" three "
🌸Vote EXO on BBMA🌸
————————————————
" Бидний эхлэл нэгэн цэгээс эхэлсэн. Гэхдээ нэгэн цэгт зогсох болов уу? "
Сүхён
" Өнөөдөр уйлсан бол маргааш инээ , энэ замаар хэн ч чамайг гуниглаж байгааг ойлгохгүй. "
Жижигхэн зүйл дээр гутарч байгаад өөрийгөө гээж байгаагаа анзаарсангүй явлаа. Хэтэрхий их бутарчихсан байсан болохоор магадгүй тэр намайг нийлүүлэхийг хүссэн байх.
" Намайн Пак Чанёол гэдэг. Гэхдээ чи намайг Ёода гэж дуудаж болно хэчнээн би энэ нэрэнд дургүй ч гэлээ. "
Түүнийг яагаад тэр өдөр над дээр ирсэн яагаад тэр үгсийг хэлсэнийг би өдий хүртэл үл ойлгоно.
" Битгий уйл аа , чи гунигтай харагдаад байна. "
" Учир нь би гунигтай байна. " Ийнхүү хэлэх миний ширүүн үгс тэр үед түүний гэгээлэг дүрд хэтэрхий хүнддэх санагдаж билээ. Хариу нэхэлгүй ялагдсан байдлаар гарлуугаа шигдэж уур уцаар ганцаардал гуниг харууслаа нулимсаар илрүүлэхдээ би тэр үед түүний хэлсэн үгийг номон дээр бичсэн үг шиг л тод санана.
" Манай ээж надад юу гэж хэлдэг гээч? Хэрвээ чи өнөөдөр уйлсан бол маргааш инээ гэж , ингэснээр чи хэнд ч гунигтай байгаагаа харуулахгүй гэсэн. "
Гараа надруу сунгасан анхны хүн болохдоо тэр бидний ирээдүй нэгдэнэ гэдгийг мэдэж байсан болов уу?
" Хоёулаа найзлья. Гунигтай үедээ хамтдаа нэг уйлья. Тэгээд маргааш нь хамтдаа инээе. "
Хэчнээн би хувь заяанд итгэдэггүй ч тэр үед гараа эргүүлж сунгасандаа одоо ч хүртэл талархдаг нь хачирхалтай. Хэрвээ тэр өдөр бид уулзаагүй байсан бол бидний зам өөрөөр учрах байсан болов уу?
***
" Бид зүгээр гэртээ юм идэж болохгүй юм уу? "
" Үгүй ээ жаахан л тэсчих. "
Гарнаас минь хурдан алхуулахаар татах Чанёолийн өндөр нуруулуу би хараад , зогсолтгүй алхсан хорин минутанд толгойгоо сэгсрэн өөрийн эрхгүй нүдээ эргүүлэхэд гэнэт тэрээр замдаа зогтусхийснээс би нурууг нь очиж мөргөв.
" Хөөе хүнийг ингэж хүчтэй татаж явж байж шууд ингээд зогсож болдог юм уу? "
Миний уцаарлангүй хэлэх үгсийг түрүүчийг хүртэл үл тоомсорлож байсан Чанёол гэнэт л ингэж аашлах нь намайг багахан цочролд оруулж байв.
Ойр хавиа ажвал бид бараг хүнгүй Хан мөрний гүүрний хажууд ирсэн байх бөгөөд шөнө байсан учраас энэ хэсгээр явах хүн байхгүй нь ойлгомжтой байлаа.
Жихүүн салхинд шар үс босч , сургуулийн дүрэмт хувцасны юбкан доогуур салхилан би өөр өөрийгөө гараараа тэврээд Чанёолд ,
" Бид энд юу хийж байгаа юм? Эндээс явья аа , эвгүй байна. " гэвэл юм хэлэлгүй зогсож байсан Чанёол гараа нударч , гүнзгий амьсгал авах нь их л хачин санагдана. Юмнаас сандраад ч байгаа юм шиг , эсвэл айгаад ч байгаа юм шиг.
" Сонсч байна уу Чанёол? "
Чанёол хоёр алаг том нүдээрээ их л юм өвөртлөн надруу ширтэх нь байдлыг эвгүй болгож байхаас гадна , нэг зүйл болох гээд байгааг зөн совин минь надад илтгэж байлаа.
" Хёна.. "
Ам минь чичигнэж , даарч байсан бие минь Чанёолийн нухацтай үгэнд улам л тавгүйтнэ. Гараа бие биенд нь үрч , Чанёолийн царайлуу ичсэнээсээ болж харахаас зайлсхийн ,
" Яагаад байгаа юм бэ Чанёол? " хэмээн арай намдуухан өнгөөр хэлвэл Чанёолийн нударсан гар нь суларч миний гарыг минь аажуухнаар атгав. Түүний хуруу арьсанд минь хүрэх төдий цахилгаан гүйх шиг л шок мэдэрч , хөл минь өөрийн эрхгүй хүчээ алдаж байсанд өөртөө ч гайхшрана.
" Би чамд хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад байна.. "
Түүнийг гол үгээ хэлээгүй байвч зүрх минь цээжин дотор лугшин цохилж , хацар минь халуу шатна.
Надаас хариу хүлээлгүй , Чанёол яг л өмнөх шигээ намуухан өнгөөр , надад нэвт зоох сум шиг л ,
" Би чамтай найз хэвээрээ баймааргүй байна. " хэмээлээ.
Чихэндээ ч үл итгэж би аажуухан түүнээс гараа салган авахдаа түүнийг үнэнээсээ хэлээгүй байгаасай гэж хэд дахин өөртөө тэрхэн зуурт шивнэж амжив.
" Юу яриад б-байгаа юм бэ Чанёол? Найз баймааргүй байна гэнэ ээ? Юу болсон юм? Өнөөдрийн явдлаас болсон юм уу? Багшийн илтгэл худлаа байж болно шүү дээ "
Завсар ч өгөхгүй сандран хэлэхдээ өглөөний багшийн найз гэх илтгэлийг түүнд ийм гүн тусна гэдэгт итгэсэнгүй. Хүнд нэг л найз байхад хангалттай байдаг гэдгийг сонссон тэр намайг хэрэггүй гэж бодоогүй биз дээ?
" Чанёо- "
Түүний царайлуу ойртож би итгэл хүлээсэн аятай цөхөрсөн өнгөөр өөрийн эрхгүй нэрийг нь дуудавч гэнэт түүнийг надруу ойртчих нь хэмээн бодсонгүй байлаа.
Гэдсэнд минь хүмүүсийн үргэлж л ярьдаг эрвээхий гэх нэгээ зүйл нисэх мэт мэдрэмж болон хажуугаар нь гэдэс минь хэд дахин мушгирч байгаа мэт хачин мэдрэмжүүд нэгэн зэрэг тохиож , гайхшралд автсан толгой минь тэрхэн хугацаанд юу ч үгүй хоосорч , би түүний зөөлхөн уруулнаас өөр юуг ч мэдрэсэнгүй.
Хэдэн цаг өнгөрсөн мэт удаан авч шинэлэг мэдрэмжийн дараа Чанёол надаас холдох нь урууланд минь хэсэг хугацааны дараах хоосон мэдрэмжээр илрэхэд , би өөрийгөө энэ хүртэл амьсгаагаа барьж байснаа анзааралгүй хэд хэд гүнзгий амьсгал аван гаргав. Юу болоод өнгөрсөнд ч итгэж амжсангүй. Зүрх минь одоо ч хүртэл хүчтэй цохилох нь хүчэнд сонстож , хацар минь халуу шатсаар л байлаа.
Миний энэ төрхийг анх удаа мэт харсан Чанёол зөөлхөн инээхэд , одоо л түүний нухацтай төрх арилан дулаан мэдрэмжээр угтана. Тэгснээ тэрээр миний хоёр талд минь сүнсгүй мэт унжсан гарыг минь аван өөрийнхөө зүрхэн тушаа тавиад ,
" Одоо ойлгож байна уу? Би чамтай ийм зүрхтэй найз байж чадахгүй. Ганц л чамайг инээмсэглэхэд ингэж цохилоод байвал би яаж өдөр болгон зүгээр байж чадах юм? " гэх үед л би бүх зүйлийг ойлгох шиг л болж байлаа.
Чих хацар минь хамтдаа час улайж , түүний зүрхийг мэдрэх байтугай харц ч тулгарч чадахгүй би өөрийнхөө цээжин дотор бөмбөр шиг нүдэх зүрхээ л мэдэрч байв. Намайг юу ч хариулалгүй харцаа бууруулахыг ажсан түүний аура санаа зовнилын байдлаар дүүрэх нь мэдрэгдэж эхлэхэд энэ үе хэтэрхий гэнэтхэн байсанд бус би түүнийг үүнийг хэлээсэй хэмээн хүсч байсан сэтгэлээр минь бүх зовнил арилсан байлаа.
Тиймээс би илүү дутуу юм хэлэлгүй түүний өндөр биерүү хамаг чадлаараа өлмийгөө өргөн түрүүхэн дулаахан байсан ч одоо хатан , багахан ангайсан уруулан дээр нь үнсэж байсан юм.
Одоо тэр үеийг бодохнээ бид аль алин нь бие биенээсээ жинхэнэ сэтгэлээ хангалттай удаан нууснаар , маш их цаг хугацааг алдсан аятай санагдах нь нэг бодлын инээдтэй.
***
" Тэр тэгэхээр хорт хавдартай гэж үү? "
Доторх нь бараг дууссан пластикан гадархтай зайрмагийг би сорохоо больж , гараараа араас нь түлхээд , түүний зөв гэдгийг илтгэх авиа гаргав. Харин эсрэгээрээ миний таван минутын өмнө хэлсэн зүйлд одоо ч хүртэл үл итгэх Чанёол гартаа задалсан зайрмагаа барин зогссоор л байх ба гүнзгий санаа алдана.
" Тэгээд биднийг битгий хэлээч гэсэн гэж үү? "
Би хариуд нь өмнөхтэйгээ л адил үггүй хариу хэлэхэд , Чанёол бариулан дээр тохойгоо тавин надруу хараад ,
" Яагаад юм бол? Зүгээр л тэр чинь найзуудтай биз дээ? тэд нар нь мэдэх хэрэггүй гэж үү? " гэв.
Би нуруугаараа төмрийг налж зөөлхөн толгойгоо сэгсэрлээ." Мэдэхгүй юм даа , тэр магадгүй найзуудаараа өрөвдүүлэхийг хүсээгүй байх "
Бид өөр өөрсдийн бодолдоо автан чимээ аниргүйд автахад сургуулийн нэг давхрын коридороор Бюн Бэкхён алхаж ирэх нь харагдана. Чанёол хэчнээн би харж байсан ч гэсэн тохойгоороо нударч бид хоёул түүнийг дагуулан харах бөгөөд Бэкхёнийг зүв зүгээр инээмсэглэн алхан ирж , найзуудтайгаа ярихад нь бус харин гарандаа каск зүүж уяагаар уясанд нь " Ямар гээч нь? " хэмээх гайхшралд хүргэв.
Би нүдээ жижигсэгэн , " Тэр гараа энэ хоёрхон өдрийн дотор хугалчихаж байгаа юм байхдаа? " гэвэл Чанёол ч тэр хэсэг ажсанаа чимээгүй ,
" Түүний өвчнөөс нь юм болов уу? " гэж өөрсдөөсөө асуух ч гэнэт хажууд нь , " Хэн өвчтэй гэж? " гэх ярианд гацан үлдлээ.
Хоёул томорсон нүдтэй хажуу тийш харвал , долгион оруулсан шаргал үсээ нэг мөрөөрөө эрхэмсэг унжуулж , үргэлж л аманд нь явж байдаг модон чихрээ гартаа барьсан ' сургуулийн хатан ' эсвэл ' сургуулийн шулам ' гэх нэртэй охин бидэнрүү сониуч харцаар харж байв.
Түүнийг харах төдийд би буруу тийш харах ба тэрнийг алдартай бас шулам шиг ааштайд нь бус , Чанёолд талтайд нь хэнээс ч илүү үзэн яддаг байлаа.
" Чи яагаад ингэж аашлаад байгаа юм? Ёола , би буруу юм асуугаагүй биз дээ? "
Одоо ч хүртэл өөрт нь ханд өгч байгааг хуруу чинээ үл ойлгох Чанёол том нүдэлсэн хэвээр толгойгоо зөөлхөн сэгсэртэл би түүний гарыг нь цохив. Тэгээд нүдээ эргэлдүүлэн түүнрүү хараад ,
" Бидний яриаг сонсоод байж байсан юм уу? " гэхэд өнөө шулам хочит сурагч , хуурамч инээмсэглэн бидний харж байсан зүгрүү доош харлаа.
" Үгүй ээ би зүгээр л өнгөрч яваад яриаг чинь сонсож таарсан юм. "
Түүний харц нэг давхарт одоо ч хүртэл найзуудтайгаа инээлдэн касктай гарныхаа учрыг тайлбарлах Бэкхён дээр тогтож , " Та хоёр Бюн Бэкхёнийг ярьж байсан биз дээ? Ёола? " хэмээхэд нь би өөрийгөө арайхийн л барьж байлаа. Бидэнрүү догдлол дүүрсэн харцаар ширтвэл биднийг коридорын чанга яригчаар лекцийн танхимд ахлах ангийн сурагчдыг ир гэх яриа таслан , би шууд л Чанёолийн гарыг татан байрлалаасаа холдов. Чанёол үг хэлэлгүй ард чирэгдэн явахад , би арагш нэг ч харалгүй анги бүрээсээ гарч ирэх сурагчдын голд уусч , олон эгнээ сандал бөгөөд урдах тайзан дээрээ энгэр тавьсан танхимруу орж голын суудалд очин суулаа.
Сандал нэгээрээ дүүрч дуу шуугиан сургалтын менежэрийг энгэрт алхан гарч ирэх хүртэл намжсангүй. Багш хуруугаараа микрофоныг ажиллаж байгаа эсэхийг шалган хэд цохиод , бүдүүн авч дээд өнгийн хоолойгоор сурагчдыг зарлалын голоор явбал шийтгэнэ гэхийг сануулаад тайзнаас буулаа.
Би Чанёолийн мөрийг дэрлэж урдаа гараа ачин нүдээ хэсэг ч гэсэн анин суув. Дуу хөгжмийн багшийн өсгийт чимээгүй танхимыг дүүргэж , тэрээр хоолойгоо яриан голоороо хэд зассаар удахгүй болох сурагчдын фестивалийг тайлбарлаж хэрхэн оролцох юу хэрэгтэйг тайлбарлаж байлаа.
Би Чанёолийн чихрүү ойртож ,
" Танайх үзүүлбэр үзүүлэх юм уу? " хэмээн түүний хөгжмийн хамтлагийг тодотгон асуувал тэрээр тайзнаас харцаа салгалгүй мөрөө дээш өргөн ,
" Сайн мэдэхгүй байна аа " гэв. Намайг буцан мөрийг нь дэрлэн нүдээ анихаар бэлдэх үед дууны багш зарлалаа зарлаж дуусгасан бололтой тайзны дор зогсох нэгэн сурагчид микрофоныг дамжуулахад би өөрийн эрхгүй толгойгоо буцан өргөж түүнийг дагуулан харлаа.
Өмнөх өдрүүд шиг зохис журмаар нь өмссөн хувцас , далий хуваан бага зэрэг хөвсийлгэн босгосон үс , тэгээд мэдээж хэзээ ч орхиж боломгүй нүүрэн дээрх тайван агаад намуухан дүр төрх.
" Өдрийн мэнд , Хёнан ахлах сургуулийн сурагчид аа. Дүрмээ баримталж улирлын шалгалтаа сайн өгч байгаа гэж найдаж байна. "
Түүний үгс нэгэн хоолойн өнгөнд сонсогдох нь энэ үгсээ хэдэн удаа давтсаныг нь бодогдуулна. Гэвч мэдээж хэтэрхий төгс.
Гэхдээ түүний энэ алдар , сургуулийн тусгай ангийн топ сурагч гэх нэрнээс илүүтэйгээр түүний эмнэлэгт байсан дүр зураглал толгойд зурайж байлаа.
" Сургуулийн маань сурагчид улсын олимпиадад алдар нэрээ гаргасантай холбогдон би бүх сурагчдад- "
Тэр гэнэт хэлж байсан үгээ гацаачихав. Анхандаа Бэкхёнийг үгээ мартсан байх гэж бодож байвч тэр өмнө нь хэзээ ч сандарч эсвэл үгээ мартаж байгаагүй болохоор бүх сурагчдаас гадна тайзны дор зогсож байсан багш нарын царайнд ч гайхшрал тодорч байлаа.
" Яачихав? " Чанёол амандаа бувтнах үед хоолойгоо үе үе засч хосгүй байдлаар хоолойг нь боож байгаа мэт зангиагаа янзалж байсан Бюн Бэкхён хөлөө алдан хажуу тийш унахад касктай гараараа урдах ширээгээ цохиж , бүх хүмүүс амандаа уулга алдан сандрах нь секундын дотор л болж өнгөрөх нь тэр.
Энэ үзэгдэл нь яг л эмнэлгийн урд болсон үзэгдэлтэй нэн төстэй байв.
Багш нар энгэрлүү яаран гүйж түргэн тусламж дууд хэмээн орилоход сурагчид бүгд сандлаасаа өндийж дор бүрнээ шивнэлдэн , зарим нь цочрол дүүрнээр цоо ширтэнэ.
" Бид туслахгүй бол болохгүй нь " Би Чанёолд хандан хэлээд ийш тийш холхилдон сандралдах сурагчдын урдуур явж тайзруу гүйн очлоо. Утсаар ярин хүүхдүүдийн замбараанд илүү санаа зовсон царайтай сургалтын менежэрлүү очиод , шууд л ,
" Гэр бүлрүү нь залга багшаа. Ээжрүү нь залга! " гэхэд багш эхэндээ гайхшран харж байсан ч аргагүйн эрхэнд ээжрүү нь залган холдов. Биеийн тамирын багш нуруундаа Бюн Бэкхёнийг үүрэхээр өргөхөд нь Чанёол түүнд туслаж , зарим багш нар хүүхдүүдийг ангируу нь явуулж байлаа.
Чанёол биеийн тамирын багшийг даган явахад , би сургуулийн үүдрүү гүйн ээжийг нь ирэхийг хүлээхээр болов. Юмс хэтэрхий замбараагүй байсан болохоор толгой үймэрч , багшид хэдэн мэдэх зүйлсээ тайлбарлаж , Чанёолруу юу болж байгааг асуун бичихэд түүнийг сувиллын өрөөнд хэвтүүлсэн байгаа одоо хүртэл ухаан ороогүй байгааг дууллаа.
Магадгүй хориод гаруй минутын дараа урд талын талбайд хоёр хар машин үзэгдэн түүний ээж машинаас нь гарч ирж , тэгээд түргэн тусламж ирэхээс ч өмнө цаг алдалгүй костюм пиджак өмссөн биехэрхүү хоёр эрэгтэйгээр эмнэлгийн өрөөнөөс Бэкхёнийг зөөн том тэргэндээ аваад явчихлаа. Түүний ээж сандарсан эсвэл нэг төрлийн залхасан царайтай байсан болохоор би ойртож зүрхэлсэнгүй тэндээ л Чанёолтай хэлэх ч үггүй харан зогсов.
Машин сургуулийн урдаас хөдлөн харагдахгүй болоход захирал үймээн үүсгэсэнд амандаа үглэсээр бусдыг нь ч ангируу ор гэсээр явахад сургалтын менежэр араас нь яаран орно. Би Чанёолруу хараад гарыг нь атгахад , Чанёол ч тэр гарыг минь эргүүлэн атгаад , толгойгоо багахан сэгсрэв.
" Юу гээч нь болоод өнгөрчихөв дөө.. "
***
🌸Vote EXO on BBMA🌸
