13 страница19 февраля 2015, 15:22

Сонголт...|| Chapter 10

Хэрвээ та энэ зохиолыг уншиж бас таньд таалагдаж байгаа бол Comment үлдээн, Vote өгч бас Share лэн түгээнэ үү. Reading List дээ нэмхийг мен хvсье. Энэ нь надад маш их урам өгдөг гэдгийг ойлгоорой. Мөн уншиж байгаа хүн бүрт баярлалаа.

Love, Elena xoxo

*******************

Louis' Point of View

Намайг ээжтэй ярилцаж дуусаад гарч ирхэд хэдийн таван цаг болсон байлаа. Ийм удаан ярилцаж суусан гэдгээ ч анзаарсангүй. Ээжийн өрөөрүү орох үед магадгүй хоёр цаг л болж байсан байх.

Хэдий ээж надад Adelaide ийн яагаад ирсэн шалтгааныг хэлсэн ч миний сэтгэл нэг л тайвширч, уужирч өгсөнгүй. Илүү олон асуулт урган гарч ирсээр л байлаа. Тэр энд ирсэндээ баяртай байгаа болов уу? Сая Хэнри тэй уулзаад яагаад тэгтэлээ их баярласан юм бол? Үнэхээр Adelaide Хэнрид ийм амархан сэтгэл алдарчихлаа гэж үү? Хэрвээ тийм бол Харри нөгөө "эмэгтэйгээ" мартаж сүйт бүсгүйгээ хайрлах болов уу? Чадахгүй бол хөөрхий Adelaide ямар их шаналах бол? Ядаж л эмээ тэрэнд "нөгөө эмэгтэй"-н талаар хэлсэн болов уу?

Өрөөрүүгээ алхаж яваад замаа огцом өөрчилж баруун жигүүррүү шийдэмгий алхаж эхэлхэд араас үйлчлэгч нар сандарсан байдалтай хурдан хурдан алхалах аж. Би ирэх ёстой газар буюу эмээгийн өрөөний үүдэнд ирээд огцом зогсоход арын үйлчлэгч нар бас даган огцом зогсолоо.

Би эмээтэй уулзах ёстой. Надад асуух хэдэн арван асуулт байв. Хариулахгүй байсан ч болох тийм л асуултууд. Надад үнэндээ хариулт нь тийм ч чухал байсангүй зүгээр л асуух нь гол нь байлаа. Асууж байж л сэтгэл санаа тайвширах юм шиг санагдана.

Гэнэт л би өөрийнхөө хийсэн шийдвэрт эргэлзэж эхэллээ. Би үнэхээр зөв зүйл хийх гэж байна уу? Эмээ хариулахгүй нь тодорхой байхад ингэж азаа үзэх гэж үү? Эмээ бол бүр жирийн хүн биш шүү дээ. "Зүгээр л хүүхдийн гэнэн зан" ч гэх юм уу ямар нэгэн тайлбар олоод асуудлыг хайхралгүй орхих тийм хүн бүр ч биш. Харин намайг шийдвэрээ өөрчилж амжихаас өмнө хаалга нээгдэн эмээгийн дотны туслах болох хатагтай Summers гарч ирэх нь тэр. Би толгойгоо хурдан ажилуулж чадаагүйдээ өөрийгөө хараахаас ч өмнө тэр:

-Ханхүү Луйи юу даа?- гэхэд нь би хаашаа ч зайлах аргагүй болсоноо ойлголоо.

-Summers эгчээ та сайн байна уу?

-Ингэж дуудуулаагүй их удсан байна шүү. Та их сайхан залуу болж ээ эрхэм дээдэстээн.

-Зүгээр л Луйи гэж дуудал даа

Бид эмээгийн өрөөний хаалганы урд зогсож байгаагаа бараг л мартах шахаснаа анзаараад Summers эгчийн бугуйнаас хөнгөхөн бариад өөрлүүгээ бага зэрэг татаж хаалгыг нь хаахыг үйлчлэгчидээ дохиод:

-Та дургуйцэхгүй бол цайны танхим д орж ярилцацгая. Энд зогсоод байх эвгүй ш дээ- гээд тэрний бугуйг тавилаа. Азаар тэр ямар нэгэн юм тодруулж асуусангүй зүгээр л толгой дохиод бид цайны өрөөрүү алхаж эхлэв. Харин ард хаалга зөөлөн хаагдаж байгаа нь сонсогдолоо.

Үнэндээ алхаж байхдаа ярих юм даанч олдсонгүй. Магадгүй уулзаагүй гурваас ч илүү жил болсон болхоор тэр байх л даа. Би хамгийн сүүлд түүнийг ганц хүүгийнх нь оршуулган дээр харсан билээ. Ганц хүүгээ алдчихсан хэрнээ ямар ч сэтгэлийн хөдлөл үзүүлэлгүй хад чулуу шиг л зогсож байсан сан. Нөхөр нь хүртэл архинд орж бие нь муудаад эцэстээ эхнэрээсээ салхад хүртэлээ сэтгэлээр унасан юм. Харин Summers эгч салалтын гэрээн дээр гарын үсэг зурчихаад энд байгаа бүх өв хөрөнгөө дүүдээ захиж үлдээгээд өөрөө аавынхаа ажилуулдаг байсан хуучин ферм руу явсан гэж байсан. Бие нь муудаад Лондонд эмчилгээ хийлгэж байгаа гэсэн, гэтэл энд явж байх юм. Царайг нь хархад бие нь тийм ч сайнгүй байгаа бололтой. Гэхдээ л өнөөх "жогтой" инээмсэглэлээ алдаагүй л байв.

-Таны бие сайн байгаа юу?- тэр намайг ингэж асуухад хуруундаа үлдэсэн ганц бөгжөөрөө оролдож байснаа :

-Тийм ч сайн биш ээ- гэхдээ хоолойнд нь ядарсан, цутарсан өнгө ерөөсөө ч сонсогдсонгүй.

Би дахин юм асууж зүрхэлсэнгүй. Бид явсаар цайны өрөөрүү орход цайг зээ хэдийнээ бэлдчихсэн байлаа. Миний үйлчлэгч ч сэргэлэн юм аа. Бид өөд өөдөөсөө харсан суудал дээр тухлан суухад үйлчлэгч нар цай аяглаж өгөөд бидний ард зогсолоо.

-Та нар гарч байж болно- тэд толгой дохиод өрөөнөөс гарч хаалгыг зөөлөн хаахад Summers эгч инээмсэглэв.

Бид цайнаасаа нэг нэг балгахад бид бас юу ч дуугарсангүй. Удалгүй энэ анир чимээгүй байдал нь намайг бухимдуулж эхэллээ.

-Танитай уулзаагүй үнэхээр уджээ Summers эгчээ- тэр бас л өнөөх бөгжөөрөө оролдож байснаа толгой дохиод :

-Тийм ээ гурван жил болж- гээд бас л чимээгүй болчихов.

-Та энэ гурван жилд юу хийж байв даа.

-Аавынхаа хуучин ферм дээр очиж ажилсан- Summers эгч хөнгөн инээснээ- Сонин байгаа биз. Миний ах, дүү нар фермыг надаас түрүүлэн орхиж явхад аав минь намайг тэндээ үлдээчээ гэж мөн ч их гуйсан даа. Харин би надад ч дааж давшгүй ачаа үүрүүлэх гэж байна гээд л маяглаж байгаад Лондонд ирж сургуульдаа сурч байсан юм. Тэр үедээ дахиж хэзээ ч энд ирэхгүй гээд л өөртөө амлалт өгч байсан гэтэл...

Түүний хоолой зангирч эхэлхэд хүүгээ санаж байгааг нь ойлгоод:

-Бурхан ч тоглоом хийх их дуртай бололтой- гэхэд тэр бас л толгой дохисноо:

-Харин та их сайхан эр болжээ-гээд намайг дахин нэг сайн тогтож харлаа. Би тэгхэд л гадагшаа гарахдаа өмссөн хувцасаа солиогүйгээ санав.

-Баярлалаа.

-Хэрвээ Alexander минь амьд байсан бол бас л чам шиг сайхан залуу болох байсан байх даа- түүний хоолойд яагаад ч шаналсан гэхээсээ илүү үзэн ядсан, байж ядсан өнгө тодорч байлаа.

-Тэр надаас ч илүү сайхан залуу болчихсон байсан биш гэж үү? Зөвхөн Alexander ийг ордны ихэнх үйлчлэгч нар нууцхан сонирхдог байсан шүү дээ. Би лав том болоод түүн шиг ухаантай, царайлаг бас боловсон залуу болно доо гэж өөртөө амалдаг байлаа.

Тэр сэтгэл хангалуун инээмсэглэхэд нүд, завьжин дахь үрчлээ нь улам тодорч харагдаж байгааг хараад гэнэт харамсах сэтгэл төрлөө. Тэр яг л гурван жилийн өмнө гэхэд хажуугаар нь өнгөрсөн ямар ч насны залуу хүн эргэж харахгүй байхын аргагүй сайхан бүсгүй байсан сан. Summers эгч доошоо харж байснаа буцаж надруу хархад нь баруун нүднийх нь ухархайдах түлэнхийн сорвийг нь тод харж болхоор байв. Хайргүй хүнтэй нь суулгах гэсэн ээжийнхээ шахалтыг эсэргүүцхийн тулд нүдээ сохлох гэж оролдсоноосоо болж ийм соривтой болсон гэдэг юм. Гэвч түүний эсэргүүцэл үр дүнд хүрээгүй.

Adelaide ч бас ингэхийг хүсч байгаа болов уу? Бас л сайн мэдэхгүй хүнтэйгээ сүй тавьчихсан байгаа шүү дээ. Сая инээж байхыг нь хархад тийм ч муу биш байх шиг байсан. Бурхан минь түүнд битгий ийм юм тохиолдоосой.

-Эрхэм дээдэстээн. Та зүгээр үү?- би Summers эгчийн намайг дуудаж орилхийг сонсоогүй бололтой тэр бүр гараараа миний мөрөнд хүрсэн байлаа.

-Зүгээр дээ. Нэг юм бодоод. Та надад ямар нэгэн зүйл хэлсэн үү? Намайг үнэхээр уучлаарай

-Зүгээр дээ Луйи. Уул нь би чамаас сүй тавих бүсгүйгээ олсон уу? гэж асуусан юм- би доошоо харан баруун гараараа зүүн гараа оролдож байснаа:

-Тэр миний шийдэх асуудал биш гэж айж байна

-Гэхдээ Харри сүйт бүсгүйгээ олсон бололтой- сая эмээ л хэлсэн байх.

-Тэр ч бас Харри гийн сонголт биш ээ

-Гэхдээ эмээд чинь өнөөх бүсгүй нь их таалагдаж байна лээ- өөрийнх нь сонгосон сүйт бүсгүй юм чинь.

-Ноён Eggenridder ийн охин байгаа юм- тэр надруу нилээд гайхсан харцаар харж байснаа:

-Би ноён Eggneridder ийг охинтой гэж мэдээгүй юм байна- гэх нь яг л ямар нэгэн зүйл санах гэж хичээж байгаа юм шиг харагдалаа.

-Мэддэг хүн их цөөхөн байсан байх. Ямар ч гэсэн эмээгийн хүсэл биелсэн.

Summers эгч зүгээр л толгой дохилоо. Гэхдээ Adelaide ийн тухай бодсоор байгаа нь тодорхой байв. Надад энэ нь таалагдсангүй:

-Их олон жилийн дараа Лондонд ирхэд ямар байна- хэмээн шинэ сэдэв гаргаж ирхийг хичээж байлаа.

-Үхэх гэж ирсэн юм чинь тийм ч сэтгэл догдолмоор санагдсангүй- хариулт нь миний таамагласан хариулт огтхон ч бишээс гадна намайг сэртхийлгэж чадлаа.

-Ямар ч найдваргүй гэсэн юм уу?- өөрийн мэдэлгүй асуучихсан ч энэ асуулт минь тэрнийг тэгтэлээ их гомдоосонгүй бололтой.

-Эмчилгээ хийлгэж болно гэсэн л дээ. Гэхдээ тэгэх ямар ч утга учир алга

-Гэхдээ ямар өвчин....

-Зүрхний титэм судасны хавдар.

Бидний хэн нь ч их удаан юм дуугарсангүй. Юу ч хэлэх билээ дээ. Нэг нь үхэхээ хүлээж байгаа нөгөөх нь ямар ч тохиолдож үхүүлэхийг хүсэхгүй байгаа хоёр хүний яриа яаж ч нийлэх билээ.

-Та үнэхээр ийм залуугаараа үхэхийг хүсч байна гэж үү? Их өвдөнө шүү дээ- хүүгээ өвчнөөр алдаж амьдаараа тарилж байгаа ээжийн үхэлийг талаарх бодолыг өөрчилөх өөр үг олдсонгүй. Тэгээд ч миний зөв байлаа. Тэрнийг бүр Диана гүнжээс дүү гэж сонсож байсан юм.

-Миний ганц хүү нас барчихсан, нөхөр минь одоо залуухан эхнэртэйгээ цуг хүүхдээ төрхийг хүлээж байгаа. Надад амьдрах нэг шалтгаан өг л дөө- тэр өөртөө итгэлтэй дуугарч байгааг нь сонсоход ямар ч байсан энэ тухай нэгээс олон удаа бодож үзсэн бололтой.

-Таны хүүгийн үхэлээс миний сурч авсан зүйл бол, үхэл ямар байх нь хамаагүй ямар ч үхэл араасаа уй гашуу дагуулдаг гэсэн үнэн байсан.

Хатагтай Summers хэсэг тээнгэлзэж байснаа:

-Луйи ханхүү, та их ухаалаг болж ээ. Александр чамд их санаа тавьдаг байсан. Чамайг хараад баярлаж байгаа байх-гэв.

-Хатагтай Summers...- тэр гараа өргөн намайг чимээгүй болгоод:

-Гуйя битгий. Намайг битгий хатагтай гэж дууд- гэхэд хоолой нь зангирч байлаа.

-Намайг уучлаарай Summers эгчээ гэхдээ...

Бидний яриаг таслан хаалга нээгдэхэд би орж ирж байгаа хэнрүү ч байсан орилход биеэ бэлдэв. Гэвч миний бодож байснаас огт өөр хүн орж ирлээ.

Adelaide Hera Eggenridder.

-Чи..чи..чи.. энд-намайг ээрч муурч байх хооронд Adelaide зээ хэдийнээ Summers эгч дээр оччихсон гар барьж байлаа.

-Сайн байна уу? Намайг Adelaide Eggenridder гэдэг. Танитай танилцсандаа үнэхээр баяртай байна- Adelaide үнэхээр эелдэг өнгөөр эгчтэй танилцах аж. Ер нь надаас бусадтай нь тэр их эелдэг харьцдаг бололтой.

-Ноён Eggenridder ийг охинтойг үнэхээр мэдсэнгүй. Ямар ч байсан танилцахдаа таатай байна. Намайг Elsa Hunters гэдэг.

-Гэхдээ таныг Summers гэж танилцуулсан шүү дээ- Adelaide нилээд гайхсан харагдаж байв.

Харин Summers эгч зүгээр л инээгээд өнгөрлөө. Би яагаад ч юм тэрнийг өнөөх шуламд тайлбар өгөөгүй д баярлаж байв. Би ч муу хүн юм даа.

Adelaide харин тайлбар авч чадаагүйдээ нилээд сэтгэл дундуур байсан ч үүнийгээ хурдан нууж байлаа. Түүний энэ байдал нь надад үнэхээр таалагдах аж. Тэр яг л чихэрнээс хоцорчихсон хүүхэд шиг харагдаж байв.

-Чи энд юугаа хийгээд байгаа юм бэ?- намайг асуухад Adelaide юу ч болоогүй юм шиг:

-Харахгүй байна уу? Хүнтэй уулзаж байна- гэх нь зэвүү хүргэм.

-Би ч бас уулзаж байсан юм хэрвээ таны наад хоёр нүд чинь анзаараагүй бол.

Adelaide намайг огт тоогоогүй дүр эсгэн Summers эгчрүү харан яриагаа үргэлжлүүлж байлаа:

-Хатан хаан таныг надтай их чухал асуудлаар уулзахаар болсон гэсэн- эгчийн царайг хархад бага зэрэг тухгуй харагдаж байв.

-Хоюулаа өөр албаны өрөөнд энэ тухай ярилцавал зүгээр бололтой. Тэгээд ч биднийг зарим хүмүүс хүлээж байгаа бололтой.

Тэд гархаар эргэхдээ Summers эгч над дээр ирэн тэврээд баруун хацарыг минь үнсэхдээ чихэнд минь:

-Жаргалтай амьдраарай хүү минь. Чи жаргах эрхтэй шүү- хэмээн шивнэлээ.

Харин Adelaide миний хажуугаар чимээгүй өнгөрөхдөө царайнд нь цухалдсан өнгө ил байх аж.

Тэд хаалгаар гарсаны дараа миний бие уур бухимдалаар дүүрэн бараг шатаж байх шиг санагдав. Миний гар салгалаж байгааг хархад би удахгуй хяналтаа алдах гэж байгаа бололтой.

-Хэн тэрнийг оруулхыг зөвшөөрсөн юм бэ?- миний орилсон дуу өрөөнд цуйраатаж байлаа.

-Хатан хааны туслахтай хамт явж байсан болхоор нь л...

-Амаа татацгаа. Аягач нарыг бүгдийг нь хал.

-Эрхэм дээдэстээн- миний үйлчлэгч ямар нэгэн тайлбар хайж байгаа бололтой хэсэг чимээгүй болход нь миний уурын эцсийн утас тасрах шиг л боллоо.

-Чи миний тушаалыг зөрчих эрхтэй билүү? Амаа татаад үүдэнд байсан бүх албатыг хал. Үгүй гэвэл өөрөө хамт зайлаарай- намайг орилход тэр их сандарсан бололтой доороо хэсэг будилж байснаа өрөөнөөс гүйхээрээ гарахдаа золтой л бүдрээд унчихсангүй.

Би өрөөнд ганцаараа үлдэхэд арай л тайвширч байх шиг. Гар чичирхээ больж амьсгал минь ч хэвийн болж байх шиг. Ийм хурдан хяналтаа алдсандаа өөртөө уур хүрэх энэ мэдрэмж нь ойрд мэдрээгүй "сэтгэл хөдлөл" байлаа. Ийм гэмшилийг мэдрээгүй бараг хоёр жил болсон байна. Энэний төлөө гаргасан тэвчээр үнэндээ иймхэн зүйлсийн л үнэтэй байв уу? Adelaide гэх тэр эмэгтэйд яагаад ингэтлээ уурлана вэ? Үнэхээр ингэж хяналтаа алдатлаа уурлахаар зүйл болсон гэж үү? Үгүй л болов уу? Ингээд бодхоор Adelaide үнэхээр л намайг "эвдэх" гэж тамаас ирсэн тамын илч гэлтэй.

Би үнэхээр ийм л үнэтэй хүн юм гэж үү? Гол нь би тэрнийг намайг " сүйтгэхийг" зөвшөөрөх үү?

Adelaide's Point Of View

-Айн?- намайг суудлаасаа өндөлзөх шахан асуухад бүгд л гэнэт надруу гайхсан нүдээр харлаа.

Хэнри надруу их л сонин харж байснаа:

-Adelaide суу- гэж шивнэх шахам хэллээ.

-Энэ шийдвэр их гэнэтийн байгаа байх л даа. Гэхдээ хоёр талын эцэг эх хэдийнээ зөвшөөрчихсөн- хатан хааныг ингэж хэлэхэд Хэнри болон хатагтай Hunters ойлгож буй мэт толгой дохицгоож байв.

"Хэрвээ чи өөрийн шийдвэр хийх эрхэндээ тэгтэлээ их хайртай юм бол буруу гэр бүлд орж ирж байгаа юм биш үү?"

Луйи гийн үг тохуутай нь аргагүй чихэнд минь сонсогдосоор байлаа. Хэрвээ тэр яг одоо хажууд байсан бол намайг шоолоод үгнийхээ хариуг нэхэх байсан биз.

-Арай эрт гэж...?- намайг үгээ дуусгаагүй байхад л хатан ууж байсан цайгаа ширээн дээр тавингаа:

-Чамайг ордонд амьдарч байгааг мэдвэл бидэнд тайлбарлахад улам л хэцүү болох болно. Та хоёр сүй тавьсаны дараа хүртэл та хоёрын нэг гэрт амьдарч байгааг тайлбарлахад хүртэл хэцүү байх байх. Бид нөхцөл байдлыг ярилцаж үзсэний эцэст шийдвэрт хүрсэн юм- гэхдээ хэн ч бид хоёрын бодлыг сонсоогүй. Гайхалтай өөр хэлэх ч үг алга.

-Тэгхээр бидний сүй тавих ёслол хоёр долоо хоногийн дараа болно гэсэн үг үү?- намайг бодход Хэнри хамаагүй тайван байх шиг. Ядаж л түүний үгс минийхийг бодход ойлгомжтой сонсогдож байлаа.

-Уул нь шууд хуримыг чинь дөрвөн долоо хоногийн дараа хийх бодолтой байсан ч Adelaide ийн эцэг эх татгалзсан учир эхлээд ямар ч гэсэн сүйгээ тавь. Хуримыг чинь сүйн ёслолоос хойш хоёр сарын дараа хийх болно.- хаан ингэж хэлхэд дахиад л надаас бусад нь толгой дохилоо.

Би яагаад ингээд уурлаад бухамдаад байгаагаа ойлгосонгүй. Би энэ бүхэнд хамгийн их бэлтгэлтэй байсан нь байх. Гэтэл яг хаалгыг минь тогшоод ороод ирхэд нь ингээд мухардалд орчихлоо. Магадгүй миний үзэл бодлыг огт сонсоогүй болхоор ингэж байж болох ч энэ нь яагаад ч юм надад өөрт минь тийм ч үнэмшилтэй сонсогдсонгүй.

-Одоо гарцгааж болно. Өнөөдөр их олон зүйл болж өнгөрсөн байх. Сайхан амарцгаа маргааш та хоёрт зарим нэг нарийн ширийн зүйлийг танилцуулах болно- дахиад л шүү. Үргэлж л хэлнэ, танилцуулна, мэдээллэнэ, зааварлана гэдэг ч хэзээ ч асууна, зөвлөлдөнө, ярилцана гэхгүй юм. Магадгүй энэ хааны ордоны хэв маяг байх. Тийм ч учраас Хэнри над шиг уурлаж бухимдахгүй байгаа байх нь.

Хэнри бид хоёр бүгдэнд нь сайхан амрахыг ерөөгөөд өрөөнөөс хамт гарлаа. Үүдэнд мөн л үйлчлэгч нар хүлээж байв. Энэ том хааны ордонд миний итгэж найдаж болох цорийн ганц хүн нь Эмма болсон нь нэг талаас азтай хэрэг ч нөгөө талаас туйлын гунигтай хэрэг юм. Гэхдээ сайн талаас нь харж ядаж гэрийн минь нэг ч гэсэн тасархай надтай хамт байгаад баярлахаас өөр яах билээ.

-Би өрөөрүү чинь хүргээд өгөх үү?- Хэнри гийн хоолой бол яг одоо миний сонсохыг хүссэн сүүлийн хоолой байх.

-Үгүй дээ би өөрөө явчихья, эрхэм дээдэстээн- Хэнри гийн юу ч хэлэлгүй зүгээр л хүлээн зөвшөөрч байсан нь яагаад ч юм миний уурыг маш хүргэжээ. Түүнийг харах тоолонд өрөвдөлтэй утсан хүүхэлдэй юм шиг санагдана.

Хэдий би өөрөө ч мөн адил юу ч хэлж чадаагүй ч өөрийгөө буруутгах сэтгэл тийм ч хүчтэй булигласангүй. Магадгүй би зүгээр л Хэнри ч юм уу Хатан ч юм уу хэн нэгнийг буруутгахыг хүссэн байх. Гэхдээ өмнөхтэй мөн л адил бас л ноён, хатагтай Eggenridder буруутгах гэж яарсангүй.

-Ойлголоо. Сайхан амраарай- гэхэд нь би зүгээр л толгой дохиод өрөөрүүгээ элхэж эхэллээ. Түүний ард санаа алдах нь сонсогдоод тэр ч мөн өрөөрүүгээ нөгөө жигүүрийг даган алхаж байгаа нь сонсогдов.

Би, Эмма бас 2 үйлчлэгч алхасаар миний өрөөний бараг л үүдэнд ирж байлаа. Яагаад ч ойртох тусам баярлах, гомдох, уурлах мэдрэмжүүд давхацаж байх шиг. Миний өрөө л эндэх миний "гэр" болж дээ.

Гэтэл нэгэн төлөвлөгдөөгүй зүйл болж хажуугийн хаалгыг үйлчлэгч нар нээхэд дотроос нь Луйи гарч ирлээ. Түүнийг хараад би анх удаа маш их баярласан минь энэ. Тэрний хэдий тоглоом хийсэн зэвүүн үгнүүд нь намайг уурлуулж, байж суух аргагүй болгодог ч яг одоо л надад тэр үгнүүдээс нь хэрэгтэй зүйл байхгүй шиг санагдана. Ядаж л тэр надтай хөндий харьцдаггүй. Ядаж л тэр миний үзэл бодлыг багахан ч гэсэн сонирхож байгаа юм шиг санагддаг билээ.

Гэвч миний "дотно дайсан" өмнөх шигээ надтай богнохон яриа дэлгэсэнгүй. Тэр зүгээр л миний хажуугаар чимээгүй өнгөрөөд явчихав. Яг л миний үзэл бодол хамаагүй юм шиг, яг л тэр бусадтайгаа адилхан юм шигээр хүйтэн хөндий хажуугаар минь гарлаа.

Би тэр үед ойлгосон юм. Луйи миний бяцхан нуувч байж. Миний "үнэнч" дайсан байж. Гэхдээ үүнээс ч том зүйл гэвэл энэ бүхэн өнгөрсөнд үлджээ.

Зурагны тайлбар
1. Elsa Hunters (Summers эгч)
2. Emma

13 страница19 февраля 2015, 15:22

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!