Part 7
Бид далайн эрэг дээр оройн зоогоо барина. Далайн зөөлөн салхи үлээн ойр очинд шувуудын жиргэх цээлхэн дуунаас өөр юу ч сонсогдохгүй бас гадаа гэгээ тасрах гэж байгаа болохоор ширээн дээр асаасан өнгө өнгийн лаа гээд л бүх зүйл зүгээр л төгс гэмээр романтик байлаа.
Бид энэ удаад бие биеэрээ тоглох биш чин сэтгэлээсээ өөрсдийн талаар энгийн хирнээ амттай яриа өрнүүлэх зуураа. Арааны шүлс асагруулам амтат зоогоор ходоодоо баярлуулна. Кай хэзээ дээ энэ бүхнийг бэлдчихсэн юм бүү мэт зүгээр л би гэдэг хүн алмайрах баярлах зэрэгцэн хэзээ ч байгаагүйгээрээ жаргалтай байна.
Оройн зоог дуусаж бид хөтлөлцөн алхсаар онгоцондоо суун гэрлүүгээ явлаа. Маргааш өглөө эрт сөүл нисэх ёстой тул гэртэй ирэн хувцас цүнх ойр зуурын ачаагаа бэлдээд унтахаар орондоо орлоо.
Өрөөнд орны хоёр хажуу талын ширээний гэрлээс өөр зүйлгүй бас дулаахан романтик орчин. Би Жунин руу харан "маш их баярлалаа" гэж хэлэхэд тэр над уруу том харснаа "юунд баярлалаа гэж??"
Би: бүх зүйлд миний төлөө хийсэн бүхэнд, чамтай хамт байгаад мэдэрсэн энэ дотно байдал, бас чиний надад өгдөг гайхалтай гэнэтийн бэлгүүд миний амьдралдаа хэзээ ч харж үзэж очиж чадахгүй байсан газруудаар чи намайг дагуулж явж, хэзээ ч үзэж минийх болохгүй тэр нандин зүйлсийг чи надад өгсөн энэ арван дөрвөн хоногч бас диваажин шиг байлаа. Хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйлсээр дүүрэн үнэхээр миний амьдралын хамгийн мартагдашгүй нэгэн чухал дурсамж болон үлдлээ. Чамд баярлалаа гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй юм даа, баярлалаа ноён супер баавгай гээд түүн рүү харан хэвтээд инээмсэглэнэ.
Тэр ч бас өөдөөс минь ширтэн инээмсэглэж байснаа: зүгээр дээ, харин ч энэ үгийг би чамд хэлэх ёстой юм шиг, миний ямар ч утгагүй гял цал болсон амьдралд багахан ч гэсэн бодит байдал баяр хөөр утга учир нэмсэн хүн нь чи болохоор би чамд илүү их баярлаж явдаг. Бас зөвхөн миний үүрэх ёстой зовлонг хамт үүрэхээр зөвшөөрсөнд маш их баярлалаа гээд үсийг минь чихний араар хийлээ.
Бид хэсэг чимээгүй бие биеэ ширтэн хэвтэнэ. Гэтэл Жунин гэнэт босоод явчих нь тэр би яасан юм бол гэж бодон гайхан хэвтэж байтал төд удалгүй хоёр том хундага болон нэг улаан дарс барин өрөөнд орж ирлээ.
Жунин: өнөөдөр хааш даа л романтик байлгана гэсэн юм чинь эцсээ хүртэл романтик байвал яаж байна хадагтай туулай, татгалзахгүй биз дээ та чинь нас биед хүрсэн бүсгүй шүү дээ гээд нэг хөмсгөө өргөлөө.
Би ч бас ийм сайхан өдөр тэнэг зан гаргамааргүй байсан болохоор инээмсэглээд толгой дохилоо.
Жунин хажууд ирэн орны толгой налж суугаад дарсаа задлан хундагаллаа. Бид дарс шимэнгээ ойр зуурын зүйлс намуухан хөөрөлдөнө. Хэдийгээр би сайн ууж чаддаггүй ч гэсэн хэрдээ л их уусан байсан тул хацар бага зэрэг халуу оргин өөрийн мэдэлгүй инээд алдана. Би өөрийгөө зүгээр байгаа гэж бодож байгаа боловч зүгээр биш бололтой магадгүй согтсон байх.
Жунин над уруу харан жуумалзаад: манай бяцхан туулай согтоод байгаа юм уу даа, наад хоёр хацар чинь хөөрхөн болчихсон байна гэсээр хацраас минь зөөлөн чимхлээ.
Би: анияа, би зүгээр байна зүгээр л инээмээр санагдаад өнөөдөр дэндүү гоё байсан болохоор *малийх*
Жунин: хэхэ хадагтай bunny та согтсон байна одоо унт гэсээр миний ууж байсан дарсыг аван ширээний хажуугийн шүүгээн дээр тавиад намайг хүчээр хэвтүүлэн хөнжлийг минь нөмрүүллээ.
Би толгойгоо дээш өргөн: ноён Ким би цоо эрүүл байна аа гэсээр өөдөөс нь малийхад
Жунин миний толгойн дээр даран хэвтүүлээд "чи миний бодож байснаас ч их согтсон байна алив унт хадагтай bunny" гээд миний хажуугаар хэвтэн намайг зөөлөн тэвэрлээ.
Би дээш өндийн түүний дээрээс цээжээрээ дараад: ноён Ким би зүгээр байна гээд байхад чинь тэгээд ч би ууж дуусаагүй байна гэсээр Жунины цаана байгаа дарс уруу гараа явуулахад
Жунин миний гар луу зөөлөн алгадаад: үгэнд ордоггүй муу туулай байх нь ээ гэхэд нь би өөрөө ч мэдэхгүй өөдөөс малийсаар "яалаа гэж дээ би сайн туулай" гээд хэлчих нь тэр. Би энэ өрөөнд юу болоод байгаа өөрийгөө юу яриад байгаагаа гадарлаж байгаа хирнээ л огт юм бодож амжаагүй байхад хачин хачин үгс амнаас гарч, хийе гэж бодоогүй үйлдлээ хийсэн байв.
Жунин намайг шоолсон харцаар хараад: ойлголоо сайн туулай юм чинь одоо унтах ёстой тийм биз дээ гэсээр намайг тэврэн хажуудаа хэвтүүллээ. Харин би дахин дээш өндийн түүний дээрээс хэвтээд "ноён Ким ингээд л болоо хэрэг үү??" гэж маш чухал царай гаргахад Жунины нүд нэг томрон эргээд зүгээр болсноо "тэгээд өөр яах ёстой гэж??" хэмээн асуулаа.
Би бас л өөрийн бодоогүй зүйлсээ ярьсаар: чи өнөөдөр шөнийг ч бас романтик өнгөрөөнө гэсэн биз дээ гэтэл ганц дарс уугаад л болсон хэрэг үү? би уг нь чамаас арай өөр зүйл хүлээж байсан юмсан гэтэл чи одоо хадагтай туулай унт унт гээд л байдаг унтах чинь тэгээд романтик хэрэг үү гэж хөмсгөө зангидсаар духаа Жунины духанд наалаа.
Жунин инээмсэглэн: тэгээд та надаас юу хүлээж байсан юмбэ дээ?? гэхэд нь би өөрөө ч гайхмаар хариулт өгчихлөө. Миний ам одоо надад захирагдахгүй яагаад ийм сонин сонин зүйл яриад байгаа юм бэ?? Т^Т
БИ: юу хүлээж байсан юм гэнэ шүү, чи л өөрөө нас биед хүрсэн эр эм эхнэр нөхөр хоёр шөнийн цагаар юу эсийг хийх вэ дээ шөнө хийе л гээд байсан биз дээ гэсээр Жунины хацар уруу зөөлөн алгадлаа.
Жунин өрөө дүүрэн чанга инээгээд: ХА ХА тэгээд чи одоо үнэхээр тийм зүйл хиймээр байгаа юм уу? гэж асуухад нь дахиад л миний дотор намайг захираад байгаа тэр нэгэн гаж донтон миний өмнөөс хариулчих нь тэр.
Би: мэдээж ш дээ бүтэн өдөржин л романтик сайхан байлаа, одоо ийм зүйл хийх цаг нь болсон шүү ноён баавгай гэсээр түүний уруул дээр үнслээ.Хормын дотор Жунин миний дээр гаран хэвтээд: та үнэхээр хүсээд байгаа юм биз дээ гэж хэлэн жуумалзаад "таны хүслээр болог" гэснээ уруулыг миний удаан зөөлөн хирнээ энгийн үед үнсэж байснаасаа арай өөрөөр үнснэ.
Түүнд үнсүүлэх төдийд хамаг биеэр хачин болж юм гүйх шиг, өөдөөс нь уруулыг нь сорон хүчтэй үнсэж эхлэхэд миний зүрх үнсэлтээ даган хүчтэй цохилно. Жунин намайг үнсэх зуураа гараа унтлагын даашинз доогуур минь хийн хөхнөөс минь зөөлөн зөөлөн базлах ба хааяа нэг хөхний толгойноос чимхэнэ.
Би ч бүрэн мансуурлын байдалтай болон нүдээ анин зөөлөн гиншсээр Жунины уруулыг хэзээ ч тавиулахгүй гэсэн шиг улам бүр шунаглан үнснэ. Жунин миний даашинзыг тайлах үед дотоожоос өөр хувцасгүй үлдсэн би түүний өмнө биеэ барин ичингүйрэн хэвтэнэ. Тэр миний уруул хацар хүзүү эгэм гэж доошилж явсаар хөхөн дээр минь ирэн хэлээрээ долоож эрвэгнүүлэн үнсэж бас сорно.
Тэгж тэгж түүний уруул гэдсээр минь гүйн улам доошилсоор дотоожыг минь тайлах гэхэд би өөрийн мэдэлгүй түүний гараас барин зогсоолоо.
Жунин миний хажууд дээш харан хэвтээд: АХХХ чи ч хэрцгий эмэгтэй юм гээч хүнийг ийм тэвчихийн аргагүй байдалд оруулаад болих байсан хэрэг үү? гэж хэлээд инээмсэглэн хэвтэнэ.
Би түүнрүү гэмшсэн харцаар хараад: уучлаарай би нөгөө~~
Гэтэл Жунин миний уруул дээр хуруугаа тавин над уруу харж хэвтээд: мэднэ ээ, чамайг бэлэн биш гэдгийг сайн мэднэ, зүгээр л чамайг том том юм яриад байхаар чинь тогломоор санагдаад чамайг хаа хүртэл явахыг харсан юм, тийм болохоор уучлалт гуйх хэрэггүй миний бяцхан найз чамайг маш сайн ойлгож байгаа одоо унт даа гээд инээмсэглэн нүдээ анилаа.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)