8 страница29 апреля 2019, 18:59

Part 8

Солонгос улс Сөүл хот:

Диваажин шиг бал сар минь дуусаж энгийн нэгэн гэрийн эзэгтэйн амьдрал эхлээд долоо хоносон байна. Энэ долоо хоногт бодож байснаас минь хамаагүй тайван байлаа. Хадам аав ээжийн дарамт гэж юу ч байсангүй. Биднийг анх ирдэг өдөр гэртэй уриад аяллын тухай хууч хөөрч энгийн л нэгэн гэр бүлийн адилаар өдрийг өнгөрүүлсэн. Үүнээс хойш хадам аав ээж минь бидэнтэй уулзах нь битгий хэл утсаар ч ярьсангүй. Юу юугүй тамд очих гэж байгаа мэт айж сандарч байсан надад бүх зүйл харин ч эсрэгээрээ тайван байгаа нь бага зэрэг гайхлыг минь төрүүлэх боловч би лав баяртай байна. Магадгүй Жунины эцэг эх миний бодож байсан шиг муу хүмүүс биш байх зүгээр л биднийг гэрлээгүй байхад л намайг шалгах гэж муухай аашилдаг байсан ч юм билүү.Хэн мэдлээ. Товчхон доо бол хадмуудынхаа тухай эерэг бодолтойгоор долоо хоногийг өнгөрөөлөө.

~~~~~~~~~~~~~~~

Жунин: өглөөний мэнд хадагтай bunny гэсээр хагас дутуу нээгдсэн нүдээ гараараа нухлан яг л таван настай бяцхан жаал шиг гал тогоонд орж ирлээ.

Би түүн рүү харан инээмсэглээд: өглөөний мэнд ноён баавгай, чам шиг унтаа хүнд ийм эрт босож ажилдаа явах хэцүү л байгаа биз дээ, ийм унтаа залхуу юм байж яах гэж захирлын ажил хийдэг байна аа хихи гэсээр түүнийг бага зэрэг шоолонгуй инээчихлээ.

Жунины нойрмог байсан нүд над уруу илүү чухал харцаар харан: би энэ ажлыг хүссэн дээ хийж байгаа гэж бодож байна уу? гэж хэлэхэд нь түүнийг уурлуулсан юм байхдаа гэж бодон шууд л сандраад эхлэх нь тэр. Яаж уучлалт гуйх вэ? юу гэж хэлэх үү? гэж эргэлзэн зогсоно. Би мэдсээр байж түүний хамгийн эмзэг сэдвийг хөндсөн бололтой. Түүний хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн тэр зүйлийг шүү дээ.

Байгаараа гэмшсэн царай гарган түүнрүү хараад: у-ууч*** гэж хэлж амжаагүй байтал Жунин миний хүзүүгээр чанга тэврээд: чамд тийм инээдтэй байгаа бол чи миний оронд тэр ажлыг хий харин би чиний ажлыг хээмээр байна гэж өөрийн ярьдгаасаа шал өөр хоолойгоор хэлээд яг согтуу хүн шиг нүүр амаа хачин болгосоор: намайг энэ тэнэг ажлаас чөлөөлж өгөөч хадагтай bunny гээд толгойтой үсийг минь гараараа үрэн сэгсийлгэж орхилоо.

Мэдээж түүний гаргасан үйлдэлд бага зэрэг гайхсан ч би яаж мөчөөгөө өгөх билээ муухай орилсоор гараараа түүнийг цохих гэж хий тийчилнэ. Харин Жунин сурамгай гэх чинь гараас минь зугтахын хажуугаар намайг эсэргүүцэх бүрд улам үсийг минь сэгсийлгэж бүр нүүрээрээ энд тэндгүй эрвэгнүүлээд гижиг хүргээд эхлэх нь тэр.

Би ч тэсгэл алдан орилж эхэллээ: АААА ЁО БОЛИО Ч ДЭЭ ХАХАХА ЧИ ЁСТОЙ ХАМГИЙН ЭРГҮҮ БААВГАЙ, АААА ГИЖИГ ХҮРЭЭД БАЙНА Ш ДЭЭ, ЗА ЗА БУУЖ ӨГЛӨӨ БҮГД МИНИЙ БУРУУ ХАХА

Намайг тэгж орилох тусам улам гижиг хүргэж надаар улам оролдсоор.

Жунин: би юу ч сонсохгүй байна аа хадагтай туулай гээд яг л согтуу хүн шиг нэг тийм тэнэг царай гаргасаар.

Би: ЁО ТОГЛООМЧ ҮГҮЙ БИ ЖИНХЭНЭЭСЭЭ ҮХЛЭЭ КИМ ЖУНИН ХАХАХА

Жунин: үхэх болоогүй ээ хадагтай туулай гэсээр бүр хүзүү рүү нүүрээ наан уруулаараа хаа сайгүй эрвэгнүүлээд эхэллээ. Нэг гижиг хүрсэн л бол тэгээд засал авахгүй болдог над шиг хүнд ёстой хэцүү байлаа. Байж ядсандаа гэрээр нэг орилно. Бид хоёрыг ноцолдоод байж байтал  бүсгүй хүний намуухан хоолой сонсогдон бодит байдалд минь дахин авч ирлээ.

Бүсгүй: сайн байна уу? захирлаа яаралтай маш чухал ажил гарсан болохоор зөвшөөрөлгүй ороод ирлээ. Уг нь утсаар хэлэх гэж тан руу зөндөө залгасан та даанч утсаа авдаггүй гэсээр Жунины өмнө бөхийгөөд над уруу харснаа: сайн байна уу? эзэгтэй намайг Хан Мари гэдэг гэж хэлэхэд би хэн бэ? гэсэн харцаар Жунин уруу том нүдлэн харлаа.

Жунин: миний нарийн бичиг байгаа юмаа гээд инээмсэглэлээ.

Би сая л ухаан орсон мэт: аан тийм үү, сайн байна уу? И Хэри гэсээр нөгөө бүсгүйтэй гар барин нүүр лүү нь хартал нөгөө бүсгүй арай гэж инээдээ барьж байгаа мэт харагдав, эхлээд "юу билээ би тийм инээдтэй байгаа хэрэг үү?" гэж бодсоноо гэнэт Жунин бид хоёр юу хийж байсан тэр намайг яагаад байсныг санан санаа зовон хий дэмий гараараа үсээ янзлах гэж оролдлоо гэвч гарын хуруу ч орохгүй арай л аймаар болгосон байх нь тэр.

Жунин: ямар ажил гарсан юм??? би удахгүй очих байсан ш дээ тийм яаралтай хэрэг үү?

Мари: тийм ээ, Англиас ирэх байсан төлөөлөгчид ирэхгүй, гэрээгээ байгуулахгүй гээд байна гэж хэлэхэд саяхан л инээж байсан Жунины царай хормын дотор ууртай болон хөмсгөө зангидаад "хэн тэгж байна, тэд өөрсдөө тэгж хэлсэн үү? яагаад манайхтай гэрээ хийхгүй гэж??" хэмээн ар араас нь асуултаар булна.

Мари: би шалтгааныг нь мэдэхгүй байна аа, өглөө над уруу тэдний төлөөлөгч залгаад очихгүй бас танайхтай хийх гэрээгээ цуцаллаа гэж хэлсэн

Жунин хөмсгөө байдгаараа зангидсаар: хайраа хувцас бэлдээд өг яг одоо ажилдаа явлаа харин Мари гадаа гараад машин даа хүлээж бай гэж хэллээ. Мари ч "за" гэсээр гэрээс гарч харин би гэдэг хүн Жуниныг ийм аймаар ууртай байхыг бараг харж байгаагүй болохоороо гүйх шахам өрөөндөө ороод ажилдаа өмсөх хослолыг нь бэлдэж тавилаа. Жунин миний бэлдсэн хувцасыг шүүрч аван гялс өмсөөд үг хэлэхийн завдалгүй гэрээс гүйгээд гарах нь тэр.Харин надад бол, чухал ажилтай байсан юм байх даа?? тэр хүүхэн яаж манай гэрт орж ирсэн юм бол?? биднийг хараад юу гэж бодсон бол??? гэх мэтийн маш олон асуулт л үлдлээ. Тэднийг явуулаад арай гэж нэг юм амьсгаа авах шиг болон тайвшраад өөрийн гадаад төрхөө толинд харлаа 0.О ээ бурхан минь гэж!!!! Ким Жунин арай ч даа би бүр арай л аймаар болчихсон байлаа. Тэр хүүхэн яаж инээчихгүй тэвчээд байсан юм бол доо бүр сэгсийгээд шүүр унах л юм бол шулам цаашаа болсон байхад. Ёо бүр арай л алмас шиг болгоод тавьсан байна даг муу тэнэг баавгай -_- хэдий тэр хүүхнийг ирнэ гэж бидний хэн хэн нь мэдээгүй ч гэсэн бүр арай л гомдмоор төрхтэй тэр хүүхэнтэй уулзсан байна Т^Т. Одоо тэр хүүхэн манай захирлын эхнэр гэж алмас шиг хүүхэн байдаг гэж бодож байгаа даа.

Бүр уур хүрэн хогийн шүүр шиг болсон үсээ бараг тасартал нь зулгааж самнасаар арав хорин минут ноцолдож байж арай гэж даахийг нь гаргалаа. Гайгүй дээ ноён Ким гэртэй ирэхээр чинь ёстой будаа болгоно доо гэж амандаа үглэсээр өглөөний хоолоо ганцаараа идлээ. Гэр цэвэрлэж хоол хийхээс өөр ажилгүй надад бүтэн өдрийн турш хийх зүйл байсангүй. Зурагтын суваг сольсон шигээ залхуутай нь аргагүй хэвтэж байтал утас дуугарлаа.Дугаарыг нь харвал Жунин байв.

Би: байна уу? ноён Ким*** гээд л тоглоом хийх гэж байтал Жунин яриа таслан: Хэри-яа би одоо Англи нисэж байна Хан нарийн бичиг одоо ирж миний хувцасыг авах байх шүү, Англид хэр удахаа мэдэхгүй байна ажлаа аль болох хурдан хийгээд хурдан ирэх болохоор сайн сууж байгаарай гэх нь тэр.

Би ч гайхсаар маш олон асуулт асуух хэрэгтэй байсан ч алийг нь асуухаа мэдэхгүй дэмий сандрахдаа "за" гээд хэлчихлээ.

Жунин: за за тэгвэл Англид очоод ярина аа за гээд яг таслах гэж байхад би бараг л орилоод асуучихлаа.

Би: Я-ЯМАР ХУВЦАС БЭЛДЭХ ВЭ?? ХЭДЭН ЭЭЛЖИЙХ БАЙХАД БОЛОХ УУ? ЮУ ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ??

Жунин: чи өөрөө мэдээд бэлдчих гэж хэлээд утсаа тасалчихлаа.

Би: гэхлээ би -_- ДИИД ДИИД /би өмнө нь нөхөртэй байгаагүй тэр тусмаа том группын дэд ерөнхийлөгчийн эхнэр байгаагүй шүү дээ тийм болохоор иймэрхүү гэнэтийн томилолтод яг юу хэрэгтэйг ёстой мэдэх юм алга/

Юу бэлдэх вэ? гээд Жунины хувцасны өрөөнд зогсож байтал гэнэт араас "би бэлдье" гэх Маригийн өгүүлбэр бараг зүрх зогсоох шахлаа. Энэ хүүхэн одоо сүнс юм уу хаашаа юм бас хэзээ дээ манай гэрт ороод ирэв ээ.

Би: юу нөгөө би**

Гэтэл Мари миний үгийг таслаад: хэрэггүй дээ, таныг угсаа доогуур айлаас гаралтай гэж сонссон юм байна, тийм болохоор томилолт уулзалт гэрээ зэрэгт юу авч явах ёстой юу өмсөх талаар мэдэхгүй байх зүгээр надад даатгачих гэсээр энэ гэрийн эзэн юм шиг л энд тэндээс хослол зангиа өмд цамц зэргийг сонгосоор

Би том нүдлэхээс өөр зүйл хийж чадсангүй. Энэ хүүхэн бараг л гэрийн эзэгтэй мэт аашилж байна.

Мари: алив тэр шургуулга дотор Жунины дотоожнууд байгаа баруун талаасаа хоёр дахь эгнээнд цэвэр даавуун дотоожууд байгаа түүнээс хоёр ширхэг бас зүүн талын хамгийн доод эгнээнд байгаа биед эвтээхэн дотоожоос хоёрыг аваад өг дөө гэв.

Би ч гайхсаар шургуулгыг нээж үзэхэд үнэхээр баруун талын хоёр дахь эгнээнд дандаа даавуун дотоож харин зүүн талын хамгийн доод эгнээнд илүү зөөлөн материалтай дотуужууд байх нь тэр. Хэлсэн ёсоор нь хоёр хоёрыг аван өгтөл. Мари нөгөө дотоожуудыг харан хөмсгөө зангидаад: энэ чинь Жунины хамгийн дургүй өнгүүд байна, бас энэ ногоон дотоож Жунин нөгөө юуг нь үрээд өвтгөөд байдаг юм тиймээс хэзээ ч холын замд явж байхад нь цүнхэнд нь ийм хог битгий хийж бай гэсээр миний сонгосон дөрвөн дотоожыг өрөөний голд байх буйдан дээр шидээд өөрөө дөрвөн дотоож сонгоод "за за үлдсэн зүйлийг нь чи цэвэрлэчих" гэж хэлээд гараад явчих нь тэр.

Би бүр яг жинхэнээсээ хэлэх үггүй болчихлоо. Сая бүр гэрийн үйлчлэгчээ загнаж байгаа муухай ааштай гэрийн эзэгтэй шиг л байлаа. Бас юу юу гэнэ вэ?? Жунины нөгөө юуг нь өвтгөөд байдаг ч гэх шиг энэ хүүхэн нарийн бичиг гэхэд арай л хувийн зүйлсийг нь мэдээд байх шиг. Яагаад ч юм Жуниныг харамлах шиг хачин мэдрэмж төрөн уур хүрээд явчихлаа.

~~~~~~~~~~~~~~

Жунин яваад хоёр хонолоо. Энэ хугацаанд онцын зүйл огт болсонгүй. Угийн хийх ажилгүй надад нөхөр минь байхгүй байгаа болохоор хоол унд хийж нөхрөө халамжлах асуудал байхгүй ёстой л гэрийн буг царайлаад хоёр хоногийг өнгөрөөлөө. Өглөө ээжтэйгээ ярьсан бие нь хамаагүй дээрдэж байгаа бололтой хоолой нь хамаагүй цоглог сонсогдож байна лээ. Бас надаас уучлалт гуйгаад байсан өөрөөс нь болж хүчээр баян айлын бэр болсон гээд л. Энэ ээжүүд үү бүгд л адилхан байх юм даа, бүх бурууг өөртөө тохож үр хүүхэд дээ зөвхөн сайн сайхныг хүсэх юм даа. Хүүхэд нь алдаа гаргасан байсан ч гэсэн буруу нь ээжийнх нь болдог. Энэ л ээж хүний агуу хайр юм даа. Ээж дээ баян айлд хүчээр бэр болоогүй харин ч хэзээ ч үзээгүй сайхан зүйлсээ үзэж жаргалтай байгаа гэдээ бараг бүтэн цаг тайлбарлаж байж ээж минь надад итгэсэн. Одоо тэр минь тайван биеэ эмчлүүлж байгаа байх аа.

Мэдээж бас бяцхан дүүгээ мартсангүй. 5хан настай жоохон амьтан ээжийгээ гадаадад байх зуур шал танихгүй асарч ээжтэй хамт байгаа бас эгчтэйгээ ч уулзаж чадахгүй байгаа болохоор ямар хэцүү байгаа нь тодорхой.

Манай дүүг Жунхён гэдэг эгчээсээ хэд дахин сэргэлэн. Хэл ам нь ч гүйцэгдэхгүй ёстой нэг эгдүүний үүр байгаа юм. Ямар том яриатай гэж санана. Бараг л аав шиг минь байдаг гээд боддоо, хааяа ч талийгаач аавын минь сүнс дүүд минь орсон мэт санагддаг.

Залгаад нэлээд дуулж байж асарч эмэгтэй утсаа авлаа.

Асрагч: байна уу?

Би: байна байна, сайн байна уу? та би Жунхёны эгч байна аа та хоёр минь ямар хуу байна даа гэж асуухад анхнаасаа надад таалагдсан нөгөө л нэг сэтгэлд ойр ээжийн минь хоолой шиг намуухан хоолойтой настай эгч: өө бид хоёр сайн байгаа, бид хоёр ч гэж дээ үнэндээ манай ач охин ирчихсэн гурвуулаа байна. Хүргэн охин хоёр минь ажилтай хүүхдийг нь харах хүнгүй болохоор ач охиноо дүүтэй чинь хамт харж байгаа юм. Гэхдээ битгий санаа зовоорой би ач охиноо анхаараад дүүг чинь анхаарахгүй байгаа юм биш шүү, хоёуланг нь сайн харж байгаа.Мэдээж анх гэрээ хийхдээ зөвхөн дүүг чинь асарна гэсэн боловч гэсээр бага зэрэг сандран тайлбар тавих гэж оролдох тэр эгчийг яриаг таслан.

Би: зүгээр дээ эгчээ харин ч манай дүүд тоглох найзтай сайхан байгаа байх, ээж бид хоёрыг орлож өгч байгаад баярлалаа эгчээ гэхэд

Нөгөө эгчийн хоолой бага зэрэг гунигтай болон: зүгээр дээ, миний охин дүүдээ санаа зовох хэрэггүй шүү, бид нар шиг эгэл жирийн хүмүүс тэр том айлын бэр болох амар биш байж таараа, тийм болохоор дүү ээж хоёртоо санаа зовохгүй өөрийгөө бодож байдаг юм шүү миний охиноос ялгаа юу байх вэ гэсээр яг л ээжийн минь захиж хэлж байсан зүйлийг надад хэлнэ.

Би: за ойлголоо эгчээ, та байгаа болохоор би санаа зовохгүй байна аа

Асрагч: ашгүй дээ, өө энэ мангар толгойг дүүтэйгээ ярих гэж залгасан хүүхдийг шал дэмий юм яриад үймрүүлээд хаячихлаа гэсээр цааш орилон дүүг дуудлаа.

Би: хэхэ зүгээрээ эгчээ харин ч хоёр ээжтэй юм шиг сайхан байна, манай ээж ч гэсэн яг таны хэлсэн зүйлийг надад захисан гэхэд

Асрагч эгч: за за, өө дүү нь ирчихлээ.

Жунхён: за сайн уу? эгчээ амьдрал дажгүй биз дээ? ямар удаж байж холбоо барьдаг дамшиг вэ та чинь, эр хараад ганц муу эрэгтэй дүүгээ мартсан юм биш биз дээ, би чинь таныг ганц залгах байлгүй дээ гээд нүдээ ширгэтэл л хүлээлээ гэв.

Би: уучлаарай эгч нь одоо ойр ойрхон залгаж байна аа /хэхэ ийм л том яриатай хүн шүү дээ манай бяцхан чинь/

Жунхён: за зүгээр зүгээр, айлын авгай болчоод утаснаасаа салахгүй дүүтэйгээ хошуу амаа холбоод байвал нөхөр чинь дургүйлхах байх

Би: ХА ХА чи одоо ийм хачин яриа хаанаасаа сурчихдаг байна аа хаха

Жунхён: сурахгүй гээд яах вэ дээ ухаан орсон цагаасаа л ээж та хоёрыг байхгүй байхад ойр хавийн эмээ өвөө нартай хамт байсаар байгаад л тэр ш дээ, алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг шиг тэр муу хэдэн эмгэн өвгөнтэй чинь цагийг өнгөрөөдөг байсан юм чинь аргагүй ш дээ, тэгээд ч асрагч эгч хүртэл бараг л эмээ шиг хөгшин ш дээ гэж хээвнэг хэлэв. /хаха энэ хүүхэдтэй ярихаар л элгээр явчих гээд байдаг юм хаха. гэхдээ ч хөөрхий минь үнэн л юм ярьж байна л даа ээж бид  хоёр ажил мөнгө гэсээр миний муу дүү хөлд ч ороогүй нялх амьтан гэрээс холгүй байдаг настай хүмүүсийн асрах газар өнждөг байсан сан. Үр хүүхэд дээ хаягдан асрах газар ирсэн тэдгээр хөгшчүүл дүүг минь үр хүүхдээсээ өөрцгүй хайрлаж ээж бид хоёрт бишгүй л тус болдог байсан/

Би: за за хаха, миний дүүд хэрэгтэй юм байна уу? эгч нь асрагч эгчид нь мөнгө явуулаад манай Жунхёны хүссэн бүгдийг аваад өгөөрэй гээд хэлчих болохоор авмаар байгаа юмаа хэлээрэй. гэж хэлэхэд

Жунхён хэсэг чимээгүй байж байснаа: надад авах юм юу байх вэ дээ, танихгүй баян айлд хүчээр байгаа та л хэцүү байгаа байх, надад санаа зовж байхаар өөрийгөө л анхаар бас тэгж байгаад намайг гэртэй уриарай хүргэн ахтай тулж ярих юм байна

Би: ха ха за за хүргэн ах нь гадаад уруу ажлаар явсан байгаа болохоор ирэхээр нь эгч нь дүүгээ очиж авна за юу

Жунхён: НЭЭРЭЭ ЮУ ЖИНХЭНЭЭСЭЭ НАМАЙГ ИРЖ АВАХ ЮМ УУ??

Би: тийм ээ, манайд ирээд хэд хоноод буцаарай за

Жунхён: ЗА ХҮРГЭН АХ ХЭЗЭЭ ИРЭХ БИЛЭЭ

Би: хэд хоногоос ирэх байхаа

Жунхён: ойлголоо, надад чихэр жимс гэхээс илүү та л хэрэгтэй байна, яг ингээд хол байхаар таныг жоохон санаад л байх шиг байна бас ээж бүүр хол байгаа болохоор гэсээр саяхан цоглог байсан хоолой нь бага зэрэг сааралтаад ирлээ.

Би: зүгээр үү? уйлаагүй биз дээ, манай Жунхён мундаг юм чинь дахиад хэдхэн хоног л тэсчих тэгээд эгч нь очиж авна за юу *хоолой зангирах*

Жунхён: за за та хэлсэн шүү баяртай хайртай шүү монди минь гэж хэлээд утсаа тасаллаа.

Би: хэхэ миний амьдралд байдаг цөөн хэдэн эр хүн яагаад бүгд ийм инээдтэй байдаг байна аа, нэг нь хорин хэдтэй юм байж тав хүрч байгаа жаал шиг харин нөгөөх нь тавхан настай байж 50 60тай өвгөн шиг л байх юмаа  *нулимсаа арчих*

8 страница29 апреля 2019, 18:59