에피소드 3
Би сая л нэг юм зориг гарган түүний нүд рүү өөрөө эгцэлж хараад хүзүүгээр нь гараа явуулан тэврээд инээмсэглэнгээ толгой дохилоо.
Бэкхён: хайран романтик хуримын санал минь~ одоо салхинд хийслээдээ гэж хэлээд тэр инээснээ: за яахав хэрвээ чи надад бэлэг өгвөл би уурлахаа больё~
Би: юу?? Ямар бэлэг?? Гэж намайг гайхан нүдээ бүлтэгнүүлж байх зуурт тэр бэлхүүсээр минь тэврээд намайг энгэртээ нааж: энэ~ гээд уруул дээр минь үнслээ...
Баярлалаа хувь тавилан минь түүний минь сэтгэлийг надад өгсөнд..
➷➷➷
Салхи намуухан үлээж байсан ч оройн сэрүү орсон болоод ч тэр юмуу би ялгүй даарч байлаа. Бид нааш алхаж ирсэн замаараа яг л өмнөх шигээ хөтлөлцөн алхаж байсан ч нөхцөл байдал өмнөхөөсөө огт өөр байна. Зүгээр л түүний араас ширтэн алхахдаа хацар минь халуу дүүгэж хэдхэн хоромын өмнөх халуухан мөч тархинд зурвас зурвас хийнэ. Түүний хүрмийг нөмөрсөн болохоор тэгсэн үү? Эсвэл салхи хүчтэй байснаас болснуу Бэкхён ахын сүрчигний үнэр ханхийх нь бяцхан зүрхийг минь гижигдэх шиг л болж байв. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө алхаад байна уу? нисээд байна уу? гэдгийг ч ялгаж чадахааргүй болтлоо хайр дурлалын гүн шоконд орчихсон бололтой. Бид цааш алхсаар бараг л гэрийн маань үүд рүү дөхөхөд ахын алхаа удаашраад байгаа мэт, намайг хөтлөх гараа ч улам чангалж мэт надад мэдрэгдэж ах гэнэт алхахаа болин дэггүй инээмсэглэнгээ над руу хараад
Бэкхён: хоёулаа манайх руу явах уу?
Би: айн? Байж байгаарай! АЙН! Танайх руу явахаа!!
Бэкхён: тиймээ манайх руу
Түүнийг юу ч бодолгүй ийм өгүүлбэрийг хэлсэн гэдэгт би итгэж чадсангүй! Нүдээ бүлтийлгэн юу гэж хэлэх гэснийг бодох гэсэн ч миний толгойд ганц л бодол эргэлдэх бөгөөд тэр нь байж болох хамгийн эротик хувилбар байсан юм. Бурхан минь миний замбараагүй бодлыг уучилж энэрч үзээрэй...
Бэкхён: за тоглосон юмаа~ чамайг нээрээ яая даа! яахаараа ийм гэнэн итгэмтгий байдаг юм бэ? яг хэвээрээ шүү гэж хэлээд ах миний үсийг сэгсийлгэснээ түэүүлээд алхаж эхлэхэд саяхан бодсон бодлоосоо болоод би ичсэндээ толгойгоо цохисоор хоцорлоо.
Удалгүй ах намайг оруулж өгөөд гэрийн гадна тавьсан машинаа унасаар гэрийнхээ зүг явлаа. Өрөөнийхөө цонхоор түүний явсан зүгт харангаа: сайн яваарай~ сайхан амраарай~ ахаа гэж амандаа бувтнаад инээмсэглэлсэн хэвээр орондоо хэвтэж унтахаар зэхлээ..
Нарны хурц гэрэл нимгэн хөшгийг нэвтлэн нүүрэн дээр тусахад би нойроо харамлан ийш тийш хөрвөөнгөө дахиад тавхан минут гэж өөрийгөө хуурсаар хөнжлөөрөө нүүрээ дөнгөж бүтээмэгц хэн нэгэн хөнжлийг минь хуу татаж орхилоо.
Ээж: хурдан босоорой Жисонаа! Бэкхён ирчихлээ~ гэх ээжийн дууг сонсоод би шууд л орноосоо год хийн босоод угаалгын өрөө рүү гүйлээ.
Би: ЭЭЖЭЭ! та эрт хэлэхгүй яаж байгаа юм бэ!! одоо би яах болж байнаа? Яанаа!!
Гэж сэгсийсэн үсээ услан дарж байх зуурт ээж угаалгын өрөөнд орж ирээд энгэртээ гараа зөрүүлэн барьж: их үр дүнтэй арга байх чинээ~ чамайг өдөр бүр ингэж сэрээмээр юм байна даа.. тэгэж байж Кай бид хоёр бага зовох байх гэж хэлээд тэр инээснээ: аан нээрээ мэдээж Бэкхён ирсэн гэдэг худлаа шүү~ ийм охиноо Бэкхёнд яж өгнөө ичмээр юм гэж тэр мушилзан хэлээд намайг ямар хариу үйлдэг үзүүлэхийг хүлээнэ.
Би: ЮУ! ЭЭЖ л дээ та яасан муухай юм бэ! гэж муухай царайлан ор луугаа нүдээ анин алхаж явтал ээж цамцнаас татаад: үгүй шүү нөхөр минь! тэгэж ч ярихгүй байхаа~ хичээлдээ явах цаг чинь болж байна нүүрээ угаачихаад цайгаа уу~ арван минутын дараа гарч ирэхгүй бол чамайг ийм унтамхай гэдгийг Бэкхёнд би сайн дураараа хэлчихнэ шүү~
Хайран сайхан нойр минь гэсээр би орон дээрээ хэвтээд хэдэн минут салах ёс хийх гэсэн ч ээжийн сөрдүүлэг хэтэрхий хүчтэй байсан учир арга буюу түүний шаардсанаар нүүрээ угаагаад пормоо өмсөхчөө аядаад ярвайсаар доош буутал Кай намайг хараад толгой сэгсрэн сууж байх нь тэр.
Би: чи л дутаж гэнэдээ~ бурхан минь тайван сайхан амьдрах юмсан!!
Кай: хар өглөөгүүр битгий бурхны нэрийг дуудаад бай! Унтамхай минь~
Ээж: зүгээрээ~ Кай одооноос манай Жисон ганц л үг сонсоод шууд л босдог болно~ эгч нь шинэ аргатай болсон.
Кай: Жисон юманд дасан зохицохдоо их сайн шүү дээ баттай арга биздээ Аниа?
Ээж: Мэдээж. Баттайгаар барах уу гээд инээд алдана.
Би тэдний инээлдэн ярилцахыг харан ярвайж хэлсэн үгийг нь дуйраан хэлсээр ширээний буланд суутал ээж надад зутан хийсэн таваг дөхүүлээд: Өнөө өглөө Бэкхён ирээд чиний шүлсээ гойжуулаад унтаж байгааг харж харж явлаа. Эмэгтэй хүүхэд байж яахаараа тэгэж унтдаг байнаа~ санаа зовмоор юм.
Би: дахиад л худлаа ярьж байна~ би итгэхгүй ээ~ гэж хэлэнгээ зутангаасаа хэд хэд халбагадлаа.
Ээж: Чамд сайн байгаа нь ид шид л байх. Жисонаа гуйя охин минь жаахан эмэгтэйлэг бай лдаа.
Би: Ойлголоо доо ээж..
Кай: Ингэхэд Аниа Бэкхён гэж хэн юм?
Ээж: аан нэг сайн хүү бий.. дараа чамтай танилцуулна аа.. гээд ээж Кай руу харж инээснээ над руу хараан толгой сэгсэрч: аятайхан ид л дээ! Жисонаа! Ёстой нэг! чамайг өглөө Бэкхёны дэргэд унгачихаагүйд чинь л баярлаж явахаас!
Би: итгэхгүй ээ гэж хэлээ биздээ~ Кимка! Явъяа~ хоцорлоо. Нэг мэхэнд хоёрдохоо унана ш гэж байхгүй шүү! Ээжийн үглэлт хэзээ хэзээнээсээ илүү байсан учир цүнхээ аван гэрээс гарахын түүс болсоор Кайг чирлээ.
Кай: Баяртай эгчээ~ өглөөний цайнд баярлалаа.
➷➷➷
Хичээлийн утгартай цагууд ээлжлэн өнгөрч байсан ч би ирээдүйд мэдлэгтэй Бён эзэгтэй байхын тулд хамаг чадлаараа хичээж байлаа. Хэдий хаврын сүүлийн сар болж бүгчим өдрүүд ээлжилж байсан ч би өмнөх шигээ л хичээн багшийн хэлсэн өгүүлбэр нэг бүрийг алдалгүй сонсож толгойдоо хадгалж байв. Эцэст нь нэг юм хичээл тарсан ч надад КимКа гэгч хичээл гэхээр л сүнс нь зайлчихдаг найзыгаа чирж явах ажил дахин гарч ирсэн юм.
Би: КИМКА! Сэрээчдээ! чи ямар шир юм бэ багш чамайг хараад байна шдээ!
Кай: айн? Сая юу гэсэн бэ? гэж тэр юу ч болоогүй мэт шүлсээ гойжуулан босож ирэхэд би түүн рүү харан шогширон толгой сэгсэрч байлаа.
Кай: юу вэ? чи худал хэлсэн юмуу?
Би: хичээл хэдийнээ тарчихсан! Кимка минь! Ээж чамайг ийм гэдгийг чинь мэдвэл ч урам нь хугарах байхдаа!
Кай: хнн! Аниа надад угаасаа сайн ханддаг чиний хар пиар миар байсан байгаагүй өөрчлөгдөхгүй за?!
Би: Аниа ч гэх шиг. Чи ямар манай ээжийн төрсөн дүү юмуу. Яасан ч нялуун юм. гээд бөөлжиж буй ,мэт дүр үзүүлээд: Ямартай ч хичээл дээрээ унтдаг чам шиг хүнээс өглөө бүр унтамхай гэдэг үг сонсмооргүй л байна шүү!
Кай: ханн!
Би: заза харьцгааяа! Чамайг томоотой байвал би гарынхаа хоолыг хийж өгнө шүү~
Мэдээж миний хэлсэн ганцхан өгүүлбэр л түүнийг нойрмог байдлаас нь гаргаж эргээд цоглог болгоно гэдэгт би итгэлтэй байсан. Мөн тэр бодол минь ч биелсэн юм.
Кай инээд алдсаар миний цүнхийг авч үүрээд "Хоол хийж өгөх хүртлээ ядарч болохгүй" гэсээр өмнө минь орон алхлаа. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй хүн юмаа~
Намайг дандаа элдэв янзаар гоочилдог хэдий ч үргэлжид намайг гэсээр ирсэн ганц найз минь шүү дээ~ гэж бодон түүний араас алхаж эхэлтэл сургуулийн хаалганы дэргэд ахын машин зогсож байх нь тэр!
➷➷➷
Жисон хаалганы дэргэд зогссон Бэкхёны машиныг хармагцаа л шууд тэр зүгт яаран гүйхдээ урдаа алхаж явсан Кайн хажуугаар өнгөрснөө ч анзаарсангүй. Түүний машины дэргэд очиж зогсоод цонхоор нь дотогш харахдаа тэр суудлаа дэрлэн унтаж буй Бэкхёныг харан инээмсэглээд бас дахин инээмсэглээд л байв. Өөр юуг ч хийж чадсангүй. Зөвхөн түүний л гаргаж чадах тэр эгдүүтэй байдал нь, удаан хугацаанд хараагүй харахыг хүссэн тэр төрөх нь одоо л нүүрэнд нь илрэх учир Жисон түүнийг сэрээж яав ч зүрхэлсэнгүй. Зүгээр л түүнийг гэж энэ хүртэл явж ирсэнийг мэдсэн нь Жисоныг хангалттай баярлуулж байлаа.
Харин энэ хооронд гэнэт хажуугаар нь огт танихгүй мэт салхи татуулан гүйж өнгөрсөн Жисоны араас Кай уурласаар ирээд мөрөн дээр нь хүчтэйхэн шиг гараа тавьтал Жисон цочсондоо бараг л орилчих шахлаа.
Кай: чи чинь солиорчихоо юу? Танихгүй хүний машинд яагаад наалдаад байгаа юм?
Жисон: чшшш! Ямар чанга дуутай юм бэ! КИМКА! тэр сэрлээ шдээ! Жисон хөмсгөө зангидан Кай руу харахад түүний уур улам ч ихээр хүрэж аж.
Кай: наад ах чинь хэн болоод чи ингээд байгаа юм? ямар чиний найз залуу юмуу? Нөхөр юмуу? Галзуурчихаа юу чи?
Түүний уурандаа хэлсэн үгийн хариуд Жисон "үгүй ээ! Тэнэг минь. Юу гэж тийм байдаг юм" гэж хэлэх ёстой байлаа. Кай зөвхөн тийм л хариулт түүнээс хүлээж байсан ч Жисон шуудхан хариулт хэлсэнгүй. Улайсан хацраа даран зогсохдоо ичингүйрэн: Одоохондоо бол бишээ гэсэн нь түүнийг балмагдуулж орхисон бололтой.
Тэр юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мөн адил.. Дэмий л гайхсан нүдээр Жисоныг харж зогсохдоо хэн нэгэн энэ эвгүй байдлаас түүнийг татан гаргаасай гэж тэр хүснэ. Дахиж юуг ч хэлсэнгүй бас асуусан ч үгүй томоотой зогссоор. Гэвч хэн ч анзаарч харахгүй түүний сэтгэлийн ямар нэг тэсрэлт болж уур нь дээд цэгтээ хүрч машин дотор юуг ч мэдэхгүй унтаж буй тэр хэн нэгнийг цохиод унагамаар санагдаад дотор нь бачимдана. Анх удаа ийм зүйл мэдэрсэн Кай энэ бүхнийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй зогсож байтал саяхан гүн нойронд автсан байсан Бэкхён цагаа ололгүй сэрвэлзлээ. Нүдээ нухлан эвшээхтэйгээ зэрэгцэн тэр хажуу тийшээ харахдаа хажууд нь зогсох Жисон луу зөөлөн даллаад машинаасаа буун тэдэн дээр очоод
Бэкхён: Жисонаа~ хичээл чинь тарчихсан уу?
Жисон: ахаа?(убба) гэхээс өөр юуг ч хэлж чадалгүй ичингүйрч байгаа Жисоныг хараад Кай бүр ч уурлах нь тэр. Бүр түүнийг Убба гэж дуудаж байгаад нь ч уурлаж байв.
Бэкхён: би чамайг хүргээд өгье бас ярилцах зүйлс ч байна~ тэр ингэж хэлээд инээмсэглэхэд Жисон яг л улаан лооль шиг болтлоо улайгаад дуулгавартай нь аргагүй толгой дохилоо.
Бэкхён: чи манай Жисоны найз нь уу?
Кай: манай Жисоны гэнэ шүү гэж амандаа бувтнангаа Бэкхёнд бөхийж хүндлэл үзүүлхэд Бэкхён инээд алдан: тэгэх хэрэггүйдээ Манай Жисоны найз гэвэл миний дүүгээс ялгаа байхгүй гэж хэлээд хариу болгон бага зэрэг бөхийлөө.
Кай: ам л нээвэл манай манай гээд байх юмаа уур хүрмээр юм! гэж бас л амандаа бувтнаснаа Бэкхёноос санаа зовсон уу яасан түүн луу харж худлаа ярзайлаа.
Жисон: Кай энэ хүн бол.. энэ хүн бол.. гэж ээрч мууран тэднийг танилцуулах гэж оролдож байтал Бэкхён инээмсэглэн: намайг Бэкхён гэдэг. Чамайг гэж Кай-с асуун гараа сунгалаа.
Кай: Ким Жун Ин гэдэг гэж хэлэнгээ Бэкхёны гарнаас барихад Бэкхён хариу гар барингаа: Жисоны сүйт залуу гэж шуудхан хэлчихээд ярзайтлаа инээмсэглэлээ. Гэхдээ энэ Кай-ийнх шиг дүр эсгэлт байгаагүй юм.
Энэ мөчид л Кай бүгдийг ойлголоо. Жисоны саяхан хэлсэн oдоохондоо бол бишээ гэсэн үг худлаа байгаагүйг, зүгээр л түүний мөрөөдөл байгаагүйг тэр олж мэдлээ. Mэдээж бас өөрийгөө яагаад тэгтлээ уурласныг ч энэ мөчид ойлгосон юм. Зүгээр ч нэг найзыгаа харамласан сэтгэл биш гэдгийг.... Бүхнийг мэдсэн дариудаа тэр Бэкхёнд дахин бөхийж хүндэтгэл үзүүлээд Жисонд цүнхийг нь өгмөгцөө шууд л тэндээс гүйн холдлоо. Хачирхалтай нь гэрийнхээ зүг биш огт эсрэг зүг лүү.
Гэнэт сонин аашлаад яваад өгсөн Кайн араас харан зогсохдоо Жисоны санаа зовж байсан ч хажууд нь зпгсох Бэкхён нь хараад тэрхэн хоромд Кайн тухай мартаж орхин инээд алдсаар машинд сууж гэрийнхээ зүг хөдөлцгөөлөө.
Машин зам дээр аажуухан урагшилж төв зам руу орох зуурт тэнгэрээс бороон дуслууд нэг нэгээр унан цонх тогшин бөмбөрч эхэллээ. Гадна шил арчигч хоёр тийш найган хөдөлж, дотор намуухан эгшиглэх хайрын дуунд Бэкхён толгой хаялна..
Жисон: тэр тэнэг хүүхэд дахиад бас бороонд шалба норчихоогүй л байгаасай гэж тэр амандаа бувтнаж цонх даган урсах бороонд дуслуудыг харангаа санаа алдлаа.
Бэкхён: ингэхэд би чамд өглөө танайхаар ороод гарснаа хэлээгүй юм байна~ гэж жолоо барин замруугаа харж байх зууртаа түүнийг ийн хэлэхэд Жисон дуу алдан орилоод нүүрээ дарлаа!
Бэкхён: чамайг тийм байхыг анх удаа л харсан шүү гэж түүнийг ёжлон хэлэхэд Жисон ичсэндээ аюулгүйн бүсний цаагуур орон Бэкхёны харцнаас нуугдангаа
Жисон: гуйя худлаа гээд хэлчих л дээ~
Бэкхён: үгүй ээ.. үнээн~ гэж хэлээд түүнийг инээд алдахад
Жисон: үгүй ээ~ гэж уйлан дугарсаар сандалынхаа булан руу улам шигдэж эхэллээ. Түүнд яг одоо ичсэндээ газрын гаваар орчихмоор л санагдаж байлаа..
Энэ үед л ээжийнх нь өглөөхөн хэлсэн үгс толгойд нь зурс хийлээ.
Чамайг өглөө Бэкхёны дэргэд унгачихаагүйд чинь л баярлаж явахаас!
Жисон: ээ бурхан минь!!! тэгээгүй л гэж найдъя!!!
Ээжээ та намайг эрт сэрээхгүйдээ~~~ TT^TT
~~~
UPDATE ХИЙХ БОЛОМЖ МУУТАЙ БАЙГАА ШҮҮ ОЙЛГООРОЙ~~ GUYZ HEHE
