Чи миний тооройхон болохуу
бид кофе шопоос гарч өөр өөрсдийн явах зүг явцгаая гэсэн ч соины ятгалганд орж тэднийд очихоор болов. Замаараа дэлгүүрээр орж чипс ундаа зайрмаг зэрэг амттан аваад явлаа. Хусог ажилтай гээд явчихсан болохоор бид 4 л явж байна дөө.
Би:"тэгэхээр очоод юу хийх үү"
соин: "кино үзэх үү"
би: "тэгэе аймшгийн кино шүү"
соин: "би дэмжиж байна" *инээх*
тэхён: "үгүй ээ би хүүхэлдэйн кино үзмээр байна" *урвайх*
би: "чи яахаараа дандаа хүүхэд шиг зан гаргаж байдаг юм"
соин: "миний хайр хүүхэд шиг биш" *тэхёныг эрхлүүлэх*
би: "миний хайр хүүхэд шиг биш" *соиныг дуурайж ярих*
жонгүг: "зза сугалаад гарч ирсэн киног нь үзэе"
би: "яг зөв"
бид ч алхсаар соинийд ирлээ. Тэднийд хэн ч байхгүй болохоор гэр нэг л эзгүйрнэ. Гэвё тэхён жонгүг 2 ноцолдсоор гэр амилаад л ирэх шиг боллоо.
Би: "жоохон чимээгүй та 2 ямар хүүхэд үү"
тэхён: "хүн болох гээд л явж байна"
би: "тэнэг"
соин: "миний хайр тэнэг биш тэ" *тэхёны хацрыг чимхэх*
би: "заа нялуурахаа больцгоо би удаан байвал солиорох нь"
жонгүг: "хоёулаа нэг юм бодох уу"
би: "больж үз жон жонгүг гуай"
жонгүг: "чи нэг л хөөрхөн харагдаад байх юм" *мөрөөр тэврэх*
соин: "та 2 ер нь ноотой байгаад л байгаа шүү"
сугалсан кино нь нээх онцын биш уйтгартай кино байв. Тиймээс зүгээр л унтахыг бодон чипс хөнжил аваад соины орон дээр өөртөө таарсан эвтэйхэн ор засаад чипсээ идэж байгаад нүдээ анилдлаа. Тэхён бүр кинондоо орчихжээ. 2 давхарт хүртэл дуу нь сонсогдож байх юм. Яаж ингэж чанга орилж чаддаг байнаа.
Унтаж байгаад сэртэл анир чимээгүй байлаа. Тэд киногоо дуусчихсан юм болов уу гэж бодсоор буухад тэд ч бас унтчихаж. Тэхён бүр ээжийгээ тэвэрч байгаа аятай л соиныг тас тэврэн унтана. Эвий минь жонгүг л хөнжилгүй унтана. Буцан хөнжлөө авчирч түүнийг хучлаа. Гал тогоо руу орж хоол хийж эхлэв. Ямар идэхээс буцах биш дээ.
жонгүг: *үс нь арзайж сөөнгөтсөн нойрмог хоолойгоор ярих* "чи сэрчирсэн юм уу"
би: "тиймээ"
жонгүг: "хөнжлөөр хучсанд баярлалаа даараад байсан юм"
би: "мм зүгээр ээ"
жонгүг: "сайхан үнэртэж байна шүү"
би: "би угаасаа гоё хоол хийдэг" *инээх*
жонгүг: "чи маргааш завтай юу"
би: "завтай бол юу гэж завгүй бол юу гэж"
жонгүг: "хоёулаа хамт далай явах уу"
би: "үүе чи намайг болзоонд уриад байгаа юм уу"
жонгүг: "магадгүй ээ"
би: "зза тэгэе ээ"
соин тэхён 2 ч босож ирэн хоолоо идчихээд бид гэр лүүгээ харьлаа. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна шүү.
хүсэн хүлээсэн маргааш минь боллоо. 2хоногийн амралт ч сайхан өнгөрч байна аа. Үнэндээ жонгүг надаас 1 ах л даа 18тай учир тэр жолооны үнэмлэхтэй. Яагаад нэг анги вэ гэхээр улирчихсан юм . Ааа худлаа л даа тэр хоцроод сургуульд орчихсон л доо. Яахав баян айлын хүү болохоор гадаадад явж байгаад л хоцорчихсон юм шиг байгаа юм.
би: "хооо ямар гоё машин бэ хэнийх юм"
жонгүг: "минийх"
нээрээ тийм л дээ тэр чинь баян айлын хүүхэд шүү дээ. Гэхдээ л энэ машин гоё юмаа
жонгүг: *хаалга онгойлгож өгөх*
би: "баярлалаа" *суух*
жонгүг: "бүс зүүж өгөх"
бид явсаар хүссэн газартаа ирлээ. Хүйтэн байна гэж бодсон яг бодсоноор хүйтэн байгаа ч цаанаа л нэг дулаахан. Куртик өмссөн минь болжээ.
Би: *хэдий анхны цас орсон ч ийм гоё дулаахан байгаад гайхаад байх юм"
жонгүг: "надад зориулж ингэсэн байх л даа"
би: "яагаад"
жонгүг: "удахгүй чи мэднэ ээ"
би далайг харан баясаад орилоод гүйж харайгаад жонгүгийг ус руу түлхээд өөрөө унаад баахан л дүрсгүйтлээ. Орилж жонгүгийг шоолж инээсээр байтал хоолой минь сөөхнээ
жонгүг: "халуун юм уу" *кофе өгөх*
би: "баярлалаа чи намайг кофенд дуртайг яаж мэдсэн юм" *үнэрлэх* "энэ хар кофе байна тэ"
жонгүг: "чи яаж мэдэж байгаа юм"
би: "хар кофе хамгийн гоё нь л доо"
жонгүг: "би ч мэдрэмжтэй юм аа нээрээ"
би: "тийм юм аа"
жонгүг: *бяцхаан ширээ засаад савтай хоолнууд өрөн тавих*
би: "чи яаж ийм гоё хоолнууд хийж авчираваа"
жонгүг: "манай ээж хийсэн л дээ"
би: "юу чи намайг ээждээ хэлчихсэн юм уу"
жонгүг: "үгүй ээ зүгээр л найзуудтайгаа гэсэн"
би: "би найз чинь биз дээ"
жонгүг: "удахгүй болиноо"
тэр өнөөдөр нэг л догдлоод ч байгөа юм шиг эрхлээд ч байгаа юм шиг нэг л хөөрсөн хүн байх юм. Тэр яг юу төлөвлөөд байна даа.
өлсөж үхэх гэж байгаа юм шиг хоолнуудыг идэж эхэллээ. Хөндлөнгийн хүн харвал энэ юм юм олон жил хоолны бараа хараагүй юм шиг эвий минь гэхээр л иднэ. Аргагүйээ би өглөө хоолоо идэж гараагүй юм л даа.
жонгүг: "ингэж идээд байвал чи буцаад таргална хөөе"
би: "хамаагүйээ хоол л чухал"
жонгүг: "идэж болоогүй юмуу"
би: "харамлаад байвал больчих уу"
жонгүг: "үгүйээ ид ид" *нүд нь томрох*
хоолоо идчихээд жонгүг бэлдсэн ширээгээ хурааж би дахиад л орилож сахилгагүйтэж жонгүгт үүрүүлэх гэж нуруунд нь авирна.
Жонгүг: "яагаад сахилгагүйтээд байгаа юм би чамайг дийлэхгүй бүдүүн ээ"
би: "чи над шиг ийм сайхан эмэгтэй харсан уу"
жонгүг: "саяны байдлаар бол үгүйэ тооройхон минь"
би: "хмм би гомдлоо за" *машин луу явах"
жонгүг: *араас тэврэх* "уучлаарай л даа миний тооройхоон"
би: "хнн өөрөө гахай юм байж"
жонгүг: "ингээд л цаг хугацаа зогсдог бол гоё тэ"
би: "тэнэг штээ хөгширнө ч гэж байхгүй нэгэн хэвийн уйтгартай"
жонгүг: "хөөе2 та бүр эмээ боллоо"
би: "яадын би их хөөрхөн эмээ болно"
жонгүг: *намайг өөр лүүгээ харуулах*
"чи миний тооройхон болох уу"
би: "үгүээ би гахайтай үерхэхгүй"
жонгүг: *дахиад тэврэх* "тэгээд бүр бяцхан тооройнуудтай болцгооё"
би: "хөөе2 ноён гахай гуйа би хүүхэдтэй болох болоогүй хэтэрхий залуухан байна"
жонгүг: "тэгүүл их сургуулиа төгсөөд тооройтой болы үгүүэ тооройнуудтай"
би: "харамсалтай нь чадахгүй нь дээ сорри" *зугтаах*
жонгүг: *намайг хөөх* "чи баригдвал би чамайг үнсэнэ шүү"
бид хөөцөлдсөөр сүүлдээ ядарч хөл орооцолдоод жонгүг миний дээрээс давхарладаад уначихлаа. Тэр аажим миний нүүрлүү дөхөж бид нүдээн анин уруулаа цорвойно. Гэтэл жонгүг миний духан дээр үнсчихэв. Юу тэр сая уруул дээр үнсэхгүй байсан юм уу?
Би: "нүдээ нээх"
жонгүг: "чи сая нмг уруул дээр чинь үнсэнэ гэж бодсон уу"
ашш чи намайг яаж бантуулахаа сайн мэдэх юмаа жон жонгүг гуай.
би: "чи их хүнд байна бос л доо"
жонгүг: "эгдүүтэй юмаа миний охин"
жонгүг халуун кофе авчирахаар явж би машинд дулаацахаар орлоо. Сууж байтал утсанд зурвас ирлээ. Харвал миний утас биш байлаа. Күүкийх юм байхдаа гэж бодон урд хайрцаг онгойлговол үнэхээр жонгүгийх байлаа. My sunshine гэж тэмдэглэсэн дугаараас хайраа өнөөдөр надтай уулзахгүй юм уу би чамайг санаад байна гэсэн байв. Шуудхан л зүрх рүү минь хүчтэй дэвслэх шиг цээжинд асар хүнд тоосгоор цохих мэт л болов.
ингээд л зовлон эхэллээ дээ. Тэгээд хүмүүсээ уншсан юм чинь ганцхан секунд зарцуулаад од дараарай тэгвэл тэгээд л урамтайшдээ. Бас удаагаад байгаад намайгаа уучлаарай. Хичээл гээд заримдаа бүр 3хан цаг унтах юм өө. Ойлгоорой ямартай ч долоо хоногтоо 2 оруулахыг хичээнээ. Уншиж байгаад баярлалаа❤️
