Хэрүүл болгоны эхлэл нэг л хэмээр эхэлдэг тухай|| Chapter 3
-Чиний нэр ямар утгатай вэ?
-Юу?
-Зүгээр л нэр чинь их содон юм аа
-Аан. Энэ бол Франц нэр л дээ. Сурвалжтан, ариун, цэвэр гэсэн үг- би ариун гэдэг үгийг нь сонсоод золтой л бүдрээд унчихсангуй. Харин ч тэрэнд энэ байдал минь хөгжилтэй санагдсан бололтой. Хөнгөн хөхрөх аж. -Миний хариултанд цочирдохоо болиогүй л байна уу?
-Чамд тийм хэвийн байна уу? Тийм асуултанд хариулах?
-Би угаасаа л ийм асуулт асуухыг нь мэдэж байсан гэх үү дээ.
-Би л ганцаараа гайхсан нь байсан- би Adelaide д биш өөртөө ярьж байгаа юм шиг л сонсогдож байлаа.
-Таниас бусад нь мэдэж байсан байхаа эрхэм дээдэстээн.
Тэр гэнэт л надруу нэг л сонин харлаа. Миний мөрнөөс бариад өөррүүгээ харуулав. Би тэгхэд л тэрний нүдийг сайтар ажигласан юм. Цэнхэр ч юм шиг ногоон ч юм шиг нэг тийм сайхан өнгө.
-Чи яг одоо "би эмэгтэй хүн" гээд хэл дээ
-Айн?- энэ хүүхэн чинь галзуу юм байх даа
-Зүгээр л "Би эмэгтэй хүн" гэж хэл л дээ- би тэрэнрүү том харсаар л байлаа- Луйи алив л дээ.
-Заза. Би нөгөө эм... эмэгтэй хүн- тэр миний ухаангуй өчилийн үер намайг нэг гүйлгэж харчихаад л урдаас цасан цагаан шудээ гарган инээгээд намайг тавмлаа. Надад үнэхээр хэлэх үг олдсонгүй. Тэгээд л толгойд орж ирсэн хамгийн эхний зүйлээ хэлчихэв:
-Чи асуух гэж байсан юм аа асуу л даа- бид одоо цэцэрлэгийн голд байдаг том усан оргилуурт нилээд ойртсон байлаа.
-Таны ах ямар хүн бэ?- яагаад ч юм миний урам хугарав. Тэрнийг миний талаар асуух байх гэж найдаж байсан юм.
-Юу гэсэн үг вэ?
-Зүгээр л ахын чинь талаар олон зуйл уншиж сонсож байсан л даа тэгээд яг хамт байдаг хүнээс нь асуумаар санагдаад
-Шар хэвлэлүүдийн бичдэг шиг хүн мөн үү гэж үү?
-Тийм гэж хэлж болох байх
-Тэр яг ч тийм задарсан тархи биш л дээ- би ингэж хэлхэд тэр инээхэд нь түүнийг инээлгэж чадсандаа урамшин чалчаад л баймаар болов- Тэр зүгээр л өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй гэхүү дээ. Ямар нэгэн асуудал гархад тэр шийдэж учрыг нь олохын оронд зугаацаж түүнийгээ мартдаг юм. Би лав ингэж л боддог
-Та ч ахдаа их сайн юм аа
-Тэр чинь миний ах шүү дээ
-Харин ах тань таны талаар ингэж ярих байсан болов уу?- Adelaide өөрийнхөө хэлсэн үгийг надад ямар их нөлөөлсөнийг мэдсэн болов уу?
-Юу гэсэн үг вэ?
-Зүгээр л та 3-ын харилцаа тийм ч сайн биш гэж сонссон.
-Ах дүүс нэг нэгэндээ муу ааш гаргаж чадна гэж үү?
-Та өөртөө итгэлгүй л байна даа.
-Айн?
-Та зүүн гарын хумсаараа баруун гарынхаа алгаа чимхээд байна. Та худлаа ярих юм уу өөртөө итгэлгүй байх үедээ ийм зуршил гаргадаг бололтой- юу????
-Юу?- би яг л тэнэг хүн шиг санагдаж байлаа. Энэ эмэгтэйн хэлж байгаа зүйлсийн 70 гаруй хувийг нь огт ойлгохгуй юм.
-Би сая таниар худлаа юм хэлүүлсэн дээ тэгээд л олж мэдчихсэн- wow!!! Ухаантай юм аа.
-Чи ч бодсоноос ухаантай юм аа
-Чи намайг тэнэг гэж бодсон юм байна тийм үү?
-Магадгуй ээ
-Сонсоход таатай байна эрхэм дээдстээн- би тэсэлгүй инээчихэв. Тэр хөгжилтэй үедээ хөгжилтэй байж чаддаг бүсгүй бололтой. Тэр ч гэсэн инээмсэглэж байлаа. Бид усан оргилуур дээр ирхэд оргилуурын ус 3 өнгөөр солонгорон үнэхээр үзэгслэнтэй харагдах аж.
-Хөөх танай цацэрлэг үнэхээр үзэгслэнтэй юм аа
-Тийм шүү- ингээд л бид дахиад л ярих сэдэвгүй болчихлоо. Нэг, хоёр минут чимээгүй суусаны дараа би л эхэлж яриа өдөх ёстой гэдгийг ойлголоо -Хоюулаа нэг нэгнээ илүү сайн мэдэхийн тулд нэг нэгнээсээ асуулт асуувал ямар вэ?
-Бид хоёрт нэг нэгнээ мэдэх шаардлага байгаа гэж үү?- Adelaide надруу үл тоомсорлосон байдлаар хархад ягаад ч юм уур хүрч эхлэв. Гэхдээ уураа барьж юу ч болоогүй мэт инээмсэглэж чадлаа.
-Зүгээр л...
-Та танилцсан бүсгүй болгоныгоо илүү ихээр мэдэхийг хүсдэг гэж үү?- тэр одоо усан оргилуурын хvрээн дээр сууж байлаа.
-Та танилцсан эр болгондоо ийм муухай ааш гаргадаг уу?
-Яг ч бүх хүнд биш л дээ. Зүгээр л өөрт нь огт хамаагүй зүлсийг мэдэх гэж оролдсон юмнуудад муухай ааш гаргачих гээд байдаг юм- энэ ичих нүүргүй хүүхэн чинь бүр...
-Та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу?
-Та л өөрөө намайг өөртэйгөө хамаагүй харьцаж болно гээ биз дээ.
-Ингэж хамаагүй ярьж арай л болохгүй байх л даа тийм биш гэж үү Хатагтай Eggenridder?
-Таны хүссэнээр л болдог шүү дээ Уэлсийн ханхүү эрхэм дээдэс Louis Charles William Ethan.
-Таныг ойлгосонд баяртай байна хатагтай Adelaide Hera Eggenridder
Дахиад л чимээгүй байдал. Уул нь энэ сайхан бүсгүйтэй сайхан яриа хөөрөө өрнүүлж танилцана гэж бодтол ийм ч юм болох гэж. Ёстой л нөгөө их санасан газар 9 шөнө хоосон хононо гэгч нь болох шив дээ. Гэхдээ л энэ хүүхэн өөрийгөө хэн гэж бодсон юм бол? Хааны удмын хан хүү тэй гэрлэнэ гээд хөөрчихсөн юм уу хайшаа юм. Уул нь ийм эмэгтэй гэж бодоогүй их л сайхан аашлаад яваад байсан чинь. Ер нь би энэ танихгуй, үзэгслэнтэй бүсгүйгээс юу хүлээж байсан юм болдоо?
-Та өмнөх шигээ дахиад л яриа эхлүүлэхгүй юм уу?- бүр тоглоом тохуу хийж байх шив дээ.
-Харин та өмнөх шигээ амаа татаад чимээгүй байхгүй юм уу?
-Таны ааш ч их хурдан өөрчлагдаж байх шив дээ.
-Харин таны ярих хүсэл их хурдан өөрчлөгдөж байх шив дээ- одоо бүр хэрэлдэж эхлэх байх шив дээ
-Таныг л дуйрайж байгаа юм байлгүй дээ тийм үү Луйи- энэ ч арай хэтэрнээ
-Хатагтай Adelaide Hera Eggenridder чи миний ахтай гэрлэх гэж байгааг чинь мэдэж байна тийм ч болхоор би чамтай сайхан харицах гэж хичээж байна. Битгий миний хичээл зүтгэлийг түлхээрэй дээ. Би ууралхаараа тийм ч сайхан ааштай хүн биш шүү!!!- би одоо Adelaide ын урд зогсоод түүгрvv тонгойж байв. Бид 2ын царай их л ойрхон тулчихсан байсан болхоор тэрний амьсгалыг ч мэдэрч болохоор байв.
Тэр хэлэх үггүй болсон бололтой чимээгүй харсаар л байлаа. Би ч өөрийнхөө хэлсэн үгэндээ сэтгэл хангалуун байв...
Гэнэт араас нэг хүн хоолойгоо засах сонсогдов. Эргээд хартал үйлчлэгч зогсож байлаа.
-Эрхэм дээдэстээн ханхүү Хэнри ирлээ...
A/N: та бvхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Жоохон удаашраад сунгагдаад байх шиг байна тийм vv? Ямарч байсан Comment, Vote, Share бас reading list дээ нэмээрэй 😉.
Хайртай шvv 😘💁
Xoxo
