2 страница20 августа 2019, 07:30

에피소드 2


Удаан хугацааны туршид үргэлж түүнийг санасаар ирсэн сэтгэл минь яг одоо хайлж урсаж байх шиг байна.. зөвхөн царайг нь харах төдийд, хоолойг нь сонсох төдийд, ганцхан инээмсэглэлийг нь харах төдийд бяцхан зүрх минь ачааллаа дийлж чадахгүй цээжин дотор гомдол мэдүүлэн байлаа.

Би ч бас чамайг, бишээ~ би ч бас таныг санасан.. маш их .. бүр маш их.. таны төсөөлж чадах тэр хэмжээнээс хэд дахин илүүтэйгээр таныг би санасан шүү~ дахиад таныг харсандаа баяртай байна..

Бён Бэкхён!

➷➷➷


Ямар ч үйлдэл хийлгүй, юу ч дугаралгүйгээр би үүдний өрөөнд бараг арван минут зогсчихсон байх.. магадгүй түүнээс ч удаан байсан байж мэднэ.. зүгээр л тэдэнд дэлбэрэх шахам цохилж байгаа, гэнэтийн баяртай энэ өдрийг хүлээж авч чадахгүй байгаа зүрхээ мэдэгдмээргүй байна. Тайвшрах хүртлээ биш юмаа гэхэд ядаж тайван байгаа мэт жүжиглэж чадах хүртлээ би тэр өрөөнд зогссон юм.

Түүний үг үйлдэл, харцанд дасах хүртлээ, хэтэрхий догдолсон сэтгэлээ нууж чадах хүртлээ би түүнээс нуугдахыг хүснэ.. гэсэн ч би хэтэрхий доожоогүй нэгэн болхоор тэр өдөр над дээр ирнэ гэсэн баталгаа байхгүй. Тэр ч байтугай хэдхэн хоромын өмнө харсан атлаа одоо би түүнийг санаж эхэлж байгаа юм чинь түүнээс нуугдана гэдэг бол миний хувьд биелэгдэшгүй даалгавар байлаа.

Гал тогооноос намайг дуудахад би сая л нэг ухаан орж хөшсөн хөлөө хөдөлгөн өөр өрөөний босгыг давлаа. Энэ удаад амьсгал арай удааширч пинчийж улайсан нүүр минь ч хэвийн болсон байв.

Хэдэн минут зочидыг суулгах оройн хоолны ширээгээ бэлдэн бүх зүйлийг жин тан болгосны дараа ээж надаар зочны өрөөнд байгаа бусдыгаа дуудаад ирэхийг хүслээ. Урт удаан бөгөөд гүнзгий амьсгал авангаа би нүдээ анин өөрийгөө тайвшруулна. Түүний нүд рүү эгцэлж харах гэж өөрийгөө бэлдэж байгаа маань энэ. Ердөө л үүний төлөө..

Хоолны ширээний ард бүгд ирж сууцгаан өнгөрсөн жаргалтай дурсамжуудаа, хөгтэй хөөртэй агшинуудаа, гал цогтой залуу насныхаа талаар томчууд инээлдэн ярилцацгаана. Бидний бяцхан жаалууд байсан тэр үеийн тухай гээд хэдэн арван жилийн өмнөх шарлаж хуучирсан амьдралын минь хуудаснуудыг тэд сөхөх аж. Тэдний яриа сайхан байсан ч бай сонирхолтой байсан ч бай би яг түүний өөдөөс харж суусан учир бие сэтгэл минь тэр чигтээ гүн цочролд орсон байлаа. Тэдний яриаг сонсох ч хариу хэлж үл чадна.. хааяахан харц минь түүн дээр тогтох бүрт тэр намайг эгцлэн харж байхтаа яг таараад байснаас эцэст нь би бууж өгөөд зүгээр л хоолоо идэж эхэллээ.

Тэдэнтэй ярих ямар нэг яриагүйгээр, түүн рүү эгцлэн харах хайрын харцгүйгээр би үргэлжлүүлэн тайван байгаа мэт, бие минь зөвхөн хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа мэт дүр эсгэж байлаа.


Гэсэн ч түүн рүү харж амжсан гуравхан секундандаа би түүнээс мэдэх гэсэн мянга мянган асуултынхаа хариултыг бүгдийг мэдэж чадсан юм. 

Тэр хэдийнээ дөрвөн жилийн өмнөх миний мэддэг таньдаг байсан Бён Бэкхён байхаа больсон байлаа. Дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч байсан надаар үргэлж тоглоом тохуу хийж хөгжилддөг Бэкхён биш болчихож. Дөрвөн жилээр хөгширсөн гэдгээ баталж байгаа юм шиг л тэр намба суучихсан байх нь тэр. Гэсэн ч түүний дулаахан харц, сайхан инээмсэглэл хэвээр байгаад би баяртай байна.

Харин одоо надад нэг л асуулт байна~ би одоо ч түүний хувьд дунд сургуулийн жаал хэвээрээ юу? Одоо ч би түүний хувьд эмэгтэй хүн биш зүгээр л дүү нь үү? Гэдэг надад юу юунаас ч илүү сонин байна.. бас энэ асуултууд эерэг хариулттай байгаасай гэж хүсэж байна..

Бид бүгд хоолоо идэж дуусгаад чухал зүйлийн талаар ярилцана гэж аавын сануулснаар зочны өрөөнд цуглалаа. Яагаад ч юм саяхан сайхан байсан уур амьсгал учир битүүлэг нам гүмээр солигдоход аав гүнзгий амьсгаа авснаа ам нээлээ.

Аав: заа хүүхдүүд минь.....

Аав ингэж хэлээд Бэкхён ах, бид хоёр луу хараад: хоёр өвөөгийн чинь гэрээслэл ёсоор та хоёрыг дөнгөж төрөхөд л бид та хоёрын хувь заяаг холбон хувь заяаны улаан утсаар амьдралыг чинь холбосон юм.

Бидний хэн хэн нь юу ч хэлсэнгүй, аавын ярианд анхаарал хандуулж цааш юу гэхийг нь тэвчээртэй хүлээж байсан ч миний зүрх галзуу юм шиг л хурдан цохилж эхлэх нь тэр.

Аав: Одоо та нар ч том боллоо. Тийм болохоор...

Аавын хэлэх үгс улам л гүн гүнзгийг сөхөж бидний хувь заяаны талаар нэг бүрчлэн тайлбарлаж байсан ч би хувь заяаны улаан утас гэх энэ үгнээс цааш юу ч миний чих рүү урсаж орохоо больж би ч ойлгож ухаарч чадсангүй.. магадгүй хэтэрхий их догдолсноосоо болоод орчлонгоос тасарсан байж ч мэдэх юм.

Аз жаргалтай гэх үг ч одоогийн мэдрэмжийг минь төлөөлж дийлэхгүй хэмжээнд би баярлаж байлаа. Түргэн цохилох зүрхээ болиулах гэж хичээн гараа чанга атгасан ч дээрдсэн зүйл нэгээхэн ч байсангүй..

Аав ямар нэг зүйл хэлээд байгааг би мэдэж байсан ч анхаарал төвлөрөхгүй байсан болохоор би юуг ч тодорхой сонсож чадсангүй. Өөрийгөө тайван байлгах гэж хичээн доош харан сууж байтал гэнэт хэн нэгэн гарнаас минь хөтлөөд намайг тэр өрөөнөөс дагуулан гарлаа.

➷➷➷

Салхи намуухан үлээж хагас шуусан үсийг минь хийсгэхэд би зүгээр л түүнд хөтлүүлэн цэцэрлэгт хүрээлэн дунд алхаж явлаа. Яагаад ч юм тэр юу ч дугарсангүй, над руу эргэж ч харсангүй..

Цаашаа харан алхах түүнийг би араас нь харан дуулгавартай нь аргагүй алхаж байлаа.

Шөнийн тэнгэрт одод түгэж, тэргэл саран нь мэлтийнэ. Намуухан салхины аясаар модны мөчрүүд сэрчигнэн дугарна.

Тэр алхахаа больж нэг газартаа зогссон ч эргэж харсангүй.. намайг хөтлөсөн байсан гараа тэр татаж аваад

Бэкхён: чи хүсэж байна уу? Гэж нам дуугаар асуулаа.

Би: юуг хүсэж байна уу гэж?

Бэкхён: миний эхнэр болохыг?

Би үг дугарч чадсангүй. Ийм асуултанд шууд л тийм гээд хэлчих зориг надад хаанаас ч хаайгаад олдохгүй нь мэдээж тэгээд ч би ичимхий хүн шүү дээ.. 

Бэкхён ах энэ удаад эргэж хараад мөрнөөс минь барин намайг нэрээр минь дуудлаа.

Бэкхён: Жисонаа?

Би: мм?

Бэкхён: надад хэлээч? Надтай гэрлэхийг хүсэж байна уу?

Тэр нүд рүү минь эгцлэн хараад дахиад л түс хийтэл асууж орхилоо. Гэхдээ яагаад надад тэр гунигтай байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Надтай гэрлэх болсондоо тэр баяртай биш байгаа мэт л .. харцанд нь гүн гуниг хурсан мэт.. эсвэл энэ зөвхөн миний төсөөлөл үү?

Би: та хүсэхгүй байгаа юмуу?? намайг эхнэрээ болгохыг хүсэхгүй байгаа юм уу?

Бэкхён ах миний асуусан асуултанд цочирдсон бололтой нүд нь бүлтийж над руу хэсэг харж зогссоноо мөрөн дээрээс минь гараа татан аваад буруу хараад зогсчихлоо.

Би: хүсэхгүй байгаа байх нь.. 

Амандаа бувтнан өөртөө хэлэхдээ би хариугүй урсах гээд байгаа нулимсаа дотогшоогоо залгих гэж хамаг чадлаараа хичээж байлаа. Ядаж л түүний нүдэн дээр уйлчихгүй гэсэндээ хөмхийгөө зуун тэсэж байтал тэр эргэж хармагцаа намайг тэвэрч аваад толгойгоо мөрөн дээр минь тавиад санаа алдлаа.

Түүний бүлээн амьсгал хүзүүнд минь мэдрэгдэх нь хамаг биеийг минь эрвэгнүүлж орхиход би түүнээс мултрах гэж оролдсон ч тэр тэгүүлсэнгүй.

Бэкхён: би хүсэхгүй байна!

Түүнийг ингэж хэлэхэд бие минь тэр чигтээ царцчих шиг болж зүрх хөндүүрлэн өвдөж эхэллээ. Саяхан уйлахгүй гэж тэсэж байсан би хэдийнээ нулимс урсгасан байх нь тэр..

Хэрцгий юмаа! Бён Бэкхён!! Ийм үгийг шууд хэлчих юм бол миний гэх энэ өчүүхэн сэтгэл минь хэдэн хэсэг бутарчихна шүү дээ~ иймхэн зүйлийг ч мэддэггүй хэрэг үү? Та?

Бэкхён: бидний ирээдүйг бусад хүмүүс хүссэнээрээ бичиж байгаа нь шудрага бус байна!

Тэр намайг өөртөө улам л наан тэврээд ам нээсэн нь байдлыг улам л дордуулж байв.

Би: уучлаарай, гэхдээ наад үгээ намайг тавьж байгаад ярьчихаж болохгүй юу? гэж бухимдангуй хэлэхэд минь тэр надад улам л наалдаад толгой сэгсэрснээ: хэрвээ тэгвэл би ичнэ шдээ~

Би: сэтгэлийг минь шархлуулхаасаа ичсэндээ энгэрт минь наалдлаа гэж үү? интгэхийг хүсээгүй ч та огт өөрчлөгдөөгүй байна! Бүр огтхон ч шүү! 

Түүнийг өөрөөсөө түлхэхдээ би өөрийн мэдэлгүй нүднээс урсаж эхэлсэн нулимсаа арчаад  түүнээс харц буруулж өөр тийш харан зогслоо. Өөдөөс нь хараад зогссон бол хэлэх гэсэн үгсээ үнэнээр нь хэлж чадахгүй байх гэсэндээ л тэр..

Би: хэдхэн цагийн өмнө таныг харсандаа би хичнээн их баярлаж байсан гээч? Таниас ийм үг хүртэл сонсчихоод миний тэнэг зүрх одоо ч хүртэл тэнэг юм шиг хүчтэй цохилсоор байна. Гэтэл та энэ мэтээр хувиа хичээсээр л байх уу? хэн нэгний сэтгэлийг өөрөөсөө түлхэхдээ ичиж байгаа тань шиг хүнийг хараад би бүр гайхашаа барчихлаа! Хүн ийм ч байх гэж дээ!

Бэкхён: Жисонаа~

Би: болноо~ би ойлголоо. Бүгдийг нь сайн ойлгочихсон болохоор дарин дээр давс нэмээд байлгүй эртхэн харь! Би өөрөө харьчихаж чадна.

Дахин түүн рүү эргэж харсангүй. Баяртай гэж хэлээд бөхийж хүндэтгэл үзүүлсэн ч үгүй. Зүгээр л үүнээс хэтэрвэл асгартлаа уйлчих гээд байсан болохоор, дахиад жаахан л удвал бардам зангаа уландаа гишгээд түүнээс намайг хайрлаач гэж гуйчих гээд байсан болохоор хүйтэн хөндий мэт дүр эсгээд хэргийн газраас зугтаах гэж байна.

Алхаагаа улам л хурдлуулахад зүрхээр хатгуулж амьсгал давчдан байсан ч юу ч болоогүй мэт түүнээс би зугтаж байв. Зүгээр л хүчилтөрөгч үйлдвэрлэхдээ хүртэл бие минь шаналж ядарч байх юм.. Өнгөрсөн дөрвөн жилийн туршид хайрлаж ирсэн түүнийг гэнэт мартана гэж байж боломгүй зүйл болохоор бие сэтгэл минь над руу довтолж байгаа бололтой.. уур хүрмээр юм! миний бие, миний сэтгэл байж бусдын алдаанаас болж намайг, өөрийг минь шархлуулж байна шүүдээ!!

Хацар даган урсах нулимсаа арчин нусаа байн байн татсаар тэр цэцэрлэгээс бараг л тэндээс гарч явтал хэн нэгэн намайг татаад зогсоочих нь тэр. Хэн гэдгийг нь сайн мэдэх тул эргэж харсангүй, ийм дорой байдлаа түүнд мэдэгдмээргүй байна. Хэдий түүний хувьд би зүгээр л бяцхан жаал байсан ч гэсэн. Би өөртөө бол бардам зантай бүсгүй хүн..

Бэкхён: түр хүлээгээч Жисон! Миний хэлэхийг сонс лдоо

Би: юуг сонс гэж? Өөр хэлэх зүйл бас таньд үлдээ юу?

Бэкхён ах намайг өөр лүүгээ эргүүлж харуулсан ч би нусаа татаж хамраа үрэн газар ширтсээр л байв.

Бэкхён: чи юунд уйлаа вэ? хэн чамайг уйлуулаа вэ?

Би: хнн! та л болж мэдэхгүй байв гэж!

Бэкхён ах гэнэт инээд алдаад: чамайг ийм болохоор чинь л би чамайг бяцхан жаал гэдэг юм~ гэж хэлээд тэр дахиад л инээж эрүүг минь дээш өргөөд над руу эгцлэн хараад: би бусдаар ирээдүйгээ төлөвлүүлмээргүй байна. Ойлгов уу? чамд хайртай гэдгээ өөрөө хэлж, чамайг болзоонд өөрөө авч явмаар байна~ бас гэрлэх тухай шийдвэрийг ч өөрөө гаргаж чиний мөрөөддөг романтик гэрлэх саналыг тавьмаар байна! Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг би өөрийнхөө хүслээр бүгдийг нь хиймээр байна~ бусдын заавраар биш~ одоо миний юу гэх гээд байсныг ойлгов уу?

Тэр ингэж хэлээд надаас хариулт нэхсэн аястай толгойгоо дохиход би зүгээр л хэтэрхий адгуу зангаасаа болоод өөрийгөө хүндхэн байдалд оруулснаасаа ичин дэмий л нусаа татан зогсож байлаа.

Бэкхён: манай бяцхан Жисон ч ухаан суух болоогүй л байна даа гэж хэлээд тэр үсийг минь сэгсийлгэн инээмсэглээд: миний зөндөө удаан төлөвлөж ирсэн романтик хайрын төлөвлөгөөг чи ганц л уурлаад шууд бүгдийг нь хүчингүй болгочихлоо шдээ~ ТИЙМЭЭС гээд тэр инээд алдаад: хариуцлагаа хүлээгээрэй~ ойлгов уу?

Би мөн л юу ч дугаралгүй нусаа татаад толгой дохиход тэр пицц хийтэл инээн намайг шоолж байсан ч тун удалгүй гадуур хүрмээ надад нөмрүүлээд духан дээр минь зөөлөн үнслээ.

Бэкхён: чи тэгээд миний эхнэр болохыг хүсэж байна уу? надтай гэрлэмээр байна уу?

Би сая л нэг юм зориг гарган түүний нүд рүү өөрөө эгцэлж хараад хүзүүгээр нь гараа явуулан тэврээд инээмсэглэнгээ толгой дохилоо.

Бэкхён: хайран романтик хуримын санал минь~ одоо ч салхинд хийслээдээ гэж хэлээд тэр дахин  инээснээ: за яахав хэрвээ чи надад бэлэг өгвөл би уурлахаа больё~

Би: юу?? Ямар бэлэг?? Гэж намайг гайхан нүдээ бүлтэгнүүлж байх зуурт тэр бэлхүүсээр минь тэврээд намайг энгэртээ нааж: энэ~ гээд уруул дээр минь үнслээ...

Баярлалаа хувь тавилан минь түүний минь сэтгэлийг надад бэлэглэсэнд..




ЗОХИОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дараагийн хэсгүүд өдөр өдрөөр шинэчлэгдээд явах учраас эхнээс нь нэг сайн уншаад аваарай ^^ 

Жинхэнэ адал явдал, зангилаанууд дараагийн хэсгүүдээс~~

надтай цуг байгаарай ВИНК :*

2 страница20 августа 2019, 07:30

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!