Эргэлзээ
Уур хүрч жонгүгийг хэдэн хэсэг болгочихмоор л санагдаж байна. Хэдий богино хугацаанд дасаж дурласан ч хайртай эмэгтэй байгаа л юм бол яагаад намайг догдлуулсан юм. Чи дэндүү харгис бас хатуу юм.
Жонгүгийн утсыг түгжээд буцаан байранд нь тавьлаа. Удалгүй жонгүг ч гартаа 2 халуун кофе барьсаар нааш алхан орж ирж суугаад надад нэн аяга кофегоо өгөв. Би түүний өгсөн кофег буцаан тавиад.
би: миний гэрэл гэгээ гэсэн хүндээ энийгээ өгдөө. Би явлаа.
жонгүг: сүри юу яриад байгаа юм бэ
би: утсаа шалгаад үзээрэй өнөөдөр товлосон ажил байсан бололтой
би жонгүг рүү дулаахнаар инээсэн ч цаанаа зүрх минь өвдөж байна. Хий дэмий зам даган алхаж байгаад автобусны буудал хараад суун гэр лүүгээ явлаа. Гэртээ орж ирээд л ядарснаа ойлголоо. Би ч удаан алхсан бололтой. Хөл минь яг л тасрах нь шүү. Гэсэн ч би хоол хийх хэрэгтэй шүү дээ. Хувцасаа сольчихоод гал тогоо руугаа орон хоолоо хийж тавьчихаад өрөөндөө орон унтахаар хэвтлээ. Кадрр тасс...
нэг л мэдэхэд гэрт чимээ гараад ээж аав дүү ирсэн бололтой. Доош буун харвал их л эвтэй хоолоо идэн сууна. Аав намайг харангуутаа
-өө миний охин ирж хоолоо идээч
би- өө ааваа би хоол идэхгүй ээ орой болчихсон байна.
ээж: зза миний охин удахгүй өвлийн амралт чинь эхлэнэ биздээ. Дөрвүүлээ зуслангийн байшин луугаа очиж амарчихаад ирнэ шүү.
би: за тэгье ээ ээжээ би ч бас амармаар байсан юм
ашгүй дээ хэд хоног юм бодохгүй сайхан амрахнээ. Энүүгээр шалтгаалан бүр явах гэж байгаа юм шиг л жонгүгаар тоглоно оо. Ингэхэд яагаад тэр одоо хүртэл залгадаггүй юм. Утсаа харвал би дууг нь хааснаа мартчихажээ маш олон зурвас дуудлага ирсэн байв
From: My kookie
- утсаа ав л даа
-чи зүгээр үү гэртээ харьсан юм уу
-чамд муу зүйл тохиолдоогүй биз
-надад тайлбарлахыг зөвшөөрөөч дээ
- тэр надад хамааралгүй ээ
- сүри гуйя
- чи ингэхэд зүгээр юмуу миний санаа зовоод байнашдээ гэх мэтчихлэн маш олон зурвас бас дуудлага
тэр ч санаа зовсон бололтой. Хаалганы хонх дуугарах шиг болов. Ээж аав залхуураад намайг онгойлго гэсэн болохоор би доош бууж байна. Дүүг зарахад яадаг байна аа дандаа л эгчийгээ явуулна зүгээр.
Хаалга онгойлговол саяны хэдэн мянган дуудлага зурвас илгээсэн хүн зогсож байв. Жонгүг шууд л намайг тэврэв
-бурхны авралаар чи эрүүл байна. Би чамд ямар их санаа зовсоныг мэдэж байна уу мангар тоорой минь
би: уучлаарай надаас гараа авчихгүй юу
баярлалаа.
жонгүг: сүри чи яагаад байгаа юм бэ
би: одоо яв даа *хаалгаа хаах*
ээж: хэн юм бэ
би: хүүхдүүд л дэггүйтсэн бололтой
өрөөндөө орж ирэн дуу тавин хөлсөө гартал бүжиглэв. Юу ч бодохгүй зүгээр л бүжиглээд л байлаа. Миний утас бараг шатахнуу гэлтэй л байна. Учир нь жонгүг дахиад л залгасаар байна. Магадгүй би түүнд тайлбарлах боломж олгох ёстой юу гэхдээ тэр намайг хуурсанштээ. Байж боломгүй юм түүнийг бүр хайраа гэсэн. Тиймээ миний зөв би тоохгүй байсан нь зөв байх.
маргааш ч болж сургуулийн зүг алхан үүдээр ороход нүдэнд нэг зүйл туслаа. Тэр зүг харвал жонгүг нэг охинтой их л дотно харагдах боловч жонгүгт ямар ч инээмсэглэл алга зүгээр л хий хоосон. Жонгүг гэнэт намайг олж хараад над руу ирэх гэж байгаа бололтой нөгөө охиноо орхиод над луу гүйв. Би ч сургууль руу орж анги руугаа хурдан хурдан алхална. Дахиад л жонгүг намайг гүйцэж ирээд бугуйнаас татан чирсээр дээвэр дээр гаргаж ирлээ.
Би: намайг тавь л даа
жонгүг: үгүйээ сүри чи надад боломж олгохгүй байна
би: миний гар өвдөөд байна
жонгүг миний гарыг тавихад улайж хөхөрсөн байв. Эрэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй хүнийг бодвол хэд дахин илүү хүчтэй билээ дээ.
Жонгүг: уучлаарай би ингэнэ гэж бодсонгүй
би: угаасаа чи хэнийг гомдоож өвтгөж байгаагаа мэддэггүй зөвхөн өөрийгөө л бодох юм *намуухан өнгөөр ярих* би бүгдийг нь харсанштээ уг нь уучлая даа би л ургуулан бодож байгаа болов уу гэж эргэлзэж байсан ч саяны чиний дүр зураг баталчихлаа *явах*
жонгүг: *араас тэврэх* уучлаач дээ би хүссэндээ биш шдээ тэр өөрөө л
?: хайраа чи яагаад удаад байгаа юм бэ бас яагаад наадхаа тэвэрчихсэн юм
би: *жонгүгийг гарыг тавиулах* аз жаргал чинь тэнд байгаа бололтой
ангидаа орж ирэн хичээл ч эхэллээ. Жонгүг бас тэр охин толгойд эргэлдсээр хичээлээ ч ойлгохгүй байна. Жонгүг миний хажуугийн салаанд суудаг болохоор түүний тасралтгүй ширтэж байгаа нь ч надад мэдрэгдэж байна. Би яг яах ёстой юм бэ
хусог: юу бодоод хичээлээ хийхгүй байгаа юм
би: юу ч бишээ
хусог: арай жонгүг та 2 муудалцаж намайг баярлуулж байгаа юм биш биз
би: чи өөрөө хичээлээ хий л дээ
хусог: угаасаа би хийдэггүй юм
хусогтой ярьж байхад ширээн дээр нэг цаас шидчихэв. Нээн үзвэл чи намайг эцсээ хүртэл сонсохгүй гэж шийдсэн юм уу гэсэн байлаа. Би нээх тоолгүй самбар луу хий дэмий л ширтэнэ. Толгойд асар их бодлууд эргэлдэж би яах эсэхээ мэдэхгүй эргэлзсээр л байна. Завсарлагаан боллоо гэсэн шиг хонх хангинаж намайг баярлуулна. Угаасаа би ойлгохгүй байгаа юм чинь.
соин: чи яагаад эмороод байна аа
би:би өлсөж байгаа учир явж юм идэцгээе
соин: зза тэхёноо...
би: хоёулахнаа идэе илүү дутуу хайргүйгээр
соин: гэхдээ манай тэхён
би: энэ удаад найзынхаа үгэнд ор ярих юм байна
бид хоолоо аван цонхон талын ширээнд суулаа.
соин: юу ярих гэсэн юм эмо гүнж минь
би: саяны амралтын өдөр жонгүг бид 2 далай орсон юм л даа
соин: та 2 хоёулахнаа юу юу хийсэн юм
би: чимээгүй намайг сонс л доо
соин: за
би: тэгээд жонгүг байхгүй хойгуур түүний утсанд my sunshine гэж тэмдэглэсэн дугаараас хайраа өнөөдөр уулзахгүй юм уу гэсэн утгатай зурвас ирсэн юм л даа. Тэгээд би жонгүгт уурлаад ганцаараа автобусаар явсан. Орой нь жонгүг манайд ирсэн ч би уурлаад явуулчихсан. Тэгээд их эргэлзсэн л дээ. Гэтэл өнөөдөр өглөө нөгөө охинтойгоо их л дотно зогсож байсан. Тэгээд...
соин: *миний яриаг таслан* тэр мууг яг одоо алаад хаячихийлдаа яаж миний ийм хөөрхөн найзыг
би: хөөе2 чимээгүй намайг сонс гэж байхад даа тэгээд жонгүг миний араас ирээд бид 2 дээвэр дээр гараад жонгүг миний бугуйнаас их чанга барьсан болохоор миний гар хөхөрчихсөн *гараа үзүүлэх* би дахиад л уурлаад явах гэтэл тэр араас тэврээд би өөрийгөө ургуулан бодож байна аа гэж бодоод уучлах гэтэл нөгөө охин нь гараад ирсэн
соин: яаж чадаж байна аа муу новш чинь яг одоо хэн болохоо үзүүлэх хэрэгтэй *ширээнээсээ босож хаалга руу зүглэх*
соин гарахаар хаалга зүглэж харин би түүнийг явуулахгүй гэж гарыг нь татна. Миний баруун гар маань хөндүүртэй учраас соиныг дийлэхгүй л байна. Харин соин буцан суудалдаа суулаа. Найзынхаа байгаа байдлыг өрөвдсөн байх.
соин: гэхдээ жонгүг чамд хайртай юм чинь тэр охиноо тоохгүйээ хаячихна угаасаа араас нь олон охид гүйж л байдагшт
би: тийм болов уу
соин: *хоолондоо гахах*
би: зүгээр үү *ус өгөх*
соин: тэрийг тэрийг хар даа *гараараа хаалга руу заах*
би арагш эргэн хартал жонгүг...
удаагаад байгаад намайг уучлаарай миний хүндэт уншигчид минь😔
