12 страница11 февраля 2015, 15:02

Амьдралд санаандгүй эргэлт гэж байдаггүй тухай|| Chapter 9

Хэрвээ та энэ зохиолыг уншиж бас таньд таалагдаж байгаа бол Comment үлдээн, Vote өгч бас Share лэн түгээнэ үү. Reading List дээ нэмхийг мен хvсье. Энэ нь надад маш их урам өгдөг гэдгийг ойлгоорой. Мөн уншиж байгаа хүн бүрт баярлалаа.

Love, Elena xoxo

*******************

Louis's POV

-Айн??-би хэт чанга орилчихсон бололтой үйлчлэгчид бүгд надруу харсанаа буцаад харцаа бурууллаа.

Харин миний хажууд зогсох үйлчлэгч намайг аярхан дуугар гэсэн шиг шивхэн шахам хоолойгоор:

-Хатагтай Eggenridder энд нүүж ирж байгаа юм аа ээрхэм дээдэстээн-гэхэд нь би түүнрүү орилоод нэмэргүй гэдгийг ойлголоо.

-Яагаад гэнэтхэн нүүж ирхээр болчихов?

-Би сайн мэдэхгүй байна аа эрхэм дээдэстээн. Өнөөдөр л гэнэт...

Би цаашдаа сонсохыг хүссэнгүй шууд л дээшээ өрөөрүүгээ алхаж эхэллээ. Араас үйлчлэгч ирж байгаа бололтой 2метрийн цаана хүний алхаа сонсогдоно. Намайг баруун жигүүррүү алхаж явтал урдаас бардам амтай бяцхан шулам ирж яваа харагдав. Adelaide Hera Eggenridder.

-Ханхүү Луйи. Сайн байна уу?- тэр мэдээж хажуугаар зөрөөд явчихаж чадсангүй бололтой.

-Хатагтай Eggenridder. Танийг энд харж байгаатай баяртай байна гэж халмээр л байна. Даанч чадахгүй нь дээ.

Тэр хөнгөхөн хөхөрсөнөө:

-Та бид хоёр нэг гэрт амьдрах юм чинь уул нь эвтай байвал зүгээр л баймаар юм даа.

-Харин тийм ээ. Таныг энд амьдрах гэж байгааг сонсоод нилээдгүй гайхлаа шүү- Adelaide гунигтайгаар инээмсэглээд:

-Надад өөр арга байсангүй ээ- гэж хэлэхдээ өнөөх хэлэмгий цэцэн бүсгүй хаашаа ч юм алга болчихсон юм шиг санагдав.

Яагаад ч юм нэдэд гэмтэй юм шиг мэдрэмж төрөн хоолойгоо засаад:

-Өдрийн хоолон дээр уулзья. Одоо таньд ажил их байгаа байлгүй дээ- гээд хажуугаар нь зөрөн өрөөрүүгээ алхалаа.

Би өрөөнийхөө үүдэнд ирээд Adelaide ийн зогсож байсан тэр газарлуу нь хархад хоосон байхыг хараад яагаад ч юм харамсах сэтгэл төрж байх юм.

"Хүний өмнөөс амьдралыг нь шийдэх эрх бурханд ч байдаггүй юм"

Өрөөндөө ортол ээж цай уугаад хүлээж байв. Тэр яг л жирйин үе шигээ эрхэмсэг боловч гунигтай харагдаж байлаа. Ээж намайг хармагцаа нүд нь гэрэлтэн суудлаасаа босож надруу бараг л гүйхээрээ ирлээ.

-Ээжээ та энд юу хийж байгаа юм бэ?

-Хүүгээ хүлээгээд л...

-Та яах гэж ингэж өөрийгөө зовоож байдаг юм бэ? Хүнээр л дуудуулчих нь биз.

-Хүүгээ хүлээн гэдэг ээжийнх нь хувьд жаргал шүү дээ- гэхдээ нүдэнд ь нулимас цийлэгнэж байлаа. Гэнэт л судсаар минь хүртэл уур гйүж байх шиг болов.

-Дахиад л аав уу? Эсвэл эмээ юм уу? Тэр хоёр арай хэтэрч байна аа- ээж нулимсаа нүднээсээ унхаас нь өмнө чигчий хуруугаараа арчаад толгйо сэгсэрэн:

-Үгүй дээ, хүү минь- гэлээ.

-Арай Уйлиам, Хэнри хочрын нэг нь...- тэр миний яриаг таслаад

-Үгүй ээ, үгүй- гээд хоолой нь цаашаа ороод чимээгүй болов.

Уйлиам, Хэнри хоёр ээжид дургуй ч гэсэн хэзээ ч үүнийгээ илэрхийлж байгаагүй юм. Тэд яг л ээжийг байхгүй мэт аашилдаг ч энэ нь ээжийг багагүй гомдоодог гэдэг нь тодорхой. Эмээ биш, аав биш, тэр хоёр бас л биш гэхээр хэн байж болох вэ? Арай...?

-Арай... Лаура, Том хоёр...- ээж намайг үгээ дуусгаагүй байхад цурхирталаа уйлж эхэллээ. Тэгхээр тэд л нэг юм хэлсэн бололтой.

Би ээжийг түшиж явсаар орон дээрээ аваачиж суулгалаа. Тэр ярих тэнхэлгүй байгаа бололтой миний мөрийг түшин уйлсаар л байв.

-Ээжээ тайвшир л даа. Тэгээд юу болсоныг ярих гээд үз дээ.

Тэр гүнзгий амьсгаа аваад хэсэг чимээгүй суулаа. Надад юу хэлхээ бодож байгаа бололтой. Би ийм болоод л энэ гэр бүлийнхэнтэй ярилцах дургуй байдаг юм. Хэлж болох, болохгүй хэтэрхий олон нууцтай болхоор үргэлж л бодож тунгааж байдаг.

-Лаура, Том хоёр надтай дахин уулзахгүй гэнэ ээ. Бүр олон нийтийн арга хэмжээнд хүртэл хамт оролцохгүй гэсэн. Аавынх нь бие муудаад байгаа болхоор намайг улам илүү үзэн ядаж байх шиг байна.

-Андрев ахын бие удахгүй зүгээр болох болхоор тэр хоёр танитай харилцаагаа сэргээчих байхаа- тэр надруу хараад инээмсэглэхчээ болсон ч нүдэнд нь надад итгэсэн өнгө ерөөсөө ч байсангүй өнөөх л гунигтай, уйтгартай нүд миний нүдрээ ширтэж байлаа.

Бид хоёр нилээд удаан хамт суусаар ээж бүр унтчихсан байлаа. Нүднээс гойжсон нулимс хацарыг нь даган цагаан зам гарган хатсан байх нь бүр ч өрөвдмөөр харагдаж байв. Ээжийгээ орон дээр зөөлөн хэвтүүлээд бүтээлэг нөмрүүлээд гутлыг нь тайллаа. Унтаж байхдаа ээж минь улам л хөгширчихсөн юм шиг харагдах аж.

Лаура, Том хоёр бол ээжийн минь том хоёр хүүхэд билээ. Харин Андрев бол ээжийн минь өмнөх нөхөр юм. Ээж тэр хоёр намайг төрсөний дараа 4 жилийн дараа салсан. Намайг өөрийнхөө хүүхэд гэж бодож дөрвөн нас хүртэл минь өсгөсөн тэр хүнийг би хэзээ ч хар буруугаар бодож чадахгүй байх. Гэвч гэнэт л ээжийн минь нууц задарсанаас болж хоёрын хоёр гэр бүл үндэсээрээ найгаж эхэлсэн билээ. Андрев ээжээс минь салж харин Диана гүнж ээжийг минь үзэн ядаж сүрдүүлж эхэлсэнээс болж удалгүй ааваас салсан сан. Харин жилийн дараа Диана гүнж нас барж Уйлиам, Хэнри хоёр өнчирч үлдсэн юм.

Хөөрхий ээж минь миний төлөө бүх амьдралаа ардаа орхин зөвхөн миний л төлөө урагшилж эхэлсэн. Тийм ч болхоор миний ээж нэгтэй ах, эгч хоёр минь намайг үзэн яддаг байх л даа. Хэрвээ ээж тэр үед миний төлөө биш тэдний төлөөх замыг сонгосон бол би бас л тэднийг үзэн ядах байсан биз. Харин хааны гэр бүл, улс орныхоо төлөө тэд олон нийтийн үйл ажиллагаанд "төгс" гэр бүлийн дүр эсгэхэд тусалдаг юм. Тусалдаг байсан гэвэл одоо онох байх. Гэхдээ хааны ордоныхон энийг тийм ч амар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь тодорхой.

Хаалга тогших чимээ миний бодлыг таслахад яагаад ч юм надад талархах сэтгэл төрж байлаа. Би ээжийг сэрээхгүй гэсэндээ өөрөө хаалга онгойлгоход үүдэнд зогсож байсан үйлчлэгч гайхсан бололтой цаашаагаа нэг алхам ухарсанаа:

-Өдрийн хоол бэлэн болсон байна эрхэм дээдэстээн

-Ойлголоо- би хаалгаа хааж байснаа гэнэт ээжийг санаад хаалга дахин нээн- Чи одоо ээжийн өрөөрүү явж байна уу?- гэхэд тэр толгой дохилоо- Ээж миний өрөөнд байгаа болхоор тийш ээ очоод хэрэггүй- гээд хаалгаа нүүрэн дээр нь чангахан хаалаа.

Ээжийг хартал тайван унтаж байлаа. Би түүнийг сэрээхийг хүссэнгүй. Ээж минь хамгийн сүүлд хэзээ ингэж тайван унтасныг бурхан л мэдэх байх. Үйлчлэгчидээ ээжийг сахиж байхыг хоолны өрөөрүү орход бүгд зээ хэдийнээ суучихсан байлаа. Тэд намайг тоосон шинжгүй өөр өөрийнхөө ажилийг л хйиж байв. Ганцхан Adelaide л ганцаардаж байгаа бололтой ширээн дээрх сэрээгээрээ оролдох аж. Намайг ширээнд очиж суутал эмээ иргэн тойрноо харж байснаа:

-Луйи хүү минь ээж чинь ирэх болж байна гэнэ үү?-гэхэд бүгд л гэнэт надруу анхаарлаа хандуулж эхэллээ.

-Ээж ядраад унчихсан. Сэрээх хэрэггүй байх гэж бодлоо.

Өвөө толгойгоо сэгсэрч шогширч байснаа:

-Юу хийсэн гэж ядардаг байна аа- гэхэд нь аав зөвшөөрч буй мэт толгой дохиход нь Adelaide харин толгой сэгсэрч байв. Тэр ч бас надтай адил энэ гэр бүлийг жигшиж байх шиг.

-Ээж хүүхдийн асрамжийн газар, эмнэлэг, ахмадуудтай уулзаад их завгүй байгаа

Хэн ч сөрж үг хэлсэнгүй. Үнэн болхоор юу ч ярих билээ дээ. Ээж сүүлийн хоёр сарын турш хүмүүнлэгийн ажилыг бараг л энэ гэр бүлийн бүх гишүүдийн өмнөөс хийж байгаа юм. Хүмүүнлэгийн ажил бол энэ гэр бүлийн том ач холбогдол өгч хийдэг цөөхөн ажилуудын нэг билээ. Учир нь энэ нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг, мэдээллийхний анхааралтай хамт авч болох ажилуудын нэг. Тийм ч учраас үеийн үед энэ гэр бүлийн бэрүүдийн хийдэг ажил нь хүмүүнлэгийн үйлст оролцож, улс орнуудаар айлчилах байсан биз.

-Adelaide охин минь чамд манайд амьдрах таалагдаж байна уу? - эмээг ингэж асуухад Adelaide хөнгөхөн инээмсэглээд:

-Төсөөлж байснаас ч сайхан байна эрхэм дээдэстээн- гэхэд нь худлаа инээж байгаа нь бараг хэнд ч ойлгомжтой байлаа. Харин эмээ анзаараагүй юм уу эсвэл анзуурсан ч тоохооргүйгээр шийдсэн юм уу ямар ч байсан инээмсэглэлээ алдсангүй.

-Тийм ээ чамайг нүүж ирсэнд баяртай байна- Харриг ингэж хэлхэд л өрөөнд тэрнийг байгааг санах шиг болов. Харри энэ үгсээ чин сэтгэлээсээ биш харин ч тоглоом тохуу хийсэн өнгөөр хэлж байгааг юм шиг сонсогдолоо. Тэр мэдээж яаж тэр нэгэн бүсгүйг мартах билээ дээ. Зүрхийг нь догдолуулж, хайрыг нь татаж сахилгагүй "ханхүү" г томоожуулсан тэр бүсгүйг манай гэр бүлийн хэн нь ч мартахгүй биз.

Adelaide д бас Хэнригийн ярианы өнгийг гадарласан бололтой таагүйхнээр мушилзаж байлаа. Adelaide өнөөх бүсгүйг мэдэж байгаа болов уу? Эмээ хэлсэн болов уу?

Биднийг чимээгүй сууж байтал үйлчлэгч нар хоол зөөн орж ирлээ. Өдрийн хоол үнэхээр сайхан үнэртэх аж. Adelaide хоолыг дагуулан харахгүйг хичээж байгааг нь ажихад хоол идэх дуртай бололтой. Тус тусынх нь хоолыг өмнө нь тавихад бид бурханд залбирч эхэллээ. Бусдыг нь юу бодож хүсдэгийг нь мэдэхгүй ч би лав "энэ бүхэн хурдан дуусаасай" л гэж хүсдэг. Үнэхээр утгагүй хэрэг шүү. Христийн шашиныг таниулж сурталчилах үүрэгтэй хааны гэр бүлийн гишүүн ийм юм бодож байх ч гэж дээ. Удалгүй бид залбирлаа дуусч нүдээ нээхэд ямар ч байсан бүгд инээмсгэлэж байлаа. Тэд үнэхээр залбирдаг бололтой.

Өдрийн хоолонд халуун сүмстэй тугалны шарсан мах, амталсан цагаан будаа зэргийг бэлтгэсэн байв. Уух юманд харин сүүтэй хар цай, ус бас оргилуун дарс тавижээ. Хоол үнэхээр сайхан амтагдаж байлаа. Хүн бүрт таалагдаж байгаа бололтой хэн ч юу ч ярьсангүй хоолоо идэж дуусгалаа.

Бид бүгд чимээгүй хэсэг сууснаа эмээг талархалын үг хэлж босход бид ч бас даган бослоо. Энэ удаагийн хоолон дээр Adelaide ийн тухай их ярих болов уу гэтэл харин хэн ч юу ч дуугарсангүй. Эмээ, өвөө хоёрыг бүгд үдэж өгөөд өрөө өрөөрүүгээ явцгаав. Харри, Adelaide хоёр юм ярих гэсэн бололтой ард үлдэхэд нь яагаад ч юм надад яагаад ч юм хардах мэдрэмж төрж байлаа.

Ямар ч байсан энэ буруу мэдрэмжээ хөөн зайлуулхыг хичээн уртаар амьсгаа аваад өрөөрүүгээ айжуухан гэлдэрлээ.

Намайг өрөөндөө орж ирхэд ээж босоод явчихсан байлаа. Харин орон дээр зурвас үлдээсэн байв.

"Уучлаарай миний хүү. Бас баярлалаа. Хүүдээ хайртай шүү. Битгий санаа зовоорой"

Би үйлчлэгчээ дуудан авчираад ээжийн тухай асуухад намайг гарсаны дараа удалгүй босоод өрөөрүүгээ явчихсан гэв.

-Надад хэлчихэж болсонгүй юу?- намайг ууртайгаар асуухад тэр доошоо харан байж:

-Та хоолоо идэж байсан болхоор л...- гэхдээ дуун намсасаар сүүлийнх нь хэдэн үг нь сайн сонсогдсонгүй. Би гархыг дохиод зөөлөн буйдан дээр суун болж өнгөрсөн зүйлсийг ойлгохыг хичээлээ:

1т. Миний хувийн сэтгэл зүйч бусдаас нууцаар "Fifty Shades Of Grey" уншидаг.

2т. Тэр надаас ямар нэгэн зүйл нуудаг бололтой.

3т. Бардам амтай бяцхан чөтгөр одооноос эхлээд ордонд надтай цуг амьдрах болно.

4т. Том, Лаура хоёр ээжид хатуурхаж, үүнээс нь болж ээж их шаналж байгаа.

5т. Аав бас л новш шиг зан гаргаж өвөө эмээгийн талд орлоо.

6т. Удалгүй миний төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгхээр би бас л хөгширч байна.

Энэ бүхний аль нь илүү гайхширал төрүүлхээр вэ гэдгийг хэлхэд бэрх. Нэг өдрийн дотор хэтэрхий олон зүйл болж байна. Бодож дуссаныхаа дараа л энэ надад ямар хэрэгтэй байсан бэ гэдгийг ойлгох шиг.

Яагаад Adelaide манайд ирчихсэн юм бол? Өөрийнх нь гэр гэж харш байхад яагаад манайд ирчихсэн юм бол? Олон хүний хэл амыг яаж аргалах гэж байна вэ? Эмээ мэдээж нэг юм бодож олсон болоод л "ирээдүйн бэрээ" гэртээ авчирсан биз. Харин өвөө бэрдээ тийм ч дуртай биш юм шиг байсан ийм хурдан хүлээн зөвшөөрчихлөө гэж үү? Хамгийн гол нь учир шалтгаан нь юу юм бол?

Хаалга тогших чимээ одоо бүүр залхамаар уур хүрэмээр ч юм шиг сонсогдох аж. Орхыг зөвшөөрөн хүлээж суутал ээжийн үйлчлэгч орж ирэн бөхийн мэндчилээд:

-Эрхэм дээдстээн, ээж тань таныг дуудаж байна- гээд чимээгүй боллоо. Би хурдхан босон ээжийн өрөөрүү бараг л гүйхээрээ алхаж явтал урдаас Adelaide инээмсэглэсээр ирж явлаа. Сүйт залуутайгаа ярилцаад их сэтгэл хангалуун байх шив дээ. Тэр намайг хараад миний өмнө зогсон толгой гудайлган мэндчилээд:

-Ханхүү Луйи, хаа нэг тийшээ яараа юу?- гэхдээ нүд нь баяр хөөрөөр гийж байлаа.

-Хатагтай Eggenridder, таньд ямар нэгэн баяртай зүйл тохиолдоо юу?

Adelaide ийн нүд улам ч гэрэлтэн:

-Тийм ээ эрхэм дээдэстээн- гэлээ.

-Таны өмнөөс баяртай байна. Гэхдээ та энэ жигүүрт юу хийж байгаа билээ?- тэр инээмсэглсэнээ:

-Миний өрөөг энэ жигүүрт гаргаж өгсөн юм. Магадгүй таны өрөөтэй ойрхон байдаг бололтой- гэв.

Энэ жигүүрт сул хоёр өрөө байдаг юм. Нэг өрөөнд нь өмнө нь миний дотны найз ирхээрээ байдаг байсан сан. Гэвч энэ галзуу амьдрал миний амьдарлаас сайхан, үнэнч гэсэн бүхнийг булаан авч дээ.

-Наад талын өрөөнд нь үү эсвэл цаад талыхт нь уу?

-Цаад талых нь байх аа- ямар ч гэсэн Оскарын өрөөг өгчихөөгүй л юм байна.

-Сайн байна- намайг тэгэж хэлмэгц л Adelaide инээмсэглэсэнээ хажуугаар зөрөөд өрөөрүүгээ алхалаа. Тэр үнэхээр сайхан инээмсэглэлтэй юм. Луйи төвлөрөөрэй.

***

Би өмнөхөөсөө хамаагүй удаан алхасаар ээжийн өрөөнд тулж ирээд гүнзгий амьсгаа аваад хаалгыг үйлчлэгчийн тусламжгүйгээр өөрөө нээн орход ээж цонхоор харангаа болор хундагнаас дарс ууж байлаа. Уул нь ээж хэр баргын юманд сэтгэлээр унаад алкохолны төрлийн юм хэрэглээд байдаггүй юм. Харин энэ удаад хоёр хүүхэд нь өөрийг нь үзэн ядаж байна гэсэн үнэн түүний сэтгэлийг үнэхээр хугалсан бололтой. Хөөрхий дөө ээж минь. Хэрвээ би гэдэг "садаа" төрөөгүй байсан бол ээж минь өдийд хэвийн сайхан гэр бүлтэй, аз жаргалтай ээжийн амьдарлаар амьдарч байх байсан биз. Би үргэлж л бусдад садаа болж, гай тарьж байх юм даа. Би байхгүй байсан бол: аав минь "хөнжилийн ханхүү" хоч зүүж; Харри, Уйлиам хоёр надтай тэрсэлдэн байж суудлаа хадгалж үлдэх гэж зовохгүй байсан биз.

-Ээжээ би ирлээ

Ээж надаас санаа зовсон бололтой хундагаа жижиг ширээн дээр бушуухан тавиад амаа гарынхаа араар зөөлөн арчив. Хөдлөл бүр нь яагаад ч юм болхи, удаан байх шиг.

-Хүү минь ороод ирээч

Намайг буйдан дээр суулгаад өөрөө өөдөөс харсан буйдан дээр сууж тухаллаа.

-Чи яагаад удав?- би ээжид Adelaide дтай таарсан гэдгээ хэлэх эсхээ бодон байж:

-Хатагтай Eggenridder тай тааралдаад ярилцсан юм.

-Тэр охиноос зайгаа бариарай даа хүү минь- ээжийн хэлсэн үг намайг жинхэнээсээ цочиролд оруулж чадлаа. Гэхдээ би яагаад гэж асуусангүй. Хариултыг нь мэдхийг үнэндээ хүсээгүй дээ биз.

-Яагаад Eggenridder ордонд нүүгээд ирчихсэн юм бэ?- миний хоолойнд хэт сэтгэл хөдөлсөн өнгө аяс сонсогдоогүй гэж найдна.

-Harold Eggenridder ийн уушиг нь муудаад эмчилгээнд Орос явхаар болсон гэсэн. Тэгэхдээ Adelaide ийг орхиж явхаасаа санаа нь зовоод эмээтэй чинь ярилцсан гэсэн байх- ээж яагаад ч юм дэндүү хайнга, үл тоомсорлосон янзаар ярьж байлаа.

-Яагаад дагуулж яваагүй юм бол?- ээж яг л надруу тодорхой байгаа юм асууж буй мэт харсанаа

-Харри тай дотно болгох гэж байгаа юм байлгүй дээ.

-Гэхдээ олон нийтийн хэл ам, гэрэл зурагчдад яаж тайлбарлах вэ?

-Хатан хаан энэ долоо хоногт багтааж олон нийтэд мэдэгдэл хийнэ гэж байсан. Миний хүү битгий санаа зов доо.

Би доошоо харан толгой дохиход ээж инээмсэглээд:

-Ээждээ битгий санаа зовоорой- гэхдээ нүд нь уйтгар гунигаар дүүрэн байх аж.

Би түүний гарыг бариад гарыг нь зөөлөн үнсэхэд гарнаас нь алкохолны үнэр бүдэгхэн үнэртэж байлаа.

-Ээжээ би үргэлж таны төлөө санаа зовж, шаналж байх болно. Та миний амьдрал дах хамгийн үнэтэй хүн. Гуйя битгий өөртөө хуримтлуулж өөрийгөө зовоож байл даа.

Тэр чимээгүй толгой дохин миний толгойн дээр минь зөөлөн үнсэхэд би хэдийнээ ээжийн тухай асуудлыг мартасан байлаа. Миний бүх л оюун бодол Adelaide тай цуг хаа нэгтэй байх аж.
***
Зурагны тайлбар
1. Adelaide's outfit
2. Louis гийн ээж буюу хатагтай Camilla уйлж буй нь
3. Lunch
4. Зvvн гар талаас: Prince Henry, Prince William, Prince Charles, Camilla, Laura and Tom

12 страница11 февраля 2015, 15:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!