1 страница29 апреля 2019, 18:37

Cover [Орлон тоглогч ] part1

Хүйтэн салхи үлээсэн намрын сэрүүн өдөр өвдөг давсан урт шаргал пальто өмссөн хорь орчим насны залуухан бүсгүй хаа нэгтэй яаран алхана. Зорьсон газартаа хүрсэн бололтой нэгэн тансаг рестораны урд ирэн цонхны шилэн дээр тусах өөрийн тусгалыг хальт харан хацар шүргэсэн богино хар үсээ бага зэрэг янзлаад дотогш орлоо.

Түүнийг хаалгаар орох төдийд үйлчлэгч залуу гүйх шахам хурдан алхсаар ирэн бөхийгөөд: танд юугаар туслах уу? гэж эелдэг асуулаа.

Бүсгүй энэ баян тансаг газар анх удаа ирж байгаа нь түүний сандрах байдал эргэн тойрноо нүд гүйлгэн хараад бага зэрэг алмайрч байгаагаас нь тод харагдана. Эргэн тойрноо ажиглаж байсан бүсгүй, үйлчлэгч залуугийн асуултад "Ким Жунин гэдэг нэр дээр захиалга өгсөн" гэж хурдхан хариуллаа.

Үйлчлэгч залуу инээмсэглэн: та намайг дагаад явна уу? гэсээр бүсгүйг дагуулан зоогийн газрын VIP өрөө буюу тусгай нэр хүндтэй хүмүүсийг хүлээн авдаг өрөөнд оруулахад бүсгүйн зүс таних төдий ганцхан удаа уулзаж байсан хуурамч найз залуу нь инээмсэглэн түүнийг угтах ба залуугийн эцэг эх бололтой тавь орчим насны ширүүн төрхтэй эрэгтэй болон хэтэрхий эрх ямбатай нь гадаад төрхөөс нь илт харагдах дээгүүр харсан ярвагар эмэгтэй, бүсгүйн зүг муухай харсаар угтлаа.

Залуу инээмсэглэн бүсгүйн гараас хөтлөн нөгөө хоёр хүний өөдөөс харан суухад сандарсандаа яахаа мэдэхгүй бүлтгэнэх бүсгүй яг л чонон сүрэгт ороод ирсэн бяцхан хурга мэт.

Бүсгүй дэндүү их сандарсандаа хөлрөх гараа дахин дахин даашинз даа арчина. Түүнийг байгаа байдлыг ажигласан залуу "сандрах хэрэггүй дээ" гэж зөөлөн шивнээд, инээмсэглэн чанга ярилаа.

Залуу: ааваа! ээжээ! энэ хүүгийнх нь хайртай эмэгтэй, И Хэри гэж танилцуулахад бүсгүй суудлаасаа босон "Сайн байцгаан уу? ааваа ээжээ танилцсандаа таатай байна" гэж хэлэн инээмсэглээд тэдэнд хүндэтгэл үзүүлэн бөхийлөө.

Харин Хэри бүсгүйн хадам аав ээж гэгдэх эдгээр хүмүүс тийм ч тааламжтай бус байгаа нь царайны хувирал, бүсгүйг дээрээс доош гүйлгэн харж голсон янзтай бие бие рүүгээ харах тэдний харц илтгэнэ.

Залуугийн аав өтгөн хөмсгөө байдгаар нь зангидан бүсгүй рүү харсаар: чи үнэхээр Жунинд хайртай гэж үү? түүний эхнэр байна гэдэг чамд тийм ч амар биш байх болно, учир нь та хоёр, тэс өөр хоёр ертөнцийн хүмүүс гэх хатуу асуултаар яриагаа эхэллээ.

Бүсгүйд "хоёр өөр ертөнц" гэдэг үг маш хүндээр тусах боловч тэр тэвчих ёстой, эцсийн эцэст тэр ердөө ажлаа хийж байгаа шүү дээ.

Хэри Жунинтай тохиролцсон яриагаа бодон ийнхүү хариуллаа: тийм ээ би Жунинд маш их хайртай, түүнтэй гэрлэмээр байна гэж шийдэмгий хэлээд доош харан гараа чанга атган сууна.

Үүний хажуугаар Жунин бүсгүйд хүч нэмэхийн зэрэгцээ аав даа хандан: ааваа та юу асуугаад байгаа чинь энэ үү? энэ асуудал аль хэдийн шийдэгдсэн биш үү? Хэри бид хоёр бие бие дээ маш их хайртай. Хэри л биш бол би бүх зүйлээсээ татгалзана гэж хэлсэн байх аа гэж өндөр дуугаар хэлэн хөмсгөө зангидахад ээж нь гэх эмэгтэй сандран: мэдээж тохиролцсон аав ээж нь хэлсэн дээ заавал хүрнэ ш дээ, тэгээд л аав ээж хоёр нь энд бэртэйгээ уулзах гээд ирсэн байгаа биз дээ, аав нь зүгээр бэрээсээ итгэлтэй байгаа үгүйг нь асуусан хэрэг гэж хурдхан залруулаад залууг аль болох аргадаж байгаа харагдана.

Харин аав нь нөгөө л нэг ширүүн чигээрээ: ээжийн чинь хэлсэн үнэн, тохирсон л бол тохирсон чамд ч гэсэн бидэнд амласан зүйл байгааг санаарай, би зүгээр асуусан юм битгий юу ч болоогүй байхад омголон зангаа гаргаад бай гэж хэлэхэд ээж нь инээмсэглэн: сонссон биз дээ? хүү минь одоо тайвшир аавтайгаа муудалцаад яах уу? гэр бүлээрээ сайхан хооллож байхад гэсээр залууг дахин аргадаад бүсгүй рүү харах даа харц нь огцом өөрчлөгдлөө.

Ж.Ээж: өвчтэй ээж, өнчин дүүтэйгээ амьдардаг гэсэн үү? гэж нэлээд дургүйцсэн байдалтай асуулаа.

асуулт асуух бүрдээ Хэригийн сэтгэлийг сийчих эдгээр хатуу үгсийг Хэри шүдээ зуун тэвчсээр нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулан: тийм ээ ээж дүү хоёртойгоо амьдардаг.

Ж. Ээж: аав чинь яасан юм? та гурвыг хаяад явсан хэрэг үү? ямар ажил хийдэг юм? гэж ар араас нь эрээ цээргүй асуух ээжийнхээ асуултыг Жунин таслан: ээж!!! та одоо гэхтэй зэрэгцэн Хэри инээмсэглэн тайвнаар: үгүй дээ миний аав биднийг хаясан юм биш тэр дүүг минь төрдөг жил Иранд энхийг сахиулах ажилд яваад амь алдсан юм. Миний аав цэрэг хүн байсан эх орон болон эх дэлхийнхээ төлөө олон дайн тулалдаан, энхийг сахиулах ажилд хойш суухгүй ордог байсан. Бидний ядуу амьдрал танд таалагдахгүй байх шиг байна, мэдээж танай гэр бүл шиг дээд зэрэглэлийн баян биш ч гэсэн мөнгө эд хөрөнгө, байшин сав бүгд байсан харин аавыг минь таалал төгссөн цагаас найз нөхөд нь араатан амьтан болон хувирсаар ээж бид гуравт байгаа бүгдийг хуурч мэхлэн авсан хэрэг, хэдий бид гурав одоо ядуу амьдарч байгаа ч ирээдүйд илүү сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж хэлэх дээ ааваараа бахархах харц, амьдралын шударга бус байдалд гомдох сааралтсан хоолой өрөөнд байсан хүмүүсийг хэсэг чимээгүй болголоо.

Юу хэлэхээ мэдэхгүй бантсан байдалтай сууж байсан ээж нь сая л хэлэх үг ээ олов бололтой, чанга зандарсан өнгөөр: үгүй ээ энэ охин чинь байтлаа барьж идэх нь ээ!! яасан яасан гэнэ үү? аавынх нь тухай асуусан биш ядуу ч гэсэн ирээдүйд сайхан амьдарна энэ тэр гэж том том дуугардаг байна шүү, чи хэдэн настай гэлээ?? 19 гэсэн үү? 20 ч билүү? ийм жоохон юм байж Жунинд хайртай дуртай сууна гэрлэнэ гээд байгааг чинь сая л ойлголоо баян болох санаатай хүүгийн минь хөрөнгөнд болсон доо л салахгүй байгаа юм байна л даа, манай хүүтэй суучих юм бол ядуу байгаа амьдрал чинь дээшлэх нь тодорхой л доо тэгээд ч~ гэсээр цааш үглэх гэж байхад нь Жунин үгийг нь таслан: ОДОО БОЛНО ОО ЭЭЖЭЭ, бид хоёр ингээд явлаа бэртэйгээ танилцсан одоо болсон биз дээ, дараа долоо хоногт бидний хурим дээр уулзъя баяртай гээд Хэригийн гараас хөтлөн шууд өрөөнөөс гарлаа. Тэдний ард Жунины ээжийн "ХӨӨЕ, ЯМАР ЗАДАРСАН~~~" гээд л үглэх үгс сонсогдсоор тэднийг холдох тусам намссаар чимээгүй боллоо.

Зоогийн газраас гаран Жунин Хэриг машиндаа суулгаад: гэртэй харъя, ачааг чинь өдөр аваад ирсэн болохоор шууд гэр лүү явлаа шүү, эсвэл чи гэрээрээ дайрах хэрэг байгаа юу? гэж асуухад

Өөрийн сэтгэл хөдлөлдөө автан ажлаа хийж байгаагаа мартаж ээжийг нь уурлуулсандаа гэмшин доош харан яахаа мэдэхгүй суух Хэри арай гэж ам нээлээ: ш-шууд гэрт чинь очъё гэхэд Жунин "ойлголоо" гэсээр машинаа асаан замдаа гарлаа.

Машинд анир чимээгүй байдал ноёрхон Жунин Хэри хоёр хэн хэн нь ам нээсэнгүй урд урд замаа ширтэн явна.Нэлээд удаан тэгж явсаар Жунин түрүүлж ам нээлээ: манай ээж аавыг уучлаарай, хэт их мөнгөнөөсөө болоод ийм хачин ааштай болчихсон юм. Хүн бүр л баян болохыг хүсдэг гэтэл тэдний хүсээд байгаа мөнгө нь хамгийн хайртай хүмүүсийг минь хүртэл тэс өөр нэгэн болгож хувиргах юм даа гээд санаа алдан: би 20 жилийн өмнөх тэр амьдралаа маш их үгүйлж байна үйлдвэрийн дэд захирал хийдэг аав, жижигхэн гоо сайхны дэлгүүр ажиллуулдаг ээж, тэд хоёулаа хүнтэй хүн шиг харьцдаг сайхан сэтгэлтэй өрөвч зөөлөн хүмүүс байсан сан гэтэл би одоогийн мөнгөндөө хахаж цацаж байгаа тэргүүн баян аав ээж гэх тэр хүмүүсийг огт танихгүй юм яг л миний аав ээжийн арьсыг нөмөрсөн танихгүй хүмүүс шиг гэж хэлэхэд Жунины нүдэнд гунигийн сүүдэр тусна.

Хэри түүний мөрөн дээр зөөлөн товшоод: магадгүй баян байхын тулд тийм ааш гаргахаас өөр аргагүй байдаг байх л даа гээд инээмсэглээд: харин ч чи намайг уучлаарай чамаас маш их мөнгө авч энэ ажлыг хийж байгаа хэрнээ алдаа гаргаж аав ээжийг чинь уурлуулчихлаа гэж хэлэхэд Жунин инээмсэглэн: зүгээр дээ харин ч үүнийг хийлгэх гэж чамайг хөлсөлсөн юм хэмээн сонсогдох төдий зөөлөн хэллээ.

Жунины хэлсэн үгийг сайн ойлгоогүй Хэри бага зэрэг гайхан: юу? би чиний хэлсэн үгийн утгийг сайн ойлгосонгүй гэж лавлан асуухад Жунин "юу ч биш ээ" гээд дахин дуугарсангүй. Дахиад л анир чимээгүй байдал тэд гэртэй очтолоо дахин юм ярьсангүй.

~~~~

Ким Жунины тухайд гэвэл Азид тэргүүлэх нефт үйлдвэрлэгч том компаний дэд захирал ирээдүйн эзэн нь. Одоо 26 настай энэ залууд гаднаас нь харахад ертөнц тэр чигээрээ гарт нь байгаа мэт дутаж гачигдах зүйл нэг ч үгүй өөр өөр хэлбэл дэндүү баян төгс амьдралтай нэгэн. Түүнд насаараа идээд барахгүй их хөрөнгө, дэлхийн нэртэй сургуулийг төгссөн мэдлэг оюун ухаан түүнийг нь гэрчлэх дипалом, бас хэнээс ч дутахгүй царайлаг царай, өв тэгш бие хаа байна. Хүн бүрийн мөрөөддөг зүйл биш гэж үү дэндүү төгс амьдралын тод жишээ. Гэвч энэ амьдрал хэрхэн бий болсонд гол учир байгаа юм. Ким Жунин гэх энэ залуу хар багаасаа л бүжиг гэх хүндхэн урлагт ухаангүй дурласан. Түүний төсөөлсөн ирээдүй төгсөх амьдрал нь ч урлагийн алтан тайз л байсан гэтэл дээр доороо ах эгч, дүүгүй айлын ганц гэх гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч болон төрсөн нь түүнийг өөрийнх нь огт хүсээгүй өөрийн биш хүний амьдралаар амьдруулах болсон тэр цагаас л үхлээ хүлээх өвчтөн шиг амьдралд ямар ч идэвхгүй болон өглөө гараад ажил орой ирээд унтах гэсэн хоёр л зүйлийг хийдэг болсон. Түүний хувьд бусад хүмүүс шиг зугаа цэнгэл, хайр дурлал үерхэл, найз нөхөд зэрэг амьдралыг бага ч гэсэн амттай болгодог тэдгээр зүйлс аавынх нь шийдвэрээр тэс өөр мэргэжил сонгосон тэр өдөр л бүр мөсөн үгүй болсон юм. Дунд сургуулиасаа үерхсэн хайртай бяцхан охин Дарин нь хүртэл аавынх нь гаргасан шийдвэртэй хамт түүнийг хаяан явсан.Шалтгаан нь бас л мөнгө. . . МӨНГӨ гаднаа бичиг зурагтай энэ нимгэн цаас л Жунины амьдралыг оронгоор нь эргүүлсэн хүсэл мөрөөдөл, хайр дурлал түүний амьдралд байсан бүх зүйлийг энэ цаас авсан оронд нь түүнд гадаад дотоодын банк дүүрэн мөнгө, дэлхийн өнцөг булан бүрд байх тансаг харш, эдлэн газар, хувийн арал зэргийг л өгсөн. Дэндүү том золиос авсан тансаг амьдрал. Энэ бүхэнд дасан зохицоод аль хэдийн арваад жил болсон түүнийг саяхан аав ээжийнх нь тавьсан бас нэг итгэмээргүй санал цочролд оруулсан юм. Тэр бол солонгос улсын ерөнхийлөгчийн ганц охин Чо Наритай гэрлэх санал. /Ерөнхийлөгч охин энэ тэр нь бүгд зохиомол шүү хэхэ/ Эрхийн тэнэг гэдгээрээ улс даяар алдартай эдийн шунал болсон тэр хачин охинтой гэрлэх нь Жунины гэр бүлийн компанид маш том хөрөнгө оруулалт орж байгаагаас өөрцгүй боловч Жунинд хувь хүн талаас авч үзвэл амьдын там л гэсэн үг. Энэ саналыг зөвшөөрөх юм бол авсаа ухсанаас өөрцгүй, амьдрах ямар ч шалтгаангүй болох тул Жунин аав ээжийнхээ эсрэг анх удаа нүүдэл хийж байгаа нь Хэри. Яагаад Хэри бэ? гэвэл Хэри бол хөлсөөр хуурамчаар хэний ч хамаагүй дүрд тоглож өгдөг Орлон тоглогчдын жижиг компаний ажилтан. Тэр Жунинд яг тохирсон хүн. Аав ээжийгээ дураараа аашилж амьдралыг нь оронгоор нь эргүүлэхийг хэд хэдэн удаа тэвчсэн Жунин энэ удаад тэдний амьдралыг оронгоор нь эргүүлэхээр шийдсэн, нэг ёсны нөхөрсөг өшөө авалт байлаа. Аав ээжийнхээ хамгийн дургүй хүн болох нэн ядуу амьдралтай, мэдлэг боловсролгүй, хэтэрхий ганган хээнцэр биш энгийн даруу гээд л тэдний дургүйг хүргэж болох бүх шинжийг агуулсан бүсгүйг Жунин хоёр сар хайж байж яг шалгуурт тэнцэх охин олсон нь өөрөөс нь зургаа дүү хүнд өвчтэй ээж, таван настай бяцхан дүүгийн хамт амьдардаг И Хэри гэх бүсгүй байсан юм. Аав ээждээ Хэри л биш бол өөр хүнтэй суухгүй таны хүү байхаа болино гэр бүлээсээ үүрд явна ажиллаа дахиж хийхгүй зэрэг өөрийн хийж чадах бүхнээр сүрдүүлж байж Хэритэй суух зөвшөөрөл авсан. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг л ерөнхийлөгчийн охинтой суух байсан том ялаас мултрахаас гадна аав ээжийгээ зовоох сайхан шалтгаан бий болсон. Хүсэхгүй амьдралаар амьдрах ямар байдгийг бага ч гэсэн мэдрүүлэх боломж гэсэн үг. Тэгээд л Жунин Хэри хоёр гэрээ байгуулсан хоёр жилийн хугацаатай хууль ёсны дагуу хурим хийж нэг гэр бүл болон амьдрах гэрээ. Жунины хувьд гэвэл Хэрид маш их хэмжээний мөнгө төлж байгаа харин Хэри тэр их мөнгөний хариуд Жунины хүслээр хоёр жил амьдрах ёстой мэдээж түүний ааштай ээж, аймшигтай аавыг тэвчих ёстой энэ л тэдний хийсэн гэрээ.

И Хэригийн тухайд: бусдын адил өв тэгш элэг бүтэн амьдралтай, үеийн хүүхдүүд шиг ээ сургууль соёлд явдаг байсан Хэригийн амьдрал таван жилийн өмнө хайртай аав нь энхийг сахиулах ажилд яваад эргэж ирээгүйгээс болж бас л оронгоороо эргэсэн. Аав нь өөд болохтой зэрэгцэн таньдаг таньдаггүй хүмүүс би тийм ч авцаатай байсан, танай нөхөр тийм юмаа надад өгнө гэж тохирсон юм гэх зэрэг нялх хүүхэд дунд сургуулийн бяцхан охинтой үлдсэн ээжээс нь юм юмыг нь улаан цагаан дээрэмдэх шахуу авч явсаар нэг л мэдэхэд орох орон ойчих аягагүй болсон байсан. Төрөөд сар гаран болж байсан ээж нь хоёр хүүхдээ өлсгөхгүй дааруулахгүй гэсэндээ өдөр шөнөгүй хар бор ажил хийж, сургуулийн сурагч байсан Хэри сургуулиа хаяж дүүгээ харахад ээждээ туслахаас гадна хааяа нэг ээжийнхээ цагийн ажлуудад тусалдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөн Хэри 18 нас хүрээд өөрөө бие даан ажиллах боломжтой болсон тул сүүлийн хэдэн жил өдөр шөнөгүй ажиллаад хүнд өвчин туссан ээж, юугаа ч мэдэхгүй жоохон дүүгээ асрах хэрэгтэй байсан болохоор Хэри өөрөө ажил хийж эхэлжээ. Гэвч түүний ажил сарын хоолны мөнгө ээжийнх нь эм тарианы мөнгөнд арай гэж хүрнэ зарим сард бүр хүрэхгүй гээч. Тийм болохоор арай их мөнгө олох ажил хайсаар биеэ үнэлэхээс арай дээр боловч үнэн хэрэгтэй царайгаа үнэлэх "Орлон тоглогчийн" ажил хийх болсон. Түүний эхээс төрсөн эгэл даруу хөөрхөн царай мөнгө сайн олно. Хүмүүс байнга бие биенээ хуурч байдаг болохоор Хэри өдөр бүр хэн нэгний дүрд тоглоно. Алдагдсан охин, нууц амраг, найз охин, сүйт бүсгүй гээд л тоглохгүй дүр гэж үгүй. Түүний дүр бүр нь хамгийн ихдээ 7 хоногийн хугацаатай. Гэвч саяхан ирсэн нэг том санал Хэри охины амьдралыг тэр чигт нь өөрчлөх том санал байсан юм. Хэцүү амьдралаас болж үерхэж ч үзээгүй дөнгөж 20 хүрч байгаа залуу бүсгүйд хэн нэгний жинхэнэ эхнэр болно гэдэг мэдээж амаргүй даваа гэвч энэ ажлыг хийх юм бол ээжийгээ бүрэн эмчлүүлж эрүүл саруул болгохоос гадна ээж дүүтэйгээ амьдрах том сайхан байшин өөрийн амьдралаа залгуулах жижигхэн дэлгүүр нээхэд хангалттай хүрээд цаана нь үлдэхээр их мөнгө санал болгосон юм. Мэдээж ийм санал сонсоод Хэри анх итгээгүй гэтэл урьдчилгаа гээд л ээжийг нь шууд гадаад уруу эмчилгээнд явуулж ээжийг нь байхгүй хугацаанд дүүг нь харах асрагч ээж түрээсэлж өгөхөд нь Хэри сая нэг юм итгэж Жунины гэрт нүүж ирж байгаа нь энэ. Аав ээжтэй нь танилцах төдийд ийм аймаар байгаа юм чинь цаашдаа яаж хоёр жил байна аа гэж өөрийн эрхгүй зүрх үхэх боловч гадаадад эрүүл саруул болж байгаа ээж ямар ч даарч өлсөх зовлонгүй асрагч ээжтэйгээ сайхан байгаа дүүгээ бодон өөрийгөө дахин дахин зоригжуулж шүд зуун тэвчинэ.

~~~~

Хэри Жунинтай гэрт нь ирэхэд дахиад л алмайрмаар гайхалтай харш тэднийг угтлаа. Хэри харшийн хашаа уруу орохоос эхлээд л уулга алдсаар дотогш орсон юм. Гэр дотор нь ч гэсэн үнэхээр тансаг дээд зэрэглэл. Ганц залуу амьдардаг гэхэд хэтэрхий том байх ба хэдэн өрөөтэй юм бүү мэд. Харшын үүдээр ороод л Хэри ийш тийш харан уулга алдана. Жунин түүний ачааг аван дээш өгсөхдөө: хамт явахгүй юм уу? гэх өгүүлбэр хэтэрхий тансаг байдалд ууссан байсан Хэриг бодит байдалд нь орууллаа.

Хэтэрхий юм үзээгүй царайлсандаа санаа нь зовон харцаа буруулах Хэриг Жунин харан инээмсэглээд: зүгээр дээ, ичих хэрэггүй би ч гэсэн анх иймэрхүү зүйлсэд харц унагаадаг байсан гэвч удаан байгаад ирэхээр тийм ч сүртэй байхаа больдог юм гэж хэлэхэд Хэри санаа нь бага зэрэг амарсан мэт инээмсэглэн: за гэсээр Жунины араас даган дээш өгслөө.

Дээд давхарт гаран нэгэн өрөө рүү ороход цагаан саарал өнгө давамгайлах маш том унтлагын өрөө байх ба хананд нь Жунины том том зураг өлгөөтэй байв. Түүнийг харсан Хэри нүдээ томруулан: энэ чиний өрөө биш юм уу? гэж асуухад Жунин: тийм ээ миний өрөө, одооноос чи энд надтай цуг байна.

Гэж хэлэхэд Хэри улам гайхширч бас сандарч янз бүрийн зүйлс төсөөлөн бодож байгаа мэт хачин харцаар Жунин уруу харан: яа-яагаад энд гэж? танай гэр маш олон өрөөтэй юм байна ш дээ гэсээр нүдээ эргэлдүүлнэ.

Жунин түүнийг шоолсон маягтай инээгээд: би гаж донтон биш болохоор санаа зовох хэрэггүй, чи сая манай ээжтэй уулзсан бас түүний ямар сониуч хэрэгт дуртай ядаргаатай хүн болохыг харсан байх. Түүнээс юм нуух маш хэцүү арай гэж түүнийг хуурч чамайг миний ухаангүй дурласан охин гэж итгүүлсэн байхад биднийг тусдаа өрөөнд унтдаг гэдгийг тэр мэдэх юм бол тэгээд л бүх зүйл дуусаа бидний төлөвлөгөө шууд нурна гэсэн үг. Би чамд төлөх ёстой хөлснөөс чинь гурав дахин ихийг төлж байгаа тийм болохоор энэ мэтийн шаардлага ч гэх юм уу гуйлт ч гэх юм уу ийм зүйлийг зөвшөөрнө биз дээ. Хэрвээ ямар нэг юм болно гэж айгаад байгаа бол айх хэрэггүй дээ би хамт унтсан эмэгтэй бүр рүүгээ дайраад байдаг хүн биш бас тийм зүйл хэрэгтэй байсан ч чамаас өөр маш олон эмэгтэй намайг хүсэж байгаа

гэж хэлэхэд сая л нэг санаа нь бага ч гэсэн амарсан Хэри муухан инээмсэглээд: мэдээж чи тийм их мөнгө төлж ээжийг минь эрүүл саруул болгож байхад би яалаа гэж татгалзах билээ. Зүгээр л бага зэрэг буруугаар ойлгочихлоо одоо зүгээр дээ J

Жунин: ашгүй дээ, ойлголцсон юм чинь хувцас аа янзал тэр цаана чинь байгаа чиний хувцасны өрөө гэсээр нэгэн хаалга уруу заалаа. Хэри цүнхтэй хувцас аа аван өрөөнд ороход хуучин гэрийнх нь зочдын өрөө шиг маш том өрөө байх ба дотор нь маш олон эмэгтэй хувцас өлгөөтэй байв. Хэри хэнийх гэдгийг нь мэдэхгүй болохоор хэсэг харж зогсож байгаад өрөөнөөс гартал Жунин усанд орох гэж байгаа бололтой цээж нүцгэн зогсож байлаа.

Жунин: яасан? янзлаад дуусчихсан юм уу? гэхэд Хэри яаж тайлбарлахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад: тэр өрөөнд найз охины чинь хувцас байх шиг байна түүнийг яах вэ? гэж асуухад Жунин өрөө дүүрэн чанга инээлээ.

Жунин: ямар найз охин бэ? эхнэр түрээсэлж байж давхар найз охинтой байх хэрэг үү? гэж жуумалзахад өөрийнхөө буруу зүйл хэлсэн гэдгээ ойлгох боловч хэний хувцас гэдгийг нь мэдэхгүй Хэри дуугаа намсган: эмэгтэй хүний олон гоё хувцас байсан болохоор л гэж хэлээд чимээгүй боллоо.

Жунин: тэд чамд таалагдаж байна уу? гэж асуухад Хэри бага зэрэг гайхсан ч таалагдсан нь үнэн болохоор худлаа хэлж чадсангүй

Хэри: тийм ээ таалагдсан их гоё юм билээ

Жунин: таалагдсан бол болоо доо би чамд авсан юм миний хуурамч эхнэр ганц жижиг цүнх хувцастай байж болохгүй шүү дээ, бас цаашдаа чи надтай олон үдэшлэг уулзалтад явна, сонин сэтгүүлд ярилцлага өгнө магадгүй зарим тохиолдолд зурагтын нэвтрүүлэгт ч орж магадгүй

Хэри: хөөх тийм гэж үү? баярлалаа, гэхдээ ийм их байх хэрэггүй дээ бас би зурагт сонин сэтгүүлд ярилцлага өгнө гэж юу л бол

Жунин: өгнө өө, чамайг миний эхнэр гэж маргааш зарлах төдийд л чиний тухай мэдээлэл сонин сэтгүүлийн нүүрээр дүүрнэ тийм болохоор энэ бүхэнд бэлэн байх ёстой шүү мэдэхгүй зүйл байвал надаас асууж болно.

Хэри: ойлголоо

Хэрид Жунины энэ бүх анхаарал тааламжтай санагдах боловч нөгөө талаас хүний мөнгөөр ийм их зүйл авхуулсандаа бага зэрэг санаа нь зовно. Үл ялиг санаа алдаад хувцас аа янзлахаар нөгөө өрөө рүү орлоо. Өөрийн хэдэн хувцас аа янзалж дуусаад эмэгтэй хүний шунал ямар дуусах биш Жунины түүнд авч өгсөн хувцаснуудыг өмсөж зүүж үзсээр хэдэн ч цаг болсон бүү мэт түүнийг гарч ирэхэд Жунин аль хэдийн унтсан байлаа. Унтлагын өмд цамцаа өмсөөд бага зэрэг эргэлзэж байсан ч ажил шүү дээ гэж бодон Жунины хажуугаар орон хэвтлээ.

Аль хэдийн унтсан Жунин уруу харан, Хэри түүнийг мөнгөнд ааш зан нь эвдрээгүй сайн хүн юм гэж бодно, түүнрүү харсаар: хоёрхон жил хурдан өнгөрөх байхаа. . .

З/Т: Удаан хугацаанд алга болсонд уучлаарай хэхэ. Шилжигч өгүүллэгийг зогсоохоор болсон тул оронд нь Кай гол дүртэй шинэ өгүүллэгээрээ уулзаж байна. Сэдэв нь хуучинсаг санагдаж магадгүй л юм хэхэ гэхдээ аль болох сонирхолтой бичнэ🙂 Бас неттэй болсон болохоор бусад өгүүллэг минь ч гэсэн өмнөх журмаараа орно 2 хоногт нэг удаа өмнөх хэсгийн сэтгэгдлээс хамааран үгийн тоо нь их бага орно гэсэн үг.

Жич: энэ өгүүллэгийн тухайд гэвэл ганц юм уу хоёр хэсэг дээр (+) хэсэг орж магадгүй гэхдээ яг шийдээгүй байгаа.

1 страница29 апреля 2019, 18:37