Кино болон Yлгэрийн ялгаа|| Chapter 7
Луйи ПОВ
Нүдээ нээхэд ч зовиуртай санагдаж нээхээр оролдох бүрт нүдний ухархайгаар хорсож бас чинэрч өвдөх аж. Гэвч нүднээс бусад биеийн минь хэсгүүд ямар ч зовиургүй байлаа. Миний эргэн тойронд зөвхөн харанхуй ноёрхож байгааг би нүдээ хаалттай байхад ч мэдэрч байв. Надад гэнэт л миний бүх бие мэдээгүй болчихсон юм биш биз гэсэн айдас төрхөд нүдээ хүчлэн нээхээр хичээхэд бие минь татгавнаж байх шиг. Тэгтэл миний бүх бие гэнэтхэн л мэдээ орж байгаа юм шиг болж хөлний минь хурууны үзүүр хүртэл янгинан өвдөж эхэллээ. Толгой дэлбэрэх шахан өвдөж гар салгалах нь мэдрэгдэж байгаа хэрнээ л нүдээ нээж чадахгүй тарчилах би гэдэг хүн хаана байгаагаа мэдхийг ухаангүй ихээр хүсч байв. Өвдөлт ихэссээр тэсэхийн аргагүй болход нүдээ огцом нээлээ.
Яг миний нүдний өмнө нэг эмэгтэй эмээрүү хашигчиж байв. Тэр эмэгтэй урт бор үстэй бас гоолиг сайхан биетэй аж. Эмээгээс нилээд өндөр ч надаас арай л намхан юм шиг санагдав. Урт хар пальто, хар урт түрүүтэй ч өсгийгүй гутал өмссөн байлаа. Надруу нуруугаа харуулаад зогсож байсан болхоор би царайг нь харж чадахгүй байсан ч хоолой нь хүчтэй бас үзэн ядалтаар дүүрэн байх шиг санагдав.
Тэр бол минйи мэдхээр эмээрүү хашигчиж байгаа анхны хүн. Дандаа л доод өнгөөр түүнтэй харьцдаг болхоор энэ бүхнийг харах их сонин байлаа.
-Та амалсан шүү дээ. Нөхрийг минь тайван орхино гэж. Гэтэл яагаад? Би таньд итгэсэн шүү дээ- тэр орилж байснаа сүүлдээ дуу нь суларсаар мэгшин уйлж эхэлхэд хажуу талаас нь эрэгтэй хүний дуу түрж орж ирлээ
-Чиний нөхөр өөрөө л ийм алхам хийсэн. ЯАХ ГЭЖ EGGENRIDDER ИЙХАНТАЙ УУЛЗСАН ЮМ БЭ?
Би хоолойг нь эхэндээ танихгүй байсан ч сүүлд нь орилход нь таниад хойшоогоо нэг алхам ухрав. Өвөө гийн хоолой.
-Ноён Eggenridder л дуудсан болхоос манай нөхөр өөрөө очоогүй шүү дээ- өнөөх эмэгтэй саяхан л орилж байгаагүй мэт хоолой нь суларч дотогшоогоо болсон байлаа. Өвөө миний эмээгийн хажууд очиж зогсоод өнөөх хөөрхий эмэгтэйрүү өрөвдсөн гэхээсээ илүүтэйгээр залхсан янзтай харж байв.
Би тэгхэд л өөрийгөө хаалганы дутуу хаагдсан жижигхэн завсраар харж байгаагаа анзаарсан юм. Өрөө одоогийнх шигээ улаан шаргал хантай бус харин ч цасан цагаан дээр алтлаг шаргал өнгөөр хээ зурсан нь холоос хархад алтлаг ч юм шиг өнгөтэй болсоныг бас анзаарав. Мөн өвөө эмээ хоёр одоогийнхоосоо хамаагүй залуу бас харц нь орь залуу хүнийх шиг дүрэлзэж байгааг ч тэгхэд л анзаарсан билээ.
Яг зүүдлээд байгаа юм шиг мэдрэмж төрж миний бие надад захирагдахгүй бас миний толгой хоёр салангид зүйлсийг нэгтгэн бодож байх шиг. Миний тархины нөгөө хэсэг яг л бяцхан жаал шиг айж бас уйлах хүслээ арай ядан барьж байсан болхоор яриаг нь ч анхааралтай сонсож чадахгүй байв. Би ухран нэг алхахыг хүсч хөлөө хөдөлгөх гэж хичээсэн ч нэг л болсонгүй. Би яг л хөшчихсөн юм шиг байрандаа зогссоор л байлаа.
-Тэгхээр охин чинь хаана байгаа юм? Бид ядаж охиныг чинь хамгаалмаар байна- эмээгийн хоолой захирсан өнгөтэй, харанхуй байхад өнөөх эмэгтэй тачигнатлаа хөхөрч бүр элгээ тэврэн газарт унах нь тэр.
-Яасан бас охиныг минь алах санаатай юу? Охиноос минь хол бай. Тэрэнд ойртох л юм бол би та нарын бүх үнэнийг хүн бүрт хэлэх болно шүү- өнөөх эмэгтэй инээдээ дарсаныхаа дараа хэллээ.
-Чи үнэхээр аминаасаа уйджээ. Орж ирээд зохисгүй авир гаргасан одоо бүр сүрдүүлж байх шив дээ- эмээгийн хоолой чангарсаар хана туургыг доргиохоор чанга болж ирэв.
-Та нар угаасаа л намайг ална. Яг л миний нөхрийг алсан шиг. Осол шиг харагдуулаад л. Эсвэл энэ удаад амиа хорлолт уу? Айн? Та хоёр эрхэм дээдэс хүмүүс байж ийм юмандаа алуурчидаас ч илүү юм- эмээ өвөө хоёрын царай цочирдсон бас үзэн ядсан янзтай болж ирлээ. Миний царай ч мөн гайхсан сэтгэл хөдлөлийг дутхааргүй харуулж байсан биз.
-ГАР- өвөө бүр хамаг чадлаараа орилход өнөөх галзуу гэмээр эмэгтэй цурхиртлаа уйлж байлаа.
-Би үхэхээ мэднэ. Надад юу ч хэлэх боломж олгохгүйг чинь ч би сайн мэднэ. Гэхдээ охиноос минь л хол яваарай. HERA-Г ТАЙВАН ОРХИОРОЙ- тэр сүүлийнхээ өгүүлбэрийг орилсоор хэлээд ухаан алдаад унчихав. Хамар, чих, ам, толгойноос нь цус гарч цагаан өнгийн хивсийг улаанаар нилэнхүйд нь будах аж. Өвөө залхсан янзтай санаа алдаад хөлөөрөө гарыг нь хөнгөн өшиглөөд цаашаагаа явж утсаар нэг хүнрүү залгаж эхэлхэд эмээ буйдан дээрээ суугаад нүдээ анин бодолд дарагдаж эхэллээ. Харин би тэр эмэгтэйн баруун нүднээс нэгэн дусал нулимс урсан гарч хивсэн дээр зөөлөн унахыг харж амжисан юм.
Тэр хөнгөхөн инээмсэглэж байлаа. Яг л сая уйлж, зовж, тарчилж байгаагүй мэтээр сайхан инээмсэглэж байв. Магадгүй тэр хамгаалхыг хүссэн ч чадаагүй алдсан нөхөр, хамгаалхыг хүсч байгаа охинтойгоо хамт байна гэж зүүдэлсэн байх. Миний сэтгэл надад энэ тэрний сүүлийн зүүд гэж шивнэх тэр хоромд миний мөрөн дээр хэн нэгэн гараа тавилаа.
Би өөрийн мэдэлгүй дээшээ хархад надруу миний сайн мэдэх нэгэн хүн хүйтэн харцаар ширтэж байв................
Би огцом нүдээ нээгээд хамгийн түрүүнд ээжийгээ олж харлаа. Тэрний цэнхэр бордуу нүд надруу санаа зовсон шинжтэй харж байгааг хараад түүнийгээ шууд л тэвэрч авав. Би тэгхэд л хэсэгхэн хугацаанд өөрийгөө үхчихсэн гэж бодож явсанаа ойлголоо. Үхэлтэй нүүр тулах яг тэр мөчид юу бодогдож байснаа ч ойлгохгүй юм. Ээжийгээ хамгийн түрүүнд бодсоноо л мэдэж байв.Харин дараа нь би......
-Луйи хүү минь тавьл даа. Амьсгалхад хэцүү байна- би тэгхэд л ээжийгээ тавиад өрөөг гүйлгэн харлаа.
Эмээ бид хоёрын сууж байсан буйдангууд дээр эмээ өвөө 2 суусан байх агаад өмнөө нэг нэг аягтай ус тавьсан байв. Харин аав бичгйин ширээний сандалыг ортой ойртуулан суусан байлаа. Тэрний нүд санаа зовж байгааг нь илчлэхийн сацуу мөн гомдож байгааг нь илчлэх аж. Би тэрнийг яагаад санаа зовсоныг бас яагаад гомдсоныг ойлгосонгүй. Тэр намайг төрсөнөөс хойш анх удаа надад санаа тавьж байна гэж үү?
Ухаан орсон цагаасаа миний хамгийн түрүүнд ойлгосон зүйл надад бусад хүүхдүүдийнхтэй адил аав байхгүй гэсэн үнэн байж билээ. Хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг эрхэлүүлж, хамт жигнэмэг хийж, дугуй унахыг зааж өгөн бас хамт тоголдог тийм л аав. Гэвч анхандаа би тэгтэлээ их шаналдаггүй байсан. Миний аав угаасаа л ийм хүн гэж өөртөө итгүүлдэг байсан болхоор тэр биз. Угаасаа 7 хоногт дээд талдаа л гэхэд 4 удаа ирчихээд л явдаг тэр хүнийг тийм хүйтэн хөндий гэж итгэхэд амархан байсан ч байж магадгүй. Харин би хааны ордонруу анх удаа ороод үнэхээр их цочирдож билээ. Том ордон, тансаг сайхан эдлэл, хаа сайгүй гүйлдэх ижил хувцастай хүмүүс, 20м гаруй урттай болор унжуурагч намайг тэгэж цочирдуулаагүй юм. Намайг цочирдуулсан зүйл бол аав минь байсан. Уйлиам, Харри хоёртой дэндүү хөгжилтэй тоглох аав минь намайг хамгийн их айлгасан сан. Тэр тэднийг эрхэлүүлж, хамт жигнэмэг хийх талаар ярьж, дугуй унахад нь туслан мөн хамт тоглож байсан. Би яг тэр мөчид л хэн нэгэнд үхтэлээ атаархаж бас хэн нэгнийг үхтэлээ хармалж билээ. Бас би яг тэгхэд л насаараа хоёр ахаасаа нэг зүйлээр дутуу явна гэдгээ ойлгосон юм.
-Ааваа санааг чинь зовоосонд уучлаарай- намайг хэлхэд аавбаруун нүднийхээ ухархайг зүүн гарын эрхий хуруугаараа хурдан арчаад, хоолойгоо засан:
-Биеэ бодож бай, хүү минь- гэлээ. Би гайхсанаасаа болоод нүдээ золтой л аягнаасаа алдчихсангүй. Аав хэзээ ч гэр бүлээрээ байхдаа намайг "хүү минь" гэж дууддагүй. Зочидын хажууд хаяа л нэг тэгэж дуудхад нь би багадаа маш их баярладаг байж билээ. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар намайг 5 настай байх үед намайг унтаж байна гэж бодоод нэг ингэж хэлж байсан. Их нойрмог байсан болхоор буруу сонссон байж болох ч багадаа хааяа аав надад хайртай эсэхдээр эргэлзэхээрээ тэр талаар бодоод өөрийгөө тайвшируулдаг байлаа. Харин тэр яг одоо миний нүдний өмнө надад ингэж хэлж байна.
Би ээрч мууран байж:
-Ойлголоо ааваа- гэхэд аав суудлаасаа босон хоолойгоо засаад:
-Ааваа ээжээ явах уу? Хонгор минь Луйиг амраая даа- гэж хэлхэд л би эмээ өвөө хоёрыг өрөөнд байгааг эргэн саналаа.
Зүүднээс болоод ч тэр юм уу тэр хоёрруу хархад эвгүй нүд дальдчаад нэг л болсонгүй. Тэд миний эмээ өвөө хоёр биш харин тэр хөөрхий эмэгтэйг зовоож байсан энэрэх сэтгэлгүй, аймшигтай хүмүүс шиг л харагдана.
Хамгийн түрүүнд эмээ ирээд миний духан дээр үнсэхэд хэт хурц гэмээр үнэртэй ус нь толгойг минь улам өвтгөх аж. Дараа нь өвөө ирээд мөрөн дээр гараа тавиад зөөлөн дарчихаад:
-Аавын чинь хэлдэг зөв. Битгий хэт их хичээ биед чинь муу- өвөө миний биеийн эрүүлд санаа зовоогүй гэдэг нь тодорхой. Тэр зүгээр л намайг бутач хүүхэд гэдгийг нь сануулхыг хүссэн юм. Яаж ч их хичээсэн ханхүү болход нэг алхам дутна гэдгийг минь.
-Ааваа Луйиг амраая- аав намайг өмөөрөнгүй өнгөөр хэлээд ээжрүү минь гархыг дохиход ээж миний духан дээр үнсэхдээ:
-Хэлсэн биз дээ.-гэх нь хальт сонсогдоод ээж надаас холдон хаалгаруу алхалаа. Аав хажуугаас холдохдоо мөрөн дээр минь зөөлөн дархад яг л бүх асуудлыг минь аваад хаячих шиг л боллоо. Аав гэдэг хажууд байх нь цөөхөн боловч яг хэрэгтэй үед хажууд байдаг ханагар уул шиг л хүн бололтой.
Тэд гархад араас нь үйлчлэгч миний тогтмол уудаг эмийг барьсаар орж ирээд уулгачихаад буцаад гарав. Уул нь тэд бүгд хажууд байсан бол арай л дээр байх байж дээ. Хэдий тухгуй байх нь тодорхой ч ядаж л элдэв зүйл бодох боломж олдохгүй байсан байх. Толгойд өнөөх зүүд эргэлдээд нэг л тавгүй.
Зүүд гэхэд дэндүү бодит байсан. Нүдээ аних тоолонд эмээ өвөө хоёрын тэр аймшитай харц нүдэнд харагдан өнөөх эмэгтэйн цөхөрсөн хоолой чихэнд цуурайтсаар.
Хүний зүүд яг ямар учиртай байдаг юм бол? Орой болгон зүүдлэгддэг зүүд ухаан алдахад зүүдлэгддэг зүүд хоёр ялгаатай юм болов уу? Эсвэл арай өөр зүйлс юм болов уу?
Өнөөх зүүд, өөрөөсөө асууж байгаа асуултууд минь нийлсээр толгойг минь тэсэхүеэ бэрх өвтгөх аж. Би олон байрлалаар хэвтэж унтах гээд чадсангүй 20-оод минут орон дотроо баахан хөлбөрлөө. Минут секунд өнгөрөх тусам толгой улам ихээр өвдөж бүр дотор муухай оргиж эхлэхэд тэсэхгүй орны хажуугийн шүүгээн дээр байсан хонхыг авч жингэнүүлэв. Удалгүй ч үйлчлэгч орж ирэн миний орнууд хажууд зогсоход би төлөвлөж байснаасаа арай л чангаар:
-Нойрны эм аваад ир- гэлээ. Үйлчлэгч надруу гайхсан нүдээр нэг харсанаа толгойгоо гудайлган:
-Би эмч дуудаад ирье эрхэм дээдэстээн- гэхэд нь би нүдээ анин өмнөхөөсөө арай сулаар:
-Тэгэх хэрэггүй ээ зүгээр л нойрны эм аваад ир- гэв. Тэр яагаад ингээд байгааг нь сайн мэдэж байлаа. Хааны ордонд үйлчлэгч нар хааны удмын ямар ч хүнд эмчийн зөвшөөрөлгүй эм өгхийг хориглодог юм. Зүгээр л хааны ордоны дотоод дүрэм гэх үү дээ. Гэхдээ л бид хүссэн бүхэнээ авдаг хүмүүс гэдгйиг мартаж болохгүй. Бараг л хүссэн бүх зүйл ээ.
-Гэхдээ эрхэм дээдэстээн эмчийн зөв...................
-ЗҮГЭЭР Л АВААД ИР ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БИЛ ҮҮ? ХУРДАЛ- намайг орилход тэр цочихсхйигээд өрөөнөөс гүйхээрээ гарлаа. Би ууралхаараа тийм ч сайхан ааштай хүн биш гэж хэлээ биз дээ. Үнэндээ Аделайдад л хэлсэн. Нээрээ тэр зүгээр болов уу? Эмээг орж ирхээс өмнө баахан санаа зовсон одоо бас л санаа зовж байх шив дээ. Би хамгийн сүүлд хэзээ хүнд ингэж их санаа зовсоноо ч санахгүй байна. Гэхдээ Аделайдийн араас санаа зовох нь өнөөх зүүдээ бодхоос хамаагүй дээр юм. Ёох миний амьдрал ч үлгэр шиг юм даа.
Намайг зүүднийхээ талаар бодохгүйг хичээн толгойгоо гашилгаж байхад үйлчлэгч поднос барьсаар орж ирлээ. Тэр орны хажуугийн шүүгээн дээр өнөөхөө тавиад надад болор хундагтай ус өгхөд гар нь салгалан усыг цалгиулж байв. Намайг гараа сунгахад тэр хундагийг гарт минь бариулаад жижиг мөнгөн тавган дээр тавьсан цагаан өнгийн эмийг надруу дөхүүллээ. Би тэрнийг нь аваад амандаа хийхэд гашуун амт амаар дүүрэн тархав. Дотор муухай оргиход араас нь ус нэг том залгиллаа. Дотор арай л гайгуй болон хундагтай усаа шүүгээн дээр тавиад эм үйлчилж эхэлхийг хүлээн нүдээ анин хэвтэхэд үйлчлэгчийн гарч байгаа нь сонсогдсонгүй. Нүдээ залхуутай нээхэд үйлчлэгч зогсож байсан газраа л зогсож байв. Яг нөгөө байрлалаараа. Доошоо харж, баруун гараараа зүүн гараа оролдож байлаа.
-Чи энд зогссоор л байх уу? Эсвэл намайг амруулах уу?- намайг тэгэж хэлхэд тэр надруу огцом харсанаа буцаад доошоо харлаа -Нэг үгээр хэлхэд "Гар"- үйлчлэгч бараг л гүйхээрээ өрөөнөөс гарав. Намайг ямар аймшигтай хатуу хүн бэ? гэж бодож байж болох л юм. Гэхдээ надад итгээрэй би эндхийн хамгийн зөөлөн эзэн. Би ядаж л Кейт шиг үйлчлэгчээрээ шөнөжингөө хөлөө бариулж хондогуй. Би бид бол хүссэн бүхнээ ямар ч хамаагүй аргаар авдаг хүмүүс гэж хэлсэн шүү дээ.
Эмний нөлөө гарч байгаа юм уу миний зовхи хүндэрч эхэлхэд нойроо сэргээчихгүйг хичээн чийдэнгээ удирдлагаар унтраагаад орондоо шурган тухтай хэвтэлээ. Удалгүй л зүүдний ертөнц намайг бүчин авхад би хамгийн сүүлд нөгөө өрөвдөлтэй эмэгтэйн царайг харсан юм. Мөн тэр чангаар "HERA-Г ТАЙВАН ОРХИОРОЙ" хэмээн орилж байлаа...........
Adelaide POV
Хувцасаа сольж өмсөөгүй унтасан болхоор яагаад ч юм их л зовиуртай сэрлээ. Гадаа аль хэдийнээ харанхуй болсон бололтой өрөө хав харанхуй байв. Хөшиг хаачихсан юм болов уу гээд хартал харин ч хөшиг нь хаагдаагуй цонхоор сарны бүдэг цагаан туяа орж ирж байсан ч өрөөг хангалттай гэрэлтүүлж чадаагүй бололтой. Тэгхээр бодсоноосоо ч их унтасан юм байна. Тухгуй хувцастай байснаас гадна нойлын өрөө ашиглах хэрэгтэй байсан болхоор орноосоо сугран босоод өрөө энгийнээсээ арай л жиндүүхэн байгааг мэдрэв. Хүйтэн шалан дээр нүцгэн хөлөө тавьхад дотор зарсхийлээ. Би хөлөө зөөн алхасаар нойлын өрөө орход чийдэн нь асаалттай байв. Харин дотор нь нэг үйлчлэгч нойлын суултуур угааж байлаа. Би цочин хойшоо нэг алхахдаа лаа тавьдаг сүлжээсэн хөлтэй, шилэн тавцантай цагаан жижиг ширээг түлхэчихэв. Хагарахнуу гэтэл өнөөх үйлчлэгч шалмаг хөдөлгөөнөөр түшин аваад босгож тавьчихаад надад мэхийн ёслоод амьсгаа нь давхацсан хоолойгоор:
-Уучлаарай хатагтай, гэхдээ ахлах таны угаалгын өрөөг цэвэрлэ гэсэн даалгавар өгсөн юм. Т-т-таныг сэрээсэн бол намайг өршөөгөөрэй- гээд л уучлалт гуйж гарав. Би баруун гараа өргөн зогсхыг тушаагаад:
-Чи намайг сэрээгээгүй ээ. Намайг угаалгын өрөө ашигласны дараа хүлээж байгаад цэврэлгээгээ үргэлжлүүл- гэхэд тэр дахин нэг толгой гудайлгаад гарлаа.
Би нойл ашиглачихаад өөрийгөө толинд хараад бараг л цочих шиг болов. Үс минь ёстой л тал тал тийшээ тэнээд явчихсан юм шиг л байв. Ядаж байтал нь будгаа арилгаагүй унтчихсан болхоор яг л алиалагч шиг харагдаж байлаа. Би гараа норгоод үсээ хальт элчихсэн болоод үүдэнд хүлээж байсан үйлчлэгчийг дуудхад тэр яг л хүлээж байсан мэт маш хурдан ороод ирэв.
-Чи яваад хатагтай Рондригэсийг аваад ир. Хурдлаарай
Үйлчлэгчийг явсаны дараа хувцасруугаа хараад санаа алдалаа. Хими цэвэрлэгээнд л өгөхгүй бол дахиж өмсөхийн аргагуй болж дээ. Би гаран хувцасны шүүгээрүүгээ ороод нүүр будалтын урт толгой ширээний өмнө очиж суугаад түшлэгийг нь налангаа ханан дээрх цагруу хартал 10:30 минут болж байв. Бараг л 6 цаг унтчихсан хэрнээ одоо ч нойр хүрээд байх юм. Унтлагны өрөөний хаалга нээгдэж хаагдах чимээнээр би нуруугаа тэгшилэн суулаа. Удалгүй хатагтай Рондригэс хоёр эмэгтэйн хамт орж ирэн надад толгой гудайлган мэндчилээд:
-Хатагтай та будгаа арилгуулхыг хүсээ юу?- хэмээн асуулаа. Тэр энэ ажилыг өмнө хийж байсан болхоор юу хийхээ сайн мэддэг юм. Тэгхэд нь би дагуулж орж ирсэн хоёр үйлчлэгчийн нэг нь нөгөөхөөсөө арай өндөр болхыг анзаарлаа.
-Тийм ээ хурдан арилгаад араас нь сайн арчилгаа хийгээрэй бас үс угаагаадах.
Тэд толгой дохиод ажилдаа орлоо. Эхлээд нэг эмэгтэй нь миний хувцасыг тайлуулаад намайг зөвхөн дотуур хувцастай минь үлдээчихэв. Тэгээд намайг дахин сандал дээр суулгаад сандалны хөл тавигчийг урагшлуулж бас түшлэгийг нь хойшлуулсаныхаа дараа нэг нь нүүр хүзүүний минь будгийг арилгаж эхэллээ. Харин нэг нь нэг сонин цагаан цэцэг хандалсан бүлээн усаар бүх биеийг минь арчихад бие амраад сайхан байлаа. 30 минутын дараа л гэхэд би шинээр төрсөн мэт л байв. Нүүрний будаг арилчихсан болхоор арьс минь илүү чөлөөтэй байгаа нь мэдрэгдэж биеийн минь арьс зөөлхөн булбарай болсон мэт. Дараа нь тэд намайг босгоод яг л үсчинд байдаг шиг мэргэжлийн гэмээр үс угаадаг угаалтуурруу аваачин миний үсийг зөөлөн угаагаад араас нь хатааж бас хэд хэдэн үсний тос түрхэлээ. Нэг нь миний үсийг хөнгөн шүлжиж байхад нэг нь улаан богино торгон унтлагны даашинз авчирч өгөн гархад хатагтай Рондригэс намайг юу уух, ямар үнэртэй лаа асаалгамаар байгааг мэдээд араас нь гарав.
Би унтлагныхаа хувцасыг өмсөлгүй өөрийгөө толинд харан хэсэг хугацаанд гөлийн суулаа. Миний амьдрал яаж ингэж өөрчлөгдсөнийг ойлгоход хэцүү юм. Би жилийн өмнө л гэхэд багш нартаа загинуулаад усанд орох явцаа хүртэл хянуулж цагдуулж байсан шүү дээ. Гэтэл одоо өөрөө хийх зүйл ч цөөхөн болж дээ. Үсээ угаах, нүүрээ будах, арилгах, хувцасаа сонгох, машинаар явах, хоол бэлтгэх гээд л бүгдийг нь хүн өмнөөс минь хийж байна. Анх ирсэнийхээ дараа эвгүй байсан ч одоо бараг л дасчихаж. Хүн муу юманд хурдан дасч хурдан ордог гэдэг үнэн нь ч үнэн бололтой. Одоо өмнөх шигээ орой нь 12 цагт унтчихаад өглөө нь 4 цагт бос гэвэл хэлээ гаргаад зугтаах биз. Би яагаад юм болгон дээр хэл гаргах талаар боддог юм бол? Аделайд хэтэрхий хазайгаад байна шүү. Анхаарал!!!
Намайг ийм утгагүй зүйлс бодож байх хооронд нилээд их хугацаа өнгөрсөн бололтой нөгөө хоёр үйлчлэгчийн нэг нь хаалга зөөлхөн тогшоод бүр ч аярхан дуугаар:
-Хатагтай та зүгээр үү?- гэх нь сонсогдов. Харин би гэдэг хүн сандарсандаа хувцасаа солих гэж мунгинаж байгаад баруун хөлөндөө тээгээлдээд унчихлаа. Унахдаа мөрөө сандалны эрмэгт цохихдоо өөрийн эрхгүй орилчихсон болхоор үйлчлэгч нар сандралдан ороод ирэв. Ямар ичмээр юм бэ.
-Та зүгээр үү?- хоёр үйлчлэгчийн арай өндөр нь сандран асуухад нь би улайсан хацраа нуухын тулд доошоо харан байж толгой дохилоо. Харин тэд миний биеийн хэсэг бүрийг шиншилж байснаа намхан үйлчлэгч нь дуу алдахад нь бид бүгд тэрэнрүү хархад тэр дуугуй л миний мөрлүү заав. Би миний мөрнөөс цус гарч байна гэж бодон сандаран хархад зүгээр л улайчихсан байв. Сүртэй юм бэ?
-Яанаа хөхөрнө дөө. Хатагтай та болгоомжтой байх хэрэгтэй шүү дээ. Маргаашийн таны өмсөх хувцасыг солих хэрэгтэй болох нь. Уржигдар Louis Vuitton оос захиалсан ханьцуутай цамц маргааш гэхэд ирэх болов уу?- өндөр нь дуржигнуулан сандархад намайг шалан дээр сууж байгааг хэн ч анзаарсангүй бололтой. Ашгүй хатагтай Рондригэс нөцхөл байдлыг хяналтандаа авлаа.
-Дуугуй болцгоо. Хатагтайг шалнаас босго. Эмма чи хатагтайг хувцасаа өмсөхөд нь тусал харин Жэнна чи яваад Louis Vuitton-той холбогдоодох. Өнөөх цамцыг явуулсан эсхийг асуу. Явуулаагүй бол яаралтай явуул гэж хэл. Хэрвээ боломжгүй гэвэл ноёнтоны нэрийг ашиглаарай. Eggenridder ийн гэр бүлээс залгаж байна гэвэл ойлгох байх. Өглөө гэхэд ирсэн байх ёстой шүү. Одоо бүгд ажилдаа ор- тэд хоюулаа над дээр ирээд миний нэг нэг гараас дэмнэн босголоо. Харин намхан нь өрөөнөөс шууд гархад өндөр нь миний хажууд чимээгүй зогсож байв. Өндөр нь Эмма харин намхан нь Жэнна юм байна. Би хэзээ ч хүний хажууд хувцасаа сольж байгаагүй болхоор хатагтай Рондригэст аль болох захирсан өнгөөр:
-Эмма гарч байж болно. Би өөрөө хувцасаа сольж чадна. Гарцгаа- хэмээн тушаалаа. Мэдээж хатагтай урдаас эсэргүүцэх нь тодорхой.
-Гэхдээ хатагтай та сая......- би яриаг нь бүдүүлгээр таслаад:
-Би хэлэх гэснээ хэлсэн гарцгаа-гэхэд тэд хоюул бөхийгөөд өрөөнөөс гарцгаалаа.
Бурхан минь саяных ч ичмээр байлаа шүү. Би үргэлж л бүдэрч ундаг л даа. Гэхдээ баруун хөлөөрөө зүүн хөлөө дэгээдэж унана гэдэг бол арай л... Ёох мөрөө ямар их өвдөж байгааг одоо л анзаарч байх шиг. Яг мөрний төгсгөлийн хэсэгт улайчихсан зарим газраа цэнхэр толбо үүсчихсэн байв. Толгойгоо цохиогүй нь ашигүй дээ. Тэгсэн бол бөөн юм болохгүй юу. Аягүй л бол шууд хагалгаанд оруулах биз.
Би даашинзаа өмсөөд өөрийгөө толинд харлаа. Нүүрэндээ ямар ч будаггүй бас хөхөрсөн мөртэй Аделайд өдрийн Аделайдтай харьцуулхын аргагүй. Яг ийм байхыг минь хэрвээ Хэнри харсан бол яах байсан бол? Унтахдаа хүртэл будагтай унтдаг тэр ордонд би гэдэг хүн хэр хугацааны дараа дасах бол? Луйигийн хэлдэгээр эрх чөлөөгөө худалдах гэж байж ийм хайнга байж болох уу? Хэрвээ Луйи намайг ийм байдалтайгаар харсан бол яана? Өөрийнх нь урдаас хэрэлдээд байдаг нөгөө олон үгтэй охин нь ийм л амархан байсан юм уу гээд инээн дээ. Луйи арай ч тэгэхгүй байлгүй дээ. Намайг өвөө, эмээдээ магтсан байсан гээд бодхоор яг ч тийм хогийн амьтан биш л болж таарлаа. Луйи Луйи Луйи Луйи. Надад ууралсан хэвээр л байгаа болов уу? Тийм л байх. Нээрээн нөгөө зүүлт.
Луйи бид хоёрын муудалцсан шалтгаан болсон өнөөх зүүлт цээжийг минь төөнөх адил зүүлттэй байлаа. Өрөөний гэрэлд сүр хүч нь арай л дарагдсан мэт харагдаж байв. Өдрийнх шигээ дэндүү үзэгслэнтэй харагдахгүй нэг тийм байдаг л зүүлт шиг харагдах аж. Энэ зүүлтэнд хичнээн олон хүний хорссон нүд шингэсэн бол гэж бодхоор тайлаад чулуудчихмаар санагдаж байв. Дахиад л хаалга тогших дуу намайг бодлын минь ертөнцөөс суглаад гаргаад ирэх шиг л боллоо.
-Хатагтай та зүгээр үү? Би орж болохсон болов уу?- хоолойг нь сонсход харваас хатагтай Рондригэс биш байлаа. Тэгхээр нөгөө өндөр байх нь.
-Дураараа л бол- намайг хэлж дуусвуу үгүй юу хаалга нээгдэн Эмма ч билүү Эмили ч билүү нөгөө өндөр үйлчлэгч орж ирээд унтлагны хувцастай минь ижил материал, өнгөтэй ч шагайгаар татсан урттай халат өмсүүлхээр ард барин зогсолоо. Би гараа арагш сунгахад ханцуйг нь болгоомжтой оруулан өмсүүлэв. Сайхан л хувцас байна. Халатных нь урт ч биш богино ч биш ханцуй нь миний хөхөрсөн мөрийг бүрэн халхалж байсан болхоор сэтгэл гутрах зүйл нэгээр багассан юм шиг л боллоо.
Унтлагны өрөөрүү орход өрөө намайг сэрж байсан үеийнхээс хамаагүй дулаахан болсон мэт. Яагаад ч юм гэнэт л алимны шүүс уумаар санагдаад болсонгүй. Үйлчлэгчид хэлээд авчируулж болох ч ойрын үед өөрөө юу ч хийгээгүй мэт санагдан болж л өгвөл хөдөлгөөн хиймээр санагдаад байв. Би юу ч дуугралгүй хаалгаруу алхаж эхэлтэл араас нэг хүн ярих гээд ярж чадахгүй байгаа юм шиг авиа гаргаад байлаа. Эргэж хартал өнөөх өндөр чинь яахаа мэдэхгүй байрандаа өндөлзөж байх нь тэр:
-Х-х-х-хат-хатагтай та х-хаашаа....-
-Доод давхарлуу явья. Болохгүй юм биш биз дээ
-Болно л доо. Гэхдээ та надад л хэлчих би аваад ирье- энэ гэрт ч хөдөлнө гэж байхгүй юм байна л даа.
-Үгүй ээ би өөрөө явмаар байна.
-Та хэрэггүй байх аа- өмнө нь надад хэн нэгэн заахад дургуй гэж хэлж байсан билүү?
-Одоо чи надад заадаг болоо юу?- би тэрэнрүү нэг алхам ойртоход тэр хойшоогоо нэг алхам ухарлаа.
-Ү-ү-ү-үгүй ээ х-хатагтай. Би яаж....
-Тийм бол араас дагаад алхах эндээ үлдэх чинь чиний л эрх. Харин би буулаа.
Мэдээж намайг доошоо буухад нөгөө гонзгой чинь араас дагаад л алхаж байв. Би инээмсэглэсээр галын өрөөрүү орлоо. Галын өрөө гэхээр яг хоол хийдэг өрөө биш л дээ. Зүгээр л ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн бэлэн байж байдаг өрөө. Яг л хүлээн авалтын хоолны ширээ шиг гэж зүүрлэж болох юм. Намайг орход 5 үйлчлэгч ширээг хурааж цэгцэлж байв. Тэд намайг орход эргэж харан нилээд их гайхацгаасан бололтой нүд нь аягнаасаа унахаа шахаж байлаа. Магадгүй би энэ өрөөнд орж ирж байгаа анхны Eggenridder байх.
-Та нар юу хийж байгаа юм бэ?- намайг асуухад арай настайвтар үйлчлэгч эмэгтэй нь бусдаасаа түрүүлэн:
-Хурааж байна аа хатагтай. Та ямар нэгэн зүйл авах гээ юу?- гэв.
-Зүгээр алимны шүүс авах гэж ирлээ.
-Би таньд хийгээд өгөх үү?- таван үйлчлэгч зэрэг шахуу доор доороо хөдлөн эргэлдэх нь инээдтэй харагдах аж.
-Хэрэггүй. Би өөрөө хийгээд авчих болхоор та нар хийж байсан зүйлээ үргэлжлүүл- тэднийг хариу хэлхээс өмнө би шууд л уух зүйлс тавьсан ширээ рүү алхалаа. Хажуугийн ширээнээс нь болор хундага аваад алимны шүүсээр дүүргэв. Намайг эргэж хартал өнөөх настайвтар үйлчлэгч урдуур сагстай жигнэмэг барьчихсан алхаж байв. Бяслаг, ваниль, шоколадтай халуун жигнэмэг. Тусгай орцоор зөвхөн энэ гэрт л хийгддэг жигнэмэг. Амт нь ч янзтай даа. Бас тусгай зууханд хадгалдаг болхоор яг л дүнгэж гаргасан юм шииг халуунаараа байгаа. Хазхад доторх хайлсан шоколад нь урсаж гараад л. Бяслагны амт нь ванилний амттай хослоод. Бодсон чинь л арааны шүлс асгарчихлаа.
-Хүүе наадах чинь өнөөх ваниль, шоколадтай жигнэмэг үү?- дахиад л миний ам тархинаасаа түрүүлээд ажилчих шиг боллоо.
-Тийм ээ хатагтай
-Би наадхаас чинь ганцханыг авчихаж болох уу?...
Би өрөөрүүгээ савтай жигнэмэг, савтай жимсний цуглуулга, гурван төрлийн зайрмаг бас жүржийн шүүстэй орлоо. Мэдээж би юу ч бариагүй нь тодорхой. Өнөөх өндөр үйлчлэгч савтай жигнэмэг, жимсийг харин өрөө цэвэрлэж байсан үйлчлэгч нарын нэг нь зайрмагнууд бас жүржийн шүүсийг авч орж ирсэн билээ. Тэд авч ирсэн юмнуудаа бүгдийг нь нэг том ширээн дээр бөөгнүүлж тавиад гал тогооны үйлчлэгч буцаад гарав.
-Эмили чи гарахгүй юм уу?- хэдий бүдүүлэг ч гэсэн тэр яагаад надтйа цуг яваад байгааг нь ойлгохгүй л байв.
-Уул нь Эмма л даа. Гэхдээ дөхүүллээ- гэж амандаа бувтнахыг нь би сонсочихов- Би таны хувийн үйлчлэгч- хэмээн арай чангаар хэллээ.
-Хатагтай Рондригэс миний хувийн үйлчлэгч биш байсан юм уу?
-Хатагтай Рондригэс таны ээжийн хувийн туслах л даа. Таныг ирээд удаагүй байсан болхоор туслуулах гэж таны хажууд байлгасан гэсэн. Би таньд гологдож байна уу?- гэхдээ Эммагийн нүдэнд нулимс цийлэгнэх шиг боллоо.
-Үгүй ээ юу гэж дээ- нөгөө гэм хийсэн хүн гэлбэлзэн гэгч болж байх шив дээ. Гэхдээ ямар гэм хийчихсэн биш дээ- Заза чи нэгэнтэй л надтай 7 хоногийн 24 цаг хамт байх юм чинь миний нэг хэсэг л боллоо гэсэн үг. Ордны доторхи модод нь хүртэл найгдаггүй гэж үг байдаг юм. Ордны доторх хэлэгдсэн үгийг ордноос гараад хэнд ч бүү ам алда гэсэн үг. Хэрвээ тэгэж л чадвал би чамд ямар ч хүндрэлгүй хоюулаа найзууд шиг л байна. Ойлгомжтой юу?
Би энэ үгийг би харилцааны хичээл заадаг байсан багшаасаа сурсан юм. Анх удаа хэрэглэж байгаа гэхэд сайн байлаа шүү. Ямар ч л байсан Эммад лав айдас төрүүлж чадлаа. Зорилгоо биелүүллээ л гэсэн үг.
-Ойлголоо хатагтай. Би таны үгийг сайн ойлголоо- тэр хэт хурдан хэлсэн болхоор яриаг нь гүйцээж сонсоход ч хэцүү байв.
-Сайн байна- би эргэн тойрноо гүйлгэж хараад- чи ямар төрлийн зайрмаганд дуртай вэ?
Би орон дээр суусан чигээрээ хойшоогоо тэрийн ойчлоо. Ойрдоо ингэтлээ идээгүй гэдэс ч өвдөж байх шиг. Эмма харин суудлаа ганц ч өөрлөлгүй байрандаа суусаар л байлаа. Бид хоёр өнөөх жигнэмэгний савыг хоосолчихсон, жимсний савыг талд нь оруулчихсан, нэг нэг сав зайрмаг идчихсэн, жүржийн шүүсээ талд нь оруулчихсан байв. Хэдий бараг 3 цагийг ярьж өнгөрөөсөн ч тэр одоо хүртэл надаас жийрхэж, айж байгаа нь тодорхой байлаа. Угаасаа айхгүй гээд ч яах билээ дээ. Би чинь тэрний эзэн авхай шүү дээ. Гэхдээ Эмма миний бодож байсан шиг дуугуй ноомой нэгэн биш байлаа. Харин ч толгоом шоглоом хийчихвэл хийчихдэг, сайхан ааштай бас муугуй царайлаг бүсгүй байв. Ямар ч гэсэн хатагтай Рондригэстэй байдаг шигээ уйдахгуй л юм шиг байна.
-Эмма би ингэж чөлөөтэй байгаагүй их удсан байна. Харин чи энэ талаар хэнд ч битгий хэлээрэй. Ялангуяа ээж мэдэж болохгүй шүү дээ.
-Би хэлэхгүй байсан ч эзэгтэй олоод л мэдчих байх. Хатагтай Рондригэс бидний ахлагч л гэсэн үг. Тэрний мэдэхгүй, оролцохгүй зүйл гэж энэ гэрт бараг л байдаггүй юм- бодсоноос чанга эмэгтэй байх нээ. Мэдээж ээжийн туслах гэхээр тийм зэргийн эрх мэдэл байлгүй дээ. Гэхдээ л миний хувийн туслахыг байцаах боломж би лав тэрэнд олгохгүй.
-Гэхдээ чи тэрэнд юу ч битгий хэлж байгаарай. Чамайг байцаах гээд оролдоод эхэлвэл шууд л надад хэлээрэй за юу?- тэр амандаа халбагатай чигээрэй толгой дохиход халбага нь амнаас нь унчихав. Би ч нулимсаа гартал хэд сайхан инээж аваад тэрэнрүү хартал тэр ч бас инээж байлаа...
Өглөө нь:
Өглөөний нарны туяа миний нүдэн дээр яг шууд тусхад яг л нарны дэргэд унтаж байгаа юм шиг мэдрэмж төрж байв. Би хөшиг хаа гэж орилхийг маш их хүсч байсан ч хажууд хатагтай Рондригэс байгааг санан чимээгүй нүдээ нээлээ. Гэтэл орны хажууд Эмма зогсож байгааг хараад бараг л цочих шиг болов. Өдөр бүр нүдээ нээгээд нэг л хүнийг хардаг байсан болхоор дасчихсан бололтой. Би Эммад ямар эвгүй сэтгэгдэл төрүүлсэнээ ойлгоод чадах ядхаараа инээмсэглэн:
-Өглөөний мэнд Эмма- гэхэд тэр ч бас хөнгөн инээмсэглээд
-Үнэндээ өдрийн мэнд хатагтай- гэв.
Би орноосоо бараг л гэрлийн хурдаар өндийн ханан дээрх цагруу хархад 3:41 минут болж байлаа. Арай ч дээ. Амьдралдаа юу ч идэж байгаагүй юм шиг өлсөж байгаад гайхаад байх зүйл ч алга.
-Яагаад хэн ч намайг сэрээгээгүй юм бэ?- уул нь өглөө 7 цагт л сэрүүлэг дуугарч бөөн юм болдог биз дээ. Сэрүүлэг дуугараагүй юм байна л даа.
-Таны ээж битгий сэрээгээрэй гэсэн үүрэг өгсөн. Таныг амраахыг хүссэн байх л даа. Бас тэр өөрөө орж ирж сэрүүлгийг чинь унтраасан- ямар сайхан юм бэ? өмнө нь хэлж байсан шиг гэр бүл тийм ч муу биш юм аа. Гэхдээ тзр хүлээгээрэй...
-Ээж миний өрөөг харсан хэрэг үү?- би өчигдөр Эмма д цэвэрлээд хэрэггүй гэж хэлсэнээ сайн санаж байна. Өөө бурхан минь хатагтай Eggenridder миний өрөөг харчихаж. Тэр одоо намайг гахай гэж бодож байгаа байх даа. Эсвэл үлэг гүрвэл. Гэхдээ тэр үлэг гүрвэлийг хараагүй болхоороо мэдэхгүй байх тийм үү? Гэхдээ одоо орчлонгоор дүүрэн үлэг гүрвэлийн тухай кино байдаг болсон шүү дээ....
-Үгүй дээ. Би түрүүлж орж ирээд цэврэлчихсэн байсан юм- Эмма миний галзуу бодлыг таслан орж ирхэд нь сэтгэл амрах шиг болов. Ямар ч гэсэн хатагтай намайг гахай гэж бодохгүй л байгаа юм байна. Эсвэл үлэг гүрвэл...- Гэхдээ та их ядарсан нь үнэн байх. би хажуугаар чинь зөндөө их дуу гарган явхад та ерөөсөө сэрээгүй.
-Тийм үү? Ямар ч байсан баярлалаа. Би ээжтэй уулзах хэрэгтэй байх. Миний хувцасыг бэлдэсэн үү?
-Тийм ээ хатагтай гэхдээ эзэгтэй ордонруу явсан. Саяхан явсан болхоор удах л байх.
Тэгээд одоо энл чинь юу хийнээ? Мэдээж муухан тоглоомын төвөөс илүү зугаа цэнгэлийн ордон, усан сан, хувийн 3 кино театр гэх мэт зүйлс байхад яагаад ч юм нэг нь ч сонирхол татахгүй байлаа. угаасаа хүн хажуудаа байгаа зүйлсээ хэзээ ч тоож хардаггүй шүү дээ.
Нээрээ хийж үзэхийг хүссэн нэг зүйл байгаа юм байна шүү. Киноноос хархад ямар хөгжилтэй харагддаг гээч. Хөлсийг чинь гаргаж, үхтэл чинь ядраадаг ч гэсэн чи дахин дахин хиймээр санагддаг гэж кинон дээр гарч байсан. Бас чи тэрнийг хийхээс хэзээ ч уйдахгүй бүр хэзээ ч шүү. Зарим эрэгтэй хүн бүр эмэгтэйчүүдээс ч илүү донтой бас сайн хийдэг гэж байгаа.
-ДЭЛГҮҮР ХЭСЭХ-
Амьдралдаа нэг ч дэлгүүр хэсч үзээгүй эмэгтэй хүн гэвэл сонин л сонсогдож байгаа байх гэхдээ миний бүх хувцасыг тусгай хүмүүс захиалж бас оёж өгдөг байсан болхоор... гэхдээ би захиалхаар бэлдсэн,оёхоор болсон хувцасыг нь баталгаажуулхаас нь өмнө шаалгаж үздэг байсан л даа. гэхдээ хамгийн шилдэг дизайнерууд надаасаа л долоон дор байв гэж дээ.
-Эмма өнөөдөр дэлгүүр хэсцгээе. Бэлдээрэй. Бас өдрийн хоол мартав. Би шүршүүрт орлоо- намайг угаалгын өрөөний хаалгаар орж байхад араас Эммагийн:
-Ойлголоо хатагтай. Бас хамгаалагч нарт хэлчихье- гэх нь сонсогдлоо.
Хоолны дараа бид гэрээс гаран гурван машинд хуваагдан сууж явлаа. Би мэдээж машиндаа Эмматай цуг явсан бол дөрвөн хамгаалагч хоёр хоёр машинд хуваагдан сууж бидний урд хойно явсан юм. Анх дөрвөн хамгаалагчтай явна гэхэд огт тоогоогүй юм. Магадгүй дэлгүүр хэснэ гээд хэт догдолчихсон байсан биз харин одоо энэ 4ыг дагуулаад явна гэхээр л... магадгүй би биш тэд намайг дагуулж явах байх л даа гэхдээ л...
Бид явсаар баахан дэлгүүртэй гудамжинд ирлээ. Би яг хаана яваад байгаагаа ч ойлгосонгүй. Хэрвээ та нар намайг Лондонг сайн мэддэг гэж бодсон бол андуурч байна. Би байшиндаа хүртэл анхандаа төөрдөг байсан юм чинь.
-Хатагтай та аль дэлгүүррүү нь түрүүлж ормоор байна.
-Эмма би үнэндээ мэдэхгүй байна аа. Би анх удаа нөгөө дэлгүүр хэсч байна-тэр надруу нэг том харсанаа толгой дохиод
-Таны дуртай брэнд тань юу билээ?- би бараг л брэндүүдийн талаар ч мэддэгүй юм байна. Гэхдээ нуухыг оролдон цонхоор харангаа:
-Chanel орцгооё- гэхэд Эмма холбоогоор нэг юм хэлчихээд бас өөрийнхөө талын цонхруу харлаа. Лондогийн ийм нарийнхан зам дээр багширалдаад явж байх ч гэж дээ.
-Эмма яагаад бид хамгаалагч нартай цуг явах ёстой гэж? Намайг одоохондоо хэн ч танихгуй шүү дээ- гэхэд тэр санаа алдаад
-Хатагтай төлбөрийн карт хараад л тэд таныг хэний охин болхыг мэдчихнэ тэгээд гэрэл зурагчдыг дуудчихдаг юм. Хэд хэдэн удаа ийм зүйл болж байсан болхоор ноёнтон олон нийтийн газарлуу дандаа хамгаалагчтай явхыг захисан.
Би зүгээр л санаа алдаад толгой дохилоо. Мөнгөтэй хүн үнэхээр юуг ч хийж болдог юм болов уу? Аавыг хархад тийм л юм шиг санагдах юм. Тэрний компани ер нь хэр том юм бол? Мэдээд ч шаардалаггүй дээ.
Бид Chanel гэсэн том дэлгүүрийн өмнө ирээд зогсов. Мэдээж Эмма гүйж ирэн миний хаалгыг нээж өгхөд бүх хамгаалагч нар зээ хэдийнээ байраа эзэлчихсэн хүлээж байлаа. Намайг машинаас гархад нэг нь туслаад буцаад байрандаа очиж зогсов. Энэ ч кинон дээр гардагтай адил болохгүй нь дээ.
Бид дотогш орход хүн багатай сэлүүхэн байсан ч бүгд л бидэнрүү зэрэг шахам харлаа. Надад эвгүй байсан ч харин тэдэнд бол зүгээр байх шиг байв. Энэ эвгүй байдлыг дуусгахын тулд хурдхан шиг цүнх өрөөстэй тасагруу нь очлоо. Энд байгаа бүх цүнх надад байгаа юм шиг санагдаад байв. Арай ч үгүй байлгүй дээ. Харин Эмма хажууд чимээгүй зогсож байснаа:
-Хатагтай бид таньд энэ коллекцийг авчихсан. Ирэх улиралд гарах коллекцийг ч гэсэн түрүүлээд авчихсан- гэхэд хажууд зогсож байсан хоёр эмэгтэй надруу яг л ганц эвэрт харж байгаа юм шиг харлаа.
-Аан. Тийм үү? Тэгвэл өөр дэлгүүр орьё. Louis Vuitton
Намайг урд нь гарч алхахад 2 хамгаалагч урд харин нөгөө хоёр нь хойно алхах аж. Xөлөө хүлүүлчихсэн юм шиг ямар муухай юм бэ? Биднийг орход нэг дунд эргэм насны эмэгтэй урдаас инээд алдасаар ирэв. Тэр Эмматай дуу шуу болон мэндлээд:
-Өнөөдөр юу сонирхоов- гэлээ. Эмма хувцас авах гэж энд байнга ирдэг бололтой. Гэхдээ мэдээж өөртөө биш л байх.
-Хатагтай дэлгүүр хэсч байгаа юм аа-гэсэн Эммагийн товчхон хариулт гэнэт л өнөөх эмэгтэйн бүх анхаарлыг надруу хандуулав. Тэр миний өмссөнийг ажиглан харсанаа толгой гудайлган:
-Хатагтай Eggenridder та сайн байна уу? Танитай уулзахыг маш их хvсдэг байсан юм. Манай дэлгүүрт орж ирсэнд баярлалаа- хэмээн мэндчилхэд нь би толгой дохиод л хажуугаар нь гаран баахан цүнхнүүдийг нь үзэж эхэллээ.
Уул нь дэлгүүр хэсхийг яг л кинон дээр гардаг шиг инээлдсэн хөгжилтэй зүйл гэж бодож байтал хүн болгон чамтай албаны яриагаар ярьсан ийм уйтгартай зүйл байсан юм гэж үү? Эсвэл дэлгүүрт байгаа бүх зүйл зээ хэдийнээ чиний шүүгээнд байгаа болхоор өөр байдаг юм болов уу? Бүх хувцасаа хаячихаад дахиад дэлгүүр хэсвэл сонирхолтой яг кинон дээр гардаг шиг байх болов уу?
-Хатагтай наад хүрэм чинь таньд байгаа- гэх Эммагийн дуу одоо бол үнэхээр залхамаар санагдаж эхэллээ.
-Энэ дэлгүүр бас л миний шүүгээнд байгаа юу?- гэж асуухад тэр дуугуй л толгой дохилоо. Би ч бас толгой дохиод- Тэгвэл энд байх шаардлага алга. Гарцгаая- гэв.
Намайг овоо орлого оруулах байх гэж найдаж байсан бололтой эндхийн худалдагчийн царай хувирахыг нь хараад улам уур хүрэх шиг болов. Мөнгө тийм чухал юм уу?
Би хамгаалагчдаас түрүүлж гархын тулд бараг гүйх шахам хаалгаар гарах гэж байгаад нэг хүнтэй мөргөлдчихөв. Миний уур хүрч хамгаалагч нарыг ирж энэ асуудлыг цэгцэлхийг хэлээсэн боловч хэн ч ирсэнгvй харин ч тэд нэг газраа хөдөлгөөнгүй доошоо харан зогссоор л байлаа. Сая хажуугаар бүр салхи ч оруулж болохгүй юм шиг л хажуугийн хүмүүсийн түлхээд байсан байж. Би доошоо харж байхдаа мөргөлдсөн хүнийхээ тас хар арьсан гутлыг нь харав. Ард нь бас ижил өнгийн боловч гелэн гуталтай хэд хэдэн хүн зогсож байхыг ч анзаарлаа. Хамгаалагч нарыг яагаад хөдлөхгүй байсанд нь гайхаад байх зүйл алга. Хэн улсынхаа эзэнрүү халдаж зүрхлэх билээ?.................
A\N: Сайн уу? Зарим хүмүүс их удаж байна гэж шүүмжилсэн болхоор аль болох хурдтай Update хийхийг хичээж байх болно оо. Гэхдээ заримдаа бол үнэхээр завгүй байх юм. тэгхээр ойлгохыг хичээгээрэй.
Бас эхний хэдэн Chapter жоохон тайлбарламж болж орж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. жоохон уйтгартай нуршуу болж байгаа бол уучлаарай. Гэхдээ ямар ч байсан эхлэд танилцуулга дараа нь үйл явдал явбал илүү сонирхолтой болов уу гэж бодсон юм.
Бас дэмжиж, урам өгч бас уншихаар хүлээдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Please vote, comment and add to your reading list.
Таалагдах байх гэж найдаж байна :D
PS: Би ер нь Author Note бичихдээ муу хүн юм аа хаха😂
Зурагны тайлбар:
1. Louis гийн харсан ерее
2. Adelaide's makeup table
3. Adelaide's PJ
4. Adelaide's car (Rolls Royce Phantom 2014)
5. Adelaide's outfit
6. Chanel, Louis Vuitton ий Лондон дахь дэлгvvрvvд
