5 страница26 апреля 2019, 08:36

" four "


          🌸Vote EXO on BBMA🌸

" Өглөөний мэнд. Бид их том алдаа хийчихжээ. "

Энэ сургууль бол там.
Анги бүр дайны талбар , гаднаасаа гэрэлтэх ч дотроо ялзарсан эдлэл гэдгээрээ манай сургууль их олон сургуульд алдартай байлаа. Анги бүрээс бүрдсэн хөрөнгөтэй болон ухаантнуудын анги байгаа. Тэр сурагчидтай бидний хэн нь ч ярьж болдоггүй. Ер нь бол ярьж чаддагүй. Учир нь тэд-сургуулийн-нэр-хүндийг-авч-явж-буй-өндөрт-байх-ёстой-сурагчид-учраас бид нар шиг тэнэгүүдтэй ярих цаг байхгүй гэсэн дүрэм энд сахигддаг.

Харин тэд нарт тохиосон үйл явдал сургуулиар тархах нь тэднийг амьдаар нь алж байгаатай л адилхан зүйл. Хэлсэн дээ манай сургууль хэдэн мянган сурагчидтай гэж. Хэдэн мянга нүднүүд. Хэдэн мянган чихнүүд.

Хов жив тарах л юм бол сурагчид тэр хүнийг нүдээрээ эсвэл амаараа барьж иддэгээрээ энэ сургууль бол там. Аз болж Чанёол бид хоёр энэ бүгдээс далдуур холуур явдаг байснаараа өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно.

Тиймдээ ч Чанёол бид хоёр Бэкхёнийг овогтой нь мэдэж , холоос хараад л түүнийг таньж байсан байх. Учир нь тэр бол сургуулийн нэр хүндийг авч явж буй хөрөнгөтэй бөгөөд толгойтой сурагчдын нэг.

Харин хүмүүсийн урд гаргахаас эмээж байсан зүйлээ хэзээ ч төсөөлөөгүй үедээ ил болгох бол үнэхээр тааж хэлшгүй үйл явдал байлаа.

Тэр өдрийн хэрэг явдлаас хойш хов жив намжихад хангалттай бүтэн хоёр долоо хоног өнгөрсөн ч үүний талаар мэдээгүй хэн ч үлдээгүй байв. Бусад ангийнхний ярианы сэдэв бүр нэгэн цэгт онилогдож , тусгай ангийнхан хүн бүрийн хараан голд орсон байвч , хачирхалтай нь гэвэл тусгай ангийн сурагчид харин нэгийн төлөө өрсөлдөнө.

Цаг минут бүр ар араасаа өнгөрч хөл минь тэвдэн чичигнэнэ. Би Чанёолруу харц илгээхэд , харин тэрээр эгнээний хамгийн урд хажуудах хамтрагчтайгаа маргааш байхгүй мэт хөхрөх 'шулам' гэгчрүү харц илгээж байв.

Тэр үед Чанёол бид хоёр нэгэн зүйлийг бодож байлаа. Яаж тэр "шулам" төвөггүйхэн бид хоёрын яриаг ойлгочихсоноо , бас чиг үүгээр ч дуусахгүй бүх сонссон зүйлээ багш нарт хэлж бид хоёрыг доош татан оруулсныг.

Багшийн самбар дээр тачигнуулах шохойны дуу намжиж анги чимээ аниргүйд автахад би ханан дээрх томоо уйтгартай цагаан цагруу харцаараа цоолох аятай ширтлээ.

Хэчнээн өнөөдөр бусад өдрүүдээс ялгагдах зүйл байгаагүй ч өглөөнөөс хойш мэдэрсэн хүйтэн айдас минь ядаж л Чанёол бид хоёрыг нэг зүйл хийх ёстой юм шиг санагдуулж , багш нараас гуйн байж Бюн Бэкхёний гэрийн хаягийг авч , түүн дээр очиход хүргэж байлаа.

Гэхдээ яагаад бид хоёр үүнд орооцолдох ёстой гэж гэж бодогдоно.
Бид хоёр түүн дээр очиж уучлалт гуйна гэж үү? Мэдээж үгүй , бид хоёр ямар ч буруу зүйл хийгээгүй.
Эсвэл түүнийг....амьд байгаа эсэхийг шалгахаар юм болов уу? Үгүй л байх.

Магадгүй зүгээр л өрөвдөөд байгаа юм болов уу..?

Хангалттай төгс хүн тийм гунигтай байсан болохоор бодоход л сэтгэл өвдөөд байгаа болохоор хэрэг үү?
Мэдэхгүй л юм.

Хажуудах ширээний хамтрагч минь багшид дэвтрээ үзүүлж дуусаад ирэхэд , замбараагүй бодолд умбасан би сурсан зангаараа түүний дэвтрээс хуулахаар гараа явуулж байтал гэнэтийн чимээнд анхаарал сарнин одов.

Нэгэн хэвийн , ихэвчлэн золгүй , хангалтгүй ,болж бүтэхгүй байгаа зүйлийг эсвэл сурагчдыг дурддаг чанга яригчаас гарах дуу бүх л биеийг минь гэнэтийн айдас мэдрүүлж , хамаг шар үс босох шиг боллоо.

" Хёнан ахлах сургуулийн сурагчидад өнөөдрийн мэнд. Хичээл дуусахаас өмнө сургуулийн зөвлөлөөс сурагчдад мэдэгдэх хоёр мэдээ байгаа тул бүх сурагчид анхааралтай сонсоно уу. "

Би чимээгүй чих тавин сонсоно.

" Боловсролын газраас 12 дугаар сарын 26,27нд шалгалт ирэх болохоор сурагчид бүгд дутуу дүнгээ нөхүүлэн шалгалтуудаа дуусгах хэрэгтэй- " бүх сурагчид дургүйцлээ илэрхийлэн уулга ам бүртээ алдацгаах нь анги дүүргэв.

" Харин дараагийн мэдэгдлийг та бүхэнд дуулгах гэж байгаадаа бид их харамсалтай байна.. " Хэсэг хугацаанд чанга яригч чимээгүй болоход ангийн хүүхдүүд бүгд л гайхшран дуу нь намжирав.

" Тусгай ангийн 12 ийн 0 дүгээр бүлгийн бидний ирээдүй болсон Бюн Бэкхён сурагч маань хүнд өвчнөөр өвчилсөн бөгөөд өмнөх гэнэтийн үйлявдлын өмнөөс хүлцэл өчиж , өөрийн болон сургуулийн тусийн төлөө сургуулиас гарч байгаа гэдгийг мэдэгдэж байна. "

Түрүүхэн дургүйцлийн уулга алдалт ангиар дүүрч байсан бол харин одоо эсрэгээрээ хүүхэд бүр гайхшралын дуу ам бүрээсээ гаргаж бие биетэйгээ шивэр авир хийж эхлэлээ. Би Чанёолруу харахад тэр надруу асуулт гайхшрал дүүрнээр хариу ширтэв.

Үүнтэй зэрэгцэн толгойнд түүний надаас сургуульд битгий мэдэгдээрэй хэмээн аминчилж гуйж байсан тэр зүрх зориггүй хүчин мөхсөн харц зурсхийн орж ирнэ. Тэр ямар их айдас агуулсан болоод энэ бүх хугацаанд босгож ирсэн зүйлээ ингээд орхино вэ.

Эсвэл түүнийг хүчээр орхиулсан болов уу. Сургуулийн нэр хүндийг унагах нэгнийг хөөн гаргах Хёнан ахлах сургууль. Бас л нэгэн хатуу дүрмээрээ алдарт сургууль.

Бодол толгойг дүүргэхэд би өөр өөрөөсөө яагаад түүнд ингэж их санаа зовоод байгаа юм бол хэмээн асуухад хүрэв. Бюн Бэвхён гэгч бүхэл өдөр бодол дотор минь амьдарлаа.

Багш ч тэр сурагчдаас ялгаралгүй мэдээнд цочирдсон байсан учраас чанга ярих хүүхдүүдийг чимээгүй болгох гэж ч хичээсэнгүй.

Харин би Чанёолруу эргэн харав.

" Чи сонссондоо итгэж байна уу? "

Чанёол үг хэлээгүй ч надтай адил бодолтой байгаа нь харцнаас нь ялгагдана.
Мэдэгдэл дуусч анги зогсолтгүй шуугианаар дүүрэхэд , хэдэн минутын дараа аль алинд минь амралт өгөх сүүлийн завсарлагааний дуу хангинав.

Эргэлзээгээр дүүрсэн сурагчид өмнөхөөсөө хавьгүй тайван хөдлөхөд , бид хоёр ч цүнхээ аван ангиас гараад дэмий л хариултгүй бодолд автагдан нэгэн замаа даган явлаа.

***

Чанёол


" Ёол. Хүргэлт хийж чадах уу? "

Би ноотны дэвтэрнээсээ харцаа салгаж , гайхсан хоолойгоор

" Юу? Хүргэлт? Одоо юу? " хэмээн халзан толгойн дохь багахан үсээ алчуураар арчих авга ахад хандан хэллээ.

" Тийм ээ , одоо. "

" Хэзээ эмийн сан хүргэлт хийдэг болчихсон юм? "

" Нэг баян айл очих боломжгүй болохоор хүргээд өгөөч гээд тэгвэл хөлсийг нь өндөр өгөх болно гэсэн. " гэх үедээ авга ах намайг сандалнаас хүчээр босгож гарт минь хар тортой эм бариулж , хаяг бичсэн бололтой цаасны өөдөөс өгөв.

" Би гэхдээ одоо хийх зүйлтэй байна шүү дээ "

" Чамд тэгвэл хөлс өгнө өө . "

" За би явчихаад ирье " Би шууд л гутлаа углаж , гартаа баригдсан гадуур хувцсаа өмсөөд дугуйгаараа хаягруу нь явахаар шийдэв. Ганнамын дүүргийн хажуугаар хэд хэд явж байсан ч биечлэн очиж үзсэнгүй болохоор хаягаа хэд хэд харсаар , зөв газартаа очихыг хичээж байлаа.

Барагцаагаар арван минутын дараа хэд төөрсний эцэст цаасан дээрх хаяг дээр ирвэл аргагүй баячуудын хороолол гэсэн шиг хэдэн давхар сүрлэг байшин угтана. Гаднаас нь баян чинээлэг нь харагдах байшинд амьдрах ямар бол гэх бодолтойгоо хашааных нь хонхыг дарвал хэд дуудуулаад залуу эрэгтэйн хоолой утсаа авав.

" Хэн бэ? "

" Сайн байна уу , эмийн сангаас явж байна. Хүргэлтээр. "

Өөдөөс хариу хэлэлгүй хашааных нь төмөр хаалга нэгэн дуу гарган онгойход би өөрийн эрхгүй энэ хоолойг хаа нэгтээ сонсож байсан санагдаж байх нь тэр.

Урдаа томоо цэцэрлэгтэй хашаанд орж ирэн хаалга хүртэл нь тавигдсан замаар алхаж очоод дахин гэрийнх нь хонхыг дарвал тэр дорноо хүлээж байсан мэт хаалга нь онгойлоо.

" Сайн бай- "

Гараа зөрүүлэн урдаа тэвэрсэн ч -- гараа дээгүүр нь ил харуулсан Бюн Бэкхёнийг хараад би гайхшран зогсчихов. Надруу эргүүлэн ширтсэн тэрээр , эм барих уутыг минь болон дараа нь нүүрлүү минь харах бөгөөд түрүүчийн утасны цаадах хоолойгоор ,

" Хүргэж өгсөнд баярлалаа " хэмээн энгийхнээр хэллээ.

Би түүнд эмийн уутыг өгч төлбөрөө авахдаа , сониуч зандаа хөтлөгдөн өөрийгөө хянаж чадалгүйгээр ,

" Бие чинь зүгээр үү? " хэмээн шулуухан хэлчихэв.

Түүний нүд шууд надруу эгцлэн харж , бага зэрэг татал хийлэхэд , өөрийгөө ямар хачин сонсогдсоноо ойлгож би бага зэрэг инээмсэглэн сандран ,

" Аан би нөгөө Хёнан ахлах сургуульд мурдаг юм л даа. Бас нөгөө эмнэлэгт өөрт чинь ...тусалсан? " гэхэд л түүний харц зөөлрөв.

" Энэ яг ямар ямар эмнүүд нь вэ? "

Түүний гэнэтийн сэдэв өөрчлөлтөнд эвгүй байдалд үлдсэн ч үүнээсээ гарахын тулд шуудхан л ,

" Цагаан савлагаатай нь толгойны эм , энэ шар нь өвчин намдаагч харин тэр жижиг үүд нь болохоор нойрны эм гэхдээ маш хүчтэй тунгийнх болохоор бараг хүн хэрэглэж болдоггүй юм. " хэмээн хэлэх явцдаа эмнүүдрүү заан хэлэх ба урдаас минь харах зогсох санаанд оромгүй бор үст эрэгтэйрүү харлаа.

Бэкхён гэгч толгойгоо хэд дохисноо , надруу хараад багахан инээмсэглэх нь түүнийг сургуулийн коридороор алхдаг байсан дүр төрхийг санагдуулах ч , энэ удаа арай хүчгүй бөгөөд хоосон мэдрэмж төрүүлнэ.

Түүнийг сургуулиас явсаны дараа бараг сарын хугацаа өнгөрсөн ч ядаж л сүүлд харсан царайгаараа байгаад нь талархах шиг. Үнэхээр хачирхалтай.

" Хоёулаа явж кофе уух уу? "

Нэг их удаан толгойдоо бодолгүй зөөлнөөр толгойгоо дохивол Бэкхён бүдэгхэн талархал төдий инээмсэглэл дамжуулаад , цаашаагаа орох гэх бөгөөд би гэнэт түүнийг зогсоон ,

" Байзаарай, гэхдээ чи тэр нойрны эмийг ууж болохгүйг мэдэж байгаа биз дээ? Үхчихэж ч мэднэ. " гэхэд бор үст эрэгтэй гартаа атгасан эмрүүгээ нэг харж буцан надруу харлаа.
Тэгээд энгийн нэгэн өнгөөр ,

" Зүгээр ээ , угаасаа үхэх үеддээ уучихна. " хэмээв.

***

5 страница26 апреля 2019, 08:36

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!