11 страница27 января 2015, 11:07

...Гэмшил...|| Chapter8

Луй POV

Сүүлийн хэдэн хоног яг л манан дунд байгаа юм шиг өнгөрлөө. Миний эргэн тойронд болоод байгаа зүйлс яг л надаас хамааралгүй өрнөөд байх шиг.

Намайг ухаан алдаснаас хойш ээжийн минь надад тавих анхаарал огцом ихэсч намайг хаашаа ч гаргалгүй 7 хоног оронд минь хорихийг хүссэн нь эмчийн тусламжтайгаар биеллээ олсон билээ. Эмч намайг дор хаяж 3 хоног тайван бай гэсэн юм. Ээж минь хүн бүрт л шахуу миний талаар ярьсанаас нь болж миний талаар Их Британи даяараа мэддэг болсон. Тэр намайг цаг тутамд эргэн миний биеийг асууж байсан нь надад тийм ч таатай санагдаагүй юм.

Харин аавын талаар гэвэл түүний надтай харилцах хандлага огт өөрчлөгдөөгүй. Өнөөх л хүйтэн үл тоосон хэвэндээ шөнийн дотор орход нь би өөрийгөө зүүдлээгүй гэдэгт итгэхийн тулд өөрийгөө чимхэж хүртэл үзсэн билээ. Нэг үгээр хэлхэд миний "сэтгэл өвтгөм" ухаан алдалт ээж, жирийн ард иргэдээс бусдад нь тийм ч сонирхолтой байгаагүй юм.

Гэвч гэр бүлийн таагүй уур амьсгал, илт залхасан миний үйл хөдлөл ээжийн минь уйггүй халамжинд нөлөөлж чадаагүй. Тийм ч болхоор би одоо ордоноос нууцаар гархаар муухан найруулагдсан адал явдалт кинонд тоглож байгаа юм шиг л байна. Булан тохойд нуугдах нь шахуу дальдчиж, хурдан хурдан алхалах өөрийгөө төсөөлхөөс ч инээд хүрэм юм. Хажуугаар зөрөх үйлчлэгч нар надруу илт гайхсан нүдээр харах нь хvртэл намайг удаашруулсангvй. Хаалганы бараа харан сэтгэл дотор минь нар гийн бараг л олон жил уулзаагүй хайртыгаа харж буй мэт догдолж байтал араас нэг бадируун хоолой:

-Луй би уул нь чамайг өвчтэй гэж бодож байсан юм сан- гэх нь тэр. Би урамгүйхэн хойшоогоо харж толгойгоо бага зэрэг бөхийлгөөд:

-Сайн байна уу. Би зүгээр л гадуур жоохон салхилах гэсэн юм.

Уйлиам ёжтой гэгч нь инээгээд:

-Чамайг уйдаж байгаа ч болов уу гэж бодсон юм аа. Зөв бодож. Тэгээд чиний өнөөх халамжтай ээж чинь мэдэж байгаа юм уу?- хэмээхдээ "ээж" гэдэг үгийг шазаруун зууж хэлэв.

-Ээж мэдэхгүй ээ. Та зүгээр л намайг хараагүй дүр эсгээд явах гэж байсан газарлуугаа зүгээр л явж болдоггүй юм уу?
-Би чамайг хархаар явж байсан бол яах вэ?- Уйлиам ийн хоолой эелдэг байсан ч нүд нь тэс өөрийг харуулах аж. Тэр яаж надад тусалхав дээ? Тэрнийг нэг болов ч удаа миний ах шиг аашилна гэж бодсон би тэнэг юм.

-Би таниас...-би үгээ дуусгаж амжаагүй байхад миний яриаг нэгэн шингэхэн хоолой эелдэгээр таслан орж ирлээ.

-Луй чи чинь хаачих гэж байна аа. Эмч чамд юу гэж хэллээ.

-Гэхдээ ээжээ...- би санаа алдаад доошоо харан зогсов. Одоо намайг бурхан л аврах байх. Гэхдээ би энд ингээд зогсоод байвал ээж бодлоо өөрчилж болох л юм.

-Луй г би хотын захирагчийн туслахтай уулзуулхаар явуулж байна. Тэрнийг би хангалттай эдгэрсэн гэж бодож байна- Уйлиам ийг тэгэж хэлхэд ээж бид 2 2лаа эвэртэй туулай харж байгаа юм шиг тэрэнрүү харлаа. Тэр бидний харцыг үл тоон- Луйи бол эзэнт гүрний ханхүү бидэнд хийх маш их ажил байхад өвдөөд сууж таарахгүй- хэмээн үгээ дуусгав.

-М-м-мэдээж тийм. Хүү минь чи яв даа. Харин болж өгвөл эрт иргэж ирээрэй- хөөрхий ээж минь ээрч муурталаа цочирдож дээ.

-За ойлголоо Уйлиам би яг одоо явлаа- би яг л одоо л амжиж явахгүй бол араас аймшигтай мангас барьж идэх гэж байгаа юм шиг яаран гүйн гүйсээр хаалгаар гараад санаа амрав.

Өмнө нь үйлчлэгчид хэлсэн болхоор шатны доор намайг машин бас 4 хамгаалагч хүлээж байгааг хараад гүйхээрээ шатаар буух замдаа гараараа үйлчлэгч нарыг ард үлдэхийг дохиод машинруу яаравчлан суулаа. Ээж миний үйлчлэгч нарт хахууль өгч миний талаар мэдээлэл авдагийг мэддэг болоод би бараг л 5 жил болж байна. Хөөрхий ээж минь магадгүй 5 жилийн өмнө сэтгүүлээс өсвөрийнхний гаж араншингийн тухай нийтлэл уншисан биз. Гэнэт Уйлиам д баярласанаа илэрхийлээгүйгээ санаад утсаа хүрэмнийхээ халааснаас гаргахтай зэрэгцэн утас минь дуугарч надад шинэ зурвас ирсэнийг мэдэгдэв. Уйлиам аас ирж.

"ТАЛАРХАХ ХЭРЭГГҮЙ. БИ ЧАМАЙГ СААТУУЛААГҮЙ БАЙСАН БОЛ ЧИ ГАРЧ АМЖИХ БАЙСАН. БИ ХҮНД ӨРТЭЙ ҮЛДЭХ ДУРГУЙ" гэсэн байлаа. Мэдээж шүү дээ. Тэр зөвхөн гэмшисэн болхоор л надад тусалсан. Тийм ээ тийм. Ах дүүсийн хайр гэдэг бол зөвхөн Харри тэр хоёрын хооронд л байдаг зүйл. Зөвхөн тэр хоёр.

Намайг зорисон газраа очиход тэнгэр бүүдийн цас хаялж эхлэв. Хамгаалагчдын нэг нь хаалга онгойлгохдоо миний дээр шүхэр барин барилгаруу орон ортол хажууд алхалаа. Их хурдан жиндүүхэн болж байна шүү. Дотогшоогоо орход бүгдийн анхаарал надруу чиглэн зарим нэг нь бүр утсаа гаргаж ирж байв. Хамгаалагчид ажлаа хийн утас гаргасан хүмүүсрүү зүгэлхэд би нэг хамгаалагчтай нь цахилгаан шатанд сууж байлаа. Хамгаалагчид зохицуулж чадна л гэж найдья. Маргаашийн сонин бүрийн эхний нүүрэн дээр "ХАНХҮҮ ЛУЙИ СЭТГЭЦ МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ЯВЖ БАЙГААД БАРИГДЛАА" гэсэн гарчиг хармааргүй л байна. Биднийг сонгосон давхартаа буухад тэр давхар тэр чигээрээ ил хуль байлаа. Бид явсаар хамгийн захын хаалганы өмнө ирээд намайг тогшилгүй шууд орход хамгаалагч ард үлдэлээ.

Ноён Стивенсон шилээ зүүчихсэн ном уншиж байснаа намайг орж ирэнгүүт номоо хурдхан шиг ширээн дээр тавиад шилээ аван суудлаасаа босов.

-Эрхэм дээдэстээн та хаалга тогшиж байх хэрэгтэй шүү дээ- түүний үгийг би сонсоогүй дүр эсгэн

-Өнөөдөр яагаад танай ажил ийм их хүнтэй байгаа юм?- гэхэд тэр амандаа "их гэнэ шүү 20 оод л хүн байгаа биз дээ" гэж бувтанаад арай чангаа:

-Өнөөдөр үзлэгийн өдөр- гэлээ.

-Би зөв л өдрөө ирсэн юм байна. Гэхдээ та ямар ном уншиж байсан болоод надаас нуугаад байсан юм бэ?

Би тэрний ширээрүү ойртоход тэр бараг л улаан цээжээрээ өнөөх номоо хамгаалах нь холгүй юм болж байлаа. Гэвч би номны хавтасны нэг буланг нь харж амжисан боловч харсан даруйдаа харамсав.

-Арай ч дээ. Та тоглоод байгаа байлгүй дээ. Fifthy Shades of Grey?

Тэрний хацарнаас нь эхлээд бүр чихнийх нь омог нь хүртэл яг л улаан лооль шиг улайх нь тэр. Тэгхээр би буруу хараагүй л юм байна.

-Зүгээр л нөгөө юу л даа... хөгширхөөр нөгөө тэр асуудал жоохон... ажилгаа тааруухан...эхнэр нөгөө...

-Хэрэггүй дээ одоо болно. Миний төсөөлөл наадханд чинь арай л залуу байна.

Тэр хөнгөхөн инээгээд намайг буйдан дээр суухыг урилаа. Би ч өөрийнхөө байнга суудаг суудал дээр суухад нэг л сайхан мэдрэмж төрлөө. Яг л төрсөн гэртээ ирчихсэн юм шиг... Ноён Стивенсон миний өмнө аягтай цай тавиад өөрөө урдаас харсан буйдан дээр суунгаа кофе ноосоо балгалаа. Энэ заваан хар юмыг яахаараа ийм олон хүн уудаг байна аа. Тэр миний царайны хувирлыг харан инээмсэглээд:

-Би чинь Америк хүн шүү дээ- гэлээ.

-Америк гэдэг чинь наад заваан юмыг ууж байгааг чинь зөвтгөж чадахгүй шүү. Заваан юм- тэр инээмсэглэхэд би ч бас дагаад инээмсэглэлээ. Тэр бол миний итгэж үнэнээ яридаг цорын ганц хүн билээ. Надаас хол ах 50 настай, бууралтсан үстэй, бага зэрэг гүзээтэй, бордуу арьстай энэ хүнд би яагаад итгэдэгээ өөрөө ч ойлгодоггүй юм. Би ноён Стивенсон той бүр бага байхаасаа л дотонсож эхэлсэн. Бараг л 10 тайгаасаа хойш. Намайг түүн дээр анх миний нагац ах авчирсан юм. Магадгүй би нагац ахаа маш их хүндэлдэг болхоороо л ноён Стивенсонд итгэж чаддаг байх.

-Би танид их атаархаж байна- намайг тэгэж хэлхэд тэр инээмсэглээд:

-Зүгээр л туршаад үз л дээ. Цайнаас чинь дутахааргүй шүү- гэхэд нь би инээмсэглээд толгой сэгсэрлээ.

-Үгүй дээ. Кофе биш.

-Миний уншиж байсан ном уу?

-Тийм ээ. Та бодож байна. Яаж аз жаргалтай байх вэ? Яаж гэрлэлтээ шинээр нь байлгах вэ? Яаж гэр бүлээ хадгалж үлдэх вэ? гээд л харин надад бол үнэндээ огт хамаа алга. Хэнтэй гэрлэх, хэдэн хүүхэдтэй болох, хурим гээд л бодох ч хүсэл төрөхгүй байна. Угаасаа л би эмээ өвөөд таалагдсан нэг бүсгүйтэй гэрлэнэ. Тэгээд харшид амьдарч бусдын хувьд амар сайхандаа жаргана. Гэхдээ та ч би ч жинхэнэ амьдрал дээр амар сайхандаа жаргах гэж юм байдаггүйг мэдэж байгаа. Бусдын хувьд байж болох ч миний хувьд л лав биш- би санаа алдаад- Би сүүлийн үед надад дурлал битгий ирээсэй гэж залбирч байна. Дурлаж хэн нэгнийг хамгаалхыг хүсэхгүй бол би хувь тавилантайгаа илүү хурдан эвлэрч бага зовох юм шиг санагдаад байх боллоо. Би үнэндээ Харри шиг зовмооргүй байна. Хайртай хүнийхээ өрөөрүү орж шөнөжингөө уйлчихаад өдөр нь сүйт бүсгүйгээ тосож авмааргүй байна шүү дээ.

Ноён Стивенсон миний яриаг анхааралтай сонсож байснаа аягтай кофегоо ширээн дээр тавиад:

-Дурлал гэдэг сайхан зүйл. Чи үнэхээр энийг хүсэхгүй байна гэж үү?- гэхэд нь би толгой сэгсэрлээ.

-Харри гийн сүйт бүсгүйтээ би хэдэн хоногийн өмнө танилцсан. Магадгүй 2 долоон хоногийн өмнө байх. Тэр бол ноён Eggenridder-ийн ганц охин. Үгээр дүрсэлж хэлхэд ч хэцүү үзэгслэнтэй эмэгтэй. Зөвхөн царайлаг биш. Бас их боловсролтой мөн ухаантай юм шиг санагдсан. Их зөрүүд. Тэгсэн хэрнээ их зөөлөн өрөвч тийм л бүсгүй- би гүнзгий амьсгаа аван гараагаа нүүрээ дарлаа. Дахин нэгэн гүнзгий амьсгаа аваад гараа нүүрнээсээ аван- Би айгаад байна. Би тэрнээс айгаад байна. Тэрний бүх зүйл надад таалагдах боллоо. Инээмсэглэхэд нь зүүн хацар нь үл ялиг хонхойдог нь, юм идэж уухынхаа өмнө дандаа тэр зүйлээ үнэрлэдэг нь, сандархаараа зүүн чихээ имэрдэг нь, дэндүү зөрүүд хэрүүлч ааш нь, хэнд ч бууж өгөхгүй гэж хичээдэг нь бүгд таалагдаад байна. Тэрэн шиг ааш зантай охин хааны ордон шиг ийм давчуу газар өөрийнхөө сонголтоор биш зүгээр л нэг сүй мэтийн зйүлээр орж ирж байгаад нь уур хүрч түүнийг хамгаалмаар, аваад зугтаамаар байна. Би маш их айж байна. Тэр чинь миний бэр эгч болох хүн. Гэтэл би яагаад тэрнийг Kate ийг хардаг шиг ээ харж чадахгүй байгаа юм бэ?- энэ бүгдийг хэлсэний дараа яг л томоос том бул хар чулуу дотроосоо аваад хаячихсан юм шиг сайхан болж байлаа. Яг үнэндээ би үүнийг хэлэхгүй гэсэн бодолтойгоор энд ирсэн. Гэтэл гэнэт л энэ бяцхан нууц минь зүрхийг минь даран хөндүүрлэх бул хар чулуу болчихсон юм шиг санагдаж тэсхийн аргагүй ихээр өвтгөөд байсан болхоор хэлчихлээ. Энэ бүх мэдрэмжээ нэг нэгэнгүй ярьсаныхаа дараа л би миний талаар нэрнээс минь өөр юм мэдэхгүй Adelaide д гомдож буйгаа мэдэрсэн юм.

-Луйи би чамд юу гэж хэлхээ сайн мэдэхгүй л байна- би хэсэгхэн хугацаанд тэрнийг хажуудаа байгааг марчихсан байв. Ноён Стивенсон их л сандарсан өнгөөр ярьж байгааг нь хархад надаас ийм юм хүлээж байгаагүй нь илт. Тэр өөр юм ярихаар амаа ангайсан боловч би гараа өргөн болиулаад

-Та юу ч хэлээд хэрэггүй. Энэ бүхнийг намайг ярисан гэдгийг март. Ийм яриа огт болоогүй шүү- гэхэд тэр итгэлгүйхэн толгой дохилоо. Тэр миний занг хэнээс ч сайн мэддэг юм.

Энэ ярианы дараа бид хэсэг хугацаанд чимээгүй сууцгаав. Бид ямар нэгэн ярианы сэдэв олох гэж хичээж байгаа нь илт.

-Тэгхээр удахгүй чиний төрсөн өдөр болох нь байна- тэрнийг хэлхэд л би 12 сар дундаа орчихсон гэдгийг саналаа.

-Тийм юм байна. Бүр мартчихсан байна.

-Би таньд төрсөн өдрөөр тань Fifty Shades of Grey авч өгнөө.

-Уншиж дуусаад хуучинаа өгчихсөн ч болноо. Угаасаа та ийм ном хадгалж байгаад баригдвал эвгүй л юм болох байх- бид хоёр хоюул инээлдлээ.

-Эрхэм дээдэстээн та өршөөж хайрлаарай гэхдээ би одоо удахгуй үйлчлүүгэч нараа авч эхлэх учраас ирсэн шалтгаанаа тайлбарлавал...

-Аан тийм л дээ. Тэгхээр би таниас нэг юм асуух гэсэн юм. Хн унтахдаа зүүдэлдэг зүүд ухаан алдаад зүүдэлдэг зүүд хоёр ялгаатай юу? Эсвэл ижил юм уу?- тэр аягтай кофегоо ширээнээс авч нэг балгахад би сая л цайгаа санан өөрийнхөө аягтайг ч бас аван нэг балгалаа. Сайхан цай байна.

-Яахав хэлхэд хэцүү. Учир нь аль аль нь магадлал өндөртэй юм л даа. Гэхдээ зарим эрдэмтэд хүн ухаан алдахдаа ихэнхдээ өмнөх үеийнхээ зүйлсийг буцаан сандаг гэж үздэг байхад зарим нь хүний тархи зогсонги байдалд ордог учраас энэ нь боломжгүй гэж үздэг. Тэгхээр аль аль нь боломжтой. Гэхдээ та яагаад асуугаав?

-Би саяхан ухаан алдаж унахдаа нэг сонин юм харсан юм- ноён Стивенсон гэнэт л кофе гоо уухаа болиод надруу маш том нүдээр ширтэж эхэллээ. Тэр бүр аягтай кофегоо асгаж байгаагаа хүртэл анзаарсангүй.

-Таны кофе..-тэр анзаарсан бололтой хоосон шахуу болсон аягаа ширээн дээр тавиад:

-Тэгээд чи юу харсан гэнэ ээ- гэхдээ бараг амьсгалхаасаа ч айж байх шиг байв. Гэхдээ сонин л юм. тэр өмнө нь намайг өөрийгөө эмэгтэй гэж бодож байна гэхэд хүртэл ямар ч сэтгэл хөдлөлгүй сууж байдаг байсан гэтэл яагаад зүгээр л нэг зүүдэнд ийм их ач холбогдол өгнө гэж? Энд нэг учир л байна даа.

-Зүгээр л ээжтэйгээ хамт хоюулахнаа байсан үе. Та яагаад ингэж их сонирхоов?

-Зүгээр л- тэр мөрөө цэхлэн суудалдаа улам шигдэн суух нь намайг худлаа ярьсаныг мэдэж байгаа юм шиг л санагдаж байв. Үүний дараа бид 2 ямар эвгүй байдалд орхыг би сайн мэдэж байсан болхоор юу ч болооогүй юм шигээр суудлаасаа босон:

-За би одоо ингээд явлаа. Ярилцахад таатай байлаа- гээд гар бариад өрөөнөөс нь гарлаа. Тэр надад юу ч хэлсэнгүй. Уул нь жирийн үед ард тоглоом хийгээд л үлддэг хүн шүү дээ.

Намайг өрөөнөөс гархад бүх хамгаалагч нар цувраад зогсчихсон намайг хүлээж байлаа. Намайг түрүүлээд гархад тэд араас дагсаар цахилгаан шатнаас буухад машин арын хаалганы урд байгаа гэдгийг хэлхээс өөр авиа ч гаргасангүй. Машиндаа суусныхаа дараа би юу болсоныг тунгааж үзхээр шийдэн болсон бүхнийг эхнээс нь бодсон ч ноён Стивенсонг яагаад тийм зан гаргасныг ойлгож чадсангүй. Бас би яагаад худлаа хэлсэн юм бол? тэрний байгаа байдал намайг худлаа хлхэд хүрэглээ гэж үү? Энэ бол миний тэрэнд худлаа хэлж байгаа анхны тохиолдол би түүнд зөвхөн үнэнг л ярьдаг байсан. тэр бол сайн сэтгэлзүйч бас сайн ч хүн. Хэрвээ би тэрэнтэй ярилцдаггүй байсан бол өдийд газуугийн эмнэлэгт байх байсан биз. Шинэ орчин, сэтгэлзүйн дарамт гээд бүх хэцүү үеүүдийг минь тэр надтай цуг туулсан. Гэтэл би яагаад тэр хүнд тэр хэдхэн хоромд итгэл алдрав?

Намайг элдвийг эргэцүүлж байх хооронд бид зээ хэдийнээ ордонд ирчихсэн байлаа. хэдийнээ төрсөн мэт танил болсон ч минийх юм шиг дотно болооогүй гэрийн минь бараа харагдаж эхэлхэд би бодлоо аль болох хурдан цэгцэлхийг оролдон байх хооронд зээ хэдийнээ хашааруу ороод шатны өмнө зогсож байлаа. харуул гүйн ирж хаалга нээхэд би буугаад ордонруу оров. Ард хамгаалагч нар үлдэлээ. Намайг орход үүдний өрөөнд олон үйлчлэгч нар бужигналдаж байснаа намайг хараад бүгд дор дороо зогсож надтай бөхийн мэндэллээ. Харин урдаас миний үйлчлэгч гүйн ирж байхыг хараад л би тэрнийг миний хажууд байхгүй байгааг анзаарлаа. Тэрнийг хажууд ирмэгц мэндэлж ч амжихаас нь өмнө би чанга дуугаар:

-Энд юу болоод байгаа юм бэ?- гэхэд зарим үйлчлэгч айсан бололтой харцаа надаас буруулж байв. тэр надад хариулахгүй удхад нь би улам зуурсан хоолойгоор- Хэлээч- гэхэд тэр доошоо бөхийн байж үгээ хэлэв.

-Хатагтай Eggenridder нүүж ирж байгаа, эрхэм дээдэстээн.

Зураг:
1. Луй гийн хувцас
2. Ажлийн ерее

11 страница27 января 2015, 11:07

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!