Part 6
Бидний бал сар эхлээд аль хэдийн талдаа орсон байна. Бүтэн долоо хоног үзээгүй бүхнээ үзэж үнэхээр гайхалтай өнгөрөөж байна. Үлдсэн долоо хоногоо ч гэсэн ийм гайхалтай өнгөрөөх байх гэж бодож байна. 14 хоногийг диваажинд байгаа юм шиг өнгөрөөсөн болохоор Солонгост намайг угтан авах хадмын асуудалд санаа зовохгүй байна. Би тэвчээд гарах байхаа бас Жунин байгаа шүү дээ.
Жунин шал нойрмог босож ирэн: унтаач ээ яагаад юм бодоод ганцаараа сууж байгаа юм гэсээр далайн эргийн үзэсгэлэнт зураглал ширтэн сууж байсан намайг түрхэн зуур бодлоос минь салгалаа.
Би түүн рүү харан инээмсэглээд: чи өөрөө унтаач шал нойрмог наад нүд чинь бараг нээгдэхгүй байна ш дээ гэсээр түүний нүд рүү унжсан үсийг нь хойш болгоход тэр миний гарт хацраа наан нүдээ аниад "тэгвэл яг ингээд унтлаа" гээд жоохон хүүхэд шиг хошуугаа цорвойлгоно.
Гаднаас нь харахад үнэхээр сайхан нас биед хүрсэн залуу шиг хирнээ хамт байхаар яг л цэцэрлэгийн жоохон жаал шиг юм.
Би: ойлголоо хамт явж унтъя гар өвдөөд байна гэхэд Жунин "тэр нь дээр байлгүй, хар өглөөгүүр юугаа хийж ийм эрт босдог байна аа" гэж амандаа бувтнасаар нүдээ аньсан чигтэй миний хоёр мөрөн дээр гараа тавин ард шал нойрмог алхана. Өрөөнд орж ирээд орондоо ортол Жунин сурсан зангаараа доогуур өмссөн байсан богино өмдөө дотоожтойгоо хамт тайлж шидээд хажууд пад хийтэл уналаа -_- цуцу энэ хүн нээрээ хаанаас нь ундран гараад байдаг их нойр вэ??
Түүний хажууд юм бодон хэвтэж байгаад нэг мэдэхэд нам унтсан байна. Бүр өдөр дунд болж байхад хоёр нозоорсон юм арай гэж толгой өндийлөө. Хэт их унтсан болохоор нойр сайн сэргэж өгөхгүй нэг тийм залхуурсан байдалтай хоёр биенээ ширтэн сууна.
Би: юу хийх вэ?? өлсөж байна уу?
Жунин: үгүй өлсөхгүй байна бас юу ч хиймээргүй байна залхуу хүрээд байна, харин чи өлсөөд байгаа юм уу?
Би: үгүй чамайг ойр ойрхон өлсдөг болохоор асуусан юм, би ч бас юу ч хиймээргүй байна залхуу хүрээд байна гээд өөдөөс нь эвшээлээ.
Жунин: тэгвэл дахиад унтах уу?
Би: за яршиг аа, одоо дахиад унтчих юм бол бүр заваарсан юм болно нойрыг унтаж биш сэрж давдаг гэж мэдэхгүй юу
Жунин: би лав унтаж давдаг хүссэн үедээ хүссэн газраа унтаад гэсээр байдгаараа малийлаа.
Би: цуцу унтаахай юмаа чи
Жунин: тэгвэл чи сэрээхэй юмаа хаха
Би: сэрээхэй гэж юу гэж байгаа юм тийм үг байдаггүй юм *хэлээ гаргах*
Жунин: үгүй ээ өнөөдрөөс эхлээд байгаа, зөвхөн чи энэ үгэнд хамааралтай хэхэ, Хэри-яа унтъя тэгэх үү? угийн хийх юм байхгүй л байна ш дээ чи бид хоёрт /байдгаараа хоёр нүд нь талимааран шанаагаа тулан өөдөөс малийна/
Би: үгүй одоо унтах юм бол шөнө огт унтахгүй ш дээ, шөнө хамаг хүн унтаж байхад хоёулаа юугаа хийж балайрах болж байна аа гэсээр толгой сэгсэрлээ.
Жунин нүүрээ гэнэт мушилзуулан: шөнө хийх юм олж ядах юу байна аа, нас биед хүрсэн эр эм эхнэр нөхөр хоёр шөнө юу эсийг хийх вэ дээ гэсээр миний хүзүүгээр гараа зөөлөн шүргүүлэн хөхөн дээр ирээд түр зогслоо.
Би түүнийг гарыг аван том нүдэлсээр: 0.О та одоо юу бодоод байна аа, унтаа баавгай минь
Жунин: чиний яг одоо бодож байгаа зүйлийг л бодож байлаа хаха баавгай гэнэ шүү би баавгай юм бол чи туулай юм уу
Би: би яахаараа туулай байдаг юм??
Жунин: тэгвэл би яахаараа баавгай байдаг юм??
Би: яах юу байх вэ дээ чи чинь хөөрхөн бор тэгээд шал нойрмог эгдүүтэй баавгай л байгаа биз дээ гэсээр уруулаа цорвойлгон хацраас нь чимхлээ.
Гэтэл Жунин нүүрэндээ дэггүй инээмсэглэл тодруулан: би бор арьстай тэгээд баавгай юм биз дээ??
Би: мэдээж ш дээ юун ойлгомжтой юм лавлаж асуудгийн *үл тоосон байдал*
Жунин: тэгвэл чи ийм том чихтэй бас намхан юм чинь бяцхан туулай юм байна л ээ бас цав цагаан арьстай, хаанаас нь ч харсан бяцхан өхөөрдөм туулай гэж хошуугаа цорвойлгосоор чихнээс минь татлаа.
Би: ЯА НОЁН КИМ наадах чинь хэтэрч байна шүү, миний чих тийм ч том биш *чухал царай* /үнэн дээ бол том нь ч том л доо -_- шал хэрэггүй сэдэв хөндчихлөө, түүнийг байдалд оруулах гэж байгаад өрөө байдалд ороод байх шиг/
Жунины нүд томрон: 0.О яаноо ийм том чихийг жижиг гэх юм бол би бүр чихгүй юм байна л даа, чи үсээ задлаад чихээ хаачихдаг болохоос үсээ боосон үед чинь нарны гэрэл тусахаар чих чинь нэвт гэрэлтдэг биз дээ *ялалтын инээмсэглэл*
Би: тэр чинь угаасаа том жижиг хамаагүй бүх хүний чих нар тусах юм бол гэрэлтдэг юм
Жунин: яг байсан уу? би эхээс төрөөд 26 жил амьдрах даа миний чих лав нэг ч удаа гэрэлтэж байгаагүй юм даг хаха яг одоо хамт гарч чихээ нарны гэрэлд харж үзэх үү? чи үсээ боочих
Би: үгүй ээ үгүй, шал тэнэг юм яриад байх юм, унтъя нойр хүрч байна гэсээр худлаа нүдээ анин хөнжилдөө ороод хэвтчихлээ. Харин Жунин бах нь ханасан бололтой байдгаараа инээсээр.
Жунин: уг нь одоо чихээ наранд гэрэлтүүлэхэд хамгийн тохиромжтой цаг нь байна даа, гадаа нар шарж байна шүү дээ хаха
Би: -_-
Жунин миний хажуугаар орон хэвтээд нэг гараа бэлхүүсээр минь оруулаад өөртөө наан тэвэрлээ, тэгснээ: за за шөнө хийх ажлынхаа эрч хүчийг нөхөж авъя даа хихи *devil smile*
Би түүнийг өөрөөсөө түлхээд: 0.О юун шөнө хийх ажил???? чи арай жинхэнээсээ тийм юм хийнэ гэж бодоод одоо унтах гээд байгаа юм биш биз дээ 0.О
Жунин: яагаад болохгүй гэж??? бид чинь жинхэнээсээ гэрлэсэн хос тэгээд ч хуримын анхны шөнөө өнгөрөөгөөгүй байгаа ш дээ *жуумалзах*
Би Жунины гар уруу цохиод: бид чинь 100% ажил хэргийн хамтрагчид гэдгээ битгий март юу бодоод байгаа юм зүгээр гэсээр амандаа бувтнана.
Жунин: ойлголоо, тэгээд ч тийм зүйл хийчих юм бол бяцхан туулай хүчирхийлсэн хэргээр харанхуй агуйд хоригдох байлгүй ер нь манай баавгайн хууль хатуу л даа, харин танай туулайнууд яадаг вэ?? хихи гэсээр инээдээ барьж ядан мушилзана.
Би: ЯА битгий наад тэнэг юмаа яриад бай, уучлаарай би дахиж чамайг баавгай гэхгүй болохоор энэ яриагаа үүрд мартаарай, одоо унтъя
Жунин: үгүй шүү мартмааргүй байна, баавгай байх нь таалагдаж байна тэр тусмаа ийм хөөрхөн цав цагаан бяцхан туулайтай болсон чинь бүр ч хөөрхөн юмаа жүжүжү гэсээр чихнээс минь дахин татлаа.
Би: 0.О МИНИЙ ХУВИЙН ЧИХИЙГ ТАЙВАН ОРХИ, БИ ОДООНООС ӨӨР ӨРӨӨНД УНТАЖ БАЙНА гэсээр уурлан дэрээ тэвэрсээр хажуугийн жижиг өрөөнд орон халгаа тас хийтэл хаалаа.
Харин Жунин хаалга бага зэрэг онгойлгон толгойгоо цухуйлгаад: уучлаарай хадагтай bunny хаха, чиний хувийн чихэнд дахиж хүрэхгүй ээ хихи :3333
Би: би унтмаар байна гарна уу, ноён баавгай *чухал царай*
Жунин: ойлголоо хамт унтъя гэсээр ганц хүний нарийхан оронд чихсээр байгаад хажууд минь хэвтээд өгөх нь тэр.
Би түүнийг түлхэж унагаагаад: багтахгүй байхад чинь, бүдүүн юм байж гэсээр муухай харахад
Жунин: 0.О за би дундаж биетэй залуу шүү хадагтай bunny, багтахгүй байгаа бол зүгээр өрөөндөө унтацгаая гээд намайг гар дээрээ өргөн өрөө рүүгээ орлоо. Бид хоёр ингэж тэнэгтэж ноцолдсоор байтал аль хэдийн хэн хэнийх нь нойр сэргэсэн байлаа бас өлсөж байсан болохоор гадагш гарч хоол идээд далайн эргээр зугаалсаар бас нэгэн гайхалтай өдрийг өнгөрөөсөн.
Нэг гэм нь нөгөө тэнэг ярианаас хойш намайг үргэлж туулай гэхээс гадна чихийг минь зүгээр байлгахаа байсан бүр зарим үед хаздаг гээд боддоо. Тэгээд яаж байгаа юм гээд уурлахаар эгдүүтэй байсан болохоор гэдэг хүн шүү дээ -_- би нээрээ өөрийнхөө амнаас болж өөрөө байдалд орох юмаа.
Өнөөдөр бидний бал сарын сүүлийн өдөр маргааш гэрлүүгээ буцна. Бага зэрэг айж байгаа ч гэсэн ямар зугтаж чадах биш тэгээд ч миний сонгосон зам юм хойно яалтай билээ. 2 жил л тэсэхэд болно.
Сүүлийн өдрөө бүрэн утгаар нь ашиглахыг хүсэж байсан тул өглөө 6 цаг болж байхад унтаа баавгайгаа дуудан сэрээлээ.
Би: Жунинаа, ноён Ким босоорой, унтаа баавгай бос л доо хамт гадуур зугаалъя өнөөдөр сүүлийн өдөр ш дээ гэсээр Жуниныг сэгсэрнэ.
Тэр хэтэрхий унтаа болохоор огт сэрэхгүй нүүрээ бага зэрэг үрчийлгэн: хадагтай bunny унтъя гэсээр намайг татан хажуудаа хэвтүүлээд тас тэвэрчихлээ, би түүний тэврэлтээс мултрах гээд чадахгүй бас сэрээх гэсэн ч болсонгүй. Хий дэмий баахан тийчилж байгаад сүүлдээ ямар ч хүчгүй болон хошуугаа унжуулсаар түүнрүү муухай харан хэвтэнэ. Сүүлийн өдөр байхад миний хүслээр байж болно доо. Энэ мангар унтаахайг яалтай билээ.
Миний ууртай байгааг мэдсэн бололтой Жунин нүдээ аньсан чигтээ: 30хан минут тэгээд чиний хүссэн бүгдийг хийж өгнө за 30н минут л хамт унтчих гэсээр намайг улам өөртөө наалаа.
Би: 30 минут гэнэ шүү чиний 30 минут хэр удахыг бараг л төсөөлж байна шүү гэж амандаа үглэхэд
Жунин үл ялиг инээгээд: нээрээ яг 30 минут болно амлаж байна хадагтай bunny
Бид энд 14 хоноход илүү дотно болсон байна. Гэхдээ хосуудын хувиар биш л дээ зүгээр дотно найзууд шиг болсон. Гэхдээ би Жунинаас 6 насаар дүү болохоор тэр намайг жоохон дүү шигээ санаад байдаг юм шиг санагддаг. Ү
ргэлж хошуу амаа унжуулан намайг 5 настай юм шиг харьцах нь хааяа уур хүрмээр боловч хааяа баярладаг. Айлын том болж төрөөд бусад ах эгчтэй хүүхдүүдэд их атаархдаг байж билээ ганц өдөр ч хамаагүй яг жинхэнэ, төрсөн ах юм уу эгчтэй байж үзэх юмсан гэж үргэлж боддог байсан. Магадгүй бурхан миний энэ хүслийг биелүүлээд хоёр жилийн хугацаатай сайн ах сайн найзыг надад явуулсан байх.
~~~~~~~~~~
Юун нөгөө 30н минут өдрийн хоёр цаг болж байхад сэрч байгаа юм чинь.
Жунин: туулай юу хиймээр байна? гээд урд ирэн доош бөхийгөөд нүүрээ миний нүүрний урд авч ирлээ.
Би: -_- /би юу ч дуугарсангүй/
Жунин: яасан бэ?? туулай бал сарынхаа сүүлийн өдрийг гоё өнгөрөөмөөр байна гэсэн биз дээ гэсээр чихнээс минь зөөлөн татлаа.
Харин би ууртайгаар гарыг нь холдуулаад: хэрэггүй ээ, бал сарын сүүлийн өдрөө унтаж өнгөрөөе гэсээр эргээд орондоо орон хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрлөө.
Жунин хажууд ирж суугаад: уучлаарай, одоо ч гэсэн бидэнд хангалттай цаг байна ш дээ гарцгаая тэгэх үү?
Би: үгүй ээ хүсээд байгаа юм бол өөрөө гар, надад гарах хүсэл огт алга -_-
Гэтэл хөнжил гэнэт хуу татаад шууд намайг мөрөн дээрээ өргөөд яваад өглөө. Би түүнийг тавиулах гэж тийчилсээр "намайг буулга би унтмаар байна" гэх мэтээр орилон түүний нуруу руу цохино.Жунин намайг өргөж явсаар Жунины харшаас холгүй байдаг усан онгоцны зогсоолд ирэн гоёмсог дээд зэрэглэлийн усан онгоцонд суулаа.
Би: яах гэж байгаа юм?? *хөмсгөө зангидах*
Жунин: сүүлийн өдрөө хамгийн сайхан дурсамжтай үлдээх гэсэн юм бас чамд үзүүлэх газар байна гэж хэлээд усан онгоцоо хаашаа ч юм заллаа. Ажиглаад байхад арлыг тойрч байгаа бололтой 20 30-иад минут яваад бид арлын хүн байдаггүй талд нь ирсэн байв. Энэ талд битүү ой мод байхаас гадна хүний гар огт хүрээгүй бололтой үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.
Бид завинаасаа буун далайн эргээр юм ярин алхана. Далайн бүлээхэн ус шагайгаар шүргэн зөөлөн хаялна. Алхаж байхдаа Жунин намайг тэврэн зургаа янз бүрээр дараад "ээжид үзүүлэх баримттай байх хэрэгтэй" гээд инээмсэглэлээ. Тэр намайг хөтлөн ой уруу ороод хэсэг явлаа. Гэтэл тэнд яг кино нь дээр гардаг шиг өндөр хүрхрээ доод талд нь цөөрөм байх нь тэр.
Жунин инээмсэглэн гараа сунгаад: хамт усанд орох уу? бас хувцас аа тайлчих
Би: 0.О я-яах гэж *энгэрээ дарах*
Жунин: ХА ХА чи намайг гаж донтон гэж боддог бололтой, санаа зовох хэрэггүй ээ тийм зүйл хийх гэсэн юм биш зүгээр л усанд хувцастайгаа биш нүцгэн ордог биз дээ бас ээж гэж хэцүү хүнд час хийсэн бэлэг барих хэрэгтэй биз дээ гэсээр өөрийнхөө хувцасыг тайлан над уруу харлаа.
Би ч бага зэрэг ичингүйрсээр хувцас аа тайлахад Жунин гараас минь хөтлөн цөөрөм рүү орлоо. Гадаа эд нар шарж байсан болохоор цөөрмийн ус аль хэдийн бүлээн болсон байв гэвч тааламжтай юм. Жунин бид хоёр цөөрөмд нүцгэн сэлэн хааяа усаар байлдаж тоглоно үнэхээр хөгжилтэй байна бас бид нэлээд хэдэн дотно зураг даруулсан. Хадам аав ээждээ бал сарын аялал ямар байсан тухай тайлагнах ёстой шүү дээ хэхэ.
Би: хаха бүр ядарчихлаа гэсээр Жунин уруу инээмсэглэн харахад Жунин над уруу жуумалзаж байснаа намайг өөртөө нагаад уруул дээр минь удаанаар үнснэ, би ч гайхсандаа нүдээ байдгаараа томруулсаар хэсэг гайхсаны эцэст өөдөөс нь эв хавгүй үнсэж эхэллээ. Бид нэлээд удаан үнсэлдээд эцэст нь тэр надаас уруулаа салгалаа. Бидний хэн хэн нь догдолсон байдалтай өөд өөдөөсөө харна.
Жунин: хэдий хуурамч хурим, хуурамч бал сар ч гэсэн ганц амттай дурсамж байх ёстой юм шиг санагдаад гэж хэлээд инээмсэглэн хацарт минь наалдсан байсан үсийг хойш болгон иллээ.
Би: мхн гэсээр зүгээр толгой дохилоо.
Жунин: одоо харин аав ээжид минь үзүүлэх жаргалтай бөгөөд романтик үнсэлтээ гэсээр намайг үнсэж байгаад зургаа дарлаа.
Би түүнээс уруулаа холдуулаад: гэхдээ бид зөндөө авхуулсан ш дээ өнөөдөр бас гадуур зугаалах бүрдээ зураг авхуулсан гэхэд
Жунин: гэхдээ нэг ч удаа үнсэлдэж авхуулаагүй ш дээ гээд нүдээ ирмэлээ.
Бид цөөрөмд нэлээд удаан тоглож хааяа романтиклаж байгаад гадаа нар жаргах үед эргээд онгоц уруугаа явлаа. Гэтэл бидний эргээд ирэхэд яг далайн эрэг дээр үнэхээр гоё ширээ зассан байлаа.
Би: 0.О *Жунин уруу хариулт хүлээсэн харцаар харахад*
Жунин: сүүлийн өдрөө хамгийн гоё өнгөрөөнө гэж хэлсэн биз дээ гээд намайг хөтлөн ширээнд суулгалаа
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)