Анхны харцаар дурлах нь байж болох эсэх|| Chapter 2 - Part2
Оройн хоолны туршид би Adelaidе-аас харцаа ч салгаж чадсангүй. Миний харсан хамгийн үзэгслэнтэй бүсгүй байлаа. Тэрний идэж, сууж, хөдөлж бүр амьсгалж байгаа нь хүртэл галзууруулмаар сайхан юм. Гэвч тэр бол удахгуй миний бэргэн болох эмэгтэй шүү дээ би хэзээ ч бүр хэзээ ч энэ хүнийг ийм нүдээр харж болохгүй. Харин Хэнри(Ханхүү Харри) гэж мангар ийм сайхан сүйт бүсгүйтээгэй ч оройн зоог барихгүй тэнээд л харин тэр миний эхнэр болох байсан бол би тэрэнрүү нэг ч эр хүйстныг харуулахчгуй байсан юм. Ялангуяа миний хажууд бараг л шүлсээ гойжуулан байж харж байгаа ноён Стазин шиг хүмүүсийг бүр алах байлаа. Хорвоо хэзээ ч шудрагаараа эргэхгүй юм даа...
-Ханхуу Луйи ... уучлаарай эрхэм дээдэстээн?
-Айн? Юу гэсэн бэ?- би Adelaide руу ширтээд л байсан болхоор ээжийг нь дуудсаныг нь сонссонгүй бололтой. Ичмээр юм бэ. Би охиноос нь харцаа хурдхан шиг салгаад тэрэнрүү харахдаа яг л охидын хувцас солих өрөөний цонхоор нууцаар харж байгаад баригдсан хөвгүүн шиг л харагдсан байх
-Уучлаарай- би хатагтай Eggenridder руу инээмсэглэхдээ энэ сэдвийг битгий сөхөөсэй гэж дотроо залбирч байлаа. Гэвч үзэгсэлэнт Adelaide ийг харсан цагаас аз миний талд зогссонгүй.
-Эрхэм дээдэстээн та сая юу харж байсан бэ?- хатагтай биш ноён Eggenridder асуухад нуугаад хол явж чадахгуй гэдгээ ойлголоо. Тэр угаасаа л миний хариултыг мэдэж байгаа биз.
-Зүгээр л ноёнтоон таны охин дэндүү узэгслэнтэй юм
-Миний охиныг таашааж байгаад талархаж байна. Таны Ах ч мен ийм бодолтой байна байх гэж найдаж байна.
-Би ахыгаа мэднээ. Тэр яг л над шиг охины тань гоо үзэгслэнд ухаан мэдэрлээ алдах байх- ингэж хэлээд Adelaide руу хархад ямар ч улайсан сандарсан шинж байхгуй зөвхөн л хөнгөн инээмсэглэж байлаа. Ул нь улайхаарай ямар харагддагийг нь харах гэсэн юм сан. Ер түүнд ийм үг хэлж хайрлахыг хүсдэг залуу хар мянгаараа байдаг биз.
-Талархаж байна эрхэм дээдэстээн- wow тэрний хоолой хүртэл гайхалтай юм аа. Би сая л тэрнийг орж ирсэнээсээ хойш юу ч яриагүй гэдгийг нь анзаарлаа.
-Удахгуй нэг гэр бүл болно ш дээ. Тэгхээр зүгээр л Луйи гэж дуудаж байгаарай
-Хүндэтгэлийн хэрэг эрхэм биш ээ Луйи
-Үгүй дээ бүх хүндэтгэл үргэлж минийх байх болно
-Та их эелдэг юм аа Луйи- тэрний энэ сайхан уруулны завсараар миний нэр гарч байгааг нь л сонсох үнэхээр галзуурмаар аж. Хараал идсэн эр гормон... Бас дээрээс нь яагаад ийм дур булаам хоолойтой байдаг байна аа.
-Зөвхөн таньд л хатагтай Eggenridder- би бараг л өрөөнд зөвхөн бид 2 байгаа юм шиг аашилж байгаадаа итгэж чадсангүй.
Бид хэсэг чимээгүй суулаа харин гол хоол ирэх үед ноён Стапез түрүүлж яриа өдхөөр шийдсэн бололтой:
-Хатагтай Adelaide та маргааш надтай 2уулахнаа уулзвал болохсон болов уу? Надад таниас асуух хэдхэн асуулт байна- гэнэт л ноён Стапез ийг Adelaide тай 2лахнаа байна гэж бодсон чинь уур хүрч эхэллээ.
-Тэгэлгүй...
-Үгүй ээ- би өөрийн л мэдэлгуй Adelaide ий үгийг тасалчихсан байв. Бүгдийн харц зөвхөн над дээр байгааг нь мэдрээд санаа зовсондоо улайж бүр хоолой тасалдаж эхэллээ- Зүгээр л... нөгөө... маргааш манай гэр бүл Adelaide ийг урих болохоор амжихгүй гээд л... Та тэгээд ч асуултаа одоо л асуучих. Угаасаа л бидэнд ярих юм бараг л олдохгүй байна шүү дээ.
-Тийм шүү. Одоо асуучих би зөвшөөрч байна- Adelaide яагаад ч юм надтай санал нийлж байгаа нь миний үгэнд ороод ч байгаа юм шиг нэг л сайхан мэдрэмж төрүүлэв.
-Таньд зүгээр гэвэл болно л доо- Ноён Стапез дурамжхан байгаа нь илт
-Зүгээр дээ
-Жоохон хувийн асуулт л даа. Гэхдээ... нөгөө та... онгон уу??
Би ууж байсан усандаа золтой л хахчихсангүй. Харин ноён хатагтай Eggenridder, Adelaide нар ямар ч гайхсан шинжгүй яг л ийм асуулт асуухыг нь мэдэж байсан юм шиг л сууцгааж байлаа. Би л ганцаараа цочирдож, гайхсан нь бололтой.
-Тийм ээ би цэврээрээ байгаа- тэрнийг хариулхад би дахиад хахчихав. Гэхдээ энэ удаа бүр шүлсэндээ шүү. Би яагаад хүмүүсийн өмнөөс ичээд л байна даа. Ноён Стазин үргэлжлүүлж асуултаа асуусаар л байлаа. Харин аз болж дахиж тийэрхүү сэдэвтэй юм асуусангүй.
---------------------------------------------
Ашгүй нэг юм оройн хоол дууслаа. Бид тэднйиг гаргаж өгч байхдаа нэг зүйлийг шийдвэртэй хийхээр шийдлээ.
-Уучлаарай ноён хатагтай Eggenridder би таны охинтой цэцэрлэгээр зугаалж болохсон болов уу? Би хэдхэн цагийн дараа өөрийн биеэр хүргээд өгөх болхоор та 2 санаа зовоод хэрэггүй ээ- би үүдний машины зогсоолд тэднийг гаргаж өгөхдөө асуулаа.
-Тийм ээ. Чи нэг ч гэсэн гэр бүлийнхээ гишүүнтэй одооноос танилцаж эхлэх хэрэгтэй байх. Тэгээд ч би Луйи ханхүүд итгэж байна.
Adelaide надруу харж инээх нь тийм ч дургуй биш байгааг нь илтгэх мэт.
---------------------------------------------
Одоо бид цэцэрлэгээр зугаалж байлаа. Үнэндээ яриа эхлүүлэх боломж ерөөсөө олдсонгүй, ярих сэдэв ч байсангүй. Бид чив чимээгүй 10 минут гаран алхахдаа би тэрний өмссөн гутал болон миний гутал 2луу ээлжилж харсаар байгаад толгой эргэх шахав.
-Тэгхээр...-бид 2 зэрэг хэлээд нэг нэгэнрүүгээ инээмсэглэв
-Чи эхлээд хэл- Adelaide надад ярих боломж олгоход би тавих гэж байсан асуултаа мартчихлаа. Би 5 секунд гаруй бодоод хамгийн түрүүнд толгойнд орж ирсэн асуултаа тавьчихав
-Чиний нэр ямар утгатай юм бэ??...........................
A/N: Сайн байна уу найзуудаа? Би уул нь ойр ойрхон Update хйих гэж оролдож байгаа ч хичээлтэй болхоор чадахгүй байна. Гэхдээ л ойр ойрхон хийхийг боднооо. Мөн та бүхэнд таалагдаж байгаа гэж найдаж байна. Тэгээд битгий зомби уншигчид байгаарай. Vote, Comment and Share :) (Хаха би бичих болгондоо л Vote тэгээд юу билээ гэж гайхах юм) Нээрээ маргааш Update хийхийг бодноо. :D
PS: даашинзных нь зургийг оруулсан байгаа 💁
