"six"
" Надаас аз жаргалтай байна уу гэж битгий асуу. Намайг тийм биш байгааг чи мэднэ. Гэхдээ би ядаж л гунигтай биш байна гэдгийг хэлж чадна. "
Чанёол
Гитарын нэг утсыг долоовор хуруугаараа дуугаргав. Тэгээд нөгөө гараараа төгөлдөр хууран дээр энэ хэмнэлийн ард орох намуухан аялгууны эхлэлийг зохиож эхлэлээ.
Дуу чихэнд хүрч би нүдээ хэсэг аниад , урдаа тавьсан цааснуудруу харан эхний нүүрийг дээр нь гаргаж ирэв.
Үгсийг зөв эсэхийг харцаа гүйлгэн шалгахдаа би өөрийн мэдэлгүй хөмсгөө зангидаж , дууссаныхаа дараа хажууд дууны ноот бичих багийн гишүүндээ цаасыг дамжууллаа.
" Энэ үгийг уншаад үздээ. Хаврын баярт болох болов уу? "
Бор шаргалдуу үсээ хажуугаар нь огтлон тайрч , аашиндаа таараагүй хөндий хүйтэн царайтай тэрээр үгсийг чимээгүй нүдээрээ унших бөгөөд толгойгоо бага зэрэг далийлган надруу харахад нүдний нууц давхраа нь ил гарч ирэв.
" Ахаа " Сэүн бүдүүн хоолойгоороо сониучирхсан өнгөөр хэлнэ. " Та гүн гутралд орчихсон юм уу? "
Түүний гэнэтийн асуултанд би гайшран , толгойгоо сэгсэрч , " Үгүй ээ , мэдээж үгүй. Яагаад тэгж бодоод байгаа юм? " гэвэл амаа мурийлган дахин цаасруу харсан Сэүн удалгүй дууны үгийг уншиж эхлэв.
" Нар аль хэдийн манджээ , гэвч би унтаж чадсангүй хэвээр. Тэр олон шалтгаан голд ганцхан дүгнэлт байгаа гэж үү? Энэ нь ямар ч харуусал эсвэл үргэлжилсэн хавсралт биш.. " нэгэн өнгийн хоолойгоор өргөлт буултгүйгээр уншсан Сэүн хуудсыг эргүүлсэнээ надруу харан ,
" Эцэстээ өөрийгөө зовоож байгаа хүн нь чи өөрөө , тэнэг минь. " хэмээх сүүлийн мөрийн үг бүрийг нь цэвэр уншиж өгөв.( Chanyeol- Forgiveness гэдэг дууны үг бөлгөө )
Надруу хариулт нэхэн хараад байсанд би хамраараа турхиран цаасыг түүнээс сэрхийн булааж аваад ,
" Таалагдахгүй байвал зүгээр хэлж бай. Энэ үгийг зохиох гэж хэр удсаныг мэдэж байна уу? " хэмээхэд Сэүн налсан буйдангаасаа өндийж эргэн цаасыг төвөггүйхэн шүүрэв.
" Үгүй ээ ахаа, та буруугаар ойлгоод байна. Би таныг дандаа өнгөлөг дуу бичдэг болохоор л сониучирхаж байна. Энэ үгсийг уншихад зүгээр л цаанаасаа гунигтай санагдаж байсан болохоор таныг гутралд орчихож гэж бодсон юм. "
Түүний чухал төрхөнд би санаа алдаад эргэдэг сандлаараа буцан урагш харж гитарынхаа толгойг атгав. Тэгээд нэг , хоёр утсыг дуугаргаж байснаа аргагүйн эрхэнд түүний учиргүй асуултанд хариу өгч ,
" Энэ дууны үг миний сэтгэлийнх биш ээ... найз охинд минь мэдрэгддэг байх гэсэн тэр мэдрэмжүүд. Түүний мэдэрдэг ганцаардал , гуниг нь ингэж санагддаг болов уу гэж бодсон юм ... " гэж хэлэхэд сүүлийн үгс өөрийн минь чихэнд ч утга учиргүй гуниг төрүүлнэ.
Би үргэлж л мэддэг байсан. Сүхён харагдаж байгаа шигээ эмэгтэй биш гэдгийг. Анх уулзахад тэр ямар их сүйрсэн байсныг. Хэчнээн нүүрэндээ хүчтэй мэт байдаг ч цаанаа ямар их ганцаарддагыг. Хажууд нь хүн байсан байгаагүй..
" Хаврын баярт та түүнд зориулж дуулахыг хүсч байгаа юм уу? " Сэүний хоолой эрс намууссан сонстоно.
Би зөөлхөн санаа алдлаа.
" ...тийм ээ , түүнд ганцаараа биш гэдгийг нь ойлгуулмаар байна. "
Хэчнээн би биднийг таниад мэдэх боломж маш өндөр байсан ч Сүхёнийг өөрийн уншигчидтайгаа блог хөтлөхийг нь хорьдоггүй байсан юм. Учир нь би түүнийг үүгээрээ өөрийнхөө хэнд ч хэлж сонсуулаагүй мэдрэмжүүдээ өөрийнх нь царайг мэдэхгүй ч бүх зүйлийг нь шимтэн уншиж дэмжлэг өгдөг хүмүүсээр хэцүү байгаа зүйлсүүдээ дардагыг нь хэн бүрээс ч илүү ойлгож байв. Хэрвээ би түүний гунигыг бүгдийг нь авч чадахгүй юм бол үүнийгээ дарж байгаа зүйлсийг нь хориглох эрх надад байхгүй гэдгийг мэднэ.
Биднийг чимээ аниргүй нөмрөхөд , би үүрээр сэрсэн нойроо харамласан мэт томоо эвшээн нулимсаа хуруугаараа арчив. Хоолны цаг ч дуусч байгаа нь коридорт гүйлдэх сурагчдын гутлын чимээнээр сонстож , Сэүн ангируугаа эрт очиод даалгавраа хуулах ёстой гэсээр клубын өрөөнөөс гаран явлаа.
Өдрийн нарны эгц байрласан клубын том хоёр цонхыг бид саарал хөшгөөр хаасан байдаг бөгөөд энэ нь ч бидэнд өөрсдийнхөө орчинд мэдрэмжиндээ орж дуу зохиох , бэлдэхэд тусладаг байв. Бид ихэвчлэн завсарлагаан бүрээр клуб клубдээ суугаад сургуулийн ойртон ирэх ямар нэгэн үйл ажиллагаанд бэлддэг ч өнөөдөр бэлтгэлд ирсэн хүн бараг байсангүйд би компьютерээ унтраан , гитарыг саванд нь эргүүлж хийгээд , нэгэнт хагсайн бүтэнсайн ирж байгаа хойно бөмбөрөө нимгэн цагаан даавуугаар тоос дарахаас сэргийлэн бүтээгээд гарлаа.
Сүхён өнөөдөр багийн уулзалттайгаас өдрийн хоолоо алгассан учраас би бага зэрэг санаа зовсон байдалтайгаар ангируу орон ширээгээ дэрлэн суух түүний хажууд суув. Түүний нүдрүү тусах нарны гарлыг би биеэрээ халхлаад , нүүрнийх нь урдуур орох үсийг нь арагшлуулж ,
" Хичээл эхэллээ Хён. " хэмээхэд түүний нүд нээгдээгүй ч тэрээр хатсан уруулаа долоох бөгөөд аажуухнаар нүдээ нээхэд давхраа нь улам томоссон харагдана.
" Чи өлсөж байгаа биз дээ? "
Сүхён толгойгоо сэгсэрч цүнхээ онгойлгосноо , " Үгүй ээ харин ядарч үхэх нь " гээд сөөх хоолойгоо засав.
Дараагийн хичээл маань кино урлагийн төрөл учраас хоёр цагийн турш проектороор явах киног үздэг болохоор би түүний хажууд суудаг хамтрагчийг миний суудалд суучих хэмээн гуйгаад , киног тод харагдуулахын тулд хөшгөө хаасан шалтгаанаар харанхуй болонгуйюу номоо эргүүлэн дэрлэх Сүхёний дээр пиджакаа нөмрүүлэв.
Дээр үеийн үйл явдлыг цагаан хараар гаргасан Америк кино дайн шуугианаар талдаа хүрсэн байлаа. Сандал дээрээ суусан багш өөрөө кинондоо автсан харагдахад , бусад сурагчид тал нь унтаж зарим нь өөрсдийн зүйлээ хийнэ. Нэг байрандаа суусан байрлалаа өөрчлөж , Сүхёний атгасан гарыг ширээн дээр эргүүлэн тавих ба ширээн дороос гэрэлтээд байх утасныхаа гэрлийг хамгийн бага дээр нь тавьж дэлгэвэл захидал ирсэн харагдана.
+82 56 1992 0506
Энэ Пак Чанёолийн утас мөн үү?
+82 07 1485 1127
Тийм ээ , өөрөө хэн бэ?
+82 56--
Бюн Бэкхён
Би гайхшралд хөмсгөө зангидан , нойрондоо гүн автах Сүхёнруу харлаа.
+82 56--
Хичээл чинь тарсан бол энэ хаягруу та хоёр хүрээд ирж болох уу? "Досан-дэро, Чонгдам-дом, Ганнам - 451"
Ямар гээч нь? Бэкхён биднийг гэртээ дуудаад байгаа хэрэг үү?
Би дотор хацраа хазлан ,
+82 07--
Яагаад?
гэсэн ч утсанд минь дахин хариу ирсэнгүй.
~~~
" Ороод ир , энд гутлаа тайлаад энд байгаа шаахайнуудаас өмсчих. "
Бэкхёний нэгэн хэвийн хоолой үгнүүдийг зөөн ярихдаа ямар ч сэтгэл хөдлөл агуулаагүй сонстох бөгөөд ард нь хаалгыг хаагаад , бага зэрэг арзайсан үсээ арагш нь болгон цааш алхаад оров.
Сүхён Чанёол хоёр аль аль нь бие биерүүгээ том нүдлэн харц солилцоод Бэкхёний үгийг дагаж , цагаан чулуун шалтай томоо коридороор түүний явсан өрөөрүү ар араасаа холхилдон аажуухан алхаж орлоо. Ирэх замдаа бие биетэйгээ хэлэлцсэн тэдний яриа үр дүнд хүрээгүй авч Бэкхёнтэй ярьж байж л яагаад дуудсаныг нь ойлгохоо мэдэж байв.
Бэкхёний гэр тэдний бодож байснаас тэс ондоо байх нь тэр. Тэд магадгүй модерн төрлийн дулаахан өнгөөр зохицсон өрөөг төсөөлж байсан ч харин оронд нь тэднийг классик модерн төрөл холилдсон цагаан саарал өнгийн л тавилга , хананы обойнууд угтаж авав. Цонх бүрийн хажууд сэнс шиг хэлбэртэй агааржуулагч байрших ба Бэкхён том өрөөлүүгээ зааж өнөө хоёрлуу харан бага зэрэг мишээх маягийн болоод,
" Ийшээ ороод ир. " хэмээв. Тэр хоёр ам амандаа эв хавьгүй авиа гарган , Г хэлбэрийн хоёр том арьсан буйдангийн голд хажууд хажуудаа суутал , түрүүхэн мэдээ гарч байсан том телевизороо ганц л удирдлагын товчоор галны пийшингийн зураглалд аваачсан Бэкхён халаатныхаа халаасанд хоёр гараа нууж мөрөө хавчаад , дахин л түрүүчийнхээ хоолойгоор ,
" энд сэрүүхэн байгаад уучлаарай , би хөлсний харшилтай" хэмээн тайлбарлан хэлэв. Гал тогоо нь бололтой шилэн хаалганы цаанаас тавцан дээр хоёр аяга тавьсан үйлчлэгчийн хувцастай 30 насны хавьцаа эмэгтэй гарч ирэн тэдний урд тавиад , хана налан зогсох Бэкхёнруу харвал тэрээр үгүй гэсэн мэт толгойгоо сэгсрэхдээ бага зэрэг нүдээ анина.
" Сургууль дээр ямар байна? "
Чанёол атгасан гарынхаа хурууг зөөлхөн дуугаргаж ,
" Нэг их өөрчлөлт байхгүй ээ. " хэмээн алгуурхан худлаа хэлэхдээ толгойн ардаа сургууль дээр амтай хүн бүхэн түүнийг дурсаж байсныг санагалзав. Түүний талаар янз бүрийн л хов жив тархаж байлаа.
Сүхён өөрийн эрхгүй Бэкхёний нүдэнд гуниг хуурахыг анзаарч байв.
" Чи зүгээр үү? "
" Аан нээрээ , өчигдөр гэнэт явчихсанд уучлаарай. Гэртээ түргэн ирэх хэрэгтэй байсан юм. "
Сэдвийн гэнэтийн хазайлтанд Сүхён нэг их ач холбогдол өгөхгүй байхыг бодсон ч Бэкхён гэгч их л том нууц авдар шиг мэдрэгдэнэ.
Чанёол зүгээрээ гэсэн мэт толгойгоо хэд сэгсэрч , аягыг хоёр алган голдоо барьж уурыг нь зөөлхөн үлээв. Харин Бэкхён шуудхан л яриандаа орохоор шийдэн , хоолойгоо засаад , " Би та хоёрыг дуудсан учир нь.. " хэмээхэд Чанёол Сүхёний анхаарал аль алин түүн дээр тогтлоо.
" Та хоёрын аль нэг нь надад өдөр бүрийн хичээлийн тэмдэглэлүүдийг авчирч чадах уу? "
Чанёолийн харцанд гайхширсан төрх илрэхэд ,
" Тархи үхэж байж л хүн үхдэг. Харин тархиа ажиллуулж байвал би ядаж л амьдарч байгаагаа мэдэрнэ. " гэн Бэкхенийг үргэлжлүүлэн өгүүлвэл өнөө хоёр төсөөлж байснаар нь дороо хариулсангүй. Хөлөө урдаа ачиж гараа урдаа тэвэрсэн Бэкхён толгойгоо хэд дохиод хоолойгоо нэг засан ,
" Та хоёр дургүйцэж байвал хийх хэрэггүй ээ. Би заавал гэж хэлээгүй. " гэхэд гэнэт Сүхён үг хэлэлгүй цүнхээ онгойлгож эхлэх нь тэр.
Дараа нь Сүхён дэвтэр хоорондохоо харж гурван хичээлийн дэвтрээ Бэкхёнрүү инээмсэглэн сарвайх бөгөөд ,
" Би хичээлдээ тийм сайн биш л дээ , гэхдээ ямар ч гэсэн бүх юмаа тэмдэглэчихдэг болохоор ойлгоно гэж найдаж байна. " гэлээ.
Тэдний хооронд хэдхэн секундын чимээгүй анир оршсон ч дэвтрийг аажуухан авсан Бэкхёнд нэгэн мөс хагарах шиг л санагдаж эхлэнэ. Тэр түүний сүүлчийн амьсгал агаарын нэг хэсэг болж , түүний бүх асуудал түүнтэй хамт уусан алга болоход өөрийг нь дурсах хүн нэг ч гэсэн үлдээсэй гэж хүсч байснаа нуухыг хүссэнгүй. Ядаж л түүнийг гэх хүн энэ хорвоод байгаасай.
Чанёол инээмсэглэн ,
" Бид хоёрт төвөг удахгүй дээ. Чадахаараа өдөр болгон авчирч байя. " гээд Сүхёний гарыг атган тэр хоёр бие биерүүгээ инээмсэглэн харахад , харин тэднийг чимээгүйхнээр бор үст ширтэв.
Тэрээр үйлчлэгчид дэвтрийг бариулаад , цэх суусан байрлалаа өөрчлөөгүй ч харцаа бууруулан хэсэг бодлогошрох шиг болсоноо , удалгүй эргэн тэр хоёрлуу харлаа.
" Баярлалаа. "
***
