" nine "
" Надаас битгий тусламж гуй. Учир нь надад тэр чинь ч бас хэрэгтэй байна "
Салхи бор үстийн хөвсгөр зөөлхөн үсээр тоглоно. Сарны туяа харин түүний цагаан арьсыг гэрэлтүүлж байлаа. Түүний амнаас гарах намуухан чимээ , хааяа хаяадаа нэг юм нь болохгүй байгаа мэт бага зэрэг зангигдах хөмсөг нь шалтгаангүй байдлаас болж уйлан тэр чигтээ зүйрмэглэх жаахан хүүхэд шиг харагдаж байв. Дэрнийхээ даавуунаас зуурах түүний урт нарийхан хурууд нь хүний хуруу ийм байж болох уу хэмээн асуух хүртэл цонхигор харагдана.
Гартаа барьсан аягатай халуун цайгаа түүний орны хажуу талын шүүгээн дээр чимээ гаргалгүй аажуухан тавиад , би бугуйн дахь цагаа сарны гэрлэнд тусган харав.
Цагны зүү гэртээ очих ёстой цагыг аль хэдийн гурван жижиг зураасаар өнгөрсөн байсанд би гүнзгий санаа алдаж , надруу олон удаа залгасан ч авах боломжгүй байсан ээжийн утасны дугаар дээр дараад , харцаа ширээн дээр тавьсан аяганы хажууд хагас онгойсон дэвтэрлүү аваачив.
Эхний мөр нь харагдах нарийхан цэвэр татлаган бичгээр Bucket List гэх англиар бичсэн үг зурайна.
Утасны харилцуур дуудсан хэвээр байсанд толгойгоо далийлган мөр толгойн голдоо утсаа хавчуулаад , тэрхүү дэвтрийг сониуч зандаа хөтлөгдөн онгойлгож үзэхээр шийдлээ. Энгийн А5-ийн арьсан хавтастай дэвтэр урд хойноо ямар ч үг үсэггүй байх бөгөөд эхний хуудсууд ч тэр үүнтэй адил хоосон байв. Харин хуруугаараа алдчихгүй нь тулд эргүүлж атгасан хуудсан дээр аваачвал хоёр нүүр дүүрэн дугаарласан зүйлсүүд гарч ирэх ба эхний таван " Үүнтэйгээ эвлэрэх , хэн нэгэнд мэдэгдэх , хажуудаа байх хэн нэгнийг олох , тэдэнтэй цаг өнгөрөөх " гэх үгсүүд улаан үзгээр дээгүүрээ дарагдсан байлаа.
Хэн нэгнийг олох гэдгээ биелүүлсэн мэт зурсаныг нь харсан миний аманд өөрийн эрхгүй бүдэгхэн инээмсэглэл тодорч би унтах Бэкхёнруу хальт харав.
Хоёр дахь удаагаа залгаж , зургаа гэсэн номерт байрлах " Тусгай ангийг шатаах " гэдэг хачирхалтай үгийг амандаа зөөлхөн уншсан даруйд ээж утсаа авах бөгөөд яг тэр үед Бэкхён ч тэр байрлалаа өөрчлөн хөдөлсөн болохоор сандран дэвтрийг байранд нь эргүүлж тавиад , ээжид очиж байгаагаа хэллээ.
Ээж санаа зовсоноо , ирж авах ёстой эсэхийг асуухад би такси бариад оччихно хэмээн хэлээд хажууд минь түүнийг бөх унтсан гэдэгт нь итгэлтэй болсон үедээ босох гэтэл гэнэт нэг зүйл хувцаснаас минь татаж , би мөрөө давуулан харлаа. Тэгтэл түрүүхэн нүд нь аниалттай , дуутай унтаж байсан Бэкхён надруу том нүдлэн харж байх нь тэр.
Түүний нүд нь гэвч нойрмог харагдаж байсан болохоор би хэчнээн чимээгүй байх гэсэн боловч түүнийг маш хөнгөн унтдагыг анзааран ,
" Чи унт даа " гэж хэлэнгээ түүний гарыг цамцнаасаа зөөлөн холдуулахаар гараараа атгаж , " Би явл- " хэмээн хэлэх гэж байтал гэнэт тэрээр нойрмог сөөсөн хоолойгоороо яриаг минь тасаллаа.
" Битгий яв "
Энэхүү үг нь намайг гэнэтхэн барьж авахад хэсэг хугацаанд толгой минь хоосрох шиг санагдав. Одоо ч хүртэл надруу цоо ширтэх түүний харц хөдлөх атугай цавчих ч үгүй байсанд өөрийн эрхгүй санаа зовон сандрана.
" Бэкхёна би гэртээ харих хэрэгтэй байна. Их оройтчихлоо. "
Ийнхүү хөнгөн хэлээд түүний цамцыг минь зуурах атгалтаас суларсан ч түүний одоогийн байдал хаягдаад үлдэх гэж буй гуниг тээж байлаа. Бэкхён толгойгоо хөдөлгөн бүтэн нүүрээ надруу зүглүүлээд , битгий өөрийг нь одоо орхиж яваач гэхээс өөр үг цухуйлгасангүй.
" Одоо удахгүй ээж аав чинь ирэх байх аа , тэгэхээр чи ганцаардахгүй за юу.. "
" Чи ойлгохгүй байна- битгий яв... надад хэн ч байхгүй... " тэр хэчнээн энэ үгсийг амандаа бувтнаж байсан ч яагаад ч юм айдас агуулж байхыг би анзаарч байлаа. Энэ нь намайг ч тэр хэн ч хажууд минь байхгүй гэх айдсандаа умбаж байсан үесийг санагдуулна. Хэчнээн надад бүх хүн байсан ч тэр өөр өөртөө хаягдсан мэт айдас.
Би Бэкхёний зөөлөн үсэн дээгүүр гараа явуулан жоохон хүүхэд шиг илэв. Амаа хамгийн тайвшруулах боломжтой инээмсэглэлээр чимж , толгойгоо хажуу тийш далийлгаснаар Бэкхён бид хоёрын харц нэгэн зураасанд таарч байлаа.
" Чи ганцаараа биш ээ Бэкхён. Чамд эцэг эх чинь бас бид хоёр байна.
Би байна. "
Миний үг ердөө түүнийг тайвшруулахад нь л тустай гэдгийг мэдэж байв.
Харин Бэкхён тэр үед хариуд нь ширтэхээс өөр зүйл хийгээгүй ч намайг гараа эргүүлэн өөрлүүгээ татах үед хөдөлгөөнийг минь зогсоон гэнэт барьж авсан юм. Тэгээд түүнд зориулсан инээмсэглэлээ ч нүүр хувирлаасаа арилгаж амжаагүй байхад , " Миний хийх гэж байгаа зүйлд үнэхээр уучлаарай " хэмээн хэлээд , нэг л мэдэхэд намайг өөрлүүгээ татаж , бидний голын зай хаагдсан юм.
Түүний уруул чихэрлэг байлаа.
***
Сүүлчийн аялгууг даран хоосон өрөөг дүүргэж байсан дуу дуусахад Чанёол нүдээ аажмаар нээн өөдөөс нь тусах гэрэлрүү ширтэв.
Үзэгчдийн сандлын гол хавьцаа цаас эргүүлэн , үзүүлбэрүүдийг жагсаах хаврын баярын үзүүлбэрийн багш алга таших нь цуурайтаж тайзны гэрэл унтран тэд газраас өндөрлүүлсэн тусгай тайзнаас буухад , сэтгэл ханамж дүүрэн багш ,
" Үнэхээр гайхалтай байлаа. Яг энэ эрчээрээ хаврын баярыг танай хамтлаг дуусгах болно шүү " хэмээхэд Чанёолийн нүүрэнд төвөггүйхэн жаргал дүүрэн инээмсэглэл тодролоо. Тэд хэчнээн жил болгоны хаврын баярын төгсгөлийг хийдэг ч энэ удаа , анх удаа түүний зохиосон дуугаар төгсгөж байгаа болохоор яагаад ч юм бүхнээс онцгой санагдуулж байх нь цаанаа л нэг жаргалтай.
" Өнөөдөр сайн байлаа. Нэг дэхэд уулзацгаая "
Цүнхэндээ эргүүлэн хийх бөмбрийн хэрэгслээ гартаа атгасан хэвээр Чанёол алгаа ташаад , хамаг хурднаараа багийн гишүүддээ баяртай гээд гүйн гарав. Үзүүлбэрийн бэлтгэл хичээл дууссаны дараа эхэлсэн болохоор аль хэдийн шөнийн 9 цаг болсон байх бөгөөд Чанёол сургуулийнхаа гол хаалгаруу гүйх зуураа Сүхёнруу залган бэлтгэл дууссанаа хэлэх гэвч утсаа авсангүй.
Утсаа буцан халаасандаа хийж том том гишгэлсээр гол хаалгаруугаа очвол шатны урд цаашаа харан зогсох Сүхёнийг олж харав.
Зүүн гартаа цүнхээ атгаж , баруун гараараа урдах борооны дуслаа мэдрэнэ. Шүхрээ авчирсан билүү гэх бодолтойгоо цуг урт үст охины зүг Чанёол алхасан ч Сүхён түүнийг анзаарсан шинжгүй урагш харан зогссоор л байлаа.
" Сүхён " нэрийг нь дуудавч тэрээр эргэж харсангүйд Чанёол гайхшрах мэдрэмж багахан төрж , дахин нэрийг нь дуудсан ч Сүхён бас л эргэж харах байтугай хөдөлсөнчгүй. Мөрөн дээр нь тогшин анхаарлыг нь арайхийн сарниулах Чанёол нүүрэндээ бүдэгхэн инээмсэглэлтэй ч санаа зовсон төрхтэйгээр,
" Чи зүгээр үү? " гэвэл Сүхён инээмсэглэн толгойгоо хэд дохив.
" Чи намайг дуудахыг сонсоогүй. " Халаасандаа гараа хийн Чанёол жоохон хүүхэд шиг амандаа бувтнана. " Надад уурлачихсан юм уу? "
Одоо ч хүртэл оюун ухаан санаа нь холоо байгаа мэт хоосон байдлаар инээмсэглэн толгойгоо сэгсрэх Сүхён цүнхэндээ байсан шүхрээ гаргаж ирэнгээ ,
" Үгүй ээ юунд уурлахав дээ " гэсэн ч Чанёол нэг л итгэж өгсөнгүй. Түүний аман дээрх дургүйллэх нь улам нь тодорч , өөрийг нь гурван цаг хүлээлгэсэнд нь уурласан байх гэж бодов.
Хэсэг чимээгүй бороонд нэгэн шүхрэн дор алхсанаа , байн байн шалгах мэт ширтэх Чанёол хэчнээн өндөр ч гэлээ Сүхёний нүдэнд өртөж байсан болохоор , түүнрүү толгойгоо багахан гэдийлгэн харсан Сүхён ,
" Зүгээр гээд байна даа жаахан ядарч л байна " хэмээхэд Чанёол дэмий л хөлөө газарт чирэн жижиг сажиг чулуудыг ийш тийш нь өшиглөн алхална. Тэдний хооронд хүйтэн уур амьсгал байлаа. Харин Чанёол үүнд нь өөрийнхөө гэнэтийн мэдээгээ хэлэх ёстой эсэхээ ч мэдсэнгүй.
Бороо аажим аажмаар багасч удалгүй чийгний үнэр орчныг дүүргэхэд Сүхён нойтон шүхрээ тэр чигт нь цүнхрүүгээ чихээд , Чанёолруу харлаа. Хариуд нь Чанёол эрүү хүртлээ татсан күртикнийхээ дотуур амаа нууж биеэ хавчсан байх бөгөөд удалгүй халаасан дотроо бүтэн өдөр хадгалсан гурван тасалбарыг гаргаж ирэн , гэрийнх нь үүдэнд ирсэн ч өөрлүү нь харан зогсох Сүхёний алган дээр тавив.
Сүхён эхэндээ гайхаж байсан ч бүх анхаарал нь гаран дээрх урт гурван тасалбарлуу очих бөгөөд томоор бичсэн " Бусанруу явах галт тэрэг " гэх үгийг хараад нүд нь гайхшралаар томролоо.
" Чи тоглоогүй биз дээ? "
" Мэдээж үгүй шүү дээ "
"Бид үнэхээр явна гэж үү? " Сүхён догдлол дүүрэн харцаар өндөр эрэгтэйрүү харахад одоо л хүсч байсан Сүхёнийг авчирч чадсан Чанёол мишээн , " Маргааш өглөө 9 цагт " гэв.
Сүхёний харин инээмсэглэл нь улам л тодорч , дороо дэвхцээд , " Үнэхээр маргааш гэж үү? Итгэхгүй нь ээ " гэх нь цаагуураа л аз жаргал мэдрүүлж түүний өмнө нь хэзээ ч аялалд явж үзээгүй хэмээн ярьж байсан ярианууд нь бодогдоно. Чанёол Сүхёний гарыг том дулаахан гараараа атган авж , намуухан хоолойноор ,
" Бид хамтдаа гоё өнгөрөөх болно оо " хэмээв.
Гэнэтийн сандрал Сүхёнийг эзлэхэд нүүрэн дээрх хувирлаа өөрчлөхгүй байж тэрээр чадсангүй. Хэчнээн тэр явдалд түүний буруу зүйл юу ч байхгүй гэдэгт Сүхён итгэж байсан ч Чанёолийг харах бүрт нэгэн зүйл сэтгэлийг нь зовооно.
Үүнийг нь анзааралгүй өнгөрч чадаагүй Чанёол толгойгоо багахан бөгтийж ,
" Ямар нэгэн юм болоо юу? " гэсэн ч Сүхён хурдтайгаар царайгаа засахдаа гаргуу байлаа.
" Үгүй ээ юу ч болоогүй. Тэгвэл маргааш уулзья " гээд Сүхён Чанёолийн уруул дээр хөнгөхөн үнсэв. Холдоод гэрлүүгээ явах гэхэд Чанёол дахин гарнаас нь татан эргүүлэн уруул дээр нь үнслээ.
Бие биерүүгээ хайрын харцаар инээмсэглэн харах тэр хоёр яагаад ч юм амар амгаланг аль алинаасаа мэдэрч байв. Гэрлүү нь орохыг хүлээгээд явна гэх бодлоороо Сүхёнийг араас нь ажиж байсан ч цааш харан зөөлөн алхалах Сүхёнийг дахин дуудан зогсоохоос өөр арга байсангүй.
Тэгээд өөрт нь бүтэн өдөр хачин мэт санагдсан асуултаа асуухаар шийдлээ.
" Бэкхён та хоёр зүгээр биз дээ? "
Сүхён тээнэглзсэн аятай толгойгоо дохино.
" Тийм ээ .... зүгээр , яасан? "
" Зүгээр л хачин санагдсан юм. " Чанёол гуталруугаа харан хэсэг завсарлаад , буцаад түүнрүү харлаа.
" Чи үргэлж түүнд санаа зовдог байсан. Харин өнөөдөр түүний талаар огтхон ч ярьсангүй. "
Хэчнээн тархи нь үнэнийг хэл гэж хашхирч байвч түүний зүрх бүхнийг зогсооно. Магадгүй түүнд дараа хэлж болох юм. Хаврын баяр дууссаны дараа. Эсвэл амралт эхлэсний дараа.... эсвэл бүр хэзээ ч.
Сүхён энгийн инээмсэглэлээ нүүрэндээ авчрав.
" Бидний голд юу ч болоогүй ээ Чанёол. "
Салхинд хийссэн буржгар үс нь нэг нүдийг таглаж , хүйтнээс мөрөө хавчин зогссон Чанёол түүний инээмсэглэлийг эргүүллээ. Энэ нь хэтэрхий их гэнэн хонгор байдал , хайх бөгөөд харуусал агуулна.
" Тэгвэл би явья даа. Маргааш уулзья Хёна. "
" Баяртай " Сүхён Чанёолийн араас харан үлдэв. " Хайртай шүү. "
