에피소드 4
Саарал үүлс тэнгэрийг бүрхсэнтэй нэн адил залуухан хосыг ч бас нам гүм байдал бүрхэн авсан байлаа. Магадгүй тэдний дунд ялихгүй асуудал гарсан байж мэднэ. Ямартай ч хоёул дуугаа хураан цонхоор гадагш ширтэж суух нь сэтгэлд эвгүй ч юм шиг. Ширүүн бороо өмнөх шигээ л асгарсаар.. Тэнгэр хүртэл тэднийг таамагласан мэт ийм нөхцөл байдал руу түлхжээ. Залуу хар хүүгийн дулаахан инээмсэглэл зүсрэх бороон завсраар шургалан алга болсон юм болов уу? Жолоогоо атган уруулаа хазлах түүнийг Жисон харсан ч үг хэлж чадсангүй.. түүнийг ам нээхийг л тэр чимээгүйхэн хүлээнэ.
➷➷➷
Шүхэр байгаагүйгээс бид машинаасаа гарч чадалгүй дэмий л машин дотроо суусан хэвээр.. Хүйтэн бороо шаагин орсоор цонх тогшин доош урсах зуурт машин доторх дулаанаас болоод цонх цантаж эхэллээ. Ах руу харж чадалгүй харц буруулан гадагш харсан байсан надад одоо харах зүйл үлдсэнгүй.. Хэдэн минутын өмнөх банталт минь хэр удаан үргэлжлэхийг чөтгөр ч мэдэхгүй биз. Тийм дээ ч хамаг л чадлаараа тайван байх гэж хичээн удаан амьсгалж байлаа. Удаан хугацаанд чимээгүй байсан ах хоолой засахад би түүн лүү харцаа шилжүүлэв.
Бэкхён: Жисонаа? бидний хуримын талаарх яриаг санаж байна уу?
Нам гүмийг эвдэн тэр ам нээсэн ч таатай сэдэв биш гэдэг нь түүнийг хөмсгөө үл ялиг зангидсанаас л би шууд мэдлээ. Яг л жаахан дүүгээ аргадаж байгаа мэт эвлэг хэлж байгаа нь намайг улам л тавгүйтүүлнэ.
Би: тиймээ~
Ямар нэг муу мэдээ л биш байгаасай гэж дотроо залбирангаа түүн лүү харахад ах гараас минь атгаад муухан инээмсэглээд: эцэг эхчүүд маань ярилцаад чамайг ахлах сургуулиа төгсөсний дараа болгоё гэж байсан юм.
Би: тиймээ би энэ талаар мэдэж байгаа.
Ах: Урагшилсан бололтой..
Би: урагшилсан гэнээ? Яагаад гэнэтхэн-
Бэкхён толгой дохин над руу хараад: уучлаарай чамайг ахлах сургуулиа ч төгсөөгүй байхад гэрлэх болсонд..
Тэр миний төлөө үнэхээр санаа зовдог бололтой.. чин сэтгэлээсээ надад хайртай бололтой.. гараас минь зөөлөн атган над руу ширтэх тэр хүнээс дулаахан ялдамхан бүхэн мэдрэгдэж байлаа. Би яавал дээр вэ?
Нухацтай царайлан суух түүний санааг улам зовоохгүй гэсэндээ би ядмаг боловч инээмгэлээд: ээе~ зүгээрээ надад санаа зовох хэрэггүй дээ! Тэгээд хурим хэзээ болохоор болсон юм?
Бэкхён: зүгээр юм шиг жүжиглээд хэрэггүй ээ~ чамд ямар байгааг би сайн мэдэж байна.. Ийм насан дээрээ бүгд л хүссэн бүхнээ хийхийг л бодно шдээ.. Гэтэл надаас болоод чи тэгэж чадахгүй болчихлоо.. Чиний хүсдэг романтик бүхэн салхинд хийсэх нь~~
Тэр харцаа бууруулан буруу зүйл хийсэн мэт аашилж байлаа. Гэхдээ тиймээ... магадгүй түүний хэлсэн бүхэн нь үнэн байх.. Би ганцхан түүний эхнэр болохыг хүсдэггүй.. Надад өөр олон мөрөөдөл бий! Өсвөр насны охин бүрийн хүсч мөрөөддөгтэй адил би романтик болзоонд явж, маш удаан үерхсэний эцэст гайхамшигтай гэрлэх санал хүлээж авахыг хүсдэг. Мэдээж энэ зүгээр л наад захын жишээ.. Би загвар зохион бүтээгч болохыг хүсдэг.. Түүнийхээ төлөө ч чадах бүхнээ хийж байгаа.. Өөртөө зориулж оёсон даашинз хувцаснууд шүүгээгээр минь дүүрэн бий.. дэлхийд алдар нэрд гарсан хүн бүхний худалдан авахыг хүсдэг хувцасны брендтэй болохыг ч хүсдэг. Тийм байлаа гээд би түүнд хайртай байхаа хэзээ ч больж чадахгүй шүү дээ! Над шиг жаахан охин жинхэнэ хайр гэж юугаа мэддэг юм гэж хүмүүс бодож магадгүй л юм. Гэхдээ би сэтгэл зүрх минь намайг хуураагүйг сайн мэднээ. Хэнээр ч хэлүүлэлтгүйгээр..
Түүний эхнэр болохыг би хүсдэг.. хамтдаа өдөр бүр байхыг, хоромхон ч түүнээсээ холдохгүйг би хүсдэг. Ирээдүйд болох зүйл ялимгүй наашилсан төдий.. тэгээд л болоо..
Хэр удаан бодол болсноо би анзаарсангүй. Шийдвэрээ гаргасасны дараа түүн рүү харахад тэр цантсан цонхоор бүдэг харагдах гадаад орчныг ажин байв. Энэ хугацаанд гараас минь атгасан хэвээр байгааг хараад санаа минь амрах шиг.
Би: убба?
Бэкхён: мммм~ тэр инээмсэглээд: удахгүй бороо зогсох нь..
Би: гайхсан уу? Гэнэт чимээгүй болчихоор?
Бэкхён: юу гэж дээ? Сахилгагүй Жисон гэхэд удаан томоотой байлаа шүү чи~
Би: юу?!!
Бэкхён: за за уучлаарай даа..
Би: юу гээч ахаа? Гэрлэлтийн талаар санаа зовохгүй байсан ч болноо.. би зүгээр~
Бэкхён: үнэхээр үү?
Би: мхн~ харин гэрлэснийхээ дараа харамсав аа? Би үнэхээр ааштай эхнэр болох байх шүү?!
Бэкхён: юу? Энэ хүүхэд чинь харин! Ан Жисон биш гээд хэлчих вий гэсэн шиг л..
Би: хөөх тэрийг хардаа?
Бэкхён: ярианы сэдэв өөрчилж байгааг нь хараачээ~ чамайг бяцхан жаал гэж боддог бодлоо одоо хаях хэрэгтэй бололтой. Алив~ гээд гараа дэлгэхэд нь энгэрт нь наалдан тэврүүллээ.
Би: байз даа? та тэгээд намайг бяцхан жаал гэж боддог байсан байж дурласан гэж үү? Гэж намайг өдсөн аястай асуухад тэр балмагдсандаа хоолойгоо засан надаас холдох нь тэр.
Тиймээ! Бён Бэкхён гуай би таниас хариугаа авч байна. Унтаж байх хойгуур минь намайг нууцаар харж түүгээрээ намайг шоглосны хариу энэ!
Өөрийн эрхгүй нүүрэнд минь чөтгөрийн инээмсэглэл тодорч би хуруугаараа түүний бүсэлхий хэсэг рүү хатгахад ах год хийтэл цочихдоо машиныхаа дээврийг мөргөчихлөө. Инээдээ барьж ядаж байхад ах толгойгоо барин ёолсоор над руу харахад нь би хэлээ гаргаад зовхио доош татан толгойгоо хоёр тийш хаялахад ах гэнэт санаа алдах нь тэр..
Бэкхён: тиймээ би яагаад чамайг бяцхан жаал гэдгийг мэдсээр байж дурласан юм болоо?? Яагаад юм болоо?? Мм?
Энэ миний хүссэн хариулт биш байна шдээ!
Би нүдээ эргэлдүүлэн элгээ тэврээд: Хнн!! Та яасан муухай юм бэ!
Түүнээс харц буруулан уруулаа унжуулахад ах инээд алдсан ч удалгүй над руу бага багаар ойртож буй нь мэдрэгдлээ. Үүний харин би цухалдсандаа гараараа нүүрээ сэвж тэр чихэнд минь аяархнаар шивнэн: ийм болхоор чинь~
Би ах руу хүзүүгээ эргүүлэн харахад: ямар болохо-
Түүний бүлээхэн чийглэг уруул хоромын дотор л минийх дээр бууж урт савхан хуруунууд нь хацарт минь хүрлээ. Гэнэтийн үйлдэлд нь цочирдож бүлтийж орхиход ч ах надаас уруулаа салгасангүй. Миний хариу үйлдэлд сэтгэл нь ханасан бололтой нүүрэнд нь баясал тодорч уруул нь үл ялиг татагдах нь түүнийг инээмсэглэж буйг гэрчлэж байв. Эрүүг минь үл ялиг дээш өргөж доод уруулыг минь зөөлөн сороход гэнэт зүрхний цохилт хэвийн хэмжээнээс хэд дахин хол давж хэвлийг минь хэдэн мянган эрвээхийг дотроос нь мөргөх шиг бие минь эржигнэх нь тэр. Нүдээ өөрийн мэдэлгүй анин бага зэрэг өндийлөө.
Бидний үнсэлт уруул шүргэх төдий байсанд би хэдийнэ дасаж орхисон нь энэ байж. Магадгүй ахаас илүү зүйл хүлээгээгүй минь намайг ингэж их сандрахад хүргэсэн байх.. Түүний нөгөө гар хүзүүн дээр минь тавигдаж ах намайг өөр лүүгээ улам ойртуулахад би илбэдүүлсэн мэт л түүнийг даган хөдөлнө. Үнсэлт нь намайг өөр лүү гээ соронзон мэт татаж би ч уруулаа түүнийхээс хором ч салгахыг үл хүсэх хэмжээнд догдолсон байлаа. Ах надаас нэг уруулаа салгах гэж холдох боловч хором ч өнгөрөөгүй байхад бидний уруул соронзон мэт л нэг нэгэн дээрээ эргэн наалдах аж. Гар минь өөрийн эрхгүй өргөгдөж ахын цээжин дээр тавигдахад цээжнийх нь гүнээс хурдтай цохилох зүрх надтай тэр даруй мэндлэллээ. Нөгөө гараа өргөн түүний хүзүүн дээр тавихад хуруу минь түүний чихийг шүргэж байв.
Цантсан цонхны цаанаас тогших борооны чимээ бага багаар бүдгэрч байх үед л бид уруулаа салгалаа. Хэр удаан зүрхэнд мэдрэгдсэн тэр нандин мэдрэмж үргэлжлснийг, дахин хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй нь.. Уруул минь түүнийхээс холдох мөчид амьсгал хүндэрсэн байсныг л санаж байна.
Улайсан хацраа даран би ахаас харцаа салган өөр тийш харахад ах гарнаас минь дахин атгаад: хэтэрхий гэнэн хүүхдээрээ байгаад чинь би хайртай, хэтэрхий цагаахан сэтгэлтэйд чинь ч бас хайртай.. дурьдаад байвал дуусахгүй олон зүйлс намайг чамд дурлуулсан байх.. миний мэдэхгүй зүйлс ч бас байгаа байх..
Ах гарыг минь дээш өргөн уруулдаа үл ялиг хүргээд: дурласан хүн нь чи гэдэг л үнэн байхад хангалттай~~
➷➷➷
Томчуудын төлөвлөснөөр бидний хурим анх яригдаж байснаасаа хоёр жилээр урагшилсан нь одоогоор хоёр долоо хоногын дараа болох нар сарны энерги дэлхийд хурах өдөр болсон юм. Тэдний хэлснээр энэ өдөр ураг барилдах нь хамгийн сайн ёр гэсэн.
Харин бид миний хичээлгүй ахын амардаг өдрүүдийг тааруулж болзох гэсээр өдөр хоног урсаад өнгөрөх шиг л хуримын өдөр ойртож байлаа. Тиймээс амралтын өдрүүдийг би бараг л хоног тоолон хүлээсээр ахтай аль болох хурдан уулзахаар хичээл даалгавар гэрийн ажлыг нэгэн зэрэг зохицуулах гэж сэнсэрч унах нь л холгүй байж байна. Аз болж хүсэн хүлээсэн амралтын өдрүүд минь ч хаяанд ирлээ.
Бид өнөөдөр зугаалгаар явна гэж тохиролцсон. Ахад ямар ч чухал ажил гарсан бай намайг заавал дагуулж очих газар байгаа гэсэн учир би ийнхүү догдлон хүлээсэн юм л даа.. Толинд харан өөртөө зориулж оёсон яагаан даашинзаа өмсөөд дээрээс нь цагаан өнгийн дэнимээ сул нөмрөөд инээмсэглэлээ.
Гайхалтай. Би үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Тэгээд шатаар доош буун ахад гэж бэлдсэн хоолоо аваад гэрээс гарах гэсэн ч гэнэт чухал зүүлээ авахаа мартсанаа санан өрөө рүүгээ гүйж өнөөх алдарт ээмгээ хайж эхлэлээ. Толины ард өөрөөсөө ч хүртэл нууж тавьснаа хайж хайж, сүүлд л нэг санан түүнийг гаргаж ирэхдээ үзүүртэй шигтгээнд нь гараа эсгэчих нь тэр. Хуруунаас минь цус нэг нэгээр дусаж эхлэхэд яагаад ч юм тэр ээмэг улам гялтганаж үзэгдэв..
Би: хмм өнөөдөр чамайг зүүх өдөр биш бололтой.
Цус дахин урсахаас сэргийлэн шархаа амандаа хийж явсаар гараа боогоод эргээд өрөөнөөсөө гарах гэсэн ч ээмэг дахин гялалзаж харагдаад болсонгүй.
Би: за яахав...
Бараг л өрөөнөөс гарч явсан би эргээд толины өмнө зогсоод ээмгээ зүүн инээмсэглэхэд ард минь саарал зүйл гялс хийх шиг боллоо..
Би: буруу харсан юм байх даа? Хмм~
Сагстай хоолоо барьсаар гэрээс гарахдаа хаалгаа түгжихээ ч бас мартсангүй. Аав 7 хоногийн томилолтоор Дэгү явсан учир хуримийн урьд орой л ирнэ. Харин ээж эгч хоёр хуримын бэлтгэл ажил гээд завгүй. Иймээс л гэр эзэнгүй байгаа юм. Тиймээс бид өнөөдөр эрх чөлөөтэй..
Сагсанд хийж бэлтгэсэн хүнсний зүйлсийг маань ах надаас авч арынхаа суудалд тавиад намайг ч бас машиндаа суулгав. Хөдөлгүүр асаж бид замдаа гарахад би Кимка-г зам гарч явааг хараад түүнтэй Бэкхён ах ирснээс хойш хүн шиг тухтай ярих зав гараагүйд сая л анзаарлаа. Тэр өдөр гэнэт гүйгээд явснаас хойш би олон жил нөхөрлөсөн шигээ байхаа больсныг одоо л мэдэж байгаадаа би өөрөө ч цочирдоод авсан юм. Түүнтэй ойрын хэдэн хоногуудад болсон зүйлсийг ярих хэрэгтэй юм байна...
Бэкхён: яасан бэ? Таньдаг хүнээ харсан юм уу?
Би: мм~ Кимка байна.
Бэкхён: аан танай найз уу? Зогсох уу?
Би: зүгээр ээ. Дараа л болъё доо..
Бидний хүрэх ёстой газар бодсоноос тийм ч хол байсангүй хорь гаруй минут яваад л ах төв замаас гарч цааш явсаар зогссон нь эртний хийцтэй байшин байсан юм. Ирэх замын турш ах надтай яриа өрнүүлэн өнгөрсөн дөрвөн жилийнхээ сонин хачинаас надад дуулгаж байв. Тэр хугацаанд хаана юу хийж байсан, хэнтэй дотно болсон гэх зэргээр надад бүх л зүйлийг ил болгон ярьж байхад би бүгдийг нь чих тавин сонсож байлаа... мэдээж миний дэргэд нь байгаагүй цаг хугацаа надад үргэж сонин байсан.. сонсоход ч бас сонин байсан нь мэдээж. Ах намайг дагуулан дотогш ороход тэр байшинд хэн ч байсангүй. Авч ирсэн зүйлсээ хаалганы дэргэд тавиад дотогш ороход тэр байшингийн хойморт байрлах том тавиур дээр нь нас тогтсон эмэгтэйн зураг тавьсан байлаа.
Ах гарнаас минь бариад намайг тэр зүгт дагуулан алхахдаа: чамтай танилцуулахыг хүссэн хүн маань байгаа юм. Гэхэд би түүний хэний тухай яриад байсныг ойлголоо. Зурагны өмнө сөхөрч суун хүндэтгэл үзүүлэн бөхийхөд
Бэкхён: сайн сууж байсан уу эмээ? Хүү нь ирлээ.. Энэ хүн миний эхнэр болох хүн байгаа юм.. Жисон-аа.. мэндлээрэй..
Би: сайн байна уу эмээ~Намайг Ан Жисон гэдэг..
Бэкхён: Энэ манай эмээгийн маань төрсөн гэр байгаа юм. Нагац эгч маань энд амьдардаг л даа. Гэхдээ ажлаар америк явчихсан байгаа.
Би: яагаад эзгүй гэр онгорхой байгаа юм бэ?
Бэкхён: юу гэж дээ.. Гэрийн даамал эгч л энд байгаа. Тэгээд л Нагац эгч яваад долоо хонож байхад цэвэрхэн хэвээрээ байгаа юм.
Би түүнд хариу болгож толгой дохин инээмсэглэхэд ах сая л санаа нь амарсан бололтой инээмсэглэж харагдлаа.
Ахын бага насаа өнгөрүүлсэн газар гэж мэдмэгцээ л надад энэ газар үнэхээр үнэ цэнэтэй санагдаж эхлэлээ. Манай хөрш болж нүүж ирэхэд ах хэзээний 12 болчихсон настай байсан юм.. Тиймдээ ч би бяцхан Бэкхён ямар байсан бол гэдгийг мэдэхийг хүсэж сониучирхаж байлаа. Ашгүй бурхан намайг сонссон бололтой хананд өлгөсөн байсан ахын багын зураг тэр хоромд нүдэнд тусан ойртож очиход зурагны өнцөгт бичсэн байв.
Дөнгөж 3 настай байсан байх нь..
Хажуудах зургийг би ахын зураг гэж бодоогүй ч мөн л тайлбарт нь түүний нэр байх нь тэр. Одоо байгаагаас нь ялгагдах зүйл байгаагүй ч ах эмэгтэй ханбуг өмсөөд уруулаа будчихсан байсан нь намайг багагүй цочирдуулсан юм.
Гэсэн ч хэн ч харсан энэ жаалыг ах мөн гэж итгэлтэйгээр хэлэхээр тийм л зураг байв.
Би: ахаа? энэ та мөн үү? Гэж намайг хуруугаараа заан харуулхад ахын нүд байдгаараа томорсноо гэнэт гүйж ирээд тэр зургийг хананаас аваад нурууныхаа ард нуучихлаа.
Би: яаж байгаа юм?
Бэкхён: энэ би би-шээ!
Би: яаж ч харсан та л байна шдээ~
Ах нүдээ эргэлдүүлэн зургаа буцааж өлгөөд: нээрээ би биш шүү!
Би: мөн л байна шдээ! Мөн!
Бэкхён: БИШ!
Би: МӨН!
Бэкхён: БИШ!
Би: МӨН!
Бэкхён: БИШ!
Би: БИШ!
Бэкхён: МӨН!
Би: ахахаха! Тээр та мөн л юм байна шдээ!
Ах сая л нэг өөрийнхөө амаар хүлээн зөвшөөрсөн үг хэлснээ мэдээд нүүрээ даран гараад явчих нь тэр..
Би: анхнаасаа л ойлгомжтой байсан шдээ~ гэж амандаа бувтнасан ч түүний ичсэн царайг нь харахын тулд би араас нь гүйн гарлаа..
Байшингийн урдах жижигхэн зүлгэн дээр ах юу ч болоогүй мэт суусан байсан ч нүүр нь час улаан болчихсон байх нь тэр.
Хөөрхөн гэдэг нь~~ ийм царай гаргасан байгааг анх удаа л харж байгаа учир яагаад ч юм надад үнэхээр нандин хором юм шиг санагдаж байлаа. Гартаа барьсан сагсаа түүний дэргэд тавиад дотроос нь бэлдсэн бүхнээ гаргаж тавихад ах ямар ч хөдөлгөөн хийлгүй өмнөх шигээ суусаар л байв.
Би: ахаа эндээс идээрэй би бүгдийг нь өөрөө хийсэн шүү~
Би: убба? Убба?
Ах надаас нүүр буруулсан чигтээ миний өгсөн жигнэмэгийг аван амандаа хийгээд зажлангаа: амттай юм гэж сул дуугаар хэллээ.
Би: Ичих хэрэг юу байнаа?? Тэр зурган дээр хөөрхөн л гарсан байсан шдээ~
Бэкхён: тэгэж хэлж байгаа байж чи шоолоос инээгээд л байна шдээ~
Би: за за уучлаарайдаа~
➷➷➷
Биднийг гэрлүүгээ явах замд нар хэдийнээ жаргаж бүрий орох дөхсөн байв. Ахын машин гэрийн гадна ирэхэд бид машинаас буун хөтлөлцөн алхсаар хаалганд тулж ирлээ.
Бэкхён: дахиад долоо хоног хүлээх хэрэг гарах нь дээ~
Би: үгүй шүү ах гуай~ бид хуримын даашинзаа өмсөнө,хуримын зураг авхуулна гээд хийх ажил энэ долоо хоногт зөндөө байгаа шүү~
Бэкхён: тэнэгхэн минь дээ~ тэр чинь ямар болзоо юм уу?
Би: тийм ч юм уу? Гээд инээд алдаад: та маргааш ажилтай юм чинь эртхэн харьдаа~
Бэкхён: за тэгвэл явлаа шүү~
Би: за баяртай~
Бэкхён: явлаа шдээ?
Би: баяртай болгоомжтой яваарай~
Бэкхён: нөгөө энэчээ~ гээд хацраа заагаад: баяртай гээд хэлээд өгөөч?
Хүүхэд шиг шалтаг гаргаад зогсож байгаа түүнийг хараад хайр хүрэх шиг.. инээд ч хүрэх шиг... цаг үргэлж л намайг жаахан гээд байдаг хүн надаас дутхааргүй эгдүүтэй царай гаргаж байгаа харах сайхан байна. Аз жаргалаар намайг цэнэглэж байгаа юм шиг л..
Түүн лүү аажмаар дөхөж очоод бүсэлхийгээр нь гараа оруулан тэвэрхэд ах дуртай нь аргагүй зөрүүлж тэврээд инээд алдаж байв.
Би: долоо хоног ажиллах цэнэг өгч байгаа болохоор сайн цэнэглээд аваарай~ гээд хацар дээр нь үнслээ.
Бэкхён: эндээс хурдан цэнэглэх арга байгаа шдээ~ Жисонаа~
Би: тэр аргыг хуримын өдрөө үлдээе за? Одоо би орлоо шүү~ болгоомжтой яваарай~
Түүний дэргэд огтхон ч ичээгүй нүүр хагарсан мэт царайлж байсан ч үүнээс илүү жүжиглэж чадахгүйгээ би мэдээд гараа хурдхан татаж аваад хаалгаа гялс онгойлгоод орлоо. Түүний царайг ч олигтой харж чадалгүйгээр яваад орчихсондоо бүр ч ичиж байв. Ах одоо намайг шоолоод байж байгаадаа гэж бодохоос улайсан хацраа дарсаар өрөө рүүгээ гүйн ороод орон дээрээ уналаа.
Урт өдрийн аялал намайг ядрааж орхисоныг ч мэдэхгүй догдлон хэвтхэд түүний уруулаа унжуулж суусан нь санаанд орлоо. Цонхоор гадагш харахаар дөхөж очиход тэр машинаа налан зогсоод над руу даллалаа. Амны хайргаараа: сайхан амраарай гэж хэлэхэд би ч бас зөрүүлэн гараа даллана. Түүний машин гэрийн гаднаас хөдлөн явсан хойно ч би цонхны дэргэд хэсэг зогссон юм. Энэ бүхнийг үнэн бодит зүйл гэдэгт итгэж ч чадахгүй нь ээ~
*: ИТГЭХ ХЭРЭГГҮЙ ЭЭ!
Би: ээжээ? Та ирчихсэн үү? Гээд эргээд харахад аймшигийн царайтай саарал дүрс өөдөөс минь харан зогсож байлаа. Айж цочирдсондоо хашгирах гэсэн ч хоолой гадагш гарсангүй.

Сүнс! буг чөтгөр! Алмас! Туслаарай!!
*: УДАХГҮЙ ЭНЭ БҮХЭН ХУДАЛ БОЛОХ УЧРААС гэж хэлээд тэр аймшигтай зүйл намайг нэвтлээд гарчих нь тэр. Мянга мянган зүүгээр намайг шивж хатгаж байгаа мэт тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэхэд би газар бохирлоо. Бүтэн бие минь бүхэлдээ цахилгаанд цохиулсан мэт чичирч салганан газар эвхрэх ч хоолой хорсон гадагш ганц ч авиа гаргаж чадсангүй дэмий л нулимс тасралтгүй урссаар эцэст нь нүд анигдлаа.
Нарны хурц гэрэл над дээр шууд тусахад би хүсэхгүй байсан ч нойрноосоо сэрвэлзэн нүдээ нээв. Хагарсан цонхны дэргэд шалан дээр хэвтэж байгаагаа би мэдээд өчигдөр шөнө юу болсныг саналаа. Үнэхээр тэр бүхэн зүүд биш байх нь гэдгийг мэдээд өндийх гэтэл бүхэл бие минь тэр чигтээ хөндүүр өвчин орсон байх нь тэр. Арай л гэж биеэ даан шал түшин дээш өндийхөд хамгийн түрүүнд харагдсан зүйл гэвэл үрчийж хорчийсон гар байсан юм.
Би: ЭЭЖЭЭ!!
Гайхан дуу алдсан нь би байтал сөөнтөж хатсан хоолой дугарсан нь намайг улам ч айлгаж орхилоо. Чихэн хэзээ ч дасал болоогүй хоолой сонсох бүрт сэтгэл сэрдхийлгэж байлаа. Хамаг хурдаараа угаалгын өрөө рүү гүйх гэсэн ч үе, мөч, яс, мах гээд өвдөхгүй газар байгаагүй учир чадсангүй. Хөшиж шархирч өвдөх нуруугаа барисаар угаалгын өрөө рүү ороод толь өөд дээш өнгийхөд
Би: АААААААААААААААА!
ӨӨДӨӨС ТОЛИНЫ ТУСГАЛД СҮНС НАМАЙГ ХАРЖ БАЙХ НЬ ТЭР!!!
Сөөнгөтөж хатсан хоолойгоороо орилоод би арагш хэд алхлаа. Нүдэндээ ч итгэсэнгүй. Харсан зүйлдээ, өөртөө ч тэр итгэж чадсангүй.
Дахиад гүнзгий амьсгаа аваад удаанаар толь руу дахин ойртлоо. Нэг алхам.. Хоёр алхам.. Гэж явсаар тольны дэргэд ирээд дахин өндийн харахад дахиад л нөгөөх чинь!!
Айсандаа толиноос бултан хажуу тийш харахад үгжирч үрчийсэн гар нүдэнд минь үзэгдлээ..
Дээш доош эргүүлж атгаж тэнийлгэж үзлээ! Энэ үнэхээр миний гар гэж үү?? Толинд харагдсан тэр сүнс би гэж үү??
Дахин нэг удаа толинд харахад өөдөөс минь үрчийж унжсан арьс нүүрийг нь тэр чигт нь бүрхсэн хэн нэгэн ширтэж байх нь тэр!
Баруун, зүүн, дээш, доош гээд хаашаа л хөдлөнө толиндох тусгал намайг даган хөдөлж байв.
АЙМШИГТАЙ ЮМ! ЭНЭ ҮНЭХЭЭР БИ МӨН ГЭЖ ҮҮ? ҮГҮЙ ГЭЭД ХЭН НЭГЭН НАДАД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ДЭЭ! ГУЙЯ!
ЭНЭ БҮХЭН ЗҮҮД БИЗДЭЭ?
A/N: ЗАСАЖ БИЧИХДЭЭ АГУУЛГЫГ БАС ДАВХАР ЗАССАН ТУЛ ДАХИН УНШИНА УУ~ БАЯРЛАЛАА..
