" two "
" Яг л тэнгэрт мандсан нар шиг , шөнийн тэнгэрээр дүүрсэн од шиг. Бид бие биенийгээ хэний ч тусламжгүй нөхнө. "
" Эмээ бид ирлээ! "
Эмнэлгийн хаалгыг онгойлгосон даруйдаа чимээ аниргүй өрөөнд Сүхёний хоолой хадахад , тэдний хүлээн цаг минутаа тоолж суусан эмээ нь нүүр дүүрэн инээмсэглэлээр угтлаа.
Сүхён цонхны наана орон дээрээ суух эмээрүүгээ жоохон хүүхэд шиг л гүйж очиход , хамаг зүйлийг нь барьж үлдсэн Чанёол арайхийн хөлөөрөө ардах хаалгаа хаагаад , Сүхёний энэ дэлхий дээрх түүнээс гадна хамгийн дуртай хүн гэх эмээрүү нь инээмсэглэн алхан очив.
" Өө миний хүргэн хүрээд ирээ юу даа? "
Чанёол бахархалтай инээмсэглэн ,
" Өмнө нь ирээгүйд уучлаарай " гэхэд Сүхён харин эмээрүүгээ харан толгойгоо сэгсэрлээ.
" Эмээ , түүнийг хүргэн гэж дуудах арай эрт байна аа.. " гэвэл Чанёол доромжлогдсон харцаар Сүхёнийг зөөлхөн түлхэн том нүдлэв.
" Чи надаас өөр хэнийг хүргэн гэж дуудуулмаар байгаа юм. "
Сүхён хариуд нь зүгээр л толгойгоо сэгсрээд эмээрүүгээ харвал , эмээ нь тэднийг нүүр дүүрэн баяслаар ширтэж ,
" Та хоёр дандаа ирээд байх шаардлагагүй ээ " гэж байвч цаанаа хэлсэн үгээ үнэнээсээ хэлээгүй өнгө оршино.
Сүхён эмээгийнхээ гарыг атгаж , аргадсан өнгөөр ,
" Та л зүгээр болж байвал бидэнд өөр юу ч хамаагүй ээ " гэж хэлэх нь цаагуураа гунигтай авч сонсох хэний ч сэтгэлд дулаахан мэдрэмж өвөртлүүлнэ. Магадгүй Чанёолын түүнд дурласан шалтгаануудын нэг нь энэ байсан байх.
Сүхён үргэлж л бусдыг боддог.
Хүнийг хөшөлтөөс хамгаалах хөлний массажийг цахим ертөнцөөс сурсан Чанёол итгэлтэйгээр Сүхёний эмээгийн хөлийг том гараараа барин , харин Сүхён эмээдээ тор дүүрэн мандаринуудыг нэг нэгээр нь хальсалж өгч байлаа.
Гадаа тэнгэр муухайрч , юу юугүй бороо шиврэх аятай харагдана. Хангалттай удаан байсан тэр хоёр ч мөн адил борооноос урьдчилан гэртээ харихаар эмээдээ дараа ирье хэмээн хэлсээр өрөөнөөс нь гарав. Тэр хоёрын алинд нь ч борооны шүхэр эсвэл цув байгаагүй учир хамаг хурдаараа эмнэлгийн хаалгаруу зүглэж байвч үүдний шилэн хаалганы урд ирэхэд бороо аль хэдийн гадаа цутган эхэлсэн байлаа.
" Энэ бороо зогсох шинж мөд алга аа. "
" Уг нь энэ борооны оронд цас орох ёстой байсан юмсан. Яагаад дандаа шинэ жил ойртохоор бороо цутгаад байдаг юм бэ?"
Амандаа бувтнан гарандаа борооны дуслыг мэдрэх Сүхён сэтгэл дундуур хэлэхэд , Чанёол цамцныхаа малгайны уяаг татаж толгойгоо дохих ч тэднээс хэдэн алхмын цаана эмнэлгийн урд талбайн ил газар бороонд норон зогсох хүнрүү анхаарал нь шилжив.
Тэгээд тэрээр Хёнийг тохойгоороо нудран , эрүүгээрээ тэр эрэгтэйн зүг заалаа.
" Тэр яагаад тэнд зогсоод байгаа юм бол? "
Сүхён Чанёолийн харцыг дагуулан харах бөгөөд анхандаа зүгээр л бороонд нэвт норон зогсох эрэгтэйг олж харж байсан ч төд удалгүй түүнд нэг л танил санагдаж эхлэв.
Нүдээ жижигсэгэн саравчны эцэс хүртэл очсоноо , төд удалгүй томоо нүдлэн хажууд нь зогсох өндөр эрэгтэйлүү харж ,
" Тэр чинь Бюн Бэкхён биш үү? " гэвэл Чанёол ч тэр гайхан түүнтэй адил танихыг хичээлээ.
" Манай сургуулийн Бюн мөн гэж үү? Гэхдээ тэр энд- " хэмээн Чанёолийг хэлэхийн завдалгүй хаашаа ч үл хөдлөх өнөө Бэкхён гэх эрэгтэй чанх арагшаагаа ямар ч хамгаалсан шинжгүйгээр уначихав.
Чанёолын тархинд үйл явц процесслэгдэн очихоос ч өмнө Сүхён хамаг хурдаараа тэр эрэгтэйн зүг гүйчихлээ. Алгаараа өөдөөс нь өршөөлгүй шиврэх борооноос нүдээ хамгаалан арайхийн газар унасан түүн дээр очиход яг тэр хоёрын таамаглаж байснаар тэдний параллель ангийн Бэкхён газар ухаангүй унасан байв.
Сүхён түүний мөрийг хэд сэгсрэн ,
" Бюн Бэкхён? " хэмээн нэрийг нь дуудсанаа Чанёолыг ирэхэд тэд хамтран түүнийг газраас өргөөд эргэн эмнэлэгрүү хар хурдаараа яаравчлан гүйлээ.
Сувилагч түүнийг харан шууд л таних бөгөөд түргэний орон дээр хэвтүүлэн эмчтэй цааш гүйн ороход Чанёол Сүхён хоёр аргагүй нь эрхэнд ард нь хоцрон үлдэцгээв.
" Юу вэ? Саяных үнэхээр Бюн Бэкхён мөн байсан уу? "
Духаар нь даган урсах бороог цамцнхаа ханцуйгаар арчих Сүхён амьсгаагаа арайхийн дарж , түүнтэй адил сандарсан төрхтэй Чанёолд хандан ,
" Мөн байх шиг байнлээ. Тэр гэхдээ зүгээр байгаа? Үхчих юм биш биз дээ? " хэмээхэд тэдний хажуунаас сувилагч яриаг нь таслан орж ирлээ.
" Та хоёр Бюн өвчтөнтэй холбоотой хүмүүс үү? "
Өвчтөн гэх үгийг сонссон тэр хоёул алмайран цочирдож гэнэт хоёулангийнх нь ар нуруугаар хүыт даав.
" Тийм ээ- үгүй ээ.. магадгүй ээ , бид гурав нэг сургуульд сурдаг. "
Сүхёний ээрч муурах хариултыг сонссон сувилагч их л сандрангуй төрхөөр ,
" Та хоёр түүний гэр бүлтэй холбогдох боломж байгаа юу? Их яаралтай байгаа юм " гэхэд Чанёол Сүхён хоёр бие биерүүгээ том нүдлэн харц зөрүүллээ.
" Үгүй ээ... бид тийм ч ойр биш "
" Ангийн багшруугаа залгаад ч юм уу асуух боломж байгаа болов уу? Өвчтөн Бэкхёнийг гялс эмчилгээнд оруулах хэрэгтэй байгаа юм. " гэх сувилагчийн шаардлаганд тэд хоёул ухаан санаагаа яаралтай нэгтгэж , ангийн багшруугаа залгавч багш нь утсаа авсангүй , ангийн хүүхдүүдрүүгээ залгах гэсэн боловч энэ мэдээг тэгж тарааж болох эсэхт эргэлзсэнээс эцсийн шийдвэрээр Чанёол сургуульруугаа гүйн очиж параллель ангийнхаа багштай уулзах хэрэгтэй болов.
Чанёолийг явуулчихаад Сүхён хэсэг хүлээлгийн танхимд ганцаар суулаа. Эмээ дээрээ очиж болох ч түүнийг холдсон хойгуур нэг юм өрнөчих мэт мэдрэмж мэдрэгдээд байсан болохоор ямар нэгэн мэдээ хүлээн суухад цаг гаруйгийн дараа түүний эцэг эх нь эмнэлэгт яаравчлан ирэв.
Бюн Бэкхён аль хэдийн хагалгаандаа орсон болохоор тэд хагалгаа дуустал хүлээх хэрэгтэй болох бөгөөд Сүхён Чанёолыг хайж мессэж бичтэл түүнээс
| Ёода 🧝🏻♂️❤️. |
Би түгжрээнд гацчихлаа.
Гэхдээ ээж аав нь наана
чинь ирчихсэн биз дээ?
бүх юм болчихсон болохоор
наанаасаа хүрээд ир
гэх хариу захидал ирлээ. Гадаа бороо зогсож , харанхуй нөмөрч байсан болохоор Сүхён явахаар шийдэн, Бюн Бэкхёний албан ёсны хувцастай ээж аавынх нь өмнө очиод ,
" Өршөөгөөрэй , Бюн Бэкхён зүгээр болов уу? " хэмээн хүндлэлтэйгээр асуухад түүний эцэг эх нь хоёул түүнрүү харав. Тэгээд Бюн Бэкхёнтэй нэлээн төстэй царайтай эцэг нь ,
" Өөрөө хэн билээ? " гэхэд Сүхён гэнэт түүний асуултанд нь гөлөг шиг л дагжин чичрэн сандралаа.
" Аан би нөгөө Бюн Бэкхёний нөгөө ангийнх нь сурагч юм-аа .. түүнийг гадаа уначихаар нь эмнэлэгрүү оруулсан юм "
Ээж нь арай намдуухан хоолойноор ,
" Бэкхёнийг минь мэдэгдсэн хүүхэд чи байх нь ээ. Чиний хийсэн үйлдэлд чинь баярлалаа , чи байгаагүй бол түүний байдал их хүндрэх байсан юм. " хэмээн хэлэх бөгөөд Сүхёнийг үнэндээ энийг хийсэн нь тэр биш гэж хэлэх гэтэл шилэн хаалга онгойж цэнхэр хувцастай амаа маскаар хаасан эмч гарч ирлээ.
" Бэкхёний хагалгаа амжилттай өрнөлөө. Тэр түрүүхэн ухаан орсон байгаа та нар орж уулзаж болно. " гэхэд түүний аав нь гүнзгий амьсгал гаргаж , ээж нь санаа нь амарсан байдлаар бүдэгхэн инээмсэглэхэд , удалгүй эмч нь тэдэнтэй тустай ярих хэрэгтэй байна хэмээн гэнэт нухацтай өнгөөр хэлэв.
Өнөө Бэкхёнийг амьд байгаад нь ч бас санаа нь амарсан Сүхён нуруун дээрх ачаагаа шидсэн мэт тайвширч түүний эцэг эхэд баяртай гээд явах гэтэл ээж нь түүнийг гарнаас нь татаж ,
" Чамайг ганц юм гуйж болох уу? " гэхэд тэрээр аажуухнаар толгойгоо дохилоо.
" Бэкхёнд ямар нэгэн юм болвол шууд надруу залгаж хэлж болох уу? Би эмнэлэгтэй нь шууд холбогдох шаардлагатай байдаг юм. Ойлгож байгаа биз дээ..? "
Сүхён зөөлхөнсанаа алдаж , харц доошоо бууруулав. Мэдээж тэр үгүй гэж хэлж чадахгүй нь ойлгомжтой. Ээж нь түүнрүү инээмсэглэж , гарыг нь атгахад Сүхён зөөлхөн тоогойгоо дохиж инээмсэглэлийг нь эргүүллээ. Тэгээд юмыг яаж мэд хэв гэсэн бодолтойгоор Бэкхён гэгчийн өрөөлүү нь итгэл муутайхан орлоо.
Өрөөний хаалгыг нь зөөлхөн тогшиж дотогш ороход , түүнийг гайхамшигтай анхилуун тансаг үнэр болон орон дээрээ аль хэдийн босч суусан Бюн Бэкхён угтан авав.
Дотогш орон бараг л ерөн градус бөхийн ёслох Сүхён хэлэх үгээ арайхийн олж ядан,
" Сайн уу , би нөгөө ангийн чинь Хан С-Сүхён байна. " гэвэл Бэкхён түүний өөдөөс нүүр хувиралгүй атлаа тайван намуун төрхөөр хариу өгөв.
" Бид бие биенээ мэдэхгүй л дээ гэхдээ чамайг гадаа уначихаар нь эмнэлэгт оруулахаас өөр арга байгаагүй шүү. "
Өрөөнд ердөө Сүхён ганцаараа л хамаг долоон булчирхайгаа тоочиж байлаа. Өнөө эрэгтэй ямар ч үг хариу дуугарахгүй байсан нь Сүхёний ярихыг улам л тавгүй байдалд оруулж , гэнэтхэн Сүхён тэндээс гүйн гарахад бэлдэв.
" За за нэгэнт чи сэрчихсэн амьд байгаа юм чинь би ингээд явья даа "
Яг Сүхёнийг арагш эргэн , хурдтайгаар хаалганы бариулыг атгахад араас нь " Битгий " хэмээн тэрээр гэнэтхэн хэлэв.
Үйлдлээ гацаан Сүхён арагш харах эсэхтээ эргэлзэвч аргагүйн эрхэнд эргэн түүнрүү хараад ,
" Юу? " гэхэд Бэкхён зөөлхөн санаа алдан харцаа доош буулгалаа. Тэрээр үнэхээр сул хэврэг харагдаж байвч яг л сахиусан тэнгэр аятай намуухан зөөлөн хүн шиг харагдаж байгааг Сүхён нуухын аргагүй байв.
Бэкхён уруулаа жимийж , бүдэгхээн инээмсэглэл сүүдэр төдий бий болон ,
" Битгий сурагчдад тараагаарай " хэмээлээ. Сүхён бараг л түүний юу яриад байгааг хэсэгтээ түй ч ойлгоогүй ч нэг сургуульд сурдаг гэдгээ санан , мангар хүн шиг инээмхийлээд ,
" Аан мэдээж шүү дээ , би юу гэж тараахав.. " гэснээ бага зэрэг чимээгүй болж , Сүхён болгоомжтой байдлаар ,
" Гэхдээ бид яг юуны тухай ярьж байгаа билээ? " хэмээвэл Бэкхён анх удаа түүнрүү эгцлэн харлаа.
Түүний нарийхан гар нь өөр өөрийгөө тэврэх бөгөөд урт цагаан хуруунууд нь эмнэлгийн хувцсан дээгүүр гүйнэ. Сүхён яагаад түүний иймэрхүү зүйлд анхаарал хандуулаад байгаагаа мэдэхгүй ч Бэкхёний харц болон ярианы төрхөнд нэг гунигтай зүйл оршиж байв.
Ялангуяа түүнийг
" Намайг үхэх гэж байгааг " гэх үед.
***


