4 страница26 ноября 2017, 06:57

Шинэ хосууд


2сарын хүч хөдөлмөр дасгал сургуулилтийн үр дүнд би хүссэн үр дүндээ очиж чадсан. Тиймээ би одоо 54 кг болсон бие минь ч бас гуалиг болсон шүү. Тийм сайхан гэхгүй л надад бол таалагдаж л байна. Бас жонгүг бид 2 их дотно болсон. Албан ёсоор үерхэж эхлээгүй ч жирийн найзуудын харьцаа биш шүү. Гэвч хусог бууж өгөхгүй намайг хаана ч явсан дагасаар л байгаа. Соин тэхён 2 чинь бүр хамгийн хөөрхөн нь. Тэд байнга миний хажууд заваарцгаадаг. Тэгээд больцгоо гэнгүүт синглэ хүн ингэж атаархахгүйээ гэж ирээд л. Гэхдээ л байнга инээлдэж хөтлөлцөж тэврэлдэж явдаг нь сайхан шүү.

жонгүг: "ээе миний охин юу хийж бгн бүр бодолд автчихсан"

би: "хэн чиний охин юм чи миний аав байсан юмуу" *инээх*

жонгүг: "тиймээ би аав нь" *инээх*

би: "манай аав мөнхийн ус уучихсан бололтой" *инээх*

жонгүг: "юу бодоод байгаа юм"

би: "онц юм биш ээ гадаа анхны цас ороод л гоё бн тэ"

жонгүг: *цонх руу харах* "хөөх тийм байнаштээ ямар гоё юм бэ"

би: "харин тйимээ за анги руу явцгаая"

жонгүг: "за миний охион"

би: "битгий тэгж дуудаад бай хүмүүс чи бид хоёрыг үерхдэг гэж бодвол яах юм"

жонгүг: "тэгж бодсон ч хамаагүйээ" *мөрөөр тэврэх*

жунхён: "за энд юун хайрын шувуухайнууд яваад байна аа"

би: *жонгүгт хандан* "хэлээд байхад" "аан ягаачгүй ээ эгчээ"

жунхён: "ичих хэрэггүйээ"

жин: *жунхён эгчийн мөрөөр тэврэх* "тэгэхээр би юунаас хоцорчихов хайраа"

жунхён: "шинэ хосууд"

би: "эгч ээ"

жин: "заа явцгаая аа хайраа завсарлагаа дуусах нь"

жонгүг: "одоо ингээд хол суухнээ" *хошуугаа унжуулах*

би: "дараагийн цаг их завсарлагаан шдээ хамт хоол идэцгээе"

жонгүг: "за тэгий"

орж ирээд суудалдаа суув. Соин орж ирээгүй байх чинь бас л тэхёнтой нялуураад л явж байгаа биз дээ. Ямар өөр юм мэдэх биш

хусог: "сүри чи надад хариугаа өгөхгүй юм уу"

би: "би өгчихсөн шиг санагдах юм"

хусог: "үгүйээ чи өгөөгүй"

би: "надаар яалгах гээд байгаа юм хүн хэлээд байхад" *уурлах*

хусог: "үгүүйээ сүри чи..."

би: "больж үз" *гарах*

хусог яагаад ийм яршигтай байдаг байна аа. Хүн ойлгохгүй усан толгой юм шиг л байх юм аа. Хурдхан шиг л суудал солих юмсан. Багш ирж байгаа нь харагдсан учир би анги руу орон хусогийг харалгүй урагш харан суулаа.

Багш:" хүүхдүүд ээ өнөөдөр та нарт дадлагын багш орно тэгэхээр ганц өдөр чөлөөтэй байж болно гэхдээ дадлагын багшийг элэг барихгүй шүү"

бүгд: "за" *баярлан алга таших*

дадлагын багш: *орж ирэх* "сайн байцгаана уу хүүхдүүд ээ тэгэхээр өнөөдрийн үлдсэн 5 цагийг надтай өнгөрүүлэхнээ"

багш: "за амжилт хүсье"

д/багш: "намайг хисон гэдэг өнөөдрийг бүгдээрээ бут авнаа гэхдээ орилолдохгүй байвал сайн байна шүү"

бүгд: "за"

хисон: "миний бэлдсэн тоглоом бол энэ танай ангийнхны нэр бичсэн цаас бүгдийг нь доош нь харуулаад сугалаад гарч ирсэн хоёр нь бие биенээ уруул дээр нь үнсэнэ. Хэрвээ үнсэхгүй бол шийтгэл нь аюултай шүү"

ямар тэнэг тоглоом бэ цэцэрлэгийн хүүхэд шиг л юм зохиох юмаа анхнааса л таалагдахгүй болчихлоо шүү багшаа

хисан: "за эхний хоёр жонгүг сүёон"

тэр 2 : *самбарын урд гарав*

арай ч дээ жонгүг таараад байхдаа яахав дээ за зүгээр дээ тэр үнсэхгүй байх. Юу вэ сая юу болчихвоо. Жонгүг жонгүг яах ийхийн зуур л сүёоныг шууд үнсчихлээ. Арай ч дээ бүр миний нүдний өмнө. Нүдэнд минь нулимс цийлэгнэсэн ч би цааш нь залгиж чадсан юм. Гэхдээ л гомдмоор юм. Тэр яаж... Эсвэл зүгээр л шийтгэлээс айгаад уу

хисон: "ваа гайхалтай шүү за дараагийх нь сүри хусог 2"

энэ багш намайг яагаад байгаа юм бэ дээ.

Би: *гарахгүй суусаар л байх*

хисон: "шийтгэлээ авах уу"

би: "ийм тоглоом гэж байдаггүй юм" *ангиас гарахаар хаалга руу алхах*

хусог: *намайг татан үнсэх*

би: *хусогийг түлхэх* "чи тэнэг юм уу"

хисон: "болчихлоо шдээ одоо хэн ч гарахгүй сүри суудалдаа суу"

би "заз шал утгагүй юм" *жонгүг руу муухай харах*

хисон: "дараагийн тоглоом нь нэг нэгээрээ босоод өөрийнхөө харж явдаг хүнээ үнсээрэй"

энэ багш чинь үнсэхээс өөр юм мэддэггүй юм уу энэний оронд хичээл орсон нь дээр биз.
тэхён хамгийн түрүүнд босч ирэн соиныг үнсэв. Зза тэд угаасаа ойлгомжтой. Юу вэ сүёон бас жонгүгийг үнсээд. Хөгийн амьтан юм даа жон жонгүг.

Хусог намайг үнсэх гээд ойртоход нь би түүнийг түрүүлээд үнслээ. Жонгүгт уурлаж бас гомдсоных байх л даа. Цаашлаад үнсэлт маань ширүүсэж би үнсэлцэж эхэллээ. Би гараа түүний хүзүүгээр оруулан үнсээд хэтрэхээс нь өмнө саллаа. Яг энэ үед жонгүг цоолох мэт ширтсэнээ урагш харлаа.

удахгүй хонх дугарлаа. Бурхан минь ингэж нэг завсарлах гэж.

би: "соинаа юм идэх үү"

соин: "тэгэе ээ би өлсөөд байсан юм тэхёноо хайраа гарцгаая"

би: "энийгээ бас дагуулах юм уу"

соин: "надгүй бол манай хүн хэцүүднээ"

би: *өргөөд авчихаач"

бид 3 зааланд орж ирэн хоолоо аваад цонхон талын ширээнд суулаа. Соин тэхён 2 нэг нэгэндээ хоол халбагдаж өгөөд л их хөөрхөн юм аа

жонгүг: "би энд суучих уу "

би: "үгүй"

соин: "тэг л дээ жонгүгаа сүри битгий ийм муухай зан гаргаж бай"

би: "би болчихлоо" *босох*

жонгүг: *гарнаас татах* "чи юу ч идээгүй байнаштээ"

би: *гараа татаж авах*

хоолоо идээгүй болохоор цүнхэнд байсан жигнэмэгээ идэнгээ дээвэр дээр байх сандал дээр сууна. Энд л амар тайвныг мэдрэх юм даа.

жонгүг: *өлсөөгүй хүн ингээд байж байдаг юм уу"

би: "чамд хамаагүй"

жонгүг: "чи яагаад надтай муухай харьцаад байгаа юм бэ өдөр хамт хоол иднэ гэсэн биз дээ"

би: " идэх хэрэггүй учраас л тэр сүёонтойгоо л хамт хоолло"

жонгүг: "чи ч бас хусогтой бүр үнсэлцээ биз дээ"

би: "чамд уур хүрээд байсан болохоор л тэр"

жонгүг: "уурандаа хэн нэгнийг үнсдэггүй юм" *гэмшингүй хоолойгоор ярих*

би: "мм тэгүүл чи өөрийгөө юу гэж тайлбарлах уу"

жонгүг юм хэлэхгүй зогсоод байсанд нь бүр уур хүрэн доошоо бууж ангидаа орон гараа дэрлэн хэвтлээ. Хүүхдүүд орилдоод унангуут сонирхол татан дээш өндийн харвал бүгд сүёоныг тойрчихсон алга ташаад зогсож байв. Юу болсон юм бол доо

соин: "чи яагаад ууртай байгаа юм бэ"

би: "би уурлаагүйээ"

соин: "худалч жонгүг сүёоныг үнссэнээс болсон гээд духан дээр чинь биччихэж"

би: "мэдэхгүйээ мэдэхгүй"

хисон багш тэнэгтэж дургүйг минь хүргэсээр хичээл тарлаа. Ангиас гаран алхаж байтал араас хэн нэгэн дагаад байв. Энэ мэдээж жонгүг л даа. Урд нь манайхтай ойрхон болохоор хамт явдаг байсан юм.

би: "чи дагаж явсаар л байх юм уу эсвэл энд ирээд ярилцах юм уу"

жонгүг: *хажууд зэрэгцээд алхах* "чи уурлачихсан юм уу"

би: "чи миний оронд байсан бол уурлахгүй байх байсан уу"

жонгүг: "намайг уучлаарай"

би: "би уучлайгаар хоол хийж идэх биш дээ" *гэр лүүгээ орох*

би: "би ирлээ"

ээж:" яг ирлээ шүү хоолоо ид"

би: " за гараа угаачихаад ирье"

хоолоо идчихээд өрөөндөө орж ирэн хичээл байхгүй тул хэвтэж байтал утас дугарав. Соин залгасан тул авав. Энэ нь дүрсээ харж ярих дуудлага байсан юм.

соин: "ээе охион ямар уйтгартай хэвтэж байх юм"

би: "ядраад л бас орой болчихож"

соин: юун орой яг парти эхэлж байхад манайд хүрээд ир

би: гай2 би унтлаа *таслах*

унтаж байтал хэн нэгэн намайг тэврэв. Нүдээ нээн харвал жонгүг байв. Цочин босох гэтэл тэр намайг улам чанга тэврэн хэвтэв.

би: "намайг тавь"

жонгүг: "чадахгүйээ"

би: "яаж орж ирсэн юм"

жонгүг: "ээж чинь оруулсан юм чи ямар эрт унтаж байхын"

би:"энэ ээж нээрээ охинтой юм бж эрэгтэй хүн оруулаад"

жонгүг: "танай ээж надад
сайн байдаг шдээ өдрийн явдалд уучлаарай сүёонтой тоглоод хожигдсон учир үнсэх болсон юм. Дараагийн удаад тэр түрүүлээд үнсчихсэн"

би: "гэхдээ л"

жонгүг: "гэтэл чи хусогтой бүр"

би: "хмм"

жонгүг: "тэгэхээр чи намайг хардсан байхнээ"

би: "үгүй"

жонгүг: "худлаа яриад л хацар чинь улайчихаж"

ашш ичмээр юм аа энэ ээж яах гэж жонгүгийг оруулдаг байна аа. Үххх би одоо яах юм бээ

би: "одоо чи хариа би унтмаар бн" *босох*

жонгүг: "үгүйэээ харихгүй ээж чинь намайг хоноод явж болно гэсэн"

би: "энэ миний өрөө гарч ирэхэд явсан байгаарай" *угаалгын өрөө орох*

нүүр гар шүдээ угаачихаад нүүрэндээ тосоо түрхээд гарч иртэл жонгүг юун явах бүр тухтай нь аргагүй миний орон дээр унтаж байв. Сэрээсэн ч явах шинжгүй тул орныхоо урд ор засаад хэвтлээ.

Сэрүүлэг дугарч өглөө болсныг илтгэнэ. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн би соинтой хамт кофешоп орно гээд тохирчихсон учир босч шүршүүрт орлоо.

би: "жонгүг аа сэрүүн байгааг чинь мэдэж байна. Намайг ширтээд байлгүй босч харихгүй юм уу"

жонгүг: "чи өчигдөр хаана унтсан юм"

би: "газар"

жонгүг: "өө намайг сэрээгээд орон дээр унтахгүй би уг нь чамайг хүлээж байсан ч унтчихаж"

би: "зүгээр дээ"

жонгүг: "чи их гоё хөлтэй юмаа"

би: "босоод угаалгын өрөө ор"

жонгүг: "заза" *урвайгаад явах*

жонгүгийг байхгүй хойгуур хувцаслалаа. Гадаа хүйтэн байгаа учир хоолойтой ноосон цамц бариу хар өмд өмсөв.

ээж: "бууж ирж хоолоо ид хүүхдүүд ээ"

би: "за" "жонгүг аа энэ манай дүүгийн хувцас дүү минь их өндөр болохоор таарах байх өмсчихөөд гараад ирээрэй"

ээж: "жонгүг яасан"

би: "та яаж охиныхоо өрөө рүү таних танихгүй эрэгтэй хүн оруулж чаддаг байна аа"

ээж: "жонгүгийг танинашдээ"

би: "таниас болж би газар унтсан"

ээж:"энэ жонгүг ийм хариуцлагагүй байгаашд тэврээд унт гэж байхад"

би: "ээж"

жонгүг: "өглөөний мэнд ээжээ"

би: "миний ээж"

жонгүг: "миний ч бас ээж"

бид ч хооллож дуусаад жонгүг бид 2 хувцасаа өмсөн гарч ирлээ. Соин руу "би очиж байна" гэсэн зурвас илгээлээ.

би: "би одоо хүнтэй уулзах болохоор чи харь даа"

жонгүг: "хэнтэй уулзах гэж байгаа юм"

би: "харин ээ хэн юм бол"

жонгүг: "эрэгтэй юм уу"

би: "магадгүйээ"

жонгүг: "би хамт явна"

би: "болохгүйээ"

жонгүг: "үгүй хамт явна"

би: "гайхахгүй гэвэл тэгээ тэг"

жонгүг: "гайхахгүй за"

бид 2 очин кофе захиалан суулаа. Соин тэхён 2  хараахан ирээгүй л байна. Дандаа л хоцрох юмаа. Ашгүй минь гэж тэд ирлээ. Гэхдээ хусог...

соин: "хоцорчихлоо сорри" *жонгүг руу хараад зогтусах*

би: "за сууцгаа л даа"

тэхён: "юу байнаа" *жонгүгийг цохих*

би: "өөө тайван даа"

соин: "4 сандал байдаг тэхёноо хайраа 1 сандал татаад миний хажууд суучих"

жонгүг би хусог соин тэхён гэсэн байрлалаар дугуй ширээг тойрон суув. Соин юугаа бодож хусогийг дагуулж ирдэг байна аа. Яршигтай юмаа.

жонгүг: "уулзах хүн чинь хусог байсан юм уу" *шивнэх*

би: "үгүйээ соин байсан хусогийг ирнэ гэж би мэдээгүйээ"

жонгүг: "мм ашгүйдээ" *ойртон суух*

соин: " жонгүг аа чи өчигдөр сүригийнд хоносон юм уу"

би: "үгүйээ"

соин: "худлаа яриад л чи юнгигийн хувцасыг өмсчихсөн байнашт"

жонгүг: "тиймээ тэгсэн" *хусог руу хараад инээх*

би: "тэнэг юм уу намайг юу гэж бодохын" *шивнэх*

соин: "хөөрхөн юм бэ"

хусог: *надад ойртон* "нээрэнгээсээ юм уу" *шивнэх*

жонгүг: *мөрөө тэврэх* "нээрээ бид яг ингэж тэврэлдээд л унтсан атаархаад байгаа юм уу"

би: "күүкие боль л доо"

тэхён: "шинэхэн хосуудыг яалтай ч билээ дээ"

би: "бид үерхээгүй"

жонгүг: "удахгүй үерхэх байх тэ"

танихгүй хүн: *надад хандан* "уучлаарай манай ах таныг дугаараа өгч болох уу гэнээ" *эсрэг талын ширээ рүү заах*

жонгүг: "тэр минийх" *намайг хөтлөөд гараа өргөх* "тиймээс чадахгүйнээ уучлаарай"

танихгүй хүн: "гэхдээ дугаараа бичээд өгчих тэгэх үү"

жонгүг: "үгүй гээд байгаа юм биш үү одоо яв"

танихгүй хүн: "заза уучлаарай"

би: "чи өнөөдөр яачихсан юм бэ" *шивнэх*

жонгүг: "өөрийнхөөрөө л байна"

[[[за намайгаа уучлаарай урлагийн үзлэг болох гээд 7хоногийн турш нойр хоолгүй бүжиг бэлдлээ тэгээд сүүлдээ халууцаж байна гээд цонх онгойлгоод хоолой өвдөөд баларсаан. Удаасан болохоор бүр нилээг урт бичсэн шүү 1700 үг болсон за тэгээд миний сэтгэлийг бодоод од дарж сэтүүдээ үлдээгээрэй❤️💋🙏]]]

4 страница26 ноября 2017, 06:57

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!