7 страница30 сентября 2014, 15:29

Танилц чиний нөхөр|| Chapter 4

-...Ханхvv Хэнри ирлээ

Намайг юм хэлж амжаагүй байхад Adelaide босчихсон хормойгоо янзалж байлаа. Тэр юу ч болоогүй юм шиг надруу ширвэс харчихаад үйлчлэгчрүү харан:

-Ханхүүг ийшээ авч ирээд хэрэггүй. Би өөрөө очино- гэж хэлээд явхаар завдхад нь би гарнаас нь татан хойш татлаа.

-Ахыг ийшээ аваад ир- Adelaide гараа татаж авчихаад надруу муухай харан зогсох аж.

Үйлчлэгч гарах гэж эргэхтэй зэрэгцэн Adelaide чанга дуугаар:

-Би хамт явья-гэв. Чамд энд хэн босс вэ гэдгийг харуулаад өгье л дөө.

-Хатагтай Eggenridder та юунд ингэж яаран вэ?- үйлчлэгчрүү харан инээмсэглээд- харин чи ахыг ийшээ аваад ир.

Үйлчлэгч толгой дохин эргэж хараад нэг ч алхаж амжаагүй байтал Хатагтай зөрүүд бас дахин оролцхоор шийдсэн бололтой.

-Би хамт явна гэж хэлсэн байхаа. Харин эрхэм дээдэстээн таны явах явахгүй чинь надад хамаагүй

-Миний үгэнд ор. Бас чи эргэж буцаад байх шаардлаггүй зүгээр очоод ахыг аваад ир.

Хэрвээ харц хүнийг алах чадалтай байсан бол Adelaide ийн харц намайг алаад булшлаад бүр дээр нь бүжиглэх байсан байх.

-Яагаад би таны үгэнд орох ёстой билээ?

-Та миний гэрт байна- тэр хэлэх үггүй болон надруу муухай харсаар л байлаа. Харин энэ хооронд үйлчлэгч явахгүй бид хоёрын эмгэнэлт бөгөөд инээдмийн жүжгийг бүр нүд салгалгүй ширтэх нь бүр ч уур хүрмээр санагдах аж.

-Надад гүнээ тусламж үзүүлж ахыг дуудаж ирэх бодол таньд байна уу?- би шүдээ зуун өөрийгөө хүчлэн байж нам дуугаар ярьж байв. Тэр надруу нэг том харсанаа гүйхээрээ цэцэрлэгээс гарах нь инээдтэй харагдаж байлаа.

Adelaide уурандаа шатаж байгаа бололтой буруу тийшээ харан гүнзгий амьсаглах аж. Магадгүй би түүнд ийм ааш гаргасан анхных нь эр хүн байх. Тийм ээ яг л тийм биз.

-Дахиж ийм үйлдэл гаргах хэрэггүй-тэрнийг тэгэж хэлэх хүртэл би тэрэнд татаглазаж байсан залуусын жагсаалтыг гаргахыг хичээж байсан юм

-Ямар үйлдэлийн талаар яриад байна?

-Саяны үйлдлыг чинь ярьж байна. Би миний өмнөөс хүн шийдвэр гаргахыг үзэн яддаг бүр тэвчиж чаддагүй гаргасан хүнийг нь Voldemort д хамраа өгхийг нь хархыг хүсдэг- What? Voldemort?

-Хэрвээ чи өөрийнхөө шийдвэр гаргах эрх нь д тийм л их хайртай юм бол буруу гэр бүлдээ орж ирэх гэж байгаа юм биш үү?

-Юу?

Би юм хэлж амжихаас өмнө Хэнри орж ирж байгаа бололтой чулуун шалан дээр гуталны өсгий тогших чимээ гархад бид 2 өөр өөр тийшээ харан зогсов. Adelaide гүнзгий амьсгаа аваад хүчээр шахуу инээмсэглэн ахыг минь ирхийг хүлээн зогсож байхад би гэдэг хүн гуталруугаа ширтсээр л байлаа.

-Сайн уу, Луйи дүү минь- Хэнри гийн хоолой намайг бараг л цочиох шиг болов. Гэхдээ ахыгаа дүү минь гэж хэлхэд sarcasm гэж ойлгож байгаа нь хэвийн үү?

-Сайн уу, ах минь. Сайн явж ирсэн үү?- бид хоёр awkward маягаар тэврэлдэхчээ болоод л Хэнри Adelaide руу яг л чихэр харж байгаа жоохон хүүхэд шиг ширтэж эхлэв. Тэр бараг л харцаараа тэрний хувцсыг тайчиж байлаа.

-Тэгхээр эмээгийн хэлээд байсан үзэгслэнт гүнж энд байх шив дээ- Харри Adelaide-ийн гарыг зөөлөн үнсээд нүдрүү нь цоо ширтэх аж. Харин өнөөх зөрүүдэд чинь таалагдаж байгаа бололтой инээмсэглэн толгой дохив. Ёстой л хоёр нүүртэй шумалсаг юм даа.

-Ханхүү Харри танитай танилцаж байгаадаа баяртай байна

-Минйи үзэсгэлэнт сүйт бүсгүй эхлээд надтай биш дүүтэй минь танилцсанд сэтгэл гонсойчихлоо- Харри түүнийг бэлхүүсээр нь тэврэн өөртөө ойртуулахдаа надруу дурамжхан харсаар л байв. Wow slow down man.

-Би ч гэсэн- Adelaide амандаа бувтнан байж хэлхэд нь уйлмаар санагдаж дотор бачуураад ирэх нь тэр.

-Луйи би ирчихсэн юм чинь одоо чи явж амар даа. Чамд баярлалаа- Хэнри намайг хөөж байх шив дээ.

-Би уул нь хүргэж өгнө гэж ээж аавд нь........

-Зүгээр дээ Хэнри намайг хүргээд өгчих байх тийм үү Хэнри?- гайхалтай Adelaide д би бас гай болж байгаа юм байна. Ээж дээрээ л очьё доо.

-Заза үдшийг сайхан өнгөрүүлээрэй- би хариуг нь ч сонсолгүй шууд л гарах зүгрүү хурдан хурдан алхалж байхдаа яагаад ч юм тоглоомоо булаалгачихаад ээждээ гомдлох гэж явдаг 5 настай үерүүгээ оччихсон юм шиг санагдаж байлаа. Би ээждээ эрхэлдэг хүүхэд байгаагүй л дээ гэхдээ л 5 настайд юу эс тохиолдох билээ?

Цэцэрлэгээс гархад 3 үйлчлэгч араас даган алхасаар ордны зүүн жигүүррүү орход л дагахаа болин үүдэнд үлдэв.

Би өрөөрүүгээ орж ч амжаагүй байтал эмээгийн үйлчлэгч ирж намайг дуудсаныг дуулгахад санаа алдан араас нь даган гэлдэрлээ. Эмээгийн ажлын өрөөнд орход эмээ өвөө 2 цай ууж байв. Би өрөөрүү нь орон хоолойгоо засан чимээ өгхөд л намайг анзааран хармагцаа л эмээ инээмсэглэн босоод ирлээ.

-Хүү минь чамд маш их баярлалаа. Би сонссон, оройн зоог үнэхээр гайхалтай болсон гэдгийг-эмээ ирээд намайг дахиад л тэвэрлээ.

-Зүгээр дээ эмээ

-Тэгээд Харри гийн сүйт бүсгүй ямаршуухан бүсгүй байна?

-Хэрвээ та Харригийн сонирхдог зүйлсийнх нь талаар асууж байгаа бол Харрид тэр бүсгүй зүүн хувь таалагдана.

-Харин чиний хувьд?

Байзаарай... надад тэр зөрүүд хоёр нүүртэй илжигийг сайхан чадах боломж байна шүү дээ. Мухахаха...

-Эмээ яг үнэнийг хэлхэд.....- эмээ яг л миний амнаас алт унах гэж байгаа юм шиг царайруу өнгийн харж байлаа. Гэнэт л яагаад ч юм Adelaide д муу юм хийх гэж байгаа өөрийгөө зүхэх шиг болов. Тэр бүсгүй надад ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ. Намайг ямар цохиод авсан биш зүгээр л бага зэрэг ам мурийсан... Гэхдээ л боломж байсан бол цохих байсан биз... Үгүй ээ Луйи чи ингэж болохгүй.

-Луйи???

-Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй байна лээ. Үзэсгэлэнтэй, ухаантай бас боловсролтой. Харри ч их азтай юм аа гэж бодогдсон- эмээ өөртөө сэтгэл хангалуун өвөөрүү хялам хийгээд миний хацрыг зөөлөн эллээ. Өвөө дурамжхан мушийгаад:

-Чиний үгийг сонсход төгс л хүн бололтой. Гэхдээ хорвоо дээр төгс зүйл гэж байхгүй юм даа- гэж ёжтой хэлхэд эмээ түүнрүү сэрэмжлүүлсэн харц илгээлээ.

-Тэрэнд байж болох сул тал бол хэт төгс байдал л байх- өөрийнхөө хэлсэн үгийг ямар нялуун сонсогдож байгааг төсөөлж байсан ч үнэндээ тоох тэнхэл байсангүй. Миний оюун бодол хэзээ ч байгаагүйгээрээ ядарсан байлаа. Би эмээ өвөөгийн гайхах харцыг үл тоон- Одоо би явж болох уу? Ядраад байна- гэж асуулаа.

Тэднийг толгой дохихтой зэрэгцэн би ч хаалгаар гарч байв.

30 минутын дараа

Усанд орчихоод, ээждээ тавтай нойрсохыг ерөөчихөөд ингээд унтах гэж хэвтэх ч сайхан юм аа. За байз өнөө орой юу зүүдэлдэг юм билээ дээ. Би хүүхэд байхаасаа л ингэж зүүдээ захиалдаг байсан юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч яг л хүссэн зүйл минь зүүдлэгддэг. 15-16 настайдаа нас барсан нагац ахыгаа зүүдэлхийг хүсдэг байж билээ. Тэр л хүн надад өөрийнхөөрөө бусдаас хараат бус байхыг зааж сургасан. Хэрвээ тэр байгаагүй байсан бол хэн нэгний утсан хүүхэлдэй болчих байсан биз.

За байз ээжийгээ зүүдэлдэг юм билүү? Эсвэл Voldemort хамрын мэс засал... үгүй ээ би чинь юу бодож байна аа. Тэр илжигтэй холбоотой зүүд л биш шүү. Гэхдээ тэрний хөөрхөн царайг харвал... Үгүй ээ Луйи өөрийгөө барь. Болохгүй!!! Заза unicorn л зүүдлье.

Adelaide POV

Би цэлийсэн том унтлагныхаа өрөөнд утсаараа оролдонгоо өнөөдөр болсон бүх зүйлсийг цэгцлэхийг оролдож сууна. 1т миний удаан хүлээсэн зоог боллоо 2т Луй ханхүү бас тэрний утгагүй боловч хөөрхөн зан 3т ханхүү Хэнри болон тэрний хараал идсэн сексуал бодол. Тийм ээ сүүлийнх нь бага зэрэг сэтгэл зовоохоор л асуудал юм. Гэхдээ тэр чинь миний ирээдүйн нөхөр шүү дээ. Ёох худлаа инээсээр байгаад хацар өвдчихсөн бололтой. Өдрийн туршид зөвхөн Луйи тэй цуг цэцэрлэгт байхдаа өөрийнхөөрөө байсан юм байна. Яагаад тэрэнтэй байхдаа тийм илэн далангүй өөрийнхөөрөө байсныг минь бурхан л мэдэх байх. Магадгүй тэр надтай ямар нэгэн хуурамч зүйлгүйгээр өөрийнхөөрөө харьцсан болхоор. Байж болох л хариулт байна.

Гэнэт өрөөнд үйлчлэгч орж ирэн миний сэрүүлгийг тааруулаад сайхан амрахыг ерөөгөөд гархад зөрөөд миний нөгөө юу... ээж орж ирлээ.

-Сайхан амраарай Adeliade- тэр үнэхээр сайхан инээх юм. Миний орны зогсоод инээмсэглэж байгаа нь яг л сахиусан тэнгэр шиг

-Баярлалаа. Та ч гэсэн сайхан амраарай ХАТАГТАЙ EGGENRIDDER......................................................................................................................................................

A/N: за ёстой удаан хvлээлэг лээ. Гэхдээ хvлээж байсан хvн бvрт баярлалаа бас уучлаарай. Та бvхэнд таалагдах байх. Vote, comment and add to your reading list😘☺️

Ps: ханхvv Харри, Луйи гийн емссен хувцас бас vйлчлэгчийн зургийг оруулсан байгаа шvv

Bye lovely people!!

7 страница30 сентября 2014, 15:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!