6 страница12 мая 2019, 13:05

" five "


" Амьдрал дандаа жаргалтай зүйлсээр дүүрэн байдаггүй. Гэхдээ бид үүнийг өөрчлөж чадах болов уу? "

5:30

Чанёол түүнийг унтсан эсэхийг мэдэхгүй байлаа. Түүний ирсэн цагаасаа хойш огт хөдлөөгүй сандлан дээрээ суусан байрлалаас нь үзвэл унтсан гэдгийг илтгэх ч Бэкхён хааяа нэг гүнзгий санаа алдаж байв.

Тэд мэдээж Чанёолийн ээжийн дуудлагаас болж кафед очилгүй шууд түүний ээжийн хоолны газарт ирчихсэн байлаа.

Бугуйн дахь цагаа дахин нэг удаа харж , хөлөө чичигнэхээ түр зогсооход яг хажуу ширээний лаазтай пивоны таг онгойхтой зэрэгцэн хоолны газарт хүн орж ирэх хаалганы хонх дуугарлаа. Сүхён кассны ард хүмүүсийн захиалгыг бичиж тооцоог нь гаргах Чанёолийн ээжрүү мэндлэн бөхийгөөд , тэр хоёрлуу алхан очихдоо цас бударсан күртикээ гараараа гөвж , ороолтны цаагуур нуусан царайгаа гарган ирлээ.

" Сайн уу Ёол.. сайн уу Бюн Бэкхён.. "

Хоосон байдлыг эвдлэн хэлэхдээ Сүхёний харц түрүүнээс хойш цонхоор ширтэж суусан Бэкхён дээр очтол , түрүүг хүртэл илүүц зүйл хийгээгүй бор үст эрэгтэй харцаа түүн дээр аваачин толгойгоо зөөлхөн дохив.

" Сайн уу? И Сүхён. "

Захиалсан хоол нь урд ирж юу ч идээгүй тэр гурав хөрөхөөс нь өмнө хоолоо идэх байвч алин нь ч хоолондоо хүрч зүрхэлсэнгүй , дэмий л тавгүй байдалтай юу хийхээ олж ядан сууж байлаа. Чанёол нүдрүү нь бууж ирээд байсан үсээ хуруун голоороо арагшлуулж , хатсан уруулаа долооход Сүхён түүнийг юм хэлээч гэсэн аятай гарыг нь зөөлхөн нудрав. Чанёол Сүхёнрүү аргаа барсан харц илгээгээд , хоолойгоо зөөлхөн засч ,

"Сүхёнийг ирсэнд тавгүйрхэхгүй гэж найдъя " гэж бараг л өөрсдөө л сонсох аятай уруулаа үл хөдлөм хэлвэл , Бэкхён юу ч хэлэлгүй зүгээр л толгойгоо сэгсэрч , хоолны халбгаа гартаа атгав. Тэгээд тавагтай хоолныхоо дээр нь чимэг болгон тавьсан ногоон сонгиныг Чанёолийн тавагруу шидэх Сүхён тэр хоёрлуу харав.
Тэгээд махыг хоёр тийш эргүүлж байснаа ,

" Ийм юм болно гэж мэдэж байсан юм. " хэмээн амандаа бувтнахад Сүхён Чанёол аль алиных нь харц бор үстэд дээр тогтлоо.

" Өмнө нь олон удаа тэр үеийг төсөөлж байсан ч яг тэр үед сургуулийн бүх нүдний урд новшийн сул талаа дэлгэчихнэ гэж бодоогүй болохоор... "

Чанёол Сүхёнруу хараад , хэлэх үгсээ толгойдоо тунгаан , өөрийн эрхгүй ханцуйн дээрх наалдсан нохойныхоо үсийг нэг хоёроор авч эхлэнэ.

" Бид хоёрыг үнэхээр уучлаарай. "

Бэкхён харцаа дахин өргөн , цэх байрлалаар тэр хоёрлуу харав. Тэгсэнээ толгойгоо зөөлхөн сэгсэрч хоолойгоо заслаа.

" Та хоёр юунд уучлалт гуйгаад байгаа юм? Мэдээж тэр өдөр ухаан алдсан минь та хоёроос болоогүй шүү дээ... зүгээр л ядаж тэр үгээ л дуусгачихъя гэж хичээж байсан юм. "

Түүний ямар ч хувирлагүй хэлэх үгс Сүхёний ар нуруугаар хүйт даалгана.

" Нэгэнт л намайг үхэх үед сурагчид бүгд мэдэх байсан. Тэр үед ч бас сургууль намайг хөнгөхөн шиг аргалчих байсан байх."

Сургууль түүнийг хөөсөн гэхэд хачин санагдана. Сургуулийн топ сурагчаа өвчнөөс нь болж хөөнө. Тэгвэл энэ сургуульд яаж үлдэхээ ч ойлгохгүй байлаа.

" Ядаж л бид хоёр багшид эрт мэдэгдсэн байсан бол тэр өдөр чамайг гаргахгүй байж болох байсан юм. "

" Яахав дээ... амьдрал тэгэх л ёстой байсан юм байлгүй. " Бэкхёний үгс намуухан аялгуунд ч дарагдана.

" Та хоёр намайг хорт хавдартайг мэднэ биз дээ? "

Тэднийг эргэлзэнгүйхэн толгойгоо дохисны дараа , " Сургууль ч бас мэдэж байсан. Гэхдээ тэд намайг хүндэртлээ сургуульд үлдэхийг гуйсан юм. " гэвэл тэр хоёрын нүд орой дээрээ л гарах шиг болов.

Дахин анир чимээгүй хэдэн минутын дараа кассны цаана суух ээж нь Чанёолийг түр дуудан , тэрээр хэрэггүй зүйлд хүлцэл өчөөд ширээнээс боссоны дараа одоо ч хүртэл хоолоо зүгээр л хоёр тийш хөдөлгөх Бэкхён , биеэ сул тавин тайван суух нь хүртэл болчимгүй үйлдэл мэт санагдан биеэ барин суух Сүхён хоёр үлдэв.

Бэкхён дахиад л санаа алдсанаа сэрээг ширээн дээр тавиад ,
" Би ингээд явья даа  " хэмээн сандлаас босоход гэнэтийн үйлдэлд нь сандарсан Сүхён том нүдлэн хоцролоо.

" Үгүй ээ чамд эвгүй байвал би явж болно шүү дээ. "

Бэкхён хөмсгөө өргөн , үсээ арагшлуулангаа " Хэрэггүй дээ. Намайг харин сонссонд баярлалаа. Би яагаад ч юм хэн нэгэнд хэлэх хэрэгтэй байсан юм." гэхэд Сүхён өөрийн эрхгүй сэтгэлдээ тавгүй мэдрэмж мэдэрч эхлэнэ.

" Амьдрал их хатуу шүү дээ. Заримдаа зөв цагийг алдчихдаг юм. Гэвч тэр нь хэзээ ч эргэн ирдэггүй муу талтай. "

Бэкхён эцэст нь нэг зөөлхөн инээмсэглэв.

" Би явлаа. "

Бор үстийг гарж явахыг анзаарсан Чанёол хийж байсан ажлаа түр орхиод Сүхён дээр ирэн ,

" Бэкхён яагаад явчихав? " гэвэл тэрээр урагш харж байснаа түүнрүү харлаа.

" Чанёол? "

" Яасан? "

" Би түүнд туслах аргаа олчих шиг боллоо.

" Айн? " Дахин хаалгаруу харж шуугианд Сүхёний яриаг тод бөгөөд ойлгож үлдэхийг хичээж байв. Харин Сүхён өөрийгөө тэвэрч намуухнаар цонхны зүг ширтэв.

" Түүнтэй хамт байцгаая. Хажууд нь байж түүнд хэрэгтэй хүн нь болцгооё. "

Хэчнээн Сүхёний талыг ойлгож байсан ч Чанёол яагаад өөрсдийгөө түүний асуудалтай холбох ёстойгоо ойлгож ядна. Түрүүхэн бор үст эрэгтэйн сууж байсан хоосон сандал дээр Чанёол суугаад гартаа атгаж явсан алчуураа хэд эргүүлэн толгойдоо хэсэг тунгаав.

" Хэзээ хүртэл? "

" Түүнийг байхгүй болтол. " Сүхён хариуллаа.

****

6 страница12 мая 2019, 13:05

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!