Part 3
~OXEXO~Baekee~
Жуниныг харан ээж нь хов зөөж байгаа жоохон охин шиг л миний хийсэн пиццаг гараа барин Жунины нүүрний урд савсаар "харж байна уу? энэ орой болсон байхад одоо болтол хоол хийгээгүй гэтэл байж байж хийсэн хоол нь энэ, би та хоёрыг ирж хоол ид гэж хэлсэн байхаа тэр үед хүрээд ирсэн бол ээж нь арай хоол шиг хоол чамд өгөх байсан юм, юу ч үгүй доод зиндааных юм байж яахаараа ядаж ганц хоол хийж чаддаггүй байна аа, энэ хүүхэн арай өдөр бүр чамд ийм эрүүл мэндэд муу хоол өгдөг юм биш биз дээ " гэж хэлэхэд Жунин ээжийнхээ барьж байсан пиццаг булааж аван том хазаад "ойрд пицца идээгүй болохоор идмээр байна гэж би хийлгэсэн юм, тэгээд ч би одоо насанд хүрсэн хүн миний юу идэж уух нь танд хамаагүй байлтай, харанхуй шөнө айлын гэрт дайрч орж ирээд орилж чарлаад байх чинь бүдүүлэг юм биш үү? ээжээ" гэж уураа арай гэж тэвчиж байгаа бололтой хүчээр шахуу зөөлөн дуугаар хэллээ.
Гэтэл ээжийнх нь нүд аяганаасаа гарах нь холгүй томрон: ЮУ АЙЛЫН ГЭРТ ДАЙРЧ ОРЖ ИРСЭН ГЭНЭ ЭЭ, чи миний хүү биш үү? энэ шал танихгүй айл хэрэг үү? гэх зэрэг хүүдээ гомдсон үгсийг хэлнэ. /хэдийгээр ээж нь өөрөө энэ бүхнийг эхэлсэн ч гэсэн Жунин арай л хатуу хэлчих шиг боллоо/
Жунин: би таны хүү мөн боловч энэ байшин миний гэр орон, нохой хүртэл өөрийн үүрээ бусдаас харамладаг биз дээ, надад бага ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байна ээжээ! бүх зүйлд та намайг нялх хүүхэд шиг хандаж миний хувийн орон зай руу зөвшөөрөлгүй халдсаар ирсэн гэхдээ одоо хангалттай гэж бодож байна. Би ядаж гэртэй өөрийн хүслээр баймаар байна пицца идмээр бол пицца идэж хоол идэхийг хүсэхгүй байвал хоолгүй хонож үзмээр байна ээжээ. Өөр бусад хаана ч байсан болно гэхдээ миний гэрт л лав биш шүү, энэ гэрийг би өөрийн хийсэн ажлын цалингаар авсан болохоор аав та хоёроос ямар ч хамааралгүй 100% миний өмч юм шүү дараагийн удаа зочилж ирэх гэж байгаа бол эхлээд хэлж мэдэгдэж бай бас намайг байхгүйд миний хайртай эмэгтэйд ингэж хандах хэрэггүй шүү, аавын хувьд та ямар чухал хүн билээ яг түүн шиг чинь Хэри надад тийм чухал хүн" гэж хэлэхэд ээж нь юу ч дуугарсангүй чимээгүй болчихлоо.
Чимээгүй зогсож зогсож "за за хувийн орон зайд чинь халдсанд уучлаарай, хэдхэн жилийн өмнө би чиний хувьд амьдралын чинь бүх орон зай байсан харин одоо надаас бусад нь чиний хувийн орон зай болсон бололтой" гэж сааралтсан хоолойгоор хэлээд гараад явлаа.
Яг энэ нөхцөл байдалд би яах ёстойгоо мэдэхгүй байна. Жунин ч бас бодолд автсан бололтой хэсэг чимээгүй зогсож байснаа миний хажууд ирэн газар унасан пиццаг аваад "миний ээжийг уучлаарай, тэр хэтэрхий дураараа хүн байгаа юм, түүний хэлсэн ч үнэн аав ээж минь миний мөрөөдлийг үгүй хийхээс өмнө ээж минь миний бүх зүйл байсан юм, би ээжээсээ юу ч нуудаггүй байсан хайртай охиноосоо авхуулаад хэрэлдсэн найзынхаа тухай хүртэл нэг ч нууц үлдээхгүй түүнд хэлдэг байлаа харин тэр аавтай нийлж миний мөрөөдлийг үгүй хийсэн тэр өдрөөс хойш би түүнтэй өмнөх шигээ нээлттэй байхаа болчихсон юм, тэгээд л тэр өмнөх шигээ миний бүх зүйлийг мэдэж байх гээд ийм хачин юм хийгээд байгаа байх"
Би: ойлголоо би ээжид чинь уурлахгүй, мэдээж хамгийн хайртай хүү нь гэнэт хөндийрөөд байхаар чамайг алдчих вий гэж айсан байх л даа.
Жунин: магадгүй л юм гэхдээ намайг ийм байдалд оруулсан хүн нь аав ээж хоёр өөрсдөө шүү дээ, тэгээд л чи чамайг хөлсөлсөн юм чи бол манай аав ээжийн хүсэхгүй амьдрал нь тэднийг ч бас над шиг өөрийн хүслээр биш бусдын хүсэлд тааруулж амьдрах ямар байдгийг мэдээсэй гэж хүсэж байна.
Би: ойлголоо Ким захирлаа би хичээх болно оо *инээмсэглэх*
Жунин ч бас над уруу харан инээмсэглээд: тэгээрэй И туслах аа хаха гэснээ хогийн саванд хаясан пицца уруу харан санаа алдаад: уг нь их амттай пицца байсан юмсан дараа дахиж хийж өгөөрэй, ээж л биед муу гээд идүүлдэггүй болохоос би түргэн хоолонд маш их дуртай гээд нүдээ ирмэлээ.
Би: за заЖунин гэнэт нүүрээ үрчийлгэн гэдсээ дараад: ёо өлсөөд байна аа, хоёулаа гарч хоол идвэл яаж байна?
Би: болж л байна хэхэ, гэхдээ цаг их орой болсон байна юу идэх үү?
Жунин: би нэг гоё газар мэднэ, миний нууц газар байгаа юм 24 цагийн турш ажилладаг, бас үнэхээр амттай хоолыг зөвхөн тэндээс л идэж болно, энэ дэлхийн хамгийн гоё газар чи өөр хүнд хэлж болохгүй шүү би хааяа л тэнд очдог юм
Би: ойлголоо би хүнд хэлэхгүй ээ /энэ дэлхийн хамгийн гоё хоолны газарт очиж үзэх нь дээ, Жунинд тийм их таалагдсан юм чинь их л гоё газар байх даа, над шиг ядуу хүний зүүдэн дээ ч орохгүй газар биз, би ч азтай байна шүү амьдралдаа хэзээ ч хийж чадахгүй зүйлсээ түүнтэй хийх нь дээ бас хэзээ ч очиж үзээгүй гоё гоё газарт очиж үзэх нь байна шүү дээ/
Мэдээж бид өндөр зэрэглэлийн тансаг газар орох нь ойлгомжтой, тийм газар над шиг тамирын хувцастай очихгүй нь мэдээж тийм болохоор Жунины авч өгсөн ганган хувцаснуудаас нэгийг нь сонгон өмслөө. Хувцас аа солиод гараад иртэл Жунин над уруу гайхсан харцаар харан "чи үнэхээр наад хувцастайгаа явах гэж байгаа юм уу?", тэр чөлөөт маягийн загвартай нимгэн даавуун цагаан цамц цагаан өмдтэй байлаа. Хувцас нь миний бодож байснаас хамаагүй энгийн байсан ч гэсэн түүнд гайхалтай зохихоос гадна цаана л нэг баян тансаг харагдана. Энэ хүний байгаа байдал нь өрөө баян тансаг юм худалч хүнд зүгээр шуудай угласан байсан ч энэ хүний биед байгаа болохоор брендын хувцас шиг харагдах байх. Хүн яаж ийм лаг байдаг байна аа.
Би: тийм ээ /арай энгийн байгаа юм байх даа уг нь өндөр өсгийт бариу даашинз өмссөн юмсан үүнээс илүү гоёх ёстой байх л даа Жунин чинь нэг дүгээр зэрэглэлийн амьдралтай хүн шүү дээ /Би дахин орж илүү ганган хувцас өмсөх үү? яах уу? гэж эргэлзэн зогсож байтал Жунин гэдсээ даран ярвайсаар миний гараас хөтлөн "за за зүгээр явцгаая чи наад хувцастайгаа явмаар байгаа бол би хорихгүй ээ, хурдхан явж юм идэхгүй бол турж үхлээ" гэсээр намайг бараг л чирэн машиндаа суулгаад машинаа асаан хөдөллөө.
Бид яваад л байлаа бараг цаг шахуу явсан байхаа хотын зах уруу орж ирлээ.Ойр хавьд өндөр том ресторан байхаар царайгүй шүү, нөгөө л нэг миний өссөн шиг хотын захын хэдэн халтар барилга хажуугаар өнгөрсөөр. Ямар сонин хотын захад байдаг газар вэ? гэж бодон явж байтал Жунин жижигхэн гоймонгийн газрын гадаа машинаа зогсоох нь тэр.
Ядаж байхад тэр газар нь үнэхээр жижигхэн хамгийн их дээ 10 хүн л багтах байх.
Би ч гайхсан харцаар түүнрүү харан сууна гэтэл Жунин машинаасаа буугаад миний талын хаалгыг нээж өгөн "бид ирчихлээ" гээд инээмсэглэлээ.
Би: 0:О энэ чинь гоймонгийн газар юм биш үү?
Жунин: тийм ээ гоймонгийн газар, энэ дэлхийн хамгийн амттай гоймон зөвхөн энд байдаг юм
Би: за за -_- гэхдээ ийм гоймонгийн газар чинь зүгээр л ууттай гоймон аваад чанаад өгдөг биз дээ?
Жунин: мхн Би: зүгээр гоймон идмээр байсан юм бол гэрийн хажуугийн дэлгүүрээс аваад идэхгүй, би чамд чанаад өгөх л байсан ш дээ бас иймэрхүү гоймон чанадаг газар хаа сайгүй байдаг заавал ийм хол явж идэх шаардлага байсан юм уу?
Жунин: үгүй дээ чи энэ газрын гоймонг идэж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Энэ газраас өөр ийм гоё гоймон хийдэг газар огт байхгүй амлаж байна зүгээр л ороод гайхамшигтай учрах болно
Би: за за -,- /нэртэйгээр нь энэ газрын ажилчин болчихгүй дээ, тэр магтаж байгааг нь ээ, гайхамшигтай учирна юу юу гэнэ үү?/
Бид дотогш ороход гурав дөрвөн хүн гоймон идэн сууна бүгд намайг цоо ширтэнэ, яг л эвэртэй туулай үзсэн юм шиг. Мэдээж юунаас болж байгааг нь мэдэж байна аа ийм үнэтэй тансаг хувцас өмссөн байж ийм газар гоймон идэхээр хүмүүс гайхаж байгаа байх. Жунин хүртэл энгийн өмд цамцтай байгаа болохоор энэ хүмүүс дунд ялгаагүй энгийн харагдах ба би л энд гариг андуурсан эргүү юм сууж байв.
Жунин над уруу ойртон: тэдний харцыг битгий тоо, мэдээгүй юм шиг л чөлөөтэй бай тэд чиний гадаад төрхийг хараад гайхаад байх шиг байна чи яг л ерөнхийлөгчийн үдийн зоогд явах гэж байгаа юм шиг харагдаж байна хихи гоё харагдаж байна оо
Би: -_- чи ийм газар ирэх байсан юм бол надад хэлэхгүй яасан юм? би чамайг баян болохоор илүү дээр газар орно байх гэж бодоод л ийм хувцас өмссөн ш дээ
Жунин юу ч болоогүй юм шиг өөдөөс малийсаар: уучлаарай хэлэх гэсэн боловч би хэтэрхий их өлсөөд байсан юмаа, чамайг дахиж хувцас аа сонгоод өмсөхийг хүлээж тэсээгүй юм
Би: за за -_-
Жунин: захиалгаа өгөх үү? чи ямар гоймонд дуртай вэ?
Би: -_- юу ч байсан яах вэ? насаараа гоймон идлээ одоо дуртай гээд байх гоймон байхгүй бүгдээс нь залхчихсан
Жунин: өө за за тэгвэл би мэдээд захиаллаа шүү, дараа гоймон биш өөр амттай хоол авч өгнө өө за
Би: хэрэггүй дээ~
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)