16 страница30 апреля 2026, 14:35

16-р хэсэг ( Уучлаарай )

Сэхүнд гомдож , зүрх хатгуулж өвдөж байна.
Сэхүн араас нэрийг минь дуудсан ч би эргэж харалгүй зөвхөн урдах замаа харан алхаж байтал Сэхүний гар хүзүүгээр минь орж ирэн , түүний дулаан элч араас минь төөнөж байлаа. Сэхүн намайг улам чанга тэврэн
Сэхүн: намайг уучлаарай! Иймэрхүү зүйл бодож шаналаж байгааг чинь анзаараагүйд
Би бүгдийг тайлбарлье харин чи намайг битгий орхиочдээ гэх нь тэр.
Түүний хоолойны өнгө энэ бүхэн үнэн сэтгэлийх гэдгийг илтгэж байв. Би эргэж харан Сэхүнийг тэврэн энгэрт нь шигдээд
Би: үүрд гэдэг үг худлаа ч , би чамайг орхихгүй харин чи ?
Сэхүн: тэнэгхэн минь дээ. Би чамайг хэзээ ч орхихгүй!
Биднийг тэврэлдэн зогсход тэнгэр муухайрч , чийг үнэртэж эхлэх нь тэр. Бид байр луу орж ирсэний дараахан бороо асгаж ,
Сэхүн: манайд орох уу?
Би цахилгаан шатанд суухдаа ч эргэлзсээр л байв. Бид 100хоног л үерхэсэн гэхдээ Сэхүний гэрт орох зөв болов уу? Ганцаараа амьдарч байгаа эрэгтэйн гэрт.
Бид аль хэдийн 9 давхарт ирж цахилгаан шатны хаалга нээгдэж Сэхүн намайг хөтлөсөн хэвээр бид цахилгаан шатнаас буун гэрийх нь зүг алхана.
Сэхүн халаасаа ухан түлхүүр гаргаж ирэн хаалгаа нээхэд бодож байснаас тавилагатай байв. Саарал өнгө түлхүү оруулж өгсөн нь бараан харагдуулна.
Сэхүн намайг ширээнд суулгаад хөргөгчөө нээн жимсны шүүс гаргаж ирэн 2 шилэн аяганд хийж эхлэлээ.
Би: миний төсөөлсөнөөс илүү тухтай юмаа танайх
Сэхүн шүүсээ урд минь тавин
Сэхүн: манай ээж сонголт сайтай хүн шүү!!!
Тэгхээр бид Сурагийн тухай ярих хэрэгтэй байх.
Би: мхн
Сэхүн: Сура сүүлийн 6 сар ээжийг ятгаж , надтай гэрлэхийг хүсээд байгаа юм. Тэрнээс болж ээжтэй маргалдаж , би энд амьдар байгаа. Тийм болхоор л би чиний ойр хавьд Сураг хархыг хүсэх байгаам. Сура худлаа хэлж хүний бодол өөрчлөхдөө сайн бас хүнээр өрөвдүүлэх чадвартай болхоор чамд юу ч гэж худлаа хэлж бодлыг чинь өөрчилж мэдэх болхоор би айсан юм. Чамайг буруу ойлгоод надаас холдох вий гэхээс гэж хэлээд доош харах нь тэр.
Би инээмсэглэн түүний гарнаас атган
Би: тэр надад юу ч гэсэн би чиний амнаас сонсхоос нааш итгэхгүй гэдгийг чи одоо ч ойлгоогүй юм уу?
Сэхүн: гэхдээ л Сура бол аймшигтай! Тэр хэзээнээс ийм болчихсонг мэдэхгүй юм эсвэл анхнаасаа ийм байсанг нь би мэдээгүй байх.
Би: тэр зүгээр чамд бага зэрэг шунасан байх гэхэд Сэхүн жуумалзан
Сэхүн: чи надад шунадаггүй гэж үү?
Би: мэдээж шүү дээ чи миний найз залуу шүү дээ. Мангар гэдэг нь ...
Сэхүн: би нээрэн чамд үнэхээр тохирохоор кино олсон , чи үзмээр байна уу?
Би: цаг эрт байна үзэцгээё

2da08af1129182a01ac3641556de8822.jpg

☝🏻️☝🏻☝🏻 энэ кино шүү

Бид буйдан дээр суун кино эхлэхэд Сэхүн догдолж байгааг хараад
Би: энэ кино чамд таалагдсан юм уу?
Сэхүн: яахав таалагдсаан. Гэхдээ чамайг яаж хүлээж авхыг харна гэхээс хүлээж тэсэхгүй нь гэж хэлээд намайг кино руу харуулах нь тэр.

Кино дуусхад би ичихгүй уйлж байлаа. Сэхүн намайг цээжиндээ тэврэн
Сэхүн: чамайг ингэж уйлна гэж мэдсэн юмаа
Би: гэхдээ надад аз жаргалтай төгсгөл хэрэгтэй байна.
Сэхүн: 2лаа л аз жаргалтай төгсцгөөё гэхэд нь би нусаа татан түүний тэврэлтээс хөндийрөн Сэхүн рүү хараад
Би: чамайг ийм болчихвол би лав орхихгүй ээ
Сэхүн: би чамд итгэж байна
Сэхүний цээжийг дэрлэн бид кино үзэж байлаа. Энэ миний сонирхолых биш ч Сэхүн дуртай болхоор би түүнтэй хамт үзэж байв. Өнөөдөр маш олон зүйл болж өнгөрсөн болхоор би ядарч , зовхи минь хүндрэх аж.

Зохиолчийн талаас

Сэхүн зурагт харж байгаа ч үе үе Анна руу харж байлаа. Тэр унтах дөхчихсөнг Сэхүн анзааран түүнийг унтахыг харж байв. Аннагийн нүд анилдан , төд удалгүй зовхио дийлэлгүй нүдээ аниж жигд амьсгалж эхлэх нь тэр.

Сэхүн Аннаг сэрээхгүй гэсэндээ амьсгалаа хүртэл түгжиж байтал Анна Сэхүний энгэр улам шигдэх нь түүнийг инээлгэж орхилоо.
Сэхүн Аннаг 2 гар дээрээ тэврэн орон дээрээ хэвтүүлээд өөрөө хажууд нь хэвтэн түүний ширтэхдээ аз жаргалтай нь аргагүй инээмсэглэж байв.

~~~~~

Миний талаас

Нойрноосоо сэргэн нүдээ нээхэд тааз бүдэг бадаг харагдаж , хажуу тийшээ хартал Сэхүн унтаж байх нь тэр.
Орноосоо огцом босож эргэн тойрноо хархад энэ миний өрөө биш , би Сэхүний өрөөнд сэрэв.
Бурхан минь аав намайг алах байхдаа. Төд удалгүй Сэхүний урт гар орж ирэн намайг орон дээр хэвтүүлээд
Сэхүн: чи бид 2 аль хэдийнээ буруу ойлгогдсон болхоор санаа зовох хэрэггүй! Унтаж байгаад гэр лүүгээ ор
Би: намайг сэрээсэн бол ийм юм болохгүй шдээ
Сэхүн: би өөрөө унтаж байгаа юм чинь чамайг яаж сэрээх болж байна.
Би: би ч алуулах байхдаа гэж хэлээд босох гэтэл тэр намайг дахиад л буцаан хэвтүүлээд , хацарнаас минь барин
Сэхүн: би аль хэдийнээ буруу ойлгогдчихсон ч буруу зүйл хийгээгүй байдаг гэж хэлээд над ойртход нь би өөрийн эрхгүй нүдээ анин түүний зөөлөн уруулыг амтлахаа хүлээнэ.

Өдрийн 12 цаг болж би мэддэг бурханы нэрийг дуудсаар гэрийнхээ зүг алхаж байв.
Хонхоо дарчихаад зүрхээ даран зогссон ч хэн ч хаалга нээсэнгүй. Халааснаасаа гэрийн түлхүүрээ гаргаж ирэн хаалга нээхэд гэрт хэн ч байсангүй!
Мэдээж шүү дээ. Ажлын өдрүүдэд энэ цагаар тэр 2 байхгүй харин ах өрөөндөө унтаж байгаа гэж бодоод ахын өрөөний хаалгыг нээхэд ах яг таамагласанаар унтаж байв. 

Өрөөндөө орж ирэн нүүрээ цэвэрлэн орон дээрээ хэвтэж байхдаа Сурагаас хол байх тухайгаа бодож байлаа.
Тиймээ түүнээс хол байх хэрэгтэй! Тэр сайн санаж надад ойртох гээгүй байх.

Сэхүн: манай найз нартай зугаалгаар явах уу?
Би: би найз нарыгаа авч явж болох уу?
Сэхүн: мэдээж , юу хийж байна хайраа
Би: унтах гэж байна
Сэхүн: аххх шударга биш байна шдээ би чиний тухай бодоод унтаж ч чадахгүй байхад
Би: тэгвэл зүүдэндээ уулзацгаая.

Утсаа хажуудаа тавин унтахаар нүдээ анитал зурвас ирж , Сэхүнээс гэж бодон яаран утсаа шүүрч авхад Сэхүн биш байв. Зурвасыг харан бүх аз жаргал минь үгүй болчихлоо.

Сура байна. Анна мөн биз дээ. Сэхүн та 2 надаас болж маргалдаагүй биздээ. Хэрвээ маргалдсан бол уучлаарай! Уучлалт гуйж хоолоор дайлж болно биздээ. Хариу хүлээж байя! Гэсэн байв.

Хариу бичих эсэхдээ эргэлзэнэ. Тэр яг юу төлөвлөөд байгаа юм бэ?

Бас надаас юу хүсээд байгаам бол? Сэхүн бид 2г салгалаа гэхэд Сэхүн Сураг сонгохгүй гэдгийг тэр мэдэж баймаар юм.

Зүгээр л хариу бичихгүй байхад хангалттай! Гэж бодоод утсаа хажуудаа тавиад нүдээ анихад хэн нэгэн залгаж эхлэх нь тэр.

Түгшүүртэй нь аргагүй утас руугаа хархад Сура байх аж.

Итгэлгүйхэн утас руугаа ширтэнэ.

Чи биднийг салгаж чадахгүй И Сура!!!

---MN4EVER---

16 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!