" ten "
" Бид бүхнийг мартаад тэнгэр өөд дүүлэн нисч болох уу? Ямар ч зовлонгүйгээр.
Ямар айлтгүйгээр. "
Бусад өдрүүдтэй адил нэгэн үдэш. Гэсэн ч сэтгэлд өвөртлүүлэх мэдрэмж нь олон нухчаа агуулах шиг. Цас тэнгэрээс хаялах ч газарт хүрэн хайлж , нарны тусгалд таарсан цасан ширхэгүүд ойр хавиа гэрэлтүүлнэ.
Сүхён гарт нь цас бууж ирэхгүйг мэдэх ч алгаа дэлгэн зогсож тэнгэр өөд ширтэхэд , түүний ард цас орохыг мэдээгүй учраас зузаан хувцас авчраагүйдээ гомдоллох Чанёол , таксинаас сүүлд нь бууж ирэх нам гүн Бэкхён цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан гарч ирэв.
Бусаны хотоос арваад километрийн зайтай амралтанд хоноглохоор ирсэн тэр гурвын голд хутгаар ч зүсч болохоор суунагласан зузаан хүйтэн уур амьсгал тогтож байхыг өндөр эрэгтэй анзаарахад хэтэрхий баяртай байлаа. Тиймдээ ч бусад хоёрыгоо анзааралгүй замын турш чалчиж явсан байх.
Чанёол томоо гэгчин чилээгээ гарган суниахдаа амаараа сүр оруулан дуугарч , түрүүлэн алхахад Сүхён Бэкхён хоёр эв дуугүйхэн бие биерүүгээ харчихаад голдоо хангалттай зайтай ар араасаа алхалав.
Амралт том эсвэл жижиг биш ч боломжын зохистой зочид буудал байх бөгөөд онцлог нь ардаа ил усан сантай , хоёр талдаа орой нь үүлэн дунд суунагласан сүргэр уултай , чанх урдаа томоо далай үзэгддэг байршилд байсан юм. Басхүү алдар нэрийг нь дагаж олон үйлчилгээний газар , дэлгүүрүүдтэйгээрээ алдартай байлаа.
Чанёол Сүхёний гэр бүлтэй цуг хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд үүнийг нь сонсож явсан Бэкхён ийм газар өмнө нь ёрдөөсөө ч ирж байгаагүйдээ харамсах сэтгэл төрж л явав. Чанёол түүний мөрөн дээгүүр гараа давуулж анхаарлыг нь сарниулан ,
" Чамд таалагдаж байна уу? " хэмээвэл хариуд нь бор үст эрэгтэй амаа нээлгүйгээр толгойгоо дохин урьдын л инээмсэглэлээр инээмсэглэв.
" Нэг л шөнө болохоор оройдоо хамтдаа байя гэж бодоод.. " Чанёолийн яриа цүнхэн дотроо юмаа хайхтай зэрэгцэн уусан чимээгүй болсон ч карт шиг зүйлээ олсон Чанёол удалгүй буцан Бэкхёнрүү харсанаа хэсэг бодлогошрон ,
" Нэг л өрөө авчихсан шүү " хэмээн хэлэхдээ өөрийгөө зөв юм ярьж байгаа эсэхтээ эргэлзсэн ч Бэкхён нэг их тусгаж авсан шинжгүй учраас яриаг дуусгав.
Амралтын өдөр учраас тэдний төсөөлж байснаас харьцангуй их хүн буудалд буусан харагдаж , хүлээн авалтын ажилтны зааснаар гурван давхарын гол хэсэгт байрлах өрөөндөө орвол тэднийг шинэхэн вакуумжуулсан үнэр сарнайн үнэртэй хослон угтаж авлаа.
Хаалганы хажуудах хэсэгрүү картаа шургуулсанаар өрөөний цахилгаан ажиллаж эхлэх бөгөөд буйдан дээр цүнхээ тавьсан Сүхён хамгийн түрүүнд цагаан хөшгөөр халхлагдсан цонхыг хоёр тийш нь зэрэг онгойлгон урдахаа ажиглана.
Цонхны цаана том цасан ширхэгүүд бударч , ойр орчин амьдралтай харагдаж байв. Хажуу талын залгаа өрөөнд нэг ор байрлах бөгөөд түүн дээр нь чемоданыг тавьсан Чанёол цаад өрөөн дөх хоёртоо сонсогдуулах аятай арай өндөр дуунаар ,
" Бэкхёна , чи энэ өрөөнд унтаарай. Хёна бид хоёр буйдан дээр унтчихна , за юу? " гэвэл даруйхан өрөөнд алхан орж ирсэн Бэкхён санаа зовсон өнгөөр ,
" Та хоёр энэ өрөөнд унт аа , би буйдан дээр унтчихаж болно" гэлээ.
Чанёол түүнрүү харж " Зүгээр ээ буйдан нь том ор болчихдог юм байнлээ " гээд хажуугаар нь өнгөрөн явж , одоо ч хүртэл цонхоор ширтэх Сүхёний ардаас нь очин тэврэхдээ толгойн дээр нь эрүүгээ тавихад , гарыг нь Сүхён эргүүлэн атгах нь харагдана. Тэдний зүгт тогтсон Бэкхён шуудхан харцаа бууруулахыг оролдож , хэрэггүй л цүнхэн доторх гарын хуруунд багтах эд зүйлсээ нааш цааш нь хөдөлгөв.
Тэгээд чимээгүй цааш өрөөлүүгээ алхан орлоо.
***
" Намайг үүнийг хийхгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ? "
Нэг хөмсгөө өргөж , тоглосон харцаар түүнийг нэвт ширтэх Чанёол толгойгоо сэгсэрч ,
" Айгаад байгаа юм уу? " гэхэд өөрийгөө тэвэрч байсан Бэкхёний нүүрэнд илт доромжлогдсон харц үүсэв.
" Мэдээж юунаас айх юм. " гэх үедээ Бэкхён давалгайлан ирэх уснаас нэг алхмаар холдон ,
" Магадгүй гадаа 10 градусаас доош биш байсан бол би эрэг дээр нь л зогсох та хоёрыг шоолох байсан байх " гэлээ.
Чанёол нүүрээ үрчийлгэн инээж , дахин толгойгоо хэд сэгсэрснээ далайн зургийг камертаа татан буулгах Сүхёнруу нууц харц илгээв. Сүхён камераа буулган аажуухнаар Бэкхёнруу харах ч удалгүй толгойгоо дохин камераа далд хийснээ бор үстийг юу хийх гэж байгааг нь гадарлаж ч амжаагүй байхад тэр хоёр түүний өөдөөс гүйн ирлээ.
Амандаа цочисхийх авиа гарган арагшаагаа булт үсрэн Бэкхён зугтахыг оролдоход , Чанёол түүнийг даран элсрүү унагаж , Бэкхён эсэргүүцэн орилох инээх хоёр давхцахад тэр хоёр төвөггүйхэн хөл гарнаас нь барин өргөчихөв.
" Үгүй үгүй ээ! битгий л дээ! " Бор үст хамаг чадлаараа өнөө хоёрыг болиулахыг хичээх ч Чанёол , Сүхён хоёр уушгиа агааргүй болтол инээж байсан болохоор усруу алхан орлоо. Бэкхён нүдээ анин усруу орохоор бэлтгэхдээ айж байсан ч инээмсэглэлийг нүүрнээсээ арилгаж чадалгүй хэрэггүй л эсэргүүцсэн ч тэр хоёр савлуур шиг л түүнийг хоёр тийш хэд савлаад төд удалгүй усруу шидэж орхив.
Бэкхёний нуруунаас авхуулан хүзүү хүртэл далайн хүйтэн ус мэдрэгдэхэд тэрээр нүдээ анин хашхирангаа биеэ чангалах ба түүний хэзээ ч харж байгаагүй талыг харсан Сүхён Чанёол хоёр камертаа бүх нүүр хувирлыг нь авахыг хичээн арай л гэж чангаар инээх гээд байгаагаа барьж байлаа.
Нар аль хэдийн жаргах талдаа очиж , шалба норсон Бэкхён өшөөгөө авахаар тэр хоёрлуу дайрсаар эцэст нь тэр гурав гурвуулаа усанд бүхэл биеэрээ орсноор дайн өндөрлөж байх нь тэр. Тиймдээ ч тэд эрэг дээр үлдээсэн Бэкхёний утас дуугарч байхыг анзаарах сөхөөчгүй байсан байх.
Зурагтаар гарах дүрс харанхуй өрөөг гэрэлтүүлэхэд , гартаа хоосон чихэрний хог барин суусан Бэкхён гартаа базан жижигрүүлсэнээ өөрийн эрхгүй өндөр эрэгтэйн хөлийг дэрлэн намуухан унтсан Сүхёнийг харав. Тэгээд хажуу тийш Чанёолруу харвал тэрээр мөн ч адил буйдан дээр суусан байрлалаараа нам унтсан байлаа.
Өдөржингөө хөгжилтэй байлгах гэж хичээсэн Чанёолийн хичээл зүтгэл жижигхэн зүйлээс ч ялгарч байсан нь түүний сэтгэлийг хөдөлгөж байвч үүнийг нь бодох бүрт тэр шөнийн дүр зураглал нүдэнд нь сануулах аятай зурайн орж ирж байлаа. Тэр буруу зүйл хийсэн. Тэр зөвхөн өөрийгөө бусниулаад ч барахгүй Сүхёнийг хэцүү байдалд гацаасан. Одоо харин тэр юу хийхээ ч үл мэднэ.
Хэрвээ Чанёол тэр "үйл явдлын" талаар мэдвэл тэр зөвхөн тэднийг алдах биш магадгүй тэр хоёр ч тэр бие биенийгээ алдах боломжтой байлаа.
Бэкхён хэзээ ч ингэж айж байснаа санасангүй. Хорт хавдартай гэдгээ мэдсэн тэр өдөр одоо бодоход юу ч биш мэт санагдахад өөрийгөө хэд зэмлээд ч бүтсэнгүй. Тиймээс телевизийн дууг хамгийн чимээгүй дээр нь тааруулж , цаад өрөөнөөсөө хөнжил авчран тэр хоёрын дээр болгоомжтой нөмрүүлээд , өөрийг нь бага багаар идэх харанхуй бодлоо цэгцэлхийн тулд балконруу гарлаа.
Ээжийнхээ таван минут тутамд залгасныг хараад амандаа турхирсан Бэкхён утсаа нэг мөсөн унтраахдаа хааш явахаа хэлээгүй түүнийг тэд яах нь ч хамаагүй санагдана. Одоо л анхаарч гэнэ. Утсаа авах үед ээжийнхээ юу гэж хэлэхийг ч бараг чихэндээ сонсож байв. Түүний бодол санаа хаа сайгүй бөглөрч байхад ээжийнх нь үглэх хүсч байгаа хамгийн сүүлийн зүйл нь байлаа.
" Чи даарахгүй байна уу? " Шар үс сэрхийн босохтой зэрэгцэн цочисхийсэн Бэкхён нам гүмийг нойрмог бүдүүн хоолойгоор эвдсэн Чанёолруу эргэн харвал , тэрээр өөр өөрийгөө тэвэрч арайхийн бүтэн нээгдэх нүднийхээ цаанаас түүнрүү харж байв. " Унтахгүй юм уу? "
Гартаа асаасан ч амруугаа ганц ч ойртуулаагүй тамхиа цаагуураа нуух шиг болохдоо Бэкхёний зүрх цээжин дотор нь түг түг хийнэ.
" Үгүй ээ , арай болоогүй байна. Чи орж унтдаа "
Хариуд нь Чанёол үг хэлээгүй ч , түүний үгийг үл тоон балконруу гарч ирэн ардаа хаалгаа хаагаад , шууд л түүнрүү ойртон очив. Тэгээд түүний гартаа барьсан тамхийг булааж аван ,
" Чи яагаад өөрийгөө алаад байгаа юм. " гээд доошоогооо шидчихэв. " Энэ биенд чинь муу шүү дээ "
Хэчнээн зүрх нь айдас харууслаар живч байсан ч тэр өөрийн эрхгүй тэнэг байдалд хөхрөнө.
" Би дандаа татдаггүй ээ. Сэтгэл тавгүй үед л " Бэкхён аль болох тавгүй гэдэг үгээ тодруулахыг хичээв.
Чанёол түүний хажууд зэрэгцэн зогсож урагш санаа алдан харах ч хөмсгөө зангидсан нь хажуунаас нь ч илт харагдаж байлаа. Түүний сэтгэлийг гэмтээх үг хэлсэндээ харамссан Бэкхён амаа жимийж , урагш адилхан харахад уул өгсөх замын гэрлүүд , гадаа өрнөх амьдрал турьхан түүний урдаас зурайна.
" Гунигтай байхад амьдрал хэтэрхий богинохон шүү дээ. "
Бэкхён түүний үгсийг зүрхэндээ хагарсан шил шигтгэж байгаа мэт л мэдрэв. Дулаанаа алдсан хүйтэн хуруугаараа нүдээ хэсэг дарж , хоолойгоо засна.
" Мэдэж байна аа , Чанёол. "
" Үгүй ээ , чи мэдэхгүй байх шиг байна. "
Бэкхёний нүүрэнд цэвэр гайхшрал тодров. Харин Чанёол түүнрүү ганц ч харсангүй.
" Бид нэг номны хуудсан дээр биш болохоор би чиний мэдэрч байгаа зүйлийг сайн мэдэхгүй. " Чанёолийн хоолой бүдүүсэхтэй зэрэгцэн тэрээр нүдээ арай нарийсгаж , бор үсррүү одоо ч хүртэл харсангүй хэвээр холыг ширтлээ. " Гэхдээ ядаж л амьдрал гэдэг олон нухчаа эргүүлэлттэй ч сайн зүйлсийг араасаа дагуулж байдгийг мартах хэрэггүй. "
Эцсийн үгсээ хэлж дууссаныхаа дараа л Чанёол бодолдоо автагдсан бор үстрүү хартал түүний бодол санаа хаа нэгтээ хийсэн яваа харагдана. Бэкхён инээмхийлэв.
" Новш гэж " Тэрээр амандаа бувтнаж , духыг нь нуусан хөвсгөр үсээ толгойгоо сэгсрэн холдууллаа. " Чи ах шиг минь сонсогдож байна. "
Өндөр эрэгтэйн сониучирхал гайхшрал хоёр давхцаж , тэрээр хоёр дохоо бодолгүй ,
" Чи ахтай юм уу? " хэмээтэл бор үстийн харц гэнэтхэн өөрчлөгдөх шиг харагдлаа. Уруул нь тэрхэн хугацаанд чимчгэнэж харцанд нь гуниг хурахад бүх харууслаа санаа алдалтаар арилгасан Бэкхён жирийн нэгэн намуухан хоолойгоор ,
" Байсан. " гэх үгээ тодотгон хэлэв.
Харамсах сэтгэл мэдрэгдэхэд Чанёол ердөө ойлгосноо авиагаар л илэрхийлэн толгойгоо хоосоллоо. Гэвч түүний толгойн гүнд түм буман хариулт эрэх асуулт урган гарч ирэхэд , бор үст яг л бодлыг нь уншсан мэт хэсэг чимээгүйн дараа яриагаа эхлүүлэв.
" Хан мөрөнлүү зоос шидэж хүслээ хэлсэн өдрийг санаж байна уу? "
Чанёол толгойгоо дохихтойгоо зэрэгцэн тэр өдрийн түүний хэлсэн хачирхалтай хүслийг толгойдоо дахин нэг сонслоо.
Би тэр үед тэр үгсийг хэлээгүй байсан болоосой
Бэкхён толгойгоо багахан сэгсрэв. Түүний үг хэтэрхий гэнэтийн гарч ирлээ.
" Би ахыгаа алчихсан юм.
Миний тэр үед хэлсэн үгнээс минь болж .... тэр үхчихсэн. "
" Юу гэсэн үг юм? " Чанёолийн гайхшралд Бэкхён хөнгөхөн гуниг үзүүлэн , урагшаагаа харж гүнзгий амьсгал гаргахад уур агаарт тэр дорноо замхран алга болж байв. Гэвч түүний асуулт хариултгүй хоцорлоо.
***
Шарах шүүгээний дуу хадахад амандаа савхаа зуусаар арайхийн савтай гоймонг гаргах Чанёол , тохойгоороо хаалгыг нь хаав. Түүний дүнсгэр , харанхуй , өөрөөс нь өөр хүнгүй гэрт гал тогооны бүүдгэр гэрэл л гэгээ оруулж байсан ч нэгэнт дассан учраас үүндээ тэрээр нэг их анхаарал үл хандуулна.
Өндөр эрэгтэй ширээн дээрх жижиг сажиг хөглөрсөн зүйлсийг нэг талруу нь болгож , савтай гоймонгоо тавин халсан хуруугаа чихнийхээ ард наалдуулах ба ам дүүрэн гоймон сорчихоод утсаа ухаж эхлэлээ.
Багийн группийнхээ харилцах чатыг онгойлгох төдий дэлгэцийг маргааш хаврын баяраараа үзүүлэх үзүүлбэрээ зогсоо зайгүй ярилцах гишүүдийн яриа дүүргэж , Чанёол голд нь хэдхэн л үг хэлж амжив.
Хэтэрхий шуугиантай байсан болохоор тэрээр төд удалгүй харилцан яриаг чимээгүй дээр нь тавихад , утсанд захидал ирэх өөр чимээ , утасны дээд хэсэгт Бэкхён гэх нэртэй хамтдаа зурайн гарч ирлээ.
Нэг их зүйл тунгаалгүй , эргүүлж хариулахдаа дараа нь юу болохыг мэдсэн бол Чанёол энэ үйлдлээ хийж зүрхлэхгүй л байсан болов уу , эсвэл хийх байсан болов уу? Хэн ч ирээдүйг мэддэггүй нь харамсалтай.
" Байна уу? "
" Сайн уу , Чанёол. " Түүний энгийн тайван хоолой харилцуурын цаанаас дуугарахад Чанёол савхаараа кимчи аван амандаа хэд зажлангаа " Сайн " гэдэг үгээ авиа болгон хариуллаа.
Эхэндээ түүний бодол санаанд нэг их зүйл эргэлдэхгүй байсан ч түүний " Хоёулаа уулзаж болох уу? " гэх эрс нухацтай хоолойнд нь өөрчлөгдөн үлдэв. Түүнээс хаана хэдээс уулзахыг сураглаад утсаа тасалсныхаа дараа тэрээр эргэн гоймноо идэж дуусгахыг оролдовч гэнэтийн аппетит бууралтаар үлдсэн гоймонтой саваа угаалтуурлуугаа хийгээд , дараа нь угаахаар тэр чигт нь орхилоо.
Бэкхёний товолсон цаг болоход бүтэн хоёр цаг дутуу байсан болохоор буйдан дээрээ навсхийн хэвтэж , Сүхёнийг одоо юу хийж байгааг мэдэхээр утасруу нь залгав.
Гэсэн ч хоёр дарааллан залгаад утсаа авсангүй. Тиймээс өндөр залуу түүнрүүгээ ,
Ёода🧝🏻♂️💑
- Яагаад утсаа авахгүй байгаа юм? ㅠㅠ (18:46 рм )
- Гэртээ очсон биз дээ? ( 18:46рм )
- Гэрт хүн байхгүй байна (18:46рм )
- Бэкхён надтай 9 цагт уулзья гэсэн. Тэр зүгээр байгаа? ( 18:47рм)
- Хайртай шүү ㆍㅅᆞ ❤️ (18:48рм )
SENT
гэж илгээчхээд , товлосон цаг хүртлээ хөгжмөө бэлдэж байхаар шийдэн утсаа тэр чигт нь умартав.
Харвасан сум шиг өнгөрсөн хоёр цагын дараа Чанёол бараг л товлосон цагтаа хоцрох шахам очсон ч бор үстийн дүр зураг харагдсангүй. Тэрээр дахин утсаа шалгаад , биеэ чангалан күртикнийхээ цаагуур амаа нуувал майхны хаалга онгойж күртикнийхээ малгайнд бүх нүүрээ нуусан ч биеийнхээ харьцаагаар Бэкхён гэх нь ялгагдах тэр орж ирлээ. Чанёол барагцаагаар гучин минут хүлээсэн учраас түүнийг хүлээх зуураа Солонгосын гэнэтийн хүйтрэлтээс биеийнхээ хамаг дулаанаа алдсанаа мэдэрч байв.
Гараа хооронд нь үрэн Чанёол инээмсэглэн гараа хальт өргөн дуудвал Бэкхён түүнрүү харснаа хальт инээмсэглэсэн ч тэр дорноо арилах нь тэр.
Өндөр эрэгтэй ширээндээ багахан ч гэсэн идэх юм авсан байсан ч Бэкхён ирсэн даруйдаа түүнд халуун кофе захиалаад , хэд хэдэн хоол дахин захиалж хажуугаар нь хоёр шил сүжу захиалчихав. Чанёол өндөр , Бэкхён арай овор царайтай байсан болохоор ч тэр үү мухлагийн эмэгтэй тэднээс бичиг баримтыг нь шалгаж зүрхэлсэнгүй.
" Бид ууж болж байгаа юм уу? " Ойр хавиа ажиглангаа Чанёол аядуухан хэлнэ. " Хүн харчихвал яах уу? "
Бэкхён их л мэргэшсэн аятай хөдөлгөөнөөр архийг хоёр тийш сэгсрэн , таглааг хүч оролгүйгээр онгойлгож ,
" Ямар хамаатай юм. Харж л байг " хэмээхэд Чанёол толгойгоо сэгсэрсээр ,
" Сургуульд сурахгүй байгаа хүнд ч хэлэхэд амархан юм даа- " гэснээ гэнэт өөрийн юу хэлсэнээ анзааран том нүдлэн бор үстрүү харлаа. Нөгөө талд харин Бэкхён тоосон шинжгүй архийг хоёр хундагалаад ,
" Сурч байсан ч ялгаагүй ээ " гээд түүнрүү хундагаараа тулгав. " Бүх новшийг давахын төлөө "
Түүний шууд нэг амьсгаагаар балгах үйлдэл нь түүнийг үнэхээр эрэгтэйлэг харагдуулж байсан болохоор ч тэр үү хэзээ ч архинд уруулаа хүргэхгүй гэсэн Чанёол ч тэр багахан амсаж үзлээ. Аманд нь архи орсон даруйдаа хурц амтагдаж хоолойг нь даган халуу дүйв.
Яаж Бэкхён болон аав нь архийг зүв зүгээр уугаад байдгыг ойлгосонгүй өндөр эрэгтэй гаргаж болох хамгийн муухай царай гаргасаар хундагаа ширээн дээрээ эргүүлэн тавилаа. Түүнийг шоолсон нүдээр ширтэж , уруулынхаа нэг талыг үл ялиг дээш өргөсөн Бэкхён дахин нэг өөртөө хундагалан ууж эхлэх ба энэ үйлдэл нь хэд дарааллан үйлдэгдэж эхлэв.
Анхандаа тэр хоёр жижиг сажиг зүйлсийг ярилцаж инээх зүйл дээрээ инээж , гутрах зүйл дээрээ гутарч байсан ч хугацаа өнгөрөх тусам Бэкхён улам л дуугаа хурааж , нэг шил сүжуг ганцаар дуусгачихав.
Чанёол түүний урдаас хундага , сүжуг холдуулж оронд нь нэг их идэгдээгүй хоолоо ойртуулах бөгөөд санаа зовсон өнгөөр ,
" Одоо уухаа больсон нь дээр байх аа " хэлэн үйлчлэгч эгчийг нүдээрээ хайлаа. " Гэртээ эрүүл очсон чинь дээр байх. "
Бэкхён гүнзгий санаа алдаж нүдээ хэсэг анингаа толгойгоо удаавтар сэгсрэхэд , буржгар үс нь хоёр тийш даган хөдлөнө.
" Гэрт намайг хэн ч тоохгүй ээ.... би гэртээ үйлчлэгч нартай л хамт амьдардаг. Тэдэнд хэлж болохгүй гэвэл.. " гэснээ амаа цахилгаантаж байгаа мэт хөдлөл үзүүлсэн Бэкхён ,
" Тэд хэнд ч юу ч хэлэхгүй. " гэн нэгэн хэвийн өнгөөр хэллээ.
Бор үст гэнэтхэн чимээгүй болж хоолоо бага багаар шимэн идэсхийж эхлэв. Тэгээд мөн адил төд удалгүй ,
" Тэр өдөр би үйлчлэгч нар шигээ л чимээгүй байх ёстой байсан юм.. " хэмээн амандаа бувтнах ба Чанёолийн гайхширсан харцыг өөр дээр нь тогтсоныг мэдэрч ,
" Аав ээж минь намайг хэзээ ч тоохгүй. Би өнөөдөр амьдарна , харин маргааш үхчихсэн ч тэд тоохгүй тус тусын амьдралаараа амьдраад эхлэнэ. " хэмээлээ.
Хэдэн хэсэг бутарсан нэгний хажууд хэзээ ч , хүссэн ч хүч чадал өгөхийг хүсдэг ч заримдаа энэ нь ердийн л үг болон замхардаг. Яаж хүн ийм хүнлэг гэгээлэг атлаа үүнтэйгээ зэрэгцэн хоосон үгүйрч ганцаардсан байдаг юм. Чанёол сэтгэлдээ гуниг хурахыг мэдэрч байсан ч түүнийг тайвшруулахын тулд хэрэггүй л --чи юу яриад байгаа юм?-- , эв дуугүйхэн , --бид хажууд чинь байна-- болон хагархай хэлтэрхий , --ээж аав чинь чамайг санах болно-- гэх үгсийг цухуйлгаж байлаа.
Харин Бэкхёний нүдэнд багахан уй гашууны дохио агуулна.
" Манай ах үхсэнийг хэлсэн дээ. "
" ... тийм ээ. "
" Үнэндээ ах минь ижил хүйстэн байсан юм. "
Чанёол гэнэт идэж байсан юмандаа хахсанаа , үүнийгээ болиулах гэж хамаг чадлаараа хичээн амаа таглана. Бэкхён харин ануухнаараа үргэлжлүүлэн ,
" Гэтэл аав минь түүнийг хүүгээ байхаа болиулна гэсэн. Ах минь энэ гэрийг шившиглэнэ гэсэн. "
" Гэтэл би гэж тэнэг хүн тэр үед... ахад минь ямар хэцүү байгааг өчүүхэн ч ойлгоогүй. Оронд нь би-... " Бэкхён өөрлүүгээ чичлэв.
" -шалгалтаараа сургуульдаа нэгт бичигдсэнээ аавд тэрнээс болоод гайхуулж чадсангүй гэж уурласан. "
Чанёол түүнийг үг дуугүй чимээгүй сонсоход Бэкхён харин удалгүй нүдэндээ нулимс цуглуулж эхлэлээ. Гуниг гутрал түүний дээр үүл мэт хуран цугларч , түүний харцнаас нь тэр өөрийгөө ямар үзэн ядаж байгаа нь үг хэлэлтгүйгээр илэрхийлэгдэнэ.
" Би түүнд үүний оронд үхчихэж болно гэсэн. Тэгвэл аль аль талдаа амар гэж."
Хоолны мухлагт хүнгүй болсон байлаа. Мухлагийн эгч ч нэг тийш явсан бололтой энэ үед тэр хоёрт яг л ярь гэсэн мэт хугацаа өгчихсөн байсныг аль аль нь мэдрэнэ.
Бэкхёний яриа үргэлжлэх тусам уй гашуун харууслаар дүүрч байгаа нь Чанёолд хамгийн тод сонсогтоно. " Ах маань тэр шөнө авто осолд орчихсон. Гэрэл дээр зогсож байхад нь согтуу жолоочтой машин хажуунаас нь мөргөчихсөн. "
Тэрээр хацраар нь урсах нулимсаа алгаараа арчин удаан гэгч нь нүдээ анисхийв. Түүний үгс яг л өд шиг. Харин гуниг түүний дээрээс төгсгөлгүй бороо мэт цутгаж байлаа.
" Тэр амиа хорлоогүй. Үхэх талаар хэзээ ч боддоггүй гэгээлэг хүн байсан. Гэтэл тэр шөнө , тэр миний үгэнд орсон. " Бэкхёний хоолойн өнгө багахан дээшлэв. "Анх удаа."
Ойр орчны уур амьсгал урьд өмнөхөөсөө гүнзгийрчээ. Чимээгүй уур амьсгал хааяа хааяадаа Бэкхёний нулимсаа арчих эсвэл чимээгүйхэн нусаа татах чимээнээр хагарч , энэ удаа сүжугээ шилээр нь барин Бэкхён балгахад Чанёол түүнийг зогсоох гэж оролдсонгүй , харин өөрийнхөө урд байсан хундагатай сүжуг ч бас бүтэн балгачихав.
" Сүхён та хоёр бие биендээ үнэхээр тохирсон. Сургуульд байдаг байхдаа л би мэддэг байсан. "
Түрүүнээс хойш ширээн дээрээ тавьсан утасных нь дэлгэцний гэрэл асахад Чанёолийн харц шууд очих бөгөөд түүнийг гайхшруулж байсан зүйл нь Бэкхёний гэнэтийн сэдвийн өөрчлөлтөөс гадна Сүхёноос ирсэн " Битгий " гэдэг хариу байлаа.
" Ингээд сонсох жаахан эвгүй л юм , гэхдээ баярлалаа " гэчихээд эв дүйгүй инээвхийлэх Чанёол утсаа аван хариу бичих гэж байсан ч энэ удаа Бэкхёний түүний гарыг барих үед зогсов.
Түүний цамцны шуунаас тас зуурах Бэкхён ердийн бус байдлаар толгойгоо доош гудайлган уйлж эхлэлээ. Яг л түүнээс уучлалт гуйгаад байгаа мэт. Түүний гар чичирнэ.
Тэднийг чимээгүй архиа шимж байх хооронд орж ирсэн үйлчлүүлэгчид ч тэдний зүг хачин харц илгээхэд , Чанёол санаа зовсоор Бэкхёний нуруун дээр гараа тавьтал бор үст эрэгтэй толгойгоо өргөн түүнрүү аврал эрсэн , эсвэл ...өршөөл? эрсэн харцаар ширтэв.
Түүний цонхигор цагаан хацар даган нулимс нэгэн зураасаар урсахад , Бэкхён амандаа хэд хэд давтан түүний нэрийг дуудлаа.
Түүний байдал хэтэрхий мэдлээс гарч байсан болохоор архийг түүний толгойруу орж гэж Чанёол бодон , мухлагийн эгчид тооцоогоо авья гэж хэлчихээд Бэкхёнийг өргөн босгох гэхэд энэ удаа бор үст өвдөг сөгдөн урд нь суучихлаа.
Энэ үед өндөр эрэгтэйн толгой ор хоосорчихов.
Гэхдээ Бэкхёнийг амаа нээх хүртэл.
" Чи надад уурлаж болно оо Чанёол. Намайг цохиж зодож болно. "
" Алив ээ Бэк , чи юу яриад байгаа юм бэ? "
" Чанёол... "
Түүний амнаас гарах түүний нэр энэ удаа нэг л бусдаас өөр мэдрэмж мэдрүүлэх нь Чанёолийг ч тэр будлиулж эхлэлээ. Өндөр эрэгтэй түүнрүү хөмсгөө зангидан харахдаа дараа нь сонсох үгстээ бие махбодоороо , сэтгэл зүрхээрээ ч тэр , хэзээ ч бэлэн биш байснаа дараа нь анзаарав.
" Би Сүхёнийг үнсчихсэн. "
Хажуу ширээний эрчүүд хундагаа тулан инээлдэхэд бор үстийн өөдөөс ширтэх өндөр эрэгтэй үг хэлэх байтугай нүдээ ч цавчсангүй.
" Юу гэнэ ээ...? " Түүний хоолойнд бага зэргийн уур уцаар оршихыг Бэкхён анзаарахгүй байж чадсангүй.
" Би тэр өдөр маш согтуу бас хажууд минь хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байсан юм. Гэтэл тэр үед--би--тэр .... Сүхён гараад ирсэн. "
" Би буруу зүйл хийж байснаа мэдэж байна Чанёол. Би чамаас өршөөл эрэхгүй ээ , би өөрийгөө ч өршөөхгүй.. "
Чанёол өөрийн мэдэлгүй нударгаа зангидан арайхийн л зөв амьсгалж байлаа. Нүүрэндээ юу ч үзүүлээгүй ч тархи нь сонссон үг бүрээс шалтгаан эрж , зүрх нь хэд дахин хурдтай цохилно.
" Өөрийгөө удирдаж чадаагүйд минь уучлаарай. Сүхёний буруу ердөөсөө байхгүй Чанёол. Битгий намайг болон Сүхёнийг үзэн ядаач.
Гуйж байна."
Бэкхёний үгс ийнхүү дуусахад түүний гар одоо ч хүртэл салганаж нүднээс нь урсах нулимс үл тасрана. Тэр бүх буруугаа хүлээж чадна. Чанёол өөрийг нь хэзээ ч өршөөхгүй байсан ч тэвчиж чадна. Гагцхүү түүнийг үзэн ядахыг л тэрээр хүсэхгүй байв.
Цаг хугацаа өнгөрнө. Шархалсан зүрх эдгэрэвч салсан харилцаа хэзээ ч бүтэн болдоггүй. Мөчрөөсөө салсан навч эргэж модруугаа хөөрдөггүй ч салхи тэднийг салгахаас навчис модныхоо хажуунаас хэзээ ч холддоггүй.
Магадгүй тэд өөрсдийг нь энэ хүргэсэн нэгнээсээ салан явахыг хүсдэггүй байх.
Уур амьсгал хүйтэрч , салхины хүч ихэсхэд Бэкхён күртикнийхээ арын малгайг эргүүлэн өмсөв.
Тэгээд урдах хоосон сандалруу ширтэн ганцаар үлдлээ.
***
