에피소드 1
Тэнгэрт хэдэн мянган одод түгсэн анир чимээгүй шөнө. Тэргэл сар нь ч бас инээмсэглэн буй мэт санагдах намуухан үдэш.
Эрэг рүүгээ зөөлөн хаялах далайн түрлэгийг даган бид зэрэгцэн алхаж байлаа. Бидний хооронд багахан зай байх бөгөөд намуухан сонсогдох далайн түрлэгний дундуур түүний амьсгал ч бас надад тодхон сонсогдоно. Бидний хэн хэн нь дугарсангүй. Зүгээр л түүнийг дэргэдээ байгааг мэдрэх л надад аз жаргал учраас энэ бүхнээс илүүг би хүссэнгүй. Гэтэл тэр эхлээд надад хүрлээ..
Бага багаар ойртон гарыг минь атгахдаа тэр над руу хараад дулаахан инээмсэглэлээрээ инээнэ. Яг энэ л инээмсэглэл, энэ л мишээлийг харах гэж би өдөр бүр үхэхэд ч бэлэн байна. Гэвч тэр минь энэ тухай мэддэг болов уу?
Удалгүй тэр гарыг минь атгасан чигтээ хүрэмнийхээ халаасанд гараа хийхэд би мөн л түүн лүү эгцлэн харлаа.
Тэр: чамайг даарч байгаа байх гэж бодоод гэж хэлээд урьдийн адил дөлгөөхөн инээмсэглэлээ зурсхан үзүүлсэн ч сарны тунгалаг гэрэлд надад тод гэгч нь харагдаж байв. Бид цааш алхсаар нэгэн нууцлаг байшингийн гадна ирэхэд тэр намайг өөртөө наан тэврээд санаа алдлаа.
Би: яасан бэ?
Тэр: салмааргүй байна. Байнга хамтдаа баймаар байна.
Би түүнийг гэнэтхэн хүүхэд шиг зүйл хэлсэнд гайхан инээгээд үсийг нь илэнгээ: бид байнга хамт байх болноо~ үргэлж л тийм байсаар ирсэн шүү дээ гэж хэлэхэд тэр гэнэтхэн намайг дуудлаа.
Тэр: Жисон аа?
Би: мм?
Тэр: Жисон аа??
Би: за~ яасан бэ?
Тэр: хөөш Жисон!! Гэж хэлээд тэр гараа толгой дээр минь тас хийн буулгахад би гүн нойрноосоо сэрэх нь тэр!!
Хэн нэгний зосдолтгүй үглэх бас шогшрох дуу чихнээ чанга гэгч нь сонсогдоход л сая нэг юм би бодит байдалдаа ирж амтат бал мэт сайхан зүүднээсээ хагацлаа.
Кай: хөөе! Арзгараа босоочээ! Хэд хүртэл унтах гээв?
Нойрмог нүдээ нухлан толгойгоо маажингаа би сөөнгө хоолойгоор дугарана.
Би: хэн бэ?! сайхан зүүднээс сэрээчих юм!
Кай: хэн байдаг юм?? эрлэг чинь байна.
Би: юу вээ? Хэн юм бэ? чи? Удаан унтсанаас болж гоожсон шүлсээ арчингаа би дахиад л түүнээс асуулаа.
Кай: КимКа! Байна.
Түүний хэн болохыг би гэнэт мэдээд саяхан салж ядаж байсан нойрноосоо салан түүн рүү дэр шидээд: ааа гараачээ!!
Кай: Яагаад?
Би: муу гаж амьтан! эмэгтэй хүүхдийн өрөөнд юу хийж байгаан!! Намайг уурлан түүн лүү дэр нүүлгэж байх зуур тэр миний сумнуудаас бултангаа инээд алдаад: өө нээрэн чи чинь эмэгтэй билүү?? би чамайг эрэгтэй л гэж боддог байсан шд.
Би: муу тэнэг! гараа гар!! Би хувцасаа сольмоор байна!
Кай: за юун сүртэй юм? гэж хэлээд тэр хаалга онгойлон цааш гарахдаа эргэж хараад: харуулах юмтай ч юм шиг гэснээ над руу хэлээ гаргаад зугтчих нь тэр!
Би: муу тахиа!!
Дөнгөж саяхан намайг сайхан зүүднээс минь салгаж орхиод зогсохгүй шинэ долоо хоногийг маань хар дарсан зүүд болгож орхисон тэр хөгийн нөхөр бол миний багын найз Ким Жун ин! Миний нэрлэдэгээр бол Ким Кай! КИМ-КА! Бусдын нүдээр тэр айхтар стиллэг аль эсвэл царайлаг догь залуу байж болох ч миний хажууд байхдаа элийгээс элий, далийгаас далий нэгэн болчихдог муу талтай.. миний ганц дотны найз болох хөрслөг бор КимКай маань байгаа юм. Гэхдээ түүний элдэв олон янзын дутагдал, муу талуудыг нь үл харгалзан би түүнд сайн! Мэдээж найзуудын хувиар~
Дүрэмт хувцасаа өмсөөд цүнхээ үүрснийхээ дараа толинд хараад өөрөө өөртөө амжилт хүснэ. Өнөөдөр ч бас сайхан өдөр байгаасай гэж!
Би: амжилт! Ирээдүйн Бён гуайн эхнэрээ~
Шатаар доош уруудан буухдаа би Кимка болон ээжийн инээлдэн ярилцахыг сонсонгоо нүдээ эргэлдүүлэн: бялдууч Кимка гэж амандаа бувтналаа. Мэдээж намайг ийм үйлдэл хийж байгааг чөтгөр шиг Кимка мэдэж л байгаа!
Ээж: өө Жисон нь буугаад ирлээ. За та хоёр хоцорлоо хурдхан шиг хичээлдээ явцгаа
Би: за ээжээ бид явлаа шүү!
Ээж: Жисонаа~ эрт ирээрэй өнөөдөр манайд зочин ирнэ шүү
Би: өө гадаа бороо орж байна шдээ~
Кай: өө үгүй ээ
Түүнийг бараг үгээ ч дуусгаж амжаагүй байхад нь үс нь буржийгаад алиалагчийн үс шиг болчихлоо. Ус хүрэв үү үгүй юу шууд л буржийчихдаг түүний хөвсгөр үсийг харан намайг шоолж байх зуур бид гэнэт ширүүссэн бороонд нэвт цохиулж шалба норчих нь тэр!
Кай: эндээс хурдхан шиг холдоцгооё~ гэж хэлмэгцээ тэр гарнаас минь хөтлөөд хаашаа ч юм гүйж эхэллээ.
Бороон дунд нороод зогсоод байж болохгүй ч тэр бидний явах ёстой сургуулийн зүг биш эсрэг зүг лүү гүйж яваа нь л санааг минь зовоож байв. Нэлээд удаан гүйсний эцэст бид бороо орж дуусах хүртэл хоргодох газар олсон юм. Гэсэн ч ямар ч ашиггүй нь бид хэдийнээ шалба норчихсон байлаа. Бид хуучны орхигдсон гэмээр, бараг л балгас болж хоцорсон байшингийн дэргэдэх саравчинд сууж байлаа. Хэзээ нэгэн цагт энэ байшин хэн нэгэн удганы гэр байсан бололтой гэж би бодно. Дэргэд нь байшинг тэвэрч буй мэт ургасан том уд модны мөчир бүрээс өнгө өнгийн унжлага уяж орхисон байлаа. Нэг бодлын гайхмаар сайхан мэт нөгөөтэйгүүр хачин жигтэй байдал нь жихүүдэс ч хүргэмээр юм шиг тийм л сонин газарт бид явсаар явсаар ирчихсэн байв.
Кай: нөгөө Жисонаа~
Би: мм?
Кай: чиний.. чиний хөхөвч чинь гэрэлтээд харагдаад байна~ тэр надаас харц буруулж зогсохдоо намуухан боловч балмагдсан дуугаар хэлэхэд би сая л нэг цээжээ харан юу болоод өнгөрснийг олж мэдээд пормоороо норсон цагаан цамцаа хаалаа. Би хэдий түүнээс ичиж байсан ч өглөөхөн чамд харуулаад байх зүйл байхгүй, би чамайг эрэгтэй л гэж боддог гэж хэлж байсан Кай-г ичсэн янзтай улайсан байгааг хараад уруулаа унжуулан: пшш~ худалч гэж бувтнана.
Кай: даарч байна уу?
Би: мхн даарч байна. Яасан цамцаа өгөх нь үү?
Кай: хэ-хэн! Хэн өгнө гэсэн юм? тэр над руу хараад хэлээ гаргалаа.
Би: мангар Кимка!
Кай: тэр ч яахав бид хэдийнээ хичээлээсээ хоцорчихлоо.
Би: чи л буруу газар луу чирч гүйсэн шүү! Надад буруу байхгүй ээ~ гэж хэлээд энгэртээ гараа зөрүүлэхэд минь тэр нүдээ эргэлдүүлээд: тааваараа л бол!
Удалгүй бороо зогсож бид буцаад сургууль явах ёстой байсан ч яагаад ч юм тэгсэнгүй. Кай халуун уух зүйл олохоор явах зуур би нөгөө саравчиндаа түүнийг хүлээн үлдлээ. Эргэн тойрноо ажиглангаа саравчны дээврээс дусах борооны дуслыг тосож суутал гэнэт өнөөх хуучны байшингийн дотроос сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэж эхэллээ. Эхэндээ би өөрийгөө зүгээр л төсөөлж байгаа байх гэж бодоод тоогоогүй ч эцэст нь би өнөөх байшингийн дэргэд очиж зогсоод хаалгыг нь татаад дотогш орж явах нь тэр. Энэ хүртэл би яаж явж ирснээ огт санасангүй. Хачирхалтай гэгч нь яг л шилжигч шиг гэнэт энд ирсэн гэж л ой ухаанд минь бууж байв. Ямар гээч далдын хүч нь намайг ийш дуудчиха аа?
Хаалгыг бүтэн нээж босгыг нь даван ороход хав харанхуй байсан байшинд гэрэл гялсхийж умбар навсгар байшин доторх бүхэн дээдсийн зиндааны орд харш шиг харагдаж эхлэв. Гаднаас нь хараад хэн ч энэ байшинг дотроо ийм тансаг болохыг мэдэхгүйдээ гэж би уулга алдаж байх зуур тэр үүдний өрөөний хойморт шилэн хоргонд нандигнан хадгалсан ямар нэг эд зүйл харагдлаа. Байшингийн дотоод засал чимэглэлийг хэн гээч мундаг дизайнер зохиогоо юм бол гэж уулга алдмаар сайхан тохижуулжээ. Алтан шаргал цэцгэн хээтэй ханын цаас, алтан шаргал өнгийн унжлагатай болор мэт гялалзсан шигтээ бүхий өргөн том гэрлийн бүрхүүл, цэлгэр том цонхны урдуур унжуулсан мөн л алтан шаргал өнгийн хөшиг үзэгдэнэ. Харин тэр өрөөний хойморт тавьсан өнөөх шилэн хоргоны ар хананд цав цагаан даашинзтай сүйт бүсгүй доголон нулимс унагаж буй уран зураг өлгөөстэй байлаа.
Би юунд ч эргэлзсэнгүй шууд л урагш хурдлан алхсаар өнөөх нулимс унагаж буй сүйт бүсгүйн зургийг харангаа ямар үзэсгэлэнтэй болохыг нь гайхан биширч байхдаа шилэн хоргон дотор нандигнан хадгалсан эртний хийцтэй ээмгийг олж харлаа. Үнэхээр нарийн хийц сайхан чимэглэлтэй тэр ээмэг яагаад ч юм харцыг минь булааж орхих нь тэр.
Яг л "намайг хурдхан аваач дээ" гэж тэр ээмэг надаас гуйж байгаа мэт санагдаж би нэг л мэдэхэд тэр ээмгийг аваад халаасандаа хийж байв. Яагаад ийм тоомжиргүй, хүмүүжилгүй аашилснаа мэдэхгүй нь. Хэн нэгний хувьс үнэтэй эд зүйл гэдэг нь харваас мэдэгдэж байсан ч би зүгээр л өөрийн болгохыг хүссэн юм..
Тэгээд л тэр..
Тэр байшингаас гарсныхаа дараа эргээд саравч луу алхаж байхад Кай гартаа кофе барьсаар гүйж ирээд гарт минь атгууллаа.
Кай: би их удсан уу?
Би: үгүй ээ~ гэж хэлээд би түүн лүү харан инээмсэглэхэд тэр нүдээ бүлтийлгэн над руу харснаа дараа нь над руу ойртон сэжигтэй харцаар нүдээ жартийлган хараад: чи хэрэг тарьчихсан тийм үү?
Би: мангар! Юу гэж тэгэж байдаг юм! Гэж ээрч гацан хэлэхдээ би түүний толгой дундуур цохиж орхиод саравчинд очин суулаа.
Кай: чи өөрөө мангар!
Бид тэр саравчин дор бараг өдөржин суусны эцэст харих ёстойгоо санан гэрийнхээ зүг яарцгаалаа. Эрт ирээрэй гэж хэлсэн ээжийн үгс санаанд орж бид бараг л гүйхээрээ явсаар манайд ирлээ. Кай намайг хаалганы дэргэд үлдээгээд: за баяртай! Гэж хэлээд нэг л эвсэлгүй ярзайхад
Би: манайх руу ороод явахгүй юмуу? Чи одоо харьсан ч гэр чинь эзэнгүй байгаа биздээ?
Кай: үгүй ээ, танайд зочин ирнэ гэсэн биздээ би маргааш ирье за?
Би зүгээр л толгой дохин түүнийг гэр лүүгээ харьж буйг араас нь харсаар хоцорлоо. Тэр цааш хэд алхаснаа гэнэт
Кай: би араасаа сайхан харагддагаа мэднээ~ мангараа одоо гэртээ ор~
Би түүний үгийг сонсоод нүдээ эргэлдүүлэн: пшшш! Урдаасаа бол гамшиг шүү дээ Манай Кимка чинь гэж түүнд сонсогдохоор хэлчихээд гэр лүүгээ гүйн ороход түүний чамайг даа! Гэх дуу тэр хавиар нэг хадаж байлаа.
ХАХА! Чи өөрөө л эхэлсэн шдээ~
Гэрийнхээ хаалгыг нээн дотогш ороод заншил ёсоор хамгийн чангаараа: би ирлээ~~ гэж орилоод гутлаа тайлан зочны өрөө рүү ороход над руу гурван хүний нийт зургаан нүд бүлтийн харж байв!
Аав: энэ хүүхдийг дээ чанга дуутай гэдэг нь. Эмэгтэй хүүхэд байж! гэж аавыг санаа зовсон янзтай хэлэхэд хажуугаас нь хуучны хөрш маань байсан Бён ах инээд алдан ийн хэлнэ.
Бён ах: манай Жисон чинь угаасаа л ийм чанга дуутай сахилагагүй охин байсан шүү дээ.
Ээж араас орж ирэн: ах эгч хоёртойгоо мэндэл. Миний охион~
Би: за~ сайн байна уу? Гэж хэлээд хуучны хөрш буюу аав ээжийн маань хамгийн дотны найзуудтай мэндлэн бөхийхөд
Эгч(Бён ахын эхнэр): сайн сайн. Жисон ч ёстой хөөрхөн охин болжээ. Манай Бэкхёныг тоох болов уу даа. Гэж хэлээд ээж рүү харан инээхэд би нүдээ бүлтийлгэн ээж рүү, дараа нь аав руу харлаа.
Ээж эгч рүү харж инээгээд: юу гэж дээ тийм юм гэж юу байхав дээ~ дараа нь ээж над руу хараад: за миний охин хувцасаа сольчихоод буугаад ир.
Би:аа-аан зззза гэж ээрч мууран байж хэлчихээд дээшээ өрөө рүүгээ гүйлээ
Миний ойлгосноор бол тэд биднийг нийлүүлэх гэж хичээдэг бололтой. Бэкхён ах бид хоёрыг нийлүүлэнэ гэдэг чинь... биднийг гэрлүүлнэ гэсэн үг үү?? Гэж би өөрөө өөрөөсөө асуухдаа халуу дүүгэх хацраа барин аз жаргалтайгаар инээд алдлаа. Хэрвээ энэ үнэн бол ямар сайхан бэ?
Бүхэл бүтэн дөрвөн жилийн туршид хайрласан тэр хүнтэйгээ хувь заяагаа холбоно гэдэг бол миний мөрөөдөл. Анхны минь хайр болохоор тэр хүн миний хувьд юу юунаас ч илүү үнэ цэнэтэй байдаг юм.. тиймдээ ч шөнө бүр ижил зүүд зүүдэлж түүнтэй болзож байна гэж мөрөөддөг байх..
Түүнийг ирнэ гэж найдахдаа би өөртөө хамгийн сайхан зохидог цэцгэн хээтэй даашинзаа өмсөөд уруулаа үл ялиг өнгөлөөд доод давхар луу буулаа. Шатаар доош буух зуурт аав Бён ах хоёрын инээд алдан ярилцах дуу гэрээр нэг цуйраатаж байв.
Манай аав ийм чанга инээдэг бил үү?? Гэж би хэсэгхэн зуур гайхасхийснээ гал тогоонд ороход ээж урдаас жимс өгөөд зочны өрөө рүү буцаачих нь тэр.
Тэр хүн ирээгүй бололтой~ гэж өөртөө хэлээд уруулаа унжуулан зочны өрөө рүү явж ороход аав ах хоёрын дэргэд Бэкхён ах инээмсэглэн сууж байлаа.
Зүрх түг түг хийн хурдтай цохилж эхэлхэд би сая л ухаан орж харцаа Бэкхён ахаас салгаад эдний өмнө байх ширээн дээр жимстэй тавгаа тавьлаа. Байнга хардаг байсан тэр төрх ялимгүй өөрчлөгджээ. Жимсээ тэдний урд тавьмагцаа л эргээд хаалга руу зүглэсээр гал тогоо руу яархад тэр араас дагаад ирэх нь тэр.
Араас минь дуудсан ч сонсоогүй мэт царайлан урагш алхахад тэр гарнаас минь татаад намайг зогсоочихлоо. Зүрх минь юу юунаас ч илүү хурдтай цохилж, амьсгал ч үүнийг даган хурдсаж байлаа. Гэсэн ч тэр юу ч хэлсэнгүй.. би ч мөн адил...
Бид зочны өрөө гал тогооны өрөө хоёрын дунд байдаг үүдний өрөөнд зогсож байлаа. Түүний намуухан амьсгал чихэнд сонсогдож над руу улам л ойртож буй нь мэдрэгдэхэд би сандарсандаа түүнээс гараа татаад түүнээс үл ялиг холдлоо.
Бэкхён: сайн сууж байсан уу?
Хамгийн сүүлд сонсож байсан түүний хоолой хэдийнээ өтгөн болоод гүн болчихсон байлаа. Яг л би хэдийнээ эр хүн болчихсон гэж байгаа мэт, үүнийгээ надад мэдэгдэх гэж буй мэт санагдана..
Би улайсан хацраа нуух гэж хичээн буруу харсан чигтээ толгойгоо дохиход тэр инээд алдаад: том болчихжээ чи~ гэж хэлээд үсийг минь илэхдээ дахин гараас минь атгалаа.
Түүний дэргэд байгаа нь хөтлүүлээд зогсож байгаа нь л намайг хангалттай бачимдуулж хүчилтөрөгчөөр хангалттай дутааж байсан ч сүүлийн үйлдэл нь намайг бүр цочролд оруулж орхисон юм. Яг л би амьсгалахаа мартсан мэт тэр чигтээ гацаж орхиход тэр надад тухгүй байгааг анзааран гараа татаад авах нь тэр.
Бэкхён: заза.. би буцаж орохгүй бол тэд намайг гайхах байх..
Би дахиад толгой дохилоо.
Бэкхён: Жисонаа?
Нэрээр минь дуудахад нь нүүрэнд минь бяцхан мишээл тодорч би түүн рүү яльгүй эргэн харахад тэр инээмсэглээд: санасан шүү~ гэж хэлээд буцаад зочны өрөө рүү орчих нь тэр.
Маш удаан хугацааг ардаа үлдээсний эцэст тэр өөдөөс минь хараад инээмсэглэж байна.
Удаан хугацааны туршид үргэлж түүнийг санасаар ирсэн сэтгэл минь яг одоо хайлж урсаж байх шиг байна.. зөвхөн царайг нь харах төдийд, хоолойг нь сонсох төдийд, ганцхан инээмсэглэлийг нь харах төдийд бяцхан зүрх минь ачааллаа дийлж чадахгүй цээжин дотор гомдол мэдүүлж байлаа.
Би ч бас чамайг, бишээ~ би ч бас таныг санасан.. маш их .. бүр маш их.. таны төсөөлж чадах тэр хэмжээнээс хэд дахин илүүтэйгээр таныг би санасан шүү~ дахиад таныг харсандаа баяртай байна..
Бён Бэкхён!
ЗОХИОГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дараагийн хэсгүүд өдөр өдрөөр шинэчлэгдээд явах учраас эхнээс нь нэг сайн уншаад аваарай ^^
