9 страница25 мая 2019, 10:38

" eight "

"Ямар ч гэм хоргүй үл мэдэгдэм бай. Яг ус шиг. Усыг аяганд хийхэд ус өөрөө аяга болно , саванд хийхэд ус сав болно. Тиймээс ус шиг бай. Хуруун голоор урсаж , хөлөг онгоцыг зогсоохоор. "


" Чи очиж чадахгүй юм уу? "

Чанёол цүнхнийхээ оосрыг зуурах Сүхёнруу харан шүүгээгээ хаагаад , гартаа барьсан хөгжмийн тэмдэглэлийн дэвтрээ эвтэйхэн болгон,

" Чадахгүй нь ээ , хаврын баярын бэлтгэл хийх ёстой. Бас өнөөдөр эцгийн минь төрсөн өдөр. Түүнд нь бэлдэх хэрэгтэй болохоор чи ганцаараа яваад ир дээ. " гэхэд Сүхён уруулаа дургүй шинжтэй цорвойлгон түүнрүү харлаа. Чанёол түүний өхөөрдөм царайнд инээмсэглэж толгойг нь илснээ " Орой би чамруу залгья " гээд хажуугаар нь өнгөрөн алхав.

Сүхён бугуйн дахь цагаа харан ганцаараа очиж байснаас өнөөдөртөө очиж чадахгүй нь ээ гэж Бэкхёнд хэлдэг ч юм билүү гэж бодсон ч эцэст нь өөрийнхөө залхуурлыг даван дийлж , гэрлүү нь явахаар шийдэв.

Шалгалтууд хараахан дуусаагүй ч сургуулийн хамгийн том баяр болох хаврын баяр ойртож байснаас Чанёол түүнтэй хамт байх цагаа бэлтгэл хийн хумсалж байсан ч түүнийг сургуулийн ганц нэр хүнд болсон хамтлагийн зохиогч болон бөмбөрчинг хийдгийг мартахгүй байхаа Сүхён өөр өөртөө сануулж байлаа.

Сүхён Чанёол хоёрын ялгаа нь нэг зүйл дээр их л том ялгарч гарч ирнэ. Тэр нь Сүхён яаж ч шалгалтандаа бэлдээд дандаа муу авдагт , харин Чанёол огтхон ч бэлдэхгүй юм мөртлөө шалгалтандаа дандаа сайн авдагт нь байлаа. Үүнийг л аз гэж хэлдэг байх гэж хааяа хааяа Сүхён өөрийгөө зовооно эсвэл тайвшруулна.

Гадны гутал хувцсаа өмссөнөө Сүхён хэсэг явган суусан байдалтайгаа дор сууж гүнзгий санаа алдлаа. Угаасаа түүний шүүгээ хамгийн захад байдаг болоод ч тэр үү түүнийг тоох хүн нэг ч байсангүй.

Гуталныхаа өнцгийг хуруугаараа арчиж ороолтныхоо цаана хагас нүүрээ нуухад хажууд нь гутлын чимээ ирэх нь тодрон , Сүхён хажуу тийш харлаа.

" Юу хийгээд байгаа юм? "

Сүхён буцан урагш харж , " Гэртээ харь аа " хэмээвэл Дэхён гүнзгий санаа алдах нь тод сонстох бөгөөд тэрээр Сүхёнийг үүрсэн цүнхний оосроор нь өргөн босгов.

Сүхён түүнрүү муухай харж , " Чи үхмээр байна уу " гэтэл түүний ихрийн өрөөсөн гэлтэй адил царайтай " дүү " нь гараа халаасандаа хийн , Сүхёнийг хэсэг чимээгүй ажих нь түүнд цаанаа л сэтгэлд тавгүй.

" Яг юу болоод байгаа юм Хёна? "

Урт үст эмэгтэй үсээ арагш нь шидлэж , гараа ташаандаа тавиад ,

" Юу ч болоогүй ээ , гэртээ харь гээд байхад. " гэвэл Дэхён гүнзгий санаа алдан мөрнөөс нь унжих цүнхээ зөөлхөн үсрэлтээр дээшлүүллээ.

" Хэлэхийг хүсэхгүй байгаа бол болно оо , би угаасаа гэртээ харьлаа " гээд түүний дүү эргэх гэснээ түр азнасхийх бөгөөд Сүхёний хацрыг гэнэтхэн чимхэн , " Битгий гуниглаад эхэлчихээрэй дээ , хайртай хүмүүс чинь хажууд чинь байгааг санаарай " гэх үг бүртээ түүний хацраас татан хоёр тийш татлав. Сүхён уурлан түүний гарыг алгадаад , эргэн үснээс нь зулгааснаар тэр хоёрын багахан дайн өрнөх ч сэтгэлийнхээ гүнд тэрээр түүний дулаахан хайрыг мэдэрч байлаа.

" За , би явлаа "

Сүхён түүний араас хэд далласнаа өөрийнхөө ч гэсэн хийх ёстой зүйлээ бодоод сургуулиасаа гарч Бэкхёний гэрийн зүг эрч хүчээ шамлан алхалж , замдаа хэний ч нүдрүү эгцлэлгүй тоосгон замыг ширтсээр өмнөх үеүдээсээ хэд дахин эртлэн түүний гэрийн гадаа ирсэн байв.

Нар үүлэн цаагуур нуугдаж , сэвшээ салхинд хүч өгөхөд , хашааных нь хонхыг дарсан Сүхён дороо дэвхцэж ороолтоо дээшлүүллээ. Гэвч хонх нь дарагдах дуу гарахгүй байх ба сониучирхан гайхсан тэрээр хашааных нь хаалгыг онгойлттой байсныг зөөлхөн түлхэн анзаарав.

Тэднийх баян чинээлэг айл болохоор үнэтэй хаалга , хашаа нь үргэлж л хамгаалалт цоожтой байдаг байсан ч өнөөдрийн хачирхалтай онгорхой байсанд нь Сүхён нэг их анхаарал хандуулсангүй хурдхан дулаахан газар орохоор яаравчлана.

Үүдэн дээр нь ирэн хаалгыг нь онгойлговол бас л түгжээ байсангүй. Яг л гарч зугтахдаа бэлдсэн байсан мэт.

Гэрийнх нь хаалгыг аажуухнаар нээхдээ тэдний үйлчлэгч харагдвал хашааны хаалга нээлттэй байгаа талаар Сүхён мэдэгдэх гэсэн авч түүнийг толгойгоо дотогш цухуйлгасан даруйд хаа нэгтээ юм унан хагарах нь гэрээр нэг цуурайтлаа. Зүрх нь цээжин дотроо үсрэх шиг сандрал түүний биеийг тэрхэн зуур бүрхэхэд , дахиж дуу гарах нь уу гэсэн аятай Сүхён байрандаа гацаж чихээ дараагийн чимээнд тавив.

Харин нэг их удсангүй дээд давхраас нэгэн хүний чангаар орилох нь сонстлоо. Мэдээж Бэкхён байхаас гарцаагүй.
Сүхён шууд л дотогш гутал хувцсаа ч тайлалгүй гүйхдээ замдаа цүнхээ хаа нэг газар шидэж , хоёр давхарлуу нь хамаг хурдаараа түргэвчлэв. Хэдэн шат алгассанаа мэдэхгүй ч хөлнийх нь булчин чангарах нь мэдрэгдэх ба Сүхён бор үстийн өрөөлүү зүглэн гүйвэл яг түүний нүдний урдуур нэгэн зүйл нисэн газар уналаа.

Юу шидэгдсэн нь анзаарагдаагүй ч Сүхён түүний өрөөлүү дахин юм шидэгдвэл бултах бэлтгэлтэй болгоомжтой цухуйн хартал түүний нэгэн цагийн цэвэр нямбай өрөө эмх цэгцээ алдсан байхыг хамгийн түрүүнд анзаарч харав. Түүний хичээлийн ширээ цааш унаснаас дээр нь байх бүх зүйл газраар тархаж , нэгэн хэмээр эмхлэгдсэн номнууд шалаар нэг хөглөрнө.

Эхэлж өрөөг ажигласан Сүхён өрөөнийхөө голд зогтусхийх Бэкхёнруу харахад тэрээр хөлөн дээрээ ч тогтож чадалгүй урагш хойш зөөлөн зүйл дээр зогсож байгаа мэт найгаж , гартаа атгасан шилтэй архийг хайр найргүй а руугаа зугтаж байв.

Цочролд автсан Сүхён шууд л түүний нэрийг дуудвал Бэкхён уухаа зогсоон амаа ханцуйгаараа хамаагүй арчиж , улайж будилан бачимдсан харцаар түүнрүү харан инээмсэглэх аядлаа.

" Өө Сүхён. Чи ирчихээ юу? "

Түүний яриа маш өөр хүн шиг сонсогдож байв. Үгс ар араасаа сунжралдаж жирийн яриаг хэд дахин удаашруулсан мэт амнаас нь гараад байдаг л нэг согтсон хүний зогьсох дуунаар дууслаа. Өрөөлүү нь алхан орсон Сүхён ойр хавиа тойруулан харж ,

" Энд юу болоо вэ Бэкхён? " гэж яг л учрыг ойлгохгүй байгаа дүртэй асуувал Бэкхён архи барьсан гараараа үсээ самнаж дахин нэг зогьсосноо , хоосон сүжүний шилнүүдийг хөлөөрөө өшиглөн ,

" Уураа гаргаж байна Сүхёна. Чи анхнаасаа юм шидэж гарга гэсэн биз дээ " гээд гартаа барьж байсан архитай шилээ шууд л ханаруугаа савчихав. Гараа чихнийдээ хажууд авчран хамгаалах Сүхён өөрийн эрхгүй биеэ эвхрэлдүүлж , чангалаад хананы обой дагуу урсах архины үлдэгдлийг цочрол дүүрнээр ажиглахад , Бэкхён түүнийг харсанаа дахин хөхөрч ,

" Надад хэлээч.  Би энэ бүгдийг яах гэж хийж байгаа юм бэ? Эцэст нь үнэхээр би хүсч байгаа зүйлээ , хийсэн бүх гэм нүглээ ариусгана гэж үү? " гэх нь тэр.

Сүхён түүний ярианд хариулж чадсангүй түүнрүү айдас агуулсан харцаар ширтэхэд Бэкхён самуурах толгойгоо сэгсрэн тагтруугаа алхах замдаа хэд хэдэн архины шилийг дотор нь юм үлдсэн эсэхийг шалган харна. Тэр яг хэдэн шил архи ууснийг Сүхёнд тааж хэлэхэд ч хэцүү байв. Тагтанруугаа гарсан Бэкхён цаашаагаа харан бариул дээрээ гараа тавьж гүнзгий амьсгал авахад Сүхён харин хагарсан шилэн дээр гишгэчихгүйг хичээн түүнрүү эвтэйхэн алхаж эхлэлээ.

Тэгээд , " Бэкхён.. чи ингэхээ больсон нь дээр байх аа " хэмээсэн Сүхён санаа зовсон байр суурь илт мэдрүүлэхийг хичээв. " Яагаад ингэж их уусан юм бэ? "

Бор үст эрэгтэй түүнрүү эргэн харж биеийнхээ тогтворжилтийг нуруугаараа ардаа түшин тааруулах бөгөөд арай дээгүүр өнгөөр , яг л зөвхөн Сүхён ч биш , өөр хэн нэгэнд ойлгуулах гээд байгаа юм шиг " Учир нь амьдралыг мэдэрмээр байна " хэмээлээ.

Сүхён өөр өөрийгөө тэврэн түүний өрөөний томоо тагтны хаалганых нь урд ирэв. Тэгээд яг л одоо хамаг муу зүйлийг хийгээд дуусгамаар байгаа мэт халааснаасаа тамхи гаргаж ирэн асаагуураар алгаараа салхийг хаан асаагад , түүний нүүр нь галын дөлөнд хэсэгхэн хугацаанд гэрэлтэхийг ажиглана. Амандаа гүнзгий сорон утаагаа гаргах Бэкхён яг л эрүүл жирийн байгаа мэт Сүхёнийг ойрт хэмээн гараараа даллаад өөрөө цаашаагаа харан өмнөх байрлалдаа зогсов.

Түүнд юу гэж хэлвэл болих , юу гэж хэлвэл энэ бүгдийг нь зогсоож чадахыг ч Сүхён мэдсэнгүй. Буруу зүйл хийчихвий гэхээсээ л хамгаас эмээж байлаа. Бор үст эрэгтэйн хажууд өөрийгөө тэврэн нэг үг ч газар үл гээх эмэгтэй очин зогсоход , дахин тамхиа сорсон тэрээр амнаасаа утаагаа гарах зуураа Сүхёнруу харж жирийн тайван мөртлөө мянга мянган гуниг агуулсан хоолойгоор ,

" Хүн би зүгээр ээ гэж хэлэхдээ яг хэнийг хуурдаг юм бэ? Сонсож байгаа хүндээ өөрийгөө зүгээр гэж ойлгуулахын тулд хуурдаг юм уу эсвэл... тэд өөрсдийгөө хуурдаг юм уу? " хэмээв.

***

" Аав та хэзээ ирэх юм? "
Харилцуурын цаанаас шуугих чанга дуунаас сэргийлэн Чанёол утсаа хэдэн сантиметр чихнээсээ хол болгох бөгөөд цаанаа инээлдэн хоолойгоо засах үед чихэндээ эргээд наалаа.

" Юу? яасан гэнэ ээ? миний хайрт хүү? "

Чанёол гартаа барьж явсан бялуугаа гал тогооныхоо жижиг ширээн дээрээ тавих бөгөөд гадуурх күртикээ тайлах зуураа ,

" Аав та амласан шүү эрт ирнэ гэж. Би танд бялуу авчихсан байгаа " гэвэл түүний аав харилцуурын цаашаагаа ямар нэгэн юм дүүргэх талаар хальт дурдсанаа жаргал дүүрэн хүн шиг хөхөрч юманд яарсан аятай " За аав нь ойлголоо баяртай " гээд Чанёолийг үг дуугарах ч зав гаргалгүй утсаа таслав.

Утсаа ширээн дээрээ тавьж , муу совинг мэдрэх ч энэ удаа тэгэхгүй гэдгийг өөртөө захих Чанёол сандал дээр сууж Сүхёнруу түүнийг Бэкхёний гэрт очсон эсэхийг сурагласан захидал илгээгээд аавыгаа ирэхэд нь бэлдэхээр шийдлээ. Хоосон хөргөгчөө онгойлгон хэд харсанаа байгаа хэдхэн хүнсний материалаар чадах ганц л хоолоо хийхээр шийдэн нэг л хөндий хоосон гэртээ юм зүсэх авиа тачигнуулахад хэчнээн тэрээр өөрөө үүнийгээ хийж байгаа ч тэр үеүдэд өөрт нь өдөр бүр марталгүй халуун хоол өгдөг ээжийгээ дурсан санах шиг болов.

Гэрээр гоймон түргэн хоолны үнэр бус жинхэнэ халуун хоолны үнэр дүүрэхэд аавыгаа ирэхийг хүлээх Чанёол өөр өөртөө догдлон ширээн дээр бүх юмаа таг чиг болгоод бялуун дээрээ 45 гэх тоон лааг байршууллаа. Хэзээ сүүлд тэд бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэснээ мэдэхгүй.  Түүнд бараг л аавтайгаа хамт аз жаргалтай байсан дүр зураг үгүй болсон байв. Гэсэн ч өнөөдөр тэр энэ хачин харилцаагаа сэргээхийг хүсч байсан юм.

Чанёолийг хамаг зүйлээ дуусган цагруу харахад шөнийн 5 дөхөж байсан ч одоо харахад аль хэдийн 4 цаг ямар ч аавынх нь ирсэн чимээгүйгээр өнгөрсөн байх нь тэр. Ширээн дээр тавьсан гараа бие биентэй нь орооцолдуулан цаг нөхцөөх тэрээр цаг минут тутамд өөрийгөө цагруу харж байгаагаа анзаарна. Тэр чинээгээрээ тэр бүдэгхэн гэрэл унтарч байхыг.

Түүний харанхуй хоосон гэрт ялаа нисэх чимээ сонсогдвол их юм шиг хажуугийн хүнээс санагдах нь ойлгомжтой. Гараа урдаа дэрлэн харанхуй өрөөгөө гартаа барьсан асаагуур дээр даран гал асах бүрт л гэрэлтэйгээр харах бөгөөд Чанёол дахин сарны гэрэлд түүнийг хараасай гэсэн мэт гэрэлтэн харагдах цаг нь одоо шөнийн арван хоёрыг зааж байхыг ажиглав.

Утсаа дахин харан хорин долоон удаа залгагдсан дугаарлуугаа Чанёол сүүлийн боломжоо өвөртлөн , одоо л авбал бүгдийг мартлаа гэж өөртөө шивнээд нүдээ анин чихэндээ утсаа ойртуулна.
Түүний зүрх нь ч хүртэл түүний чихэнд бөмбөр мэт нүднэ.

Нэг дэх дуудалт

Хоёр дох дуудалт

Гурав дахь дуудалт

Дөрөв дэхь дуудалт

Тав дахь дуудалт..

" Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та хэлэх зүйлээ 1 товчлуур дээр даран үлдээнэ- "

Чанёол утсаа таслан удаанаар ширээн дээрээ тавив.

" Чи юу яг түүнээс хүлээж байсан юм бэ...? тэр чиний эцэг байхаа болиод удаж байна шүү дээ Чанёол аа... "

Тэгээд тэрээр бараг л тоо гэж ялгарахаа больсон бялууны лааг нэг амьсгаагаар үлээн унтраалаа.

9 страница25 мая 2019, 10:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!