17-р хэсэг ( Зугаалга )
Сурагийн дуудлагыг авахгүй байхаар шийдэж утсаа өөрөөсөө холдуулаад тааз ширтэнэ.
Өнгөрсөн шөнө Сэхүнтэй хамт хоносон гэж бодхоор л хацар минь улайж , зүрх хүчтэй цохилож байв.
Ахх энэ залуу намайг яаж догдлуулхаа мэддэг залуу шүү!
Яг миний мөрөөддөг үерхэл ... Сэхүнтэй зурвасаар харилцангаа ээж аав 2т оройн хоол бэлдэж , хажуугаар нь ахад рамён чанаж өгч байв.
Бид маргааш зугаалгаар явхаар болж , тэр тухай аав ээж 2 яаж хэлхээ мэдэхгүй байлаа. Мэдээж тэд татгалзах нь мэдээж болхоор Ина Эми болон Ари нартай хамт явах гэсэн ч Инагаас өөр хүн олдсонгүй! Инатай төлөвлөгөө зохион бид ээж аав 2ыг ятгахаар болж , тэдэнд оройн хоол бэлдэж байгаа минь энэ.
Тохиролцсон ёсоороо Ина ээж аав 2ын ажлыг тархаас өмнө манайд ирж , надад оройн хоолны ширээ засхад туслалаа.
Удалгүй аав ээж 2 ирж бид оройн хоолны ширээнд суухад
Аав: өчигдөр шөнө хаана хоносон ?? Гэж уурлангуй асуухад
Би: ммм ... Дугарч ядаж байтал
Ина: ахаа Анна бид 2 манайд хоносон юмаа. Манай аав ээж 2 гэнэт хөдөө ажлаар яваад тэгээд л би ганцаараа хонохоос айгаад Аннаг дуудсан юм. Би бас өнөөдөр танайд хонож болно биздээ.
Ганцаараа бага зэрэг айгаад
Ээж: өө тиймүү? Тэгвэл Анна Инагийн ээж аав 2г иртэл танайд чамтай ханьтай байж болно байх. Одоо хичээл амарчихсан байгаа шдээ
Аав: ганцаараа байснаас л дээр байх. Өнөөдөртөө эндээ хоноод маргааш Аннагаа дагуулаад гэр лүүгээ яваарай.
Ина: зааа
Бид 2н төлөвлөгөө амжилттай бүтсэнд бид дотроо баярлаж , яг одоо чангаар орилолдоход бэлэн байсан ч ээж аав 2н хажууд чимээгүй хоолоо идэн сууна.
Оройн хоолны дараах цэвэрлэгээгээ хийж дуусаад өрөөндөө орж ирэн утсаа шалгахад Сэхүнээс хэд хэдэн зурвас ирчихсэн байлаа.
Болсон зүйлээ тайлбарлаад Ина руу хархад тэр жуумалзан
Ина: дурласан хүн ч өөр юмаа.
Би: байдгаараа л байна шдээ
Ина: худалч. Ам чинь чихэндээ хүртэл сунаж байгааг мэдрэхгүй байна уу? Мэдрэл охин минь
Би: ханн , аххх энэ зун ч адал явдалтай зун болохнээ
Ина: чиний хувьд л тийм байх. Сэхүн та 2г хархаар үерхэмээр санагдах юм.
Би: чи найз залуутай болчихвол 4лээ хамт кино үзээд л Сэхүнийг чиний найз залуутай танилцуулж найзууд болгоод , хөгжилтэй байна байхдаа
Ина: аааа бодсон чинь догдолчихлоо.
~~~~~
Өглөө босход ээж аав 2 аль хэдийнээ ажилдаа явчихсан. Ах сургалтандаа явхаар бэлдэж байв. Хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ хийн , зузаан цамц болон өмд ч бас авхаа мартсангүй!
Инагийх руу хамт явж , Ина ч бас хэрэгтэй зүйлсээ бэлдэж дуусахтай зэрэгцэн Сэхүн гадаа ирсэнээ хэлэх хь тэр.
Инагийхаас гарч ирхэд Сэхүн спорт загварын цагаан машин дотор сууж байв.
Ина: вуав танай найз залуу ч догь юмаа
Би: Ина найз нь дахиад л дурлачихлаа.
Ина: ухаантай байж үзээрэй Анна минь.
Бид Сэхүний машинд суухад Сэхүн суудлаасаа өндийн хацар дээр минь үнсхэд би ичин Ина руу хархад
Ина: надаас ичих хэрэггүйдээ би угаасаа хосууд дунд явсаар байгаад сурчихсан юм.
Сэхүн: бүхэл бүтэн 1 өдөр уулзаагүй юм байна шдээ. Гэж хэлээд машинаа асааж хөдөлчихөөд нэг гарнаас минь атган
Сэхүн: бид Лухан ахын эдлэн рүү явна.
Би: Лухан ахын хөрөнгийн хэмжээг тоолвол миний тооны орон хүрэхгүй бололтой шүү!
Сэхүн: Лухан ах үл хөдлөх хөрөнгөнд дуртай болхоор энд тэнд байшин аваад л , тэндээ амраад л явдаг болхоор үнэхээт адармаатай шүү
Ина: тэгэхээр Лухан гэх тэр хүн Сөүлин толгой баячуулын нэг юм байна. Сонбэ та ч гэсэн адилхан уу?
Сэхүн: тиймэрхүү ...
Тэр өөр хариулт хэлсэнгүй гэхдээ түүний хариулт надад хангалтгүй байна. Яагаад би түүний тухай юу ч мэддэггүй юм бэ? Түүний бүх зүйл нууц байх ёстой юм байхдаа эсвэл надад итгэдэггүй юм болов уу?
Сэхүн рүү нэг алхам ойртох гэхээр тэр нэг алхам ухрах юм. Бид хэзээ бие биедээ ойртож илүү дотно болох бол ? Аль эсвэл хэзээ ч биш байх. Энэ үнэхээр адармаатай юм.
Олон зүйлийн тухай бодсоор унтаж орхиж. Нойрноосоо сэрхэд бид хүрэх ёстой газраа арай хүрээгүй бололтой. Эргэж хархад Ина ч бас унтаж байв.
Сэхүн: дахиад жоохон унтахгүй юм уу? Би очоод сэрээчихье
Би: зүгээр дээ. Болчихсон
Сэхүн: тэр газар Сура ч бас байна байх. Миний хажуунаас битгий холдоорой
Би: заа. Тэр гарыг минь барин өөртөө ойртуулаад үнсэх нь тэр.
Түүнд уурлаж гомдохыг хүсэж байхад яагаад ийм үйлдэл гаргаад байгаа юм бэ? Бид Лухан ахын зуны эдлэнд ирхэд бүгд аль хэдийнээ ирчихсэн байлаа.
Сура намайг харсан даруйдаа гүйж ирэн намайг тэврээд
Сура: Яагаад миний дуудланыг тоохгүй байсан юм бэ?
Би: уучлаарай би завгүй байсан болхоор хариулж чадаагүй!
Лухан: хөөи та 2 хэзээдээ ийм дотно болчихоо вэ гэж уулга алдахад нь би Лухан ах руу мэдэн будилхан харцаар хархад ах пис хийтэл инээхэд
Крис: цаг орой болчиж. Оройн хоолоо идчихээд амраад маргааш уул руу гарна шүү!
Инаг хархад тэр догдолж байгаа харагдана.
Ина бид 2 оройн хоол бэлдхээр гал тогоонд орж ирхэд Сэхүн бид 2т туслахаар араас орж ирэх нь тэр. Төд удалгүй Крис ч бас орж ирж Сэхүнтэй хамт ногоо арилгаж байлаа.
Бид 4 хамтдаа хөгжилтэй нь аргагүй хоол бэлдээд , Крис Сэхүн 2 ширээнд таваг тавихаар болж Ина бид 2 хоолоо аягалаж 7 хүнд будаа аягалах аж.
Оройн хоол идсэний дараа хөзөр тоглож , ялагдсан нь аяга угааж , дараа нь лонх эргүүлж үнэнээ хэлдэг тоглоом тоглохоор боллоо.
Ахх энэ хэсгийг үзэн ядаж байна. Бид зочны өрөөний ширээг холдуулан тойрч суухад ЖунИн лонх авч ирэн
Каи: Крис ах эхлэж эргүүл ...
Крис: бүх юм надаас эхлэх юм гэж хэлэн лонхыг аван эргүүлэх нь тэр.
Крис ах лонхыг эргүүлхэд лонх Сэхүн рүү зааж байлаа.
Крис: анхны хайраа мартсан уу?
Сэхүн: мэдээж. Гэж хэлээд лонхыг эргүүлхэд лонх Лухан ах руу зааж байв.
Сэхүн: найз бүсгүйтэй болох бодол байна уу?
Лухан: хэрвээ таалагдсан эмэгтэй гарч ирвэл ... Гэж хэлэн лонхыг эргүүлхэд Сура руу заав.
Лухан: эр эмийг салгах гэж оролддог гуравдагч нарыг юу гэж боддог вэ? Энэ асуулт Сураг багагүй сандаргаж байлаа. Сура юу хэлхээ мэдэхгүй түгдчиж байгаад
Сура: тэд зоригтой бас хайрынхаа төлөө тэмцэж байна дэмжих хэрэгтэй гэж хэлээд лонхыг эргүүлхэд над руу заах аж.
Сура жуумалзан хоолойгоо засан
Сура: хэрвээ найз залуу чинь чамайг хуурвал хайрласан хэвээр байх уу?
Би: тэр үедээ л шийдэх байх. Гэж хэлээд лонхыг эргүүлхэд Каи таарч
Би: энд хайртай бүсгүй чинь байна уу?
Каи: байна гэж хэлээд нүднийхээ булангаар Сура руу харах нь тэр.
Мэдэж байсан ч энэ бүр баттай болчихлоо.
Толгой өвтгөм юмаа. Биднийтоглоом дуусаж , өөрсдийн өрөө рүүгээ орцгооход Лухан ах Ина бид 2г хол өрөөнд оруулчихлаа. Харин Сэхүн бид 2н өрөө дэндүү ойрхон байв.
Сэхүн надтай хамт байж байгаад унтхаар өрөө рүүгээ явж би ядарсан бололтой нам унтаж орхиж , шөнө дунд нойрноосоо сэргэн ус уухаар доош буухад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярилцах сонсогдон сонирхол хөдлөн тэр өрөө рүү бага багаар дөхөж тэд байгаа хүмүүсийг хархад Сура Сэхүн 2 байх нь тэр. Сэхүн ууртай нь аргүй Сура руу харж байтал Сура Сэхүнийг тэвэрээд авхад Сэхүн ямар ч эсэргүлцэл үзүүлэлгүй зогсох аж. Би тэр 2т харагдахгүй гэсэндээ хажуугийх хана руу хана налан зогсход зүрх минь хүчтэй цохилож байв.
Намайг зогсож байтал Лухан ах дээрээс бууж ирэн дугарах гэхэд нь амыг нь даран чирсээр байшингаас гарч ирхэд
Лухан: юу вэ?
Би: унтаагүй юм уу? Ахаа ...
Лухан: ам цангаад , би дотор орж уух юм олоод ирье
Би: надад ч бас.
Зохиолчийн талаас
Лухан Аннаг орхин дотор орж ирхэд Сэхүн Сура 2 Аннагийн зогсож байсан газрын хажуугын өрөөнөөс гарч ирхэд Лухан муухан инээн
Лухан: чи ч болгоомжгүй залуу юмдаа. Харин чи Сура чамайг ийм эмэгтэй гэж боддоггүй байсан ч чамайг гэх үнэлэмж минь нуран уналаа гэж хэлээд цааш яваад өгөх нь тэр.
Сура сэхүнд хүрэх гэхэд Сэхүн түүнээс холдон
Сэхүн: надад дахиж хүрэх юм бол алчихаж мэднэ шүү! Би Аннад хайртай. Түүнийг гомдоохыг хүсэхгүй байна.
Сура: Анна надаас юугаараа илүү юм. Би чамайг хүлээж бас хайрладаг
Сэхүн: өөрийгөө Аннатай харицуулах хэрэггүй!
---MN4EVER---
![♦ Our times ♦ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/c325/c325eb46c10a57ba024274cd3bb96cb6.avif)