2 страница23 марта 2019, 15:58

" one "


Сүхён

          Магадгүй анхнаасаа Суо багшийн зааварласнаар явсан байсан бол ийм байдалд хүрэхгүй гэдгээ мэдэж байлаа. Бичиг цаас минь гарны үзүүрт эргэлдэж , цагын зүү үхэлрүүгээ алхаж байгаа хүн шиг л нэг нэгээрээ арай ядан явахад энэ байдлаараа удвал би галзуурч эхлэхээ мэдэрч байв.

Цаасны цагаан хэсэгт улаан үзгээр томоос том бичсэн F дүн сэтгэлд сэв суулган , гүнзгий санаа алдахад хүргэнэ.

" Зүгээр дээ , энэ чинь зүгээр л түүх. "

Хажууд минь подностой хоолоо зөөлөн тавьж , урт хоёр хөлөө салаалган суух түүнрүү би хараад дахин удаанаар санаа алдлаа.

" Чам шиг урлагаар явах гэж байгаа хүнд ч хэлэхэд амархан байхдаа. "

Чанёол амаа жимийн улирлын шалгалт бүрийн дараа учирдаг миний байдалтай даган санаа алдахад , түүний зүүн хацар дээрх хонхорхой тодорч , удалгүй буржгар хар үсээ гараараа арагш нь зөөлхөн самнах тэрээр ,

" Хүсвэл хоёулаа хамтдаа түүхээ бэлдэх үү? " гэхэд би сүнс нь зайлсан мэт хоосон инээмсэглэл нүүрэндээ авчралаа.

Хэчнээн тэр үнэхээр утга санаатай , ирээдүйтэй санаа гаргаж байсан ч би хэр их бэлдээд ч хөлдүү толгойд минь тэр үеийн Жосэн , эсвэл Хуарангийн дүр зураглал , нэрс , тооллууд цээжлэгдэхгүй нь тодорхой байв.

" Баярлалаа Ёол , гэхдээ энэ удаа би алгасья. Оронд нь урлагаар хичээллэж эхлэвэл илүү ирээдүйтэй байх. "

Сүүлийн үгээ дуусган урдах далайн байцааны шөлөө халбагандаа хутгаж эхлэтэл хоолны заал сурагчдаар аажуухнаар дүүрч байлаа. Чанёол утсан дээрх бичсэн нотуудаа ямар нэгэн кино үзэж байгаа аятай тасралтгүй ширтэж , урдах хоолоо нүд ирмэхийн зуур дуусгах бөгөөд усны таглаагаа нэг гараараа онгойлгох гэн зүдрэхэд би үг хэлэлгүй онгойлгож өгөөд , өөрийнхөө хоолны подносоо түүнийхтэй солилцон , буцаад л түүхийн шалгалтын цаасаа урдаа барилаа.

Энэ ч миний төгсөлтийн дүнд их хамаарах байхдаа...

Чанёолын клубынх нь хүүхдүүд ширээнд цугларч , ширээг дүүргэж байсан болохоор би Чанёолын гаранд нь хальт хүрэн , хацар дээр нь үнсээд өөрийнхөө болон түүний ч бас хоолны подносыг угаалга дээр тавихаар явлаа.

Магадгүй би түүхийн багшаас дүн дээшлүүлэх бие даалт авах хэрэгтэй байх. Суо багш хэчнээн дүн дээр чанга ханддаг ч гэлээ , Чанёолын гэнэн хонгор том нүд , миний уран цэцэн үгэнд хууртах маш өндөр магадлалтай байв.

" Бэкхёна! "

Хёна гэх нэрийг сонссон даруйдаа би дуудсан зүг эргэн харах мөчид подносон дээрх сул эргэж байсан халбага савхнууд нэг талруугаа далийхад , тэнцвэрийг нь хадгалан хөдлөхдөө ойр хавийнхаа хүмүүсийг хамаагүй цохиж , хажуунаас минь хэн нэгэн аяга тавгануудыг барих үед л хамаг аюул өнгөрөн явлаа.

Үгүй бол би аяга тавагны өрөнд ороод ч барахгүй арайхийн өдрийн хоолоо авч байгаа мөнгө минь тэнгэрлүү дүүлэн нисэх гэж байв.

" Бурхан минь! бурхан минь- "

" Яагаад ганцаараа хоёуланг нь аваад явчихав аа? Унасан бол яана. "

Түүний бүдүүн нухацтай хоолойг сонсон би арайхийн бүх юмаа түүнд өгөхдөө , санаа амарсан инээд гаргаж ,

" Чамайг найзуудтайгаа ярих байх гэж бодож байсан юм- " гэтэл хэн нэгэн гэнэт мөрөнд минь дуудах аятай хүрлээ. Алхах замдаа зогтусхийн , арагш миний зүс таних төдий надаас 20,30 аад сантиметр өндөр эрэгтэйлүү хүзүүгээ гэдийлгэн харахад , түүний царай сайхан дүр төрх агуулсангүй харагдана.

" Чи миний гутлан дээр гишгэчихлээ. "

" Аа-н .. " хальт авиа гарган би түүний саарал пүүзрүү харж эргэн түүний царайлуу хараад ,

" Өө уучлаарай. Би унах гэж байсан болохоор санаандгүй гишгэчихэж. " гэж хэлэх ч тэрээр огтхон ч санаа нь амарсан царайгүй нүдээ эргэлдүүллээ.

" Тэнэг охи- "

" Наад үгээ мэдээрэй. "

Түүнтэй харц зэрэгцэн зогсох Чанёол өөрийн ердийн бүдүүн авч энэ удаа арай уцаарлангуй өнгөөр хэлэн намайг өөрийн ардуураа жоохон хүүхэд шиг л татаад оруулчихав. Би 160-аас хэдхээн сантиметрээр өндөр ч гэсэн Чанёолын хажууд ямаа шиг л харагддаг учраас түүний ард нуугдана уу урд нь зогсоно уу ерөнхийдөө өндөр хөвгүүдээр дүүрсэн энэ сургуулийн хэн нь ч намайг түлхэх эсхүл цохихын тулд тонгойх л хэрэгтэй.

Түүний найзууд нь бололтой хэдэн эрэгтэй сурагч өнөө гишгэсэн эсэх нь үл мэдэгдэх саарал гуталтыгаа бага зэрэг сандарсан аятай татаж , амандаа чимээгүй үг шивнэх бөгөөд , олж сонссон нь " Чанёол , бөмбөрчин ,  битгий " гэдэг гурван үг л байв.

Тэднийг алхан явсаны дараа , би Чанёолруу гэгэлзсэн төрхөөр харж ,

"Гайхалтай. " гэхэд Чанёол ч тэр өөдөөс минь хараад инээмсэглэлээ. Түүний царайнд ямар ч түрүүний ууралсан хүн үл оршин ,  би арайхийн түүний үсийг хоёр тийш нь сэгсийлгэхэд Чанёол гарыг минь барин авах бөгөөд түүний нүүрийг оронд нь мангастчихаад би хамаг хурдаараа чангаар инээн гүйхэд , араас минь Чанёол нэрийг минь чангаар дуудан бид хоолны заалаас инээд дүүрэн гүйж гарлаа.

***

" Тэнгэр үүлээр дүүрч надаас хариу нэхэж байлаа. "

Үгсийг амандаа уншингаа хурууны минь дор мэдрэгдэх зөөлхөн компьютерийн даруул дээр нэг нэгээр нь бичихэд үүнээс гарах дуу чихэнд яагаад ч юм сэтгэлд ханамжтай сонстоно.

" Гэхдээ надад хариулт байхгүй шүү дээ. Учир нь миний хариулт миний хажууд байгаа. "

" Чи юу хийж байгаа юм? "

" Хийдэг зүйлээ л " гэж хэлэх үедээ би компьютерийнхээ хажууд тавьсан уур гарах бор аягатай кофегоо барихад Чанёол гартаа барьж байсан зул сарын модны сааг хүзүүгээр минь ороов.

" Чамайг хүмүүс таних боломжтой биш үү? Ингээд өөрсдийн амьдралаа олонд дэлгээд байхад.. " Чанёол намуухан тайван хоолойноор үүнийгээ хэлэн , өнөө саагаа өөрийнхөө ч тэр урт хүзүүгээрээ ороох бөгөөд миний мөрөн дээр толгойгоо тавин намайг тэврэлээ.

" Чиний бодож байгаа шиг Солонгос улс тийм ч жижигхэн биш ээ. Хэн ч намайг таничихгүй. "

" Ойлголоо , нууцханаар амьдрахыг хүсэгч минь тэгвэл хэзээ надад анхаарал тавих гээд байна? "

Гэнэтийн түүний намайг тэвэрсэн гар нь хажуунаас хатгаж гижигдэхэд би огло үсэрч чангаар инээн түүнрүү эргүүлэн дайрахыг оролдсоор бидний жижигхээн зодоон даймжирч эхлэлээ.

Сандалнаасаа унаж эргэлдэн ноцолдох бид хоёр хэн нь түрүүлж бууж өгнө тэр нь нэгнийхээ хүслийг биелүүлдэг заншилтай болохоор би чадах ядхаараа л түүний хүчинд мөхөс хийхийг үл хүсч байв.

Эцэст нь түүний дээр мордон сууж хоёр гарыг нь барьж авсан даруйдаа би " Би ялчихлаа! " хэмээн орилоход ухас хийхийн завдалгүй Чанёол байдлыг 360 эргүүлэн нүд цавчих төдий би түүний дор дарагдчихсан байх нь тэр. Тэгээд тэрээр хамаг чадлаа алдан хүчтэй амьсгаадах надруу тонгойн ойртоод , голдоо хэдхэн сантиметр үлдээн ,

" Хэзээ ч эмэгтэй хүн эрэгтэйгээ дийлдэггүй юм. " гээд уруулыг минь үнсэхэд би түүнийг түлхэн арайхийн холдууллаа. Харин Чанёол хажууд шалан дээр хэвтээд миний толгой дээр тогтсон сааг авахад би түүнрүү хэлээ гаргав.

" Хүйсээр ялгаварлагч. "

Толь руу очиж харвал хацар минь ноцолдооноос болж хөнгөхөөн улайж , үс минь ширэлдсэн харагдахад би арайхийн самаар самнаж эхлэлээ.
Харин намайг газар хэвтэн ажсан Чанёол , төд удалгүй өөрөө ч тэр босч ирэн үсээ янзлаад ,

" Таван хүслийг минь биелүүлэх болсон шүү. " хэмээн намайг өмнө нь дөрвөн удаа ялсанаа бодон бахдалтай инээмсэглэхэд би толины тусгалаар түүнрүү муухай царайллаа.

" Дараагийн удаа ялагдахдаа бэлдээрэй. "

Чанёолыг дахин үг хэлэх гэхэд нь би түүний нүүрлүү хажуудаа байсан түүний цамцыг шидээд ,

" Чимээгүй бай , би ялна гэсэн бол ялна. Тэглээд ч хоёулаа одоо гарах хэрэгтэй байна. Эмээ хүлээж байгаа " гээд түүний хариултыг ч хүлээлгүй би өрөөнөөс гаран доош буув.

Зул сар хоёр долоон хоногийн дараа болох учраас гэр минь аль хэдийн шинэ жилийн чимэглэлээр чимэглэгдэж , том өрөөнд гацуур модыг чимж зогссон Дэхён буюу надаас нэг насаар дүү эрэгтэй дүү минь миний зүг ч харалгүй ,

" Та хоёр гэр эвдлэх нь. " гэтэл намайг хариулахаас ч өмнө Чанёол ардаас гарч ирээгүй үгийг минь тасалдуулав.

" Өөр зүйл хийвэл юу болно гэж бодож бай- "

" Чанёол! " Түүний илүү амыг нь өлмийгөө өргөн байж таглаад , Чанёолыг гэрээс түлхэж гаргахаасаа өмнө нөгөө гараараа гадуур хувцсаа шүүрэн авч , Дэхёнд эмээг эргэхээр эмнэлэгрүү яваад ирэхээ хальтхан дурьдаад гарлаа.



***

#Tempo1stWin

203eaee349faf55a33c6fb6e5924e66b.jpg

fab1b9bb023af3de3c021839ad74d10f.jpg

2 страница23 марта 2019, 15:58

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!