Part 4
~OXEXO~Baekee~
Намуухан эгшиглэх хуримын аялгуу, балчир охин байхдаа мөрөөддөг байсан гоёмсог даашинзаа өмсөөд үлгэрийн мэт сайхан зассан цэцгэн замаар хүний гэргий болохоор алхаж байна.
Хэдийгээр хайр сэтгэлээрээ гэрлэж байгаа биш ч гэсэн үзэн ядалт хар буруу бодол байхгүй болохоор өнөөдөр надад ямар гайхалтай байна гээч. Сэтгэл догдлол сандрах давхацсан сонин өдөр байна. Миний бодол удаан үргэлжилсэнгүй аль хэдийн Жунин хажууд ирсэн байв.
Номлогч номлолоо эхэллээ. Аз жаргал хайрыг ерөөсөн ерөөл, хайрын амлалт биднээр хэлүүлэн хайр сэтгэлийг минь баталлаа.
Номлогч: ноён Ким Жунин та хадагтай И Хэриг эхнэрээ болгон авч насан туршдаа хайрлаж хамгаалахыг зөвшөөрч байна уу? гэж асуухад Жунин бах нь ханасан мэт аав ээж рүүгээ харан байдгаараа ярзайгаад "мэдээж зөвшөөрч байна, насан туршдаа түүний төлөө амьдрах болно" гэж хэлэхэд аав ээж хоёр нь оршуулгад ирсэн мэт хоёр аймшигтай царайтай хүмүүс дуртай дургүй хүчээр сууж байгаа харагдана.
Аав нь угаас ширүүн төрсөн төрхөө улам ч ширүүн болгон хамаг хөмсгөө зангидан суух ба ээж нь амандаа ямар нэг юм үглэн үнэхээр дургүй байгаа харагдана. Энэ бүхнийг харсан Жунины сэтгэл санаа гайхалтай байгаа бололтой байдгаараа инээмсэглэн ялалтын царай тодруулна.
Номлогч үргэлжлүүлэн: хадагтай И Хэри та ноён Ким Жуниныг өөрийн нөхөр хэмээн хүлээн зөвшөөрч насан туршдаа хамт байхыг зөвшөөрч байна уу? гэж асуухад уг нь надад бодоод байх зүйлгүй ажил минь байтал тэрхэн мөчид маш их сандарлаа. Танхим дүүрэн зочид зөвхөн миний хариултыг хүлээн 500 гаран зочдын мянга гаран нүд зөвхөн намайг ширтэх нь намайг хангалттай сандаргаж байв.
Хариултаа хэлэх гэж юунаас ч айсан юм бүү мэд үг сайн гарч өгөхгүй зогсож байтал Жунин миний гараас атган над уруу харан "зүгээр дээ сандрах хэрэггүй" гэж зөөлөн шивнэлээ. Түүний хэлсэн үгэнд бага зэрэг тайвширсан би "тийм ээ зөвшөөрч байна" гэж өөртөө итгэлтэйгээр танхим дүүрэн чанга хэллээ.
Номлогч: Бөгжөө солилц нь уу? гэхэд нь бид хоёр хэдэн саяын ч үнэтэй юм бүү мэд алмазан шигтгээтэй гоёмсог цагаан алтан бөгж солилцлоо.
Номлогч: баяр хүргэе ингээд ноён Ким Жунин болон хадагтай И Хэри нарыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна.Ким Жунин та эхнэрээ үнсэж болно. Гэж хэлэхэд Жунин над уруу нүдээ ирмээд аажуухан налсаар уруул дээр минь үнслээ. Танхим дүүрэн зочид босон алга ташин баяр хүргэнэ. Тэр дунд биднийг үзэн ядсан харцаар харах хоёр л хүн байлаа мэдээж Жунины эцэг эх. Тэд хүний урамд ганц хуурамч хамаагүй инээмсэглэл тодруулсангүй хурим эхэлсэн цагаас хоёр ууртай хүн суусаар.
Хуримын гол ажиллагаа дууссан тул дурсгалын зураг татуулах болоход хүргэн бэрийг талынхан хоёр талаар нь зогсох ёстой боловч миний талаас нэг ч хүн байхгүй байсан болохоор Жунины талаас ирсэн зочид хуваагдан зогслоо. Зургаа даруулж дуусаад цэцгээ шидэх ёстой хурим хийгээгүй залуу бүсгүйчүүд цэцэг шүүрэх гэж бөөн догдлол болон "над уруу, үгүй над уруу" гэх мэтээр орилно.
Энэ үед бас л миний талаас найз нөхөд эгч дүү байхгүй байсан болохоор шал танихгүй олон бүсгүйн зүг цэцгээ шидлээ. Цэцэг барьж авсан бүсгүйн хэн гэдэг яагаад хурим хийхийг тэгж их хүсээд байгаа гээд тэр бүсгүйн талаар юу ч мэдэхгүй зөвхөн цэцэг барьж аваад ямар их баярлаж байгааг нь харан инээмсэглэн зогсоно.
Уг нь ийм үед сайн найзууд нь хайртай эгч нар нь "би, би надад өгөх ёстой шүү заавал надад өгөөрэй" гээд л нууц хуйвалдаан мэтийн зүйл байдаг биз дээ тэгээд тэр хүн рүүгээ чиглүүлж шиддэг гэтэл надад сайн найз хайртай эгч дүү аль нь байсангүй, ийм л үед илүү их ганцаардлыг мэдрэх юм даа -_-
"Яагаад гуниглаад байгаа юм? гаргасан шийдвэртээ харамсаж байна уу?" гэх асуултаар гүн бодлоосоо салан хажуу тийш харвал Жунин царайлаг дээрээ улам царайлаг болчихсон хажууд инээмсэглэн зогсоно.
Би: үгүй дээ, харамсаагүй харин ч зөв шийдвэр байсан гэж бодож байна надад ч чамд ч ашигтай тийм биз дээ гэсээр Жуниныг нудраад: зүгээр л миний таньдаг хүн энд нэг ч алга гэж хэлэн санаа алдахад
Жунин худлаа гайхсан дүр эсгээд "тэгээд би хэн болж байна аа" гэсээр нүдээ бүлтийлгэлээ.
Би: чамайг ямар хэлсэн юм уу? угийн миний нөхөр юм байж гээд инээхэд Жунин "хоёулаа эхнэр нөхөр юм чинь ингээд танихгүй хүмүүс шиг зогсоод байж болохгүй биз дээ тэгээд ч хуримын үдэшлэг эхэлж байна бидний бүжгээр эхлэх ёстой бүжиглэж чадна биз дээ " гэсээр хуримын хүлээн авалт болж байгаа газрын голд байрлах бүжгийн том талбайд хөтлөн гарч ирлээ.
Би байдгаараа нүүрээ үрчийлгээд: би огт бүжиглэж чаддаггүй бүжиг бол миний амьдралыг хар дарсан зүүд, миний амьдралын ихэнх хар дурсамж бүжигтэй холбоотой гэдгээ хэлэхээ мартсан байна. Би бүжиглэх бүрд ямар нэг бүтэлгүй юм болдог гэж хэлэхэд Жунин чанга инээгээд "зүгээр дээ би бүжгийн мастер болохоор чи бүтэлгүйтэхгүй" гэж хэлээд бэлхүүсээр тэврэн өөртөө наагаад зөөлөн найган бүжиглэж эхэллээ.
Хүмүүс ч нээх удсангүй бүжгийн талбай уруу орон бүжиглэж эхлэв. Хуримын үдэшлэг гурав дөрвөн цаг үргэлжлээд дууслаа.Үдэшлэг дуусаад бидэнд зориулж бэлдсэн буудал уруу явлаа. Маргааш өглөө бид бал сарын аялалдаа гарна. Австралид байдаг Жунины хувийн арал дээр очих гэж байгаа юм. Зүүдэнд ч оромгүй гайхалтай амьдралтай хүн шүү хэхэ.
Бүтэн өдөржин өсгийтэй гуталтай байсан болохоор хөл нь салж унах шахсан юм бараг мөлхөөд л орж ирлээ. Хурдхан унтаж амрах минь гэсээр даашинзаа тайлан халаад биед эвтэйхэн юм өмслөө.Бид биед тухтай хувцас өмсөөд оройн хөнгөн зоог барилаа. Жунин түрүүлээд усанд орж байгаа болохоор уснаас гарахаар нь гялс усанд ороод унтъя гэж бодон нүүрээ цэвэрлэн сууж байтал өрөөний хаалга дуугарлаа. Би ч гайхан хаалгаа тайлтал хадам ээж минь зогсож байх нь тэр.
Би: 0.О ээжээ та энд~ гэж хэлж дуусаагүй байтал шууд өрөө рүү яваад орчихлоо. Өрөөнд орон ийш тийш харж байснаа "Жунин хаана байна?" гэв.
Би сандран "у-усанд орж байгаа" гэтэл хадам ээжийн минь нүүрэнд анх удаа инээмсэглэл тодрох нь тэр.
Тэр Инээмсэглэн: мм та хоёрыг чинь юу юугүй л анхны шөнө эхэлсэн байх гэж бодож байлаа. Залуу хосууд чинь буудалд орж ирээд бие бие рүүгээ дайрдаг биз дээ гээд басамжилсан байртай инээсээр гэтэл гэнэт хэн нэгэн мөрөөр минь тэвэрлээ.
Би хажуу тийш харахад Жунин уснаас дөнгөж гарч ирсэн нойтон үстэй бас шалдан зогсож байх нь тэр.
Жунин ээж, би: 0.О ???
Жунин инээмсэглэн: яасан бэ? ээжээ, өнөөдөр чинь зөвхөн бидний өдөр шүү дээ та арай саад болохгүй биз дээ.
Гэхэд ээж нь бага зэрэг түгдчин: ү-үгүй яалаа гэж дээ та хоёрыг унтах арай болоогүй болохоор тусгай бэлдсэн бэлгээ өгөх гээд л гэсээр гараа дохиход буудлын ажилчид тансаг засан оройн хоолны ширээ оруулж ирлээ. Амтлаг дарс цэцэг лаа ч бас мартсангүй.
Жунин: баярлалаа ээжээ таныг бидэнд зориулан ийм зүйл бэлдэнэ гэж огт бодсонгүй шүү
Ж.ээж: зүгээр дээ мэдээж хүүхдүүд дээ энэ зэргийн зүйлийг бэлдэх хэрэгтэй биз дээ гэж худлаа инээснээ илүү сонжсон байдалтай: гэхдээ та хоёр буудалдаа ирээд нэлээд хэдэн цаг болсон биз дээ тэгээд юу ч болоогүй хэрэг үү? гэж асуув.
Түүний асуусан асуултын цаад утгийг ойлгохгүй зогсож байтал Жунин намайг өөртөө илүү чанга наагаад: үгүй юу ч болоогүй байгаа гэхдээ болгох гээд л бэлдээд байж байна. Бүтэн өдөржин хуримын ёслол гээд бүжиглэж дуулж явсаар байтал бөөн хөлс хир болсон байна тэгээд л бид эхлээд усанд орж өөрийгөө бэлдсэн хэрэг. Одоо л эхлэх гэж байна анхны шөнөө хөлс үнэртүүлээд байвал муухай биз дээ тийм ээ хайраа гэсээр духан дээр минь үнслээ.
Би: ха-харин тийм ээ *тэнэг инээх* /ёоё ичиж үхлээ яагаад ийм сэдвээр нөхөр хадам ээжтэйгээ ярих ёстой гэж/
Ж.ээж: аан тийм байсан юм уу? ээж нь саад болчихлоо одоо явлаа сайхан баярлаарай хүүхдүүдээ гээд худлаа тас тас инээсээр гараад явлаа.
Түүнийг гарав уу үгүй юу Жуниныг өөрөөсөө түлхээд "ч-чи яагаад ша-шалдан байгаа юм? ядаж дотоожоо өмсөж болоогүй юм уу?" /ичсэндээ бараг л хацар минь дэлбэрэх гэж байх шиг байна/
Жунин над уруу харан жуумалзаад: чи ичээд байгаа юм уу? наад хацар чинь алим шиг болчихсон байна.
Би: 0.О б-би хэзээ ичсэн юм??? чи л өөрөө гаж донтон шиг шав шалдан байсан биз дээ гэсээр нүдээ ийш тийш эргэлдүүлэн харцаа бурууллаа.
Жунин инээж байснаа над уруу ойртож эхлэх нь тэр.
Би: 0.О ч-ч-чи яагаад байгаа юм бэ??? *хойш ухарна*
Гэтэл Жунин намайг татан өөртөө наагаад чихэнд минь *ээж хаалганы цаана сонсож байгаа болохоор зүгээр л жинхэнэ юм шиг жүжиглэх хэрэгтэй байна* гэв.
Би: яагаад ээж чинь*** гэтэл Жунин үг таслан "манай ээж хэр барагтаа хүнд итгэдэггүй болохоор чамтай гэнэт гэрлэх болсонд гайхаж байгаа тиймээс л жинхэнэ байна уу үгүй юу гэж хар шөнөөр шалгаж яваа нь энэ, тийм болохоор жоохон тачаадаад өгөөрэй за"
Би: ЮУ??? гэтэл Жунин миний амыг дараад "худлаа тачаад гэж байна, яг хуримын шөнөө өнгөрөөж байгаа юм шиг, ээжийг хурдан явуулмаар байгаа л бол хийсэн чинь дээр шүү" гэж шивнээд гэнэт чангаар "ХАЙРТ МИНЬ ОДОО ЭХЛЭХ ҮҮ?? БИ ЯГ ГАЛЗУУРЛАА" гэж хэлснээ намайг өргөн явсаар хаалганд хүчтэй наагаад "одоо" гэж шивнэлээ.
Би Жунины хэлснээр худлаа тачаадах ёстой ч гэсэн би яг яаж дуугарахаа мэдэхгүй байлаа. Учир нь би үзээгүй шүү дээ.
Би: ммм аааа биш ээ аа гэх мэт амандаа зөөлөн дүнгэнэж байтал
Жунин над уруу харан шоолсон байртай инээснээ "Би л өөрөө бүгдийг хийхээс" гэсээр хүзүүг минь хүчтэй сорон үнсэж эхлэх нь тэр.Тэрхэн мөчид хамаг биеэр тог гүйх шиг хачин мэдрэмж төрж өөрийн мэдэлгүй амнаас "аахх" гэх хэзээ ч надаас гарч байгаагүй авиа гарчихлаа.
Би хүртэл өөрөөсөө гайхан том нүдэлж байтал Жунин улам жуумалзсаар "одоо дахиад жоохон дуугарчих тэгээд ээж явна" гэж шивнээд дахин хүзүү эгмээр минь уруулаа гүйлгэн үнссээр би ч саяын хачин авиагаа хэд хэд гаргаад авлаа.
Гэнэт Жунин намайг буулгаад "болчихлоо, одоо унтаж амардаа чи усанд орох гэж байсан билүү" гэв.
Би саяын өөрийн гаргасан авианаасаа ичин шал ширтсээр: т-тийм ээ усанд орлоо сайхан амраарай гэж хэлээд угаалгын өрөө рүү бараг гүйж байтал
Жунин "зүгээр дээ тачаадах чинь ичээд байх зүйл биш зүгээр л чамд таалагдсан гэсэн үг
Би: 0.О б-би тачаадаагүй, хэн тэгсэн гэж? хачин юм ярих юм гэсээр угаалгын өрөө рүү гүйн ороход Жунин инээд ард сонсогдон үлдлээ.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)