12 страница19 августа 2019, 13:53

" eleven "

1
" Тэр намайг амьдруулдаг. "

" Хёнан ахлах сургуулийн сурагчид болон багш нарт энэ өдрийн мэндийг хүргье. Бидний өмнө сургуулийн нэр хүндийн хамтлаг маань өнөөдрийн хаврын баярыг эхлүүлэх гэж байна. "

Урлагийн танхимыг чих дүүрэн алга ташилт дүүргэхэд тайзруу тусах гэрэл унтарч хөгжмийн зэмсгээ барьсан сурагчид бүгд гэрэл эргэн асахыг хүлээлээ. Хөгжмийн зэмсэг барьсан дүрсүүд өөрсдийн хөгжмөө шалгаж байгаа аятай бага сага дуу гарах явцад тэдний ард бусдаас арай өндөрлөг тайзан дээр бөмбөрийнхөө ард суусан Чанёолийг би төвөггүйхэн олж харж байв. Тэгээд тэрээр гараа дээш өргөн цохиураараа тоолон гурав тогшиход гэрэл асахтай зэрэгцэн тэдний дуу ч тэр эхлэлээ.

Чанёолийн хамтлаг сургуулийн бүх баяр эсвэл төгсөлтөөр үзүүлбэр үздэг ч үргэлж өөр шинэ зүйл үзүүлдэг болохоор ч тэр үү надаас авхуулан бүх л сурагчидчих тавин сонсож байсан юм.

Нүдээ зарим үедээ аниж ,хөгжим түүний толгойг дүүргэж , дууны ноотнууд хаа сайгүй дүүлэхэд түүнд хөгжим бол бүх юм гэдэг нь илт мэдрэгдэх Чанёолийг харах төдийд зүрх анхны удаа харсан мэт догдолно. Зах зухын сурагчдын амнаас хааяа хааяадаа алмайрах авиа гарахад , Чанёолийн гоцлол хөгжмийн хэсэгт олон ч охид уянгарч байхыг анзаарахад харамлах сэтгэл , тэр хүн минийх гэдэг бахдалтай хамтдаа зэрэгцэж байв.

Хэчнээн түүний үзүүлбэр яг л анхных мэт төгс байсан ч нэг л зүйлийг би гансран үлдэж байхыг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Тэр нь Чанёолийн үргэлжийн гэрэл цацруулж сэтгэл догдлуулдаг инээмсэглэл байсан юм. Харин тэр нь дутагдаж байв.

Дуундаа гүн орсон түүний нүүрнээс ямар ч гал цог , баяр баясал тодрохгүй байсан нь зөвхөн намайг ч биш олон хүмүүсийг гайхшруулж байлаа. Ойрд удаан хугацаагаар хөгжмөө бэлдээд л байсанд байх гэж би өөр өөрийгөө хэрэггүй л тайвшруулж байвч гагцхүү хүн бүрийн урьдаас догдолж байсан
-Чанёолийн-ганцаарчилсан-хэсэг- гэх дуу эхлэх үед л бүх бодлууд минь худал хуурмаг байсныг минь баталж байв.
Тайзны гэрэл бүдгэрч бүх нарийн гэрлүүд Чанёол дээр тусахад , тэрээр харц доогуур бөмбөрийнхөө ардаас босч гоцлол дуучны байранд очин зогслоо.

Түүний хөдөлгөөн няхуур , алхаа нь тайван. Тэр анхны удаа соло дуугаа дуулах гэж байна , тийм үү? болон Энэ дуу нь найз охинд нь зориулагдсан гэсэн гэх яриа урдуур хойгуур дамжигдахад би цорын ганц түүнрүү бүх анхаарлаа хандуулахдаа догдлох сэтгэлээ арайхийн дарна.

Чанёол зүүн гараараа микрофоноо янзалж , нөгөө гараараа чихэвчээ янзалж байлаа. Түүнийг надад зориулж дуулна гэдэг мэдээг сонссон цагаасаа би энэ өдрийг , энэ үеийг хоног тоолон өнгөрөөж байснаа хэнээс нуухгүй ч , тэр догдлолынхоо хажуугаар түүний эгэл бус байдалд санаа зовж байснаа ч тэр нууж чадсангүй. Хар улаан гитаран дээрх тусах тайзны гялтганасан гэрэл , хэдэн суудлын цаанаас ч тэр товойж харагдах гарын судаснууд. Хүн бүр чих тавин амьсгалаа түгжиж , нэгэн аяыг эхлэхийг хүлээх ч тэр ая нь хэзээ ч эхлэсэнгүй.

Тэр үед анзаарав. Чанёолийн гар чичирч байсныг.
Түүний харц гунигтай байхыг.

Удалгүй анир чимээгүйг түүний эгэл бус байдалд гайхширсан үзэгчдийн дуу шуугиан эвдлэхэд Чанёол харцаа үзэгчидрүү өргөж , хялбархан надтай харцаа тогтоолоо.

Зөвхөн үзэгчид ч биш багийнхан нь гайхширч байгаа нь тэдний бие биерүүгээ харц илгээх , Чанёолийн араас бидэнд үл сонсогдох үг хэлэхтэй илт харагдана.

Тэгээд хөтлөгчийг түүнээс үзүүлбэрт асуудал гарсан эсэхийг микрофоноор асуух үед Чанёол гэнэтхэн тайзнаас бууж гитараа багийн гишүүндээ өгснөө үзэгчдийн голоор алхан гол хаалгаруу зүглэж эхлэх нь тэр. Түүний үйлдлийг төдий чинээ ч ойлгоогүй би зөвхөн түүнийг дагаж харахаас өөр зүйл хийж чадаагүй ч хөтлөгч эвгүй байдлыг намжаахыг хичээн үг хэлэхтэй зэрэгцэн ард хэдэн суудлын цаана тодоос тод " Энэ хоёр салчихсан бололтой " гэх үгэнд нь л би ухаан орсон мэт суудлаасаа өндийн , танхимаас гарсан Чанёолийн араас хамаг хурдаараа гүйв.

Гадаа бороо орж байлаа. Яг л хэзээ ч нар гаргахгүй гэж зүтгэж байгаа мэт тэнгэрийг үүлээр ч тэр будсан байв.

Аль хэдийн сургуулийн хаалгаар гаран алхах Чанёолийн араас би нэрийг нь дуудлаа. Түүнийг зогсохгүй болмогц араас нь гүйцэн очиж гарнаас нь барин зогсооход тэрээр аль хэдийн бороонд норж эхлэн надруу ямар ч үгээр тайлбарлаж хэлж боломгүй харцаар угтав.

" Чанёол? Юу болоод байгаа юм бэ? " Хөмсгөө зангидан би борооноос арайхийн нүдээ хамгаална. " Ямар нэгэн юм болсон юм уу? "

Хувцас минь норж , сэвшээ салхинд ар нуруугаар хүйт дааж байвч үүний алинд нь ч би анхаарлаа хандуулах сөхөө байсангүй.
Өөдөөс минь цоо ширтэх Чанёолийн харц миний урьд өмнө харж байгаагүй бухимдал уур уцаар гунигыг агуулж байхыг би харцнаас нь удалгүй уншиж эхлэв. Хэчнээн би түүнээс хэд хэд өвдсөн эсэх , асуудал гарсан эсэхийг лавлаж байсан ч надад хариулж төвөгшөөгөөгүй Чанёол хүйтэн оршлоо мэдрүүлсээр мөрөө унжуулан ширтэнэ. Би хоёр гараараа хоёр талдаа сул тавьсан гарыг нь атгахад тэрээр аажуухнаар гараа надаас суглан авч , чив чимээгүй хэвээр цааш алхаж намайг гайхшралтай минь ганцаар үлдээн сургуулийн хашаанаас алхан гарлаа.

Араас нь дахин очих гэх ч ангийн охины буцаж орох хэрэгтэй байна гэх шаардлагаар түүний араас хэрэггүй л санаа зоволтын харцаар ширтэн үлдэв.
Сэтгэл нэг л тавгүйрхэнэ.

-

Барагцаагаар арван минутын дараа хаалганы цаанаас чимээ сонстож , миний сэтгэлийн эргэлзээг арилгавч Чанёолийг үүдээ онгойлгох үед тэр үнэндээ онгойлгох бодолтой байгаагүйг анзаарч байлаа.

" Чи яагаад ирсэн юм? "

" Чанёол- "

" Хоёр удаа хонх дуугаргаад хэн ч ирэхгүй бол орхиод явах нь энгийн бодол биш гэж үү? "

Түүний залхсан аястай яриа , харцнаас минь зайлсхийх нүд намайг угтахад би хамаг бодлоо хаяж , яг одоо юу болоод байгааг ойлгохыг сэтгэлийн гүн хүртлээ хичээж байв.

" Бид ярилцаж болох уу? Чанёол? Би юу болоод байгааг ойлгохгүй байна тиймээс ярилцъя л даа " намайг хэлэх явцад Чанёол үсэндээ гараа явуулж , доод уруулаа бачимдах аятай хазлана. Хэчнээн ярихыг хүсэхгүй байгаа байдал түүнээс хамгаас илт байсан ч би дахин нэг удаа ,

" Чанёол , бид ярил- " хэмээн эхлэх авч яриаг минь дуусахаас өмнө тэр миний гарнаас минь дотогш угалз татан орууллаа. Маш хурдтай өрнөсөн болохоор би цочих авиа гаргахтай давцан , байшинд орсон даруйдаа нуруугаараа ханыг цохив.
Өвдөлт гайхшрал хоёрыг нүүрэндээ илрүүлэн , том нүдлэн түүнрүү харахад Чанёол надтай харц тулгарсан үедээ л хурдтай ойртон ирж уруулыг минь үнсэж эхлэлээ.

Гайхширч байсан ч эсэргүүцээгүй би түүний аянд байсан ч эелдэг үнсэлт нь удалгүй давшилсан , яарсан маягтай болж эхлэх үед зогсох ёстойгоо би мэдэж эхлэв.

Чанёолийн нэг гар нь бэлхүүсийг минь хүчтэй тэврэхэд , нөгөө гар нь миний зүүн гарыг хананд шахан хийх гэж буй үйлдлийг минь зогсоож байлаа. Түүний уярам халуухан үнсэлт толгойг минь балмагдуулж , хэд хэд болих гэж оролдсон байдал минь бүтэлгүйтэн би одоохондоо тэр бодлыг хойш тавихыг хичээв.

Эцэст нь түүний намайг барих гар сулрах үед би хоёр гараараа түүний хүзүүг ороон өөрлүүгээ ойртуулах ба Чанёолийн гар бэлхүүсээр минь даган доошилж гуянаас минь базлана. Хэр удаан хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч өөрийгөө амьсгалаа түгжсэн байснаа анзаарахдаа үнсэлтээ салган амьсгал авахад , Чанёол намайг дээрээс минь шунал дүүрнээр ширтэж байлаа. Гэвч харцанд нь гуниг үүрлэж байсныг би анзаарахгүй байхын аргагүй байв.

Тэрээр миний нүүрний урдуур орсон үсийг чихний минь ардуур оруулж , хүзүүг минь ил гарган аажим аажмаар зөөлхөн үнсэнэ. Удалгүй тэрээр миний гуяыг өөрийн бүсэлхийгээрээ ороолгуулж , үнсэлтээ салгалгүй нэг тийш явах нь өрөө лүүгээ явж байгааг илтгэж байх бөгөөд би түүнээс унахгүй гэсэн мэт тас зуурч өөрийн эрхгүй үнсэлтээ улам гүн болгож байв.

Чанёол надаас уруулаа салгахдаа , харцаараа намайг шинжлэх ч түүний харцны цаадах ойлгомжгүй зүйлийг намайг цэвэр толь шиг л харан анзаарах үед орлуугаа шидлээ. Ар нуруугаараа түүний зөөлхөн орлуу хүчтэй унахдаа цочисхийх авиа амнаас гаргахад харин Чанёол надруу бөхийн ойртож урд минь суугаад , миний зууралтаас болж үрчийсэн цамцаа тайлах үед л би гэнэт ухаан орох шиг болов.

Энэ нэг л биш байна. Энэ зөв мэт санагдахгүй байлаа.

Түүний цээжийг түлхэн нүүрээ түүнээс бууруулахыг оролдох ч Чанёол эрүүнээс минь барин өөрлүүгээ харуулж , уруулаар минь цангасан аятай давшилсаар байсанд би хэд хэдэн удаа түүнд больё гэж хэлэхийг оролдож байв.

" Чанёол... " түүний мөрөөр түлхэж би хэлэхэд тэрээр миний ил гарсан хүзүүгээр шимэн үнэсэж эхлэлээ. " Битгий- "

Түүнийг болиулахыг хүссэн нь миний гайхшрал бодролоос гадна бид хэзээ ч ийм гүнрүү явж байгаагүйд байлаа. Тэр үргэлж намайг бэлэн болоход л хийх болно гэж хэлж байсан ч одоо түүний байдал үгнээс нь зөрч байв.

" Чанёо-..л , боль... "

" Битгий боль гээд бай "

Чанёол намайг хүчээр болиулж , эсэргүүцээд ч нэмэргүй болгож байх нь тэр. Би хүч чадалгүй санагдав.
Хоёр гарыг минь барьж биеийг минь өөрийн жингээрээ даран зогсоох түүнийг хэн хэн нь буруу зүйл хийж байгааг мэдэх аж.
Гэвч түүний гар дүрэмт хувцасны минь сөхөн орж ирэх нь мэдрэгдэх үед биеэ хянах чадвараа алдсан мэт айдас хүйдсээр түгшиж , хамаг чадлаараа түүнийг дээрээсээ холдуулан би алгадаж орхив.

Бидний эсэргүүцлийн авиа чимээ тасхийх дуунаар анирлахад Чанёол хацраа барьж , би харин түүнээс холдон орны толгойруу арагшлалаа. Нүд минь сандралаар дүүрч , зүрх минь дэлсэж , би түүнрүү юу болоод өнгөрсөнд нэг л ойлгож өгөлгүй том нүдлэн ширтэхэд , харин Чанёол харцаа огтхон ч өргөсөнгүй. Түүнээс уур уцаар ядаж л намайг алгадсанд гайхшрах нүүр хувирал гарсангүй.
Хацраа алгаараа дарах тэрээр ганц үг ч цухуйлгасангүйд би арайхийн л түрүүлж үг хэлэв.

" Ёол.. "

Түүнийг амаа нээх хүртэл өнгөрсөн хэдэн секунд маш удаан мэт санагдаж байлаа.
" Чи хэр удаан нуух байсан юм? "

Эхэндээ би түүнийг надаас асуух биш бүр надтай ярьж ч байна гэж бодсонгүй. Түүний үгс хэтэрхий гэнэтийн байсан болоод ч тэр үү би юу ч бодолгүй ,

" Юуг..? " хэмээхэд түүний нүдний бор өнгө харлаад явах шиг мэдрэгдэхэд , ар нуруугаар өөрийн эрхгүй хүйт даав.

" Чи намайг новшийн юу ярьж байгааг сайн мэднэ Сүхён "

Гэнэтхэн бүх зүйл намайг галт тэрэг шиг л мөргөх нь тэр. Зүрх минь цээжин дотор хүчтэй цохилж , түүнрүү эгцэлж харцаа аваачиж чадсангүй.

" Ёол-... тэр зүйл алдаа б-байсан юм. " Айдсаа ч захирч чадалгүй ээрч муурахыг минь сонссон даруйдаа Чанёол газраасаа сүг хийтэл тэрхийн босч , өрөөнийхөө хаалгыг саван хаахад би огло хийн цочихоос өөр арга байсангүй. 

" Хараал идэг! "

" Чи үнэхээр надад хэлэхгүй явчихвал болно гэж бодсон хэрэг үү? Бэкхёнтой үнсэлцчихээд.. "
Түүний яриа суунаглан чимээгүй болж , өөрийнхөө үгэнд ч итгэж чадахгүй байгаа мэт өөр өөртөө инээвхийлэхэд би орноос босч , түүнрүү ойртохыг хичээсэн ч бүтэлгүйтэв.

" Би тэр үеэс хойш гэмшиж байсан. Хэтэрхий гэмшиж байсан болохоор чамд хэлэхээс айсан юм- "

" Юунаас айсан юм? Юунаас! "

" Чамайг намайг хайрлахаа болино гэж айсан. Би одоо ч тэгж айж байна "
Хоолой минь зангирч нулимсаа ч захирч чадсангүйд би замбараагүй байдалд үлдэх нь намайг бууж өгч байгаа мэт харагдуулна.

" Надад тэгж сонсогдохгүй байна. "
Чанёолийн нүд гялтганаж , тэрхэн хугацаанд нулимс нь хацар даган урсах ч тэрээр тэр дороо харцаа өөрчилж , нулимсаа арччихаад хоолойгоо засав.

" Зүгээр л мартаж үз Сүхён. " Тэр хаалган дээрээ очиж онгойлгоод , арагш харалгүй , " Чамайг өөрчлөгдөхөд л анзаарах ёстой байсан юм. " гээд намайг харахыг хүсэхгүй байгаа мэт өрөөнөөс түрүүлэн гаран явав.

***

" Сүхён... чи зүгээр үү? "

Түүний хоолой чихэнд хүрэхэд би ханан дээр тогтсон харцаа салгаж түүнрүү харахад , Бэкхёний нүдэнд илт санаа зовсон дүр оршино.

" Тийм ээ , мэдээж. "

" Чанёол та хоёр зүгээр биз? Намайг хэлчихсэнд үнэхээр уучлаарай... "

Толгойгоо сэгсрэхдээ аль болох хөшүүн царайндаа инээмсэглэл авчрахыг хичээж , " Зүгээр ээ бид хоёр зүгээр. " гээд би нүүрээ сэргээх аятай алгаараа нүүрээ үрэв. " Нэг өдөр тэр угаасаа мэдэх л ёстой байсан байх "

Хөлөө зөрүүлэн гүнзгий санаа алдахад Бэкхёний турьхан зөөлхөн гар нь миний гарыг атгах нь мэдрэгдлээ. Түүнээс шууд л гараа салгаж , нүүрлүү нь харсанаа би гундуухан өнгөөр ,

" Бэкхён бид ингэж болохгүй ээ... " хэмээвэл намайг сугалан гараа авахдаа үлдээсэн байрнаас нь гараа огтхон ч хөдөлгөөгүй тэрээр урам хугаран гонсойсон нүүрэндээ бүдэгхэн инээмсэглэл авчрав.
Инээмсэглэхэд түүний нүдний дор багахан үрчлээтэх ч энэхүү инээмсэглэл нь хүчилсэн харагдана.

" Би мэднэ ээ. "

" Зүгээр л чиний сэтгэл санааг дээрдүүлэх гэсэн юм "

Би түүнрүү харан зөөлхөн инээмсэглэхэд одоо л түүний инээмсэглэл жинхэнэ болж байх нь тэр. Гэвч бидний аль аль нь энэ худлаа байсныг мэдэж байв. Тэр зөвхөн намайг дээрдүүлэх гэсэндээ биш... бид хоёул бие биенийгээ түших хэрэгтэйд байсан юм. Бидний харилцааг таслан сувилагч өмнө ирэх бөгөөд гаран дахь цаасаа харсаар Бэкхёнийг орж болохыг хэлвэл түүний тээнэгэлзэн босохтой зэрэгцэн хатагтай Бюн ч ирж тэр хоёул эмчийн өрөөлүү алхан орлоо. Түүнийг орохоос өмнө харцыг нь барьж аваад би түүнд тайвшрах ёстойг нь , бүх зүйл зүгээр болохыг амныхаа хөдөлгөөнөөр хэлэхэд Бэкхён надруу толгойгоо хальт бөхийгөөд л ээжийнхээ ардаас алхан орсон юм.

-

" Тэгэхээр таны хэлэх гээд байгаа зүйл бол миний биенд байгаа наад уушгины новшийн зүйл уушгиндаа биш олон тийшээгээ тархсан гэсэн үг үү. " Бэкхён толгойгоо дохингоо сандлаасаа өндийж , түрүүхэн сонссон яриагаа өөртөө , хэн нэгэнд ойлгуулах гэж байгаа мэт ярьж байсан ч хоолойн дохь зэвүүцлээ арилгахгүй байж чадсангүй. " Тэгээд ч барахгүй үүнийг нь авахад ердөө ганцхан л эмчилгээ байгаа хэрвээ чадахгүй бол би удахгүй үхнэ гэсэн үү? "

Ээж нь гашуудсан байртай гарнаас нь атган тайвшруулах гэх ч Бэкхён гараа татан авч түүнийг аль болох тэвчээртэй сонсохыг хичээсэн эмчрүү харан итгэж ядамгүй инээмхийлэв.

" Ихдээ 2 сар гэнэ ээ .... Хөөе эмч гуай? Би таны мэдлэгийг чинь муулах гээгүй байна. Гэхдээ та хүний үхэхийг яаж мэдэж байгаа юм. Та намайг амьдрах боломжтой гэж худал үгнүүдээр бөөцийлчхөөд одоо үхнэ гэдгийг минь хэлэхээр би тайван байх юм шиг байсан байна уу? "

" Хүү минь- "

" Ээж ээ та хууртаад байна. " Бэкхёний нүд улайж , хоолой нь чичирч байвч толгой нь зөв зүйлээ бодох дээр удаан тогтсонгүй. Харцаа бууруулан түүнийг тайвшрахыг хүлээх эмчрүү хуруугаараа чичлэн , нулимсаа зогсолтгүй урсгах ээжрүүгээ харж , " Тэр намайг амьдрана гэсэн ээж. Гэнэт би үхэх боломжгүй шүү дээ. Энэ эмч миний амьдралыг тоглоом шиг бодоод байна. Та миний амьдралыг яг зөв зам дээрээ явж байхад үхэж болно гэж бодоо юу? "

Тэрээр ширээн дээрх бүх зүйлийг хажуу тийш нь унагаж , эмчийг хувцаснаас нь заандан авахад , эмч түүнийг тайвшруулахыг оролдон түүнд эмчилгээ байгааг сануулж , бүтвэл түүнийг амьдрахыг сануулах ч Бэкхён тэр хоёрыг салгахыг хичээх ээжрүүгээ харж дахин инээмхийллээ.

" Би тэр новшийн эмчилгээг чинь хийлгэхгүй. Би үхэхгүй за юу "

Түүнийг өрөөний хаалгыг онгойлгох үед хаалганы цаана санаа зовсон харцтай Сүхён түүнийг угтав. Түүний харц Бэкхёнийг нэвт зүсэх шиг л мэдрэгдэж , харц тулгарахаас ч айсандаа тэрээр шууд өнгөрөн алхлаа.

" Бэк- "

" Уучлаарай гэхдээ би одоо явах хэрэгтэй байна. "
Түүнийг ийнхүү хэлээд алхан явахад Сүхён ардаас нь чимээгүй харан үлдэхээс өөр арга байсангүй ч эмчийн өрөөнд үлдсэн ээжийнх нь уйлах дуу түүнд ямар нэгэн зүйл сайнаар эргээгүйг үүл цугларах тэнгэрээс ч тод байлаа.

***

12 страница19 августа 2019, 13:53

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!