8 страница21 февраля 2016, 18:17

Урт удаан хугацааг туулах тусам өөртөө улам их үзэн ядалт шингээнэ|| Chapter 5

Дин дин дин дин дин...

Ёох энэ сэрүүлэг ямар ядаргаатай юм бэ? Ямар ч чанга юм? Ямар ч удаан дуугардаг юм?

-Хатагтай Adelaide таныг ноёнтон дуудаж байна- би хөгшин үйлчлэгчийг орны хажууд зогсож байгааг хараад золтойл ухаан алдчихсангүй. Ийм хүн аймаар царайтай юм байж яагаад өглөө болгон орны хажууд зогсож байдаг байна аа?

-Таньд өглөө хийх ажил байдаггүй юм уу? Өдөр болгон л энд зогсож байх юм?- би орноосоо босон углаашаа хайж байхдаа асуулаа. Харин хатагтай Рондригэс ямар ч илүү хөдөлгөөн гаргалгүй цонхруу ширтэсээр л байв.

-Миний өглөө хийх ажил л энэ шүү дээ хатагтай. Таны өмсөх хувцасыг бэлдээд тавьчихсан. Та өнөөдөр хааны ордонд уригдсанаа санаж байгаа биз дээ?- өөө нээрээ Луйи нэг тиймэрхүү юм яриад байсан байх шүү.

-Мэдээж саналгүй дээ. Би удалгүй очих болохоор та одоо гарч байхгүй юу?- тэр ямар ч нүүрний хувиралгүй толгой дохиод гарч одлоо. Энэ эмэгтэй нүүрэндээ лав хагас кг ботокс шахуулсан байх аа.

Би хөлөө зөөж ядан угаалгын өрөөнд орон өөрийгөө янзалж байх зуураа яагаад ч юм төвлөрч чадсангүй. Өчигдөр тийм муухай аашилсаны дараа Луйи намайг юу гэж бодож байгаа бол? Муухай ааштай шулам л гэж бодож байгаа байх даа. Бас ханхүү Хэнри байна. Яахаараа ийм ичих нүүргүй болчихдог байна аа? Тэгсэн бас Луйи ахыгаа өмөөрөөд байгаа юм аа. Юу гэлээ үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаггүй ч гэх шиг. Угаасаа үзэл бодол гэж байхгүй юм чинь юу илэрхийлэх вэ дээ?

Намайг шүршүүрээс гархад угаалгын өрөөний өлгүүрт хослуулан цамц, банзал өлгөж доор нь өндөр өсгийт тавьжээ. Хувцас гутал нь харваас үнэтэй бас чанартай эд байв. Гуталыг нь аван эргэн тойруулж хархад ул нь улаан юм гээч. Дажгvй ээ. Тун дажгүй...

Намайг шатаар буухад хатагтай Родригэс намайг хүлээж байсан бололтой шатны доор зогсож байв. Тэр надруу харсанаа амандаа нэг юм бувтнаад намайг дагуулан хоолны өрөөрүү орход ээж аав 2 зөвхөн намайг хүлээж байсан мэт инээмсэглэлээ. Би ч урдаас нь инээмсэглэсэн болоод ээжийн урдаас харсан суудалд суухдаа:

-Өглөөний мэнд Ноён, Хатагтай Eggenridder- хэмээн мэндэллээ.

-Adelaide чи биднийг ээж аав гэж дуудаж байх хэрэгтэй. Гэртээ ч яахав харин өөр газар бол их том асуудал үүсгэнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ?- ээж зэмлэнгүй өнгөөр хэлхэд ноён Eggenridder хөнгөн инээмсэглээд:

-Мари чи охинд зөөлөн ханд л даа. Охин минь удахгүй сурчих байх аа. Одоо цайгаа ууцгаая- гээд ширээн дээр тавьсан амттай зоогууд руу толгойгоороо дохилоо.

Хат... биш ээ ээж ч мөн инээмсэглэж байхыг бодход аавын үгийг хүлээн авсан бололтой.

Энэ гэр бүлд ирсэнээсээ хойш л ингэж гэр бүлээрээ хоололж сураад байгаа билээ.

Яг миний урд тавьсан ногоотой зутан шөлнөөс амсхад дажигүй юм гээч. Дажигүй ч биш үнэхээр амттай. Би сая л хоолны ширээний ард нэг хүн байхгүй байгааг ажиглалаа.

-Харри хаана байгаа юм бэ ээжээ?- намайг өөрийг нь ээжээ гэж дуудхад түүнд их л таатай байгаа бололтой улам л нүүр дүүрэн инээмсэглээд:

-Харри өглөө эрт өвөөтөөгөө гольф тоглох гээд явчихсан. Бүр орой л ирэх юм шиг байна лээ. Чамайг авч явах гэсэн боловч би зөвшөөрөөгүй ээ. Чи минь өнөөдөр их ажилтай шүү дээ- хэмээхэд аав үг дугаралгүй толгой дохин хоолоо идсээр л байлаа. Үнэндээ гэр бүлтэй байна гэдэг ч тийм ч муухай биш л юм. Ялангуяа Харри шиг ийм өхөөрдөм бяцхан дүүтэй бол бүр ч догь. Надад итгээрэй Харолд чиний харсан хамгийн өхөөрдөм жаал байх болно. < ;) >

-Би уул нь Харриг надтай хамт хааны ордон явна гэж бодсон юм сан- өчигдөр л надаас тасралтгүй хамт явхыг гуйгаад байсан шүү дээ.

-Тийм л дээ. Гэхдээ чи цаадхаа гольф гэхээр яадгийг мэднэ шүү дээ

-Тийм ээ ээжээ

Өглөөний хоол дуу шуутай өнгөрч би ч яриандаа болоод идэх ёстой хэмжээгээсээ бараг л 2 дахин их хоол идчихсэн бололтой. Хоолны өрөөнөөс гараад алхахад араас өнөөх сүнс шиг үйлчлэгч даган явсаар өрөөнд оруулж нүүрний будалт хийж, үс янзалж өгөн өчигдөр илгээмжээр ирсэн саарал пальтог өмсөхөд минь тусалсаны дараа л би явхад бэлэн болон аавын ажлын өрөөнд орлоо. Би энэ гэрийн бүх л өрөөнд дураараа орж гарч байх эрхтэй ч ээж аавын унтлагны өрөө мөн Харригийн унтлагны өрөөны хажууд байралдаг үргэлж цоожтой байдаг өрөөнд л орох эрхгүй байдаг юм. Тэр өрөөнүүдэд ээж ааваас өөр хүн орхыг хоргилдог бөгөөд бүр цэвэрлэгээгээ ч ээж өөрөө хийдэг билээ.

Аав намайг орход ширээнийхээ араас босч намайг зөөлөн буйдан дээр суухыг урин өөртөө бас надад ус аяглан урд тавилаа. Тэр намайг нэг гүйлгэж харсанаа

-Охин минь чи үнэхээр сайхан харагдаж байна. Бүр үнэхээр сайхан шүү- хэмээн инээмсэглэн хэлэв. Би энэ гэр бүлд ирээд сар болж байгаа ч ээж аав 2ыг ялангуяа аавыг ууралж бүр хөмсөгөө зангидаж байхыг ч харж байсангүй.

-Баярлалаа ааваа. Би явах гэж байгаагаа таньд хэлэх гэж ирлээ

-Сайн байна охин минь. Бидний мэндийг тэдний гэр бүлийнхэнд хүргээрэй.

-За ааваа.

Яг одоо цоо шинэ Rolls Royce Phantom 2014 (Google-ээр хайгаад үзээрэй) д суучихсан хааны ордонруу давхиж явлаа. Намайг ирсэний бэлэг гэж энэ машиныг жолоочтой нь бэлэглэсэн юм. Яаж жолоо барихыг мэдэх ч өөрөө жолоо барих нь нэг тийм эмэгтэйлэг бус мөн миний жолоо барих ур чадварт эргэлзсэн учир жолооч томилж өгсөн билээ. Хамгийн сонин нь би жолоочоо анхандаа хэлгүй юм байна гэж бодож байсан гээч. Угаасаа тэр надад ажлаад 1 сар болж байгаа хугацаандаа надад хэдхэн үг хэлсэн. Тэрний надад хэлж байсан хамгийн урт л өгүүлбэр нь "Хатагтай ноёнтон тийшээ явхыг таашаахгүй" гэдэг өгүүлбэр.

Намайг түүнийг яагаад ярьдаггүй талаар бага зэрэг бодож эхэлж байтал бид ирчихсэн бололтой түүний хоолой засах нь сонсогдлоо.

-Хатагтай бид ирчихлээ- тэрнийг тэгэж хэлэхтэй зэрэгцэн уртдуу хар хослолтой эрэгтэй хүн хаалга нээж өгөв. Уул нь хааны ордонруу орох гэж бөөн юм болдог доо. Бараг л галт зэвсэгтэй байна уу гэдгээ хүртэл шалгуулдаг шүү дээ.

Намайг машинаас буунгуут л урдаас хамт үдшийн зоог барьсан ноёнтон чиглэн ирэн гар аван зөөлөн үнслээ. Гэвч би уруулыг нь хүрэнгүүт нь гараа татаад авчихсан болхоор яг үнсэх гэж хэлж болох эсхийг сайн мэдэхгүй байна. Тэр надруу нэг л тавгүй инээмсэглээд:

-Хатагтай Eggenridder таньтай дахин уулзсандаа маш их баярлаж байна. Та сайн явж ирсэн үү?- хэмээн долигнолоо. Би дотроо түүнийг ноён бохь хэмээн нэрлэхээр шийдлээ. Яг л тохирсон нэр.

-Сайн сайн ноён Стапез-би ч найрсаг байх гэж дутхааргүй ярзайтал инээж байв.

-Та эрхэм дээдсийн гэр бүлтэй уулзахаасаа өмнө надтай түр ярилцах хэрэгтэй байна л даа. Би таны ерөнхий судалгааг авах ёстой юм.

-Та чинь оройн зоогон дээр аваагүй билүү?

-Дахиад авах хэрэгтэй байдаг юм аа хатагтай- энэ гэр бүлийн гишүүн байх гэж эрүүл мэндийн шинжилгээ өгнө, судалгаа өгнө одоо үнэнчээ баталж цусан тангараг өргөх л дутуу байх шив дээ.

Би юу ч хэлсэнгүй зүгээр л гараараа урд гарч явхыг доход араас нь даган алхалаа. Араас 2 үйлчлэгч даган явах нь залхамаар ч юм шиг. Луйи гийн хэлсэн үнэн байж ээ. Энэ гэр бүлд өөрийнхөөрөө байна гэдэг бараг л боломжгүй юм байна.

Бид алхасаар том цагаан хаалганы өмнө ирхэд өнөөх 2 үйлчлэгч урд орон хаалга нээлээ.

Өрөө тийм ч том биш л юм. 3 талын ханыг нь цагаан өнгөөр будан харагдах төдий ягаанаар сарнай цэцгийг ишийг нь зуралгүйгээр зурсан нь бараг л сийлсэн юм шиг харагдах аж. Харин үлдсэн нэг талын ханыг цэлийсэн том цонх эзэгнэн үлсэн жоохон хэсгийг нь ногоон, шардуу өнгөөр будсан нь өрөөнд нэг тийм дулаахан өнгө аяс оруулах шиг. Өрөөний голд тод шаргал хоёр том буйданг өөд өөдөөс нь харуулан тавьж дунд нь цайны шилэн ширээг байрлуулж харин ширээн дээр час улаан сарнайн баглааг шилэн вааранд хийн тависан байлаа. Шал нь хүрэн модоор хийгдсэн агаад буйдангийн доор жижиг хэмжээний хивс дэвссэн байв. Хивс нь хүрэн цагаан 2ын төгс хослол бөгөөд бага зэрэг улаан хээтэй аж. Нэг ёсондоо энэ өрөөг уулзалт хийхэд зориулан тохижуулсан нь харагдаж байлаа.

Бид хоёр 2 буйдан дээр өөд өөдөөсөө харан суухад тэр ширээн дээр тавьсан цагаан цаасыг авч өөдөөс инээмсэглэв.

-Цай уухуу хатагтай?- тэр надруу инээмсэглэж байхдаа мэдэгдэхгүй шахам миний цээжрүү ширтээд байгааг нт ажиглсаныхаа дараа энэ ярицлагийг хурдан дуусаасай гэж өмнөхөөсөө ч илүү хүслээ.

-Үгүй ээ баярлалаа.

-Та бэлэн үү Хатагтай?

-Тийм ээ.

Тэр надруу нухацтай харан, цагаан цаасаа анхааралтай шинжилж байснаа хоолойгоо засан байцаалтаа эхлүүлэв:

-Таны бүтэн нэр юу вэ?-тэр үнэхээр тэнэг юм аа.

-Adelaide Hera Eggenridder

-Төрсөн он сар өдөр? Газар?

-1992 оны 2 сарын 14. Wales д төрсөн- ноён бохь нэг л нухацтай харсан нь магадгүй миний төрсөн өдөртэй холбоотой байх. Валентиний өдөр төрсөн хүн цөөхөн байдаг хойно. Би түүнийг үргэлжлүүлэхийг шаардан цаасруу нь эрүүгээрээ зөөлөн дохилоо. Тэр дахиад л хоолойгоо зассанаа:

-Ах дүү байгаа юу?- хэмээн үргэлжлүүллээ. Тэд яагаад ийм ойлгомжтой юм асуугаад байгаа юм бол?

-Harry Edward Eggenridder. 5 настай. Миний дүү (манай Харри шүү дээ хүмүүсээ)

-Өмнө нь хүнтэй үерхэж байсан эсэх?- одоо л хувийн асуултруугаа орж байх шив дээ.

-Үгүй.

-Ямар нэгэн харшилтай юу?

-Зөгийн бал, лийрний харшилтай. Бас хурц үнэртэй зүүлний харшилтай.

-Шинж тэмдэг тань яаж илэрдэг вэ?

-Хүзүү улайж, нүд хавддаг. Харин хурц үнэрний хувьд толгой иргэж, бөөлжиж удвал ухаан алддаг- тэр цааснаасаа харж салгалгүй толгой дохилоо.

-Идэж чаддагүй хоол байгаа юу?

-Цагаан бяслаг, цагаан зайдас идэх дургуй. Харин хоолны хувьд үзэмтэй талх, бас жирийн боловсрогдоогүй улаан лооль хоолонд байхад идэж чаддаггүй.

-Тэгвэл маш их дуртай хоол гэж байдаг уу?- жирйин үед ийм асуултанд би цагаар хариулах байсан байх гэхдээ би одоо хоолойгоо ч цагаа ч хэмнэхийг хүсч байлаа.

-Чихэрлэг сүмстэй тахиа, паста мөн суши нд дуртай. Ер нь хоол голдогүй. Өглөөний хоолыг илүүд үздэг. Өглөөний хоолондоо Pancakes, Waffle гээд сонгодог зоог байвал сайн- би энэ яриаг хурдан дуусгахыг хичээн асуусан асуулт бүрт нь бүрэн, дахиж тодруулж асуухааргүй болтол нь хариулж байлаа.

-Та ямар спортоор хичээлэлдэг вэ? Бас долоо хоногт хэдэн удаа биеийн галбирийн дасгал хийдэг вэ?- би сүүлийн хэсгийг нь сонсоод нүдээ онийлгон буруу тийшээ харав. Би спортоор хичээллэх дуртай ч яг зааланд ороод дасгал хийх гэхээр нэг л болдогүй юм. Өмнө нь нөгөө... тэр газарт байхдаа бараг л өргүүлж очиж байж дасгалаа хийдэг байж билээ.

Би аль болох юу ч болоогүй юм шигээр хоолойгоо засаад тайвнаар:

-Газрын теннис бас хөл бөмбөг тоглох дуртай. Бас гольф муу ч гэсэн толгож чадна. Харин дасгал тэгтэлээ их хийгээд байдаггүй ээ- гэж хариулаад цайны аягаа суурин дээр нь зөөлөн тавив.

-Та хэрвээ энд амьдраад эхэлвэл дасгалжуулагчийн гаргасан хуваариар 7 хоног бүр хичээллэх хэрэг гарах байх. Бас ханхүү Уилиам, ханхүү Хэнри хоёр газрын теннис, гольф сайн тоголдог юм. Харин ханхүү Луйи цаг, боломж л гарвал арын хөл бөмбөгийн талбайд бөмбөг өшиглөж байдаг. Тэгхээр та энд байхдаа уйдахгүй л юм байна.

Тийм ээ намайг харах бүртээ яг л махны өөдөсрүү харж байгаа юм шигээр хардаг хүнтэй усан үхэр болтолоо хөлөрдөг бас бариу хувцастай өгзөгөө оцойлгож бөмбөг цохидог тоглоом тоглох үнэхээр хөгжилтэй байна байх. Харин хөл бөмбөгийн талбай нь хувьд байгаа нь сайн хэрэг.

-Баяртай байна ноён Стапез-хэрвээ тэр намайг sarcass маар хэлсэн гэдгийг мэдсэн болч...

-Та ямар хөгжмийн зэмсэгээр тоголдог вэ?

-Төгөлдөр хуур, хийл тоголдог- бөмбөрийн талаар хэлэх эсэх дээр эргэлзэж байнснаа болихоор шийдэв. Бөмбөр чинь эмэгтэйлэг биш шүү дээ.

-Та онгоц, усан онгоц бас машинд явахдаа дотор муухайрах юм уу толгой эргэх үзэгдэл гардаг уу?...

Тэр цаашлаад миний дуртай хөгжим, ном, бүжиглэж чаадаг эсэх, хамгийн сүүлд уншисан ном, хамгийн сүүлд үзсэн жүжиг бас хамгийн сүүлийн аялсан газар гээд бүх л хэрэгтэй бас хэрэггүй зүйлсийг асууж байв. Намайг хэдэн хэлээр ярьдагийг асуухад би сэтгэл ханамжтайгаар 5 гэж хариулсан юм: Англи, Орос, Франц, Герман бас Хятад. Ноён бохь гайхсан янзатай харагдсан болхоор сэтгэл бүр ч өндөр байлаа.

Сүүлийн хэдэн асуулт хэт гүнрүү шилжин миний сарын тэмдэгийн эрдэг хугацаа, жирэмслэлтийн талаар хангалттай мэдэх эсэх талаар асууснаар ашигүй дуусав.

Ноён бохь намайг өрөөний хаалгаар гаргаж өгөөд сэтгэл ханамжтайгаар:

-Таньд талархаж байна авхай. Та өнөөдөр миний ажилд их тус хүргэлээ- хэмээн дахиад л долигнож эхэллээ.

-Таньд тусалсандаа би ч баяртай байна. Би одоо хаашаа явах билээ?

-Танийг үйлчлэгч нар хүргээд өгөх болхоор санаа зовоод хэрэггүй дээ авхай. Дараа уулзалтлаа түр баяртай- гээд гар авах ар дээр нь зөөлөн үнслээ.

Хоёр үйлчлэгчийн нэг нь миний урд нөгөө нь хойно гаран алхсаар өндөр, таазнаас шал хүрсэн том 2 шаргал хаалгатай өрөөний өмнө ирэв. Бид энд ирэхийн тулд ордны баруун захаас зүүн захруу явсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан ард явж байсан үйлчлэгч урд гаран нөгөөхтэйгээ хамжин хаалгийг нээхэд л би тэднийг сайн ажилаж харсан юм.

Тэдний нэг нь хар үстэй нөгөөх нь шаргалдуу өнгийн үстэй аж. Хар өнгийн үстэй нь нөгөөхөөсөө арай илүү залуу бас сандруу харагдаж байхыг бодход энд ажлаад удаагүй бололтой. Тэр бол миний ард алхаж явсан үйлчлэгч юм. Харин нөгөө бүсгүй нь арай илүү тайван яг л хийж байгаа ажилаа сайн мэдэж байгаа юм шиг өмнө нь энэ бүгдийг олон дахин хийж байсан юм шиг харагдах агаад тэд хоюул хар өнгийн өвдгөөр нь татсан хуучны загварын даашинз өмссөн нь ордны үйлчлэгч нарын дүрэмт хувцас бололтой. Тэр 2 хоюулаа яг ижил загварийн саарал хагас өсгийтэй гутал өмссөн байх агаад өсгий нь ерөөсөө дуу гаргахгүй байв. Ер нь үйлчлэгч нар нь яаж хувцасаа ялгадаг байна аа гэж хоромхон зуурт бодоод амжилаа.

Хамгийн сонин нь би ердөө ч сандрахгүй байв. Яагаад ч юм яг л эртнээс таньдаг байсан танилтайгаа уулзах гэж байгаа юм шиг эсвэл өглөө бүр тааралддаг хөрштэйгээ таарах гэж байгаа юм шиг л тайван байлаа. Энэ сайны тэмдэг ч байж болох л юм. Магадгүй би Луйи, ханхүү Харри 2 той өчигдөр уулзчихсан болхоор бага сандраад байна уу? Гэхдээ би бага ч биш бүр огт сандрахгүй байв. Гэхдээ л ёс болгож өөрийгөө бэлдэн нэг сайн амьсгаа аваад өрөөнд орлоо.

Өрөө үнэхээр том аж: өмнөх өрөөг 8 магадгүй бүр 10 нугалчихсан хэмжээний том. Хаалга нь баруун талын хананы захад байдаг юм байна. Зүүн талын ханыг ихэнхийг нь шалнаас тааз хүрсэн урттай 3 болор цонх эзэлсэн нь бараг л хана байхгүй дан цонхнууд байгаа юм шиг харагдан. Баруун талын ханыг өв залгамжилж хаан ширээнд сууж байсан хааны гэр бүлүүдийн зургаар чимэглэсэн нь чамин харагдах агаад бараг л арын хананы өнгийн харах боломжгүй болгожээ. Харин хоймрын ханан дээр хааны гэр бүлийн ургийн мод зурагдсан байв. Олон мөчир салаа болсон энэ том мод хүрэн бараан өнгөөрөө өрөөг нэг л нууцлаг болгож байгаа мэт. Харин 4дөх хана буюу хоймрын өөдөөс харсан хэсгийг бусдаас нь даруухнаар зүгээр л том ил зуух байрлуулан урд нь улаан хүрэн өнгийн зөөлөн сандал 3-г байрлуулжээ. Харин өрөөний голд жирийн айлд байдгаас бараг 4 дахин урт хүрэн улаан өнгийн цэцгэн хээтэй цагаан буйдан 4-г өөд өөдөөс нь харуулан тал бүрт нь тавьсан нь өрөөнд дулаан уур амьсгал оруулж байх шиг санагдав. Мэдээж буйдангуудын голд улаан зандан модон ширээг байрлуулсан байх бөгөөд түүн дээр нь цайны ёслолын эд хэрэгслүүдийг өржээ. Ширээ ганцхан тэнд ч байсан юм биш өрөөг тойруулан хэд хэдэн ширээ тавьсаны хамгийн гоёмсог нь зурагнуудын доор байрлуулсан урт болор ширээ байлаа. Түүн дээр нь одоогийн хааны гэр бүлийн зургуудийг эрэмбэ дараатайгаар байрлуулсан байв. Хамгийн эхэнд хатан хааны хаан ширээнд сууж байгаа зураг харагдана. Шал нь яг л өмнөх өрөө шиг хүрэн бор агаад хивс нь ямар ч хээгүй гандсан цагаан бараг л саарал юм шиг өнгөтэй аж. Байцаалтын өрөөг бодход хивс нь тийм ч очоод хэвтчихмээр тухтай харагдсангүй.

Ер нь энэ өрөө гэр бүлийн өрөө гэдэг нь хархад л тодорхой байв.

Намайг орж ирхийг хамгийн түрүүнд Хатантан анзааран босохдоо уулга алдахдан би золтой л цоччихсонгүй биеэ барилаа. Тэр надруу том том алхсаар ирхэд нь би өөрөө түрүүлж очоогүй дээ санаа зовж доош суун ёслов.

-Би очоогүй миний алдаа боллоо. Та сайн байна уу эрхэм дээдэстээн- тэр миний мөрнөөс барин дэмнээд намайг босгоход би ичингүйрч хацар улайхан тэр. Энэ л дутаж гэнэ дээ би чинь улайхаараа орилсоор байгаад хөвч нь тасарч байгаа ямаа шиг л харагддаг хүн шүү дээ. Ямар ч байсан хатантан анзаараагүй бололтой инээмсэглээд:

-Яалаа гэж дээ. Чамд энэ өрөө таалагдаж байна уу охин минь?- гэж асуухад намайг дуугарч амжаагүй байтал араас нь Луйи:

-Мэдээж шүү дээ эмээ та тэрнийг яаж өрөөг гүйлгэж харж байхыг нь хараагүй гэж үү?- гэхэд нь би бүр ч илүү улайж эхлэв.

-Луйи хүү минь дээ...- хатан миний урд гараад алхахад би араас нь дагсаар буйдангуудын дэргэд ирээд л тэнд хэн хэн сууж байгааг нь тогтож ажигласан юм. Би өрөөг нь бишрээд хүмүүсийг нь анзаараагүй бололтой.

Цонхон талын буйдан дээр ханхүү Уйлиам эхнэр хүүхдийнхээ хамт суусан байлаа. Хатагтай Кэйт цэнхэр өнгийн дунд зэргийн урттай, биеийг ялимгүй барьсан даашинз, хар өндөр өсгийт өмссөн байсан бол бяцхан ханхүү усан цэргийн хувцсыг санагдуулам бяцхан хослол өмссөн байв. Харин ханхүү Уйлиам жирийн л хар хослолыг адил өнгийн гуталтай хослуулжээ.

Хөрөг зурагтай хананы талд Ханхүү Чарлес түүний эхнэр хатагтай Камилла бас хүү ханхүү Луйи хамт суусан байв. Ханхүү Чарлес мөн л хүүтэйгээ адил загварын боловч саарал хослолыг хар гуталтай хослуулсан нь эхнэрийнх нь өмссөн саарал хөх даашинз, хар өндөр өсгийттэй нь сайхан зохицож байлаа. Миний ирээдүйн хадам аав, хүргэн ах 2 минь хоюулаа цагаан цамцыг тултал нь товчлон өмссөн байв. Харин Луйи бусдаасаа арай л чөлөөтэй хувцаслажээ. Тэр цэвэрхэн цагаан цамцыг хар хөх хослолын өмдтэй өмссөн нь түүнийг шууд л нүдэнд тусхаар харагдуулж байв. Мэдээж тэр цамцныхаа эхний товчыг товчлоогүй байлаа. Тэр гутлаараа мөн л бусадтайгаа адил хар гутал сонгосон аж.

Харин хоймрын буйдан дээр хаан, хатан 2 ач хүү буюу миний ирээдүйн нөхөртэй хамт суусан байлаа. Хаан жирийн л хар хослолыг бор гуталтай хослуулсан нь ягаад ч юм нэг л уйтгартай залхасан юм шиг харагдуулж байсан бол хатантаны өмссөн дээрээ улаан цэцэгтэй хардуу даашинз, улаан гутал нь түүнийг эсэргээр нь цог жавхлантай харагдуулж байсан юм. Ханхүү Хэнри-гийн хувьд аав, ахтайгаа бараг л адил хувцасласан байсан ч зөвхөн доторх цамц нь л хар байв. Тэрний энэ харыг дагнан хувцасласан нь түүнийг уйтгартай эсвэл нэг тийм гунигтай ч юм шиг харагдуулж байсан ч нүд нь гэрэлтэн миний биеийг гүйлгэн харж байлаа.

Би хэсэг хугацаанд юу хэлхээ мэдэхгүй зогссоны эцэст:

-Та бүхэн сайн байна уу?- гэж арай я нэг юм хэллээ. Би сандрахгуй байна л даа гэхдээ л тулгамдаад байна.

Тэд бараг л зэрэг шахуу ам амандаа мэнд мэдэн бувтнахад хаан намайг хүнгүй үлдсэн цорын ганц суудалд суухыг урив. Би ч хажууд нь зогсож байсан болхоор хурдхан суучихаад юу хийхээ мэдэхгүй гараараа оролдож эхэллээ. Тэдний хэн нь ч юу ч дугарсангүй. Удалгүй 2 ахимаг насны үйлчлэгч орж ирэн цай аяглан хүндэтгэлтэй нь аргагүй хүмүүст барьж байв. Бас л хэн ч дугарсангүй. Энэ чимээгүй байдал миний тайван байсан сэтгэлийг бага багаар үгүй хийн би сандарч эхэллээ. Үйлчлэгч нар гарсаны дараа л хаантан яриа эхлүүлэв:

-Тэгхээр чи өөрийнхөө талаар яриач?- Би юу яриах талаараа бага зэрэг эргэлзлээ. Хүн бүрийн бараг л мэдэж байгаа зүйлсээс эхлэхүү эсвэл тэднийг алгасахуу гэж хором бодоод аль болох өөртөө итгэлтэйгээр:

-Намайг Adelaide Hera Eggenridder гэдэг. Би одоо 24 настай. Харвардын их сургуулийг хуульч, улс төр судлаач гэсэн мэргэжлээр төгссөн- гээд бяцхан танилцуулгаа өндөрлөв. Өөр хэлэх зүйл үнэхээр олдсонгүй.

-Луйи гийн хэлсэн үнэн байж ээ. Чи их ухаантай бололтой- би чихэндээ ч итгэсэнгүй. Луйи намайг өвөө эмээдээ магтсан гэж үү? Нүднийхээ булангаар хархад Луйи санаа зовсон байдалтай гуталруугаа харж байлаа- Бас чамайг үзэгслэнтэй гэсэн нь ч үнэн юм.

Бараг л бүгд Луйи гийн зүгрүү харц чулуудаж байх шиг байв. Би ч бас "Залуу-минь-чи-эрүүл-үү?" гэсэн харц илгээхээ мартсангүй.

Луйи гийн миний талаар хэлсэн зүйлсийн дараа надаас Уйлиам ханхүү, Кэйт авхай 2 их сургуулийн минь талаар харин ханхүү Чарлес миний бусад сонирхолын талаар бяцхан яриа өрнүүллээ. Яагаад ч юм тэд яг л нэг сул талаад олоод тэрүүгээрээ намайг доромжлох гэж байгаа юм шиг санагдав. Иймэрхүү эв хавгүй ярианы дараа хатантан хоолойгоо засаад сууж байсан буйдангийнхаа хажуугийн жижиг ширээн дээрээсээ жижиг алтлаг өнгийн савтай хайрцаг авлаа. Тэр яг л хүүхэдтэй харьцаж буй мэт зөөлнөөр хайрцгийг нээн дотроос нь гоёмсог чулуу шигтгэсэн алтан гинжтэй зүүлт гаргаж ирхэд бүгд л гайхацгаав. Бусад нь тэрийг "Юу юм бол?" гэж гайхаж байхад Ханхүү Чарлес, хаантан мөн ханхүү Уйлиам л түүнийг таньсан бололтой "Та яах гэж байна вэ?" гэсэн харцаар зүүлтрүү тасралтгүй ширтэж байлаа. Хатантан ч бидний гайхширлийг ойлгосон бололтой инээмсэглээд, намуухан хоолойгоор:

-Энэ зүүлт бол манай үе дамжиж ирсэн зүйл үнэт зүйл. Намайг хадамд гархад ээж минь хайртай бэргэндээ өгөөрэй гэж гэрээслээд үлдээсэн юм. Би анх талийгчид (Диана гүнж) энэ зүүлтийг өгсөн боловч харамсалтай зүйл болсон доо- түүний царай үнэхээр шаналсан харагдаж байлаа. Магадгүй тэр, Диана гүнж 2 бусдын төсөөлснөөс нь дотно байсан биз- Би оршуулгын дараа гэрийхнээс нь гуйж байгаад эргүүлээд авчихсан юм- тэр тэрхэн зуураа ханхүү Чарлес рүү хархад тэр харцаа бурууллаа. Би энэ бүх түүхийг сонсон дотроо Диана гүнжийг энд, энэ өрөөнд хатантантай ярилцаад сууж байгаагаар төсөөлхийг оролдож суутал эрхэм дээдэстэн надруу хараад- Adelaide охин минь цайгаа тавиад нааш ирдээ хэмээн гараа сунгалаа.

Би түүнийг тэгэж хэлхэд л гартаа уугаад дуусчихсан цайны аяга барьж байгаагаа анзааран бушуухан тавиад хатантаны гараас зөөлөн атгахад тэр намайг босгоод хаалгатай нилээн ойр, баруун хананы зурагнуудын наахан байх гоёмсог хүрээтэй толины өмнө аваачаад:

-Хонгор минь би чамд энэ зүүлтийг өгөх гэсэн юм. Чи ингэснээр манай гэр бүлийн гишүүн, Хэнри гийн эхнэр бас миний хайртай бэр болж байгаа юм- гээд өнөөх зүүлтээ зүүлгэж өгөв. Зүүлт үнэхээр үзэгслэнтэй ажээ. Миний нэрийг нь мэдэхгүй энэ чулуу бага зэргийн гялбаа цацруулсаар алтан хүрээнд бэхлэгдэн алтан гинжээр миний хүзүүнээс зүүгдэж байлаа. Ийм сайхан зүйлийг надад өгсөнд нь баярлаж байсан ч би ардаа хоёр зүрх бутран унахыг сонсох шиг болов. Энэ зүүлтийг зүүж байгаагүй хэзээ ч зүүхгүй энэ гэр бүлийн хоёр бэргэн... Би зүүлтийг буцааж өгхийг хүсч байсан ч хатны бэлгийг буцаах зүрх зориг хүрсэнгүй.

Хатан хааны:

-Хэрвээ Диана энд байсан бол ямар их баярлах байсан бол?- хэмээн хэлэхтэй зэрэгцэн яг хажууд шахуу хаалга хүчтэй саван хаагдхад эрхэм дээдэстэн бид хоёр хоюул цочин хаалга руу харсан ч хаалга хэдийн үүргээ биелүүлэн өөрийнхөө савагчийг өрөөнөөс гаргачихсан байв. Гайхан эргэж хартал Ханхүү Чарлес болон түүний эхнэрийн хажуу дахь суудал хоосон байлаа...............

A/N: энэ миний бичиж байсан хамгийн урт Chapter гэдэг нь тодорхой байх. Уншигчид маань хэт богино байна гэж шүүмжилсэн болхоор шүүмжлэлийг хүлээн авч байна. :) аан бас Adelaide ийн хувцас мөн зүүлтний зургийг оруулсан. Та бүгдийн санал их чухал юм шүү.

Vote, Comment and add to your reading list :D

Хайртай шүү😘😘😘

8 страница21 февраля 2016, 18:17

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!