Part 2
~OXEXO~Baekee~
Хэри өглөө босон гэрээс гарахад гэрийн үүдэнд сүү сонин тавьсан байлаа. Сонинг аван нүд нь томрон "ийм хурдан гэж үү?" гэж амандаа үглэсээр гэртэй орлоо. Гэртэй орон Жунинд өглөөний цай бэлдэж байх зуур Жунин аль хэдийн сэрчихсэн байлаа. "өглөөний мэнд " гэсээр инээмсэглэн гал тогоонд орж ирэн "орчин үеийн үнсгэлжин" гэх гарчихтай сонин уруу харан "гайхсан уу? энэ зөвхөн эхлэл нь бас интернет зурагтаар ч мэдээлэл гарах байх хүмүүс чамайг янз бүрээр хэлж магадгүй болохоор битгий эмзэглээрэй, угийн л хүмүүс хэл амаа билүүдэх дуртай шүү дээ" гэж анхааруулж хэлэхэд Хэри үл ялиг инээмсэглэн "зүгээр дээ , би янз бүрийн дүрд тоглодог болохоор хүмүүсийн хэл ам гэдэг зүйлд цочрол өгөхөө болиод удаж байна" гэсээр хоолоо ширээнд өрж эхлэхэд Жунин ширээний ард тухлан суугаад "тийм гэж үү? тэгвэл сайн байна, миний санаа амарлаа" гээд үнэхээр царайлаг дээрээ инээмсэглэх үед илүү царайлаг болдог гэдгээ мэдсэн мэт дэндүү гайхалтай инээмсэглэн Хэри рүү харахад Хэри түүнийг яагаад ийм төгс төгөлдөр болохыг гайхан тэрхэн зуур Жуниныг бишрэх бодолд автлаа. Жунинд сайхан гэх бүхнийг бурхан харамгүй заяасан мэт Хэрид санагдаж байлаа.
Жунин үргэлжлүүлэн: чиний тоглож байсан дүрүүдээс хамгийн хөгжилтэй дүр нь ямар дүр байсан бэ?
гэж асуухад Хэри ширээгээ засаж дууссан тул Жунины урд суугаад хэсэг бодол хийлснээ инээмсэглэн: нэг сонин эгчтэй хамтарч байсан юм байна. Тэр эгч өөрийн үргэлж архи уудаг нөхрөө ямар ч шалтгаангүй зодож цохиж чадахгүй болохоор намайг нууц амаргын дүрд тоглуулсан, би нөгөө ах дээр чинь очоод "хайраа өчигдөр эхнэр чинь гадуур хоносон гэж уурлаагүй биз дээ" энэ тэр гээд зөндөө тэнэг тэнэг юм ярьсан тэгсэн чинь нөгөө ах өмнөх өдөр нь шал согтуу байсан болохоор надтай үнэхээр ямар нэг юм болсон байна гэж бодоод эхнэрээсээ нуух гэж их хичээсэн даанч эхнэр нь надтай хуйвалдсан байсан болохоор яг бид хоёрыг тийм юм яриад сууж байхад ороод ирсэн тэгээд л орилж чарлаад нөхрөө зодож гарсан даа, тэр эгч нөхрөө зодох юм бол сайхан санагддаг гэсэн тэгээд л намайг хөлсөлж тийм тэнэг шалтаг гаргаж байгаад зодож гарсан. Нөгөө ах өөрийнх нь буруу гэж бодоод чимээгүй зодуулаад суугаад байсан бас "уучлаарай ханиа" гээд л ёстой өрөвдөлтэй ч юм шиг тэр ах архинд дуртай болохоос дажгүй л хүн шиг санагдсан хэхэ
Жунин чанга инээн: ямар тэнэг юм бэ? нөхрөө зодохын тулд хүн хөлсөлж жүжиг тавьсан хэрэг үү?
Хэри. мхн тэр ч гайгүй нэг ах эртний грекийн боол шиг байх дуртай гээд би бүтэн өдөржин грек даашинз өмсөөд түүний эзний дүрд тоглож янз бүрийн юм хийлгэж харааж зүхсэн юм чинь, дэлхий дээр тийм мэдрэл муутай ч юм шиг хүмүүс их байдаг юм өө, гэхдээ тэр хүмүүсийн ачаар мөнгө олдог болохоор нэг бодлын тийм хүмүүст баярлах шиг хэхэ
Жунин: ХАХАХА ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ?
Хэри: харин тийм ээ тэнэг хүмүүс олон шүү *инээмсэглэх*
Жунин: тэгвэл чиний тоглож байсан хамгийн өрөвдөлтэй дүр юу вэ? гэж сонирхон асуухад Хэри бага зэрэг санаа алдаад: нэг эмээ охиноо маш их санаж байсан бас хүнд өвчтэй хоёр гуравхан хоногийн настай болсон байсан юм. Тийм болохоор ээжийгээ нас барахаас өмнө ирж уулзаач гэж охиноос нь гуйсан боловч охин нь завгүй гээд ирээгүй арга ядсан эмч нар тэр эмээг эцсийн замд нь тайван явуулахын тулд намайг охин нь болоод тоглоод өгөөч гэсэн, тэр эмээ өвчнөөсөө болоод бараг л харахгүй байсан болохоор намайг жинхэнэ охиноо гэж бодсон тэгээд би тэр эмээг өөд болох хүртэл нь охин шиг нь байж түүнийг асарсан гэж хэлэхэд түүний нүдэнд нулимс цийлгэнэж байлаа.
Жунин нь бас гунигтай болсон харагдана, гүнзгий санаа алдаад: ямар өөдгүй хүүхэн бэ тэр охин нь гэж хэлэн чин сэтгэлээсээ уурлаж байгаа бололтой хөмсгөө зангидаж байснаа эргээд хэвийн байдалдаа ороод: чиний ажил их сонирхолтой юм аа нэг олдох амьдралдаа маш олон өөр дүрээр олон хүний амьдралаар амьдарч үзэх нь байна ш дээ азтай юмаа гэж хэлэн инээмсэглэлээ.
Хэри Жуниныг өөрийн амьдралаас болж эмзэглэж байгааг гадарлаж байсан тул түүний сэтгэлийг засах гэж бяцхан наргиа хийлээ, Хэри: тэгвэл чи манай компанид ажилд орооч чи их царайлаг болохоор захиалга ихтэй байна байх даа гэж хэлэхэд Жунин "нээрээ тэгдэг ч юм уу" гээд маазраад амжлаа.
Тэдний хамтдаа угтсан эхний өглөө тун дажгүй байлаа санаа бодол гайгүй нийцэхээс гадна хоёул бие биеийнхээ амьдралын хүнд хэцүү сэтгэл эмзэглэсэн асуудлыг мэдэх тул илүү нээлттэй харилцаж байсан байх.
Миний талаас буюу Хэригийн талаас:
Жунинтай хамт хооллож дуусаад бид гадуур гарахаар боллоо Хуримын даашинз хурим хийх газартаа очиж үзэх ёстой. Миний хувьд гэвэл зүгээр л ажил болохоор тэр бүх зүйл ямар байх нь огт хамаагүй байсан ч нөгөө талаас бодоод үзэх юм бол бидний гэрлэлт албан ёсных болохоор миний хувьд чухал байх ёстой ч юм шиг. Энэ бүхнийг Жунин ч бас бодсон бололтой бүх зүйлсээ надтай хамт сонгож миний саналыг асууж байгаа юм. Магадгүй энэ миний амьдралд тохиох цор ганц гайхалтай хурим байх над шиг ядуу тарчиг хүн Жунинтай хийсэн гэрээгээ дуусгаад өөр хүнд дурлан түүнтэйгээ гэрлэлээ гэхэд лав л Жунин бид хоёрын хуримыг гүйцэх баян тансаг хурим хийж чадахгүй байх. Тийм болохоор ганц олдох боломжоо сайн ашиглаад насан туршдаа дурсах сайхан дурсамжтай үлдэх юмсан гэсэн нууцхан бодол толгойд минь хааяа нэг орж ирнэ.
Бүтэн өдөржин гадуур дотуур явж хуримын бэлтгэл хийлээ. Орой нь салж унах гэж байгаа хоёр юм гэртэй ирэн гарууд хувцас аа тайлж шидээд нэг хэсэгтээ нам унтсан байв. Ходоод минь хоол нэхэхийн эрхэнд дуртай дургүй муухай царайлсаар босоход өрөө тас харанхуй болсон байхыг бодвол шөнө болсон бололтой Жунин хажууд нам унтсаар. Би орноос өндийн цаг харвал 22:05 минут аль хэдийн оройн хоолны цаг өнгөрсөн тул хүнд хоолоор яах вэ гэж бодоод хөнгөн зууш пицца хийгээд тавьчихлаа. Пицца болохын алдад гэнэт гэрийн хонх дуугарах нь тэр, энэ орой хэн байдаг билээ гэж бодон гайхсаар хаалга тайлахад хадам ээж минь байдгаараа ярвайчихсан ууртай зогсож байлаа.
Би ч сандран түүнийг хурдхан гэртэй орохыг урилаа. Тэр над уруу муухай харсаар гэрт орон гадуур хувцас аа надад өгөөд шууд л гал тогооны өрөө рүү яваад очих нь тэр. Би мэдээж гайхаж байсан ч араас нь дагаад ортол ширээн дээр тавьсан зууш пицца уруу аймаар ууртайгаар хараад зогсож байв. Би яахаа мэдэхгүй хий дэмий л түүнийг ширээнд суухыг урилаа гэтэл тэр чанга орилон "ХҮРЭЭД ИР ОРОЙН ХООЛ ИДЬЕ ГЭЭД БАЙХАД АЖИЛТАЙ ЗАВГҮЙ БАЙНА ГЭЭД БАЙСАН ЮМ БАЙЖ ХҮҮД МИНЬ ИЙМ НОХОЙН ХООЛ ШИГ ЗҮЙЛ ХИЙЖ ӨГЧ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?? ЦАГ ИЙМ ОРОЙ БОЛСОН БАЙХАД ОДОО БОЛТОЛ ХООЛЫГ НЬ ИДҮҮЛЭЭГҮЙ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ? ТҮРГЭН ХООЛ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР МУУ БОЛОХЫГ МЭДЭЖ БАЙНА УУ ЧИ?? ЭД ХӨРӨНГӨ, ЭРДЭМ МЭДЛЭГГҮЙ ЮМ БОЛ ЯДАЖ ХООЛ САЙН ХИЙГЭЭД СУРАХАД ЯАДАГ БАЙНА АА ЭНЭ ХОГОО ЯГ ОДОО ХАЯАД ХҮҮД МИНЬ ХООЛ ШИГ ХООЛ ХИЙ " гэж галзуурсан мэт орилсоор хийсэн пиццаг минь над уруу базаж аван шиднэ.
Надад үнэхээр гомдолтой байгаа ч миний ажил юм чинь гэж бодоод шүд зуун тэвчсээр гарах гээд байсан нулимсаа арай гэж цааш залгилаа.
Газар унасан пицаагаа түүж байтал Жунины "ЭНД ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ?" гэх ууртай дуу сонсогдон дээш харвал тэр дөнгөж сая сэрсэн бололтой бага зэрэг нойрмог харагдах боловч үнэхээр ууртай байгаа нь илт.
![/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]](https://watt-pad.ru/media/stories-1/c46a/c46a94e876c67302c4a90f1703f7e613.jpg)