хүлээж байгаа

Жунин: баярлалаа нархан минь чи байхгүй бол би яах байсан юм болоо *уруул дээр нь үнсэх*

Мари: захирлаа та чинь эхнэртэй ш дээ *маяглах*

Жунин: тэр тэнэг хүүхэн яах вэ дээ, дунд сургууль ч төгсөөгүй эргүү амьтан ш дээ чиний минь дэргэд юу ч биш, зүгээр л хоёрхон жил хүлээчих тэгээд л чамтайгаа гэрлэх болно *Мариг тэврэх*

Мари: за хайраа

Төсөөлөл дуусах.

~~~~~~~~~~~~

Би: 0.О үгүй ээ үгүй тийм зүйл яасан ч болохгүй, яах уу байж болно л доо гэхдээ л тийм биш *толгойгоо сэгсрэх*

Төсөөлөл2:

Жунин толгой өндийх завгүй ажлаа хийн сууж байлаа гэтэл Мари богино хамаг юм нь ил гарсан даашинзтай очин урдуур хойгуур нь эргэлдээд, эхлээд Жунин огт анзаарахгүй байсан боловч түүнийг илт өдөж маяглах Мариг яах ч аргагүй анзаараад тэгээд-----

Төсөөллөө хүчээр дуусгах.

~~~~~~~~~~~~~~~~

Би: ҮГҮЙ ҮГҮЙ ТИЙМ БИШ БАЙХ -_-

Би: би яг солиорч байх шиг байна гарч агаар амьсгалах хэрэгтэй гэж өөрөө өөртэйгөө ярьсаар гэрээс гарлаа. Гараад гэрийн урд талын замаар алхаж байтал дахиад л төсөөлөл.

Төсөөлөл3:

Мари Жунины энгэрт наалдан хэвтэх ба "хайраа үнэхээр сайхан байна шүү, чамтайгаа ингэж хоёулаа байгаагүй их удсан байна" гэсээр энгэрт нь улам наалдана.

Жунин түүний үсийг үнэрлээд: чамдаа бага цаг гаргаж байгаад уучлаарай, гэрлэсэн болохоор яах ч аргагүй тэр сонин хүүхэнтэй хамт байх шаардлагатай болоод байна, хоёр жилийн дараа бүх зүйл сайхан болно.

Мари: ойлголоо

Жунин: нээрээ чиний минь санаа гайхалтай байсан шүү хөрөнгө оруулагчид татгалзсан хариу өгсөн гэж худлаа хэлээд аав ээж, эхнэр бүгдийг нь хуурч ийм гайхалтай амралтыг өөрсдөө бэлэглэж чадлаа шүү дээ

Мари: мэдээж ш дээ би чинь хэн билээ дээ танай мангар эхнэрийн толгойг яаж л бол яаж эргүүлнэ ш дээ "жуумалзах"

Жунин: ухаантай шүү *уруул дээр нь үнсэх*

Мари: өө нээрээ саяхан эхнэр чинь залгасан хэзээ ирэх вэ гэж асууж байна лээ би ажлаа дуусгаж байж очно гээд яг тодорхой биш хариулт өгчихсөн шүү

Жунин: зөв юм хийжээ надад бол гэрлүүгээ буцах хүсэл алга чамтайгаа л яг ингээд хэвтэж баймаар байна.

Мари Жунин уруу харан инээмсэглээд: би ч гэсэн

Төсөөлөл дуусав.

~~~~~~~~~~~~~~~~~~~

Би: АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ Т^Т

Замын хажуугийн сандал дээр сууж байсан эмээ: юу гэнээ миний охин

Би: юу ч биш ээ эмээ, би энд ганцаараа гутарч байна -_-

эмээ: яасан гэж ийм хөөрхөн охин ганцаараа гутарч байдаг билээ?

Би нөгөө эмээгийн хажууд суугаад: эмээ та гэрлэсэн үү?

Эмээ: золиг чинь юу асуугаад байгаа юм, мэдээж над шиг өндөр настай хүн ганц бие биш нь тодорхой биз дээ?

Би: нээрээ ч тийм л дээ, гэхдээ ингэж асууж байгаад уучлаарай таны нөхөр одоо ч гэсэн байдаг уу?

Эмээ: тийм ээ эрүүл саруул байгаа

Би: эмээ би харин танаас нэг юм асуучих уу?

Эмээ: тэг тэг

Би: би саяхан гэрлэсэн юм л даа, гэрлээд сар ч болоогүй байна, хэд хоногийн өмнө нөхөр минь томилолтоор гадаад явсан юм, гэтэл би түүнийхээ тухай муухай юм бодоод байх юм яах уу? Т^Т

Эмээ: ямар муухай юм?

Би: нарийн бичиг хүүхэнтэй нь холбож бодоод байх юм -_- бүр цаанаасаа төсөөлөгдөөд байх юмаа уг нь болиулах гэж их хичээж байна гэхдээ л төсөөлөгдөөд байх юмаа

Эмээ: та хоёр удаан үерхээгүй шууд гэрлэсэн үү?

Би: 0.О ТА ЯАЖ МЭДСЭН ЮМ?? БИД ХОЁР ЧИНЬ НЭ-- аа биш ээ хэдхэн уулзаад л гэрлэсэн гээд доош харлаа /ганц уулзаад гэрлэсэн гэвэл намайг мэдрэл муутай гэж бодох байлгүй/

Эмээ инээмсэглээд: одоогийн залуус бүх зүйлд их яардаг болсон байна бидний үед чинь нэрийг нь асуух гэж хэд хоног, танилцаж хэдэн үг солих гэж хэдэн сар болдог байлаа, бие биедээ сэтгэлтэй болсон ч гэсэн уулзаж учрах нь хүртэл цөөхөн удаан байж дээ, удаан хугацааны турш бие биеэ бүрэн таньж байж л гэрлэх талаар ярилцдаг байсан байх гэтэл одоогийн хүүхдүүд үерхэж эхлээд жил ч болоогүй шууд хурим найр болж дараа нь сэтгэлд таарах хүн биш гэдгийг мэдээд салж өөрсдийгөө зовоох юм. Чи ч бас тэдний нэг бололтой нөхрөө өөр хүнтэй хардаж байна гэдэг чи нөхөртөө итгэхгүй байна гэсэн үг, итгэхгүй байна гэдэг чинь итгэх хэмжээнд хүртлээ бие биеэ таньж амжаагүй гэсэн үг дээ, тийм болохоор нөхрөө эргээд ирэхээр илүү сайн таньж мэдэхийг хичээгээрэй, хааш даа л эхнэр нөхөр болсон юм чинь одоо нэг хүн болсон гэсэн үг шүү дээ охин минь

Би: ойлголоо эмээ зөвлөгөө өгсөнд баярлалаа.

~~~~~~~~~~~~~~~~

Эмээгээс авсан зөвлөгөөний дараа төсөөлөл минь арай багассан боловч тэр хоёрын харилцааны тухай мэдэх гэсэн хүсэл минь дотор нуугдсан хэвээр.

Энэ явдлаас хойш долоо хоног өнгөрлөө. Манай нөхөр бүр ирэх шинжгүй шүү. Ядаж ирэх болоогүй шүү гээд залгаж болно доо бүр таг чиг. Ингэж бодохоор миний гурав дахь төсөөлөл үнэн ч юм шиг за мэдэхгүй мэдэхгүй ганцаардсан уурласан хачин мэдрэмжтэй амьдарсаар.

Жунин угийн ирэхгүй байгаа болохоор дүү дээрээ очоод ирлээ. Хэдхэн хононо гээд хэлчихсэн чинь манайд очно гээд бөөн баяр байсан юм байна лээ, хүргэн ахыг нь маш их ажилтай ирэх болоогүй байгааг хэлээд ямар ч байсан дүүгийнхээ сэтгэлийг амрааж асрагч эгчийн гэрт нэг хоноод ирлээ.

Гэрийн хаалгаар оров уу үгүй юу гэрийн утас дуугарлаа. Жуниныг юм болов уу гэж баярлан утсаа автал түр зуур нам гүм байсан галт уул дэлбэрэх гэж байгаа бололтой шүү хадам ээж минь бараг л утасны цаанаас гараад ирэх нь холгүй орилж байлаа.

Х.ээж: ЧИ НЭЭРЭЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА АА ЭР НӨХӨР НЬ ГАДААД ЯВАХААР ГАДУУР ДОТУУР ХОНООД, ХААНА ЮУ ХИЙЖ БАЙГААД ИРСЭН ЧИ

Би: э-ээжээ би дүү дээрээ очсон юмаа ээж минь гадаадад эмчлүүлж байгаа болохоор дүү танихгүй айлд ганцаараа байгаа тэгээд л ядаж нэг улсад байгаа юм чинь очих хэрэгтэй биз дээ тавхан настай жоохон хүүхэд болохоор гэрийнхнээсээ тусдаа хэцүү байгаа байх

Х.ээж: цуцу ямар үйлийн үрээрээ ийм ядаргаатай бэртэй болчихдог байна аа, татлаа түтлээгүйгээр нь ерөнхийлөгчийн охинтой суулгах байсан юм, за за ямар ч байсан тэр дүү дээрээ очиж бололгүй яах вэ гэхдээ гадуур хоноод хэрэггүй гэж зөвлөмөөр байна би чамайг ажиглаж байгаа шүү гэж хэлээд үг хэлэхийн завдалгүй утсаа тасаллаа.  

Ээжийг утсаа таслаад удаагүй байтал гадаа машин дуугарах шиг болов. Хаалганы хажуугийн цонхоор харахад улаан өнгийн жижиг jeep зогссон байх бөгөөд төд удалгүй жолоочийн нөгөө талаас Жунин бууж ирэн машины араас ачаагаа авахад жолооч талаас бууж ирсэн хүн нь дахиад л Мари байв. Одоо бүр Маригаар хүргүүлж зөөлгөж байгаа юм биз дээ гэж бодон яг эргэх гэтэл тэдний цаад талд зогсож байсан жижиг хар машин хөдөлж байгаа харагдав. Хөршийн машин гэж бодсон боловч байрнаасаа огт хөдлөхгүй зөндөө хоносон гэтэл одоо хөдөлж байна энэ үед нэг зүйл толгойд зурвас хийн орж ирлээ. Хадам ээжийн минь "би чамайг ажиглаж байгаа шүү" гэх өгүүлбэр байв. Нээрээ бодоод байхад энэ хар машин Жуниныг томилолтоор явдаг өдөр ирж зогссон санагдана яг тэр өдөр би дэлгүүр явж байгаад машиныг ууттай юмаараа хальт цохисон болохоороо маш сайн санаж байна. Гайхалтай юмаа, огт чимээгүй байгаад байсан болохоор хадам ээжийгээ бараг л сайнаар бодоод эхэлсэн байлаа гэтэл үнэндээ тэр намайг цаг минут тутам ажиглаж байжээ. Даанч гэрийн хаалгаар оров уу үгүй юу хадам ээж залгасан юмаа. Мари Жунинд ч тэр, хадам ээжид ч тэр хэн хэнд нь сэтгэл дундуур байсан болохоор гарч Жуниныг тоссонгүй шууд гал тогоонд орон хоол бэлдэж эхэллээ.

Удалгүй хаалга дуугаран Жунин гал тогоонд орж ирэн: би ирлээ, сайн сууж байсан уу хадагтай bunny гээд байдгаараа инээмсэглэн зогсоно.

Би түүнрүү хальт хараад: сайн, чиний ажил хэр байв?

Жунин: би чинь хэн билээ дээ бүх ажил амжилттай гэж ярзайсаар миний ард ирэн: хадагтай bunny-г хараагүй удсан биш санасан ч юм уу гэсээр чихнээс минь зөөлөн татлаа.

Би түүний гарыг бага зэрэг ширүүн түлхээд: би сая гэртэй ирсэн болохоор хоол бэлдэж амжсангүй тэгээд ч чи угийн ирэх гэж байгаагаа хэлээгүй юм чинь тийм болохоор түр хүлээж байгаа дээшээ гарч хувцас аа соль гэж хэлээд түүнрүү огт харсангүй.

Жунин инээмсэглэж дуу шуутай байснаа түр азнаад: хадагтай bunny уурлачихсан юм уу?

Би: үгүй ээ

Жунин: тэгсэн л байна даа, яагаад уурласан юм?? юу болсон бэ??

Би: би уурлаагүй байна одоо хурдан явж хувцас аа соль гэж хамгийн ширүүнээрээ хэлээд эргээд хийж байсан ажиллаа хийнэ.

Жунин: аан гадаадад байхдаа нэг ч удаа утсаар яриагүй гээд гомдсон юм байна тийм үү, үнэхээр их ажилтай байсан юмаа толгой өндийх ч зав байгаагүй бас ганцаараа байсаар байгаад сурсан бололтой хэн нэгнийг намайг хүлээж байгаа гэдгийг мартчихсан байна уучлаарай хадагтай bunny гэсээр араас тэвэрлээ.

Би түүний гарыг тавиулаад: толгой өндийх завгүй байсныг чинь анзаарсан /мэдээж Маритайгаа нялуураад намайг байдаг гэдгийг ч мартсан биз/

Жунин: ууртай туулай вэ, уучлаарай би дахиж тэгэхгүй гээд мөрөн дээр минь үнсээд дээш гарлаа.

хэсэг хугацааны дараа:

Хоол ч бараг болж байв. Жунин огт бууж ирэхгүй байсан болохоор дуудахаар дээш гарлаа. Өрөөнд ороход тэр байхгүй байв яагаад ч юм сонирхол хөдлөөд Жунин авч явсан цүнхтэй хувцасыг гарган үнэрлэж үзлээ бас эргүүлж тойруулж харав. Гэнэт ухаан орох шиг болж өөрийгөө ямар тэнэг зүйл хийж байгаагаа ухааран хэдий тэр өрөөнд ганцаараа байсан ч гэсэн хэн нэгнээс ичих шиг болж  нүүрээ дарсаар өрөөнөөс гарлаа.

Би: би чинь одоо солиорч байгаа юм байхдаа, Жунины цамцнаас толбо хайж бас эмэгтэй хүний үнэр үнэртэх үгүйг шалгаад байсан болж байна уу? би яг галзуурсан байна арай ч дээ би ийм хачин хартай тэнэг эмэгтэй байх ёсгүй дээ, Ким Жунин чи яг хэн юм бэ? яагаад хүнийг ийм мэдрэл болгоод байгаа юм гэж өөрөө өөртэйгөө ярьсаар доош буун хоолоо гаргалаа.

Удаач үгүй Жунин дээрээс бууж ирэв. Түүнийг харахаар өөрийнхөө хийсэн тэнэг үйлдэлд ичин аль болох нүүр лүү нь харахгүй байхыг хичээнэ.

Жунин: гоё үнэртэж байна шүү гэснээ цаг харан: одоо уг нь ирэх болж баймаар

Би: хэн ирнэ гэж? зочин урьсан юм уу?? 0.О

Жунин: мхн "жуумалзах"

Би: ТЭГЭЭД ХЭЛЭХГҮЙ ЯАЖ БАЙГАА ЮМ БЭ?? АРАЙ ДЭЭР ХООЛ ХИЙХ БАЙСАН Ш ДЭЭ БАС БИ-- би гэж сандарч байтал хаалга дуугарлаа /бас ямар захирал, том хүн нь ирэх гэж байгаа бол доо -_-/

Жунин хаалгаа тайлан: тавтай морил гэж хэлэхэд цаад хүнийх нь хоолой нэг л танил санагдав.

Жунхён: САЙН УУ ХҮРГЭН АХАА, ВААВ ТАНАЙ ГЭР ҮНЭХЭЭР ГОЁ ЮМАА

Би: 0.О Жунхён????

Жунхөн: нууна *тэврэх*

Би гайхан Жунин уруу харахад Жунин инээмсэглээд: чамайг дүүгээ санаж байгаа байх гэж бодоод, бас ээж чамайг гадуур хоносон гэж хов зөөсөн хэхэ дүүтэйгээ байсныг чинь мэдэж байгаа, энэ гэрт анх ирээд дүүгээ гэртэй авч ирж гоё гэрээ үзүүлмээр байна гэж байсан чинь санаанд ороод тэгээд л дүүг чинь аваад ирсэн юм. Бас намайг томилолтоос ирэхэд дүүгээ гэртэй авч ирнэ гэж амласан гэж Жунхёнаас сонссон.

Би зүгээр л бүх зүйлд толгой дохилоо.

Жунин миний мөрөөр тэврээд: ээжийг минь уучлаарай, чамайг тагнаж байгаа гэж мэдсэнгүй гэж хэлээд духан дээр үнслээ. Би ч дүү ирсэн болохоор сэтгэл санаа хамаагүй сэтгээд ирэх нь тэр.

9 страница29 апреля 2019, 19:00